Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 51

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Халх овгийн Готовдамбын Энхбаатарыг Зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугатаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар шүүгдэгч Б.Энхбаатарт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон нийт 55 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдсугай.

 

6. Хэрэгт “Хьюндай аксент” маркийн 56-26 УБН улсын дугаартай автомашины ¹01134689 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай.

 

7. Шүүгдэгч Б.Энхбаатарын ¹695573 тоот жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харъяа Лицензийн төвд хүргүүлсүгэй.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхбаатараас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 6.201.928 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Насанхандад олгосугай.

 

9. Хохирогч Д.Насанханд цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Энхбаатарын эдлэх ялыг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             И.ГАНБАТ