Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1292

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал

улсын яллагч Д.Түмэнжаргал,

хохирогч А., түүний өмгөөлөгч Г. /ҮД:1*******42/

шүүгдэгч Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн овогт Баттулгын д холбогдох эрүүгийн 28000001187 тоот 1/нэг/ хавтас хэргийг оны 7 ******* сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2004 оны 8 ******* сарын 1*******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *******, эцэг, эх, ах 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ******* ******* *******, *******ы ******* ******* ******* ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, овогт Баттулгын /РД:УП04281*******/

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б. нь оны 5 ******* сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ******* ******* *******ны нутаг дэвсгэрт үл ялих зүйлээр шалтаглан иргэн А.ийн нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун хоншоорын хөндийн өмнөд болон ар ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн гадна доод дотор ханын хугарал, хамар ясны хугарал таславчийн мурийлт, баруун нүдний дээд зовхинд шарх, баруун нүдний алимны салстад цус харвалт, нуруунд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 ******* зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б. нь оны 5 ******* сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ******* ******* *******ны нутаг дэвсгэрт үл ялих зүйлээр шалтаглан иргэн А.ийн нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун хоншоорын хөндийн өмнөд болон ар ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн гадна доод дотор ханын хугарал, хамар ясны хугарал таславчийн мурийлт, баруун нүдний дээд зовхинд шарх, баруун нүдний алимны салстад цус харвалт, нуруунд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б. гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүгдэгч Б.н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “....гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ..” гэх мэдүүлэг,

2.Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.н өгсөн: “… оны 5 ******* сарын 27-ны өдөр найз бид хоёр Сонгинохайрхан дүүргийн ******* ******* *******ны нутаг дэвсгэрт байрлах -р байрны гадаа сагсан бөмбөгийн талбай дээр тоглож байгаад 00 цаг өнгөрч байсан байх, цагаа хараагүй, ийг хүргэж өгөх гээд ын 5 ******* байрны тэнд явж байхад ийн байрны үүдэн дээр ах найзууд болох , нартай тааралдаад цуг юм яриад тамхилаад зогсож байхад бид хэд дээр 2-3 залуу хүрч ирээд гал асуухаар нь өгсөн. Нэг залуу хутга гаргаж ирээд та нар материалд намайг мэдэх үү, таних уу гээд байсан. Маргалдаад зодолдоогүй байхад араас нь 1-2 залуу хүрч ирээд юу болоод байгаа юм, яагаад байгаа юм гээд байсан. Хутга барьж байсан залуу найз рүү ойртоод байхаар нь би тухайн хутга барьж байсан залууг түлхэж холдуулсан чинь хажуу талаас сүүлд ирсэн гээд байгаа нэг залуу нь намайг цохихоор нь би зөрүүлээд намайг цохисон цахилгаантай яакархуу зүйл өмсчихсөн байсан залуугийн нүүрэн тус газар нь 1-2 удаа цохисон. Тэгсэн хутга барьж байсан залууг цохиод бөөндөө зодолдсон. , ах, гурав зодоонд оролцоогүй. Би цахилгаантай яакархуу зүйл өмсчихсөн байсан залуутай зодолдсон.../хавтаст хэргийн 72-73 ******* хуудас/...тухайн хохирогч гээд байгаа залуу эхлээд миний нүүрэн тус газар нь цохиод авахаар нь би зөрүүлээд цохиод авсан, тэгээд би тухайн залуутай зодолдсон, тухайн үед харанхуй байсан ба хохирогч гээд байгаа залуугийн нүүрэн тус газар нь 1-2 удаа цохисон, манай найзуудаас тухайн хохирогч гээд байгаа залууг нэмж цохисон зүйл байхгүй байх гэж бодож байна, , хоёр салгаад яваад байсан юм, надад цохиулаад цаашаа гүйж явж байхдаа өнхөрч унаад байсан юм, тэгээд босоод ирэхдээ нүүрнээс нь бага зэрэг цус гарчихсан байсан. Тухайн хохирогч гээд байгаа залуугийн биед учирсан гэмтлийг би учруулсан байх, надаас өөр цохисон хүн байхгүй байх гэж бодож байна. Хохирогч гээд байгаа хүнтэй хамт явж байсан хутга барьж байсан залуу л зодоонд оролцсон, өөр хүн зодоонд оролцоогүй... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 135-13******* ******* хуудас/,

3. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.ийн өгсөн“… оны 5 ******* сарын 27-ны өдөр гэртээ архи ууж байгаад манай хажуу өрөөний дүү хутга бариад гараад явахаар нь бид нар санаа зовоод араас нь гараад очиход дүү нь залуучуудтай муудалцаад зогсож байсан. Би нар очоод салгах гэтэл үгийн зөрүүгүй намайг шууд зодсон. Тэгээд цагдаа нар ирсэн. Тухайн үед найз , хажуу өрөөний дүү бид нар 1 шил архи ууссан. Үгийн зөрүүгүй намайг зодсон. ..гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 ******* хуудас/

4.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.ын өгсөн “… оны 5 ******* сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ******* ******* *******,
материалдбайрлах найз ийн түрээслэж амьдардаг гэрт нь , ийн таньдаг найз гэх эмэгтэй бид хэд суугаад байж байтал ийн хажуу өрөөний гэрээс гарахдаа хутга аваад гарчихлаа гээд цуг сууж байсан охин хэлэхээр нь бид хоёр санаа зовоод араас нь гарахад эсрэг талын байрны орцны үүдэн дээр 3 залуутай муудалцаад байхаар нь очоод чи одоо юу гээд маяглаад байгаа юм бэ гээд д хандаж хэлээд тухайн танихгүй залуучуудад хандаж яагаад, юу болоод байгаа юм гэж хэлээд хэл амаа ололцоогүй маргалдаж байтал манай найз ийг өөртэй нь адилхан өндөртэй залуу цохиод авсан, тэгсэн намхан залуу нь г цохиж аваад хэсэг муудалцаж байгаад салцгаасан. Миний мэдэхээр ийг өөртэй нь адилхан өндөтэй залуу цохисон, харин г нэг намхан залуу цохисон. бор өнгийн цахилгаантай савхин юм шиг яактай, цагаан өнгийн поло футболктой саарал өнгийн биеийн тамирийн өмдтэй байсан. хар өнгийн футболктой, тамирийн өмдтэй, өнгийг нь санахгүй байна. Харин хар өнгийн бэлтгэлийн өмд цэнхэр өнгийн бомбертэй байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-1******* ******* хуудас/

5.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.ын өгсөн “… оны 5 ******* сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ******* ******* ******* ын 5 ******* байранд байрлах найз гийнд бид 3 пиво хувааж уугаад байж байгаад шөнө 01 цагийн үед гарч тамхилъя гээд байрнаас нь гарахад орцны үүдэн дээр танил , хоёртой тааралдаад тэр хоёроос  тамхи аваад цуг орцны үүдэн дээр тамхилаад зогсож байтал танихгүй 2-3 хүүхдүүд гарч ирээд гал асуухаар нь гал өгсөн. Тэр хэд бид хэд дээр бөөндөө ирээд юм яриад зогсож байхдаа та нар хаанахын хүүхдүүд юм гэх мэтээр ярихаар нь бид хэд эндхийнх, материалд байдаг гэж хэлсэн чинь та нар бид нарыг мэдэх үү гэх мэтээр юм яриад хоорондоо маргалдсан зодолдоогүй. Тэгсэн чинь нэг залуу нь хутга барьчихсан, та нар одоо д ингэж ярихгүй, бид хэдийн таних уу гэх мэтээр юм ярьж бид хэд маргалдаад зогсож байхад цаанаас нь 1-2 залуу хүрч ирээд юу болоод байгаа юм, яагаад байгаа юм гээд байсан.Тэгээд маргалдаад зогсож байтал хутга барьж байсан нь танил дүү лүү ойртоод байхаар нь хажуу талаас нь тухайн хутга барьж байсан залууг холдуулсан. Тэгсэн хажуу талаас нь г сүүлд ирсэн залуу цохиод авсан чинь зөрүүлээд цохисон, тэгснээ хутга барьж байсан залууг цохисон, тэр дунд бужигнаан болоод , бид 3 зодоонд оролцоогүй, тэр хэдийг салгаад байсан. , хоёр тэр залуучуудтай зодолдсон. Яг хэн нь хаана нь цохиж зодолдсон талаар мэдэхгүй байна. Бужигнаан болоод салсны дараа нэг залуугийнх нь нүд нь хөхөрчихсөн байхаар нь цаашаа дагуулж яваад уулзаж ярилцаад гэр лүү нь дөхүүлж өгсөн, сүүлд нь ирээд г цохидог залуу мөн байсан, мөн зөрүүлээд цохисон нүүрлүү нь цохисон залуу байсан. Миний мэдэхээр эхэлээд хутга барьж байсан залуу нь лүү ойртохоор нь түлхэж холдуулахад сүүлд ирсэн гээд байгаа залуу нь хэнийх нь биед яаж хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна.../хавтаст хэргийн 25-2******* ******* хуудас/...Би тухайн үед хохирогч гээд байгаа залуугийн биед халдсан зүйл байхгүй, би хутга тулгаад барьж байсан залуутай маргалдаад тухайн залуутай хэд хэдэн удаа цохилцсон чинь тухайн хутга барьж байсан залуу цаашаагаа зугтаагаад яваад өгөхөөр нь би араас нь хөөгөөд гүйцээгүй буцаад тэр хэд дээр ирэхэд зодуулсан гээд байгаа хохирогч гэх залуу газар хэвтээд өнхөрч унаад байсан, тэгээд босоод ирэхэд нүүрнээс гарчихсан байдалтай байсан, тухайн үед цохисон байсан, би яг цохисныг нь хараагүй, өөр хүн хохирогч гээд байгаа залуугийн биед халдсан зүйл байхгүй. Тухайн үед өөр зодоонд оролцсон хүн байгаа юу? Хариулт: Тухайн үед би хутга барьж байсан залуутай маргалдаж, муудалцаж хэд хэдэн удаа цохилцсон, би тухайн залуугийн араас гүйсэн, намайг буцаад ирэхэд тухайн газар хэвтэж байсан хохирогч гэх залууг цохиж, зодсон гэж хэлсэн, өөрөө ч надад цохисон гэж хэлсэн. Хохирогч залуутай хамт явж байсан хүн зодоонд оролцоогүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 139-140 ******* хуудас/,

*******.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.ийн өгсөн “… оны 5 ******* сарын 27-ны өдөр найз бид хоёр Сонгинохайрхан дүүргийн ******* ******* *******нд байрлах -р байрны гадна сагсан бөмбөгийн талбай дээр тоглож байгаад 00 цаг өнгөрч байсан байх, орцны үүдэнд ах, найзууд болох , нартай тааралдаад цуг юм яриад тамхилаад зогсож байхад бид хэд дээр 2-3 залуу хүрч ирээд гал асуухаар нь гал өгсөн. Бид хэдийг хаанахынх юм гэхээр нь бид хэд эндхийнх, ханын д байдаг байдаг гэж хэлсэн чинь нөгөө нэг залуу хутга гаргаж ирээд та нар д  бид нарыг мэдэх үү гээд байсан. Тэгээд маргалдаад зодолдоогүй байж байхад араас нь 1-2 залуу гарч ирээд юу яасан юу болцгоогоод байгаа юм гээд байсан. Тэгсэн хутга барьж байсан залуу над руу ойртоод байсан чинь найз тухайн барьж байсан залууг түлхэж холдуулсан чинь хажуу талаас г сүүлд ирсэн гээд байгаа залуу нь цохисон. Тэгэхээр нь зөрүүлээд цохисон.  Би хутга барьж байсан залууг цохисон. Тэгээд бөөндөө зодолдсон. Тухайн үед гурав салгаад гүйгээд байсан. бид хоёр зодолдоод байж байхад хутга барьж байсан залуу орилж гүйгээд зодоонд оролцохгүй байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн -31 ******* хуудас/

7.Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн оны ******* ******* сарын 21-ний өдрийн 78*******0 *******тай шинжээчийн дүгнэлт хэсэгт:

...А.ийн биед баруун хоншоорын хөндийн өмнөд болон ар ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн гадна доод дотор ханын хугарал хамар ясны хугарал таславчийн мурийлт баруун нүдний дээд зовхинд шарх, баруун нүдний алимны салстад цус харвалт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 3*******-37 ******* хуудас/,

8.Шинжээч эмч Б.ын өгсөн: ...А.ийн биед учирсан баруун хоншоорын хөндийд өмнөд болон ар ханын цөмөрсөн хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, баруун нүдний ухархайн гадна доод дотор ханын хугарал, хамар ясны хугарал таславчийн мурийлт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун нүдний дээд зовхинд шарх, баруун нүдний алимын салстад цус харвалт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт, нуруунд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. А.ийн биед учирсан баруун хоншоорын хөндийн өмнөд болон ар ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн гадна доод дотор ханын хугарал хамар ясны хугарал таславчийн мурийлт баруун нүдний дээд зовхинд шарх, баруун нүдний алимын салстад цус харвалт гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Учир нь нүүрний нэг хэсэг газар байна. Нурууны зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 143 ******* хуудас/

9.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хавтаст хэргийн **************-*******8 дэх тал/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/, дүрс оношилгооны шинжилгээний хариу /хавтаст хэргийн 38 ******* хуудас/, хохирлын талаарх баримт 152.*******00 төгрөг /хавтаст хэргийн 107 ******* хуудас/, ХХК-д ажилладаг, сарын цалин нь 1.573.000 төгрөг гэх тодорхойлолт /хавтаст хэргийн 108 ******* хуудас/, хохирогч  А.тэй оны ******* ******* сарын 12-ны өдөр *******аар холбогдоход надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, би хөдөө орон нутагт ажил дээрээ ирчихсэн байна, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй  гэж хэлсэн талаар мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 40 ******* хуудас/, А.ийн шүүх шинжилгээ орох шаардлага байхгүй болсон гомдлоо буцааж болох уу гэх мессеж /хавтаст хэргийн 48 ******* хуудас/шүүгдэгчийн хувийн байдлуудыг тогтоосон баримт /хавтаст хэргийн 52-59 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хавтаст хэргийн *******0 ******* хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн баримт /хавтаст хэргийн 8******* ******* хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4-******* дахь тал, 23-******* дэх тал, 27-28 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримт болно.   

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчын зүгээс: ...Шүүгдэгч Б. нь хохирогч А.тэй маргалдан түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна... гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Г.оос: ...Шүүгдэгч нь миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Хохирол, хор уршгийн хувьд 150.000 төгрөгийг төлж барагдуулсан. Цаашид Солонгос улсад эмчлүүлэх эмчилгээний зардал 20.000.000 вон боловч хохирогч шүүгдэгч нар 13.000.000 төгрөгийн эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Дээрх мөнгөн дүнг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шүүхийн шийтгэх тогтоолд тусгуулах саналтай байна... гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.2 ******* зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

“Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буургийн санаатай хэлбэрээр халдсан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 ******* зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний эрхийн Түгээмэл тунхаглалын 3 ******* зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зурга******* зүйлийн 13-т “Халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулсан байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгч Б.н үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б. нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 ******* зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг аг шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Б.н гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б. нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Энэхүү эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон А.ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирлын талаарх баримт 152.*******00 төгрөг /хавтаст хэргийн 107 ******* хуудас/, ХХК-д ажилладаг, сарын цалин нь 1.573.000 төгрөг гэх тодорхойлолт /хавтаст хэргийн 108 ******* хуудас/, хохирогч  А.тэй оны ******* ******* сарын 12-ны өдөр *******аар холбогдоход надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, би хөдөө орон нутагт ажил дээрээ ирчихсэн байна, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй  гэж хэлсэн талаар мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 40 ******* хуудас/, А.ийн шүүх шинжилгээ орох шаардлага байхгүй болсон гомдлоо буцааж болох уу гэх мессеж /хавтаст хэргийн 48 ******* хуудас/ зэрэгт баримт хэрэгт авагдсан байна.

Хохирогч А. нь эмчилгээний зардалд 152.*******00 төгрөгийг  баримтаар хэрэгт нэхэмжилснийг шүүгдэгч Б. 150.000 төгрөг төлж барагдуулсныг дурдаж, хохирогч А. нь шүүх эмнэлгийн оны ******* ******* сарын 21-ний өдрийн 78*******0 *******тай шинжээчийн дүгнэлтэд заасан баруун хоншоорын хөндийн өмнөд болон ар ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн гадна доод дотор ханын хугарал хамар ясны хугарал таславчийн мурийлт баруун нүдний дээд зовхинд шарх, баруун нүдний алимын салстад цус харвалт, нуруунд зулгаралт бүхий гэмтлээс шалтгаалан ямар хугацаанд ажилдаа яваагүй болон, одоо ажиллаж байгаа эсэх, ажлаас нь хэдэн өдрийн чөлөө өгсөн, цалинтай эсхүл цалингүй чөлөө өгсөн эсэх, ажилдаа ирээгүй үндэслэлээр халсан эсэх талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

Мөн хохирогч шүүгдэгч нар шүүх хуралд эвлэрлийн гэрээ бичиж ”цаашид гарах эмчилгээний зардал, хохиролд 13 сая төгрөгийг 4 сарын хугацаанд төлнө гэсэн” байх боловч албан ёсоор нотариатаар баталгаажуулаагүй, цаашид ямар эмчилгээ хийлгэх, ямар зардал гарах талаар холбогдох нотлох баримтгүй байх тул хохирогч А. цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэвэл холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар зардлаа жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж, шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.  

Хоёр.  Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 ******* зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б. нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 ******* зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохиролыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 ******* зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

             Улсын яллагчаас: ...шүүгдэгч Б.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, ажилдаа буцаж орох гэж байгаа хувийн байдалтай нь холобгдуулан Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт тогтоосон чиглэлээр зорчих хязгаарлалт тогтоож зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна... гэв.

Шүүхээс шүүгдэгч Б.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 *******  ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.5 ******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан  “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж харамсаж байгаа түүний хувийн байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд харгалзан үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* ******* зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Б.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ сарын хугацаагаар оршин суух Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, түүний Сүхбаатар дүүргийн 3 ******* *******нд байрлах “Хатаачир” ХХК-д гагнуурчнаар буцаж ажиллах гэж байгаа хувийн байдлыг харгалзан Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг  хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь  зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгчийн шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих,  эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэгт нь хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг  биелүүлээгүй бол ялны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 28000001187 ******* хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 ******* зүйлийн 1, 3*******.2, 3*******.5 ******* зүйлийн 2, 3*******.*******, 3*******.7, 3*******.8 ******* зүйлийн 1, 4, 3*******.10 ******* зүйлийн 4, 3*******.13 ******* зүйлийн 4, 37.1 ******* зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт Баттулгын г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.д 4 /дөрөв/ сарын хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, Сүхбаатар дүүргийн 3 ******* *******ны нутаг дэвсгэрт тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг  хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Б. нь шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 ******* зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Б. нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Иргэний хуулийн 497 ******* зүйлийн 497.1, 510 ******* зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б. 150.000 төгрөгийг хохирогч А.д төлснийг дурдсугай. 

*******.Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.5 ******* зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А. нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардал болон ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 ******* зүйлийн 1, 38.2 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.ЭНХЦЭЦЭГ