Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2020/01571

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.3, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.7, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан хариуцагч УБТЗ-д холбогдох, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа сэргээн тогтоолгох хүсэлт, 2019 оны 7 сарын 09-ний өдрийн Б-II-104 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, үндэслэлгүй суутгасан цалин хөлс 2.033.045 төгрөгийг эгүүлэн төлүүлэх, түүнд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай Ц.Х-ын гомдлын шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ш.ОЮУНТУУЛ