| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2023/0140/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/279 |
| Огноо | 2023-09-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.1.1., |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/279
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,
Улсын яллагч Э.Уламбаяр,
Хохирогч Ө.Ц*********,
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уртбаяр,
Шүүгдэгч Ц.Т*********л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц*********ын Т*********лд холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Т*********л нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Ө.Ц*********н биед 2022 оны 11 дүгээр сар, 2022 оны 12 дугаар сард халдаж зодсон, мөн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Ө.Ц*********н биед нь халдаж зодохдоо эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, тархи доргилт, баруун чихний дэлбэнд шарх, баруун дээд, доод зовхи, зүүн дээд, доод зовхи хамар баруун хацар, зүүн бугалга, зүүн хөх, дух, зулайн хуйханд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, мөн Ц.Т*********л нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 6 дугаар багт 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Б.Б*********ыг урьд нь хамтран амьдарч байсан Ө.Ц*********тай хардаж зодож биед нь баруун хөмсөг, хамарт сорви гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Т*********л нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Ө.Ц*********н биед 2022 оны 11 дүгээр сар, 2022 оны 12 дугаар сард халдаж зодсон, мөн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Ө.Ц*********н биед нь халдаж зодохдоо эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, тархи доргилт, баруун чихний дэлбэнд шарх, баруун дээд, доод зовхи, зүүн дээд, доод зовхи хамар баруун хацар, зүүн бугалга, зүүн хөх, дух, зулайн хуйханд цус хуралт бүхий хөнөн хохирол санаатай учруулсан ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, мөн Ц.Т*********л нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 6 дугаар багт 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Б.Б*********ыг урьд нь хамтран амьдарч байсан Ө.Ц*********тай хардаж зодож биед нь баруун хөмсөг, хамарт сорви гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ********* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Т*********лийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Ө.Ц*********н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 18 цагийн үед манай салсан нөхөр болох Ц.Т*********л нь согтуу манайд ирсэн. Орж ирээд суухаар нь би цай хийж өгсөн чинь ууж байгаад намайг идээ өгөх үед ууж байсан цайтай аягаа над руу шидсэн. Тэр аяга нь миний толгой хэсэгт цохиод шаазан аяга унахдаа хагараад унаж байсан. Тэгээд идээний төмөр саваар толгой болон нүүр хэсэг рүү цохиод байхаар нь би болиоч гэсэн чинь миний баруун чихний дэлбэн тас цохиод хаячихсан байсан. Чамайг ална гээд зодож байгаад хоёр гар нь миний цээжнээс хальт салахаар нь би гэрээс гараад гүйсэн. Гэрээс зугтаагаад гарч ирээд би малын хашаа руу орсон чинь миний араас Ц.Т*********л нь мотоциклоор хөөж ирээд мотоциклоо хашааны ард тавиад миний араас явган гүйж хашаа руу орж ирээд намайг барьж аваад миний үснээс зулгааж гэрийн үүд хүртэл чирч нүүр хэсэг рүү ахиад гараа атгаж байгаад зодож цохиод чамайг ална гээд л байсан. Тэгээд намайг босгож байгаад үснээс татаж, хэвлий тус газар луу гараараа маш олон удаа цохисон. Гэрийн үүдэнд зодож байхдаа гэр луу гүйж ороод хутга авч гарч ирээд миний цээжинд тулгаж, далайлгаж сүрдүүлсэн. Тэгснээ үснээс чирч гэр лүү хүчээр чирч орсноо цээж, нуруу руу цохих тонгойж байгаад нүүр, хамар луу цохисон. Тэр үед ам хамраас цус гараад тогтохгүй байхад зодсоор л байсан. Намайг нартай байхад ирж зодоод харанхуй болтол зодсон. Тухайн үед гэртээ ганцаараа байсан. Манай хүүхэд Д********* хониндоо яваад ирээгүй байсан. Д********* болохоор зодоод дууссаны дараа 22 цаг өнгөрч байхад малаасаа ирсэн. Д********* ирснээ ээж яачихсан юм бэ, цус алдаад үхлээ ш дээ гэж хэлсэн. Д*********ид бол аав чинь ирээд зодчихлоо гэдгийг бол хэлсэн. Тэгээд эмнэлгийн байгууллагад дуудлага өгөхөд Арбулаг сумын эмэгтэй эмч ирээд үзсэн. Тэр эмчийн нэрийг нь мэдэхгүй байна...2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 23 цагийн үед Баасангийн хамт байхад салсан нөхөр Т*********л нь мотоциклоор эрүүл архи уугаагүй ирсэн. Орж ирэхээр нь цай хийгээд өгөхөд уухгүй галын өрөн дээр тавиад аягатай цайгаа тавьснаа хойшоо орон дээр Баасангийн дээр сууснаа Баасанг гараа атгаад толгой руу цохиод хамар амнаас нь цус гараад гоожуурт цусаа угааж байхад цайтай аягаа авснаа цайгаа над руу цацаад, аягыг Баасан руу шидэхэд толгой руу нь онож хөмсөг, хамар хэсгийг нь зүссэн байсан. Баасан тэр үед гэрээс гүйгээд гарахад намайг барьж авснаа хамар руу гараараа цохиж, хутга хамар луу тулгаж, хурц сүх тулгасан гэсэн. Би гэрээс гарсны дараагаар Баасанг хашааны хойно явж байхад нь чирч гэрт оруулаад бас хутга, хурц сүх тулгасан гэсэн. Тэгэхэд бас нэлээн удаан зодож тэнд байсан. Шөнийн 01 цагийн үед манай гэрээс явсан байх. 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Арбулаг сумын уяачдын баярын маргааш орой нь Т*********л нь мотоциклтой согтуу хүрч ирсэн. Ирэхэд манай бага охин Лхагвабаяр байсан. Би гадаа малаа хашчихаад гэртээ орж ирээд зуухны урд суусан. Т*********л зуухны ард архи уугаад сууж байснаа гараад явсан. Гарч явснаа буцаж орж ирээд гараараа хоолой руу цохиж багалзуурдаж хойш нь унагаасан. Тэгэхэд манай охин ээж гараад гүйгээч гээд орилоод байхаар нь гараад гүйсэн. Тэгэхэд тотгоны таван унь хугалж, багана хугалсан. Гэрийн хөшиг хүртэл урьсан байсан. Миний баруун чих цуурсан. Миний хоёр нүд хөхөрсөн толгойны үс зулгарч унасан байна. Миний хоёр бөөрөнд өөрчлөлт орсон байна гэсэн. Аарцгийн хөндийд шар ус хурсан байна гэж эмч хэлсэн. 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зодоход хамар яс хугарсан. Тэгээд эдгэрсэн байхад дахиад хамар луу цохиж гэмтээсэн. Ц.Т*********л нь чи миний хөрөнгөн дээр байгаа шүү гэж зодсон. Т*********лийн юм гэж бол байхгүй. Салахдаа бүх юмаа аваад явсан. Салахдаа 4 хүүхдийн мөнгө төлөх байсан. Буцаж надтай нийлнэ гээд бичиг хийлгэж аваад хүүхдийн мөнгө төлөөгүй. Би маш их гомдолтой байна. Намайг архи уусан болон эрүүл үед гэрт ирж намайг зодож цохиж байдаг. Энэ бүх үйлдэлд нь би маш их гомдолтой байна...Эрүүл мэндийн хувьд гомдолтой байна. эмчилгээний төлбөрт 7-8 сая төгрөг нэхэмжилнэ...намайг 3 цаг гаран цус гартал цохиж зодсон учраас сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Б*********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр өдөр Ц*********н хүү Д********* айл руу морь авчрахаар явсан байхад Т*********л мотоциклтой ирсэн. Гэрт нь орж ирэхэд Ц********* цай хийж өгсөн. Цайг нь тавьснаа намайг эхлээд нүүр лүү цохиход хамрын цус гарахаар нь гоожуурт цусаа угааж байсан чинь цай хийж өгсөн аягаараа над руу шидэхэд баруун талын хөмсөг, хамар хэсэгт онож хөмсөг, хамрын яс тасарсан. Тэгээд л цус нь гоожоод байсан. Та цохчихсон, миний цус тогтохгүй байна гээд болиулсан. Тэгсэн үнс нурмыг өшиглөөд Ц*********г барьж аваад цохиод байсан. Сайн харж бол чадаагүй, цус гоожоод байхаар нь нүүрээ дараад зугтаасан. Тэгж зодож зодож байгаад л явсан. Д********* болохоор аавыгаа явсны дараахан гэртээ хүрээд ирсэн. Д********* та нарыг арай хэтрүүлж зодсон байна. Хүний аав байж ингэж болохгүй дээ л гэж хэлж байсан...Ц********* намайг машин бариад өвсөнд яваад өгөөч гэж гуйхаар л тэднийд очсон. Өөр харилцаа байхгүй. Ц*********н нүүр амыг нь хөх алаг болтол нүдчихсэн, хамрын яс нь хугарчихсан байх шиг байсан. Дундаа овойчихсон байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 23-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч М.М*********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...хохирогч Ө.Ц********* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гэмтлийн яаралтай тусламж, амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний багц гэх тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд мөнгөн дүн 214,000 төгрөг болсон байна. Уг мөнгөн дүнг буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хх-ийн 31-р хуудас),
Гэрч Т.Д*********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр15 цагийн үед айлын хонийг өөрийнхөө хоньтой нийлүүлснийг мэдээд гэрээсээ гарсан. Тэгээд хонио ялгаж дуусаад 21 цагийн үед гэртээ ирэхэд ээж зодуулсан байдалтай урдаас гарч ирсэн. Тэгэхээр нь ээжээс юу болсныг асуухад, аав чинь ирээд ингээд зодчихлоо. Аав чинь яваагүй хашааны хойно тасраад уначихсан хэвтэж байгаа гэж хэлэхээр нь гэрийн үүдэнд мотоциклоо аваачиж тавиад хашааны ар талын хунгар цасан дээр аав байна уу, үгүй юу гэдгийг очиж харахад аавын мотоцикл байсан. Аавыг байсан үгүйг нь бол олж хараагүй. Тэгээд шууд гэртээ орж ирээд гэрлээ асаагаад зурагтаа асаагаад гэр доторхыг харахад гэрийн зүүн талын орны бүтээлэг, хөнжил, дээлүүд нэл цус болчихсон, баруун талын хаяа гоожуурын урд талд их цус гоожсон байсныг хараад тэвдсэндээ гэрээс гарч ээжийг хайхад байхгүй байхаар нь ээжээ гэж хоёр гурван удаа дуудсан. Эргэж гэртээ орж ирээд асгасан тавгийн идээний ааруул, боорцгийг хамсан. Тэгээд хэсэг сууж байтал ээж гаднаас орж ирэхээр нь харахад нэг талын чих сэтэрчихсэн, нүүр ам нь хавдаад цус болчихсон байсан. Юу болсныг асуухад эхлээд цай хийж өгсөн аягыг ээж рүү шидсэн, идээ хийчихсэн байсан цагаан төмпөн савыг авч шидэж, жаал зодлоо гэж ээж хэлсэн... 2022 оны 11 дүгээр сарын хэдний өдрийг санахгүй байна. Б*********, ээж бид гурав байхад аав согтуу ирсэн. Ирэхээр нь энэ олигтой зүйл болохгүй гэж бодоод зөрөөд гараад явчихсан. Тэгээд буцаад шөнийн 01 цагийн үед ирэхэд ээжийг ганц нэг удаа цохисон гэж байснаас ноцтой гэмтэл аваагүй байсан. Харин Б********* ахын биед хамрыг цас цохчихсон байсан. Аяга аваад шидчихсэн гэж хэлж байсан. 2022 оны 12 дугаар сард адуунд явчихсан байхад аав гэрт ирээд ээжийг бас зодож, тотгоны таван унь хугалж, зүүн талын багана модыг хугалсан байсан. Ээжийг цохисон л гэж байсан. Тэрнээс гэмтэл учраагүй байсан. Гэртээ л агсам тавьсан юм шиг байна лээ. Манай аав, ээж хоёр шүүхээр ороод 2011 онд гэр бүлээ цуцлуулсан шиг санагдаж байна. Б********* ах манайд 2013 оноос хойш мал маллаж байдаг байсан юм. Аав болохоор ээжийг Б*********тай хардаад байдаг байсан. Б********* ах манайд мал малладаг байх үеэс л хардаад байдаг байсан юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 33-34-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 166 дугаартай: “
1. Б.Б*********ын биед баруун хөмсөг, хамарт сорви гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой хуучин гэмтэл ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтлүүд нь сэтгэл санааны дарамтын улмаас үүсэхгүй.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Б.Б*********ын биед учирсан гэмтлийг хэзээ үүссэнийг нарийн тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 43-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 133 дугаартай: “
1. Ө.Ц*********н биед хамар ясны хугарал, тархи доргилт, баруун чихний дэлбэнд шарх, баруун дээд, доод зовхи, зүүн дээд, доод зовхи хамар баруун хацар, зүүн бугалга, зүүн хөх, дух, зулайн хуйханд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
4. Ө.Ц*********н биед хамар ясны хугарал, тархи доргилт, баруун чихний дэлбэнд шарх, хоёр нүдний цус хуралт гэмтлүүд тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 42-р хуудас),
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 720 дугаартай: “
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Урт булаг багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 55-56-р хуудас), Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 237 дугаартай гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хуулбар, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны эд хөрөнгө хураасан актын хуулбар (хх-ийн 57-65-р хуудас), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хх-ийн 67-р хуудас), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хх-ийн 68-р хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 69-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 70-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ********* дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Т*********л нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Ө.Ц*********н биед 2022 оны 11 дүгээр сар, 2022 оны 12 дугаар сард халдаж зодсон, мөн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Ө.Ц*********н биед нь халдаж зодохдоо эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, тархи доргилт, баруун чихний дэлбэнд шарх, баруун дээд, доод зовхи, зүүн дээд, доод зовхи хамар баруун хацар, зүүн бугалга, зүүн хөх, дух, зулайн хуйханд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, мөн Ц.Т*********л нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 6 дугаар багт 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Б.Б*********ыг урьд нь хамтран амьдарч байсан Ө.Ц*********тай хардаж зодож биед нь баруун хөмсөг, хамарт сорви гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ц.Т*********лийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч Ө.Ц*********н мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (хх-ийн 16-17, 19-р хуудас),
Хохирогч Б.Б*********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 23-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч М.М*********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 31-р хуудас),
Гэрч Т.Д*********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 33-34-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 166 дугаартай дүгнэлт (хх-ийн 43-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 133 дугаартай дүгнэлт (хх-ийн 42-р хуудас),
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 720 дугаартай дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Т*********лийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Ц.Т*********л нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Ц.Т*********л нь хохирогч Ө.Ц*********, Б.Б********* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч Б.Б********* нь хохирол нэхэмжлээгүй, хохирогч Ө.Ц*********ид эмчилгээнд гарсан бодит зардалд 460,000 төгрөгийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нь төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч Б.М*********ын нэхэмжилсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 214,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Ө.Ц********* нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ц.Т*********лээс сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилсэн боловч шүүхэд хохирлын баримт гаргаж өгөөгүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул дээрх сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ц.Т*********лээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ц.Т*********лийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Т*********лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Т*********л нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 70-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Т*********л нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ц.Т*********лийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Т*********лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Арбулаг сумын хилийн дээсээр тогтоож, Хөвсгөл аймгийн Арбулаг сумаас гадагш зорчих эрхийг 3 сарын хугацаагаар хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, шүүгдэгч Ц.Т*********лийн тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ц.Т*********лд тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.
Эрүүгийн ********* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөнгөн цагаан төмөр 1 ширхэг, цагаан өнгийн гар чийдэн 1 ширхэг, гялгар ууттай олон тооны үс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн ********* дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Б********* нь нэхэмжлэх зүйлгүй, хохирогч Ө.Ц********* нь сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ц.Т*********лээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хариад овогт Ц*********ын Т*********лийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ц*********ын Т*********лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Ц*********ын Т*********лийг 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-т зааснаар шүүгдэгч Ц.Т*********лийн тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Ц.Т*********лд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т*********л нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т*********лийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Арбулаг сумын хилийн дээсээр тогтоож, 3 (гурав) сарын хугацаанд Хөвсгөл аймгийн Арбулаг сумаас гадагш явахыг хориглосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т*********л нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
9. Эрүүгийн ********* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөнгөн цагаан төмөр 1 ширхэг, цагаан өнгийн гар чийдэн 1 ширхэг, гялгар ууттай олон тооны үс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
10. Эрүүгийн ********* дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Б********* нь нэхэмжлэх зүйлгүй, хохирогч Ө.Ц********* нь сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ц.Т*********лээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Т*********лд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР