| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2020/00444/И |
| Дугаар | 138/ШШ2020/00431 |
| Огноо | 2020-04-06 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 138/ШШ2020/00431
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны Б танхимд явуулж,
Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, *******ийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овгийн *******гийн ******* /утас *******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, гэх газарт оршин суух, регистрийн дугаартай, овгийн гийн /утас , /-д холбогдох
Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Чинзориг, нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.тай 2012 онд танилцан хамтран амьдарсан. Хамт амьдрах хугацаандаа 2013 оны 03 сарын 06-ны өдөр охин , гэх 2 ихэр охин төрүүлсэн. Одоо охидууд минь эрүүл саруул бойжиж байна. Гэрлэлтээ батлуулаагүй. Уг нь Б.гийн аав, ээж нь хадаг тавьж гуйж авсан боловч гэрлэлтээ батлуулаагүй байхад, хоёр охиноо ой гарантай байхад нь биднийг орхиод явсан. Түүнээс хойш эргэж ирээгүй. Тэр үеэс хойш би хоёр охиноо тэжээн тэтгэсээр байна. Хадмууд минь бидний амьдралд өөрсдийн чадлын хэмжээгээр тусалдаг, тэр болгон үгүй гээд байдаггүй. Харин охидуудын минь аав Б. нь хоёр охинтойгоо ойр байж үзээгүй. Өдийг хүртэл огт харж хандаж, тусалж дэмжиж үзээгүй. Хоёр охиндоо төрсний гэрчилгээ авахдаа аавынх нь нэрээр овоглож төрсний гэрчилгээ авсан. ...Тиймээс бид цаашид хамтран амьдрахгүй тул хоёр хүүхэддээ эцэг Б.гаас нь тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Би өөрөө хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Б. ч ажил хөдөлмөр эрхэлдэг. Иймд охин
, нарыг миний асрамжинд үлдээж, эцэг Б.гаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г.*******тай 2012 онд танилцаад хамтран амьдарсан. 2013 оны 03 сарын 06-нд , гэх ихэр охинтой болсон. Гэвч бид хоёр хамтран амьдарч чадахгүй нь гэдгээ мэдсэн. Түүнээс хойш би хөдөө амьдарч ажил хийдэг болсон. Хоёр охинтой минь миний аав, ээж хоёр байнга холбоотой байдаг. Би хүний ажил хийдэг учраас тэр болгон байнга ирж уулздаггүй. Би жилдээ ганц л удаа гэртээ ирдэг. Ийм учраас охин , нартаа хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Ээж Г.*******гийн асрамжинд өгөхөд татгалзах зүйл байхгүй гэв.
Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Б.д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, эцгээс нь тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2012 онд танилцан үерхэж нөхөрлөн гэр бүлийн баталгаагүйгээр хамтран амьдарч байсан байх ба энэ хугацаанд тэдний дундаас 2013 оны 03 сарын 06-ны өдөр ихэр охид болох , нар төрсөн болох нь зохигч талуудын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.
Нэхэмжлэгч нь охин , нарыг өөрийн асрамжинд авах талаар шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч, талууд хүүхдийн асрамжийн талаар маргаагүй байх тул 2013 оны 03 сарын 06-ны өдөр төрсөн охин , нарыг эх Г.*******гийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээдэг.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар эцэг эх нь насанд хүрээгүй үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүүхдүүдийг 18 насанд хүртэл нь эцэг Б.гаар сар тутам тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад 70 200 төгрөг, хоёр хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад 50 969 төгрөг, нийт 121 169 төгрөг төлснийг Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.гаас улсын тэмдэгтийн хураамжид 123 876 төгрөгийг гаргуулан 2 707 төгрөгийг ******* сумын төсвийн орлогод оруулж, үлдэх 121 169 төгрөгийг нэхэмжлэгч Г.*******д олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан охин , нарыг эх Г.*******гийн асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус заасныг баримтлан 7 нас 01 сартай охин , нарыг 11 насанд хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16/суралцаж байгаа бол 18 нас/ насанд хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.гаар сар тутам тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121 169 төгрөгийг Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Б.гаас улсын тэмдэгтийн хураамжид 123 876 төгрөгийг гаргуулан 2 707 төгрөгийг ******* сумын төсвийн орлогод оруулж, үлдэх 121 169 төгрөгийг нэхэмжлэгч Г.*******д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УРТНАСАН