Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/227

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Берикбол, хохирогч *******, түүний өмгөөлөгч *******, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн ******* дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Мон Улсын иргэн ******* ургийн овогт *******ын *******, оны дугаар сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эмэгтэй, дээд боловсролтой, олон улсын эдийн засагч мэргэжилтэй, зах дээр гар утасны худалдаа эрхэлдэг, ам бүл , нөхөр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот дүүрэг, хороо, хороолол байрны тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: ес8908.

Холбогдсон хэргийн талаар: Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Берикбол “шүүгдэгч ******* нь 20 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 19 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын дүгээр () багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” гар утасны захын хоёр давхарт хохирогч *******ыг “миний павильонд орж ирж хэрүүл хийлээ” гэх шалтгаанаар толгойноос нь үсдэх, гараараа цохих, мөргөх зэргээр биед нь халдаж, хохирогчийн биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1.1. Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан “...******* /РД/ гаргасан Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт иргэн ******* нь намайг цохисон гэх зөрчлийн талаар ...гаргасан гомдол, мэдээллийг 20 оны 05 дугаар сарын 13-ны орой 20 цаг 30 минутад хүлээн авч ...тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас);

- Хохирогч *******ын зөрчлийн гомдол мэдээлэл шалгах ажиллагааны явцад өгсөн “...20 оны 05 дугаар сарын 13-ны орой би ажил дээрээ байж байсан чинь 20 цагийн үед багийн нутаг дэвсгэрт байрлах гар утасны дэлгүүрт иргэн ******* нь надтай маргаад миний нүүр рүү баруун гараараа хэд хэдэн удаа цохиод бас намайг хэл амаар доромжлоод байхаар нь би цагдаагийн газарт дуудлага өгсөн юм. ...би зодоогүй, намайг үснээс татаад байхаар нь би бас үснээс нь татсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн дугаар хуудас);

- Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...******* миний хоёр мөр хэсгээс бариад татаж павильоноосоо гаргаад миний нуруу хэсэг рүү гараараа ойролцоогоор долоогоос найман удаа толгой руу долоогоос найман удаа цохиод, хөл рүү дөрвөөс ан удаа өшиглөөд нүүр маажчихаад павильоноосоо нэг нарийн зүйл барьж гарч ирээд над руу дайрч байгаад намайг коридороор үсдэж чирээд нүүр хэсэг рүү гурваас дөрвөн удаа өвдөглөөд, нүүр хэсгээрээ миний толгой руу гурван удаа мөргөхөөр нь нөхөрт нь эхнэрийгээ аваач ээ гэтэл хараад зогсоод байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22- дугаар хуудас);

- Хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би *******ийг зодсон асуудал байхгүй. Тухайн үед өөрөө маш их айсан учраас яаж өөрийгөө амьд авч гарах уу гэсэн бодол төрж байсан. ******* худлаа мэдүүлэг өгч байна. *******ийн нөхөр надад гэмтэл учруулах хэмжээний хохирол учруулаагүй. Харин ******* намайг нэлээн их зодсон. Би зодуулснаасаа болоод 7- хоног шингэн, тариа хийлгээд ажилдаа явж чадаагүй. Камерын бичлэгийг олж өгсөн. Цагдаагийн газраас бүх талаас нь бичлэгүүдийг олоод баримтжуулсан” гэх мэдүүлэг;

- Гэрч гийн зөрчлийн гомдол мэдээллийг шалгах шатанд өгсөн “...*******, ******* нар 20 оны 05 дугаар сарын 13-ны орой *******ийн лангуун дээр хоорондоо муудалцаад хэрэлдсэн. Тэгээд ******* өрөөнөөсөө “чи миний өрөөнд хэрүүл хийдэг хэн бэ? чиний өрөөнд очиж хэрүүл хийе” гээд *******ыг чирээд өрөө рүү нь явсан. *******ын лангуун дээр очоод хэрүүл хийгээд ******* *******ыг цохиж нүүрийг нь маажсан. Гэтэл ******* гартаа сойз барьчхаад “гичийг алаад хаячихъя” гээд ******* руу дайраад үснээс нь татаад толгой руу нь гараа атгаж байгаад цохиод өшиглөж байсан. Тэгснээ *******ын үснээс нь татаад миний өрөөний хажуу талд ирснээ толгой руу нь өөрийнхөө толгойгоор мөргөсөн. Гэтэл тухайн үед *******ийн хамраас нь цус гоожчихсон байсан. Тухайн үед *******ийн нөхөр салгах гээд болиоч гэхэд *******, ******* нар салахгүй зууралдаад байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас);

- Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 20 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” гар утасны зах дээр байх павильондоо 19 цагийн үед байж байтал *******, ******* нар хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгтэл ******* “чи яагаад миний павильонд орж ирж хэрүүл хийдэг юм бэ” гээд *******ыг хувцаснаас нь дугтраад павильон руу нь дагуулаад явсан. Тэгтэл тас хийх чимээ гарахаар нь гараад хартал ******* “алаад хаячихъя муу гичийг” гээд ******* луу шүдний сойз барьчихсан дайрч байгаад үсдээд толгой руу нь цохиод, өшиглөсөн. Тухайн үед *******ийн нөхөр салгаад зогсож байсан. Тэгтэл тэр хоёр дахин үсдэлцээд ******* нүүр хэсгээрээ *******ын ар дагз хэсэг рүү нь мөргөтөл *******ийн хамраас цус гарчихсан. Тэр хоёр хоорондоо үсдэлцээд салахгүй болохоор нь *******ын нөхөр лүү залгаж хэлтэл очиж боломжгүй байна гэхээр нь павильоноо хаагаад гэр лүүгээ яваад өгсөн. ...Миний харснаар ******* *******ыг үсдээд толгой руу нь гараараа хоёр удаа цохиод, нэг удаа хөл хэсэг рүү нь өшиглөсөн, мөн нүүрээрээ дагз хэсэг рүү мөргөөд хамраасаа цус гаргачихсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар хуудас);

- Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Берикболын 20 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 86 дугаартай тогтоолын дагуу хураан авсан Ховд аймгийн багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” гар утасны захын 2 давхрын 11 тоот өрөөний хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн “...******* нь *******ыг үсдэж чирч, баруун гараараа толгой хэсэг рүү нь хоёр удаа цохиж зүүн хөлөөрөө өшиглөж байгаа мэт, ******* нь *******ын толгойн ар хэсэг рүү хоёр удаа мөргөж байгаа мэт, ******* нь *******ыг үсдээд доош дарсан байдалтай зогсож байхад ******* нь *******ийн гарыг үснээсээ салгах оролдлого хийж байгаа мэт харагдаж байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн хийхэд цайвар өнгийн цамцтай, хар өнгийн өмдтэй эрэгтэй хүн болж буй үйл явдлыг харж зогсож байгаад ******* нь *******ийг үснээс татаж *******, ******* нарын толгой хэсгийг тэвэрч байгаа мэт харагдаж байв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 17 дугаар хуудас);

- Хохирогч *******аас хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн дүрс бичлэгт үзлэг хийсэн “...******* нь *******ыг үсдэж чирч, баруун гараараа толгой хэсэг рүү хоёр удаа цохиж, зүүн хөлөөрөө өшиглөж байгаа мэт, *******ын толгой ар хэсэг рүү хоёр удаа мөргөж байгаа мэт, үсдээд доош нь дарсан байталтай зогсож байхад ******* нь *******ийн гарыг үснээсээ салгах оролдлого хийж байгаа мэт харагдаж байв. Бичлэгийг цааш үргэлжлүүлэн үзэхэд цайвар өнгийн цамцтай, хар өнгийн өмдтэй *******ийн нөхөр гэх нь харж зогсож байгаад ******* нь *******ийн гарыг үснээсээ салгах оролдлого хийж байгаад *******ийг үснээс татаж *******, ******* нар доош тонгойх үед ******* нь ******* нарын толгой хэсгийг тэвэрч байгаа мэт харагдаж байв. Хэсэг хугацааны дараа ******* ******* нар салах үед ******* нь зүүн гараараа *******ын баруун хацар хэсэгт нэг удаа алгадах мэт үйлдэл хийхэд дундуур нь орж салгаж байв. Үүний дараа ******* ******* нар хоорондоо маргалдаж байх үед дунд нь зогсож байгаад *******ыг павильоноос гарч явах үед нь *******ын баруун гарын гадна тохойны дээд хэсэг рүү тохойлдож түлхэж байгаа мэт дүрс бичлэг бичигдсэн байв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 63 дугаар хуудас) зэргээр 20 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 19 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын дүгээр () багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” гар утасны захын хоёр давхарт шүүгдэгч ******* нь “миний павильонд орж ирж хэрүүл хийлээ” гэх шалтгаанаар хохирогч *******тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогчийг үсдэх, гараараа цохих, мөргөх зэргээр биед нь халдсан үйл баримт тогтоогдож байна.

1.2. Хохирогч *******ын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 431 дугаартай “...*******ын биед тархи доргилт, толгойн зулайн ар хэсгийн хуйхан доорх зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгний дунд дээд хэсгийн зулгаралт, баруун хацар хэсгийн зулгаралтууд, баруун завжны хэсгийн зулгаралт, дээд уруулын дунд хэсгийн зулгаралт, хоёр гарын сарвууны ар хэсгийн зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. *******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. *******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. *******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас)-ээр хэрэг болсон гэх цаг хугацаанд хохирогч дээрх гэмтлийг авсан байх ба уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байна. Тодруулбал шүүгдэгч хохирогч руу довтолсон идэвхтэй үйлдлийн улмаас хохирогчийн биед дээрх гэмтлүүд учирсан байна.

1.3. Шүүгдэгч яллагдагчаар “...******* зүүж байсан маскаа авахдаа нүүрээ маажаад аман дээр нь гарчихсан байсан хомхойноосоо цус гаргаад гараараа хомхойноосоо гарч байсан цусаа арчаад цусаараа далим хийж над руу савтай багажууд авч шидээд миний толгой хэсэг рүү гараараа ойролцоогоор 4-5 удаа цохисон, 6-7 удаа намайг өшиглөж тийрээд би чиний нүүрийг маажна гэж хэлээд миний нүүрийг санаатайгаар маажаад мөн үсдээд толгойгоороо миний хамар луу мөргөсөн. Намайг үсдэх үедээ ******* миний баруун чихний ар хэсгийг маажсан байсан. Тэгж байтал миний нөхөр ирж бид хоёрыг салгасан. Тухайн үед миний хамрын хоёр нүхнээс цус гараад би павильон уруугаа ороод цусаа тогтоож байх хооронд ******* нөхөр бид хоёрыг нийлж зодсон гэж цагдаад хэлнэ гэж хэлээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан” гэж;

- мөн шүүхийн хэлэлцүүлэгт “...Гэрч павильон дээр зогсдог бөгөөд надад өрөө өгөхөөр орж ирээд надтай юм яриад зогсож байтал цаанаас ******* “чи одоо юу гээд байгаа юм” гэж намайг өдөж, хатгаж орж ирсэн. ******* намайг бараагаа нийлүүлэхгүй гэж хэлсний төлөө үг хэлээр доромжилж, дайрч эхэлсэн. ...Манай нөхрийг павильон руугаа явсны дараа ******* намайг хэл амаар доромжлоод зогсоод байхаар нь уур хүрээд “чи яахаараа миний өрөөнд хэрүүл хийдэг юм, чиний павильон дээр очиж хэрүүл хийнэ” гэж хэлсэн. Гэтэл ******* нь павильоныхоо ойролцоо очингуутаа эргэж хараад эхлээд миний цээж хэсэг рүү цохисон. Би яаж байгааг нь асуухад намайг дахиад түлхэхээр нь павильонд нь яваад ороход Б.Олмпбаяр павильоныхоо ард оронгуутаа хомхой долоосон байсан учраас зүүсэн маскаа авах гэж байгаад нүүрээ маажаад, хомхойноосоо цус гаргасан. Тэгчхээд гараараа хомхойндоо хүрч үзчихээд хайрцагтай хямсаа, хайч, үзүүртэй багажаа аваад над руу шидсэн. Миний толгой хэсэг хүү 4-5 удаа цохиж, 7-8 удаа өшиглөж, тийрсэн. Мөн “чиний нүүрийг маажна” гэж хэлээд над руу дайрч зүүн талын энд маажиж, намайг үстэж хамар хэсэг рүү мөргөж гэмтээсэн. Энэ үед нөхөр маань ирээд бид хоёрыг салгасан боловч манай нөхрийг зөндөө олон удаа цохисон. Гэрч ирсний дараа манай нөхөр павилондоо хүнтэй байсан учраас явсан. Араас нь яваад би араас нь хамрынхаа цус гоожуулаад явж байсан. ******* дахин миний үснээс зулгаах гээд дайрахаар нь би түлхсэн. Энэ талаарх үйлдлийг бичлэгээс хассан байсан. Би энэ хүнээр ахин дахин зодуулаад байхыг хүсээгүй болохоор үстэж аваад мөргөсөн” гэж;

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Шүүгдэгч *******ийн хувьд бид нар харилцан зодолдсон учраас гэмтэл учруулсан байх гэж боддог. Хэргийн бодит нөхцөл байдлын хувьд хамт нэг байран дотор үйл ажиллагаа явуулдаг хүмүүс ялихгүй шалтгаанаар маргалдаад асуудал гарсан” гэж тус тус маргажээ.

Шүүх эмнэлгийн шинжилгээний 434 дугаартай “...*******ийн биед хамар ясны үзүүр хэсэгт хугарал, хамрын таславчийн дунд 1/3 хэсэгт мурийлт, хамрын уг болон хоёр нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун чихний ард тус бүр зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. *******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. *******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна” гэх дүгнэлтээр гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд шүүгдэгч *******ийн биед дээрх гэмтлүүд учирсан байна.

Гэрч гийн зөрчлийн гомдол мэдээллийг шалгах шатанд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...******* нүүр хэсгээрээ *******ын ар дагз хэсэг рүү нь мөргөтөл *******ийн хамраас цус гарчихсан” гэх агуулгатай хоёр удаагийн мэдүүлэг, Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Берикболын 20 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 86 дугаартай тогтоолын дагуу хураан авсан Ховд аймгийн багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” гар утасны захын 2 давхрын 11 тоот өрөөний хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн “...******* нь *******ын толгойн ар хэсэг рүү хоёр удаа мөргөж байгаа мэт” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 17 дугаар хуудас) зэргийг дээрх дүгнэлтэй харьцуулан дүгнэвэл: шүүгдэгч *******ийн биед учирсан хамар ясны үзүүр хэсэгт хугарал, хамрын таславчийн дунд 1/3 хэсэгт мурийлт, хамрын уг болон хоёр нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь шүүгдэгч хохирогчийг мөргөхдөө өөртөө учруулсан гэж үзэх үндэслэлтэй. Нөгөөтэйгөөр хэрэгт авагдсан бусад баримтуудаар хохирогч шүүгдэгчийн биед халдсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Тодруулбал дээрх хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон мөн хохирогчоос гаргаж өгсөн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр хохирогч ******* нь шүүгдэгч *******ийн гарыг үснээсээ салгах оролдлого хийснээс өөр үйл баримт тогтоогдохгүй байна. Мөн шинжээч эмч Б.Цэндхүүгийн “...*******ийн хамар ясны үзүүр хэсэгт хугарал, хамрын таславчийн дунд 1/3 хэсэгт мурийлт, хамрын уг болон хоёр доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин зүүн хацар, баруун чихний ард тус бүр үүссэн зулгаралтууд тус бүрдээ болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...*******ийн хамар орчмын гэмтлүүд нь мөргөх, мөргөгдөх, цохих, цохигдох зэрэг гаднын хүчин зүйлийн үйлчлэлээр үүснэ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дүгээр хуудас)-ээр хохирогч шүүгдэгчийн гарыг үснээсээ салгах буюу өөрийгөө хамгаалах явцдаа шүүгдэгчийн зүүн хацар, баруун чихний ард зулгаралтууд гэмтэл учруулсан, уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй болох нь нотлогдож байна. Иймд шүүгдэгч, хохирогч нарыг харилцан зодолдсон гэж үзэх үндэслэлгүй болно.

1.4. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл 20 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 19 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын дүгээр () багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” гар утасны захын хоёр давхарт шүүгдэгч ******* нь “миний павильонд орж ирж хэрүүл хийлээ” гэх шалтгаанаар хохирогч *******тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогчийг үсдэх, гараараа цохих, мөргөх зэргээр биед нь халдсан байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед тархи доргилт, толгойн зулайн ар хэсгийн хуйхан доорх зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгний дунд дээд хэсгийн зулгаралт, баруун хацар хэсгийн зулгаралтууд, баруун завжны хэсгийн зулгаралт, дээд уруулын дунд хэсгийн зулгаралт, хоёр гарын сарвууны ар хэсгийн зулгаралтууд гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. 

Энэхүү гэмт хэргийн улмаас Мон Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Бусдын биед хүч хэрэглэж халдах нь ёс суртахууны болон хуулийн хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.

2.2. Бусад хүн рүү чиглэсэн цохих, өшиглөх аливаа үйлдлийг санаатай үйлдэл гэж үздэг. Учир нь ердийн ухамсрын хүрээнд уг үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд гэмтэл буюу хохирол учирч болохыг тухайн этгээд мэдэх ёстой буюу мэдсэн гэж үздэг. Тодруулбал шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж хохирогчийг олон удаагийн үйлдлээр цохисон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

2.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул уг гэмт хэргийн үндсэн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ.

2.4. Шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэх үндэслэлгүй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Хохирогч уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгахаар буюу эрүүл мэндэд учирсан хохирлоо эмчлүүлэх оношлуулахад зарцуулсан гэж 1’480’872 төгрөгийн нэхэмжлэл, уг нэхэмжлэлээ нотолсон баримтуудыг гаргасан байна.

Хохирогчийн нэхэмжлэлээ нотолсон баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан, шүүхээс үнэлэхэд эргэлзээгүй байна. Тухайлбал Мөнхийн тун ХХК-иас 20 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 94’200 төгрөгөөр эм авсан гэх зарлагын баримт (хавтаст хэргийн 66 дугаар хуудас), Ачит алтан гагнуур ХХК-иас 20 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 39’000 төгрөгөөр эм авсан гэх борлуулалтын баримт (хавтаст хэргийн 67 дугаар хуудас), мөн хувийн автомашинаараа Улаанбаатар хотод очиж эмчилгээ, оношилгоо хийлгэхээр явахдаа авсан бензиний баримтууд (хавтаст хэргийн 69-70 дугаар хуудас), дүрс оношилгооны төлбөрийн баримт (хавтаст хэргийн 72 дугаар хуудас), сорив эмчлүүлэхэд төлсөн болон эм авсан төлбөрийн баримт (хавтаст хэргийн 73 дугаар хуудас) зэргээр хохирогчид мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх нийт 1’480’874 (нэг сая дөрвөн зуун наян мянга найман зуун далан дөрвөн) төгрөгийн зардал гарчээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн тус хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс 1’480’874 (нэг сая дөрвөн зуун наян мянга найман зуун далан дөрвөн) төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгох үндэслэлтэй.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 82 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 77 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар болон түүний биеийн байцаалт, гэрч ын мэдүүлэг зэргээр шүүгдэгч ******* нь нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдлоо.

Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл болон хохирогчийн биед халдсанаа хүлээн зөвшөөрч байгаа боловч хохирогчоос уучлалт гуйж, түүнд учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөөгүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөн гэдэг нь шүүгдэгч “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх илэрхийлэл төдий бус хэрэгт тогтоогдсон үйл баримтыг бүрэн хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд идэвхтэй дэмжлэг үзүүлсэн үйлдэл, эрх бүхий этгээдээс хийсэн хууль зүйн дүгнэлтийг буюу хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээг урьдач нөхцөлгүйгээр хүлээн зөвшөөрсөн зэрэг ухагдахуунуудын нийлбэр юм.

Тодруулбал эрүүгийн хариуцлагын зорилго нь хүмүүс хоорондын тасарсан харилцааг сэргээх бөгөөд энэхүү агуулгаараа гэмт хэрэг үйлдсэн хүн хохирогчоос уучлал гуйж гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөр дээрх харилцааг сэргээгээд зогсохгүй хуулиар олгосон боломжийг эдлэх үндэслэл болдгоороо хууль зүйн ойлт болдог. Нөгөөтэйгөөр гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь хууль зүйн ойлт төдийгүй бусдын өмнө буруутай үйлдэл хийсэн хүн уучлал гуйх хүний ёсонд зайлшгүй байдаг ойлт юм. Иймд шүүгдэгч нь хохирогчоос уучлал гуйгаагүй, хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөөгүй байх тул түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй болно.

2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Улсын яллагч “...шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700’000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэх санал;

- Хохирогчийн өмгөөлөгч “...прокурорын саналтай нэг байна” гэх санал;

- Шүүгдэгчийн өмгөөлөгч “...торгох ялын доод хэмжээгээр торгож өгнө үү” гэх санал тус тус гаргасан болно.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах гэх ялын төрлүүдээс аль нэгийг нь сонгож оногдуулахаар заажээ.

Шүүгдэгчид торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ. Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 (долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700’000 (долоон зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

3.2. Шийтгэх тогтоолоор шүүгдэгчид торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосон тохиолдолд тогтоох хэсэгт торгох ялыг биелүүлэх 4 сар хоногоос 3 жил хүртэл хугацаа тогтоож, уг тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөх хэмжээг тодорхой бичдэг. Харин шүүхээс торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоогоогүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хорих ялаар солихыг заавал дурдаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны процессыг тайлбарласан, шүүгдэгчийг сүрдүүлсэн агуулгатай мэдэгдэл бичих хууль зүйн шаардлагагүй болно. Мөн нөгөөтэйгөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар заавал тусгах болон шийдвэрлэсэн асуудал биш тул бичих шаардлагагүй.

Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бие даасан процесс бөгөөд шүүхээс гүйцэтгэх хуудас бичсэний дараа торгох ялыг шүүхээс тогтоосонд хугацаанд, эсхүл хугацаа тогтоогоогүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан хугацаанд төлөхийг шийдвэр гүйцэтгэгч ялтанд мэдэгдэж тэмдэглэл үйлддэг. Иймд торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тохиолдолд торгох ял биелүүлэх хугацаа болон биелүүлээгүй бол хорих ялаар солих тухай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурдах хууль зүйн шаардлагагүй юм.

3.3. Мөрдөгч 20 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 60 дугаар хуудас) авсан байх ба шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

4. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Берикболын 20 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 86 дугаартай тогтоолын дагуу хураан авсан Ховд аймгийн багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” гар утасны захын 2 давхрын 11 тоот өрөөний хяналтын камерын дүрс бичлэг бүхий сиди диск болон хохирогчоос гаргаж өгсөн хяналтын камерын дүрс бичлэг бүхий сиди дискийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон байна. Уг хоёр сиди дискт хадгалагдаж буй дүрс бичлэг нь нотолгооны ач холбогдолтой байх тул хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36. дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон ургийн овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 700 (долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700’000 (долоон зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс 1’480’874 (нэг сая дөрвөн зуун наян мянга найман зуун далан дөрвөн) төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгосугай.

5. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн хяналтын камерын бичлэг бүхий хоёр ширхэг сиди дискийг хэргийн хамт хадгалсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.МӨНХЗАЯА