| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2017/00504/И |
| Дугаар | 138/ШШ2017/00623 |
| Огноо | 2017-05-25 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 138/ШШ2017/00623
| 2017 оны 05 сарын 25 өдөр | Дугаар 138/ШШ2017/00623 | Дорнод аймаг |
Хариуцагч зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа би:
Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг *******-р байрны 17А тоотод байрлах ******* сууц өмчлөгчдийн холбоо /Цаашид СӨХ гэх/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг, ******* байрны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт Балдангомбын д холбогдох,
Дундын өмчлөлийн засвар үйлчилгээний сангийн төлбөрт 206035 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 04 сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сууц өмчлөгчдийн холбоо нь Нийтийн зориулалтын орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Манай СӨХ-д орон сууцны сууц өмчлөгчид сар бүр дундын өмчлөлийн засвар үйлчилгээний сангийн төлбөрт зориулж төлбөр төлдөг. Б. нь 2013 оноос одоог хүртэл СӨХ-ны төлбөрийг огт төлөхгүй байгаа тул 206035 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. /утас: 89007900/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй танилцлаа. 2015 оны 09 сараас одоог хүртэл нийт 20 сарын мөнгө болох *******4900 төгрөгийг түрээслэгч Эрдэнэбаяраас авсан үедээ өгнө. 2013 оноос 2015 оны 08 сар хүртлэх *******1135 төгрөгийг 2017 оны 06 сарын 30-ны дотор төлж барагдуулна. ******* СӨХ-ны 206035 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Б.д холбогдуулан Дундын өмчлөлийн засвар үйлчилгээний сангийн төлбөрт 206035 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргажээ.
Хариуцагч Б. нь ******* сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжилсэн 2013 оны 09 сараас 2017 оны 04 сар хүртэл дундын өмчлөлийн засвар үйлчилгээний сангийн төлбөр 206035 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбараар батлагдаж байна.
Хариуцагч Б. нь нэхэмжлэгч ******* сууц өмчлөгдийн холбооны нэхэмжлэлийн шаардлага 206035 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаажуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжилсэн 206035 төгрөгийг хариуцагч Балдангомбын төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 3415 төгрөг, хариуцагч Б.гаас 3415 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* СӨХолбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б. сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.
4. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА