Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2022/00786

 

 ,,,,,,,,,,,,,,,,,,,,ы нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2020/01717 дугаар шийдвэртэй,       

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1534 дүгээр магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,,,,,ы нэхэмжлэлтэй

,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 71,725,000 төгрөг гаргуулах үндсэн, 78,405,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргалын гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр, хариуцагч нарын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 71,725,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж 78,405,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2020/01717 дугаар  шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нараас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 56,895,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,д олгож, нэхэмжлэлээс үлдэх 14,830,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул ,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох 78,405,000 төгрөг гаргуулах тухай ,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 516,575 төгрөг, хариуцагч нараас төлсөн 549,975 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нараас улсын тэмдэгтийн хураамжид 442,425 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1534 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2020/01717 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 832,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.20-ны өдрийн 184/ШШ2020/011717 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.08-ны өдрийн 1534 дүгээр магадлалыг “хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хууль зөрчсөн” үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.

4.1. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...2014 оны 11 дүгээр сард төлөгдсөн 50,000,000 төгрөгийн талаар маргаан гарч, шүүх уг маргааныг эцэслэн шийдвэрлэж ,,,,,,,,,,,,,,,,,,,,аас 50,000,000 төгрөгийг гаргуулан Л.Цолмонд олгож шийдвэрлэсэн тул төлбөрөөс хасагдаж үлдэгдэл төлбөр 71,725,000 төгрөг болсон гэж нэхэмжлэгч тайлбарласан нь үндэслэлтэй... Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 2015.02.07-ны өдөр 13,800,000 төгрөг, 2015.02.09-ний өдөр 13,500,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,ы ХААН банк дахь 5119023359 тоот дансанд шилжүүлсэн... Шүүх дээрх 2 гүйлгээг хийсэн цаг хугацаа, мөнгөний эх үүсвэр зэрэгтэй холбоотой бичгийн баримтыг харьцуулан үнэлж, нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж дүгнэн, төлбөрт тооцоогүйг буруутгах боломжгүй. Мөн 2016.04.01-ний өдрийн ,,,,,,,,,,,,,,,,,,аас 108,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,ы ХААН банк дахь 5374300003 тоот дансанд “амины орон сууцны үнэ” гэсэн утгатайгаар шилжүүлснийг мөн цагт нь бэлнээр гарган авч ,,,,,,,,,,,,,,,д буцаан өгсөн, хариуцагч,,,,,,,,,,,,,,,,,,,, нь уг мөнгийг Дархан-Уул аймаг дахь хүнсний захын урд талд байрлах “Түнш” нэртэй ломбардны зээлд төлөөд, эргэж зээл авч ,,,,,,,,,,,,,,,,,,,,д төлөх 21,725,000 төгрөгөө төлнө гээд аваад явсан гэж нэхэмжлэгч тайлбарласан. Гэвч мөн өдөр буюу 2016.04.01-ний өдрийн орой 57,000,000 төгрөгийг Б.Буянсэдэд зээлийн өрөнд ,,,,,,,,,,,,,,,,,,аас төлсөн нь... нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,ы 108,000,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,,,,,,д бэлнээр гаргаж өгсөн гэх тайлбарыг бодит үнэнд нийцсэн...” гэж дүгнэсэн нь анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлт, дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг ноцтой зөрчсөн.

4.2. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,ын ХААН банк дахь 5099037188 тоот дансанд 2015.02.08-ны өдөр 14,000,000 төгрөгийг “Баянжаргал байрны урьдчилгаанд бэлэг” гэх гүйлгээний утгаар (1хх-ийн 174-175), 2015.02.09-ний өдөр ,,,,,,,,,,,,,,,,аас туслалцаа гэж 13,500,000 төгрөг (1 хх-ийн 197 тал)-ийг нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,ы ХААН банк дахь 5119023359 тоот дансанд 2015.02.07-ны өдөр 13,800,000 төгрөг (хх-ийн 45 тал), 2015.02.09-ний өдөр ,,,,,,,,,,,,,,,,,,,,ы ХААН банк дахь 5119023359 тоот дансанд 13,500,000 төгрөг (1хх-ийн 88 тал)-ийг шилжүүлсэн байдаг. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,ын ах, дүү нараас шилжүүлж байсан төлбөрийг ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,д өгч байсан гэх нотлох баримтгүй тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь илт хууль зөрчсөн, үндэслэлгүй дүгнэлт болно. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 2016.04.01-ний өдөр ХААН банкнаас 108,000,000 төгрөгийн зээл авч мөн өдрөө нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,ы ХААН банк дахь 5374300003 тоот дансанд шилжүүлж өгсөн. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,ы хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,д 108,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэх тайлбар нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй атал анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчид өгсөн гэж хэт хийсвэрлэлд тулгуурлан дүгнэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нар нь нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,д 2015.02.09-ний өдөр 13,500,000 төгрөг, 2016.04.01-ний өдөр ХААН банкнаас 108,000,000 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээний дагуу төлсөн болох нь Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Л.Цолмонгийн нэхэмжлэлтэй хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн 2017.08.16-ны өдрийн 859 дугаар шийдвэрээр нотлогддог. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт “...үл хөдлөх эд ...хөрөнгийн үнэ 121,500,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,ы зэмшлийн ХААН банк дахь 5119023359 тоот дансанд 2015.09.02-ны өдөр 13,500,000 төгрөгийг, 5374300003 тоот дансанд 2016.04.01-ний өдөр 108,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн” төлсөн болох нь... тогтоогдож байгаа...

4.3. ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь...“,,,,,,,,,,,,,,,,,,,, зээлсэн 50,000,000 төгрөгөө амины орон сууцны урдчилгаанд өгсөн...” гэсэн тайлбар нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна...” (1хх-ийн 20 тал) гэж дүгнэсэн, ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь уг иргэний хэрэг маргаанд хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,аас эдгээр мөнгийг үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсантай холбоотой төлбөрт тооцож авч байсан талаар хүлээн зөвшөөрсөн байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,ы ХААН банк дахь 5119023359 тоот дансанд шилжүүлсэн 2015.02.07-ны өдрийн 13,800,000 төгрөг (хх-ийн 45 тал), 2015.02.09-ний өдөр шилжүүлсэн 13,500,000 төгрөг (1хх-ийн 88 тал), нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,ы ХААН банк дахь 5374300003 тоот дансанд 2016.04.01-ний өдөр шилжүүлсэн 108,000,000 төгрөгийг хариуцагч нарыг санхүүгийн эх үүсвэрээ нотлож чадаагүй гэж дүгнэсэн үндэслэлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын арилжааны бүх банкуудад эзэмшдэг дансны хуулгыг гаргуулсан бөгөөд эдгээр нотлох баримтаар хариуцагч нар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,д 189,905,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь нотлогдсон. Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь хууль болон гэрээнд заасан үүрэг үүсээгүй байхад буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болох нь нотлогддог атал хоёр шатны шүүх хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэх үндэслэл болж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

5. Нэхэмжлэгч тал “хариуцагчийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбар гаргав.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,аас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 71,725,000 төгрөг гаргуулахаар шаардсанд, хариуцагч нараас нэхэмжлэгчид холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 78,405,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хариуцагч нараас 56,895,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх 14,830,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

8. Нэхэмжлэгчээс “... Нэхэмжлэгч нь хариуцагч нартай хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр 141.04 м.кв талбай бүхий амины орон сууцыг хариуцагч нарт 121,500,000 төгрөгөөр худалдахаар тохиролцоод 2016.03.31-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. 2014 оноос эхлэн энэ асуудал яригдаад 2014 оны 9 дүгээр сард 15,000,000 төгрөгийн үнэ бүхий бараа, материалыг хариуцагч нар нэхэмжлэгчид өгсөн. 2014 оны 11 дүгээр сард,,,,,,,,,,,,,,,,,,,, Л.Цолмонгоос 50,000,000 төгрөгийг зээлэн авч, энэ мөнгөө тухайн үедээ шууд ,,,,,,,,,,,,,,,,,,,,ы данс руу байрны төлбөрт шилжүүлсэн боловч хожим нь шүүхийн шийдвэрээр ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь Л.Цолмонд буцаан төлөхөөр болсон... Мөн ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч нарын орон сууцыг барьж дуусгахын тулд Ариг банкнаас зээлсэн байсан 34,775,000 төгрөгийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,, төлсөн... Иймд нийт 49,775,000 төгрөгийг байрны урьдчилгаанд авсан болно. Үлдэгдэл 71,725,000 төгрөг төлөгдөөгүй тул хариуцагч нараас гаргуулж өгнө үү...” гэснийг,

хариуцагч нар эс зөвшөөрч, хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ “... Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгчид урьдчилгаа төлбөрт 2014 оны 9 сард 15,000,000 төгрөгийн үнэ бүхий барилгын материал, нэхэмжлэгчийн данс руу 2014.9.29-ний өдөр 2,000,000 төгрөг, 2014.12.10-ны өдөр 400,000 төгрөг, 2015.02.07-ны өдөр 13,800,000 төгрөг, 2015.02.09-ний өдөр 13,500,000 төгрөг, нийт 44,700,000 төгрөгийг төлсөн. 2015.02.07-ны өдрийн 13,800,000 төгрөг, 2015.02.09-ний өдрийн 13,500,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,,,,,,ын эгч ,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,ийн ах н.Баянжаргал нараас байрны урьдчилгаанд туслалцаа үзүүлж шилжүүлсэн... Гэрээ байгуулсан өдөр ,,,,,,,,,,,,,,,,,,,,ы Ариг банкнаас зээлсэн байсан 34,775,000 төгрөгийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,, өөрийн мөнгөөр төлсөн. Үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсан татварт 2,430,000 төгрөгийг худалдагч тал төлөх байсан боловч дараа буцааж төлнө гээд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,аар төлүүлсэн. Эдгээр төлөлтийн дараа хариуцагч нарын зүгээс тухайн орон сууцны зарим хэсгийг засварлаагүй, гражийн хаалгагүй, дотор заслууд чанарын шаардлага хангаагүй байсан тул нэхэмжлэгч нь гэрээний 121,500,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг хасахаар тохирсон. ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 2016.04.01-ний өдөр Хаан банкнаас 108,000,000 төгрөгийн зээл авч ,,,,,,,,,,,,,,,,,,,,ы дансанд шилжүүлж төлбөрийг барагдуулсан. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч нараас илүү авсан 78,405,000 төгрөгийг өгөхгүй өнөөдрийг хүртэл хойшлуулж байсан төдийгүй буцааж өгөх санаа зорилгогүйгээр хариуцагч нараас 71,725,000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгчид 189,905,000 төгрөгийг төлсөн... Иймд илүү төлсөн 78,405,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж маргасан.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариуд “... байрны урьдчилгаа гэж ,,,,,,,,,,,,,,,,,,,,ы данс руу шилжүүлсэн 2015.02.07-ны өдрийн 13,800,000 төгрөг, 2015.02.09-ний өдрийн 13,500,000 төгрөг нь нэхэмжлэгчийн зээлүүлсэн мөнгө гэдэг нь баримтаар нотлогдоно. Хариуцагч нараас “Таны энэ мөнгийг дансаараа оруулаад таны данс руу хийчихье, зээл авахад урьдчилгаа төлсөн харагдах шаардлагатай байна” гэж хэлээд энэ мөнгийг шилжүүлсэн. Үнэхээр ах, эгч нар нь мөнгө хийсэн бол тэрийгээ нотлох ёстой. 108,000,000 төгрөгийн тухайд, хариуцагч,,,,,,,,,,,,,,,,,,,, нь энэ мөнгөө бэлнээр авч яваад Дархан-Уул аймгийн Түнш ломбардад зээлээ төлөөд, буцаагаад зээл аваад танд өгье, зарим мөнгийг нь өөрийнхөө эхнэр ,,,,,,,,,,,,,,,,,,ын данс руу хийнэ гээд аваад явсан... 2,400,000 төгрөг нь байрны төлбөр биш, миний зээл юм... Хэрвээ их хэмжээний 78,405,000 төгрөг илүү төлсөн юм бол шүүхэд хандах юм уу, шаардах эрхээ хэрэгжүүлэх хугацаа нь хангалттай байхад өнөөдрийг хүртэл шаардах эрхээ хэрэгжүүлээгүй. 2018.5.18-ны өдөр,,,,,,,,,,,,,,,,,,,, нь нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,ы гэрт очоод 60,000,000 төгрөгийг төлнө гэх асуудал дээр 2 тал тохиролцоод гарын үсгээр баталгаажуулж тооцоо нийлсэн... Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү..” гэжээ.

9. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

10. Тодруулбал, хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагч нарт амины орон сууцыг 121,500,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон, хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч нар нь гэрээний үүрэгт нийт 54,605,000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдсон, талуудын тайлбараар гэрээний үнийн дүнгээс 10,000,000 төгрөгийг хасахаар харилцан тохиролцож байсныг тооцоод, гэрээний үнийн дүнгээс нийт 64,605,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 56,895,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй. Үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үгүйсгэгдэнэ. Учир нь дээр дурдсанаар хариуцагч нар нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул тэднийг 78,405,000 төгрөгийг илүү төлсөн, үүний улмаас нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэж үзэх боломжгүй юм.

11. Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь харьцуулан үзсэний үндсэн дээр “нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн нийт 27,300 төгрөг нь хариуцагч нарын ах, дүү нараас өгсөн тусламж” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, мөн “нэхэмжлэгч нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,аас банкны зээл авч төлсөн гэх 108,000,000 төгрөгийг бэлнээр буцаан өгсөн байх үндэслэлтэй” талаар дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.

12. Иймд, “... шүүх хэрэгт авагдсан төлбөрийн баримтыг бүрэн дүгнээгүй, хэт хийсвэрлэлд тулгуурлан дүгнэсэн.., нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болох нь нотлогдож байхад хоёр шатны шүүх хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй...” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

13. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2020/01717 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1534 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч нарын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 832,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                        ШҮҮГЧИД                                                      Г.БАНЗРАГЧ

                                                                                               П.ЗОЛЗАЯА

                                                                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                               Х.ЭРДЭНЭСУВД