| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2020/00252/И |
| Дугаар | 103/ШШ2020/00303 |
| Огноо | 2020-05-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 103/ШШ2020/00303
| 2020 оны 0******* сарын 18 өдөр | Дугаар 10*******/ШШ2020/00*******0******* | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, өөрийн байранд байрлах *******-******* *******-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байр 4******* тоотод оршин суух, ******* овогт ******* холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэгт 9*******9.607 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , хариуцагч , нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******-******* *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ******* дүүргийн 1 хороо, ******* дугаар байрны 4******* тоотын хэрэглэгч нь цэвэр ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлс болох 689.8*******6 төгрөг, төлбөрөөс бодогдсон алданги 244.2*******1 төгрөг, нотариатын зардал **************00 төгрөг, нийт 9*******9.607 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулахгүй хуримтлагдсан авлага үүсгэж, манай байгууллагын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг удаа дараа зөрчиж байгаа тул 9*******9.607 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие цэвэр бохир усны мөнгө болох 689.8*******6 төгрөгийг хэсэгчлэн өгч дуусгана, алданги болох 244.2*******1 төгрөгийг төлөх боломжгүй юм. Дэлхий дахинд тархсан ковид-19 цар тархлын улмаас ажилгүй болж, иргэд аж ахуй нэгжийн байдал хүндэрсэнийг мэдэж байгаа энэ цар тахлын улмаас төр засаг шийдвэр гаргаж ард иргэдээс хүү, алданги, торгууль, шимтгэл зэргийг авахыг хориглосон. Ард иргэд бид торгууль шимтгэл төлөх байтгуай арай ядан амьдарч байна. Иймд үндсэн төлбөрийг 2020 оны 6 дугаар сарын 10-наас эхлэн 2020 оны 9 дүгээр сарын 10 хүртэл хувааж төлж дуусгана, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******-******* ******* нь хариуцагч ******* овогт ******* холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 9*******9.607 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 9*******9.607 төгрөгөөс 689.8*******6 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч үлдэх 244.2*******0 төгрөгийн алданги, нотариатын зардал **************00 төгрөгийг тус тус айл өрхийг цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах гэрээг надтай байгуулаагүй, гэрээн дээрх гарын үсэг миний гарын үсэг биш байна, санхүүгийн хувьд боломжгүй, Ковид-19 цар тахлын улмаас ажил хийх боломжгүй болсон, цар тахлын улмаас төр засаг шийдвэр гаргаж ард иргэдээс хүү, алданги, торгууль, шимтгэл зэргийг авахыг хориглосон гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагч нь 2019 оны 04 сараас 2020 оны ******* дугаар сарыг хүртэлх цэвэр ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлс болох 689.8*******6 төгрөг, алданги 244.2*******0 төгрөг, нийт 9*******4.107 төгрөгийг төлөөгүй болох нь талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, төлбөрийн задаргаа зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч байгууллага нь хэрэглэгч тэй 2018 оны 09 сарын 1******* ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 1*******-ны өдөр хүртэл Айл өрхийг цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах гэрээ байгуулжээ.
Хариуцагч уг гэрээнд зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш гэх боловч гарын үсэгт шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй, шүүх хуралдааны явцад миний гарын үсэг мөн гэх тайлбар өгсөн байна.
Айл өрхийг цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах гэрээг зохигчид 2018 оны 09 дүгээр сарын 1*******-наас 2020 оны 09 дүгээр сарын 1*******-ны өдрийг хүртэл байгуулсан байх бөгөөд гэрээний 4.6-д хэрэглэгч нь гэрээнд заасан хугацаанд дулаан хангамж, ус сувгийн үйлчилгээний төлбөрөө төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.******* хувийн алданги тооцно гэжээ.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээнээс үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчаас 2019 оны 04 сарын 2020 оны 0******* сарыг хүртэл төлбөртөө алданги нэхэмжлэх эрхтэй байна.
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.*******. дахь заалтын дагуу хариуцагч ээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх бөгөөд 2019 оны 4 дүгээр сараас 2020 оны 0******* дугаар ус дулааны төлбөр Ковид-19 вируст хамааралгүй, тэрээр хугацаандаа хэрэглээний төлбөрөө төлөх үүрэгтэй юм.
Дээрх үндэслэлүүдээр хэрэглэгч цэвэр ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлсийг 2019 оны 4 сараас 2020 оы ******* дугаар сар хүртэлх төлбөр болох 689.8*******6 төгрөг, алданги 244.2*******1 төгрөг, нотариатын зардал **************00 төгрөг, нийт 9*******9.607 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд Айл өрхийг цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах гэрээг эх хувиар нь өгсөн боловч хавтаст хэрэгт уг гэрээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан шаардлагыг хангасан байдлаар байгаа тул эх хувь гэрээг буцаан өгөх нь зүйтэй байна.
Мөн хариуцагч шүүх хуралдаанд усны 2 ширхэг шинэ тоолуур өгснийг хариуцагчид буцаан өгсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 24******* дугаар зүйлийн 24*******.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* овогт ******* худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 9*******9.607 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-******* *******-т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-******* ******* шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ээс 9*******9.607 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 27.101 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО