| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2020/00315/И |
| Дугаар | 184/ШШ2020/01515 |
| Огноо | 2020-05-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 184/ШШ2020/01515
1.Нотариатын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар А.Цэцэгсайханы нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Болормаад холбогдох “Монголиан мортгейж фанд ББСБ, Д.Оюунгэрэл, А.Цнарын хооронд байгуулагдсан 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Монголиан мортгейж фанд" ББСБ ХХК-д Дуулга овогтой Оюунгэрэлээс 22,392,069 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон гэрээ”-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН