Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/216

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,

Улсын яллагч Э.Уламбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч Х.Н*********үү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х*********ын Н*********үүд холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Х.Н*********үү нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 5 дугаар багийн нутаг 1- 3-15 тоот хашааны үүднээс 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 14 цагийн үед хохирогч Т.Л*********ийн “Мустанг-5” маркийн 83-97 ХӨЗ улсын дугаартай мотоциклийг хүч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Н*********үү нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 5 дугаар багийн нутаг 1- 3-15 тоот хашааны үүднээс 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 14 цагийн үед хохирогч Т.Л*********

ийн “Мустанг-5” маркийн 83-97 ХӨЗ улсын дугаартай мотоциклийг хүч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600,000 төгрөгийн хохирол учруулсанд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ********* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Х.Н*********үүгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны 2 хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 19-ны өдөр Тариалан сумаас Тосонцэнгэл сум ороод буцаж авахдаа Их-Уул сумын төвийн ард талд машин элсэнд суугаад сумын төв рүү унаа олохоор явсан. Сумын төвийн хойд талд хашааны үүдэнд мотоцикль байхаар нь очиход түлхүүр нь зоолттой байхаар нь түлхүүрийг нь түлхээд асаасан чинь асчихсан юм. Тэгэхээр нь Их-Уул сумын төв хэсэг рүү орохгүй шууд Тариалан сум руу элсэнд суусан машины эхнэрт хэлэхээр давхисан. Зүлэгтийн гуанзан дээр хоёр цагдаатай тааралдаад мотоциклио хураалгасан. Хаанаас мотоцикль авснаа цагдаад хэлсэн. Тэгсэн цагдаа мотоциклийг эзэнд хүргэж өгөхөөр надтай цуг явсан...” гэх мэдүүлэг, Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7- 8-р тал/, “Мустанг-5” маркийн 83-97 ХӨЗ улсын дугаартай мотоциклд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10-р тал/, “Мустанг-5” маркийн 83-97 ХӨЗ улсын дугаартай мотоциклийг хохирогч Т.Л*********аад хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 11-р тал/,

Хохирогч Т.Л*********ын өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ажпаасаа 12 цагийн үед буугаад гэртээ ирээд мотоциклио гэрийнхээ үүдэнд хашааны гадна орхиод гэртээ ороод хэсэг унтаж байгаад 14 цаг 10 минутын үед гэрээсээ гараад ирсэн чинь миний “Мустанг-5” мотоцикль байхгүй болсон байсан. ...тэгээд орой 18 цаг 40 минутын үед цагдаа Маргад над руу залгаад хүрээд ирээрэй гэхээр нь сумын цагдаагийн байран дээр очиход миний мотоциклийг аваад ирсэн байсан. Миний мотоциклийг хулгайлсан гээд ногоон дээлтэй хөр өнгийн малгайтай нэг эрэгтэй хүн зогсож байсан. Тэгээд Няхуу гэх хочтой Н*********үү гэж хэлэхээр нь л Тариалангийн хүн хулгай хийгээд аваад явсан байна гэдгийг нь мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/,

Гэрч А.Маргадын өгсөн: “...тэр хавийн хүмүүстэй уулзаж эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байгаад Тосонцэнгэл сумын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Нэргүй рүү утсаар ярихад би Тариалан суманд явж байна, энд нэг мотоцикль хулгай хийсэн гэхээр би Т.Л*********ийн хулгайд алдсан мотоциклийн 83-97 ХӨЗ улсын дугаарыг нь хэлэхэд Нэргүй цагдаа шалгаж үзээд мөн байна гээд Тариалан сумаас Т.Л*********ийн хөх өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг авчирсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/,

Гэрч З.Баттулгын: “...2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ...Зүлэгтийн гүүр рүү очоод байж байхад Х.Н*********үү нь архи уусан байдалтай согтуу хөх өнгийн “Мустанг-5” маркийн мотоцикль унаад Их-Уул талаас Зүлэгтийн гүүрэн дээр ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/,

Гэрч Д.Доржсүрэнгийн: “2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ...Х.Н*********үү нь хөх өнгийн “Мустанг-5” маркийн мотоцикль унаад Их-Уул талаас Зүлэгтийн гүүрэн дээр архи хэрэглэсэн согтуу ирсэн. ...тэр хөх өнгийн “Мустанг-5” маркийн мотоцикль нь 83-97 ХӨЗ гэсэн улсын дугаартай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24- 25-р тал/,

 “Ашид билгүүн” ХХК-ны 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ТХҮ-923/6786 дугаартай ““Мустанг-5” маркийн мотоциклийг 600,000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо...” гэх дүгнэлт /хх-ийн 29-32-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Эрүүгийн ********* дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр 3 шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.Н*********үү нь шунахайн сэдэлтээр 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 14 цагийн үед Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 5 дугаар багийн 1-3-15 тоот хашааны үүднээс хохирогч Т.Л*********ийн “Мустанг-5” маркийн 83-97 ХӨЗ улсын дугаартай мотоциклийг хүч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Х.Н*********үүгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Т.Л*********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 16-17 тал), “Ашид билгүүн" ХХК-ний 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “...Мустанг-5 маркийн мотоциклийг 650,000 төгрөгөөр” үнэлсэн үнэлгээ (хх-ийн 29-31 тал) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Н*********үүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогчийн зүгээс эд хөрөнгөө ил задгай орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Х.Н*********үү нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

 Шүүгдэгч Х.Н*********үү нь Т.Л*********ийн мотоциклийг хулгайлж 650,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд 83-97 ХӨЗ улсын дугаартай “Мустанг-5” маркын хөх өнгийн мотоциклийг буцаан хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлөх төлбөргүй гэж үзлээ.

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Н*********үүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх 4 хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 Шүүгдэгч Х.Н*********үү нь урьд ял шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбаруудаар тогтоогдож байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Х.Н*********үүд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг барагдуулж, хохирол, төлбөргүй болсон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх саналтай байна” гэх санал, дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд бусдад учруулсан хохирлоо төлсөн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх саналыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т зааснаар шүүгдэгч А.Н*********үүд тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Х.Н*********үүд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 Шүүгдэгч Х.Н*********үү нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж байна.

 Эрүүгийн ********* дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Бэсүүд Х*********ын Н*********үүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 5 хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Х*********ын Н*********үүг 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т зааснаар шүүгдэгч А.Н*********үүд тэнссэн хугацаанд “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Х.Н*********үүд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н*********үү нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн ********* дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Н*********үүд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Т.ХҮРЭЛБААТАР