| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2023/0048/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/218 |
| Огноо | 2023-07-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Тогтох |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2023/ШЦТ/218
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,
Улсын яллагч Б.Тогтох,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр,
Шүүгдэгч Э.Н*********х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э*********ын Н*********хад холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Н*********х нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын Баян Эрхэт 3 дугаар багийн нутаг Байшинтын дөрвөлж гэх газарт 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр амь хохирогч Н.Ө*********тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан шарх, хамар ясны хугарал гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Н*********х нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын Баян Эрхэт 3 дугаар багийн нутаг Байшинтын дөрвөлж гэх газарт 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр амь хохирогч Н.Ө*********тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан шарх, хамар ясны хугарал гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ********* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.
Үүнд: Шүүгдэгч Э.Н*********хын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “ Ө*********ын гаргаж ирсэн архийг бид 3 хувааж уусан. Тэгтэл Ө********* Чинбатын өмднөөс барьж аваад Чинбаа ахаа гээд яасан нь мэдэгдэхгүй уйлаад байсан...Ө********* мотоциклоос буугаад үхнэ, хатна гээд бүсээ тайлаад шонгоос уяаад гүйгээд байхаар нь би болиулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Надад одоогоор баримт сэлт, мэдээлэл алга байна. Гэхдээ би тухайн шөнө хамт явсан гэх хүмүүст бол маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 29-р хуудас),
Гэрч Д.Чинбатын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгэхэд Сүхболд надад би доор машин нь зогсчихсон байхад тэр шөнө очсон чинь хоёулаа зодолдож байсан. Би дундуур нь салгасан чинь талийгаач хэвтээд авсан. Нөгөө залуу нь машин дотор суугаад хоцорсон. Би тэндээс тэгээд сэрээд явцгаана биз гэж бодоод яваад өгсөн гэсэн зүйл хэлсэн. Би тэр Н*********хыг л зодсон юм байна гэж ойлгосон...” мэдүүлэг (хх[1]ийн 42-43, 45-р хуудас),
Гэрч Т.Сүхболдын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Тэгтэл Н*********х миний харснаар тэр залуугийн толгой тус газарт нь хэд хэд 2-3 удаа лав цохисон...Тэгэхээр нь би очоод Н*********хыг татаад салгаж, боль, боль чи согтуу байгаа хүнийг ингэж зодож болохгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 56-58-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 72 дугаартай дүгнэлт:
1. Н.Ө*********ын цогцост хүзүүнд дүүжлэлтийн ором, хамар ясны хугарал доод уруулын дотор салстад шарх, хуйх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт зүүн гуянд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь нас барахаас өмнө үүсгэгдсэн ба хүзүүнд үүссэн дарагдалын ором нь битүү, зөөлөн гогцоонд биеийн жингээр дарагдах үүсэх ба бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.
3. Дээрх хүзүү, хоолойн дарагдалын ором бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд, шарх, хамар ясны хугарал нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн бусад зулгаралт, цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Амь хохирогчид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
5. Н.Ө*********ын цусанд 2,0 промилли спирт илэрсэн ба дунд зэргийн согтолттой байжээ.
6. Н.Ө********* нь хүзүү гогцоонд дарагдсанаас амьсгал бүтэж нас барсан байна. Энэ нь хүзүүн дэх дүүжлэлтийн битүү ором, зүүн жолоо булчин, залгиурын хана дахь цус хуралт, уушги шалчийлт, цусны шингэн байдал, дотор эрхтэний цус дүүрэлт, тархи уушигны хаван зэрэг шинжээр батлагдаж байна...” гэх дүгнэлт (хх-ийн 62-63-р хуудас),
Гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 8-р хуудас),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 10-16-р хуудас),
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 17-р хуудас), Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 18-20-р хуудас),
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 21-22-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 77-82-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ********* дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Н*********х нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын Баян Эрхэт 3 дугаар багийн нутаг Байшинтын дөрвөлж гэх газарт 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр амь хохирогч Н.Ө*********тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан шарх, хамар ясны хугарал гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Э.Н*********хын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 29-р хуудас), гэрч Д.Чинбатын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 42-43, 45-р хуудас), гэрч Т.Сүхболдын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 56-58-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 72 дугаартай дүгнэлт (хх[1]ийн 62-63-р хуудас), гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх[1]ийн 8-р хуудас), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 10-16-р хуудас), тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 17-р хуудас), хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 18-20-р хуудас), хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 21-22-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Н*********хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Э.Н*********х нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Н*********х нь хохирогч Н.Ө*********ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Отгонбаяр нь хохирол нэхэмжлээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Отгонбаяр нь гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.Н*********хаас нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Н*********хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Н*********х нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 82-р хуудас)-аар тогтоогдож байна. Шүүгдэгч Э.Н*********х нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн ********* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цус мэт зүйлээр бохирлогдсон, шаргал өнгийн хуучин дурдан бүс 1 ширхэг, хар хөх өнгийн саравчтай малгай 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон бор саарал өнгийн дээл 1 ширхэг, цогцосны хүзүүнд боомилсон байдалтай байсан, зарим хэсэг цус мэт зүйлээр бохирлогдсон дундаа зангилаатай, цагаан өнгийн, хуучин, нарийн цуулсан даавуу 1 ширхэг, ногоон цэнхэр өнгийн, хиртэж бохирлогдсон, зүүн ханцуй, энгэр, хормой зэрэг цус мэт зүйлээр бохирлогдсон даавуун дээл 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комист даалгаж шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бэрсүүд овогт Э*********ын Н*********хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э*********ын Н*********хыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.Н*********х нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн ********* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цус мэт зүйлээр бохирлогдсон, шаргал өнгийн хуучин дурдан бүс 1 ширхэг, хар хөх өнгийн саравчтай малгай 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон бор саарал өнгийн дээл 1 ширхэг, цогцосны хүзүүнд боомилсон байдалтай байсан, зарим хэсэг цус мэт зүйлээр бохирлогдсон дундаа зангилаатай, цагаан өнгийн, хуучин, нарийн цуулсан даавуу 1 ширхэг, ногоон цэнхэр өнгийн, хиртэж бохирлогдсон, зүүн ханцуй, энгэр, хормой зэрэг цус мэт зүйлээр бохирлогдсон даавуун дээл 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комист даалгасугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Отгонбаяр нь гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.Н*********хаас нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Н*********хад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР