Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/822

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ,              

улсын яллагч С.Бичинхүү,  

шүүгдэгч Х.А**** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Хэрлэнтуяагийн А****т холбогдох эрүүгийн 2305000001141 тоот дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 2002 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ах, эгч, дүү нарын хамт оршин суух,

урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 252 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 914 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэгдсэн, Боржигон овогт Хэрлэнтуяагийн А**** /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Х.А**** нь 2023 оны 5 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Файр” шөнийн цэнгээний газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Н.Да****гийн зүүн гуянд хутгалж, түүний эрүүл мэндэд гуянд хатгагдсан шарх гэмтэл бүхий, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.А****ын өгсөн: “...Миний буруу. Хутгалсан үйлдэлдээ маргахгүй байгаа. Ажлынхаа ахын хутгыг эвдлээд, засуулах гээд авч явж байсан. Хохиролд 500,000 төгрөг төлсөн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэжээ /шүүх хуралдааны тэмдэглэл/,

мөрдөн байцаалтад хохирогч Н.Да****гийн өгсөн: “... 2023 оны 5 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө найз Эба, түүний найз эмэгтэйн хамт хорооллын “Файр” бааранд орсон. Бааранд ороод 1, 2 шил пиво уугаад бүжгийн талбайд бүжиглээд байж байтал өмнө зүс таньдаг байсан А**** тааралдаад би “юу байна” гэтэл А**** “чи яаж харьцаад байна” гээд намайг 1 гараараа заамдаад, зүүн гуяны хэсэгт 2 удаа хутгалсан. Миний хөлнөөс цус гараад эхэлсэн. Би хамгаалагч нарт А****т хутгалуулсан талаараа хэлээд цагдаад дуудлага өгсөн. ...Эмчилгээнд гарсан зардал мөнгөө А**** гэх хүнээс гаргуулаад авахаар болсон тул надад ямар нэг гомдол гээд байх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8, 11-12 дугаар хуудас/,

 

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6448 тоот “...Н.Да****гийн биед гуянд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрхи гэмтлүүд нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч Х.А****ын өгсөн “... 2023 оны 02 дугаар сарын 11-нд би гэртээ байхад манай танил Амараа ах надтай таараад нэг 0,5 литрийн пиво уусан. 00 цаг болж байхад хорооллын Fire нэртэй бааранд орсон. Ороод хэсэг байж байгаад босоод бүжиглэхэд өмнө нь таньдаг байсан Да**** /Давка/ гэх залуутай таарсан. Тухайн залуу өмнө нь надтай манай ахын утсыг хулгайлж байсан. Түүнээс хойш манай нэг танил эмэгтэйн гар утсыг Да**** болон би өөр бас хоёр хүний хамт 150,000 төгрөгөөр зарахаар болж түүнийгээ авах гэтэл 500,000 төгрөг болсон байсан. Би түүнийг нь дараа нь цагдаагаас намайг дуудаад асуухад хүний гар утас 500,000 төргөөр тавьж хуурсан байна гэж хэлсэн болохоор түүнээс болж мэдсэн юм. Ингээд тухайн өдрөөс хойш намайг гар утсаар болон дуут мессеж илгээж дарамталдаг байсан юм. Би өчигдөр буюу 2023 оны 5 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Давкатай таараад, тухайн явдлын санасан юм. Гэтэл Давка надад хандаад одоо танай гэрт очих уу гээд хэлэхээр нь айгаад шууд цүнхэнд байсан хутгаа гаргаж ирээд түүний зүүн хөлийн булчин хэсэгт хоёр удаа хатгасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-32 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

           -  иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

 Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Х.А**** нь 2023 оны 5 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Файр” шөнийн цэнгээний газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Н.Да****гийн зүүн гуянд хутгалж, түүний эрүүл мэндэд гуянд хатгагдсан шарх гэмтэл бүхий, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Х.А****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх дүгнэлтийг гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Шүүгдэгч Х.А**** нь 2023 оны 5 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Файр” шөнийн цэнгээний газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Н.Да****гийн зүүн гуянд хутгалж, түүний эрүүл мэндэд гуянд хатгагдсан шарх гэмтэл бүхий, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.А****ын өгсөн: “...Миний буруу. Хутгалсан үйлдэлдээ маргахгүй байгаа. Ажлынхаа ахын хутгыг эвдлээд, засуулах гээд авч явж байсан. Хохиролд 500,000 төгрөг төлсөн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэжээ /шүүх хуралдааны тэмдэглэл/,

мөрдөн байцаалтад хохирогч Н.Да****гийн өгсөн: “... 2023 оны 5 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө найз Эба, түүний найз эмэгтэйн хамт хорооллын “Файр” бааранд орсон. Бааранд ороод 1, 2 шил пиво уугаад бүжгийн талбайд бүжиглээд байж байтал өмнө зүс таньдаг байсан А**** тааралдаад би “юу байна” гэтэл А**** “чи яаж харьцаад байна” гээд намайг 1 гараараа заамдаад, зүүн гуяны хэсэгт нь 2 удаа хутгалсан. Миний хөлнөөс цус гараад эхэлсэн. Би хамгаалагч нарт А****т хутгалуулсан талаараа хэлээд цагдаад дуудлага өгсөн. ...Эмчилгээнд гарсан зардал мөнгөө А**** гэх хүнээс гаргуулаад авахаар болсон тул надад ямар нэг гомдол гээд байх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8, 11-12 дугаар хуудас/,

 

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6448 тоот “...Н.Да****гийн биед гуянд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрхи гэмтлүүд нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч Х.А****ын өгсөн “... 2023 оны 02 дугаар сарын 11-нд би гэртээ байхад манай танил Амараа ах надтай таараад нэг 0,5 литрийн пиво уусан. 00 цаг болж байхад хорооллын Fire нэртэй бааранд орсон. Ороод хэсэг байж байгаад босоод бүжиглэхэд өмнө нь таньдаг байсан Да**** /Давка/ гэх залуутай таарсан. Тухайн залуу өмнө нь надтай манай ахын утсыг хулгайлж байсан. Түүнээс хойш манай нэг танил эмэгтэйн гар утсыг Да**** болон би өөр бас хоёр хүний хамт 150,000 төгрөгөөр зарахаар болж түүнийгээ авах гэтэл 500,000 төгрөг болсон байсан. Би түүнийг нь дараа нь цагдаагаас намайг дуудаад асуухад хүний гар утас 500,000 төргөөр тавьж хуурсан байна гэж хэлсэн болохоор түүнээс болж мэдсэн юм. Ингээд тухайн өдрөөс хойш намайг гар утсаар болон дуут мессеж илгээж дарамталдаг байсан юм. Би өчигдөр буюу 2023 оны 5 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Давкатай таараад, тухайн явдлын санасан юм. Гэтэл Давка надад хандаад одоо танай гэрт очих уу гээд хэлэхээр нь айгаад шууд цүнхэнд байсан хутгаа гаргаж ирээд түүний зүүн хөлийн булчин хэсэгт хоёр удаа хатгасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-32 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.А****т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Х.А****ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Х.А**** нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Н.Да****гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Х.А**** нь хохирогч Н.Да****гийн хохиролд 500,000 төгрөг төлсөн гэж мэдүүлсэн хэдий ч хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй, мөн хохирогч Н.Да**** нь хохирол хор уршигтай холбоотой нотлох баримтаа гаргаж өгөөгүй байх тул түүний гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А****т “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил ял оногдуулах саналтай...” гэх санал,

Шүүгдэгч: “...Байхгүй...” гэх саналыг тус тус гаргалаа.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.А****т 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

   Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хөх өнгийн хутгыг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт Хэрлэнтуяагийн А****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А****ыг 600 /зургаан зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.   

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.А**** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хөх өнгийн хутгыг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Н.Да****гийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.А****т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ