Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2020/01284

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, …. дугаар хороо, Хайрхан … дугаар гудамж, …. тоот хаягт оршин суух хаягтай, Сонгинохайрхан дүүрэг, …. дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж,… байр …  тоотод түр оршин суугч Б овогт Ш....ын Д….. /регистрийн дугаар: ......./ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, Сэлэнгэ, … дугаар баг, Ингэт, Моностой, … дугаар гудамж, 16 тоот хаягт оршин суух хаягтай, Баянзүрх дүүрэг, … дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 89 дүгээр байр, …. тоотод түр оршин суугч Ч овогт Д.... Д….д /регистрийн дугаар:…..../ холбогдох

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Д, хариуцагч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2018 онд танилцаж, 2019 оноос хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүү Д…. Б.. /регистрийн дугаар: ......./ нь төрсөн. .. Хүүхдийнхээ төрсний гэрчилгээг өөрөөрөө овоглож авсан. 2020 оноос тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү Д.Б…. сүү памперс, хувцас хэрэглээний бусад зүйлүүдийн хэрэгцээ нэмэгдэж байгаа учраас хуульд заасны дагуу эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Тиймээс хүү Д…. Б…. эцэг нь Ч овогт Д…. Д…. мөн болохыг тогтоож, тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Д шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ш.Д гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрч байна. 2018 онд танилцаад 2019 оноос хамтран амьдраад хөдөө ажилтай байдаг болохоор ирж очин байдаг байсан. 2020 оны 01 дүгээр сарын 25-д хүү төрсөн. Миний хүүхэд мөн. Яг нэг гэрт ороогүй байсан. Ирж очин уулздаг байсан. Хүүхдийн тэтгэлэгийг хуульд заасны дагуу төлнө гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Д нь хариуцагч Д.Д холбогдуулан Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эцэг тогтоолгох-оор шаардлагаа нэмэгдүүлжээ.

Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: Шын До, Д Д нар 2018 онд танилцаж, хамтран амьдарсан ба 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүү Д Б   төрүүлсэн болох нь №1116870013 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, зохигч нарын тайлбар, хүүхэд эрүүл өсөн бойжиж байгаа тухай эмчийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдов. /хх, 4,5,6/

 

Зохигч нар хамтран амьдрах хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй, нэхэмжлэгч Ш.Д хүүгээ өөрийн нэрээр овоглож төрсний гэрчилгээ бөгөөд хариуцагч Д.Д хүүхдийг өөрийн хүүхэд биш гэдэгт маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно гэж, энэ хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт зааснаар 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдээ эцэг, эх нь сар бүр тэжээн тэтгэхээр заажээ.

 

Иймд хуульд зааснаар эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дах хэсэг, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй тул эцэг Д.Д хуулиар хүлээсэн дээрх үүргээ хэрэгжүүлэхэд нь эх Ш.Д саад болохгүй байхыг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийнэ 40.2 дах хэсэгт зааснаар үнэлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Д нь Эцэг тогтоолгох шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 70,200 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Д улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө гэж заасан тул нэхэмжлэгч Ш.Д хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дах хэсэгт тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцно гэж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд хүүхдийн тэтгэлэгийг гаргуулахдаа тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны түвшингийн хэмжээгээр тооцохоор зохицуулсан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Д.Дашнямын нэг жилийн хугацаанд 1 хүүхдэд төлвөл зохих төгрөгт улсын тэмдэгтийн хураамж тооцож 37,030 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118,119,135 дугаар зүйлийн 135.2.7, 135.2.8 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү Д…ын Б эцэг нь Ч овогт Д Д /регистрийн дугаар:ГИ96121516/ мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт зааснаар 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн Д… Б…. 11 нас хүртэл нь тухайн бүх нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Д сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй бөгөөд тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулах болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д-с улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Д-т олгосугай.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн Хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болох дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Д-с улсын тэмдэгтийн хураамжид 37,030 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дах хэсэгт зааснаар эх Ш.Д, эцэг Д.Д нар нь хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.

8.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ