| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2023/0079/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/83 |
| Огноо | 2023-10-27 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймгийн сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин,
Улсын яллагч П.Даваасүрэн,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
аймгийн сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2333000000108 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн ***** оны ** дугаар сарын **-ны өдөр Т*** аймаг **** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *, эхнэр * хүүхдийн хамт ******* аймаг ******* сумын ******* *-р баг *** тоотод оршин суух хаягтай, ******* овогт ******* ******* (РД:*********).
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* овогтой ******* нь 2023 оны 09 дүгээр сарын эхээр аймгийн сумын нутаг дэвсгэрт фейсбуүк цахим сүлжээнд “ торх сонирхогчдын групп” гэсэн зар дээр “ ” гэсэн хаягаас “Дотор засал хийнэ” гэсэн зар байршуулан хохирогч хуурч ****** дугаарын утсаар холбогдож улмаар өөрийн Хаан банкны ******** тоот дансаар 500,000 төгрөгийг урьдчилгаа гэж шилжүүлэн авч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах, өмгөөлөх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав.
Гэм буруугийн талаар :
Шүүгдэгч ******* овогтой ******* нь 2023 оны 09 дүгээр сарын эхээр аймгийн сумын нутаг дэвсгэрт фейсбуүк цахим сүлжээнд “ торх сонирхогчдын групп” гэсэн зар дээр “ ” гэсэн хаягаас “Дотор засал хийнэ” гэсэн зар байршуулан хохирогч хуурч дугаарын утсаар холбогдож улмаар өөрийн Хаан банкны тоот дансаар 500,000 төгрөгийг урьдчилгаа гэж шилжүүлэн авч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг залилсан залилсан болох нь:
Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хавтаст хэргийн 01 хуудас/, тус сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан гомдол/хавтаст хэргийн 2-3 хуудас/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга хавтаст хэргийн 04 хуудас/, хохирогч мэдүүлэг/хавтаст хэргийн 07-08/, гэрч мэдүүлэг/ хавтаст хэргийн 10/, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2333000000108 дугаартай аймгийн сум дахь сум дундын прокурорын газар прокурорын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоол/хавтаст хэргийн 13-15 / зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч *******ын бусдыг эд хөрөнгийг залилж авсан гэх үйл баримт нь нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Энэ хэргийн улмаас шүүгдэгч ******* нь хохирогч С.Э***** учруулсан хохирол 500,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлагын таалар прокурортой тохиролцож прокурорын санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын үр дагаврыг ухамсарлан ойлгосон байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулсан болно.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулсугай.
3.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ А.НАРАНТУЯА