| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2023/0074/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/206 |
| Огноо | 2023-06-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/206
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,
Улсын яллагч М.Берикбол,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,
Шүүгдэгч Ж.М*********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж*********ийн М*********нарт холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Шүүгдэгч Ц.Б*********р, О.Д*********н, Д.Ш*********ж, Ж.М*********нар бүлэглэн Хөвсгөл аймгийн Рашаант сумын Талын ус 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2020 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө иргэн Б.А*********ын өмчлөлийн 3 тооны үхрийг хулгайлсан, мөн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан Киа Вонго-3 загварын 48-70 УНҮ улсын дугаартай ачааны тээврийн хэрэгслээр тээвэрлэж явсан ба нийт 5,104,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.Б*********р,О.Д*********н, Д.Ш*********ж, Ж.М*********нар бүлэглэн Хөвсгөл аймгийн Рашаант сумын Талын ус 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2020 оны 09 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө иргэн Б.А*********ын өмчлөлийн 3 тооны үхрийг хулгайлсан, мөн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан Киа Вонго-3 загварын 4870 УНҮ улсын дугаартай ачааны тээврийн хэрэгслээр тээвэрлэж явсан ба нийт 5,104,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ********* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Ц.Б*********р,О.Д*********н, Д.Ш*********ж, Ж.М*********нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Рашаант сумын Талын ус 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2020 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө иргэн Б.А*********ын өмчлөлийн 3 тооны үхрийг хулгайлсан, мөн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан Киа Вонго-3 загварын 48-70 УНҮ улсын дугаартай ачааны тээврийн хэрэгслээр тээвэрлэж явсан ба нийт 5,104,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн тухайд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (1-р хавтас 6-р тал),
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтас 9-14-р тал),
Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол (1-р хавтас 15-16-р тал),
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (1-р хавтас 19-р тал),
Автомашин худалдах худалдан авах гэрээ (1-р хавтас 17-р тал),
Хохирогч Б.А*********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хөвсгөл аймгийн Рашаант сумын Талын ус 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2020 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 3 үхрээ хулгайд алдсан байсан. Манай гэрээс хар өнгийн маркийг нь сайн мэдэхгүй байна. Мөнх нарны гэрэл гэсэн бичигтэй 22 инчийн зурагт, оёдлын машин, эрэгтэй хүний хоёр, эмэгтэй хүний гурван ширхэг нийт таван дээл, эмэгтэй хүний арьсан гутал, баадантай торго, даавуу зэрэг эд зүйл алдагдсан байсан. ...Алдагдсан үхрүүдээ бүртгэж үзэхэд хар халзан, хөх, халтар, ягаан эрээн зүсмийн хязаалан насны 4 тооны үхэр алдагдсан байхаар нь сумынхаа хэсгийн төлөөлөгч болон багийн даргад мэдэгдсэн. ...Би дээрх алдагдсан зүйлүүдээсээ 3 тооны үхэр буюу хар халзан, хөх, халтар зүсмийн үхрүүдийг амьдаар нь олж авсан. Мөн хулгайд алдсан 5 ширхэг дээл, 1 ширхэг эмэгтэй гутал, 3 ширхэг торго, 2 ширхэг давуу, зурагт, оёдлын машинаа олж авсан. Одоо 1 тооны ягаан эрээн зүсмийн үхрээ олж аваагүй байгаа. Энэ үхрийг маань бараг алаад нядалсан юм шиг байна лээ, малыг маань уяж явсан уяанууд нь цус болчихсон байсан...гэх мэдүүлэг (1-р хавтас 24-25, 27-28 тал),
Шүүгдэгч Ж.М*********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...
Шүүгдэгч О.Д*********нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Архи ууж дууссаны дараа Б*********р Хөвсгөл аймгийн Рашаант сум руу явчхаад ирье гэж хэлсэн. Тэгээд Машинд Ш*********ж мөнгөөрөө түлш хийж бид гурав Рашаант руу явахаасаа өмнө Мөрөн сумын 10 дугаар хорооны Түмэн нэртэй хүнсний дэлгүүрээс 2 шил 0,75 граммын хараа архи болон идэж уух эд зүйлс авсан. Би яг ямар нэртэй газар очсоныг мэдэхгүй байна. Ямар ч байсан гүүрээр гарч даваа даваад цаад бургастай хөндий рүү орж байсан. ...унтаж байтал Б*********р хувцаснаас татаж сэрээгээд машинд үхэр ачмаар байна гэж надад хэлсэн. Би машинаас буутал айлын өвөлжөөний цагаан хашаан дотор тоог нь санахгүй байна нэлээн олон үхэр ачсан байсан. 3 үхрийн толгойнд уяа хийн ногтолж хашаанаас уясан байсан. Тэр үед Ш*********ж байхгүй байсан. Тэгээд Б*********р бид хоёр машины ачаан дээр эхнийхээ эр үхрийг ачиж байтал Ш*********ж өвөлжөөний цаад талаас зурагт оёдлын машин барьсан ирж байсан. Юун зурагт оёдлын машины талаар асуутал өвөлжөөний байшингаас авсан юм гээд машины арын суудал дээр тавьчхаад дахиад цааш явсан. Б*********р бид хоёрыг 2 дахь үхэр ачиж байтал Ш*********ж мөн бөөн их зүйл тэвэрсээр машин дээр ирсэн. Авч ирсэн зүйлээ машины арын суудал дээр тавьсан. Тэдгээр эд зүйлийг хартал эмэгтэй хүний гутал, дээлийн өнгө, эмэгтэй түрүүвч зэрэг эд зүйлс байсан. Ш*********ж хэлэхдээ түрүүвчинд мөнгө байсан гэж хэлж байсан...Үхрээ ачаад Мөрөн сум руу 01 цаг болж байхад орох гээд явж байсан бөгөөд Ш*********ж барьж явсан. Тэгтэл бид гурвыг цагдаагийн машин хөөсөн. Хөөж байх үед Б*********р машинаас гарч зугтаасан. Түүний дараа Ш*********ж Б*********р ах зугтаасан юм чинь хоёулаа машинаа орхиод зугтаая гэж хэлээд бид хоёр зугтаасан. ... н.Б*********р, М*********нартай бүлэглэн Хөвсгөл аймгийн Рашаант сумын хохирогч н.А*********ын 3 тооны үхрийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан үйлдлийн тухайд Мөнх-Очир, Б*********р бид 3 үхрийг ачсан. Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Харин орон байранд нэвтэрсэн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үхрийг хашаанаас н.Б*********р бид хоёр аваад машинд махыг нь ачих гэхэд М*********эд зүйлүүд машинд ачсан байсан. Орон байр руу Б*********р бид хоёр огт дөхөөгүй...” гэх мэдүүлэг (1-р хавтас 66-69, 124-125 тал),
Шүүгдэгч Ц.Б*********рийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би 3 тооны үхрийг Ш*********ж, Д*********н нартай бүлэглэн хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна. Харин орон байрнаас эд зүйл хулгайлсан асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д*********н бид хоёрыг үхэр ачиж байх хооронд Ш*********ж айлын байшин руу явж байсан. Д*********н бид хоёрыг машиндаа малаа ачаад дуусахад машин дотор зурагт, дээл, оёдлын машин гэх мэт зүйлүүдийг хийчихсэн байсан. Би тухайн үед Ш*********жийг юу авчраад хийчихсэн юм бэ гэж асуухад би авсан юмаа гэж хэлж байсан. Тийм болохоор орон байранд нэвтэрч хулгай хийсэн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэх мэдүүлэг (1-р хавтас 71-72, 122-123-р тал),
Шүүгдэгч Д.Ш*********жийн мөрдөн шалган ажиллагаанд өгсөн: “...Ц.Пүрэвсүрэн, Т.Батнасан нартай 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Завхан аймгийн Буянт багийн 3 тооны үхэр авсан, Ц.Б*********р, Ж.М*********нартай А*********ын 3 тооны үхэр, эд зүйл авсан гэдэг дээр болон орон байранд Ж.М*********бид хоёр орж эд зүйл авсан. 3 тооны үхрийг Ц.Б*********р, О.Д*********н хоёр хаанаас яаж ачсаныг мэдэхгүй, бид хоёр хамаагүй...гэх мэдүүлэг (1-р хавтас 30-31, 127-р тал),
Гэрч Ц.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр би Их-Уул сумаас Рашаант сум руу гэр лүүгээ явж байсан юм. Харих замдаа буюу Рашаант сумын 2 дугаар багийн нутаг Монгол толгой гэх газарт мотоциклоороо явж байгаад оройн 18 цагийн үед Энхбаярын /эхнэр нь А*********/ намаржааны доохон талд ногоон өнгийн давхар кабинтай бүхээтэй Вонго маркийн 48-70 улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогсож байсан. ...тухайн тээврийн хэрэгслийн жолоочийн суудал дээр 1 залуу, жолоочийн хойд талын суудал дээр 2 залуу байсан. Би жолоочоос та нар хаа хүрч яваа юм бэ гэж асуухад дугарахгүй байснаа надаас чи хаа хүрээд явж байгаа юм бэ гэж асуусан. Их-Уул сум руу явчхаад буцаж явна гэсэн шууд хөдлөөд явчихсан... гэх мэдүүлэг (1-р хавтас 32-33-р тал),
Гэрч С.Амарбаясгалангийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...48-70 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2019 оны 5 дугаар сард Улаанбаатар хотоос 6 сая төгрөгөөр худалдаж авч байсан. ...намайг Улаанбаатар хотод байхад 9 дүгээр сарын дундуур манай үеэл Б*********р ах модонд явчхаад ирье гээд аав Содномсүрэнгээс манай машиныг гуйгаад авч явсан байсан. Ингэж авч явснаасаа хойш Б*********р ах сураггүй болчихсон... гэх мэдүүлэг (1-р хавтас 34-р тал),
Ашид билгүүн ХХК-ийн орлогын баримт (1-р хавтас 38-р тал),
Ашид билгүүн ХХК-ний хохирогч Б.А*********ын хулгайд алдагдсан эд зүйл 1,104,000 төгрөг, 4 үхрийн үнэ 4,000,000 төгрөг, нийт 5,104,000 төгрөг гэх хөрөнгө үнэлгээний тайлан (1-р хавтас 39-42-р тал),
Ашид билгүүн ХХК-ний С.Амарбаясгалангийн эзэмшлийн 4870 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн дундаж үнэ 6,500,000 төгрөг болохыг тодорхойлов гэх хөрөнгө үнэлгээний тайлан (1-р хавтас 43-44-р тал),
Шүүгдэгч Ц.Б*********рээс хохирогч Б.А*********ын Хаан банкны данс руу 50,200 төгрөгийг орлого хийсэн тухай Хаан банкны орлогын баримт (1-р хавтас 167-р тал),
Шүүгдэгч О.Д*********нгээс хохирогч Б.А*********ын Хаан банкны данс руу 50,000 төгрөгийг орлого хийсэн тухай Хаан банкны орлогын баримт (1-р хавтас 168-р тал) зэргийг,
Шүүгдэгч Ж.М*********н хувийн байдлыг тогтоосон:
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Баян багийн Засаг даргын тодорхойлолт (3-р хавтас 235-р тал, 14-р хавтас 9-р тал), иргэний үнэмлэхийн хуулбар (3-р хавтас 236-р тал, 14-р хавтас 11-р тал), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (3-р хавтас 237, 4-р хавтас 46-р тал, 13-р хавтас 170-р тал, 18-р хавтас 65-р тал), иргэний үнэмлэхийн хуулбар (14-р хавтас 11-р тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (13-р хавтас 179-р тал), Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх эд хөрөнгөгүй тухай лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ********* дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Хөвсгөл аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Б*********р, О.Д*********н, Д.Ш*********ж, Ж.М*********нарыг бүлэглэн Хөвсгөл аймгийн Рашаант сумын Талын ус 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2020 оны 09 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө иргэн Б.А*********ын өмчлөлийн 3 тооны үхрийг хулгайлсан, мөн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлж, Киа Вонго-3 загварын 4870 УНҮ улсын дугаартай ачааны тээврийн хэрэгслээр тээвэрлэж 5,104,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүгдэгч Ж.М*********нь бусадтай бүлэглэн хохирогч Б.А*********ын өмчлөлийн 3 тооны үхрийг хулгайлсан, мөн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлж, Киа Вонго-3 загварын 4870 УНҮ улсын дугаартай ачааны тээврийн хэрэгслээр тээвэрлэж 5,104,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл холбогдол нь хавтас хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй, шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч зүйчлэлийг өөрчлүүлэх хүсэлт гаргаж байх тул шүүгдэгч Ж.М*********Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ж.М*********нь Д.Ш*********жтой бүлэглэн Хөвсгөл аймгийн Рашаант сумын Талын ус 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2020 оны 09 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө иргэн Б.А*********ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ж.М*********н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч Б.А*********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хавтас 24-25, 27-28 тал),
Гэрч Ц.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хавтас 32-33-р тал),
Гэрч С.Амарбаясгалангийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хавтас 34-р тал),
Ашид билгүүн ХХК-ийн орлогын баримт (1-р хавтас 38-р тал),
Ашид билгүүн ХХК-ний хохирогч Б.А*********ын хулгайд алдагдсан эд зүйл 1,104,000 төгрөг, 4 үхрийн үнэ 4,000,000 төгрөг, нийт 5,104,000 төгрөг гэх хөрөнгө үнэлгээний тайлан (1-р хавтас 39-42-р тал),
Ашид билгүүн ХХК-ний С.Амарбаясгалангийн эзэмшлийн 4870 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн дундаж үнэ 6,500,000 төгрөг болохыг тодорхойлов гэх хөрөнгө үнэлгээний тайлан (1-р хавтас 43-44-р тал) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.М*********г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго нь энэ гэмт хэргийг үйлдэхэд нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.М*********нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нар нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Д.Ш*********ж, Ж.М*********нь бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан, хулгайлсан эд зүйлээ хохирогчид буцаан өгч, шүүгдэгч О.Д*********нгээс 50,200 төгрөг, 50,000 төгрөгийг хохирогчийн дансанд шилжүүлж хохирлоо нөхөн төлсөн болох нь 1-р хавтас 167-168-р талд хаан банкны орлогын баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг хохирогч Б.А*********д төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн
1. Шүүгдэгч Ханин цахиур овогт Ж*********ийн М*********г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.М*********нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгүүдэд зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 233 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, 2008 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах тал, шийтгэх тогтоолын хуулбараар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.М*********нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгч Д.Ш*********ж нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, шүүгдэгч нар нь энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан.
Шүүгдэгч Ж.М*********н хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ж.М*********Эрүүгийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр байх боловч Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж заажээ.
Шүүгдэгч Ж.М*********нь Д.Ш*********жтой бүлэглэн Хөвсгөл аймгийн Рашаант сумын Талын ус 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2020 оны 09 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө иргэн Б.А*********ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.
Иймд шүүгдэгч Ж.М*********н үйлдэл нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт хамаарч байх тул тэдгээрт оногдуулах хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.М*********оногдуулах зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүгдэгчийн оршин суух Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Ж.М*********г оршин суугаа газраасаа гадагш явахыг хориглох үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.М*********н цагдан хоригдсон 168 хоног ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож шүүгдэгч Ж.М*********н цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногоор тооцож нийт 168 хоногийг эдлэх ялаас тус тус хасаж тооцлоо.
Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ж.М*********нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч Ц.Б*********р, О.Д*********н, Д.Ш*********ж, Ж.М*********нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Киа Вонго-3 загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 6,500,000 төгрөгийг шүүгдэгч Ж.М*********с 1,625,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахыг,
Эрүүгийн ********* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.М*********урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймгийн прокурорын газраас Ж.М*********Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Х*********р овогт Ж*********ийн М*********г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч Ж*********ийн М*********г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 (хоёр) жил, 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.М*********оногдуулсан 2 (хоёр) жил, 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Ж.М*********оногдуулсан 2 (хоёр) жил, 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг 2 (хоёр) жил, 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М*********оногдуулсан 2 (хоёр) жил, 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн хилийн дээсээр тогтоож 2 (хоёр) жил, 1 (нэг) сарын хугацаанд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргээс гадагш явахыг хориглосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж*********ийн М*********н цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногоор тооцож нийт 168 (нэг зуун жаран найм) хоногийг эдлэх ялаас нь хассугай.
8. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М*********нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн ********* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн ********* дугаартай хэрэгт шүүгдэгч Ц.Б*********р, О.Д*********н, Д.Ш*********ж, Ж.М*********нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Киа Вонго-3 загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 6,500,000 (зургаа сая таван зуу) төгрөгөөс шүүгдэгч Ж.М*********с 1,625,000 (нэг сая зургаан зуун хорин таван мянга) төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
13. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.М*********урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР