| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2023/0223/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/221 |
| Огноо | 2023-07-21 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 21.2.1., |
| Улсын яллагч | Ц.Чингүүн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/221
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,
Улсын яллагч Ц.Чингүүн,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батдорж, Д.Буяндалай,
Шүүгдэгч Х.С-, Д.М- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.С-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.М- нарт холбогдох эрүүгийн 2238001660474 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Х.С-,
Монгол Улсын иргэн, Д.М-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.С- нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Д.М- рүү чулуу авч шидэн, баруун шуунд хугарал бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгч буюу хууль сахиулагчаар ажиллаж байхдаа эрүүгийн 2238001660474 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Д.М-ийг “Одоо мэдүүлэг өгөхдөө эмээлийн бүүрэг дээрээ гараараа савж цохиод хугалсан. Өмнө буруу зөрүү санаад чулуунд цохиулж хугалсан гээд мэдүүлэг өгчих, ингээд мэдүүлэг өгчих юм бол би чамд 2.000.000 төгрөг өгье" гэж зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор өөрт нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөгийг дугаарын данснаас “Х.С-гээс” гэсэн утгатайгаар шилжүүлж шан харамж өгсөн, “үлдсэн 1.000.000 төгрөгийг өгнө” гэж амласан,
Шүүгдэгч Д.М- нь эрүүгийн 2238001660474 дугаартай хэрэгт хохирогчоор 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр дахин мэдүүлэг өгөхдөө “...Би тухайн үед ташуураа далайгаад урагшаа ороолгоод буулгах үед Х.С- намайг ороолгох гэж далайж байна гэж бодсон юм уу, чулуу авч шидсэн. Би далайсан ташуураа буулгах үед эмээлийн бүүрэг дээр гар савагдаж цохигдсон, чулуу нь ч эмээлийн бүүрэг дээгүүр гараад явсан. Тэгээд би тухайн үед морь мал шуугилдаад хэрүүл маргаан болоод бужигнаантай байсан болохоор Х.С-гийн шидсэн чулуунд оногдоод хугарчихлаа гэж бодсон. Тэгэхдээ дараа нь сайн бодоод байхад эмээлийн бүүрэг рүүгээ савж цохихдоо гараа эвгүй болгочихсон юм байна лээ. Энэ дээр жаахан эндүүрэл гарч буруу зөрүү мэдүүлсэн байна...” гэж мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөөр илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.С- нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Д.М- рүү чулуу авч шидэн, баруун шуунд хугарал бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгч буюу хууль сахиулагчаар ажиллаж байхдаа эрүүгийн 2238001660474 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Д.М-ийг “Одоо мэдүүлэг өгөхдөө эмээлийн бүүрэг дээрээ гараараа савж цохиод хугалсан. Өмнө буруу зөрүү санаад чулуунд цохиулж хугалсан гээд мэдүүлэг өгчих, ингээд мэдүүлэг өгчих юм бол би чамд 2.000.000 төгрөг өгье" гэж зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор өөрт нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөгийг ... дугаарын данснаас “Х.С-гээс” гэсэн утгатайгаар шилжүүлж шан харамж өгсөн, “үлдсэн 1.000.000 төгрөгийг өгнө” гэж амласан,
Шүүгдэгч Д.М- нь эрүүгийн 2238001660474 дугаартай хэрэгт хохирогчоор 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр дахин мэдүүлэг өгөхдөө “...Би тухайн үед ташуураа далайгаад урагшаа ороолгоод буулгах үед Х.С- намайг ороолгох гэж далайж байна гэж бодсон юм уу, чулуу авч шидсэн. Би далайсан ташуураа буулгах үед эмээлийн бүүрэг дээр гар савагдаж цохигдсон, чулуу нь ч эмээлийн бүүрэг дээгүүр гараад явсан. Тэгээд би тухайн үед морь мал шуугилдаад хэрүүл маргаан болоод бужигнаантай байсан болохоор Х.С-гийн шидсэн чулуунд оногдоод хугарчихлаа гэж бодсон. Тэгэхдээ дараа нь сайн бодоод байхад эмээлийн бүүрэг рүүгээ савж цохихдоо гараа эвгүй болгочихсон юм байна лээ. Энэ дээр жаахан эндүүрэл гарч буруу зөрүү мэдүүлсэн байна...” гэж мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Д.М-ийн мэдүүлэг /1-р хавтас 50-52, 56-58, 60 тал, 2-р хавтас 38, 41-43, 46-48 тал/, гэрч Г.П-н мэдүүлэг /1-р хавтас 105-106 тал/, гэрч Ч.Э-н мэдүүлэг /1-р хавтас 97-98 тал/, гэрч Ж.Э-н мэдүүлэг /1-р хавтас 100-102 тал/, гэрч Д.Б-н мэдүүлэг /1-р хавтас 68-70 тал/, гэрч С.Э-н мэдүүлэг /1-р хавтас 78-79 тал/, гэрч Б.Т-н мэдүүлэг /1-р хавтас 85-87 тал/, гэрч Б.С-н мэдүүлэг /1-р хавтас 89-90 тал/, гэрч Ч.Э-н мэдүүлэг /1-р хавтас 93-95 тал/, гэрч М.Н-н мэдүүлэг /2-р хавтас 70-71 тал/, гэрч Э.Б-н мэдүүлэг /2-р хавтас 57 тал/, гэрч Т.Н-н мэдүүлэг /2-р хавтас 80-81 тал/, гэрч Ө.Б-н мэдүүлэг /2-р хавтас 61 тал/, гэрч М.Н-н мэдүүлэг /2-р хавтас 59 тал/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 226 дугаартай дүгнэлт /1-р хавтас 111 тал/, шинжээч эмч М.Батмөнхийн мэдүүлэг /1-р хавтас 124-125, 129 тал/, гэрч Ч.Э, Г.П нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хавтас 84-86 тал/, Хаан банкны Хөвсгөл салбарын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 5890/237 дугаартай албан бичгээр ирүүлсэн дансны дэлгэрэнгүй хуулга, дансны эзэмшигчийн дэлгэрэнгүй мэдээлэл /2-р хавтас 18-23 тал/, Хаан банкны Хөвсгөл салбарын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 5890/93 дугаартай албан бичгээр ирүүлсэн дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хавтас 28-34 тал/ гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь шүүгдэгч Х.С-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 2-т заасан, шүүгдэгч Д.М-ийн үйлдэл нь 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Х.С-, Д.М- нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.
Шүүгдэгч Х.С-гийн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас хохирогч Д.М-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учирсан ба 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “...Д.М- нь Х.С-гээс мөнгө төгрөг нэхэмжлэхгүй, энэ талаар гомдол санал гаргахгүй...” гэх эвлэрлийн гэрээ /2-р хавтас 188 тал/ байгуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөнөөр шүүгдэгч Х.С-гийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар, 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ниитийн албанд томилогдох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, ниитийн албанд томилогдох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.М-ийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар тухайн эрүүгийн харилцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Х.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ниитийн албанд томилогдох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн торгох ялыг 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.С-д оногдуулсан ниитийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, түүнд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч Д.М-д оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.
Шүүгдэгч Х.С-, Д.М- нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Шүүгдэгч Д.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед ...үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгч “Худал мэдүүлэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С-г ниитийн албанд томилогдох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 5.400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.М-ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5.400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн торгох ялыг 6.000 (зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 (зургаан сая) төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С-д оногдуулсан ниитийн албанд томилогдох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С-д оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд, Д.М-д оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Х.С-д оногдуулсан оногдуулсан торгох ял, нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ял, Д.М-д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч Х.С-, Д.М- нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.С-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР