Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 9

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч З.Хосбаяр, Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                                 

Шүүх хуралдаанд:

Прокурор                                                М.Сайнзаяа

Хохирогч                                             Л.С  

Насанд хүрээгүй хохирогч                 Б.Н

Хохирогчийн өмгөөлөгч                     П.Цэрэн-Очир

Шүүгдэгч                                                  Б.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч                     О.Цэрэнпунцаг, Ш.С

Нарийн бичгийн дарга                         С.Гончигбал нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолтой Б.Г д холбогдох 1915000000122 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Г , шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.С , О.Цэрэнпунцаг, хохирогчийн өмгөөлөгч П.Цэрэн-Очир нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Булган аймгийн ... оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,  Б  овогт Б. Г .

 Б.Г  нь 2019 оны 06 дугаар сарын 01-ний орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Л.С тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж **-** БУА улсын дугаартай, цэнхэр өнгийн “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгслээр Л.С , Г.Н  нарыг дайрч алахыг завдсан, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж Г.Х г дайрч алсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолоор

1. Шүүгдэгч Б  овогт Б. Г г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хоёр хүнийг алахыг завдсан, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан бага насны хүүхэд болохыг мэдсээр байж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2. Шүүгдэгч Б.Г г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар 6 /зургаа/ жилийн хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар 12 /арван хоёр/ жилийн хорих ялаар шийтгэж,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Г д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар оногдуулсан 6 жилийн хорих,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар оногдуулсан 12 жилийн хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г гийн биечлэн эдлэх 18 /арван найм/ жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлж,

5. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г гийн цагдан хоригдсон 189 /нэг зуун наян ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

6. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Г  нь бусдад төлөх төлбөргүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж,

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт **-** БУА улсын дугаартай, цэнхэр өнгийн “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг өмчлөгч Базаррагчаагийн Баасансүрэнд олгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тээврийн хэрэгслийн /зүүн хойд талын давхар дугуйны гадна талын/ дугуй, талийгаачийн өмсөж явсан гэх хар өнгийн хос гутал, цэнхэр өнгийн цамц, ягаан өнгийн болон цагаан өнгийн хос оймс, саарал өнгийн өмд, цайвар ногоон өнгийн өмд, ногоон өнгийн цамц, хөх өнгийн хүрэм тус бүр нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд даалгаж,

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд цагдан хорьж,

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гарсан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Г д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Г  давж заалдах гомдолдоо: “...Хэргийн үйл явдал нь бодит байдалд нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөрдөн байцөаах ажиллагааны явцад Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж миний өөрийн эхнэр Л.С, хүү Г.Н  нарын мэдүүлгийг хууль зөрчиж авч миний эсрэг нотлох баримтаар тооцож, яллах дүгнэлт үйлдэж шүүхээс эрүүгийн хуулийн заалтанд ял оногдуулсанд гомдолтой байна. Миний бие тухайн хэрэг болсон өдөр архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргасан боловч зам тээврийн ослын актыг мөн үнэлээгүй. Осол болох үед хэргийн газрын үзлэгээр тормосны мөрний хэмжээ гарсан болох нь зогсоох арга хэмжээ авсныг нотолж байгаа юм. Мөн санаа зорилгын хувьд өөрийн бага насны хүү Г.Х , эхнэр Л.С  нарыг санаатайгаар алах зорилго агуулаагүй. Тухайн үед их согтсон байсан учир эхнэр хүүхдийг машинаас буусан болохыг мэдээгүй ба гэрлээ асаагүй явсан юм. Гэр бүлийн хувьд ажил амьдрал бусдын адилаар хүүхдээ халамж хайраар дутаахгүй, ямар нэгэн гэр бүлийн хүчирхийлэл гаргаж байгаагүй, би урьд нь ямар нэгэн байдлаар гэмт хэрэг захиргааны зөрчилд холбогдож байгаагүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан юм. Иймд 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолд өөрчлөлт оруулж хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.С  давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн байр сууринаас анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн Б.Г г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хоёр хүнийг алахыг завдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан бага насны хүүхэд болохыг мэдсээр байж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж шийдвэрлэсэн тогтоол “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт /тогтоолын 10-р тал/ “…Г.Н ын гэрч, хохирогчоор өгсөн “ээж, дүү, бид гурав явахгүй гээд машинаас буугаад гэрлүүгээ буцаж байсан. Тэгээд аав машинаа хурдтайгаар эргүүлээд араас ирж байсан. Би дайрлаа гэж бодоод машины замыг чөлөөлж хажуу тал руу зугтаасан. Тэгээд ээж, дүү хоёр дайруулсан..." гэх мэдүүлэг, Л.С ийн өгсөн “...гэрээс гараад холдож амжаагүй байхдаа “архи уухгүй шүү” гэж хэлсэн чинь “ууна” гэхээр нь маргалдаж би хоёр хүүхдээ аваад машинаас бүуж гэр лүүгээ алхаж явтал гэнэт машин хаазлаад дуугарахаар нь эргээд хартал бид нарын хойноос хурдтай ирж байсан. Машин хурдтай ирэхээр нь Х г тэвэрч аваад, Н  “хажуу тийшээ зугтаагаарай” гээд гүйсэн. Харин би хүү Х г авч байгаад зугтаж амжилгүй мөргүүлсэн...” гэх мэдүүлэг, Булган аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн “жолооч Б.Г  нь осол гарахаас урьдчилан сэргийлэх, аюулыг зайлуулах, тойрон гарах, зогсоох арга хэмжээ авах боломжтой, үзэгдэх орчин чөлөөтэй, задгай газарт машиныг зогсоох арга хэмжээ, аюулыг тойрон гарах үйлдийг хийгээгүй, Портер маркийн **-** БУА улсын дугаартай автомашины техникийн байдал осол болоход нөлөөлсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр 39см тоормосны мөр гарсан байгаа нь тоормосны систем хэвийн ажиллаж байсан байна” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Г гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай, тээврийн хэрэгсэлээр мөргөх, дайрах, шүргэх явцад тэдний амь бие, эрүүл мэндэд нь аюул, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хор уршгийг хүсээгүй ч үйлдлээрээ Л.С ийн биед хүнд гэмтэл учруулж, Г.Х гийн амь насыг хохироосон хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно, зүйлчлэлийн хувьд тохирочээ гэж дүгнэсэн. Харин өмгөөлөгч би “шүүгдэгч хэрэг болох уед архи согтууруулах ундаа хэрэглэсан үедээ автомашин жолоодсоныг гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээс гадна шүүгчдэгчийн цусанд 2.6% спиртийн зүйл илэрсэн, согтолтын хүнд зэрэг хамаарна гэсэн шинжээчийн, гэмт хэрэг үйлдэх үедээ архины гүн хорлогод орсон байжээ гэсэн сэтгэцийн шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна. Мөн шүүгчдэгч эхнэр, хүүхдээ алах санаа зорилго буюу санааны чиглэмж байгаагүй нь хэрэг үйлдэхээс өмнө, хэрэг үйлдэх үед, хэрэг үйлдсэний дараа нь хохирогч, шүүгдэгч нарын харилцааны шинж чанар, зан үйлээс харагдаж байгаагаар нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, алах санаа зорилготой гэж дүгнэх боломжгүй. Машин бариад явж байхад нь “архи ууж болохгүй, архи ууна” гэсэн яриа шүүгдэгч, хохирогч нарын хооронд өрнөсөн болохыг хохирогч нар мэдүүлдэг ч энэ ярианаас шүүгдэгч эхнэр, хүүхдээ ална гэдэг сэдэлт төрсөн гэж дүгнэх үндэслэл болохгүй.

Хэрэгт цугларсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон үйл баримтаар прокурорын яллаж байгаа зүйлчлэл тохирохгүй, миний үйлчлүүлэгч энэ зүйл ангид заасан гэмт хэрэгт гэм буруугүй, цагаатгах үндзслэлтэй харин согтуурсан үедээ авто тээврийн хэрэгсэлийн хөдөлмөрийн аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж хохирол, хор уршиг учруулсан гэж дүгнэж байна” гэж мэтгэлцсэн.

1. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлийн тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал”

Шүүх дүгнэлтэндээ “шүүгдэгч Б.Г гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай, тээврийн хэрэгсэлээр мөргөх, дайрах, шүргэх явцад тэдний амь бие, эрүүл мэндэд нь аюул, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хор уршгийг хүсээгүй ч үйлдлээрээ Л.С ийн биед хүнд гэмтэл учруулж, Г.Х гийн амь насыг хохироосон хор уршигт зориуд хүүргэсэн гэж дүгнэсэн атлаа “ухамсартай, урьдчилан мэдсэн, зориуд хүргэсэн” эсэхийг дүгнэхдээ “цусанд 2.6% спиртийн зүйл илэрсэн, согтолтын хүнд зэрэг хамаарна гэсэн шинжээчийн, гэмт хэрэг үйлдэх үедээ архины гүн хорлогод орсон байжээ” гэсэн сэтгэцийн шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй нь бодит байдалтай нийцээгүй, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд нөлөөлсөн гэж үзнэ. Шүүгдэгч эхнэр, хүүхдээ алах санаа зорилго буюу санааны чиглэмж байгаагүй нь хэрэг үйлдэхээс өмнө, хэрэг үйлдэх үед, хэрэг үйлдсэний дараа нь хохирогч, шүүгдэгч нарын харилцааны шинж чанар, зан үйлээс харагдаж байхад гэм буруугийн санаатай хэлбэртэй, алах санаа зорилготой гэж дүгнэх боломжгүй. Машин бариад явж байхад нь “архи ууж болохгүй, архи ууна” гэсэн яриа шүүгдэгч, хохирогч нарын хооронд өрнөсөн болохыг хохирогч нар мэдүүлдэг ч энэ ярианаас шүүгдэгч эхнэр, хүүхдээ ална гэдэг сэдэлт төрсөн гэж дүгнэх үндэслэл болохгүй.

2. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлийн тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн”

Шүүх “шүүгдэгч Б.Г гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай, тээврийн хэрэгсэлээр мөргөх, дайрах, шүргэх явцад тэдний амь бие, эрүүл мэндэд нь аюул, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хор уршгийг хүсээгүй ч үйлдлээрээ Л.С ийн биед хүнд гэмтэл учруулж, Г.Х гийн амь насыг хохироосон хор уршигт зориуд хүүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно, “…зүйлчлэлийн хувьд тохирчээ” гэж дүгнэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хоёр хүнийг алахыг завдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан бага насны хүүхэд болохыг мэдсээр байж алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсоныг эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, зүйлчлэл тохироогүй гэж үзэж байна. Яллах үндэслэл болгож байгаа Булган аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дугнэлтэнд “согтуурсан уедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн, ...хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр 39см тоормосны мөр гарсан байгаа нь тоормосны систем хэвийн ажиллаж байсан байна” гэсэн дүгнэлтээс “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас согтуурсан үедээ авто тээврийн хэрэгсэлийн хөдөлмөрийн аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж хохирол, хор уршиг учруулсан гэж зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй гэж өмгөөлөгч мэтгэлцсэнийг шүүх тайлбарлан тодорхойлоогүй нь хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлан дүгнэсэн гэж үзэхээр байна.

 Шүүгдэгчийг нэг удаагийн үйлдлээр хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлахгүйгээр мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-т заасныг хэрэглэсэн нь хууль хэрэглээний алдаа гэж үзнэ.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлийн тухайд: Өмгөөлөгч би шүүхийн хэлэлцүүлэгийн явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дараах 2 баримт болох хавтаст хэргиййн 53-54 хуудаст байгаа 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мөрдөгч Л ийн гэрч Ц.О ээс авсан мэдүүлэг нь

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1-2-т заасан шаардлага хангасан өрөөнд авна гэснийг зөрчсөн. Шаардлагатай бол байгаа газарт нь очиж авах зохицуулалттай боловч ямар шаардлага байгаа талаар баримт байхгүй, тэмдэглэлд тусгаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1-4-т заасан мэдүүлэг авах хүмүүсийг тус тусад нь байлгаж мэдүүлэг авах ба мөрдөгч нэг хэрэгт мэдүүлэг авах хүмүүсийн өөр хоорондоо харилцахгүй байх арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн. Тодруулбал 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гэрчээс мэдүүлгийг Баянгол дүүргийн ... тоот гэрт 14:00-14:21 цагт авчээ. Харин хохирогч Л.С ийн яг энэ өдөр, энэ хаягт мэдүүлгийг 13:39-13:54 цагт авсан. Хохирогчийн дэргэд, тусгаарлахгүйгээр мэдүүлэг авсан байна. Энэхүү мэдүүлгийн тэмдэглэлийг гэрчид уншуулж, эсхүл уншиж танилцуулаагүй нь тэмдэглэлээр нотлогдох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.3-2-т заасныг тус тус зөрчсөн гэж үзнэ.

Хавтаст хэргийн 43-46 хуудаст байгаа 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр мөрдөгч Г ын насанд хүрээгүй гэрч Г.Н аас авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3-3-т заасан арван найман насанд хүрээгүй хүний эрх ашиг зөрчигдөх бодит үндэслэл байвал энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүнийг оролцуулахгүй байж болох ба өмгөөлөгчийг оролцуулна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзнэ. Н ыг төрсөн эцгийнх нь эсрэг, түүнийг гэм буруутайг нотлох мэдүүлэг авахдаа Үндсэн хуулийн 16.14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6-5 дах заалтыг тайлбарласан тэмдэглэл байх боловч 6 настай гэрч өгч байгаа мэдүүлгийнхээ үр дагаварыг бүрэн гүйцэт ойлгох ухамсар төлөвшөөгүй, өөрөө хохирогчоор тогтоогдож байгаа нь түүний эрх ашиг зөрчигдөх бодит үндэслэлтэй байна гэж үзнэ. Тиймээс энэ мэдүүлэг гэрч, хохирогчийн төрсөн эцгийг яллах нотлох баримт болж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 53-54, 43-46 дугаар хуудсанд байгаа 2 гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх тухай хүсэлт гаргасан бөгөөд энэ хүсэлтийг шүүх хэлэлцэж шийдвэрлээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг ашигласан гэдгийн хувьд өмгөөлөгч би хэрэгт авагдсан дээр дурьдсан нотлох баримтыг нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэлтэй гэдэг саналаа давж заалдах шатны шүүхэд дэмжинэ. Энэ баримтыг шүүх гэм буруутайд тооцох баримт болгож ашигласан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна”. Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсгийн дүгнэлт нь бүхэлдээ “тодорхой, ойлгомжтой” байх шаардлагыг хангаагүй. Иймд хэргийг давж заадах шатанд бүхэлд нь хянан хэлэлцэж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг давж заалдах гомдолдоо: Өмгөөлөгч  Ш.С ийн гомдлыг дэмжиж оролцохоос гадна давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тул шүүхийн хэлэлцүүлгийн явцад тодорхой тайлбарыг ярих болно..” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч П.Цэрэн-Очир давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч Б.Г д 2019 оны 06 дугаар сарын 01-ний орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Л.С тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж **-** БУА улсын дугаартай, цэнхэр өнгийн “Hyundai porter” загварын тээврийн хэрэгсэлээр Л.С , Г.Н  нарыг дайрч алахыг завдсан, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж Г.Х г дайрч алсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хоёр хүнийг алахыг завдсан, Эрүүгийн хуулнйн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан бага насны хүү хэд болохыг мэдсээр байж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 18 жилийн хорих ял оноосон”-ыг дараах үндэслэлээр эс хүлээн зөвшөөрч байна.

1. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй

2. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн

Гомдлын агуулга: Анхан шатны шүүх Г.Н ын гэрч, хохирогчоор өгсөн мэдүулэг. Л.С ийн гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлэг, Булган аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг үндэслээд шүүгдэгч Б.Г гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай, тээврийн хэрэгсэлээр мөргөх, дайрах, шүргэх явцад тэдний амь бие, эрүүл мэндэд нь аюул, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хор уршгийг хүсээгүй ч үйлдлээрээ Л.С ийн биед хүнд гэмтэл учруулж, Г.Х гийн амь насыг хохироосон хор уршигт зориуд хүүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно, “…зүйлчлэлийн хувьд тохирчээ” гэж дүгнэсэн.

Харин "шүүгдэгч хэрэг болох уед архи согтууруулах ундаа хэрэглэсан үедээ автомашин жолоодсоныг гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээс гадна шүүгчдэгчийн цусанд 2.6% спиртийн зүйл илэрсэн, согтолтын хүнд зэрэг хамаарна гэсэн шинжээчийн, гэмт хэрэг үйлдэх үедээ архины гүн хорлогод орсон байжээ гэсэн сэтгэцийн шинжээчийн дүгнэлтээр үйлдлийнхээ учир холбогдлыг бодитойгоор ухамсарлах боломжгүй байсан нь нотлогдож байна.

Мөн шүүгчдэгч нь эхнэр, хүүхдээ алах санаа зорилго агуулж, уг хэргийг үйлдсэн гэдгийг” айлд очоод архи уух, уухгүй тухай маргасан” гэдгээр, буцаад харих санаа зорилго төрсөн буюу айлд очихоосоо татгалзсан байж болохыг тогтоогоогүй. Энэ талаар тодруулаагүй хэрнээ бусдыг санаатай алах санаа зорилго агуулж байсан мэтээр дүгнэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл эхнэр хүүхдээ алах гэсэн санааны чиглэмж байгаагүй нь хэрэг үйлдэхээс өмнө, хэрэг үйлдэх үед, хэрэг үйлдсэний дараа нь хохирогч, шүүгдэгч нарын харилцааны шинж байдал, зан үйлээс харагдаж байгаагаар нь гэм буруугийн санаатай хэлбэртэй. алах санаа зорилготой гэж дүгнэх боломжтүй гэж шүүгдэгчийн өмгөөөгчийн мэтгэлцсэн нь хууь зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Б. Г  нь Д.С тэй санал зөрсөн гэх үү, маргасан гэх үү архи уух гэсэн талаар ярилцсан болхоос Г.Н тай болон Г.Х  нартай маргаагүй байхад уг маргаанаар гурвын гурван хүнийг алах санаа агуулсан гэж шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Хэрэгт цугларсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон үйл баримтаар прокурорын яллаж байгаа зүйлчлэл тохирохгүй, шүүгдэгч Б.Г  нь энэ зүйл ангид заасан гэмт хэрэгт гэм буруугүй, цагаатгах үндэслэлтэй, харин Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэгг гэм буруутай гэж үзэхээр байна.

2. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлийн тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т ‘"дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол",  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т "дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал”

Шүүх дүгнэлтэндээ “шүүгдэгч Б.Г гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай, тээврийн хэрэгсэлээр мөргөх, дайрах, шүргэх явцад тэдний амь бие, эрүүл мэндэд нь аюул, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хор уршгийг хүсээгүй ч үйлдлээрээ Л.С ийн биед хүнд гэмтэл учруулж, Г.Х гийн амь насыг хохироосон хор уршигт зориуд хүүргэсэн гэж дүгнэсэн атлаа “ухамсартай, урьдчилан мэдсэн, зориуд хүргэсэн” эсэхийг дүгнэхдээ “цусанд 2.6% спиртийн зүйл илэрсэн, согтолтын хүнд зэрэг хамаарна гэсэн шинжээчийн, гэмт хэрэг үйлдэх үедээ архины гүн хорлогод орсон байжээ” гэсэн сэтгэцийн шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй нь бодит байдалтай нийцээгүй, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд нөлөөлсөн гэж үзэх үндэслэл болно. Шүүгчдэгчийн буцаж эргэсэн үйлдэл нь айлд очихоосоо татгалзаж, гэртээ харих гэсэн үйлдэл байсан эсэх, эсвэл шүүхийн дүгнээд байгаа шиг эхнэр, хүүхдээ алах гэсэн үйлдэл эсэхийн аль нь болохыг тодорхойлж чадаагүй хэрнээ бусдыг хэрэгт бүруутгасан нь хууль зөрчиж байна.

Машин бариад явж байхад нь “архи ууж болохгүй, архи ууна” гэсэн яриа шүүгдэгч, хохирогч нарын хооронд өрнөсөн болохыг хохирогч нар мэдүүлдэг ч энэ ярианаас шүүгдэгч эхнэр, хүүхдээ ална гэдэг сэдэлт төрсөн гэж шууд дүгнэх үндэслэл болохгүй.

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлийн тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 "хнулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн"

Шүүх дүгнэлтэндээ “шүүгдэгч Б.Г гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай, тээврийн хэрэгсэлээр мөргөх, дайрах, шүргэх явцад тэдний амь бие, эрүүл мэндэд нь аюул, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хор уршгийг хүсээгүй ч үйлдлээрээ Л.С ийн биед хүнд гэмтэл учруулж, Г.Х гийн амь насыг хохироосон хор уршигт зориуд хүүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно. ...зүйлчлэлийн хувьд тохирчээ... гэж дүгнэж дүгнэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хоёр хүнийг алахыг завдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зуйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан бага насны хүүхэд болохыг мэдсээр байж алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсоныг эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, зүйлчлэл цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлтэнд "согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөний журмийн заалт зөрчсон, ...хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр 39см тоормосны мор гарсан байгаа нь тоормосны систем хэвийн ажиллаж байсан байна" гэсэн дүгнэлтээс "Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүпд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас согтуурсан үедээ авто тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж хохирол хор уршиг учруулсан гэж зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй гэж өмгөөлөгч мэтгэлсэнийг шүүх тайлбарлан тодорхойлоогүй нь хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлан дүгнэсэн гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.  Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсгийн “ ... хор уршгийг хүсээгүй ч үйлдлээрээ Л.С ийн биед хүнд гэмтэл учруулсан, Г.Х гийн амь насыг хохироосон хор уршигт зориуд хүргэсэн байх тул..." гэсэн дүгнэлт нь “тодорхой, ойлгомжтой” байх шаардлагыг хангаагүй. Хор уршийг хүсээгүй гэсэн хэрнээ зориуд хүргэсэн гэсэн нь шүүхийн дүгнэлт хоорондоо зөрчилдөөнтэй, тодорхой бус, ойлгомжгүй байна. Иймд шийтгэх тогтоолд хөнгөрүүлэн өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн Б.Г д холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр, хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянан үзвэл

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн мөн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасан шаардлагыг зөрчихөд хүргэсэн байна.

Тухайн хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай бөгөөд хууль ёсны байхаас гадна тэдгээрт тулгуурлан хэргийн үйл баримтыг бүрэн тогтоох боломжтой эсэх нь нотлох ажиллагааны үндсэн шалгуур бөгөөд хэрэг хянан шийдвэрлэхэд учир дутагдалтай байна. 

            Өөрөөр хэлбэл хохирогч Л.С д хүнд гэмтэл учруулсныг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, амь хохирогч Г.Х д хохирогч болон иргэний нэхэмжлэгч тогтоогоогүй, Г.Н ыг хохирогчоор болон хууль ёсны төлөөлөгчөөр шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамжаар тогтоосон нь буруу бөгөөд хохирогчоор болон хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох шаардлагатай гэж үзвэл дахин ашиг сонирхолын зөрчилгүй өөр субьектыг тогтоох, Б.Г гийн сэтгэцийн байдлыг тогтоох шинжээч дахин томилж шинжилгээ хийж дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагаануудыг хийх шаардлагатай гэж үзлээ.

            Учир нь хохирогч Л.С д гэмт хэргийн улмаас хүнд гэмтэл учирсан гэх боловч шүүгдэгч Б.Г д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хоёр хүнийг алахыг завдсан, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан бага насны хүүхэд болохыг мэдсээр байж алсан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн байх бөгөөд хохирогч Л.С д хүнд гэмтэл учируулсныг зүйлчлээгүй, хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байна. Мөн амь хохирогч Г.Х д хохирогч болон иргэний нэхэмжлэгч зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд Г.Н ыг хохирогчоор, түүний хууль ёсны төлөөлөгчөөр Л.С ийг тогтоож шийдвэрлэсэн нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамжаар шүүх хохирогч тогтоох хууль зүйн үндэслэл байхгүй байхад хохирогчоор болон түүний хууль ёсны төлөөлөгчийг тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Мөн хохирогчоор тогтоогдсон Г.Н , хохирогч Л.С  нарын мөрдөн байцаалтын явцад өөр өөр агуулгатай мэдүүлгийг мэдүүлдэг. Хохирогч Л.С д өөр ашиг сонирхол байхыг үгүйсгэхгүй байх тул Г.Н ын хууль ёсны төлөөлөгчөөр зохих байгууллага болон хүнийг тогтоох нь зүйтэй. Түүнчлэн нэг үйлдлээр хоёр хор уршиг учирсан байхад нэг үйлдлээр дүгнэж ялалсан нь үндэслэлгүй байна.  

Шүүх хэргийг шийдвэрлээгүй тул хохирогч болон шүүгдэгч тэдний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч Б.Г д холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр Булган аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39 дүгээр зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Булган аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

3. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Г д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 М.ХҮРЭЛБААТАР

                                           ШҮҮГЧИД                               З.ХОСБАЯР 

                                                                                     Ё.БЯМБАЦЭРЭН