| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2023/0064/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/74 |
| Огноо | 2023-09-25 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймгийн сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин,
Улсын яллагч Н.Бадам,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч *******,
Насанд хүрээгүй хохирогч ******* хь ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч *******,
Хохирогч *******,
Иргэний нэхэмжлэгч *******,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч *******,
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,
Шүүгдэгч О. нарыг оролцан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
аймгийн сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* холбогдох эрүүгийн 2333000380076 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн **** оны ** дугаар сарын **-ны өдөр - аймаг суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *, эхнэр хүүхдүүдийн хамт *** хот **** дүүргийн *-р хороо **** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт (РД:*******).
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О. нь 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр аймгийн сумын Бэлэндалай 2 дугаар багийн нутаг, - аймгаас аймгийн чиглэлийн төв асфальтан замын - дэх километрт голын гүүрний ойролцоо - УАО улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн Арван нэг.Тээврийн хэрэгсэл байрлан явах. 11.3.“Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын хөдөлгөөнд оролцож явсан жолоодож явсан - ДАР улсын дугаартай Хьюндай портер- 2 загварын, *******ын жолоодож явсан 91- УАА улсын дугаартай Тоёота Фильтер маркийн тээврийн хэрэгслүүдийг мөргөж, ослын улмаас зорчигч *******ийн биед зүүн нүдний ухархайн цөмөрсөн хугарал, тархи доргилт, баруун 2-р хавирганы хугарал, зүүн тавхайн уланд зүсэгдсэн шарх, зүүн нүд, зүүн шилбэ, цээж, баруун шуунд цус хуралт, зүүн шилбэ, хацарт зөөлөн эдийн гэмтэл учрсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О. нь 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр аймгийн сумын Бэлэндалай 2 дугаар багийн нутаг, - аймгаас аймгийн чиглэлийн төв асфальтан замын - дэх км-т голын гүүрний ойролцоо - УАО улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн Арван нэг. Тээврийн хэрэгсэл байрлан явах. 11.3. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын хөдөлгөөнд оролцож явсан жолоодож явсан - ДАР улсын дугаартай Хьюндай портер- 2 загварын, *******ын жолоодож явсан 91- УАА улсын дугаартай Тоёота Фильтер маркийн тээврийн хэрэгслүүдийг мөргөж, ослын улмаас зорчигч *******ийн биед зүүн нүдний ухархайн цөмөрсөн хугарал, тархи доргилт, баруун 2-р хавирганы хугарал, зүүн тавхайн уланд зүсэгдсэн шарх, зүүн нүд, зүүн шилбэ, цээж, баруун шуунд цус хуралт, зүүн шилбэ, хацарт зөөлөн эдийн гэмтэл учрсан гэх үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч О.ын өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хот чиглэлд аймгийн сумын нутаг дэвсгэр ы гүүр уруудаж байгаад осол хийсэн. ы гүүр уруудаж байхад миний урд жижиг тэрэг явж байсан. Тэр машин загас зардаг газарт зогсохоор нь тойроод гарах гээд дарахад өөдөөс машин ирж байсан. Тэр чигт нь зөв тал руугаа дараад орсон. зогсож байсан машиныг мөргөж унагаасан. Буугаад юу болсон талаар сандраад гараад харахад ах ирээд машинаараа мөргөсөн байсан. Ийм зүйл болсон. Би 60- км цагийн хурдтай явж байсан байх...,...Би хь мэдэхгүй учраас 3,200,000 төгрөгийг эмчилгээний зардал гэж хэлээгүй өгсөн. Би жаахан хугацаа авмаар байна ажил хийж хохирлоо төлж барагдна өөр хэлэх зүйлгүй...” гэв.
Насанд хүрээгүй хохирогч ******* хь ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч *******ын өгсөн: “...Манай ээж, ах, миний 6 настай охин явж байсан. Би ажилтай байж байгаад ажлаас гараад осол болсон газар очиход хүүхдийн баруун хөл, гар гэмтсэн байсан. руу шууд авч яваад зураг авхсан. Гэмтэл нь бага байна гэсэн. Энэ гурвыгаа ослоос амьд мэнд гарсанд нь баярласан. Зун сувилалд охиноо авч явсан. Тэрийг нэхэмжлээгүй байгаа. Одоо 1-р ангид орсон сургьдаа явж байгаа. Хааяа толгой өвдсөн гэдэг. Өөрөө эмээтэй явж байхад өвдсөн тэр өвдөөд байна гэдэг. Эмээ өвдсөн гэж хэлээгүй байхад би зүгээр дээ ээжээ гэдэг. Хааяа толгой өвдсөн гэдэг. Гар хөл нь гайгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.
Хохирогч *******ийн өгсөн: “...Би хүүхэдтэйгээ явж байсан. Би хүүхдээ үзүүлээд өөрийгөө үзүүлээд охинтойгоо машины ард явж байсан. Баруун талын хөлийн өвдөлт арилаагүй байна. Толгой байнга өвддөг нойр муутай шөнө унтахад хэцүү байгаа. Даралт байнга их. Зөндөө сувилал, эмнэлгээр явсан. засарсан зүйл алга...,...Манай дунд хүү аргаа бараад энэ хүүхэдтэй ярьсан байсан. Өөрөө сэтгэлээрээ яриагүй их хүлээсэн. Өөрсдөө олаа болохоор хүнийг хэрэгт хийчихвий гээд ээж минь амьд гарсан тул яах вэ гэсэн. Их хүлээсэн манай хүү өөрөө хайж ярьсан гэсэн. Бид нар луу огт яриагүй. Хохирлоо барагдмаар байна. Би бас ээж хүн...” гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч *******ын өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр аас гэр лүүгээ харьж явсан. Эхний эргэлтэд хурдаа харсан. 2 огцом муухай эргэлт байдаг нутгийн зам болохоор сайн мэднэ. Тэр эргэлтэд би 65 км цагийн хурдтай явж байсан. Эсрэг талын жижиг тэргийг би харж байсан. дээрээс орж ирж байсан миний талд ачааны портер машин байсан. Би бүгдийг хараад тооцоолоод би зайгаа бариад нэг дугуйгаа шороогоор явсан. Шахагдаж орж ирнэ гэдгийг мэдэж байсан. Зөрөхийн дараа дээр 20, 30 метрийн наана цаана тоормослоод хойд дугуй утаатай орж ирж байхад намайг мөргөөгүй гээд байна. Утаа манараад тоормослоод орж ирсэн. Би 20-30 метрийн зайд тоормосолсон миний нэг дугуй шороо дээр явж байсан. Би зай тавьж эргэж байгаа. Юу юугүй машиныг банкийг очоод мөргөсөн. Би энэ дүүг буугаад ирсэн гэж хараагүй. Эсрэг талд байсан жижиг тэрэгний үйлчлүүлэгч бололтой эмэгтэй хүн зам гарч байсан. Тэгэхээр жижиг тэрэг аль хэдийн ирээд зогссон байсан. Загасны худалдаанаас машин руу хүн яваад орсон. Тэрийг би харж байгаа юм чинь хурдтай явна гэж байхгүй. Би өөрийгөө 60 км цагийн хурдтай явж байсан гэж бодож байна. Наад эргэлт дээр хурдаа би харсан явж байсан. 9,900,000 төгрөгийн машины хохирол гарснаас 3,200,000 төгрөг өгөөд одоо 6,0,000 төгрөг үлдэж байна. Энэ бодит хохирлоо төлүүлбэл өөр нэхэмжлэх зүйлгүй...” гэв.
Иргэний нэхэмжлэгч өгсөн: “...Би аас Эрдэнэт, Хөвсгөл рүү хиамны борлалтад явдаг. Хөтөлийн дэлгүүрүүдэд бараагаа өгчхөөд ы гүүрний загас зардаг хүмүүсийн тэнд дөнгөж зогсож байхад төд удалгүй тоормослоод дээрээ ороол ирсэн. Би шороон зам дээр жолооны бүсээ зүүсэн байсан. Яг буухын даваа дээр байсан бууж амжаагүй. Угаасаа буусан бол яах ч байсан юм билээ азтай. Машин түрж орж ирээд явсаар байгаад хажуу тийшээ унасан. Миний суудлын бүсийг огтолж би гарч ирсэн. Гарч ирэхэд энэ хэдийн жижиг тэрэг байсан. Юу юугүй аягүй хурдан өнгөрсөн. Би бараагаа аас машин дуудаж ачсан. Миний бие гайгүй. Тухайн үед миний талаас машин орж ирсэн тул шоконд орсон эмч тариа хийсэн. Над руу 7,200,000 төгрөг хийсэн. Ашид билгүүн ХХК нь үнэлгээ хийлгэсэн мөнгө 600,000 гаран төгрөг болсон. руу ачилтын машин дуудсан. 12,000,000 гаран төгрөгийн хохирол гарсан. Энэ тэргээрээ амьдралаа залгж явдаг. Машинаа засварт өгсөн хүлээгдэж байгаа. Үлдэгдэл мөнгөө нэхэмжилж байна. Засварын мөнгө гарсан. Тэрийг нэхэмжлээд машинаа аваад ажлаа үргэлжлүүлнэ...” гэв.
Иргэний хариуцагч *******ийн өгсөн: “...Юуны өмнө хохирогч нараас уучлалт гуйя. Би машинаа найздаа өгч яваагүй байсан бол ийм зүйл болохгүй байсан. Бид 2 хар багаасаа найзалсан. Том машин бариад хоёулаа жолооч хийж байгаад би машинтай болоод ажил төрөл гараад найзыгаа дагаад яваад цалинждаг. Сар гаран гэртээ ирэхгүй байж байгаад Хөвсгөл рүү ачаа ачаад буцаж ирээд найзыгаа явсан чинь энэ зүйл болсон...,...Хьд зааснаар тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу иргэний хариуцагч тодорхой төлбөр төлж барагдахыг ойлгож байна. Гэхдээ би найздаа таван сая юм уу зургаан сая төгрөгөөр тусална. Зун машин маань зогссон байдалтай байсан тул мөнгө хийж чадсангүй. Би өөрөө банк, өр ширтэй. Би найздаа согтуу эсхүл ангилалгүй өгч яваагүй. Өмнө нь зөндөө ингэж явж байсан. Ийм зүйл болно гэж бодоогүй... ” гэв.
Мөрдөн байцаалтад:
1.Хохирогч *******ын өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр байсан - аймаг орчхоод аймгийн *** сум руу буцаад явж байсан. Би 91 УАА улсын дугаартай Тоёота филдер маркийн суудлын тэрэг жолоодоод хамт ээж , зээ дүү нарын хамт явсан. аймгийн сумын нутаг голын гүүрний ойролцоо загас зардаг газрын орчимд хэд хэдэн огцом эргэлт байдаг болохоор хурдаа хасаад эхний эргэлтээр эргээд явж байтал ойролцоогоор 300 метрийн зайнаас харахад эсрэг урсгалд нэг хар өнгийн шар самбартай суудлын тэрэг зогсож байсан. Харин миний урсгалд цагаан өнгийн ачаатай портер машинтай жолооч замын хажууд загас худалдаж аваад зогсож байсан цаанаас том тэрэг ирж байсан. Тэгээд явсаар бараг 10 орчим метрийн зайтай байсан байх бараг зөрөх гэж байтал гэнэт өөдөөс ирж явсан ачааны том тэрэг эсрэг урсгалд орж ирээд чигээрээ замын хажууд зогсож байсан портер машиныг мөргөөд зогсчихсон. Харин би их ойртсон байсан болохоор зогсоож чадалгүй шууд ачааны том машиныг хажуугаас буюу түлшний банк орчим руу мөргөөд зогссон. Би 60 орчим километр цагийн хурдтай явж байсан. Эхний тойрог дээр би харж байсан. Би архи согтуурах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Би эмчилгээний зардал, машины эвдрэл хохирлыг гаргах авах хүсэлтэй байна...,...91 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 06 сард Улаанбаатар хотын Киай грүпп банк бус санхүүгийн байглагаас 17,200,000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Одоо банк санхүүгийн байглагад ямар ч төлбөр байхгүй. Би өөрийн нэр дээрээ шилжүүлэн авч чадаагүй байсан юм... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 89 дүгээр хуудас/,
2.Хохирогч *******ийн өгсөн: “... 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр - аймгаас аймгийн Сант сум орохоор хүү , зээ охин нарын хамт 91 ДАР улсын дугаартай Тоёота филдер маркийн суудлын тэрэгтэй төв зам дагуу зорчиж явсан. Тээврийн хэрэгслийг хүү жолоодож явсан. Харин би хүүгийнхээ ард арын суудал дээр суугаад зорчиж явсан. миний хажууд сууж явсан юм. Тэгээд аймгийн сумын нутаг голын гүүрний ойролцоо загас зардаг газрын орчимд явж байтал өөдөөс том тэрэг ирж байсан. Бас замын хажууд нэг цагаан өнгийн портер машин байсан би яг хараад явж байсан. Тэгтэл гэнэт л нүд харанхуйлаад явчихсан. Юу болсныг анзаарч харж чадаагүй. Би арын суудалд яг жолоочийн ард сууж явсан. Хамгаалах бүс хэрэглээгүй байсан. Манай хүүхэд нээх хурдтай явдаггүй. Ойролцоогоор -80 орчим километр цагийн хурдтай явсан байх. Тэрнээс хурдтай явдаггүй. Миний зүүн хөлийн шилбэ хавдчихсан бас баруун гарын тохой. Тэгээд шуу орчмоор хавдчихсан. Зүүн нүд бүлцийгээд хавдчихсан байсан эмнэлэгт хүргэгдсэн. Миний нүдний ухархай гэмтсэн гэсэн. Түүнээс болоод толгой их өвдөж байна бас хацар дагаад мэдрэл бага байгаа, цээж эгэм хэсгээр өвдөөд байгаа бага цэрэг цууралттай байна гэсэн...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 97 дугаар хуудас/,
3.Иргэний нэхэмжлэгч өгсөн: “... Би 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр - аймгаас чиглэлд хиамны түгээлт хийгээд явж байгаад сумын ы гүүрний аймаг руу явах чиглэлд замын хажууд загас зардаг хүмүүсийн дэргэд очиж замаа чөлөөлөөд зогсоод хамгаалах бүсээ тайлах гэж байтал "Норд бенз" маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд хурдтай орж ирээд машины жолооч талаар мөргөчихсөн. Машин замын хажуу руу унаад би гарч чадахгүй машин дотроо байж байтал нэг ах хутга барьж ирээд миний хамгаалах бүсийг тасалж намайг машинаас гаргасан. Машинаас гарч ирээд харахад миний машиныг мөргөсөн машинтай ахиад нэг жижиг тэрэг мөргөлдчихсөн зам дээр хөндлөн зогсож байсан. Мөргөсөн гэх машин бас зам дээр хөндлөн зогсчихсон, загас зарж байсан хүмүүсийн мухлагийг мөргөөд зогссон байсан. Тухайн тээврийн хэрэгсэл миний өөрийн нэр дээр байдаг бөгөөд тухайн машиныг би 2023 оны 03 сард орж ирсэн тэрэг 27.500.000 мянган төгрөгөөр худалдан авсан юм. Гаальтай машин учраас орчихсон байсан. Ослын улмаас толгой өвдөж байна. Зүүн талын ташаа, мөр хэсэг маш их өвчтэй байна. Хугарч гэмтсэн зүйл байхгүй. Тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болон миний өөрийн биед учирсан хохиролтой холбоотой зардлыг нэхэмжилнэ. Мөн би хувиараа Улаанбаатараас хиам нийлүүлж борлан түгээлт хийж зардаг тул түгээлт хийдэг машин маань эвдэрчихээр ажил зогсоно. Тиймээс тээврийн хэрэгслийн эвдрэлтэй холбоотой хохирлыг яаралтай төлүүлмээр байна... гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 118-119-р хуудас/,
4.Иргэний нэхэмжлэгч ******* өгсөн: “... УАО улсын дугаартай Норд бенз маркийн ачааны машиныг би төрсөн ах 2022 онд худалдаж авсан. Би өөрийнхөө нэр дээр шилжүүлж авч чадаагүй байгаа. Машин төлбөр тооцоо бүгд хийгдсэн. Би О.тай багын нэг ангийн найзууд юм. Одоо УАО улсын дугаартай Норд бенз маркийн ачааны машинаар хамтарч ачаа тээвэр хийдэг юм. Бид хоёр Хөвсгөл орж ачаа бгачхаад хамт аймагт ирж амарчхаад 2023 онь 06 сарын 07-ны өдөр Замын-Үүд явж ачаа ачих байсан учир би найз О.ыг тээвэрт явсан. Би өөрөө хөдөө мал дээрээ ажилтай байсан учир явж чадаагүй юм. 2023 оны 02 сард Замын-Үүд суманд үзлэг оношилгоод орсон. Ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Тоормос, явах эд ангид ямар ч асуудал байгаагүй. Осол болсны дараа өөрөөр нь хөдөлгөж явсан. Урд талын салхины шил хагарч цуурсан, урд купер шатахууны банк цоорсон өөр эвдрэл байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй хохирлын үнэлгээ хийлгэхгүй...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 123 дугаар хуудас/,
5.Гэрч өгсөн: “...Тухайн өдөр аймгийн сумын 2-р багийн нутаг голын гүүрний орчимд загас зардаг саравчиндаа байсан. Үдээс хойш аймгийн чиглэлээс нэг том улаан өнгийн ачааны машин хөндөлсөөд ороод ирсэн. Тэгээд би нөгөө хиамны машиныг мөргөж унагаад манай загас зардаг саравчны урд талын буланг мөргөөд зогссон. Тэгээд бид нар нөгөө унасан хиамны машины жолоочийг гаргах гээд сандарч байхад нөгөө талд нь бас нэг машин ирээд нөгөө улаан машиныг мөргөсөн байсныг сүүлд мэдсэн. Тэгээд цагаан өнгийн жижиг тэргэнд байсан хүмүүсийг гаргахад хойд талд нь нэг настай эмэгтэй, хүүхэд 2 байсан. Жолооч нь гээд залуу доголчихсон байсан. Тэгээд бид нар сумын эмнэлэг цагдаа нарыг дуудсан.Тухайн том машин хөндөлсөөд орж ирэх үед л харсан.Хиамны машин замаа бүрэн чөлөөлөөд шороон хэсэг дээр бүтэн гарчихсан бид нараас хуушуур асуучхаад хөдлөх гэж байсан. Машин нь асаалттай байсан...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 133-134 дүгээр хуудас/,
6.Гэрч өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр сумын 2-р багийн нутаг голын гүүрний зүүн талд байдаг утсан загас зардаг саравчиндаа эгч, эгч бид 3 байсан.Тэгээд үдээс хойш байсан. Цагийг нь санахгүй байна. талаас цагаан өнгийн хиамны амбаартай портер машин саравчны урд талын шороон хэсэг буюу зогсоолд зогсоод цонхоороо хуушуур асуугаад хөдлөх хооронд аймаг чиглэл талаас улаан өнгийн ачааны том машин саравч чиглэж ирээд нөгөө хиамны цагаан машины жолооч талаас нь мөргөөд дараа нь capавчинд тулаад зогссон. Мөргүүлсэн цагаан портер хажуугаараа унасан. Тухайн портер асаалттай хөдөлгөөн хийгээгүй зогсож байсан. Хиамны портер, улаан өнгийн машинд жолооч нь байсан. Цагаан суудлын авто машин дотор жолооч, хөгшин эмээ, хүүхэд 3 байсан. Хүүхдийн зүүн гар нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 136-137 дугаар хуудас/,
7.2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр иргэн Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл/хавтаст хэргийн 04 дүгээр хуудас/,
8.2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэх/хавтаст хэргийн 05-09 дүгээр хуудас/,
9.2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн/хавтаст хэргийн 10-13 дугаар хуудас/,
10.- аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдийн 3 дугаартай ...дүгнэлт 1.*******ийн биед зүүн нүдний ухархайн цөмөрсөн хугарал, тархи доргилт, баруун 2-р хавирганы хугарал, зүүн тавхайн уланд зүсэгдсэн шарх, зүүн нүд, зүүн шилбэ, цээж, баруун шуунд цус хуралт, зүүн шилбэ, хацранд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Дээрх зүүн нүдний ухархайн цөмөрсөн хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр, тархи доргилт, баруун 2-р хавирганы хугарал, зүүн тавхайн уланд зүсэгдсэн шарх, зүүн нүд, зүүн шилбэ, цээж, баруун шуунд цус хуралт, зүүн шилбэ, хацарт зөөлөн эдийн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... шинжээч эмч гэх шинжээчийн дүгнэлт. /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,
11.- аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдийн 2 дугаартай ...дүгнэлт 1.*******ын биед баруун 1-р хавирганы хугарал, цээж, баруун эгмэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... шинжээч эмч гэх шинжээчийн дүгнэлт. /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,
12.- аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдийн 4 дугаартай ...дүгнэлт 1.******* биед тахи доргилт, баруун тохой, зүүн гарын шуунд зулгаралт, баруун тохой, баруун шилбэ, зүүн өвдөг, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... шинжээч эмч гэх шинжээчийн дүгнэлт. /хавтаст хэргийн 30- дүгээр хуудас/,
13.2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгө, заатгалын хохирлын үнэлгээ, Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан/хавтаст хэргийн 55 дугаар хуудас/,
14. аймгийн сумын сум дундын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн зохицагчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гаргасан 01 дугаартай ... - УАО улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн жолооч О. нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байх үндэслэлтэй гэж дүгнэлт гаргав. Замын хөдөлгөөний дүрмийн Арван нэг. Тээврийн хэрэгсэл байрлан явах. 11.3. "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй..., - УАО улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг жолооч О. нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн байна. Шинжээч Т.Үнэнбаатар ...гэх дүгнэлт/хавтаст хэргийн дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хьд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглж, бэхжүүлж авагдсан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтууд гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаан дээр шүүгдэгч О. “******* өөрөө ирж миний машиныг мөргөсөн, тормозны мөр харагдаагүй би бууж харсан гэж мэдүүлж байгаа” нь Замын шинжээчийн гаргасан 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр аймгийн сумын Бэлэндалай 2 дугаар багийн нутаг, - аймгаас аймгийн чиглэлийн төв асфальтан замын - дэх километрт голын гүүрний ойролцоо - УАО улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн Арван нэг. Тээврийн хэрэгсэл байрлан явах. 11.3."Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын хөдөлгөөнд оролцож явсан жолоодож явсан - ДАР улсын дугаартай Хьюндай портер- 2 загварын, *******ын жолоодож явсан 91- УАА улсын дугаартай Тоёота Фильтер маркийн тээврийн хэрэгслүүдийг мөргөсөн” гэх дүгнэлт болон иргэний нэхэмжлэгч *******ын “....Би байнга тэр замаар явдаг болохоор замыг сайн мэднэ. аймгийн сумын нутаг голын гүүрний ойролцоо загас зардаг газрын орчимд хэд хэдэн огцом эргэлт байдаг болохоор хурдаа хасаад эхний эргэлтээр эргээд явж байтал ойролцоогоор 300 метрийн зайнаас харахад эсрэг урсгалд нэг хар өнгийн шар самбартай суудлын тэрэг зогсож байсан. Харин миний урсгалд цагаан өнгийн ачаатай портер машинтай жолооч замын хажууд загас худалдаж аваад зогсож байсан цаанаас том тэрэг ирж байсан. Тэгээд явсаар бараг 10 орчим метрийн зайтай байсан байх бараг зөрөх гэж байтал гэнэт өөдөөс ирж явсан ачааны том тэрэг эсрэг урсгалд орж ирээд чигээрээ замын хажууд зогсож байсан портер машиныг мөргөөд зогсчихсон. Харин би их ойртсон байсан болохоор зогсоож чадалгүй шууд ачааны том машиныг хажуугаас буюу түлшний банк орчим руу мөргөөд зогссон.” гэх мэдүүлэг зэргээр няцаагдаж байна.
Шүүгдэгч О.Т***** нь 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шинжээчийн дүгнэлттэй танилцсан бөгөөд /хэргийн дүгээр хуудас/ энэ талаар ямар нэг гомдол гаргаагүй дүгнэлт хүчин төгөлдөр болсон байна.
Дээрх ослын улмаас зорчигч *******ийн биед зүүн нүдний ухархайн цөмөрсөн хугарал, тархи доргилт, баруун 2-р хавирганы хугарал, зүүн тавхайн уланд зүсэгдсэн шарх, зүүн нүд, зүүн шилбэ, цээж, баруун шуунд цус хуралт, зүүн шилбэ, хацарт зөөлөн эдийн гэмтэл учирч эдгээр гэмтэлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн буюу хэрэг болсон хугацаанд үүссэн байх боломжтой,зүүн нүдний ухархайн цөмөрсөн хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар саринах тул гэмтлийн зэрэг тогооох журмын 2.3.1-д заассан хүндэвтэр гэмтэл учирсан байна. Бусад осолд өртсөн, эрүүл мэндэд хөнгөн зэргийн, насанд хүрээгүй эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон болох нь хэргийн 24-25,30-35 дугаар хуудаст авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.Иргэний нэхэмжлэгч эрүүл мэндэд гэмтэл / хэргийн 37-38 хуудас/ тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч О.ын үйлдсэн Эрүүгийн хийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд зааснаар “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчих гэмт хэргийн обьектив талын шинжийг хьчлахдаа авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хь, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл байна. Тус гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, Эрүүгийн хийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч *******ын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, түүний авто машинд учирсан хохирол, ******* эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь, иргэний нэхэмжлэгч автомашинд учирсан хохирол зэрэг нь шүүгдэгч О.Т**** үйлдсэн болгоомжгүй гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.Т**** болгоомжгүй үйлдэлээс дээрх хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын эрүүл мэнд болон эд хөрөнгөд хохирол учирсан байна.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хь, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учрах гэмт хэргийн шинжийг бүрэн Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн агсан” байна.
Иймд шүүгдэгч О.ыг Эрүүгийн хийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хь зүйн үндэслэлтэй байна.
Иргэний нэхэмжлэлийн талаар:
Шүүх шүүгдэгч О.ыг Эрүүгийн хийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсон тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Т***** унаж явсан замын хөдөлгөөнд оролцсон УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь болох нь түүний мөрдөн байцаалтад өгсөн /хэргийн 123 дугаар хуудас/ “ Би төрсөн ах О.А******* 2022 онд худалдаж авч байсан юм. Би өөрийнхөө нэр дээр шилжүүлж авч чадаагүй байгаа. Машины төлбөр тооцоо бүгд хийгдсэн” гэх мэдүүлэг болон хэргийн 128 дугаар хуудаст авагдсан 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн өргөдөл байна. Уг өргөдөлд “ Одонцогт овогтой А***** миний бие өөрийн төрсөн дүү Одонцогт овогтой д - УАО LBZ446BB4CGO11259 тээврийн хэрэгслийг 2022 оны 09 дүгээр сард худалдсан болно. Одоо тооцоо байхгүй бүрэн дууссан болно - УОА тээврийн хэрэгслийг нэр шилжүүлэхээр БНХАУлс руу тээврийн зөвшөөрөл устдаг учир нэр шилжүүлж болохгүй байна” гэх нотариатаар гэрчлүүлсэн өргөдөл зэргээр тус тус тогтоогдож байна. Эд хөрөнгийн үнэ төлөгдөж хөрөнгө *******ийн өмчлөлд бүрэн шилжсэн байна.
******* О. тээврийн хэрэгслээ шилжүүлсэн талаараа “ ...Бид хоёр хамтарч ачаа тээвэр хийдэг юм. Бид хоёр Хөвсгөл орж ачаа бгачхаад аймагт ирж амарчхаад 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Замын Үүд явж ачаа ачих байсан учир би найз О.ыг тээвэрт явсан...” гэм мэдүүлгээр тогтоогдсон.
Иргэний хийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж хьчилсны дагуу ******* гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ ...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хь ёсоор хариуцвал зохих хүн, хийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцж болно” гэсний дагуу *******ийг иргэний хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцсан болно. Иргэний хариуцагч нь хохирлыг төлж барагдсны дараа шүүгдэгч О.аас барагдсан хэмжээгээр хохироо нэхэмжлэх эрхтэй болно.
Гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр, иргэний нэхэмжлэгч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. *******ын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 9,985,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 11,925,000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Ашид билгүүн ХХК” хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний 696,698 дугаартай тайлангаар тогтоогдсон байна.
Шүүх хуралдаан хохирогчийн өмгөөлөгч хохирогч *******, иргэний нэхэмжлэгч *******ын нарын эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэхэд зориулсан 3,200,000 төгрөгийн хохирлыг тавь тавин хувиар тооцж гаргах учир нь хоёулаа цуг эмчлүүлсэн мөн автомашины эвдрэл 9,985,000 төгрөг, хөрөнгийн үнэлгээний хөлс 580,000 төгрөг, машин ачсан хөлс 210,000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 2,000,000 төгрөг, шүүх хуралдаан дээр шинээр гаргаж өгсөн 81,500 төгрөгийг тус тус гаргахаар нэхэмжилсэн. Үүнээс автомашины эвдрэлд 3,200,000 төгрөг төлсөн үлдэх хохирлыг гаргж өгнө үү гэж байна. Иргэний нэхэмжлэгч ******* машинд учирсан эвдрэл 11,295,000 төгрөг машин ачсан 280,000 төгрөг, хохирлын үнэлгээний хөлс 660,000 төгрөгийг гаргж өгнө үү гэж байна.
Иргэний нэхэмжлэлийг хэрэг цугларсан нотлох баримтын хэмжээнд тооцоход иргэний нэхэмжлэгч М.Б***** нийт 12,235,000 төгрөг нэхэмжилснээс машин ачсан 280,000 төгрөгийн баримт хэргийн материалд авагдаагүй тул нийт нэхэмжлэлээс хасаж тооцоод 11,955,000 төгрөгөөс шүүгдэгч О. 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 7,200,000 төгрөг, шүүх хуралдаанаас завсарлага авч 2,500,000 төгрөг төлсөн болох нь иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг болон хэргийн 195 дугаар хуудаст авагдсан банкны гүйлгээгээр тогтоогдож байна. Иймд үлдэх 2,255,000 төгрөгийг зохих этгээдээр төлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч *******, ******* нарын эмчилгээний зардалд 2,166,000 төгрөг, хүнс 455,426 төгрөг, шатахуун 481,189 төгрөг, өмгөөлөгчийн зардал 2,000,000 төгрөг, машины эвдрэл 9,985,000 төгрөг, үнэлгээчний хөлс 580,000 төгрөг, машин ачсан 210,000 төгрөг шүүх хуралдаан дээр шинээр гаргаж өгсөн 81,500 төгрөгийн эм авсан зардал нийт 15,959,115 төгрөг болж байна.
Үүнээс шүүгдэгч О. 3,200,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч *******од, хохирогч ид 1,200,000 төлсөн болох нь хэргийн 195 дугаар хуудаст авагдсан банкны гүйлгээний баримт, хохирогч *******, шүүгдэгч О. нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангаагүй, тухайн хэрэгт хамааралгүй *******, ******* нарын сахарын хэмжээг үзүүлсэн гэх он, сар, өдөргүй тус бүр 32,500 төгрөгийн буюу 65,000 төгрөг, шүүх хуралдаан дээр шинээр гаргаж өгсөн эмний үнэ 81,500 /нотлох баримтгүй/ төгрөг, хоол хүнсэнд зориулсан 455,426 төгрөг, Улаанбаатар, Хонгор сумын руу явсан гэх шатахуун зардал 192,453 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөг нийт 2,794,379 төгрөгт холбогдох хэсэг болон шүүгдэгч О. иргэний нэхэмжлэгчид машины эвдрэлд 3,200,000 төгрөг хохирогч *******ид 1,200,000 төгрөг төлсөн нийт 4,300,000 төгрөгийг тус тус хасаж тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг хэрхэн тооцож олгох талаар Засгийн газрын 2018 оны 1 дүгээр тогтоолд зааж өгсөн. Уг тогтоолын 2 дахь хэсгийн 2.6.6-д “ насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хь зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр” шүүгдэгчээс гаргахаар заасан. Иймд хохирогч нарын өмгөөллийн үйлчилгээ авсны хөлс 2,000,000 төгрөгийг хохирлоос хасаж тооцсон болно.
Хохирогч *******ид 14,000 /1,200,000-1,186,000=14,000/ төгрөг гэснийг төлөх төлбөргүй гэж, *******од эмчилгээний зардал 915,000 төгрөг, машины эвдрэл 7,575,000 гэснийг 6,785,000 / 9,985,000 - 3,200,000 төгрөг = 6,785,000/ төгрөг гэж, үнэлгээчний хөлс 580,000 төгрөг, машин ачсан 210,000 төгрөг, шатахууны зардал 272,000 гэснийг 374,376 гэж залрж, үлдэгдэл хохирол нийт 8,864,376 төгрөг болж өөрчлөгдөж байна.
Иймд Иргэний хийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч *******ээс 2,255,000 төгрөг гаргж , 8,864,376 төгрөг гаргж *******од тус тус олгох гэж залрах нь зүйтэй байна.
Иргэний хариуцагч ******* нь хохирлыг төлж барагдсан баримтаа бүрдүүлэн шүүгдэгч О.аас нэхэмжлэх эрхтэй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч О.ыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хь, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учрсан буюу Эрүүгийн хийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдах үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд: “...Эрүүгийн хийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хь түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэнд хүндэвтэр гэмтэл учрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдах нь үндэслэлтэй байна. Эрүүгийн хийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна. Эрүүгийн хийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдах саналтай байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Ду**** биед хүндэвтэр хохирол учирсан боловч хохирол 1,200,000 төгрөг, Б**** 2,500,000 төгрөгийг шүүх хуралдаан завсарлах явцад төлж барагдсан байна. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэг хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус шилжилт хөдөлгөөн хязгаарлалт тогтоосон зүйлгүй...” гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд: “...Улсын яллагчийн дүгнэлтийг дэмжиж байна. Өөр хэлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаар санал хэлээгүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдахад Эрүүгийн хийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О. нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас-/хавтаст хэргийн 155 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч О.ыг анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэж үзлээ.
Иймд Эрүүгийн хийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.ыг 08 сарын хугацаагаар оршин суугаа газраасаа буюу Улаанбаатар хот Налайх дүүргээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдж шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О. авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан О. нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36,36.10, 36.14-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **** овогт О. Т**** Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хь, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учрах буюу Эрүүгийн хийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т**** 08 сарын хугацаагаар оршин суугаа газраасаа буюу ***** хот ***** дүүргээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдсугай.
3.Эрүүгийн хийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан О. нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О. авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Иргэний хийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4,505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч *******ээс 8,864,376 төгрөг гарган иргэний нэхэмжлэгч *******од, 2,255,000 төгрөг гарган иргэний нэхэмжлэгч *******д олгох гэж залрж, хохирогч ******* иргэний нэхэмжлэгч ******* нарын нэхэмжлэлийн шаардлагын эмчилгээний зардлаас 146,500 төгрөг, хоол хүнсэнд зориулсан гэх 455,426 төгрөг, шатахууны зардал 192,453 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөгт холбогдох, нэхэмжлэлийн шаардлагаас машин ачилтын хөлс 280,000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
6.Шүүгдэгч О. нь насанд хүрээгүй хохирогч О., болон хохирогч ******* болон иргэний нэхэмжлэгч *******д шүүгдэгч төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7.Иргэний хариуцагч ******* нь хохирол төлсөн баримтаа бүрдүүлэн шүүгдэгч О.аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8.Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хийн 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хь ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О. авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ А.НАРАНТУЯА