Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 138/ШШ2020/00343

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                       

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан шүүх хуралдааны В танхимд онлайн хэлбэрээр явуулж,

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, ******* дүүрэг, 1 дүгээр хороо, ******* *******, өөрийн байранд байрлах ******* Хөрөнгийн Бирж ******* ******* хувьцаат компанийн/РД:*******/,

Хариуцагч Дорнод аймгийн сумын дүгээр баг, дугаар байрны тоотод байрлах, Хувьцаат компанид /РД:/ холбогдох

Бүртгэлийн гэрээний үүрэгт 11 704 224 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201 оны 10 сарын 0-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд Нарийн бичгийн дарга Г.Чинзориг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч

Хариуцагчийн төлөөлөгч нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч ******* Хөрөнгийн Бирж ******* ******* хувьцаат компаниас // шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* Бирж нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.28-д заасан үнэт цаасны арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий төрийн ******* хувьцаат компани юм.

ХК нь 12 оны сарын 0-ний өдөр манай компанитай бүртгэлийн гэрээ байгуулан, үнэт цаасны арилжаагаа гүйцэтгүүлж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл тус *******эд бүртгэлтэй байгаа билээ.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасны дагуу ******* ******* ******* нь үйлчилгээний хөлс болон урамшууллыг тогтоох эрхтэй байгууллага бөгөөд Үнэт цаасны бүртгэлийн журмыг батлан дагаж мөрдүүлэн үйлчилгээний хөлсөө тогтоосон. Тус журамд зааснаар жилийн үйлчилгээний хураамжийг тухайн оны 1 дүгээр улиралд багтаан *******ийн дансанд төлөхөөр заасан байдаг. Гэвч ХК нь Бүртгэлийн гэрээний 1.1-д заасны дагуу хууль журмыг хэлбэрэлтгүй мөрдөх, мөн гэрээний 1.3-т заасны дагуу хураамжаа цаг тухайд нь төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн тул шүүхээр шийдвэрлүүлэхээс өөр аргагүй байдалд хүрээд байна.

ХК-ийн төлбөл зохих төлбөр 17-2000 онд 1 200 000 төгрөг, 2001-2007 онд 2 800 000 төгрөг, 2008-2011 онд 1 604 224 төгрөг, 2012-2014 онд 3 600 000 төгрөг, 2015-2018 онд 2 000 000 төгрөг, 201 онд 500 000 төгрөг буюу нийт 11 704 224 төгрөг төлөхөөр тооцоо байна. Иймд ХК-иас нийт 11 704 224 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХК нь 12 оны сарын 0-ний өдөр манай компанитай бүртгэлийн гэрээ байгуулан нийт 2056170 ширхэг үнэт цаасыг бүртгүүлэн, үнэт цаасны арилжаагаа гүйцэтгүүлж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл тус *******эд бүртгэлтэй байгаа бөгөөд тус компанийн үнэт цаасны арилжаа 2020 оны 01 сарын 30-ны өдрийг хүртэл хийгдэж байгаа тул талуудын дунд байгуулагдсан бүртгэлийн гэрээний хугацаа одоо хүртэл хүчин төгөлдөр үргэлжилж байгаа.

Манай компанийн зүгээс ХК-иас дээрх хураамжийн төлбөрийг төлөхийг мэдэгдэж байсан боловч 17 оноос хойш шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй.

ХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хураамжийн дээрх төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх тухай хүсэлтийг гаргаж байсан боловч Үнэт цаасны бүртгэлийн журамд зааснаар бүртгэлийн компанийн бүртгэлийн жилийн хураамжаас бүрэн чөлөөлөх, хөнгөлөх боломж байдаггүй, харин дээрх хураамжийг төлөх хугацааны талаар санал гаргасан боловч тус компани манай компанитай дахин уулзаагүй байдаг.

Хэдийгээр компани өмч хөрөнгөгүй болвол компанийн үнэт цаасны арилжаанд нөлөөлөх боловч энэ нөхцөл байдал болон компани үйл ажиллагаагаа зогсоосон нь хураамжаас чөлөөлөх үндэслэл болдоггүй. Хариуцагч өмч хөрөнгөгүй, төлбөрийн чадваргүй тул төлбөрөөс чөлөөлөгдмөөр байна гэж тайлбарлаад байх шиг байна. Ийм боломж байхгүй. Бидний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн. Хуульд заасны дагуу үйлчилгээний хөлсөө нэхэмжилж байна гэсэн үг. Худалдаа хөгжлийн банкны өрөнд тус компанийн хөрөнгө хураагдсан асуудал нь Хөрөнгийн *******ид уг компанийн хувьцаа арилжаалагдахтай хамааралгүй юм.

Тус компанийг 3 дугаар ангилалд хамааруулж, хамгийн багаар хураамжийг нэхэмжилсэн. Ангилал зэрэглэлийн талаар Хөрөнгийн *******ийн вэб сайтад дэлгэрэнгүйгээр жагсаалтаараа байгаа тул интернэтээс манай компанид хэддүгээр зэрэглэл ангилалд хамаарч байгаагаа харах боломж нээлттэй байгаа. Хөрөнгийн ******* бол үнэт цаасны зах зээлийн арилжаатай холбоотой асуудлыг шийдвэрлэж өгч байгаа газар гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч Хувьцаат компанийг /ХК/ төлөөлж, тус компанийн гүйцэтгэх захирал ажилтай шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би 2005 онд энэ компанийн гүйцэтгэх захирал болсноос хойш тухайн компани ямар ч өмчгүй болсон байсан. Хөрөнгийн ******* өөрөө манай компанийн талаарх бүхий л мэдээллийг авдаг, өмч ******* талаар мэдэж байгаа газар. Хөрөнгийн *******ийн үйлчилгээг бидэнд огт үзүүлээгүй. 17 оноос хойш ХК нь үйл ажиллагаа явуулаагүй. Төлбөрийг харилцан зөвшилцөх ёстой байсан гэж үзэж байна. Ангиллын хувьд ч гэсэн бидэнтэй зөвшилцөх ёстой байсан. Биднийг 2 дугаар ангилалд оруулсан байснаа 3 дугаар зэрэглэлд оруулсан байсан. Ямар үнэслэлээр ангилал өөрчлөөд байгаагаа бидэнд огт мэдэгдэж байгаагүй. Манай компани үйл ажиллагаа явуулахгүй байгаа, ямар нэг өмчгүй гэдэг мэдээлэл бүхэлдээ Хөрөнгийн ******* дээр очиж байгаа. Манай компани жил болгон компанийн тайлангаа Хөрөнгийн *******эд хүргүүлдэг. Ингэсээр байтал жилийн хураамжийг нэхэмжлэх боломжгүй юм. Хөрөнгийн ******* нь бидний хувьцааг арилжиж байгаа үйлдэлдээ мөнгөн төлбөр нэхэмжилж байна гэж бодож байна. Яг ямар ажиллагаа хийчихээд энэ мөнгийг нэхэмжилж байгаа гэдгээ тайлбарлаж өгөх ёстой. Хувьцаа эзэмшигчдийн төлбөр тооцоот хадгаламжийн төв дээр ХК-ийн мэдээлэл явагддаг тул бид нар төлбөрийг нь төлж байгаа. Энэ бол төлөгдөх ёстой өөр асуудал гэж ойлгож байна. Хөрөнгийн ******* биднээс мэдээлэл огт аваагүй байж төлбөр байнга нэхэмжилдэг. Төлбөр хураамжтай холбоотой албан бичгийг 2018 оноос л манайд ирүүлсэн. Урьд өмнө нь огт ийм албан бичиг ирж байгаагүй. Хариуд нь хөнгөлж өгөөчээ гэсэн хүсэлт явуулахад энэ хураамжаа төлчихвөл үүнээс хойш 50 хувиар хөнгөлж болно гэсэн хариу ирсэн. Гэвч манай компани уг хураамжийг төлөх ямар ч боломж байхгүй. Уг нь энэ байгууллага бидний санхүүгийн мэдээлэлтэй уялдаа холбоотой ажиллаж, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж хөнгөлөлт тусламж үзүүлэх ёстой байгууллага гэж ойлгож байна. Бүх тайлан баланс байнга өгөгдөж байгаа. Төрөөс бидэнд туслалцаа үзүүлж байх ёстой газар байтал эсрэгээр нь мөнгө нэхэмжлээд дарамтлаад байх юм. Ямартай ч мөнгөн төлбөрийг төлөх боломжгүй байгаа. Өмчийг хувь хүн биш төр авч явсан. Өртэй холбоотой асуудлыг Сангийн яам хүртэл мэдэж байгаа. Албан бичгийг хэрэгт хавсаргаж өгсөн.

Төр бидний хөрөнгийг хурааж авсан талаараа албан бичгийг хүртэл хүргүүлж байгаа. Хувьцаатай холбоотой асуудлыг ******* *******, санхүүгийн зохицуулах хороо нэг мөр ойлгохгүй хоёр талцаад яваад байна. Энэ хүмүүс хуулиа өөрсдөө ойлгохгүй байна гэж ойлгогдож байна. Социализмын үеийн өрийг хүчээр хурааж авсан байгаа. Санхүүгийн зохицуулах хороонд манайхаас хүсэлт гаргасан, манай компанийн өмч ******* талаар, мөн цаашид хувьцаат компани гэж байх уу үгүй юу гэдэг дээр дүгнэлт гарч ирэх ёстой. Үүний дараа энэ төлбөр хураамжийн асуудлыг шийдэх ёстой гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* Хөрөнгийн Бирж нь хариуцагч ХК-д холбогдуулан тус компанитай байгуулсан бүртгэлийн гэрээний үүрэг буюу 17-201 онуудын бүртгэлийн жилийн хураамжинд нийт 11 704 224 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч ХК нь 12 оны сарын 0-ний өдөр ний үйлдвэр худалдааны ХК байхдаа нэхэмжлэгч ******* ******* *******эд өөрийн компанийн 2056170 ширхэг үнэт цаасыг бүртгүүлэн, талууд мөн өдрөө Бүртгэлийн гэрээ-г байгуулсан, мөн уг гэрээний хугацаа өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр үргэлжилж байгаа болох нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтаар батлагдаж байх ба талууд дээрх үйл баримтуудын талаар маргаагүй.

Нэхэмжлэгч нь бүртгэлтэй Хувьцаат компанийн жил бүр төлбөл зохих бүртгэлийн хураамжийг төлөөгүй гэх үндэслэлээр хариуцагчийн төлөөгүй хугацааны буюу 17-201 онуудын бүртгэлийн жилийн хураамжинд нийт 11 704 224 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргадаг.

Нэхэмжлэгч ******* Хөрөнгийн Бирж нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар тус *******эд бүртгэлтэй компанийн үнэт цаас болон үүсмэл санхүүгийн хэрэгслийг нийтэд санал болгон худалдах, худалдан авахтай холбоотой гэрээ, хэлцэл байгуулах нөхцөлийг бүрдүүлж, худалдагч, худалдан авагч нарыг хооронд нь холбон зуучилж, үнэт цаасны арилжааг зохион байгуулдаг үүрэг бүхий этгээд бөгөөд талуудын хооронд байгуулагдсан харилцааг Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1-т заасан худалдааны зуучлагч гэж үзэх нь зүйтэй юм.

Талуудын хооронд байгуулагдсан 12 оны сарын 0-ний өдрийн Бүртгэлийн гэрээний 1,2 дугаар зүйлүүдэд зааснаар ******* Хөрөнгийн Бирж нь компанийн үнэт цаасны арилжааг үнэн зөв, шударга, ил тод явуулах, ХК нь бүртгэлийн хураамжийг цаг тухайд нь төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Түүнчлэн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т Хөрөнгийн *******ийн бүртгэлийн журмыг батлах, 4.3-т Хөрөнгийн ******* үзүүлж байгаа үйлчилгээний хөлс болон урамшууллын хэмжээг тогтоох эрхтэй гэж тус тус заасны дагуу ******* Хөрөнгийн Бирж -ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2001, 2007, 2012, 2014, 2015 онуудад тус тус баталсан Үнэт цаасны бүртгэлийн журам, хамгийн сүүлд 2018 оны 01 сарын 25-ны өдрийн 2018/01 тоот тогтоолоор баталсан Үнэт цаасны бүртгэлийн журам/8 дугаар бүлгийн 22 дугаар зүйлийн 22.11/-д тус тус зааснаар Үнэт цаас гаргагч нь жилийн үйлчилгээний хураамжийг тухайн компанийн зах зээлийн үнэлгээнээс журамд заасан хэмжээгээр тооцож, тухайн оны нэгдүгээр улиралд багтаан Биржийн дансанд шилжүүлэхээр зохицуулсан байна.

Гэтэл хариуцагч ХК нь талуудын хооронд байгуулагдсан бүртгэлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 17 оноос хойш биелүүлээгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь дээрх гэрээ болон журамд заасны дагуу ХК-иас төлөөгүй хугацааны бүртгэлийн жилийн хураамжийг шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 11 704 224 төгрөгийн талаар ...тус компани нь бүртгэлийн хураамжинд 17-2000 онд 1 200 000 төгрөг, 2001-2007 онд 2 800 000 төгрөг, 2008-2011 онд 1 604 224 төгрөг, 2012-2014 онд 3 600 000 төгрөг, 2015-2018 онд 2 000 000 төгрөг, 201 онд 500 000 төгрөгийг тус тус төлөөгүй гэж тайлбарлаж байна.

Гэвч нэхэмжлэгч нь талуудын дунд байгуулагдсан гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхээ хэрэгжүүлэхдээ хуульд тусгайлан заасан хугацааны дотор хэрэгжүүлэх байсан боловч хариуцагчийн 17-20 онуудад төлөөгүй бүртгэлийн жилийн хураамжийг шаардах эрхийн хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байдаг бөгөөд мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх тусгай хугацаа гурван /3/ жил байдаг.

Талуудын дунд 12 оны сарын 0-ний өдөр байгуулагдсан Бүртгэлийн гэрээний хугацаа одоог хүртэл үргэлжилж байгаа хэдий ч уг гэрээнд зааснаар хариуцагч ХК нь бүртгэлийн жилийн хураамжийг цаг тухай бүрт нь төлөх, мөн ******* Хөрөнгийн Бирж -ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2001, 2007, 2012, 2014, 2015,2018 онуудад тус тус баталсан Үнэт цаасны бүртгэлийн журам-д зааснаар бүртгэлийн жилийн хураамжийг тухайн оны нэгдүгээр улиралд багтаан төлөх үүргийг тус тус хүлээснээс үзвэл хариуцагч гэрээний дагуу жилийн хураамжийг төлөх үүргээ зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч тухайн жилийн төлөөгүй хураамжийг тухайн оны нэгдүгээр улирал дууссанаас хойш 3 жилийн дотор төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолно, 76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх боломжтой байсан, ...үеэс үүснэ гэж тус тус заасан байна.

Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчийн төлбөл зохих 17-20 онуудын /20 оны бүртгэлийн хураамжийн талаар 20 оны 4 сарын 01-ний өдрөөс хойш 201 оны 4 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргах байсан/ жилийн хураамжийн төлбөрийн талаар тухай бүрт нь буюу тухайн жилийн нэгдүгээр улирал дууссанаас хойш 3 жилийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байхад уг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, мөн жилийн хураамжийг тухай бүрт нь шаардаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байхаас гадна нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дээрх хугацааны төлбөрийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

Иймд Иргэний хуулийн 78, 7 дүгээр зүйлүүдэд тус тус заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, эсхүл түр зогссон гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн шаардлагаас 17-20 онуудын бүртгэлийн жилийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх үндэслэлгүй байна.

Харин нэхэмжлэгчийн бүртгэлийн гэрээний үүрэгт 2017-201 онуудын бүртгэлийн жилийн хураамжийг хариуцагчаас шаардах эрхийн хуульд заасан хугацаа дуусаагүй байх тул дээрх хугацааны жилийн хураамж болох 1 500 000 /жил бүрийн 500 000 төгрөг*3/ төгрөгийг хариуцагч ХК-иас гаргуулах үндэслэлтэй байна.

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Хөрөнгийн ******* манай компанид үйлчилгээ үзүүлдэггүй, Манай компанийн өмч хөрөнгийг төр өрөнд хураан авсан, үйл ажиллагаа явуулахгүй байгаа гэдгийг Хөрөнгийн ******* мэдэж байсан, санхүүгийн асуудлаар бидэнд тусламж хөнгөлөлт үзүүлэх ёстой байгууллага. Гэтэл хураамжийн талаар бидэнд огт мэдэгдээгүй, мөн манай компанийг ямар үндэслэлээр 2, 3 дугаар ангилалд бүртгэсэн тухайгаа ч мэдэгдээгүй. Манай компани үйл ажиллагаа явуулахгүй байгаа, хэдийгээр манай хувьцаа бүртгэлтэй байгаа боловч хуурамч арилжаа явагддаг. Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос манай компанийн өмч ******* талаар, цаашилбал хувьцаат компани гэж байх эсэх талаар дүгнэлт гарахыг хүлээж байгаа тул уг асуудал шийдэгдэх хүртэл хураамжийг төлөх боломжгүй... гэж маргадаг.

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болох нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн бичгийн баримтаар хариуцагч ХК нь ******* Хөрөнгийн Бирж -д 2056170 ширхэг хувьцааг бүртгүүлсэн, тус компанийн хувьцаа 2014 оны 7 сараас 2020 оны 01 сарын 30-ны өдрийг хүртэл Хөрөнгийн ******* дээр арилжаалагдсан байх ба хариуцагч нь уг арилжаа хуурамчаар явагддаг гэх өөрийн татгалзлаа шүүхэд нотолж чадаагүй байна.

Түүнчлэн ******* Хөрөнгийн Бирж -ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2001, 2007, 2012, 2014, 2015, 2018 онуудад тус тус баталсан Үнэт цаасны бүртгэлийн журам-д зааснаар тус *******эд бүртгэлтэй компаниудын зэх зээлийн үнэлгээ, борлуулалтын орлого, үйл ажиллагаа явуулсан жил, санхүүгийн тайлан ирүүлэлт зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн тус компанийн гүйцэтгэх захирлын тушаалаар 1-3 дугаар ангилалд хуваадаг байна.

Хариуцагч ХК нь 2012-2014 онд 2 дугаар ангилалд, 2014 оны 12 сарын 02-ны өдрөөс хойш одоог хүртэл 3 дугаар ангилалд тус тус багтсан байх ба ХК-иас уг ангилалуудын талаар Монгол Хөрөнгийн Бирж -д гомдол гаргаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд хариуцагчийн дээрх татгалзал үндэслэлгүй байхаас гадна Санхүүгийн зохицуулах хорооноос тус компанийн санхүү, өмч ******* талаар болон цаашид хувьцаат компани байх эсэх талаар дүгнэлт гарах эсэх нь уг иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралгүй байхаас гадна хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдааны явцад гаргасан 18 оны шүүхийн шийдвэрийн дагуу тус компанийн ******* талаар явагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай, мөн тус компанийн өмч хөрөнгийг хураасантай холбоотой баримтууд гэх 14 хуудас баримтыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй болно.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч ХК-иас бүртгэлийн гэрээний үүрэгт 2017-2018 онуудын бүртгэлийн жилийн хураамж 1 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* Хөрөнгийн Бирж -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17-20 онуудын бүртгэлийн жилийн хураамж 10 204 224 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 11 704 224 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжинд 202 220 төгрөгийг төлснийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 38 50 /1 500 000 төгрөгт ногдох/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 1, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч ХК-иас бүртгэлийн гэрээний үүрэгт 2017-201 онуудын бүртгэлийн жилийн хураамж 1 500 000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* Хөрөнгийн Бирж -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 204 224 /арван сая хоёр зуун дөрвөн мянга хоёр зуун хорин дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 202 220 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 38 50 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* Хөрөнгийн Бирж -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг гардан авах хугацаанд шүүхэд ирж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН