Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/209

 

 

 

 

   2019          02        15                                                                              2019/ШЦТ/39

   2023      06         29                                          2023/ШЦТ/209

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Э.Уламбаяр,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж /онлайн/,

Гэрч П.М-,

Шүүгдэгч Э.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.М-д холбогдох эрүүгийн 2138001060052 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Э.М-,

  Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Э.М- нь Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Чандмань-Өндөр сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллах хугацаандаа 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хооронд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус сумын тэтгэвэр тогтоогдоогүй нэр бүхий 38 иргэнд тэтгэврийг олгож, тэтгэвэр тогтоогдсон нэр бүхий 24 иргэнд илүү тэтгэврийг олгож, тэдгээрт давуу байдал бий болгон Нийгмийн даатгалын санд 66.707.343 төгрөгийн хохирол учруулж нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2138001060052 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:  

Шүүгдэгч Э.М- нь Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Чандмань-Өндөр сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллах хугацаандаа 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс сар бүр өөрт нь ирүүлсэн тэтгэвэр олгох жагсаалтанд нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар тэтгэвэр тогтоогдоогүй нэр бүхий 38 иргэнд тэтгэвэр олгох, тэтгэвэр тогтоогдсон нэр бүхий 24 иргэнд илүү тэтгэврийг олгох нөхцлийн бүрдүүлж, тэдгээрт давуу байдал бий болгон Нийгмийн даатгалын санд 66.707.343 төгрөгийн хохирол учруулж, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М-ын өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хооронд гэж яллах дүгнэлтээ бичсэн байдаг ч 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш миний өрөөг лацдаад, Нийгмийн даатгалын байгууллага миний ажлыг өөрсдөө хийж гүйцэтгэж байсан. Тухайн хугацаанд гэрч Н.Х-н мэдүүлэгт Э.М-ын зөрчил дутагдал нь далд байсаар байгаад улирлын тайлан гарах үед тэтгэвэр тогтоолтын дүн дээр зөрүү гарч зөрчил илэрсэн гэж байдаг. Харин улсын яллагч нь яллах дүгнэлтээ бүтэн жилийн зүйлийн талаар тайлбарлаад байдаг. Мөн намайг албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэж байна. Хагас жил болгон улирлын тайлан гараад явж байхад бүтэн жилийн хугацаанд өөрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж давуу байдал үүсгээд 66,000,000 төгрөгийг өгөөд яваад байсан гэж тайлбарлаад байна. Энэ хугацаанд тухайн мөнгийг уг хүмүүст олгоод яваад байсан хүн өнөөдрийн шүүх хуралдаан дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-ийн нэгдүгээр гарын үсэгтэй, Ю- даргын 2 дугаар гарын үсэгтэйгээр уг мөнгөнүүдийг олгодог. Мөн хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг дээр банк шууд тэр файлыг нь уншуулаад иргэдэд олгодог гэж тайлбарласан. Санхүүжилт орж ирсэн байхад тухайн хүмүүсийн данс руу шууд шилжүүлэх эрх мэдэл надад байхгүй. Бүхэл бүтэн жилийн хугацаанд 66,000,000 төгрөгийг шилжүүлсэн буруутай этгээд бол би биш Д.Э- байцаагчийг гэж бодож байна...” гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Нийгмийн даатгалын сан нь Тэтгэврийн даатгалын сан, Тэтгэмжийн даатгалын сан, Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Ажилгүйдлийн даатгалын сан гэсэн 5 сангаас бүрддэг. Тодруулбал тэтгэврийн даатгалын сангийн хувьд тухайн сумынхаа арилжааны банкинд өөрийнхөө сумын нэршлээр дансууд байршдаг. Өөрөөр хэлбэл Чандмань-Өндөр сум тэтгэврийн даатгалын сан харилцах данс байршдаг. Тэтгэвриин олгохдоо аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс сумын даатгалын байцаагч руу файлаар нь өгдөг. Сумын нийгмийн даатгалын байцаагч тухайн файлыг арилжааны банкинд хүргэдэг. Тус файлыг арилжааны банк өөрсдийн программд уншуулж тэтгэврийг олгодог. Тэтгэвэр олгох үед Чандмань-Өндөр сумын тэтгэврийн даатгалын сан, харилцах дансанд байгаа хөрөнгө нь хүрэлцээтэй байвал тус данснаас автоматаар татагдана. Хэрвээ дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байвал банк өөрийн хөрөнгөөр тэтгэврийг олгож, авлага үүсгэдэг. Үүсгэсэн авлагыг 3 хоногийн дотор Аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс санхүүжилтийг шилжүүлж авлагыг хаадаг. Тэтгэврийн даатгалын сангийн эх үүсвэр нь ажил олгогч даатгуулагчдын төлсөн шимтгэлийн орлого болон Улсын төсвийн санхүүжилтээс бүрддэг. ...тэтгэвэр тогтоогдоогүй байхад иргэдэд тэтгэвэр олгосон, мөн тэтгэвэр тогтоосон иргэдэд илүү тэтгэвэр олгосон, Э.М-ын хийсэн үйлдлийн улмаас Нийгмийн даатгалын санд учирсан хохирлыг нэхэмжлэх байр сууринаас оролцоно...” гэх мэдүүлэг /10-р хавтас 203-205 тал/,

Гэрч А.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний хувьд энэ оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 3 сум хариуцсан байцаагчаар ажиллаж байгаа бөгөөд Чандмань-Өндөр сумын нийгмийн даатгалын байцаагч Э.М-ын тэтгэвэр олголтын нэгдүгээр улирлын тайланг гаргасан. Тайланд банкнаас ирүүлсэн тайланг нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн программтай тулгаж үзсэн. Төрийн банкинд 30 хүний 24.284.659 төгрөгийн, Хаан банкинд 9 хүний 7.400.000 төгрөгийг, нийт 31.684.659 төгрөгийн тэтгэврийг илүү олгосон нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэж байгаа...” гэх мэдүүлэг /1-р хавтас 9-10 тал/,

Гэрч П.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Э.М- нь 2020 оны 7-12 сард нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй нэр бүхий 14 иргэнд 14.733.629 төгрөгийг, 2021 оны 1-5 сард тэтгэвэр авах эрх үүсээгүй нэр бүхий 41 иргэнд 44.831.502 төгрөгийг буюу давхардсан тоогоор нийт 41 иргэнд 59.653.131 төгрөгийг олгосон байсан. ...Тэтгэврийн эрх үүсээгүй гэж юуг хэлээд байна вэ гэхээр хууль журмын дагуу тэтгэвэр тогтоолгох баримтын бүрдэл хангагдаагүй байхад Э.М- нь тэтгэвэр олгосон байдлыг хэлж байгаа юм. Мөн тэтгэврийн мэдээллийн санд тухайн иргэний мэдээлэл бүртгэгдэж, тэтгэвэр нь тогтоогдож баталгаажаагүй байхад сумандаа тэтгэврийн хувийн хэрэг нээж, дэвтэр олгож хуульд заасан үүргээ биелүүлээгүйг хэлж байгаа болно. Ер нь бол иргэн тэтгэвэр /өндөр насны тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр/ тогтоолгохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан баримт бичгийг бүрдүүлж сумын нийгмийн даатгалын байцаагчид өргөдлийн хамт өгдөг. Түүнийг сумын нийгмийн даатгалын байцаагч хүлээн авч, хянаад хуулийн шаардлага болзол нөхцөл хангасан бол тэтгэврийн хувийн хэрэг нээж, бодолт хийж, албажуулсаны дараа аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэвэр тогтоолгохоор ирүүлнэ. Тэтгэврийн хувийн хэргийг аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн бичиг хэргийн ажилтан хүлээн аваад тэтгэвэр тогтоолтын байцаагчид шилжүүлэн өгнө. Тэтгэвэр тогтоолтын байцаагч нь сумын нийгмийн даатгалын байцаагчийн бодолт, баримт материалын иж бүрдэл, үнэн зөв эсэхийг хянаад хуулийн шаардлага хангасан бол цахим мэдээллийн санд мэдээллийг оруулж тэтгэврийг тогтооно. Дараа нь хяналтын байцаагч, үйлчилгээний тасгийн дарга, Санхүү бүртгэлийн тасгийн дарга, хэлтсийн дарга гэсэн албан тушаалтнууд дахин хянаж хуулийн шаардлага хангасан бол Үндэсний статистикийн хорооны даргын 2020.12.25-ны өдрийн А/73 дугаар тушаалаар зөвшөөрснөөр, Сангийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2020.12.30-ны өдрийн 246/А245 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Б-НД-4.4 дугаартай тэтгэвэр тогтоолтын хуудас дээр гарын үсэг зурж хүргүүлдэг. ...Гэтэл Э.М- нь хуулийн шаардлага хангаагүй буюу баримт бичгийн бүрдэл хангагдаагүй, тухайн үед тэтгэвэр тогтоох боломжгүй гэж буцаасан тэтгэврийн хувийн хэргийг хүлээн авсан атлаа тухайн иргэний тэтгэвэр тогтоогдоогүй байхад тэтгэвэр олгосон байсан” гэх мэдүүлэг /1-р хавтас 102-117 тал/,

Гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би хяналтын байцаагч П.М-, Б.Номин нарын хамт 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Нийгмийн даатгалын байцаагч Э.М-ын 2020-2021 оны 01 дүгээр улиралын тэтгэвэр тогтоолт, олголтын хяналт шалгалт явуулсан. Энэ талаар Э.М-аас өөрөөс нь тодруулж асуухад “Олгочихсон юмаа” гэдгээс өөр үг хэлээгүй. Сумын нийгмийн даатгалын байцаагчаас тэтгэвэр авах хүмүүсийн нэрсийн жагсаалтыг банкинд гаргаж өгдөг. Тэр дунд шинээр тэтгэвэр авч байгаа, данс эзэмшдэггүй иргэдэд банкнаас автоматаар тэтгэврийн данс нээчихдэг юм. Тиймээс данс Э.М-ын гаргаж өгсөн жагсаалтын дагуу банкнаас данс автоматаар нээж байгаа юм. Үүнийг данс үүсгүүлсэн гэж тайлбарлаж байгаа юм. Санхүүжилт нь тухайн банкинд Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн даатгалын сангаас шилжүүлэгддэг” гэх мэдүүлэг /1-р хавтас 146-148 тал/,

Гэрч Х.Х-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Гэтэл Э.М- нь тэтгэвэрийн программд бүртгэгдээгүй, эсхүл бүртгэгдээд тэтгэвэр тогтоолтын байцаагч нараас баримт бичгийн бүрдүүлэлт дутуу гэж буцаасан байхад тэдгээр иргэдэд тэтгэвэр олгосон байгаа юм. Миний зүгээс тэтгэвэр тогтоогдоогүй буюу тэтгэвэрийн программд мэдээлэл ороогүй хувийн хэрэгт хяналт тавих боломжгүй. Тиймээс Э.М-ын зөрчил дутагдал нь далд байсаар улирлын тайлан гарах үед тэтгэвэр тогтоолтын дүн дээр зөрүү гарч зөрчил нь илэрсэн. Зөрчил илэрсэн дариу хэлтсийн удирдлагуудад танилцуулснаар Хяналт шалгалт, дотоод аудитын тасаг хяналт шалгалт явуулснаар илүү олгосон тэтгэвэр болон тэтгэвэр тогтоогдоогүй байхад олгосон зөрчлүүдийг илрүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 151-152 тал/,

Гэрч Ц.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Гэтэл Э.М- нь банк руу өгөх файлыг хүлээж аваад тус файл дээр тэтгэвэр тогтоогдоогүй иргэдийн нэр мөнгөн дүнг нэмж оруулаад банк руу өгч байсан зөрчил хяналт шалгалтаар илэрсэн. Тэтгэвэр тогтоолттой асуудлыг сумын нийгмийн даатгалын байцаагч нар нь тэтгэвэр тогтоолтын байцаагч нартай харилцаад явдаг. Сум хариуцсан байцаагчийн хувьд тэтгэвэр тогтоолтыг асуудлыг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 155-156 тал/,

Гэрч Э.Л-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Буяны ажил өнгөрсний дараа би сумын нийгмийн даатгалын байцаагч Э.М-тай уулзаж зөвлөгөө авсан чинь баримтаа бүрдүүлээд ир, аймгийн төв рүү материалыг нь явуулъя гэсэн.  Гол нь ажилласан жилийг нь үзээд болох юм бол аймаг руу материалыг нь явуулъя гэсэн. Тэгээд Э.М- надад бүрдүүлэх материалыг хэлж өгсөн бөгөөд тэрнийх нь дагуу материал бүрдүүлж өгсөн. Материалаа бүрдүүлж өгснөөс хойш 1 удаа очиж уулзсан ба Э.М- надад тэтгэврийн дэвтэр гэж өгсөн. Тэр дэвтэрээ бариад сумын Засаг даргын тамгын газар дээр очоод тэмдэг даруулчих гэсэн. Би дэвтрээ барьж очоод сумын Засаг даргын тамгын газрын дарга Ж.Б- гэдэг хүнээр тамга даруулсан. Тамга даруулчихаад эргэж өөртэй нь уулзсан чинь наад дэвтрээрээ сар бүр тэтгэвэр авна шүү гэж хэлсэн. Тэрнээс хойш дахиж Э.М-тай уулзаагүй бөгөөд 2021 оны хавар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс хяналт шалгалтаар очсон хүмүүс надтай уулзаад авах ёсгүй тэтгэврийн мөнгө авсан байна гэж хэлсэн. Миний хувьд үнэндээ тэр мөнгийг төлөх боломж байхгүй байна. Ажилгүй 4 бага насны хүүхэдтэй амьдарч байна. Хүүхдийн мөнгө авбал төлөх бодолтой байна...” гэх мэдүүлэг /1-р хавтас 193-195 тал/,

Гэрч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Нийгмийн даатгалын байцаагч Э.М- нь иргэдэд тэтгэврийн дэвтрийг бичээд Засаг даргын тамгын газрын даргаар тэмдэг даруулчих гэж хэлээд явуулаад байсан юм байна лээ. Би учрыг нь олохгүй дарах ёстой юм байна гэж бодоод л тэмдэг дарж өгөөд явуулаад байсан. Гэтэл 2021 оны 05 дугаар сард аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Л.Ю- Чандмань-Өндөр суманд ажлаар очих үеэрээ надтай уулзаад тэмдэг дарж болохгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтас 164-165 тал/,

Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний хувьд малчнаар өндөр настны тэтгэвэр тогтоолгохоор 2020 оны 1 дүгээр сард сумынхаа хэсгийн байцаагч Э.М-д гараараа хүсэлт бичээд холбогдох материалыг бүрдүүлж өгсөн. Э.М- ямар материал бүрдүүлж өгөхийг хэлж өгөөд одоо болсон та тэтгэвэр авна гээд тэтгэврийн дэвтэр нээж өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 172-173 тал/,

Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би хамгийн анх 2011 онд С91 Лимфолейкоз гэсэн оноштойгоор хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан. Ингээд тухайн оноос хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгож 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн чадвар алдсан тэтгэвэр аваад түүнээс хойш өндөр насны тэтгэвэр авах ёстой. Тэгээд би 2021.02.07-ны өдөр сумын нийгмийн даатгалын байцаагч Э.М-д өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ бичиж өгсөн. Гэтэл Э.М- ажлын хариуцлагын алдаа гаргаж миний хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийг өндөр насны тэтгэвэр рүү шилжүүлээгүй. Сүүлд 2021 оны 06 дугаар сард аймгаас Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнууд ирж Э.М-ын ажилд хяналт шалгалт хийж надтай биечлэн уулзсан ба 2021 оны 03 дугаар сарын тэтгэвэр дээр 27,520 төгрөгийг илүү олгосон байсан гэсэн. Түүнийг нь би тухайн үед нь би төлсөн. Мөн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход шаардлагатай баримтуудыг хэлж өгсөн бөгөөд түүнийх нь дагуу бүрдүүлж өгсөн. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгоод аваад явж байгаа...” гэх мэдүүлэг /1-р хавтас 176-177 тал/, 

Гэрч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2019 онд бөөрний хорт хавдар гэсэн оноштойгоор хагалгаанд орж хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан. Тэгээд 2020 оны 11 дүгээр сард Чандмань-Өндөр сумын нийгмийн даатгалын өндөр настны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлтээ өгсөн. Хүсэлт өгөх үед Э.М- нь нэмэлт материал шаардаагүй. Ажил жилийг чинь бодоод болчихно гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 180-181 тал/,

Гэрч Н.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний хувьд 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 50 нас хүрч тэтгэвэр тогтоолгохоор Чандмань-Өндөр сумын Нийгмийн даатгалын байцаагч Э.М-д хүсэлтээ өгсөн... тэгээд бүх юм нь болоод тэтгэвэр орж дээ гэж бодсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 184-185 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтас 5 тал/,

Б.Цэнд-Аюушийн [email protected] И-Мэйл хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсралт /1-р хх-ийн 206-250, 2-р хх-ийн 1-67 тал/,

Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 17/45 дугаартай Төлбөр төлүүлэх тухай акт, хавсралт /1-р хх-ийн 19-31 тал/,

Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 17/46 дугаартай Төлбөр төлүүлэх тухай акт, хавсралт /1-р хх-ийн 32-40 тал/,

Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 17/47 дугаартай Төлбөр төлүүлэх тухай акт, хавсралт /1-р хх-ийн 41-45 тал/,

Чандмань-Өндөр сумын нийгмийн даатгалын албанд хийсэн дотоодын хяналт шалгалтын танилцуулга /1-р хх-ийн 47-91 тал/,

Шүүгдэгч Э.М-аас гаргаж өгсөн М.Э-ийн тэтгэвэр тогтооход шаардлагатай баримт, түүнийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /2-р хх-ийн 105-110 тал/,

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 350 дугаартай албан бичиг, нэр бүхий 38 иргэний хувийн хэргийн баримт материалын хуулбар /2-р хх-ийн 239-250 тал, 3-р хх-ийн 1-250 тал, 4-р хх-ийн 1-250 тал, 5-р хавтас 1-250 тал, 6-р хх-ийн 1-250 тал, 7-р хх-ийн 1-250 тал, 8-р хх-ийн 83-91 тал/,

Хаан банкны тэтгэвэр авагчдын тэтгэврийг олгосон жагсаалт /8-р хх-ийн 92-213 тал/,

Төрийн банкны тэтгэвэр авагчдын тэтгэврийг олгосон жагсаалт /8-р хх-ийн 214-250 тал, 9-р хх-ийн 1-102 тал/,

Тэтгэвэр тогтоогдоогүй байхад тэтгэвэр олгосон 38 иргэний болон илүү тэтгэвэр олгосон 24 иргэний Хаан банк, Төрийн банкны тэтгэврийн дансны хуулга /9-р хх-ийн 120-250 тал, 10-р хх-ийн 1-103, 105-182 тал/,

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын дотоод аудит, мониторингийн газрын мэргэжилтэн улсын байцаагч Ж.Э.М-, О.Оюунцэцэг, хяналт шалгалтын газрын мэргэжилтэн Л.Ариунтулга нарын 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /10-р хх-ийн 229-235 тал/,

Шүүгдэгч Э.М-ын албан хэрэгцээнд ашиглаж байсан нөтбүүкэнд үзлэг хийсэн тэмдэглэл /11-р хх-ийн 30-54 тал/,

Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоол, тушаал, Э.М-ын албан тушаалын тодорхойлолт /11-р хх-ийн 57-69 тал/,

Шүүгдэгч Э.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Товчхондоо иргэдээс тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргахаар нь шаардлагатай материалуудыг нь бүрдуулж аваад аймаг руу явуулаад тэтгэвэр нь тогтоно гэж л бодож байсан. Тэгээд хөдөөний хүмүүс нэг ч гэсэн хоногийн өмнө тэтгэврээ аваг гэж бодоод л тэтгэврийг шууд олгоод явчихсан юм. Тэгэхээс өөрийн хувьдаа ашиг олох зорилгоор тус асуудалд хандаагүй. Одоо өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хүний төлөө тийм зүйл хийчихээд ингээд сууж байгаа даа харамсаж байна. Илүү тэтгэвэр олгосон хүмүүсийг санаатай нэмж олгоогүй. Ажилдаа хайнга хандсаны алдаа л гэж бодож байна. Илүү тэтгэвэр авсан хүмүүсээс зарим хүмүүс нь буцааж мөнгө төлсөн байгаа. Тэр дүнг нь хохирлын дүнгээс хасагдана гэж ойлгож байна...” гэх мэдүүлэг /10-р хавтас 216-217 тал/,

Шүүгдэгч Э.М-ын хувийн байдлыг тогтоосон ... зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2138001060052 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж байх боловч хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-, гэрч А.Б-, П.М-, Б.М-, Х.Х-, Ц.А-, Э.Л-, Ж.Б-, Д.Б-, Б.Б-, Ц.Б-а, Н.Ц- нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтас 5 тал/, Б.Цэнд-Аюушийн [email protected] И-Мэйл хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсралт /1-р хх-ийн 206-250, 2-р хх-ийн 1-67 тал/, Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 17/45 дугаартай Төлбөр төлүүлэх тухай акт, хавсралт /1-р хх-ийн 19-31 тал/, Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 17/46 дугаартай Төлбөр төлүүлэх тухай акт, хавсралт /1-р хх-ийн 32-40 тал/, Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 17/47 дугаартай Төлбөр төлүүлэх тухай акт, хавсралт /1-р хх-ийн 41-45 тал/, Чандмань-Өндөр сумын нийгмийн даатгалын албанд хийсэн дотоодын хяналт шалгалтын танилцуулга /1-р хх-ийн 47-91 тал/, шүүгдэгч Э.М-аас гаргаж өгсөн М.Э-ийн тэтгэвэр тогтооход шаардлагатай баримт, түүнийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /2-р хх-ийн 105-110 тал/, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 350 дугаартай албан бичиг, нэр бүхий 38 иргэний хувийн хэргийн баримт материалын хуулбар /2-р хх-ийн 239-250 тал, 3-р хх-ийн 1-250 тал, 4-р хх-ийн 1-250 тал, 5-р хавтас 1-250 тал, 6-р хх-ийн 1-250 тал, 7-р хх-ийн 1-250 тал, 8-р хх-ийн 83-91 тал/, Хаан банкны тэтгэвэр авагчдын тэтгэврийг олгосон жагсаалт /8-р хх-ийн 92-213 тал/, Төрийн банкны тэтгэвэр авагчдын тэтгэврийг олгосон жагсаалт /8-р хх-ийн 214-250 тал, 9-р хх-ийн 1-102 тал/, тэтгэвэр тогтоогдоогүй байхад тэтгэвэр олгосон 38 иргэний болон илүү тэтгэвэр олгосон 24 иргэний Хаан банк, Төрийн банкны тэтгэврийн дансны хуулга /9-р хх-ийн 120-250 тал, 10-р хх-ийн 1-103, 105-182 тал/, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын дотоод аудит, мониторингийн газрын мэргэжилтэн улсын байцаагч Ж.Э.М-, О.Оюунцэцэг, хяналт шалгалтын газрын мэргэжилтэн Л.Ариунтулга нарын 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /10-р хх-ийн 229-235 тал/, шүүгдэгч Э.М-ын албан хэрэгцээнд ашиглаж байсан нөтбүүкэнд үзлэг хийсэн тэмдэглэл /11-р хх-ийн 30-54 тал/, Хөвсгөл аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлийн тогтоол, тушаал, Э.М-ын албан тушаалын тодорхойлолт /11-р хх-ийн 57-69 тал/, шүүгдэгч Э.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /10-р хавтас 216-217 тал/ зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад шүүгдэгч Э.М- нь Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Чандмань-Өндөр сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллах хугацаандаа 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс сар бүр өөрт нь ирүүлсэн тэтгэвэр олгох жагсаалтанд нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар тэтгэвэр тогтоогдоогүй нэр бүхий 38 иргэнд тэтгэвэр олгох, тэтгэвэр тогтоогдсон нэр бүхий 24 иргэнд илүү тэтгэврийг олгох нөхцөлийг бүрдүүлж тэдгээрт давуу байдал бий болгон нийгмийн даатгалын санд 66.707.343 төгрөгийн хохирол учруулж, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан болох нь нотлогдож байна.

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг шүүгдэгч Э.М- нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д “Нийтийн албан тушаалтан” гэж оролцогч хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдох буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ” гэж,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж,

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-т “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус заажээ.

Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан “Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараахь албан тушаал хамаарна” гэж заасны дагуу мөн зүйлийн 12.1.5-т зааснаар “...яамны удирдах, гүйцэтгэх албан тушаал” гэж байх тул Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Чандмань-Өндөр сумын нийгмийн даатгалын байцаагч нь төрийн захиргааны албан тушаалтанд хамаарч байна.

Өөрөөр хэлбэл Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Чандмань-Өндөр сумын нийгмийн даатгалын байцаагч нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасан төрийн захиргааны албан тушаалтан мөн болох нь хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолт /1-р хавтас 93-94 тал/, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/35 дугаартай “Түр ажилтан томилох тухай” тушаалын хуулбар /11-р хавтас 58 тал/, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/52 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулж, төрийн албанаас халах тухай” тушаалын хуулбар /11-р хавтас 61 тал/, албан тушаалын тодорхойлолт, ажлын байрны тодорхойлолтын хуулбар /11-р хавтас 62-69 тал/ зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Э.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субьект гэж үзнэ.

Мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдгийг албан тушаалын эрх, мэдлийг “албаны эрх ашгийн эсрэг” буюу “хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх” зорилгод ашиглаж ...хийх ёсгүй үйлдлийг хийх” гэж, мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн субъект болох нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосноор гэмт хэргийн шинж хангагдана.

Нийтийн албан тушаалтан буюу шүүгдэгч Э.М- нь Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Чандмань-Өндөр сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллах хугацаандаа 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс сар бүр өөрт нь ирүүлсэн тэтгэвэр олгох жагсаалтанд нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар тэтгэвэр тогтоогдоогүй нэр бүхий 38 иргэнд тэтгэвэр олгох, тэтгэвэр тогтоогдсон нэр бүхий 24 иргэнд илүү тэтгэврийг олгох нөхцөлийг бүрдүүлж тэдгээрт давуу байдал бий болгон Нийгмийн даатгалын санд 66.707.343 төгрөгийн хохирол учруулж, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйл, ажлын байрны тодорхойлолт /11-р хавтас 62-65 тал/-д заасан “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг мөрдлөг болгон ажиллах” тусгай шаардлага, албан тушаалын гүйцэтгэх чиг үүрэг болох “тэтгэвэр тэтгэмж тогтоолгохоор бүрдүүлсэн материалыг шалган хүлээн авч аймгийн тэтгэмж, тэтгэвэр хариуцсан байцаагчид шилжүүлэх, тэтгэвэр тэтгэмж авагчдын шилжилт хөдөлгөөнийг бүртгэх”, “Ажлын байрны тодорхойлолт”-ын Ажлын байрны гол үйл ажиллагаа. 1.2. “Тэтгэвэр тогтоолгохоор бүрдүүлсэн материалыг шалган хүлээн авч тэтгэвэрийн байцаагчид шилжүүлэх”, мөн “Нийгмийн даатгалын байгууллагын ажилтнуудын ёс зүйн дүрэм”-ийн 2.2.1 “Ажилтан ...тэтгэвэр, тэтгэмж ...тогтоож, олгохдоо албан тушаалаа ашиглан өөртөө давуу байдал бий болгох, ...шалгавал зохих асуудлаа орхигдуулах”, 2.2.4. “...нийгмийн даатгалын үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэж, үйлчлэх” үндсэн чиг үүргээ зөрчиж ажил олгогчийн санаачилгаар төрийн албанаас халах, түүнчлэн нийгмийн даатгалын санд их хэмжээний хохирол учруулсан “ноцтой” зөрчлүүд гаргасан байна.

Иймд Хөвсгөл аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.М-ын үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс дүгнэлээ.

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч Э.М-ын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан нь хайхрамжгүй байдал, гэм буруугийн шууд санаа нь нөлөөлсөн гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Э.М-ын гэм буруутай үйлдлийн улмаас тэтгэвэр тогтоогдоогүй нэр бүхий 38 иргэнд 56.581.805 төгрөг, тэтгэвэр тогтоогдсон нэр бүхий 24 иргэнд 10.125.538 төгрөг илүү олгогдож нийгмийн даатгалын санд нийт 66.707.343 төгрөгийн хохирол учирсан байна.

            Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Тэтгэвэр, тэтгэмжээс дор дурдсан үндэслэлээр суутгал хийж болно”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1 “тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлснээс болон энэ хуулийн 28 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасан үүргээ өөрийн буруугаас болж биелүүлээгүйгээс үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарсан бол” гэж заасны дагуу Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 17/45, 17/46 дугаартай Төлбөр төлүүлэх тухай акт, хавсралт /1-р хх-ийн 19-31, 32-40 тал/-д нэр дурдагдсан тэтгэвэр тогтоогдоогүй иргэн Н.Бадамцэцэг 1.106.451 төгрөг, Б.Цэцэгмаа 1.050.000 төгрөг, Ц.Эрдэнэчулуун 1.800.000 төгрөг, Д.Саран 300.000 төгрөг, С.Жавхлан 300.000 төгрөг, Ц.Оюундалай 600.000 төгрөг, Л.Ц- 1.100.000 төгрөг, Б.Энхтайван 550.000 төгрөг, А.Б- 200.000 төгрөг, Ц.Б-а 700.000 төгрөг, Д.Ө- 350.000 төгрөг, Г.Найдан 1.000.000 төгрөг, Ч.Н- 814.520 төгрөг, Б.Ө- 100.000 төгрөг, Д.Ганбаатар 1.050.000 төгрөг, Н.Наранцэцэг 700.000 төгрөг, Г.Батхуяг 700.000 төгрөг, Ж.Баярмаа 700.000 төгрөг, П.Хишигжаргал 350.000 төгрөг, Ч.Лхагвадорж 700.000 төгрөгийг,

Илүү тэтгэвэр олгогдсон М.Нансалмаа 19.005 төгрөг, Д.Цэцэгжаргал 700.000 төгрөг, Я.Нарантуяа 300.000 төгрөг, Д.Чулуунбаатар 350.000 төгрөг, Ч.Амаржаргал 100.000 төгрөг, Б.Б- 27.520 төгрөг, Б.Жаргал 50.000 төгрөг, Ч.Н- 164.516 төгрөг, С.Мянганцэцэг 100.000 төгрөг, В.Мөнхжаргал 400.000 төгрөг, Ч.Бүрэнтөгс 50.000 төгрөг, Д.Урнаа 256.666 төгрөг, П.Бямбасүрэн 256.666 төгрөг, Я.Нарангэрэл 225.800 төгрөг, Ч.Зоригт 300.000 төгрөг, Д.Үзмээ 360.000 төгрөг, Б.Батмөнх 350.000 төгрөг, А.Б- 2.680.000 төгрөг, Г.Болормаа 135.484 төгрөг, Б.Нацаг 79.881 төгрөг, Ц.Б-а 700.000 төгрөг, Ч.Нямсүрэн 50.000 төгрөг, Д.Наран 600.000 төгрөг, П.Сэржмаа 1.050.000 төгрөгийг тус тус нөхөн төлж, нийт 23.476.509 төгрөгийг нийгмийн даатгалын санд нөхөн төлсөн байна. 

 Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна” гэж заасны дагуу тэтгэвэр тогтоогдоогүй Д.Б-т олгогдсон 1.174.193 төгрөг, Д.Д-д олгогдсон 1.050.000 төгрөг, Н.Ц-д олгогдсон 575.600 төгрөг, М.У-д олгогдсон 2.100.000 төгрөг, Б.Д-д олгогдсон 2.100.000 төгрөг, Б.Б-д олгогдсон 2.438.709 төгрөг, Л.Ц-д олгогдсон 2.108.064 төгрөг, Д.Б-д олгогдсон 3.500.000 төгрөг, Д.Б-д олгогдсон 2.100.000 төгрөг, Г.П-д олгогдсон 1.400.000 төгрөг, Б.Г-т олгогдсон 2.041.666 төгрөг, Ц.Х-д олгогдсон 2.251.666 төгрөг, А.Б-ад олгогдсон 3.695.191 төгрөг, Ц.Б-ад олгогдсон 700.000 төгрөг, В.А-д олгогдсон 1.948.333 төгрөг, Д.Б-д олгогдсон 2.100.000 төгрөг, М.Э-т олгогдсон 1.704.836 төгрөг, Д.Ө-д олгогдсон 2.100.000 төгрөг, Ч.Н-т олгогдсон 285.480 төгрөг, Б.Ө-д олгогдсон 850.000 төгрөг, П.Б-ид олгогдсон 1.162.903 төгрөг, Д.Б-д олгогдсон 1.050.000 төгрөг, Я.М-д олгогдсон 2.450.000 төгрөг, Э.Л-д олгогдсон 1.374.193 төгрөг, А.Б-д илүү олгогдсон 720.000 төгрөг, нийт 42.980.834 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Э.М-аас гаргуулж Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн даатгалын санд оруулах үндэслэлтэй ба шүүгдэгч Э.М- нь шүүх хуралдаанд завсарлага авч, 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 5910061882 тоот дансанд 42.980.834 төгрөгийг төлсөн талаарх Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, орлогын мэдүүлгийг гаргаж өгсөн тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны үед Э.Л-, Д.Б-, Д.Д-, Б.Цэцэгмаа, Н.Ц-, М.У-, С.Жавхлан, Б.Д-, Б.Б-, Л.Ц-, Д.Б-, Д.Б-, Б.Энхтайван, Г.П-, Б.Г-, Ц.Х-, А.Б-, В.А-, Д.Б-, М.Э-, Д.Ө-, Ч.Н-, Б.Ө-, Н.Наранцэцэг, П.Б-, Д.Б-, Я.М-, Ч.Лхагвадорж, Д.Ганбаатар, Э.Л-, А.Б- нарыг эрүүгийн 2138001060052 дугаартай хэрэгт иргэний хариуцагчаар татаж мэдүүлэг авсан байна. /11-р хавтас 213-250 тал, 12-р хавтас 161-250 тал/.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т тус тус зааснаар шүүгдэгч Э.М- нь иргэний хариуцагч Д.Б-аас 1.174.193 төгрөгийг, Д.Д-аас 1.050.000 төгрөгийг, Н.Ц-гаас 575.600 төгрөгийг, М.У-гаас 2.100.000 төгрөгийг, Б.Д-аас 2.100.000 төгрөгийг, Б.Б-гаас 2.438.709 төгрөгийг, Л.Ц-гаас 2.108.064 төгрөгийг, Д.Б-гээс 3.500.000 төгрөгийг, Д.Б-гээс 2.100.000 төгрөгийг, Г.П-аас 1.400.000 төгрөгийг, Б.Г-ээс 2.041.666 төгрөгийг, Ц.Х-гаас 2.251.666 төгрөгийг, А.Б-аас 3.695.191 төгрөгийг, Ц.Б-аас 700.000 төгрөгийг, В.А-ас 1.948.333 төгрөгийг, Д.Б-гээс 2.100.000 төгрөгийг, М.Э-аас 1.704.836 төгрөгийг, Д.Ө-аас 2.100.000 төгрөгийг, Ч.Н-оос 285.480 төгрөгийг, Б.Ө-аас 850.000 төгрөгийг, П.Б-оос 1.162.903 төгрөгийг, Д.Б-аас 1.050.000 төгрөгийг, Я.М-гаас 2.450.000 төгрөгийг, Э.Л-гаас 1.374.193 төгрөгийг, А.Б-аас 720.000 төгрөгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хариуцагч Б.Нацаг, Д.Чулуунбаатар нар нас барсан болох нь /12 хавтас 151, 154 тал/,  хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй байна.

  1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх

нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.М- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хавтас 188 тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.М-ын үйлдэлд гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухай гэмт гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиаар тодорхойлно гэж заажээ.  

Шүүгдэгч Э.М- нь 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 27-ны  өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байх бөгөөд  энэ хуулийн заалтыг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж  өөрчлөн найруулсан байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн хуулиар тодорхойлж түүнд эрүүгийн хариуцлагыг оногдуулах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Э.М- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, нас, хүйс, хувийн байдлын хувьд ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, бага насны хүүхэдтэй, /гурав хүртэл насны хүүхэдтэй эх болох нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Ч.Марал-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар /11-р хавтас 75 тал/ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг тус тус харгалзан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-д нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх...” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж байна.

Эрүүгийн 1938008400340 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Э.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.М-д тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  6. Шүүгдэгч Э.М- нь 1.174.193 (нэг сая нэг зуун далан дөрвөн мянга нэг зуун ерэн гурав) төгрөгийг иргэний хариуцагч Д.Б-аас, 1.050.000 (нэг сая тавин мянга) төгрөгийг иргэний хариуцагч Д.Д-аас, 575.600 (таван зуун далан таван мянга зургаа зуу) төгрөгийг иргэний хариуцагч Н.Ц-гаас, 2.100.000 (хоёр сая нэг зуун мянга) төгрөгийг иргэний хариуцагч М.У-гаас, 2.100.000 (хоёр сая нэг зуун мянга) төгрөгийг иргэний хариуцагч Б.Д-аас, 2.438.709 (хоёр сая дөрвөн зуун гучин найман мянга долоон зуун ес) төгрөгийг иргэний хариуцагч Б.Б-гаас, 2.108.064 (хоёр сая нэг зуун найман мянга жаран дөрөв) төгрөгийг иргэний хариуцагч Л.Ц-гаас, 3.500.000 (гурван сая таван зуун мянга) төгрөгийг иргэний хариуцагч Д.Б-гээс, 2.100.000 (хоёр сая нэг зуун мянга) төгрөгийг иргэний хариуцагч Д.Б-гээс, 1.400.000 (нэг сая дөрвөн зуун мянга) төгрөгийг иргэний хариуцагч Г.П-аас, 2.041.666 (хоёр сая дөчин нэгэн мянга зургаан зуун жаран зургаа) төгрөгийг иргэний хариуцагч Б.Г-ээс, 2.251.666 (хоёр сая хоёр зуун тавин нэгэн мянга зургаан зуун жаран зургаа) төгрөгийг иргэний хариуцагч Ц.Х-гаас, 3.695.191 (гурван сая зургаан зуун ерэн таван мянга нэг зуун ерэн нэг) төгрөгийг иргэний хариуцагч А.Б-аас, 700.000 (долоон зуун мянга) төгрөгийг иргэний хариуцагч Ц.Б-аас, 1.948.333 (нэг сая есөн зуун дөчин найман мянга гурван зуун гучин гурав) төгрөгийг иргэний хариуцагч В.А-ас, 2.100.000 (хоёр сая нэг зуун мянга) төгрөгийг иргэний хариуцагч Д.Б-гээс, 1.704.836 (нэг сая долоон зуун дөрвөн мянга найман зуун гучин зургаа) төгрөгийг иргэний хариуцагч М.Э-аас, 2.100.000 (хоёр сая нэг зуун мянга) төгрөгийг иргэний хариуцагч Д.Ө-аас, 285.480 (хоёр зуун наян таван мянга дөрвөн зуун ная) төгрөгийг иргэний хариуцагч Ч.Н-оос, 850.000 (найман зуун тавин мянга) төгрөгийг иргэний хариуцагч Б.Ө-аас, 1.162.903 (нэг сая нэг зуун жаран хоёр мянга есөн зуун гурав) төгрөгийг иргэний хариуцагч П.Б-оос, 1.050.000 (нэг сая тавин мянга) төгрөгийг иргэний хариуцагч Д.Б-аас, 2.450.000 (хоёр сая дөрвөн зуун тавин мянга) төгрөгийг иргэний хариуцагч Я.М-гаас, 1.374.193 (нэг сая гурван зуун далан дөрвөн мянга нэг зуун ерэн гурав) төгрөгийг иргэний хариуцагч Э.Л-гаас, 720.000 (долоон зуун хорин мянга) төгрөгийг иргэний хариуцагч А.Б- нараас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
  7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР