| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2023/0080/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/84 |
| Огноо | 2023-10-30 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймгийн сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин,
Улсын яллагч П.Даваасүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
аймгийн сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2333000000098 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн **** оны ** дугаар сарын **-ны өдөр ******* аймаг ******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл *, эхнэр * хүүхдүүдийн хамт ******* аймаг ******* сумын ******* **** тоотод оршин суух, Ч*** овогт *** Т***** (РД:*********).
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь аймгийн сумын 3 дугаар багийн нутаг Дархан-Уул аймгаас аймгийн чиглэлийн төв асфальтан замын 48-49 дэх километрт 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 16 цагийн орчимд ХӨА улсын дугаартай “Тоёота примо” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Замын хөдөлгөөний дүрмийн "3.7.Жолоочид дараахь зүйлийг хориглоно, а/...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн.11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн жолоодож явсан ДАН улсын дугаартай "Тоёота камери" маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчиж явсан зорчигч хохирогч эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол, өмчлөлийн ДАН улсын дугаартай "Тоёота камери" маркийн тээврийн хэрэгсэлд 11,810,000 төгрөгийн хохирол тус тус учруулж Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах, өмгөөлөх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав.
Гэм буруугийн талаар :
Шүүгдэгч ******* нь аймгийн сумын 3 дугаар багийн нутаг Дархан-Уул аймгаас аймгийн чиглэлийн төв асфальтан замын 48-49 дэх километрт 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 16 цагийн орчимд ХӨА улсын дугаартай “Тоёота примо” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Замын хөдөлгөөний дүрмийн "3.7.Жолоочид дараахь зүйлийг хориглоно, а/... согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн.11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн жолоодож явсан ДАН улсын дугаартай "Тоёота камери" маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчиж явсан зорчигч эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол, өмчлөлийн ДАН улсын дугаартай "Тоёота камери" маркийн тээврийн хэрэгсэлд 11,810,000 төгрөгийн хохирол тус тус учруулж Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/1-р хавтаст хэргийн, 02 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл/гэрэл зургийн үзүүлэн/1-р хавтаст хэргийн 5-10 дугаар хуудас/,
Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл/1-р хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/,
*******ын согтуурал шалгасан тэмдэглэл...архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахад 1.96%-ийн согтолттой байсныг гэрэл зургаар баримтжуулав.../ 1-р хавтаст хэргийн, 15 дугаар хуудас/,
2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 4143 дугаартай Монгол Улс Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт/1-р хавтаст хэргийн, 35-36 дугаар хуудас/,
2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 882 дугаартай Монгол Улс Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлт/1-р хавтаст хэргийн, 44-45 дугаар хуудас/,
2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 890 дугаартай Монгол Улс Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлт/1-р хавтаст хэргийн, 64-65 дугаар хуудас/,
2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 05 дугаартай аймгийн сумын сум дундын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн зохицуулагч гаргасан шинжээчийн дүгнэлт/1-р хавтаст хэргийн, 73 дугаар хуудас/,
2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 895 дугаартай Монгол Улс Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлт/1-р хавтаст хэргийн, 91-92 дугаар хуудас/,
2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Бан хас” ХХК-ийн Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ/1-р хавтаст хэргийн, 120-125 дугаар хуудас/,
2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Бан хас” ХХК-ийн Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ/1-р хавтаст хэргийн, 139-144 дүгээр хуудас/,
2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хохирогч өгсөн мэдүүлэг/1-р хавтаст хэргийн, 160-163 дугаар хуудас/,
2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хохирогч өгсөн мэдүүлэг/1-р хавтаст хэргийн, 167-168 дугаар хуудас/,
2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн гэрч Х.О***** өгсөн мэдүүлэг/1-р хавтаст хэргийн, 170 дугаар хуудас/,
2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн гэрч өгсөн мэдүүлэг/1-р хавтаст хэргийн, 172-173 дугаар хуудас/,
2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн гэрч Г.Л***** өгсөн мэдүүлэг/1-р хавтаст хэргийн, 174-175 дугаар хуудас/,
2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн гэрч *******ын өгсөн мэдүүлэг/1-р хавтаст хэргийн, 177 дугаар хуудас/,
2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн гэрч өгсөн мэдүүлэг/1-р хавтаст хэргийн, 179 дүгээр хуудас/,2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2333000000098 дугаартай аймгийн сум дахь сум дундын прокурорын газар прокурорын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоол/1-р хавтаст хэргийн, 181-184 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Энэ хэргийн улмаас шүүгдэгч ******* нь хохирогч учруулсан хохиролд 42,000,000 төгрөг, хохирогч учруулсан хохиролд 3,000,000 төгрөг төлж барагдуулсан болох нь хохирогч Ж.****, Б.****** нарын хохирол төлбөрөө авсан, гомдол саналгүй гэх баримт/хавтас 2, хуудас 39,41/-аар тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 06 сарын хугацаагаар оршин суугаа газраасаа буюу ******* аймгаас гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож ******* аймгийн ******* сум Сүүжийн хөндий гэх газарт байрлах 0,7 га талбай бүхий хаваржааны газар, ХӨҮ улсын дугаартай “ ” маркийн бага багтаамжтай автобусыг битүүмжилсэн битүүмжлэлийг тус тус хүчингүй болгосон болно.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй , хохирогч нарт төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД1 ширхгийг хэргийн хамт хадгалах зэргийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ******* Т****** Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 06 сарын хугацаагаар оршин суугаа газраасаа буюу ******* аймгаас гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шүүгдэгч ******* нь хохирогч Б*****, Ж***** нарт учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй болохыг дурдсугай.
6.2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож ******* аймгийн ******* сум **** баг, **** хөндий гэх газарт байрлах 0,7 га талбай бүхий хаваржааны газар, **** ХӨҮ улсын дугаартай “Форд Трансит” маркийн бага багтаамжтай автобусыг битүүмжилсэн битүүмжлэлийг тус тус хүчингүй болгосугай.
7.Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй , хохирогч нарт төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД1 ширхэгийг хэргийн хамт хадгалах зэргийг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ А.НАРАНТУЯА