Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 59

 

          

 

 

 

 

 

 

 

 

 

 

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Лхагвасүрэн

Улсын яллагч А.Нямсүрэн,

Хохирогч Ш.Ачмаа, Ж.Дагийсүрэн,

Шүүгдэгч Б.Гэрэлт-Од, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар нар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Б.Гэрэлт-Одод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2016 2503 1874 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 15 дугаар хороолол 11-61  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, УП89040537 тоот регистртэй, Бор духт овогт Болдбаатарын Гэрэлт-Од.

 

Холбогдсон хэргийн талаар:

Б.Гэрэлт-Од нь хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар болон давтан үйлдлээр, Ж.Дагийсүрэнгээс 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “диплом гаргаж өгнө” гэж 2.000.000 төгрөг, аав элэгний церрозтой эмчлүүлэх шаардлагатай гэж 1.000.000 төгрөгийг, 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр “хямдхан байр байна” гэж 3.000.000 төгрөгийг, “аавын байрыг барьцаалсан, хураагдах гээд байна” гэж 2016 оны 01 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд нийт 6.900.000 төгрөгийг, Ш.Ачмаагаас “диплом гаргаж өгнө” гэж 2016 оны 01 дүгээр сарын 26, 27-ны үеэр 3.500.000 төгрөгийг тус тус залилан авч, бусдад нийт 16.400.000 төгрөгний үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гэрэлт-Одын өгсөн: “Хохирогч Дагийсүрэн, Ачмаа нараас мөнгө авсан нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Дагийсүрэн мэдүүлэхдээ: “Би шүүгдэгчид эхлээд 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 3.000.000 сая төгрөг, мөн оны 12 дугаар сарын 04-ний өдөр 3.000.000 сая төгрөгийг дүүгээсээ авч өгсөн, 1 дүгээр сарын 19-ний өдөр “Сар шинэ” ХХК-с 3.900.000 төгрөг, 01 дүгээр сарын 20-ны өдөр хүнээс хүүтэй мөнгө зээлж 3.000.000 төгрөг өгсөн, 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 2.000.000 төгрөг өгсөн. Би нийт шүүгдэгчид 12.900.000 төгрөг өгснөөс шүүгдэгч надад 2.000.000 төгрөгийг буцааж өгсөн. Одоо би 10.900.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Ачмаа: “2015 оны 12 дугаар сарын сүүлээр найз Дагийсүрэнтэй уулзсан. Тэгтэл Дагийсүрэн нэг найзаараа диплом гаргуулж байгаа талаар хэлсэн. Би тэгэхээр нь надад бас дидлом гаргуулж болох уу асуугаад өгөөч гэж найздаа хэлсэн. Дагийсүрэн надад удалгүй болно гэж хэлэхээр нь би шүүгдэгчид 01 дүгээр сарын 27-ны өдөр 3.500.000 төгрөг өгөөд дипломоо автал хуурамч байсан. Одоо би 3.500.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэв.

Б.Гэрэлт-Одын сэжигтнээр мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд Дагийсүрэнгээс хөдөө аж ахуйн их сургуулийн магистрийн диплом гаргаж өгнө гэж хэлээд 2015 оны 11 дүгээр сарын Дагийсүрэнтэй хамт сар шинэ гээд банк бус санхүүгийн байгууллагаас Дагийсүрэнгийн цалингийн зээл 3 сая төгрөг авахуулаад өөртөө авсан. Би 2 сая төгрөгийг нь дипломонд чинь зарцуулна 1 сая төгрөгийг нь аавынхаа эмчилгээний зардалд зарцуулна гэж хэлсэн юм. Тэгээд 1 сая төгрөгөө аавынхаа эмчилгээний зардалд зарцуулж Өвөрмонгол улсаас эм тариа захиж авчруулж өгч байсан. Дараа нь би Дагийсүрэнтэй хямдхан байр байна хоёулаа энэ байрыг худалдаж аваад буцааж өндөр үнээр зараад ашиг олъё гэж хэлсэн чинь тэгье гэсэн юм. Тэгээд би Дагийсүрэнгээс 2016 оны 01 дүгээр сарын 19-нд 3.600.000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 20-нд 2.700.000 төгрөг авсан юм. Мөн 2015 онд Алтан-Очир гэж хүний дансанд 3.000.000 төгрөг хийлгүүлж байсан юм. Өөр бас бус жаахан жаахан юм авсан. Нийтдээ Дагийсүрэн, Ачмаа нараас нийлээд 14.200.000 орчим төгрөг авч байсан юм. Түүнээс диплом гаргаж өгнө гэж 5.500.000 төгрөг авч байсан. Би Дагийсүрэнд диплом гаргаж өгнө гээд мөнгө авсаны дараа Дагийсүрэнд найздаа санамсаргүй надаар диплом гаргуулах гэж байгаа гээд ярьчихсан юм шиг байна лээ. Тэгсэн чинь Ачмаа бас гаргуулна гээд байна гээд Дагийсүрэнг хэлэхээр нь Ачмаагийн утсыг аваад ярьж байгаад болно, бүтнэ гэж худлаа ярьж байгаад 2016 оны 01 дүгээр сарын үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Дагийгийн ажлын гадна талд Ачмаагийн машин нөхрийнх нь хажууд 3.500.000 төгрөг бэлнээр авсан юм. Тэгээд өнгөт хэвлэлээр хэвлэж гаргасан диплом маягийн юмаа өгчихсөн юм. Тэрийг өгсөний дараа Ачмаа хуурамч юм байна  ш дээ гэж залгахаар нь өө тэгвэл наадах чинь болохгүй юм байна би мөнгийг нь өгнө гэж хэлсэн юм …гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр тал/ болон түүний яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэгт: “…Аавын бие өвдөөд байхаар нь би элэгний церроз өвчин байна гэж бодоод Дагийсүрэнд тэгэж хэлж мөнгө авсан. Авсан 1 сая төгрөгөө аавын эм, эмнэлэгт үзүүлж харуулахад нь л зарцуулсан …” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр тал/,         

Хохирогч Ш.Ачмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Миний бие анх 2015 оны 12 дугаар сарын сүүлээр найз Дагийсүрэнтэй мессежээр чатлаж байсан чинь Дагийсүрэн Гэрэлт-Од надад диплом гаргаж өгнө гээд би Гэрэлт-Одоор гаргуулж байгаа гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би найз нь ч гэсэн гаргуулдаг юм уу ШУТИС-ийн магистрын диплом гаргаж өгч чадах болов уу ямархуу үнэ ханштай байдаг юм бол гэж асуусан чинь би сайн мэдэхгүй байна чиний утсыг Гэрэлт-Одод өгчихье гэж байсан юм. Маргааш нь Гэрэлт-Од над руу залгаад би Дагийгийн найз байна чи диплом сонирхсон юмуу гэхээр нь ШУТИС-ийн магистрийн диплом гаргаж өгч чадах уу гэсэн чинь асуудалгүй манай ах Боловсролын яаманд мэргэжилтэн хийдэг юм. Намайг хэдэн диплом гаргах хүн яаралтай, олоодох удахгүй сонгууль болоод ажлаасаа халагдаж магадгүй тэрний өмнө хэдэн диплом гаргах санаатай байгаа юм гэсэн. Би үнийг нь асуусан чинь ШУТИС-ийн Уул уурхайн магистрийн диплом 3.500.000 төгрөгөнд гаргаад өгчихнө гэж хэлсэн.  Би гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдөж байгаад зөвшөөрөхөөр болоод байж байтал Гэрэлт-Од залгаад манай ax мөнгөө бэлдэж бай удахгүй диплом чинь гарна гэж байна гэсэн. Тэгээд би 2016 оны 01 дүгээр сарын 26, 27-ны үеэр байх Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Дагийсүрэнгийн ажлын гадаа Гэрэлт-Одтой уулзаад нөхөр Мөнгөнбаатартай цуг машиндаа Гэрэлт-Одыг оруулж ирж суулгаж байгаад өгсөн юм. Тухайн үед Гэрэлт-Од надад диплом гээд цаасан дээр хэвлэсэн зүйл өгсөн. Би мөн байх гэж итгээд маргааш нь нотариатын газарт орж шалгуулах чинь энэ чинь зүгээр л өнгөт хэвлэлээр хэвлэчихсэн цаас байна ш дээ жинхэнэ биш гэж хэлсэн юм. Тэгээд тэр өдрөө Гэрэлт-Од руу залгасан чинь өө тийм үү би ах руугаа буцааж залгачихаад чам руу яръя гэж хэлсэн. Төд удалгүй буцааж залгаад өө үнэт цаас нь дуусчихсан байсан байна. Удахгүй чамд дахиад хийгээд өгнө гэж хэлсэн ... ” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/,

 

Хохирогч Ж.Дагийсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2014 онд Гэрэлт-Од гэж хүнтэй танилцаж найз нөхдийн харьцаатай байсан юм. Би 2015 оны 11 дүгээр сард ажлаа дээшлүүлмээр байна дахиж сурдаг юмуу даа гэсэн чинь Гэрэлт-Од өө чи сурч яах юм бэ? цаг алдана манай ах боловсролын яаманд хэлтсийн дарга хийдэг юм. Яг ориг ямар ч асуудалгүй бүртгэлтэй диплом олоод өгчихөж чадна ш дээ гэж хэлж байсан юм. Тэгэхээр нь би өө тэгвэл тэгийл даа гээд зөвшөөрсөн юм. Тэгээд хэд хонож байтал диплом чинь гарчихлаа 7 хоногийн дотор мөнгөө гаргаж өг гээд ах утасдаад байна ш дээ гэсэн. Надад мөнгө олдохгүй цалингийн зээл авах гэсэн чинь найдваргүй зээлдэгч болчихсон байсан юм. Тэгээд мөнгө олдохгүй байж байтал Гэрэлт-Од энд нэг цалингийн зээл олгодог банк бус санхүүгийн байгууллага байдаг юм байна. Хоёулаа очиж уулзъя гэхээр нь хамт Cap шинэ гээд банк бус дээр нь очсон чинь болно гарахаар юм байна гэхээр нь 2015 оны 11 дүгээр сард 3 сая төгрөгийг зээл аваад ажил дээрээ 3 сая төгрөг өгсөн. Тэрний 2 сая төгрөгийг нь дипломны мөнгө гэж өгөөд 1 сая төгрөгийг нь аав нь өвчтэй байгаа учир Өвөрмонголоос эм авдаг юм гээд 1 сая төгрөгийг нь зээлж авч байсан юм. Тэгээд дараа нь 2015 оны 12 сарын үеэр Гэрэлт-Од над дээр ирээд надад хямдхан байр байна манай ах тал мөнгийг нь өгчихсөн юм. Хоёулаа 15 сая төгрөг олоод уг байрыг авчихвал байраа зараад буцаад мөнгөтэй болно чи эсвэл энэ байрыг авах юм уу гэж намайг тэгэж байсан. Тэгэхээр нь би мөнгө олдохгүй байж байгаад 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр дүү Рэнцэндагваас 3 сая төгрөг зээлээд Алтан-Очир гэж хүний дансанд хийлгүүлсэн юм. Тэгээд би тухайн үед амралтаа авч хөдөө явчихаад ирсэн чинь Гэрэлт-Од мөнгөний асуудалд орчихсон гэж байсан яасан гэж асуусан чинь аавынхаа байрыг барьцаалаад мөнгө хүүлэгч нараас 15 хоногийн хугацаатай мөнгө зээлчихсэн 15 хоногийн хугацаа дуусах гээд байна мөнгө олоод өгчих гэхээр нь дүү Рэнцэндагваас 2.500.000 төгрөг зээлээд банк бусын өрөө хаагаад дахин банк бусаас 3.900.000 төгрөг зээлээд мөн нэг хүүтэй мөнгө зээлнэ гэсэн хүнээс 3.000.000 төгрөг нийлээд нийт 6.900.000 төгрөг өгчихсөн юм. Гэрэлт-Од тэр мөнгийг мөнгө хүүлэгч нарт өгөөд аавынхаа байрыг чөлөөлж өгсөн юм шиг байна лээ. Тэгээд надаас диплом гаргаж өгнө гэж 2 сая  төгрөг, бусад байрын төлбөр аавын эмчилгээний зардал нийт 15.000.000 орчим төгрөг авсан ...Би 2 удаа дансаар 499230053 гэсэн худалдаа хөгжлийн банкны дансаар мөнгө хийсэн. Бусдыг нь бэлнээр өгсөн. Би өгсөн мөнгөө л буцааж авмаар байна ... Би 2015 оны 11  дүгээр сарын 13-ны өдөр Банк бусаас 3 сая төгрөг зээлээд түүнийхээ 2 саяыг нь дипломны мөнгө гэж 1 саяыг нь Гэрэлт-Одын аавын эмчилгээний зардалд хэрэглэнэ Элэгний церрозтой учир эмчлүүлэх шаардлагатай байна гэж өгсөн. Дараа нь Гэрэлт-Од хямдхан байр авахаар болсон, талыг нь ах нь төлж байгаа тал мөнгө нь хэрэгтэй байна гээд эхний ээлжинд 3 сая төгрөг хэрэгтэй байна гэхээр нь дүү Рэнцэндагваар Алтан-Очир 5064212541 гэж хүний данс руу 3 сая төгрөг хийлгэсэн. Тэгээд дараа нь намайг хөдөө яваад ирсэн хойгуур өөрийнхөө байрыг барьцаалаад мөнгө зээлээд нөгөө байрандаа өгчихсөн төлөхгүй бол аавынхаа байрыг алдлаа гээд байхаар нь дүүгээсээ дахин 2.500.000 төгрөг аваад эхний зээлээ төлөөд дахин cap шинээс 3.900.000 төгрөг зээлж аваад 3.600.000 төгрөгийг нь Гэрэлт-Одын дансаар шилжүүлсэн. Тэгээд өөр хүнээс 3.000.000 төгрөг 2016 оны 01 дүгээр сарын 20-нд  зээлээд тэр өдөртөө 2.700 000 төгрөг шилжүүлсэн.  600 000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 20-ныхоо орой нь манай гэрт ирээд бэлнээр авсан. Нийт 12.900.000 төгрөг өгсөн болж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар тал/,

 

Гэрч Ж.Рэнцэндагвын мөрдөн байцаалтанд өгсөн: “... манай эгч Ж.Дагийсүрэн надаас 2015 оны 12 дугаар сарын үеэр яаралтай хэрэг болоод байна Алтан-Очир гэж хүний дансанд 3 сая төгрөг хийгээдэх гэсэн юм. Тэгээд мессежээр дансыг нь явуулаад би 3 сая төгрөг хийж байсан юм. Мөн 2016 оны 01 сарын үеэр цалингийн зээл хаачихаад буцаагаад өгье гээд надаас 2 сая төгрөг бэлнээр намайг Улаанбаатар хотод ажлаар явж байх үед авч байсан юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/,

 

Гэрч Т.Мөнгөнбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай эхнэр Ачмаа найз Дагийсүрэнгээр дамжуулаад түүний үерхэж байсан найз залуу болох Гэрэлт-Од гэж хүнээр ШУТИС-ийн магистрийн диплом гаргуулахаар болоод 2016 оны 01 дүгээр сарын үеэр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын үүдэнд эхнэр Дагийсүрэнгийн хамт Ж.Гэрэлт-Од гэж хүнд 3.500.000 төгрөгийг бэлнээр аваачиж миний машин дотор орж сууж байгаад өгч байсан юм. Тэгээд тэр өдөр дипломоо авахдаа цуг мөнгө өгч байж авсан юм. Тэгээд дараа нь дипломыг нь нотариатаар батлуулах гэж байгаад хуурамч байна гэдгийг нь мэдсэн. Тэгээд Гэрэлт-Одод хэлсэн чинь манай ах яараад ингээд гаргачихжээ. Хэд хоногоос засуулаад үнэт цаасан дээр хэвлээд өгнө гэж ярьж байсан юм. Түүнээс хойш өдий хүртэл сураггүй алга болчихсон юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар тал/, 

 

Гэрч Б.Баярсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай нөхөр хэрэх өвчинтэй, өөр өвчин байхгүй. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 11-61 тоот байр Л.Болдбаатарын нэр дээр байдаг, байраа барьцаанд тавьж зээл авч байгаагүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Бичиг, баримтын шинжилгээний лабораторийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 6614 дугаар актын “...Шинжилгээнд ирүүлсэн “Е20042024” дугаартай 2 хуудас баримт нь хуурамч баримт байна. Шинжилгээнд ирүүлсэн “Е20042024” дугаартай 2 хуудас баримтыг энгийн цаасан дээр шингэн хортой хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн байна ...” гэх дүгнэлт /хх-ийн 41-42 дугаар тал/,

 

Өвлөх эрхийн гэрчилгээ, Худалдах худалдан авах гэрээ /хх-ийн 71-72 дугаар тал/,

 

2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Орон сууц хөрөнгө оруулалтын гэрээ” /хх-ийн 126-127 дугаар тал/,

 

14.146.958 төгрөг тушаасан “Кассын орлогын ордер” /хх-ийн 132 дугаар тал/,

 

 Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болох иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 90 дүгээр тал/ урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 дүгээр тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Б.Гэрэлт-Од нь хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар болон давтан үйлдлээр, Ж.Дагийсүрэнгээс 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “диплом гаргаж өгнө” гэж 2.000.000 төгрөг, аав элэгний церрозтой эмчлүүлэх шаардлагатай гэж 1.000.000 төгрөгийг, 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр “хямдхан байр байна” гэж 3.000.000 төгрөгийг, “аавын байрыг барьцаалсан, хураагдах гээд байна” гэж 2016 оны 01 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд нийт 6.900.000 төгрөгийг, Ш.Ачмаагаас “диплом гаргаж өгнө” гэж 2016 оны 01 дүгээр сарын 26, 27-ны үеэр 3.500.000 төгрөгийг тус тус залилан авч, бусдад нийт 16.400.000 төгрөгний үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч Б.Гэрэлт-Одын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хохирогч Дагийсүрэн, Ачмаа нараас мөнгө авсан нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Хохирогч Ж.Дагийсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би шүүгдэгчид эхлээд 2015 оны 11 дүгээр сарын 13 өдөр 3.000.000 сая төгрөг, мөн оны 12 дугаар сарын 04 өдөр 3.000.000 сая төгрөгийг дүүгээсээ авч өгсөн, 1 дүгээр сарын 19-ний өдөр “Сар шинэ” ХХК-с 3.900.000 төгрөг, 01 дүгээр сарын 20-ны өдөр  хүнээс хүүтэй мөнгө зээлж 3.000.000 төгрөг өгсөн, 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 2.000.000 төгрөг өгсөн. Би нийт шүүгдэгчид 12.900.000 төгрөг өгснөөс шүүгдэгч надад 2.000.000 төгрөгийг буцааж өгсөн. Одоо би 10.900.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Ачмаагийн өгсөн: “2015 оны 12 дугаар сарын сүүлээр найз Дагийсүрэнтэй уулзсан. Тэгтэл Дагийсүрэн нэг найзаараа диплом гаргуулж байгаа талаар хэлсэн. Би тэгэхээр нь надад бас дидлом гаргуулж болох уу асуугаад өгөөч гэж найздаа хэлсэн. Дагийсүрэн надад удалгүй болно гэж хэлэхээр нь би шүүгдэгчид 01 дүгээр сарын 27-ны өдөр 3.500.000 төгрөг өгөөд дипломоо автал хуурамч байсан. Одоо би 3.500.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

Б.Гэрэлт-Одын сэжигтнээр мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд Дагийсүрэнгээс хөдөө аж ахуйн их сургуулийн магистрийн диплом гаргаж өгнө гэж хэлээд 2015 оны 11 дүгээр сарын Дагийсүрэнтэй хамт сар шинэ гээд банк бус санхүүгийн байгууллагаас Дагийсүрэнгийн цалингийн зээл 3 сая төгрөг авахуулаад өөртөө авсан. Би 2 сая төгрөгийг нь дипломонд чинь зарцуулна 1 сая төгрөгийг нь аавынхаа эмчилгээний зардалд зарцуулна гэж хэлсэн юм. Тэгээд 1 сая төгрөгөө аавынхаа эмчилгээний зардалд зарцуулж Өвөрмонгол улсаас эм тариа захиж авчруулж өгч байсан. Дараа нь би Дагийсүрэнтэй хямдхан байр байна хоёулаа энэ байрыг худалдаж аваад буцааж өндөр үнээр зараад ашиг олъё гэж хэлсэн чинь тэгье гэсэн юм. Тэгээд би Дагийсүрэнгээс 2016 оны 01 дүгээр сарын 19-нд 3.600.000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 20-нд 2.700.000 төгрөг авсан юм. Мөн 2015 онд Алтан-Очир гэж хүний дансанд 3.000.000 төгрөг хийлгүүлж байсан юм. Өөр бас бус жаахан жаахан юм авсан. Нийтдээ Дагийсүрэн, Ачмаа нараас нийлээд 14.200.000 орчим төгрөг авч байсан юм. Түүнээс диплом гаргаж өгнө гэж 5.500.000 төгрөг авч байсан. Би Дагийсүрэнд диплом гаргаж өгнө гээд мөнгө авсаны дараа Дагийсүрэнд найздаа санамсаргүй надаар диплом гаргуулах гэж байгаа гээд ярьчихсан юм шиг байна лээ. Тэгсэн чинь Ачмаа бас гаргуулна гээд байна гээд Дагийсүрэнг хэлэхээр нь Ачмаагийн утсыг аваад ярьж байгаад болно, бүтнэ гэж худлаа ярьж байгаад 2016 оны 01 дүгээр сарын үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Дагийгийн ажлын гадна талд Ачмаагийн машин нөхрийнх нь хажууд 3.500.000 төгрөг бэлнээр авсан юм. Тэгээд өнгөт хэвлэлээр хэвлэж гаргасан диплом маягийн юмаа өгчихсөн юм. Тэрийг өгсөний дараа Ачмаа хуурамч юм байна  ш дээ гэж залгахаар нь өө тэгвэл наадах чинь болохгүй юм байна би мөнгийг нь өгнө гэж хэлсэн юм …гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр тал/ болон түүний яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэгт: “…Аавын бие өвдөөд байхаар нь би элэгний церроз өвчин байна гэж бодоод Дагийсүрэнд тэгэж хэлж мөнгө авсан. Авсан 1 сая төгрөгөө аавын эм, эмнэлэгт үзүүлж харуулахад нь л зарцуулсан …” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр тал/,         

Хохирогч Ш.Ачмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: Миний бие анх 2015 оны 12 дугаар сарын сүүлээр найз Дагийсүрэнтэй мессежээр чатлаж байсан чинь Дагийсүрэн Гэрэлт-Од надад диплом гаргаж өгнө гээд би Гэрэлт-Одоор гаргуулж байгаа гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би найз нь ч гэсэн гаргуулдаг юм уу ШУТИС-ийн магистрын диплом гаргаж өгч чадах болов уу ямархуу үнэ ханштай байдаг юм бол гэж асуусан чинь би сайн мэдэхгүй байна чиний утсыг Гэрэлт-Одод өгчихье гэж байсан юм. Маргааш нь Гэрэлт-Од над руу залгаад би Дагийгийн найз байна чи диплом сонирхсон юмуу гэхээр нь ШУТИС-ийн магистрийн диплом гаргаж өгч чадах уу гэсэн чинь асуудалгүй манай ах Боловсролын яаманд мэргэжилтэн хийдэг юм. Намайг хэдэн диплом гаргах хүн яаралтай, олоодох удахгүй сонгууль болоод ажлаасаа халагдаж магадгүй тэрний өмнө хэдэн диплом гаргах санаатай байгаа юм гэсэн. Би үнийг нь асуусан чинь ШУТИС-ийн Уул уурхайн магистрийн диплом 3.500.000 төгрөгөнд гаргаад өгчихнө гэж хэлсэн.  Би гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдөж байгаад зөвшөөрөхөөр болоод байж байтал Гэрэлт-Од залгаад манай ax мөнгөө бэлдэж бай удахгүй диплом чинь гарна гэж байна гэсэн. Тэгээд би 2016 оны 01 дүгээр сарын 26, 27-ны үеэр байх Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Дагийсүрэнгийн ажлын гадаа Гэрэлт-Одтой уулзаад нөхөр Мөнгөнбаатартай цуг машиндаа Гэрэлт-Одыг оруулж ирж суулгаж байгаад өгсөн юм. Тухайн үед Гэрэлт-Од надад диплом гээд цаасан дээр хэвлэсэн зүйл өгсөн. Би мөн байх гэж итгээд маргааш нь нотариатын газарт орж шалгуулах чинь энэ чинь зүгээр л өнгөт хэвлэлээр хэвлэчихсэн цаас байна ш дээ жинхэнэ биш гэж хэлсэн юм. Тэгээд тэр өдрөө Гэрэлт-Од руу залгасан чинь өө тийм үү би ах руугаа буцааж залгачихаад чам руу яръя гэж хэлсэн. Төд удалгүй буцааж залгаад өө үнэт цаас нь дуусчихсан байсан байна. Удахгүй чамд дахиад хийгээд өгнө гэж хэлсэн ... ” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/,

Хохирогч Ж.Дагийсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2014 онд Гэрэлт-Од гэж хүнтэй танилцаж найз нөхдийн харьцаатай байсан юм. Би 2015 оны 11 дүгээр сард ажлаа дээшлүүлмээр байна дахиж сурдаг юмуу даа гэсэн чинь Гэрэлт-Од өө чи сурч яах юм бэ? цаг алдана манай ах боловсролын яаманд хэлтсийн дарга хийдэг юм. Яг ориг ямар ч асуудалгүй бүртгэлтэй диплом олоод өгчихөж чадна ш дээ гэж хэлж байсан юм. Тэгэхээр нь би өө тэгвэл тэгийл даа гээд зөвшөөрсөн юм. Тэгээд хэд хонож байтал диплом чинь гарчихлаа 7 хоногийн дотор мөнгөө гаргаж өг гээд ах утасдаад байна ш дээ гэсэн. Надад мөнгө олдохгүй цалингийн зээл авах гэсэн чинь найдваргүй зээлдэгч болчихсон байсан юм. Тэгээд мөнгө олдохгүй байж байтал Гэрэлт-Од энд нэг цалингийн зээл олгодог банк бус санхүүгийн байгууллага байдаг юм байна. Хоёулаа очиж уулзъя гэхээр нь хамт Cap шинэ гээд банк бус дээр нь очсон чинь болно гарахаар юм байна гэхээр нь 2015 оны 11 дүгээр сард 3 сая төгрөгийг зээл аваад ажил дээрээ 3 сая төгрөг өгсөн. Тэрний 2 сая төгрөгийг нь дипломны мөнгө гэж өгөөд 1 сая төгрөгийг нь аав нь өвчтэй байгаа учир Өвөрмонголоос эм авдаг юм гээд 1 сая төгрөгийг нь зээлж авч байсан юм. Тэгээд дараа нь 2015 оны 12 сарын үеэр Гэрэлт-Од над дээр ирээд надад хямдхан байр байна манай ах тал мөнгийг нь өгчихсөн юм. Хоёулаа 15 сая төгрөг олоод уг байрыг авчихвал байраа зараад буцаад мөнгөтэй болно чи эсвэл энэ байрыг авах юм уу гэж намайг тэгэж байсан. Тэгэхээр нь би мөнгө олдохгүй байж байгаад 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр дүү Рэнцэндагваас 3 сая төгрөг зээлээд Алтан-Очир гэж хүний дансанд хийлгүүлсэн юм. Тэгээд би тухайн үед амралтаа авч хөдөө явчихаад ирсэн чинь Гэрэлт-Од мөнгөний асуудалд орчихсон гэж байсан яасан гэж асуусан чинь аавынхаа байрыг барьцаалаад мөнгө хүүлэгч нараас 15 хоногийн хугацаатай мөнгө зээлчихсэн 15 хоногийн хугацаа дуусах гээд байна мөнгө олоод өгчих гэхээр нь дүү Рэнцэндагваас 2.500.000 төгрөг зээлээд банк бусын өрөө хаагаад дахин банк бусаас 3.900.000 төгрөг зээлээд мөн нэг хүүтэй мөнгө зээлнэ гэсэн хүнээс 3.000.000 төгрөг нийлээд нийт 6.900.000 төгрөг өгчихсөн юм. Гэрэлт-Од тэр мөнгийг мөнгө хүүлэгч нарт өгөөд аавынхаа байрыг чөлөөлж өгсөн юм шиг байна лээ. Тэгээд надаас диплом гаргаж өгнө гэж 2 сая  төгрөг, бусад байрын төлбөр аавын эмчилгээний зардал нийт 15.000.000 орчим төгрөг авсан ...Би 2 удаа дансаар 499230053 гэсэн худалдаа хөгжлийн банкны дансаар мөнгө хийсэн. Бусдыг нь бэлнээр өгсөн. Би өгсөн мөнгөө л буцааж авмаар байна ... Би 2015 оны 11  дүгээр сарын 13-ны өдөр Банк бусаас 3 сая төгрөг зээлээд түүнийхээ 2 саяыг нь дипломны мөнгө гэж 1 саяыг нь Гэрэлт-Одын аавын эмчилгээний зардалд хэрэглэнэ Элэгний церрозтой учир эмчлүүлэх шаардлагатай байна гэж өгсөн. Дараа нь Гэрэлт-Од хямдхан байр авахаар болсон, талыг нь ах нь төлж байгаа тал мөнгө нь хэрэгтэй байна гээд эхний ээлжинд 3 сая төгрөг хэрэгтэй байна гэхээр нь дүү Рэнцэндагваар Алтан-Очир 5064212541 гэж хүний данс руу 3 сая төгрөг хийлгэсэн. Тэгээд дараа нь намайг хөдөө яваад ирсэн хойгуур өөрийнхөө байрыг барьцаалаад мөнгө зээлээд нөгөө байрандаа өгчихсөн төлөхгүй бол аавынхаа байрыг алдлаа гээд байхаар нь дүүгээсээ дахин 2.500.000 төгрөг аваад эхний зээлээ төлөөд дахин cap шинээс 3.900.000 төгрөг зээлж аваад 3.600.000 төгрөгийг нь Гэрэлт-Одын дансаар шилжүүлсэн. Тэгээд өөр хүнээс 3.000.000 төгрөг 2016 оны 01 дүгээр сарын 20-нд  зээлээд тэр өдөртөө 2.700 000 төгрөг шилжүүлсэн.  600 000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 20-ныхоо орой нь манай гэрт ирээд бэлнээр авсан. Нийт 12.900.000 төгрөг өгсөн болж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар тал/,

Гэрч Ж.Рэнцэндагвын мөрдөн байцаалтанд өгсөн: “... манай эгч Ж.Дагийсүрэн надаас 2015 оны 12 дугаар сарын үеэр яаралтай хэрэг болоод байна Алтан-Очир гэж хүний дансанд 3 сая төгрөг хийгээдэх гэсэн юм. Тэгээд мессежээр дансыг нь явуулаад би 3 сая төгрөг хийж байсан юм. Мөн 2016 оны 01 сарын үеэр цалингийн зээл хаачихаад буцаагаад өгье гээд надаас 2 сая төгрөг бэлнээр намайг Улаанбаатар хотод ажлаар явж байх үед авч байсан юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/,

Гэрч Т.Мөнгөнбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай эхнэр Ачмаа найз Дагийсүрэнгээр дамжуулаад түүний үерхэж байсан найз залуу болох Гэрэлт-Од гэж хүнээр ШУТИС-ийн магистрийн диплом гаргуулахаар болоод 2016 оны 01 дүгээр сарын үеэр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын үүдэнд эхнэр Дагийсүрэнгийн хамт Ж.Гэрэлт-Од гэж хүнд 3.500.000 төгрөгийг бэлнээр аваачиж миний машин дотор орж сууж байгаад өгч байсан юм. Тэгээд тэр өдөр дипломоо авахдаа цуг мөнгө өгч байж авсан юм. Тэгээд дараа нь дипломыг нь нотариатаар батлуулах гэж байгаад хуурамч байна гэдгийг нь мэдсэн. Тэгээд Гэрэлт-Одод хэлсэн чинь манай ах яараад ингээд гаргачихжээ. Хэд хоногоос засуулаад үнэт цаасан дээр хэвлээд өгнө гэж ярьж байсан юм. Түүнээс хойш өдий хүртэл сураггүй алга болчихсон юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар тал/, 

Гэрч Б.Баярсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай нөхөр хэрэх өвчинтэй, өөр өвчин байхгүй. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 11-61 тоот байр Л.Болдбаатарын нэр дээр байдаг, байраа барьцаанд тавьж зээл авч байгаагүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Бичиг, баримтын шинжилгээний лабораторийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 6614 дугаар актын “...Шинжилгээнд ирүүлсэн “Е20042024” дугаартай 2 хуудас баримт нь хуурамч баримт байна. Шинжилгээнд ирүүлсэн “Е20042024” дугаартай 2 хуудас баримтыг энгийн цаасан дээр шингэн хортой хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн байна ...” гэх дүгнэлт /хх-ийн 41-42 дугаар тал/, Хавтаст хэрэгт цугларсан Өвлөх эрхийн гэрчилгээ, Худалдах худалдан авах гэрээ /хх-ийн 71-72 дугаар тал/, 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Орон сууц хөрөнгө оруулалтын гэрээ” /хх-ийн 126-127 дугаар тал/, 14.146.958 төгрөг тушаасан “Кассын орлогын ордер” /хх-ийн 132 дугаар тал/, Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болох иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 90 дүгээр тал/ урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Гэрэлт-Одыг давтан үйлдлээр бусдын үлэмж хэмжээний буюу 16.400.000 төгрөгийг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Гэрэлт-Одод  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүх шүүгдэгч Б.Гэрэлт-Одод ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүхийн шатанд шүүгдэгч Б.Гэрэлт-Од нь хохирогч Ж.Дагийсүрэнд 12.900.000 төгрөгөөс 200.000 төгрөг төлсөн ба шүүгдэгчээс үлдэх 10.900.000 төгрөгийг гаргуулан Ж.Дагийсүрэнд, 3.500.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ш.Ачмаа нарт тус тус олгуулахаар шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Е20042024 дугаартай 2 хуудас хуурамч дипломыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, Б.Гэрэлт-Одын эзэмшлийн 87-08 УНС улсын дугаартай BМW маркийн автомашиныг битүүмжилсэн болохыг дурдах нь зүйтэй байна..