Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/801

 

 

 

 

 

 

 

2023         10          13                                    2023/ШЦТ/801

 

                               

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтлөн,

улсын яллагч Б.Билгүүн,  

шүүгдэгч Э.Хосбаяр, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Гарамбазар овогт Элбэгзаяагийн Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлйн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 6 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Могод суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” ХХК-д оператор ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн *** дугаар хороо, **** тоотод түр оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Г-н овогт Э-н Х- /регистрийн дугаар ****/.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Х- нь 2023 оны 8 дугаар сарын 25-ны шөнө согтууруулах ундаан ызүйл хэрэгэлсэн үедээ Баянгол дүүргийн *** дугаар Туулын *** тоотод байхдаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Г.Н-тэй эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч Э.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

           “...2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн ** суманд гэртээ байж байхад өглөө 08 цагийн үед манай найз охин Н залгаад “хотод хэзээ ирэх юм, хүрээд ир” гэхээр нь 15 цагийн үед Б-с гараад орой 21 цагийн үед хотод орж ирсэн. Манай найз охин Н залгаад “ирж байна уу” гэхээр нь “түгжрэл ихтэй байна, амжихгүй юм шиг байна” гэхэд “зүгээр ээ, ирээд хоол ид, манайд хоноод яв” гэхээр нь “Б” худалдааны төвийн замын эсрэг талд байрлах тоосгон 4 давхар нийтийн байранд 01 цагийн үед ирсэн. Тухайн үед Н гэртээ ганцаараа байсан. Ингээд бид 2 юм ярьж сууж байхад Н хүзүүгээ шимүүлчихсэн байхаар нь уур хүрээд болсон асуудлын талаар ярьж байх үед нь бичлэг хийсэн. Ингээд бид 2 орон дээр юм яриад сууж байхад Н гэнэт миний нуруу хэсэг рүү өшиглөсөн. Миний уур хүрээд орон дээр байсан толийг нь хананд цохиод тухайн ор шил болчихсон. Ингээд Н-н нүүр хэсэг рүү 2 удаа гараараа алгадсан. Тэгээд Н-г ор руу өшиглөсөн, орон дээр байсан шилний хагархайгаар цээжинд нь тод гарна гэж бодоогүй зурсан. Удалгүй бид 2 хэсэг маргалдаж зодолдоод тайвшраад амарсан. Өглөө нь Н эгчийн гэрээс юм авах ажилтай гэхээр нь хамт очиж авъя гээд эгчийнх нь гэр болох Хилчин хотхон руу очоод Н ороод би гадаа машиндаа хүлээж байгаад эгчийнх нь гэр лү ороход эгч нь “чи яаж байгаа юм” гээд загнасан. Би уучлалт гуйхад намайг яв гар гэхээр нь гэрээс нь гараад харьсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дэх  тал/,

         

Хохирогч Г.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би Х-тай үехэж эхлээд бид хоёр 2 гурван саран дараагаас хамт амьдарч эхэлсэн... 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 16 хороо, Туулын *** тоотод гэртээ байхад манай найз залуу болох Х- залгаад “нэг уулзах хэрэг байна, ярилцъя, надад хонох газар байхгүй байна” гэхээр нь би “за манайд аав байна ирээд хэрүүл хийхгүй хоночих” гэж хэлээд утсаа тасалсан. Удалгүй би буцааж залгаад “ирж байна уу” гэхэд хаана байгаа газраа хэлэхгүй байсан. Аав Г “ажилтай болчихлоо, ирэхгүй бол ирүүлэх гээд яах, хаалгаа сайн түгжээд унтаарай” гээд гараад явсан. Орой 00 цагийн үед Х залгаад “гэрийн чинь гадаа байна, хаалгаа нээ гэхээр нь юм бодолгүй хаалга нээсэн. Тэгээд шууд гэрт орж ирээд цүнхнээсээ 2 лааз пиво гаргаж ирж уусан. Удалгүй миний утсыг нэхээд “кодоо гарга” гэхээр нь кодыг нь гаргаж өгсөн чинь миний бүх чат, дуудлага зураг бүх зүйлийг үзэж байгаад эргүүлж надад өгөөгүй. Тэгээд шууд “чи намайг хуурсан, чи хүнтэй унтсан биз дээ” гээд намайг алгадаад байхаар нь зугтах гэхэд хаалга түгжчихсэн орилох гэхээр ам дараад намайг зодсон. Ингээд “намайг хуурсан талаараа ярь” гээд гар утасаараа бичлэг хийгээд байсан. Тэгээд хардаад толь хагалаад шилээр нь миний цээж хэсэгт зүссэн. Мөн миний нүцгэн байх үеийн бичлэг хийгээд хүчээр бэлгийн харьцаанд орсон. 2023 оны 8 дугаар сарын 26-ны өглөө нь би “эгчээс юм авах ёстой явлаа” гэхэд “чи ганцаараа явахгүй, хамт явна”  гээд өглөө 07 цагийн үед гэрээсээ хамт гарсан. Тэгээд Хилчин хотхоны тэнд эгчийн байрны гадаа очиход “ороод юмаа аваад гараад ир” гэхээр нь эгчийнд ороод байж байхад ардаас орж ирэхэд нь цагдаа дуудтал гараад явчихсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-9 дэх тал/,

 

Гэрч Н.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай охин Х-тай хамт амьдарч байсан. Миний мэдэхээр жил хам амьдарсан. Манай охин Н болон Х- 2 талын гэр бүлээгээ орж гардаг байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 29-ний 10858 дугаартай шинжээчийн “...Г.Н-н биед зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун алимны салстад цус харвалт, хүзүү, цээжинд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3-аас доошгүй удаагийн үйлчлэлээр, 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

 

Дүрс оношилгооны шинжилгээний хариу  /хавтаст хэргийн 23 дахь тал/,

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 28-31 дэх тал/,

 

Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 43-46 дахь тал/,  

 

Дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

 

Шүүгдэгч Э.Х-ын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 72 дахь тал/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Э.Х- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна прокурорын яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч Э.Х-т танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байх ба шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт шүүгдэгч Э.Х- нь хохирогч Г.Н-д нийт 170.000 төгрөг төлсөн талаарх баримт /хх-ийн 84 дэх тал/ авагдсан байх ба хохирогч Г.Номинсэлэнгийн “...гомдол барагдуулсан, гомдолгүй....” гэх мэдүүлэг /хавтаст хэрийн 83 дахь тал/ авагдсан байх тул шүүгдэгч Э.Х-ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан санал, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 90 /ер/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Х- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г овогт Э-н Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-ыг 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.Х-т оногдуулсан 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шүүгдэгч Э.Х- нь хохирогч Г.Н-д 170.000 /нэг зуун далан мянган/ төгрөг төлснийг дурдсугай.

 

7. Шүүгдэгч Э.Х- нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ