Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/360

 

     

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж, шүүгч Ж.Дэлгэрмөрөн, Ю.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

улсын яллагч Б.Батсайхан,

шүүгдэгч Х.Э, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр,

шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Ж.Мөнгөнзул,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхцэцэг,

шинжээч Л.Бямбатуяа, Д.Авидхүү /онлайнаар/,

гэрч Д.Энх-Эрдэнэ /онлайнаар/, Э.Энхбулган,

иргэдийн төлөөлөгч С.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А Х.А,

мөн хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б Х.Э, А Д.Э нарт холбогдох эрүүгийн 2234000000415 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

                                

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймагт 1968 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, хүүгийн хамт Налайх дүүргийн 6 дугаар хороо Дуган цагааны 3 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, А Х.А,

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дундговь аймагт 1958 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 65 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 1, ганцаараа Улаанбаатар хот Баянгол дүүргийн 26 дугаар хороо Баянмонголын 414-157 тоотод оршин суух, улсаас авсван гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, Б Х.Э,

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1969 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Ковшийн оператор мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 1, ганцаараа Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 53-351б тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, А Д.Э.

 

                                 Холбогдсон хэргийн талаар

                                  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Х.А нь согтуугаар 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн орой Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг “Дуган цагаан” гэх газар байрлах өөрийн гэртээ хамт архи ууж байсан Дамдины Эрдэнэ-Очирыг үл ялих зүйлээр шалтаглан толгойн ар хэсэгт нь төмөр хүрзээр цохиж алсан,

 

Яллагдагч Х.Э нь согтуугаар 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн орой Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг “Дуган цагаан” гэх газарт байрлах Х.Алтанхундагын гэрт толгойдоо бэртэл гэмтэл авсны улмаас ярьж, босож чадахгүй байсан хадам дүү Д.Эрдэнэ-Очирт харилцан итгэлцлээр хүлээсэн үүргээ зориуд  биелүүлээгүй 2022 оны 08 дугаар сарын 29-ний оройноос 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд эмнэлгийн тусламж дуудахгүй байлгасны улмаас Д.Эрдэнэ-Очир нь нас барсан,

 

Яллагдагч Д.Э нь согтуугаар 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн орой Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн  нутаг “Дуган цагаан” гэх газарт байрлах Х.Алтанхундагын гэрт толгойдоо бэртэл гэмтэл авсны улмаас ярьж, босож чадахгүй байсан дүү Д.Эрдэнэ-Очирт харилцан итгэлцлээр хүлээсэн үүргээ зориуд биелүүлээгүй 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн оройноос 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд эмнэлгийн тусламж дуудахгүй байлгасны улмаас Д.Эрдэнэ-Очир нь нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  

Шүүгдэгч Х.Э:

...Эхлээд ямар шалтгаанаар тэр хашаанд байсан. Яагаад энэ хэрэгт холбогдов гэдгийг ярья. Би Дамдин гэх айлын талийгаач Эрдэнэ-Очир, Э энэ хэдийн хамгийн том ахынх нь эхнэр буюу бэр эгч нь юм. Том ахтай нь 40 хэдэн жил амьдарч 4 хүүхэдтэй болоод эх орныхоо дархан хилийг хамгаалж хилийн цэрэгт олон жил ажилласан. Миний нөхөр хилийн цэргийн дэд хурандаа цолтой хүн байсан. Сэлэнгэ аймагт 1993 онд нүүж очоод тэнд бага ангийн багшийн мэргэжлийн ажлаа хийж 2013 онд тэтгэвэртээ гарчхаад байж байхад захирал Энх-Эрдэнэ гэх хүн Тэрэлжид хувийн хаус хашаатай энд ирж манаачийн ажил хий гэж хэлсэн. Сэлэнгэд өөрсдийн амьдарч байсан хашаа байшингаа зараад Энх-Эрдэнэ гэх хүний хашаанд манай нөхөр манаачаар ирж 7, 8 жил ажиллаж амьдарсан. Нөхөр маань гэнэт харвасан. Түргэн тусламж оройтож ирээд харвасан хүнийг хөдөлгөж янз бүр болгосоор байгаад манай нөхөр хагалгаанд орсон боловч 2 сар сэхээнд байж байгаад нас барсан. Нөхрөө нас барсны дараа амьдрах газар хэрэгтэй болоод ганц охиноо бараадаж хотод хүргэнийдээ өвөлжсөн. Хэрэг гардаг зун гэрээ өөд нь татъя гээд зээ хүүгээ дагуулаад гэртээ очоод байж байсан. Энх-Эрдэнэнийн эхнэр Батцэцэг гэх бэр маань та хашаанд зүгээр байж байхаар хүлэмжид ажил хийгээд огурцы, ногоо тарьж өгөө цалин өгье гэсэн. Намар зээ хүүгээ хичээл сургуульд нь явахад нь таван төгрөг нэмэртэй юм уу гэж бодоод хүлэмжид нь огурцы ногоо тариад тэнд гэртээ амьдраад байж байсан чинь 8 сарын эхээр Эрдэнэ-Очир өөр газар ажил хийж байгаад гээд ирсэн. Эрдэнэ-Очир Энх-Эрдэнэнийн хаусны хажууд тусдаа гэрт амьдарч бэр Батцэцэг хоол унд, хувцсыг нь хариуцаж байдаг байсан. нэг өдөр хүлэмжид ажиллах гээд очсон чинь Эрдэнэ-Очир ирье гээд байна аа та Энх-Эрдэнэ ахад хэлээ Батсүмбэр гэсэн үү хаана ч билээ нэг хүлэмжид ажиллаж байгаад тэр хүлэмжид нь ажиллуулахгүй архи дарс уугаад биеийнх нь байдал муу янз бүр болоод байна гээд ажлаас нь гаргаад явуулсан байна. Хотод ирсэн чин эхнэр хүүхэд нь гэр орондоо оруулахгүй архи дарс уусан гээд хөөж туугаад гудамжинд тэнээд явж байна. Очиж нэг хэд хонуулахаас Энхээ ахад хэлсэн чинь тэг тэг гэж байна. Тэгээд нэг орой Очироо ирсэн. Ах дүү хоёр хашаа хороо янзлаад, бид нар хүлэмжид ажиллаад байж байсан чинь 2022 оны 08 сарын 28-ны өглөө боссон чинь Энх-Эрдэнэ эхнэртэйгээ тэр хаусанд ирж хоносон байсан. Намар зээ хүү маань сургуульдаа яваад 2 хоноод хураасан огурцы ногоогоо дараад хүлэмжийн ажлаа дуусгаад зээ хүүгийнхээ араас явах гээд байж байсан. Дарсан огурцы ногоо бүх юмаа хүлээлгэж өгөх гээд Энх-Эрдэнэнийн хаус руу очсон. Очоод дарсан огурцы ногоо бүх юмаа хүлээлгэж өгөөд Энх-Эрдэнэ намайг ороход нэг шил архи задалсан хуваагаад сууж байсан. Эгч наашаа суу хоёулаа сайхан яръя. Ахыг өнгөрснөөс хойш тантай юм ярьж суусангүй. Та энд байх юм уу? хот руугаа шилжиж хүүхдүүдээ бараадах юм уу? гээд архинаасаа хийж өгөөд ахынхаа тухай ярьж суусан. Би нөхрөө алдаад 1 жил болох гэж байсан. Сэтгэл санаа харамсаж гутарч явдаг. Ингээд байж байтал Эрдэнэ-Очир, Э хоёрт бас хоёр дүүгээрээ хашаа хороо өчнөөн юм хийлгэж байгаа юм чинь яах вэ нэг нэг амсуулъя гээд архинаасаа өгсөн. Дахиж картаа өгч явуулаад архи аваад ир гээд явуулсан. Би яах вэ уйлаад сэтгэл санаа янз бүр болсон хүн чинь амархан согтоод унтсан байсан. Талийгаач Эрдэнэ-Очир надад тэгж хэлсэн. Хэд хоног ажиллаа таван цаас Цэцэгээ эгч өгөх үгүй нь мэдэгдэхгүй байх юм. Таныг хэлбэл өгч магадгүй. Манай хэдэн хүүхэд сургуульд орох гэж байна. Таван цаас эхнэр лүүгээ явуулмаар байна гэж хэлсэн. Би Цэцэгээд хэлсэн. Эрдэнэ-Очир бас сургууль соёлын хүүхэдтэй, таван цаас өгчихвөл яасан юм бэ? гэхэд тэгье тэгье гээд эхнэр Мөнхцэцэгтэй нь яриад дансанд нь мөнгө хийчихье гэж хэлээд би хэд ярьж сууж байгаад би бие засах гээд гарсан чинь Эрдэнэ-Очир намайг дуудаад Цэцэгээ эгч сая Мөөгийтэй ярьсан байна. Таван цаас шилжүүлье дансаа өг гэсэн чинь тэр Очироогийн мөнгө нь ч хэрэггүй, хүн нь ч хэрэггүй гэж хэлсэн байх юм яасан сонин юм бэ би сэтгэлээр уначихлаа гэж талийгаач хэлэхээр нь миний дүү сэтгэлээр унаад яах вэ дээ чи л өөрөө архи дарс уугаад буруу зөрүү юм ярихад хүн уурлана шүү дээ гэж хэлээд 28-ны шөнө согтуу гэртээ орсон. Тэр хавьд Хундагагын дэлгүүр архи зардаг, Сэргэлэн гээд нөгөө талд нь нэг дэлгүүр байсан. Хундагаа карт уншихгүй бэлэн мөнгөөр наймаа хийдэг. Энх-эрдэнэ, Очироо, Э хоёрт цалинг нь картад нь хийсэн байсан. Урд өдөр нь энэ хоёр өглөө шартчихна та Хундагагын дэлгүүрээс очоод архи зээлээд өгөөч таныг очвол өгөх байх бид хоёрт өгөхгүй гэлээ. Тэгээд 29-ний өглөө би согтуу бас тиймэрхүү байхад энэ хоёр дагуулаад Хундагагийнд очсон. Би нөхрөө нас барахаас өмнө дэлгүүрээр нь орж гардаг байсан. Тэгээд Хундагаа намайг очихоор нэг шил архи задалсан юм шиг байгаа юм. Би урд өдөр нь жаахан уусан хүн чинь яаж архи даах вэ тэгээд тасраад унтаад өгсөн. Нэг мэдэхэд сэрсэн чинь 29-ний орой нэлээн бүрэнхий болсон байсан. Би Хундагагийн гал зуухны өрөөнд унтчихсан байсан. Талийгаач Эрдэнэ-Очир энэ талд дээш хараад унтаж байсан. Согтуу хүн тасраад яаж унтдаг билээ. Тасарсан юм уу, харваж барьсан юм уу гээд Хундагагаас асуухад харвасан байж магадгүй гэсэн. Батаа хаачив гэсэн чинь гараад явсан гэж хэлсэн. Утсаа үзсэн чинь хармаанд утас цэнэггүй болсон байсан. Би явж утсаа цэнэглээд дүү Очироог хашаандаа аваачъя гээд гэж хэлээд Хундагаагийнхаас гараад хашааны хаалгаар гарсан чинь араас нэг хүн гүйж гарч ирээд утас авах гээд байгаа бололтой ноцолдоод өвсөн дунд утас унагаад утсаа алга болгосон. Эргэж Хундагаагийн ороод миний араас хэн гүйж гарав та хоёроос өөр хүн байхгүй байсан биз дээ гээл тэгсэн чинь Эрдэнэбулган гэдэг Бугаа гэж дууддаг хүн юм байна лээ. Бугаа таны араас гарсан. Бугаа л авсан биз гэсэн. Тэгээд би эргэж орж ирээ явах гэсэн айгаад ганцаараа эмэгтэй хүн. Хундагаагийн гэрээс манай хашаа хүртэл 500 гаран метр нэлээн зайтай. Гол гарч явдаг.  Би Батааг хүрээд ирж магадгүй гэж бодоод Хундагаагийнд байж байсан чинь Нэргүй гэх ирээд Хундагаагийнхаас архи, тамхи аваад явж байхаар нь би утас байна уу намайг утсаар яриулаад өгөөч гэсэн чинь утас байхгүй гэсэн. Тэгээд би хаяад явж болдоггүй. Гараад явах гэхээр ганцаараа явж чаддаггүй. Тэгээд Хундагаагаас нөмрөх юм өгчих гэхэд бүтээлэг өгөөд би шалан дээр унтаад 30-ны өглөө босоод би гэр лүүгээ явлаа. Батааг олж ирээд Очироог авъя. Эндээс утсаар яриулах хүн байхгүй байна гээл гарч явсан. Хундагаагийн хойд талд хоёрхон айл байдаг. Нэг нь Палам гээд би таньдаг. Нэг айл нь намайг хотод байхад нүүж ирсэн гээд танихгүй айл байсан. Тэднийхээр ороогүй гэрчээр өгсөн Одончимэг гэх айлд ороод утсаар яриулаад өгөөч гэсэн чинь Одончимэг би дөнгөж сая жорлонд утсаа унагачихлаа. Аавын утас нэгж байхгүй. Та хэзээ буцах гэж байна гэхээр нь 2,3 хоноод буцах гэж байна гэхэд жаахан сүү тараг өгье гээд сүү тарагаа дамжлаад манайд ирсэн. Гэртээ ирээд  гараад харсан чинь Батаа хашааны хаалгаар нэлээн зайтай гараад явж байхаар нь хөөе Батаа чи хүрээд ирээ Очироог авчээ гэсэн чинь та хүлээж бай утсаар яръя, хүн амьтан дуудъя би ийшээ гол орчхоод ирье гээд яваад өгсөн. Би гараад зам дээр зогссон машин тэрэг явдаггүй. Хааяа гүнжийн сүм орно гээд машин явдаг. Хүн явахнуу гээд харсан хүн ч явдаггүй. Буцаж хашаандаа орж ирсэн. Манай тэр хашаа их том хашаа. Дотор нь дүүрэн үхэр ороод ирсэн. Гараад хүлэмжийн ажлаа хийгээд хүн амьтан явахнуу хараад байж байсан. Ингээд байж байтал орой болсон. Тархи толгой өвдөөд байхаар нь Хундагаагийнхаас өглөө гарахдаа эгчдээ толгойны эм байвал өгчих гэхэд надад  нэг цагаан эм өгсөн. Эм уусандаа унтсан байсан. 31№ний өглөө босоод Батааг ирсэн байж магадгүй гэж бодоод амьдардаг гэр нь гол  гараад очсон чинь Батаа ирсэн унтаж байсан. Чи хаачив гэсэн чинь утсаар яриулах нэгжтэй хүн байдаггүй гээд байж байсан. Одоо хоёулаа явж авчиръя гээд явсан. Бид хоёр даахгүй туслаад өгөх байхгүй болохоор усны тэргээ аваад явсан. Бид хоёрын очиход гаргаад хашааныхаа гадаа замын хажууд тавьсан байсан. Тэргэн дээр өргөж тавиулаад чи түрээд яв эгч нь ороод утсаа өвсөн дунд унагасан юм шиг байна гээд Хундагаагийн хашаанд ороод утсаа хайгаад олддоггүй. Буцаад Батаа дээр яваад очсон чинь тэрэгнээс нь буулгаад хоёулаа хамт өргөөд дамжлаад гэрт оруулъя гэхээр нь өргөөд орон дээр тавих гэсэн чинь дийлдэггүй газар хэвтүүлсэн. Эгч нь гэр лүү гүйгээд даралтны аппарат даралтад уудаг эм аваад ирье гээд явсан. Гэрээс даралтны аппарат, эм аваад очсон. Даралтыг нь үзсэн чинь 180/90 байсан. Даралтны эм хувааж байгаад ам руу нь хийсэн. Батаад харвасан юм шиг байх юм. Том ах чинь бас юм хэлэхгүй гар хөл нь хөдөлгөөнгүй болсон байсан. Харвасан хүнийг ханадаг гэсэн гээд чи гарыг нь барьж бай гээд ханасан. Би байж байя гээд Батааг явуулаад Сайханаа эмчид хэлээд ир гээ явуулсан. Сайханаа гээд манай хашааны урд байдаг Эрдэнэбулганы хамаатан эгч байдаг. Дуудах гээд нэлээн удсан. Яасан гэсэн чинь Сайханаа эмч ирэхгүй гэж байна. Архичин хүмүүсийг үзэхгүй гэж байна гэсэн. Түргэн дуудах гээд утсаар яриулах байхгүй байдаггүй. Тэгээд байж байхад хотоос Энх-Эрдэнэ ирсэн. Батаагийн утас гадагшаа дуудлага авдаггүй. Гаднаас дуудлага авдаг байсан. Энх-Эрдэнэ ирсэн таараад Очироо харвасан үгүй нь мэдэхгүй байна гэсэн чинь та ямар ч гэсэн ажигла. Угаасаа архи уухаараа ингэдэг гэж хэлсэн. Батааг Увс руу авч явах гэж байна гээд ногоон байшингийн түлхүүр өгөөд явуул гэсэн. Үгүй үгүй би үлдэхгүй хүлэмжийн ажиллаа дуусаад өнөө маргаашгүй явах гэж байна гэж хэлээд орхисон. Маргааш өглөө 4 сарын 1-нд босоод эгч нь өөрөө Тэрэлж явъя чи хоёр өдөр яваад бүтээгүй. Манайхаас тэрэлж хүртэл алдаа 5 км ирж очих 10км болдог. Замдаа нөхрийнхөө найзынд ороод утсаар ярих гэсэн чинь нэгж байхгүй. Манай тэнд нэгж зардаг газар байхгүй. Налайх явж Налайхаас нэгж хийдэг. Тэгээд охин руугаа дохисон чинь охин яасан та таг болчихын гэхээр нь ээж нь утсаа алга болгоод балраад байж байна. Очироо ахынх нь бие тааруу байна. Архины хордлогод орсон юм уу харвасан юм уу түргэн дуудах гээд явж байна. Чи цааш нь Энхээ ахтайгаа таарвал хэлээд өгөөрэй гэж хэлсэн. Тэрэлж рүү дөхөж явсан чинь өөдөөс нэг хүн гараад  ирэхээр нь та хаашаа явж байна гэсэн. Би түргэн дуудах гээд явж байна. Баярмаа эмч байна уу гэсэн чинь байхгүй. Хөдөө хүн төрөх гээд тийшээ явсан гэж хэлхээр нь эргээд хашаандаа ирсэн. Энхээ ах ярилаа. Хотод хурдан яваад ир. Увс аймаг руу авч явна. Ногоон байшингийн түлхүүр хурдан аваад ир. Дотроос нь загасны дэгээ хувцас авна гэж байсан. Тэрнээс болж би Батаатай муудалцсан. Тэгсэн Э намайг хөөсөн. Би тэгэхээр нь тэгэхээр нь жаахан гомдоод ахыгаа өнгөрснөөс  хойш намайг ингээд байхдаа яах вэ дээ гэж бодоод. Тэгээд гэртээ орсон. Батаа дүүтэйгээ тэргэртээ хоносон. Маргааш нь хот руу буцдаг юм уу гэж бодоод гол дээр байж байхад Батаагийн утас руу охин залгаад ярьсан. Ээж нь түргэн дуудаж чадаагүй байна. Батаагийн утас гадагшаа эрх нь хаагдсан. Чи нэгж явуулаад сэргээгээд өг гэхэд охин нэгж явуулсан. Тэгээд Баярмаа эмчийн утасны дугаарыг нөхрөө бие нь муу байхад хүнээс авч ярьж байсан. Нөгөө утасны дугаар нь байдаггүй. Урд шөнө нь Баярмаа эмчийн дугаарыг хайж ухаж байсан юм чинь гэрт тэмдэглэлийн дэвтэр дээрээс Баярмаа эмч рүү ярьсан. Өчигдөр дуудлагад явсан машиных нь юм эвдэрсэн ямар ч байсан засаад очъё гэсэн. тэгээд байж байтал 9 өнгөрч байхад Баярмаа эмч ирсэн. Ирээд Очироог үзээд би даралтыг нь үзээд даралтын эм өгсөн ,ханасан. Ийм л арга хэмжээ авлаа гэж хэлсэн. Ямар ч байсан Налайхын түргэн дуудъя. Аваад явъя гээд Налайх дээр очсон чинь архины гүн хордлогод орсон байна. Тэндээс гэмтлийн эмнэлэг рүү ирсэн. Гэмтлийн эмнэлэг дээр ирээд тарх толгойг нь хүрзээр цохиулсныг мэдсэн. Ийм л зүйл болсон... гэж,

 

Шүүгдэгч Д.Э:

...Миний яг доод талын дүү. Бид хоёр яг ихэр юм шиг өссөн. Дүүгээ хотод тийм байна гэхээр нь ахын хашаа хороог янзалж байна. Тэрэлжид яваад ир гэсэн.  Хашааны том хаалга янзлаад байж байгаад манай ах эхнэртэйгээ зээ хүүхэдтэйгээ ирсэн. Тэр үед би ажиллаа хийгээд дууссан байсан. ууж идэхийн хувьд би нэлээн ууж иддэг. Дүү маань бас нэлээн ууж иддэг тийм байсан.  Ах ганц шил архи авсан байсан. Дуусахаар нь орсон Э эгч сууж байсан. Тэрнээс нь их уугаагүй. Дансанд 20 хэдэн мянган төгрөг байсан. Тэндээ архи авах гэсэн олдоогүй. А архи зардаг болохоор Э эгчийг гуйсан. Тэр үедээ би үлдээд талийгаач Э эгч хоёр айл руу явсан. Тэр айл нь бид нарын байгаа газраа зүүн хойшоо байдаг. Араас нь очоод 28-ны өдөр тэндээ ууж идээд байж байгаад илүү дутуу асуудал болоогүй нэг хоног өнгөрсөн. Тэгээд 29-ны өдөртэй золгосон. Манай дүү гэртээ ирж хоноогүй. Би ахынхаа хажууд гэртээ тусдаа байдаг. 29-ний өдөр дахиад очсон чинь манай дүү унтаж байсан. Би очоод дахиад архи уусан. Өдөр хэр нь байсан. Архи гараагүй байсан. Үдээс хойно Атай архи уугаад намайг гэрээсээ хөөгөөд би дүүгээ явъя гэж хэлж байсан нь орж гараад байна. А намайг үстээд самардах гээд зайл гээд хөөгөөд бөөн юм болсон. Тэр үед Эрдэнэбулган буюу Бугаа гэх залуу дэлгүүрийнх нь хаалгаар орж ирсэн. би түлхээд гарах гэж байхад тас гээд араас цохисон. Би эргэж хараад яаж байна аа гэсэн чинь хаалгаа хаасан. Би шууд гэр лүүгээ явсан. Замд нэг морьтой хүн хөөе Батаа чи яав гэсэн. одоо бодоход Батбаатар гуай байсан юм шиг байсан. Бөөн цус болсон зодоон хийгээд яваад байгаа юм гэсэн. би гэртээ харьж хоносон. Маргааш нь буюу 30-ны өглөө болсон. Манай дүү ирж хоноогүй. Би ганцаараа байсан. Толгой цус болсон тэрийгээ угааж цэвэрлээд нүүрээ угаад шууд А эгчийнд явж очсон. Очсон чинь манай дүү үүднийх нь довжоон дээр хэвтэж байсан. Би авч явах гэсэн чинь А эгч гарч ирсэн. Гарч ирээд чи наадхаа хөдөлгөх гээд байгаа юм уу гэсэн. Одоо бодоход нүүр нь цэвэрхэн байсан. Би дүүгээ мэнднэ. Архи уугаад шартахаар гөлийгөөд дээшээ хараад хэвтээд байдаг. Хотод байхдаа хааяа манайд ирээд уухаараа 2,3 хоног дуу нь гарахгүй дээш хараад хэвтчихдэг. Наадах чинь хамаагүй хөдөлгөж болдоггүй шүү харвадаг гэсэн гээд манайд оруулаад хэвтүүлчих гэхээр нь А эгчийнд оруулсан. Би Барсаатай өргөж оруулсан санагдаад байна. Би бас эм өгсөн. битгий хөдөлгө жаахан байж байгаад ирж ав гэхээр нь яваад өгсөн. Би гэртээ хариад гэрээ янзлах гэсэн гэрт тал шил архи байхаар нь уугаад буцаад унтсан байсан. 31-нд дахиад очиж очсон Манай дүү тэнд байгааг мэдэж байгаа юм чинь. Очоод авах гэсэн манай дүү бас гадаа нь байсан. Харсан чинь чих нь сэтэрсэн байсан. Тэрийг нь мэдээд байгаа юм. Би шөнө болж байхад аятайхан байлгачихгүй худлаа үнэн юм ярьж архи дарс угаад гээд үглэсэн чинь А гэр лүүгээ орсон Би дүүгээ авч явах гэсэн чинь дийлээгүй. Би гэр лүгээ яваад шавар зуурдаг тэрэг авчирсан. Тэгэхэд Э эгч утас алга болчихлоо гээд байсан. Жорлонгийн хажууд. Би эргээд ирсэн чинь манай дүүг хашааныхаа гадаа машин замын тэнд тавьсан байсан. Тэгэхэд бас нэг хүн өргөлцсөн. Өөрийнхөө гэрт орж ирээд аманд нь ус уулгаад нүүрийг нь жаахан шавшсан санагдаад байна. Тэгээд унтуулсан. Гоц гойд цус нөж болсон ийм тийм зүйл байгаагүй. Эмч ирээд даралтыг нь үзээд жолоочид нь наад хүнийг чинь авч явахгүй бол болохгүй гэж хэлсэн. Тэгэхэд дүүгийнхээ цээжнээс өргөж байхдаа толгой нь битүү хавдар үүссэн байсныг яг тэр үед мэдсэн. Эмч ийм болсон байна гээд Налайхын эмнэлэг замд ирсэн. Тэр үед миний утас нэгжгүй гадагшаа дуудлага хийж болохгүй байсан. Х.Э  эгчийн охин нэгж явуулаад. Э эгч Баярмаа гэх эмчийн дугаарыг хайж байгаад олоод шууд залгасан. Би жаахан ажилтай байна. Гэхдээ очно гэж хэлж байсныг санаж байна. Баярмаа эмч жолоочтойгоо ирсэн. Би жолоочтой нь машин руу оруулаад тэгээд Налайхын эмнэлэг рүү очсон. Налайхын эмч гүн хордлоготой байна. Хордлого тайлуулах юм хэрэглэнэ гэсэн. Тэгээд эхнэр хүүхдийг нь дуудсан. Эмч нь энэ хүн биш болсон байна. Гэмтлийн эмнэлэг дуудсан. Тэр үед манай ах утасдаад чи хамаг юмаа хоосон орхиод ирлээ. Тэрэлж рүү буц.  Бид нар энд байж байж гэхээр нь би буцсан. Шөнө манай ах утасдаад чиний дүү өнгөрчихлөө. Эрдэнэ-Очир өнгөрчихлөө гэхээр нь юу болсон гэж асуусан. Би тэнд гэртээ ганцаараа шокт ороод. Тийм л зүйл болсон... гэж,

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхцэцэг:

...Очироо өмнө нь хүлэмжид найзындаа ажиллаж байсан. Би Эрдэнэт явж байхад найз нь над руу 7 сарын сүүлээр ярьсан. Танай Очироо чинь архи уугаад байна. Би явуулсан шүү гэж ярьсан. Би  8 сарын 1,2 хүртэл гэртээ байгаагүй. 2 жижиг хүүхдийг ээж аваад явсан. Том хүү зуслан явсан. Манай том охин гэртээ ганцаараа байсан. Орцонд байсныг би дараа нь мэдсэн. Тэгээд алга болсон. Сүүлд нь тэрэлжид очсон юм байна гэж бодчихоод 8 сарын дундуур өөрөө над руу утасдаж чи хөдөө гадаа явдаг ажил хайж байгаарай би очоод явчихна гэж хэлээд дахиад алга болсон. 8 сарын 28-ны бүтэн сайн өдөр над руу баахан залгасан байсан. Ямар эрт залгасан юм бэ гэж бодоод би утсыг нь аваагүй. Би маргааш нь Цэцэгээ эгч рүү ярьсан. Очироо өчигдөр над руу залгасан байна. Яасан юм бол гэсэн чинь чам руу хэдэн төгрөг шилжүүлэх гээд гэхээр нь чи ажил хийгээгүй байж юун мөнгө авах гээд байгаа юм гээд битгий мөнгө өг гээд өнгөрсөн. Надад мөнгө нь ч хэрэггүй гэж хэлээгүй. Өөрөө ч хэрэггүй гэж хэлээгүй. Э эгчийн мэдүүлэгт тийм зүйл ярихаар нь хэлж байна. 30-ны өдөр залгаад Очироо над руу залгасан байна. Хэрэгтэй байсан бол залгамаар юм гэж хэлээд наадах чинь уугаад л залгасан байлгүй хая хая гэж зүгээр хэлсэн. Тэнд очиж бас хүн зовоогоод байна даа гэж бодчихоод, наадах чинь архи уугаад алга болоод байна гэхээр нь та зүгээр тайван бай өөрөөр нь орхичих гэж хэлж байсан. Тэгээд таг болчхоод 5 дахь өдрийн өглөө над руу Цэцэгээ эгчээс мессеж ирсэн. Очироо харвасан юм шиг байна аа гэхээр нь би төлөвлөж байсан ажлаа амжуулчхаад охин руугаа яриад 12 цагийн үед залгасан чинь Тэрэлжийн эмнэлэг дээр ирчихлээ гэсэн. Эмнэлэг дээр ирээд чих нь сэтэрсэн яасан том сэтэрсэн юм бэ гэж хараад Очироо гээд дуудсан чинь зүүн талынхаа гарыг хугалж байсан юм . Тэрэндээ эмзэглээд хөдөлгөхгүй байгаа юм байна. Нэг бол харвачхаад зүүн талдаа байгаад байна даа гэж бодоод томоо ах шиг зүйл боллоо гэж бодоод байсан. юм. Нүүр нь халзарсан байсан. Согтоод чулуу хадан дээр унасан байх гэж бодсон. Урагшаагаа  ч унана, арагшаа ч унадаг гэж бодоод хордлого тайлах эмчилгээ хийсэн гээд Тэрэлжийн эмч 50,000 төгрөг төлүүлсэн. Томоо ахыг хоёрдугаар эмнэлэг явсан. Тийшээ л явах юм байна даа дотроо бодоод байж байсан чинь гэмтлийн эмнэлэг гэхээр нь би гайхсан. Яахаараа гэмтлийн эмнэлэг явдаг юм бол гэсэн чинь тархиндаа гэмтэл авсан байна гэсэн. Бүүр гайхаад. Гэмтэл дээр ирээд зургийг нь аваад эмч намайг дуудаад үзүүлсэн чинь гавлын яс нь дундуураа цуураад, бяцралт өгөөд нэлээн удсан байна. Энэ хүн найдваргүй гэж хэлсэн. Эмчээ одоо яах вэ гэсэн чинь үхэх хүртлээ амьсгалын аппараттай байна. Манай найз эмч болохоор нь асуусан чинь 24 цагийн наана уу цаана уу болсон байна гэж хэлсэн. Хад чулуу мөргөөд толгой тархиа цохисон юм байхдаа гэж бодож байсан чинь Баянгол дүүргийн цагдаа над руу ярьсан. Цагдаа яагаад ярьдаг билээ гэсэн чинь гэмтлийн эмнэлэг дээр цагдаа нарт заавал хэлдэг гэсэн. Төв аймгийн цагдаагийн газраас Лувсандондог гэх хүн ирээд надаас мэдүүлэг авсан. 2-3 шилжих шөнө өнгөрсөн. Надтай суухдаа л архи уудаг байсан. Сүүлийн 2,3 жил нэлээн сайн уусан... гэж,

Гэрч Д.Энх-Эрдэнэ:

...Би мэдүүлэг өгөх дуртай биш байна. Бид нарыг хохироосон хүн нас барсан байна. Би хамаатан садныхаа эсрэг мэдүүлэг өгөх бодол байхгүй байна. Би мэдэх зүйлийнхээ талаар мөрдөн байцаагчид тодорхой мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Миний бие өөрийн зуслан дээр байж байсан. 2 дүү 2-лаа ажил хийгээд надад тусалдаг байсан. Тухайн үед байсан. Хагас сайн өдөр ирж хоноод бүтэн сайн өдөр өнгөрөөд нэгдэх өдрийн өглөө ач хүүхдээ аваад хот руу явсан. Тэр үед манай хоёр дүү 2-лаа эрүүл саруул байж байсан. Талийгаач согтолтын байдалтай. Э гайгүй байсан. тай. Би машинтайгаа явж байгаад тааралдаад та хоёр хурдан гэртээ харь хашаа эзэнгүй орхисон гэж хэлээд өглөө 12 цагийн үед явсан. Энэнээс хойш Үүнээс хойш эмнэлэг дээр болсон процессын талаар сонссон. тархиндаа бяцралттай гэх зураг харуулсан. Би бодохдоо архины гүн согтолттой байна гэж бодож байсан. Тийм байгаагүй. Асуудал нэлээн хүндэрсэн. Эмч нар байгаа байдлыг хэлсэн. Гаднын нөлөөтэй дүү чинь цохигдсон байна гэж хэлсэн. Эмч нарын хуралд оруулсан. Гаднын нөлөөтэй ийм зүйл болсон гэдгийг сонссон. Ийм зүйл болсон... гэж,

  Гэрч Э.Энхбулган:

...Х.Эгийн төрсөн охин. 8 сарын 28-нд ээжтэйгээ ярьсан. Ээж хүү хоёр тэнд байсан. Хичээл орох гээд би хүүхдээ авсан байсан. ээж тэнд үлдсэн. Ах дүү нар цуглаад бөөндөө байна гэж байсан. Маргааш нь ээжийн утас болохгүй холбогдож чадаагүй. Ах дүү нар нийлж ууж идсэн гэж тухайн өдөр сонссон. Ээжтэй холбогдож чадахгүй байж байгаад ээж айлын утсаар яриад тэрэлж эмнэлэг рүү явж байна гэж ярьж байсан. Архины асуудал яригдаад байсан. Би холбогдож чаддаггүй. Айлын хүмүүс рүү ярихад ээжтэй яриулж өгөхгүй байсан.  байсан. Э ах руу залгахад би гэртээ байна. Ээж чинь гэртээ байгаа гэсэн. Тэгээд би ярьж чадаагүй. Би 9 сарын 02-нд Батаа ах руу ярьсан чинь ээж хажууд байна гээд ярьсан чинь Очироо ахын чинь бие нь муу байх шиг байна гэж байсан. Би эмнэлэг дуудаач ээ гэж хэлсэн чинь утас болохгүй байна гэхээр нь Батаа ахын утсыг хоногтой картаар цэнэглэж өгөөд тэгээд түргэн дуудсан... гэж тус тус мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2234000000415 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Х.Алтанхундагын согтуугаар 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн орой Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг “Дуган цагаан” гэх газар байрлах өөрийн гэртээ хамт архи ууж байсан Дамдины Эрдэнэ-Очирыг үл ялих зүйлээр шалтаглан толгойн ар хэсэгт нь төмөр хүрзээр цохиж алсан,

шүүгдэгч Х.Эгийн согтуугаар 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн орой Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг “Дуган цагаан” гэх газарт байрлах Х.Алтанхундагын гэрт толгойдоо бэртэл гэмтэл авсны улмаас ярьж, босож чадахгүй байсан хадам дүү Д.Эрдэнэ-Очирт харилцан итгэлцлээр хүлээсэн үүргээ зориуд  биелүүлээгүй 2022 оны 08 дугаар сарын 29-ний оройноос 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд эмнэлгийн тусламж дуудахгүй байлгасны улмаас Д.Эрдэнэ-Очир нь нас барсан,

шүүгдэгч Д.Эын согтуугаар 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн орой Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн  нутаг “Дуган цагаан” гэх газарт байрлах Х.Алтанхундагын гэрт толгойдоо бэртэл гэмтэл авсны улмаас ярьж, босож чадахгүй байсан дүү Д.Эрдэнэ-Очирт харилцан итгэлцлээр хүлээсэн үүргээ зориуд биелүүлээгүй 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн оройноос 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд эмнэлгийн тусламж дуудахгүй байлгасны улмаас Д.Эрдэнэ-Очир нь нас барсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 1 дүгээр хуудас/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 2-15 дугаар хуудас/,

цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 16-17 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 185 дугаартай ...Амь хохирогч Д.Эрдэнэ-Очрын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины хавсарсан хүнд гэмтэл болох зүүн зулайн яс бяцарсан, цөмөрсөн, зүүн зулай, чамархайн яс, суурь ясны бага далавч, ухархайн ар хананы салсан, дагзны төвгөр, суурь ясны их далавчны шугаман, ухархайн ар хананаас турк эмээл рүү үргэлжилсэн шугаман, зүүн хацар ясны нум, зүүн хоншоорын хөндийн дээд хананы хоёрлосон, зөрүүгүй хугарал, хатуу хальсны урагдал, зүүн зулай, чамархайн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, дух, баруун, зүүн зулай, дагз, зүүн чамархай тархмал аалзан хальсан доорх цус харвалт, зүүн зулай, чамархайн тархины эдийн тархмал няцрал, зүүн зулайн оройн хуйхны дотор гадаргуу, зүүн чамархайн булчин, хоёр хажуугийн ховдол, гурав, дөрөвдүгээр ховдолд цус хуралт, дагз, зүүн зулай хуйх, баруун чихний дэлбэнд шарх, баруун хацар, хацрын төвгөр, зүүн хацар, нуруу, баруун өгзөгт зулгаралт, зүүн мөр, бугалга, өвдөг, баруун сарвууны ар, өвдөг, шилбэнд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Амь хохирогч Д.Эрдэнэ-Очирын биед үүссэн гэмтэл нь нас барахаас өмнө үүссэн гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Амь хохирогч Д.Эрдэнэ-Очир нь гавал тархины хавсарсан хүнд гэмтлийн улмаас олон эрхтний дутагдал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Амь хохирогч Д.Эрдэнэ-Очирын цусанд спиртийн агууламж илрээгүй байна. Дөрөвдүгээр бүлгийн цусны харьяалалтай байна... талаарх дүгнэлт /1-р хх-ийн 88-94 дүгээр хуудас/,

шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 4400 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн 1 дугаараар тэмдэглэсэн, 156 см урттай модон иштэй дээр биологийн ул мөр илрээгүй... талаарх дүгнэлт /1-р хх-ийн 129-130 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 4401 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн 146 см  урттай, модон иштэй хүрз, 155 см урттай, модон иштэй хүрз, 136 см урттай, төмөр иштэй хүрзнүүд дээр биологийн ул мөр илрээгүй... талаарх дүгнэлт /1-р хх-ийн 135-136 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 4389 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн газрын хөрс гэх хар бор өнгийн шороо нь шинжилгээнд тэнцэж байна. Газрын хөрс гэх шороон дээр биологийн ул мөр илрээгүй... талаарх дүгнэлт /1-р хх-ийн 140-141 дүгээр хуудас/,

шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2603 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн өмдөнд 125мм, хар хөх өнгийн юүдэнтэй цамцанд 23х25мм, 20мм, 26мм, ногоон саарал өнгийн футболконд 125мм, хар өнгийн жинсэн өмдөнд баруун талаасаа 2 дахь түдүүл доод талын залгаас оёдлоороо салсан гэмтэл, 62мм, 54мм, 7 мм, 35х54мм, 37 мм, 55мм. 266мм, 17мм, 32мм, 26мм, 60мм хэмжээтэй гэмтлүүд үүссэн байна. Шар өнгийн хос усны гутал, хөх өнгийн хүрэм, ногоон өнгийн ноосон цамц, хар өнгийн бэлтгэлийн өмд, цэнхэр өнгийн 2 ширхэг дотоож, бор хүрэн өнгийн тэлээ, улаан шаргал өнгийн металл бугуйвчинд гэмтэл үүсээгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгийн юүдэнтэй цамцанд үүссэн 26мм хэмжээтэй гэмтэл нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдтэл, хар хөх өнгийн юүдэнтэй цамцанд үүссэн 23х25мм хэмжээтэй гэмтэл нь гогодож татах хүчний нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гогодтол, хар өнгийн өмдөнд үүссэн 125мм хэмжээтэй гэмтэл болон хар өнгийн жинсэн өмдний түдүүл доод талын залгаас оёдлоороо салсан гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзралтууд, хар хөх өнгийн юүдэнтэй цамцанд үүссэн 20мм, футболконд үүссэн 125мм, хар өнгийн жинсэн өмдөнд үүссэн 266мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ урагдалтууд, хар өнгийн жинсэн өмдөнд үүссэн 17 мм, 32мм, 26мм, 60мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин урагдалтууд, хар өнгийн жинсэн өмдөнд үүссэн 62мм, 54мм, 7мм, 35х54мм, 37 мм, 55мм хэмжээтэй гэмтлүүд нь хатуу гадаргуутай зүйлтэй харилцан үйлчилсэний улмаас үүссэн шинэ халцралтууд байна. Хувцаснуудад үүссэн урагдалт, ханзралт, халцралтууд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоох боломжгүй... талаарх дүгнэлт /1-р хх-ийн 144-147 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 4399 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн богино ханцуйтай, цайвар өнгийн футболк, "URBAN JEANS" гэсэн бичигтэй, саарал өнгийн жинсэн өмд, хар хөх өнгийн дотроо үстэй, юүдэнтэй цамц, "MODVE гэсэн шошготой, цэнхэр өнгийн оруулгатай, хар өнгийн ажлын цамцан дээр цус илэрсэн, бусад хувцаснууд дээр цус илрээгүй. Цэнхэр саарал өнгийн дотоож дээр эр бэлгийн эс илэрсэн, бусад хувцаснууд дээр эр бэлгийн эс илрээгүй. Богино ханцуйтай, цайвар өнгийн футболк, "URBAN JEANS" гэсэн бичигтэй, саарал өнгийн жинсэн өмд, хар хөх өнгийн дотроо үстэй, юүдэнтэй цамц, "MODVE" гэсэн шошготой, өнгийн оруулгатай, хар өнгийн ажлын цамцан дээр илэрсэн цус нь AB(IV) бүлгийн харьяалалтай байна. Илэрсэн эр бэлгийн эсийн бүлгийн харьяаллыг биологийн шинжилгээгээр тогтоох боломжгүй. Дээрх объектууд дээр илэрсэн цус нь "Төв аймаг-185 дугаартай хуруу шилэнд авсан цус" гэж хаягласан гэх ШШДБМГ-ын №7196 дугаартай шинжилгээнд ирүүлсэн хуруу шилтэй цусны бүлэгтэй бүлгийн харьяаллаараа ижил байна... талаарх дүгнэлт /1-р хх-ийн 156-158 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 4386 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн 4 дугаараар тэмдэглэсэн, цэнхэр болон шар өнгөтэй матрасны хэсэг нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн матрасны хэсэг дээр цус илэрсэн. Илэрсэн цус нь хүний цус байна. Уг хүний цус нь AB(IV) бүлгийн харьяалалтай байна. Матрасны хэсэг дээр илэрсэн цус нь "Төв аймаг-185 дугаартай хуруу шилэнд авсан цус" гэж хаягласан гэх ШШДБМГ-ын №7196 дугаартай шинжилгээнд ирүүлсэн хуруу шилтэй цусны бүлэгтэй бүлгийн харьяаллаараа ижил байна... талаарх дүгнэлт /1-р хх-ийн 161-162 дугаартай хуудас/,

шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 4385 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн 5 дугаараар тэмдэглэсэн, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 2 ширхэг нойлын цаасны хэсэг нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн объект дээр цус илэрсэн. Илэрсэн цус нь хүний цус байна. . Шинжээчээс асуусан асуултанд дурдсан объектын нэр нь №4385 дугаартай шинжилгээнд ирүүлсэн объекын нэртэй зөрж байв. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг нойлын цаасны хэсэг дээр илэрсэн цус нь AB(IV) бүлгийн харьяалалтай байна. Уг илэрсэн цус нь "Төв аймаг-185 дугаартай хуруу шилэнд авсан цус" гэж хаягласан гэх ШДБМГ-ын №7196 дугаартай шинжилгээнд ирүүлсэн хуруу шилтэй цусны бүлэгтэй бүлгийн харьяаллаараа ижил байна... талаарх дүгнэлт /1-р хх-ийн 167-168 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 4387 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн 3 дугаараар тэмдэглэсэн хатсан цус мэт гэх зүйл нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн зүйл нь цус мөн байна. Илэрсэн цус нь АВ4 бүлгийн харьяалалтай хүний цус байна. Илэрсэн хүний цус нь “Төв аймаг-185 дугаартай хуруу шилэнд авсан цус” гэж хаягласан гэх ШШДБМГ-ын №7196 дугаартай хуруу шилтэй цусны бүлэгтэй бүлгийн харьяаллаараа ижил байна... талаарх дүгнэлт /1-р хх-ийн 172-174 дүгээр хуудас/,

хохирогч Б.Мөнхцэцэгийн ...Талийгаач Дамдин овогтой Эрдэнэ-Очир нь 1971 онд Улаанбаатар хотод айлын 5 дахь хүүхэд болж мэндлээд цэцэрлэг болон сургуулиа төрсөн Улаанбаатар хотод дүүргэсэн. Талийгаачтай 1997 онд гэр бүл болж 4 хүүхдийн аав, ээж болж амьдарч байсан. Талийгаач ажил төрөл хийж гэр бүл болон үр хүүхдүүддээ түшиг тулгууртай хүн байсан. Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг дэх гэртээ эхнэр 4 хүүхдүүдийн хамтаар амьдардаг байсан. 2022 оны 07 дугаар сарын сүүлээр хэт их архи уугаад байхаар нь гэртээ оруулахгүй байсан чинь ах болох Батаа нь Улаанбаатар хотод ирээд талийгаачийг Тэрэлжрүү явч явсан. 2022 оны 09 сарын 02-ны 09 цагийн үед талийгаачийн ахынхан эхнэр болох Батцэцэг над руу мессеж бичиж талийгаачийг харвачихлаа түргэн дуудсан гэж бичихээр Улаанбаатар хотоос Налайх дүүргийн эмнэлэг рүү явж очтол талийгаач ухаангүй байдалтай эмчийн хэлсэн зүйлд хариу үйлдэл хийж чадахгүй зүүн талын гар хөдөлж байсан. Тэгээд тухайн эмнэлэгт хордлого тайлах эмчилгээг хийлгээд Улаанбаатар хотын гэмтэл очиж үзүүлэх шаардлагатай толгойдоо гэмтэл авсан байна гэж эмч хэлээд эмнэлгийн түргэний тэргээр Улаанбаатар хотын гэмтэл рүү явж очин томографт харуулаад эмч нар нь биеийн байдал нь муу байна хагалгаанд орсон ч найдваргүй гэхээр бид нарийн зүгээс хагалгаанд оруулахгүй гэж хэлээд сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаад 2022 оны 09 сарын 03-ны өдрийн 00 цаг 40 минутад барсан. Талийгаач ямар нэгэн суурь өвчингүй хааяа даралт нь ихсэж нуруу нь өвддөг байсан. Талийгаач архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан. Сүүлийн 2 жилийн хугацаанд архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэж байсан уусан үедээ хүмүүстэй маргалдаж элдэв янзын ааш зан гаргадаггүй уучхаад гэртээ орж ирээд унтаад өгдөг байсан. Надад гомдолтой байна. Талийгаач хэдий архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан хэдий ч зүгээр байсан хүний толгой руу нь элдэв янзын зүйлээр цохиж гэмтэл учруулан хүний амь насанд хүрсэнд маш их гомдолтой байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25 дугаар хуудас/,

            гэрч Э.Жаргалмаагийн ...2022 оны 09 сарын 02-ны 11 цагийн үед ажил дээрээ байхад аавыг харвасан байдалтай эмнэлэг дээр байна гэж ээж хэлээд бид хоёр Налайх дүүргийн эмнэлэг рүү хамтдаа явж очтол талийгаачийн зүүн талын гар болон хөл нь хөдлөөд баруун талд огт хөдлөхгүй байсан тухайн үед юу болсон талаар хамт байсан гэх Э болон Батаа ахаас асуухад хамт архи ууж байгаад харвачихсан гэж хэлсэн. Тэгээд эмчилгээ хийж байсан эмчээс биеийн байдал ямархуу байгааг асуухад одоо архины хордлого тайлах эмчилгээ хийгдэж байна дуусгаад гэмтэл рүү явах шаардлагатай толгойдоо гэмтэл авсан байна гэж хэлээд ээжийн хамтаар талийгаачийг гэмтэлд авчран үзүүлэхэд биеийн байдал нь маш муу байна хагалгаанд оруулах талаар асууж амьд гарах магадлал маш бага байна гэж хэлэхээр нь бид нар ярилцаад оруулахгүй шийдвэр гаргаж сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаад 09 сарын 03-ны 00 цаг 40 минутын үед нас барсан. Талийгаач архи согтууруулах хэрэглэдэг байсан. Сүүлийн хэдэн жил их хэмжээгээр хэрэглээд байхаар нь бид нар дургүйцэж хааяа архи уусан үед нь гэртээ оруулахгүй байх тохиолдол байдаг байсан. Сүүлд 7 сард ээж Орхон аймаг руу явсан хойгуур гэрт архи уусан ирэхээр нь би битгий архи уугаад бай гэртээ оруулахгүй гэж хэлээд гэртээ оруулаагүй байжыгаад Энхээ ах нь ирж аваад Тэрэлжид өөрийн амралтын газарт хүргэж өгсөн гэж хэлж байсан. Тухайн эмнэлэг дээр ээжийн хамтаар очоод яг сайн ямар байдалтай байгааг харж чадаагүй хальт харахад ухаангүй, нүүр нь хавдсан нилээн цус болчихсон байдалтай байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27 дугаар хуудас/,

гэрч Ч.Нэргүйгийн ...Би А, Батаа, Э гэх хүмүүсийг зүгээр л нэг нутагт байдаг болохоор зүс танина, Эрдэнэ-Очир гэдэг хүнийг бол огт танихгүй юм байна. Би хамгийн сүүлд 2022 оны 08 дугаар сарын 30-ны орой 17-18 цагийн үед А гэх хүний дэлгүүрээс тамхи авах гэж иртэл Батаа, Э, А бас нэг танихгүй шар усны гуталтай эрэгтэй 4 хүн байсан. Тухайн үед Э эгч тасарчихсан гадаа хашаан дотор хэвтэж байсан. Батаа нь оруулах гээд ноцолдоод байсан бас шар усны гуталтай хүн нь гэрийн хашаан дотор дэлгүүрийн үүдэнд миний харснаар баруун чих нь сэтэрчихсэн, толгойн орой хэсэгтээ хагарсан байдалтай цус гарсан харагдсан. Тэгээд Батаа тэр шар усны гуталтай эрэгтэйг өргөж оруулах гээд дийлэхгүй байхаар нь би цуг өргөж оруулсан. Тэгээд би Аас нэг хайрцаг LD тамхи авсан бөгөөд А нэг шил Хараа нэртэй 0.75 граммын архи гаргаж ирсэн. Би тэр архинаас Батаа, А бид гурав сууж байгаад би нэг амсчихаад урагшаа эгч Жаргалсайханы гэрт очиж хоносон. Тэгээд маргааш өглөө нь 07-08 цагийн үед ундаа авах гээд Алтанхундагын гэрт очиход хашааны гадаа нилээн урд замын хажууд нөгөө шар гуталтай эрэгтэй нь гадаа хэвтэж байсан. Тэгээд би энэ хүнээ яагаад гаргаад хаяцан юм бэ? аваач ээ гэхэд А хөл нь хөлдөж байна ах, дүү нар нь авна л биз гэж байсан. Тэгээд би ундаагаа аваад яваад өгсөн. Тухай үед Батаа, Э эгч нар байхгүй байсан. Би энэ хүн яагаад ингэж гэмтсэн юм бэ? гэхэд Атай маргалдсан муудсан мю ярих шиг болсон би сайн анзаарч сонсоогүй. Огт юм хэлээгүй би тасарсан байна л гэж харсан, ухаангүй л байж байсан. Би хэлээгүй архи уугаад тасарсан, гэмтсэн хүн байна л гэж харсан. А нь архи их уудаг, уухаараа их овлогогүй юм дуулдаад л байдаг юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29-30 дугаар хуудас/,

гэрч Ч.Эрдэнэбулганы ...Би тухайн А, Э, Эрдэнэ-Очир, Э нарыг танина. А, Э гэх хүмүүсийг 5 жилийн өмнөөс танина, энгийн харилцаатай байдаг хүмүүс. Би тухайн А гэх айлд архи, тамхи авах гэж л очдог. Э, Эрдэнэ-Очир гэх хүмүүсийг би танилцаад удаагүй байгаа. Би 2022 оны 08 дугаар сарын 28-ны өглөө 06 цагийн үед босоод үхрээ хураагаад бороо орж байсан учир үхрээ саагаагүй тугалаа тавьж өгсөн. Тэгээд гэртээ орж ирээд галаа түлчихээд дүү Улаакаагийн хамт хоол цайгаа чанж уучихаад 10 цаг хүртэл гэртээ байж байгаад Улаакаа адуундаа яваад өгсөн. Тэгээд намайг гэртээ байж байх үед Вандан ах манай гэрт ирээд 20 литр шар сүү аваад явсан. Тэгээд би Вандан ахын худгаас 40 литр ус авсан. Тэгээд гэрнийхээ ажлыг хийж дуусгачихаад байж байхад манай гэрийн хойд талд үйл ажиллагаа явуулж амьдардаг хүнсний дэлгүүртэй А гэх айлын дэлгүүр онгорхой байхаар нь би очсон. Тэгээд би очоод 1 ширхэг 0,5 литрийн архи байна уу гэж асуухад байна гэсэн, тэгээд би Хундгаатай тухайн 1 шил архиа хамт уучихаад байж байх үед Хундгаа ахиад 1 шил 0,5 литрийн Хараа нэртэй архи гаргаж ирээд бид хоёр хамт уусан. Тэгээд үдээс хойш гэр рүүгээ харьсан. Тэгээд би өөрийн саахалт айл болох Цэндбаярын гэрт ороод унтсан. Тэгээд би унтаж байхад намайг Цэндбаярын эхнэр Төгсөө намайг дуудаад Сайхнаа эгч үхрээ хурааж байна чи явж тугалаа эвэлгэж өгөөч гэхээр нь би за гээд босоод гэррүүгээ явсан. Тэгээд би гэртээ хоол идчихээд Сайхнаа эгчид Цэндбаярынд очиж хоол идлээ гэж худлаа хэлээд шууд хойд айл болох Алтанхундагын гэрт очсон. Намайг очих үед Э, Эрдэнэ-Очир, Э эгч тасарчихсан газар хэвтэж байсан, Хундагаа нар 1 шил Хараа нэртэй 0,75 литрийн архи уугаад дуусаж байсан. Тэр үед Хундгаа надад хандаад Бугаа /Эрдэнэбулган/ архи авах юмуу гэхээр нь тэгий гэсэн чинь цаана чин ширээн доор архи байгаа нэгийг аваад өг чиний мөнгө 34.000 төгрөг боллоо шүү гээд надаас авахад Эрдэнэ-Очир тухайн 0.75 литрийн Хараа нэртэй архийг задалсан. Тэгээд талд нь ортол Э, Эрдэнэ-Очир, Хундгаа нарын хамт тухайн архийг ууж суунгаа би Этай юм яриад сууж байх үед цаанаас Эрдэнэ-Очир намайг ална гэж хэлэхэд Хундгаа эгч гараад зодолд гэхээр нь бид хоёр гарч байх үед Эрдэнэ-Очир миний хүзүүн дээр дараад Хундгаагын гэрийн үүдэнд миний нүд рүү цохисон. Тэр үед Э гэрээс гараад явчихсан. Тэгээд Эрдэнэ-Очир гэррүү буцаад орох гэж байхад гэнэт Хундгаа эгч би хүн хүрзээр цохиод хүн алчихлаашдээ Бугаа гэж орилсон. Тэр үед би харахад Эрдэнэ-Очир хаалганы үүдэнд цохиулаад уначихсан байсан. Тэгээд би Хундгаа эгчийн хамт Эрдэнэ-Очирыг газар хэвтэж байхад нь би хүзүү хэсгээс нь өргөөд Хундгаа хөл хэсгээс нь өргөөд бид хоёр гэр рүү оруулчихаад би гараад явчихсан. Намайг явах үед Хундгаагын гэрт Э эгч орон дээр унтаж байсан, Эрдэнэ-Очир цохиулаад сэргээгүй байсан тэр үед унтаад байгаа хурхираад байгааг нь мэдээгүй, Хундгаа ширээнийхээ хажуу талд суучихсан Бугаа би одоо яанаа гээд байхаар нь би та өөрөө мэдээч би яаж мэддэг юм гээд гараад явсан. Тэгээд маргааш өглөө нь Сайхнаа эгч бид хоёр үхрээ саачихаад үхрээ хойд уулруу тууж байх үед Сайхнаа эгч хэлэхдээ хундгаагын үүдэнд шар усны гуталтай хүн хэвтэж байна. Хажууд нь Эыг эргсож байна гэж ярьж байсан. Тэгээд тэр өдрөөс хойш өглөө босоод хадландаа яваад орой ирээд гэрийн ажлаа хийгээд байж байх үед 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө 07 цагийн үед цагдаа нар манай гэрээс намайг очиж авсан. Би яг юугаар цохисон талаар нь хараагүй харин Хундгаа эгч надад хэлэхдээ би хүрзээр хүн цохиоод алчихлаа одоо яахуу гэж байсан. Би Хундгаагын хамт өргөж оруулаад тухайн байшингын нэг давхарт байдаг өрөөнд байдаг орны урд уртааш нь ор дагуулан газар хэвтүүлсэн. Тухайн үед хажууд нь харсан хүн байхгүй байх. Тухайн үед Э эгч л цаана унтаж байсан. Э гараад явчихсан байсан. Би яг хаана нь ямар гэмтэл учирсан талаар мэдээгүй харин өргөх үед толгой хэсгээс цус урсаж хүзүүрүү нь орж байгаа харагдсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-33 дугаар хуудас/,

түүний дахин өгсөн ...Надад нэмж ярих зүйл байна. Өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ хэрэг болсон цаг хугацааг нь айж сандарсан байсан болохоор сар өдрийг нь андуурч өгсөн сүүлд хэрэг болсон өдрийг нь сайн бодоход 8 дугаар сарын 29-нөөс 08 дугаар сарын 30-ны шилжих шөнө тухайн хэрэг болсон. Бусдаар бол өмнө өгсөн мэдүүлэг маань бүгд үнэн зөв өгсөн. Намайг Алтанхундагын гэрт ороод талийгаачийн хажууд суухад түүний биеийн байдал хэвийн дунд зэргийн согтолттой байсан. Би тухайн газар байх эгч Жаргалсайханд очиж мал маллах ажилд нь туслах зорилгоор 2018 онд очоод тэнд байх дэлгүүрийн эзэн болох Алтанхундагыг 2021 оноос хойш таньдаг болж түүнээс хойш архи согтууруулах ундааны зүйл хааяа дэлгүүрээс нь зээлээр авч худалдаа хийн таньдаг болсон. А нь тусгай зөвшөөрөлгүйгээр архи болон тамхи худалдаалан өөрөө согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэж ойр орчмын хүмүүсээ өгсөн согтуу тавьж тэр хавиар орилж чарлаж явдаг байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35 дугаар хуудас/,

гэрч Х.Алтанхундагын ...2022 оны 08 дугаар сарын 30-ны өглөө 07 цагийн үед босоод цонхоор хартал хашаан дотор үхэрүүд орж ирсэн байсныг гаргах гээд гэрээс гартал гэрийн урд талд шороон замын яг хажуу талд шар өнгийн гуталтай эрэгтэй хүн хоёр хөл нь зүүн тийш харсан толгой хэсэг нь баруун тийшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд хашаанаас хашаанаас үхрээ гаргаад хэвтэж байсан хүн дээр очиход 08 дугаар сарын 29-ний өдөр Батаа, Э нартай манайд ирсэн хүн мөн байсан. Тэгээд тухайн хэвтэж байсан хүнийг наанаа юу хийж яваан гээд босгох гэтэл босохгүй надруу хараад миний гарнаас бариад байсан. Тэгээд босгож чадахгүй байхаар нь буцаж гэртээ орж ирсэн байхад удалгүй Баасаа гэх залуу манайд ирэхээр нь миний дүү энэ зам дээр хэвтэж байгаа хүн нь Этай хамт явж байсан хүн мөн байна. Чи очоод хэлээдэх гээд Баасаа баруун тийш Эгийн гэрийн зүгрүү явсан яг очиж хэлсэн үгүйг сайн мэдэхгүй байна. Удалгүй Э Батаа нар нь ирээд Э манайд орж ирээд Батаа нь хэвтэж байсан залуу дээр очсон. Би Эд яагаад цуг явж байсан хүнээ орхиод явчив машин тэргэнд дайруулвал яана гэхэд наадах чинь угаасаа архи уугаад гадуур дотуур тэнэж явж байдгын гээд хэлэхээр нь би Батаад ахин авч явахгүй яасан юм гэхэд энэ угаасаа архи уугаад тасраад уначихаж босгох гэхээр дийлэхгүй юм тэрэг авчирч авч явахаас гээд Батаа гэрлүүгээ явж тэрэг авч ирэхээр яваад Э манайд үлдсэн.удалгүй Батаа шавар зуурдаг тэрэгтэй ирээд Э босголцоод өгөөч гэхэд үгйү гэхээр би явж очоод хөлнөөс өргөөд тухайн тэргэнд хийхэд миний гарнаас бариад надруу харж байсан тэргэнд хийхэд 2 хөлөө татаад тухайн тэргэнд суусан. Тэгээд Батаа нь хэвтэж байсан хүнээ түрээд гэрлүүгээ явсан. Э надтай юм ярьж байгаад удалгүй хойноос явсан. Хэвтэж байсан өдрийнхөө өмнөх өдөр Батаа болон Э нартай манайд ирж байсан хүн мөн байсан. Тухайн үед Баасаа гэх залуу харсан. Өөр ямар хүмүүс харсан би сайн мэдэхгүй байна. Намайг очиход ил харагдах шарх сорвигүй харагдаж байсан. Биеийн байдал нь зүгээр байсан. Намйаг очиход надруу хараад босож чадахгүй буруу тийш хараад хэвтээд өгсөн. Манай гэрийн урд хэвтэж байхад Батаа ирээд босгох гээд гарнаас татаад босохгүй болохоор нь 1-2 удаа өшиглөж байхыг харсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-42 дугаар хуудас/,

гэрч Б.Мөнхцэцэгийн ...2022 оны 09 дүгээр сарын 02-ны 09 цагийн үед Батцэцэг гэдэг нэг бэр гэх хүн надруу мессэж бичиж нөхөр болох Эрдэнэ-Очирыг харвачихлаа гэж бичихээр нь Улаанбаатар хотоос 12 цаг 30 минутын үед гарч Налайх дүүргийн эмнэлэг дээр очоод үзэхэд Эрдэнэ-Очирын баруун талын хөл болон гар нь хөдлөхгүй зүүн талын хөл гар нь хөдөлж байсан. Тэгээд тухайн эмнэлгээс хордлого тайлах эмчилгээ хийгдсэн одоо Улаанбаатар хотруу ГССҮТ-рүү явах шаардлагатай толгойдоо гэмтэлтэй учир гээд тухайн газраас түргэний тэрэгтэй хамт сууж ирээд гэмтэл дээр томограпад харуулаад эмч нар нь биеийн байдал муу байгаа байгаа хагалгаанд ороод найдваргүй гээд сэхээн амьдруулах тасагт хэвтэн үйлчлүүлж байна. Хамгийн сүүлд наадмаас хойш огт уулзаагүй харин 08 дугаар сарын 19-ний өдөр надтай утсаар ярьж 08 дугаар сарын 22-ны өдөр очно одоо Тэрэлжид байна гэж ярьж байсан. Тэгээд надруу 08 дугаар сарын 28-ны өдөр зөндөө залгасан байсан тухайн үед аваагүй тохиолдолд байгаа бас сонсоогүй ч тохиолдол байгаа. Зан байдлын хувьд төлөв даруу хүн хааяа гэнэт огцом уурладаг байсан. гэр бүл болон үр хүүхдүүдээ энгийн харилцаатай байдаг байсан. Ер нь анх уулзаж учрах үед хэрэлддэг байсан сүүлийн үед байнга хэрэлддэг болсон. Толгойн баруун дээд талын хэсэгт хагарсан байдалтай баруун чих сэтэрсэн байсан. Архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэдэг болохоор сүүлийн 3-4 сарын хугацаанд огт тогтоохгүй залхаж гэрээс хөөж явуулдаг байсан. Хамгийн сүүлд 07 дугаар сарын сүүлээх гэрт ирэхэд би Эрдэнэтэд байсан гэрт хүү байсан тухайн үед хүү маань хамт баймааргүй байна гэхээр нь гэрт оруулахгүй байсан. Тухайн үед орц болон тэр хавиар 2-3 хоног хоноглож байгаад Тэрэлжид байх Батаа гэх ах нь авч явсан гэж байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-45 дугаар хуудас/,

гэрч Д.Батбаатарын ...Би Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутагт гэр бүлийн хүний хамт бага зэргийн мал ахуй эрхэлж амьдардаг өндөр насны тэтгэвэрт гарсан хүн байгаа юм. Батаа гэх хүнийг би бол танина. Батаа нь манай энэ хавиар л явж байдаг ахынхаа хашаанд манаач ажилтай. Эрдэнэ-Очир нь Батаагийн төрсөн дүү байгаа юм урьд өмнө нь нэг л харж байсан Эрдэнэ-Очир, Батаа хоёр нь саяхан л манай энд ирж ахынхаа хашаанд ажил хийж амьдарч байгаа юм. Эрдэнэ-Очиртой би таараагүй сүүлийн үед 2022 оны 08 дугаар сарын 30-ны орой морь унаад 16 цагийн үед байх тугалаа авчирч хаших гээд явж байхад гэрийн үүдэнд хашааны гадаа Батаатай таарсан Батаа нь нүүр ам нь цус болоод, нүүрний хажууд нь урссан цус нь хатсан байсан би Батаад хандаж чи наад нүүр амаа яачихсан юм бэ дандаа архи дарс ууж явах юм гэртээ харихгүй юу гээд хэлтэл Батаа нь нилээн согтуу намайг явж байна ч гэж бодох, мэдэж байгаа юм байхгүй байсан. Ингээд маргааш нь 08 дугаар сарын 31-ний өглөө Батаа нь усны тэрэг дээр дүү Эрдэнэ-Очирыг нуруугаар нь хэвтүүлээд хоёр хөлийг нь өөрлүүгээ унжуулаад шар өнгийн усны гуталтай Эрдэнэ-Очир нь усны тэрэг дээр түрээд явж байсан. Үүний өмнө нь Батаа нь манай дүү харагдана уу байхгүй олдохгүй байна гээд явж байсан дараа нь усны тэрэг дээр түрээд явж байхаар нь архи уугаад тасраад Батаа дүүгээ дийлэхгүй түрээд явж байна гэж бодсон. А нь манай энэ хавьд зөвшөөрөл байхгүй хүнсний дэлгүүр ажиллуулж, архи нууцаар зардаг, энэ хавийн хүмүүстэй нийлж архи уусан, хашгирсан, орилсон хүн байдаг. А нь манай гэрт орж агсам согтуу тавьж бол байгаагүй. Энэ хувьд хүн амьтантай муудалцаад цагдаа сэргийлэх болоод байдаг юм. Өөрөө ч зодуулсан зодууллаа гээд л байдаг юм. Эрдэнэбулган нь архи л уух дуртай, бид хоёр нийлж архи дарс уугаад байх юм байхгүй. Өөрөөр бол манай энэ хавьд Эрдэнэбулган ямар нэгэн асуудал зөрчил гаргаад байхгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-49 дүгээр хуудас/,

яллагдагч Х.Алтанхундагын ...2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн орчим Э гэдэг манай саахалт айлын эмэгтэй хаалга нүдсэн хэн бэ гэхэд Э эгч нь байна гэсэн тухайн үед дэлгүүр хаалттай байсан учир гэрийн хаалгаар оруулсан. Тэр үед Э халамцуу согтуу орж ирсэн бөгөөд тухайн үед би цай унд хийж өгөөд бид хоёр юм ярьж Э эгч нь танайхаар орж ирэлгүй их удлаа эгчийгээ уучлаарай гэж хэлж байсан. Тэгээд архи байна уу гэхээр нь би архи байхгүй манай дэлгүүр нээгдээгүй одоо дэлгүүрээ хааж байгаа, гадагшаа явах гэж байгаа гэж хэлэхэд архи олоод өг гээд нэхээд байсан. Тэгээд би хадланд гарах гэж байгаа хүмүүст авсан байсан 2 шил архи нэгийг нь өгөөд та аваад явчих гэхэд би танайд жоохон ууж байгаад явъя манай гэрт баахан согтуу хүмүүс байгаа гэртээ очихгүй гэж байсан. Тэгээд эгч нь 2-3 хоног уучихсан шартаж байна гээд архинаасаа 2-3 удаа уусан, би тухайн үед та одоо явчих гэхэд манайд манаач хийж байгаа дүү нар согтуу байгаа чамтай жоохон юм яриад сууя гээд байсан. Тэгээд манай орон дээр жоохон унтаад сэрхээр нь та одоо яваа гэхэд 18 цаг өнгөрч байсан тэгсэн гаднаас хаалга нүдээд Э, Эрдэнэ-Очир гэдэг хоёр дүү нь Э эгчийг авах гэсэн юм гээд ороод ирсэн. Тэгээд Э эгчийг одоо яв гэхэд хоёр дүү нь явъя гэсэн, би та хоёр Э эгчийг ингээд аятайхан аваад явчих би нэг шил архи өгсөн юм, мөнгө төгрөг нь яах вэ гэж хэлээд дүү нарт нь цай хийж өгсөн. Тэгсэн Э эгч нөгөө хоёрт архи хийж өгөөд та хоёр одоо явж бай би дүүгийндээ байж байя гэсэн, тэгэхээр нь би нөгөө хоёр дүү нь согтуу байсан болохоор за тэгвэл та хоёр гар, яв гэж хэлсэн нөгөө хоёр дүү нь бид хоёр явахгүй Э эгчийг авч явна гэхэд Э эгч Эад би явахгүй чи намайг зоддог гээд байсан, нөгөө хоёр нь архи уух гэсэн санаатай Э эгчийг заавал авч явна гээд байсан. Тэгж байтал гаднаас Бугаа 19 цаг орчим орж ирсэн, тэгээд байж байтал хашааны хаалга дээр машин ирээд би гараад очтол манай ангийн хүүхдүүд болох Отгонбаяр, Сэр-од нар гэрт орж ирэх үед манай 2 давхар дээрээс Батаа бууж ирсэн, тэгсэн Отгонбаяр чи юун хүн юу хийж манай найзын гэрээс гарч ирж байгаа юм бэ? гэж асуугаад одоо гараач гээд юун хүмүүс байгаад байгаа юм бэ гэхээр нь би харин тийм ээ эгчийгээ авна гээд ирчхээд байгаа хүмүүс байгаа юм, гар гэхээр гарахгүй байна гэх хэлсэн. Тэгсэн Сэр-од, Отгонбаяр нар та нар яв гар гэж хэлээд за бид хоёр яараад байна гээд гараад явцгаасан. Тэгээд би дээшээ хоёр давхарт гарсан явган тавилгын шургуулга онгорхой байсан хаачхаад буцаад доошоо буутал Бугаа цээж хэсгийн хувцсаа тайлчихсан та муу хоёр юу вэ, би шорон оронд байсан хүн шүү, намайг дарлаж чадахгүй шүү та нар гээд Бугаа нь Э, Эрдэнэ-Очир нарыг дагуулж гарсан. Тэгээд пид пид гээд нэг нэгийгээ цохиод байх шиг болохоор нь би Э эгчийг гараач та гэхэд би гарахгүй намайг зодоод байдаг юм гээд гараагүй. Тэгсэн хэсэг хугацааны дараа Эрдэнэ-Очир нь хаалга нүдээд байхаар нь цаашаа бай гэсэн би танайд унтана, орно гээд байсан тэгээд би хаалга онгойлгож харахад цаана нь Батаа, Бугаа хоёр тамхи татаад зогсож байсан, тэгээд би Эрдэнэ-Очрыг чи цаашаа яваач гэхэд явахгүй танайд орно, танайд унтана, таныг нэг үнсчихье эгчээ гээд байхаар нь би танихгүй хүнийг яах ч юм билээ гэж бодоод хаалганы хажууд мод шиг юм байхаар нь аваад Эрдэнэ-Очрын толгойноос доош хэсэгт нь цаашаа гээд 2 удаа түлхэж хаалганаас холдуулсан тэгсэн хүрз барьсан байсан. Тухайн үед жижиг хумбан, модон иштэй хүрз байсан, тэгээд хаалгаа хаачихсан тэгсэн хаалга нүдээд нилээн байж байгаад чимээгүй болчихоор нь би явчихсан юм болов уу гэж бодсон. Бугаа цамцаа авъя гэж хаалга нүдээд хэлсэн, тэгээд Бугаа үүдний таамбарт байхад нь би чи наанаа байж бай гээд би дотроос цамцыг нь аваад өгтөл эгчээ нөгөө согтуу чинь энэ үүдэнд унтаж байна гэж хэлсэн, тэгээд Бугааг цамцаа өмсөх зуур Э эгчийг та яваа гэхэд сэрэхгүй унтаад байсан, тэгээд би Бугаатай нийлээд нөгөө залууг нь гэртээ оруулсан. Тэгээд Бугаа нэг хүйтэн юм хийгээд өгчхөөч эгч гэхээр нь хүйтэн юм хийж өгсөн, явах гэхээр нь чи энэ залууг орон дээр тавчихаа ч ээ гэхэд зүгээр байхаа ингээд унтаж байг сэрээд орон дээрээ гарч унтах юм байгаа биз гэж хэлсэн. Тэгээд Бугаа яваад өгсөн, би Э эгчийг та одоо босоод яв гэхэд Э эгч сэрсэн тэр үед 21 цаг болж байсан тэгсэн Э эгч манай орон дээр шээчихсэн байсан, тэгээд Э эгч явна гэхээр нь та наад хүнээ аваад яваа гэхэд яршиг энэ угаасаа уухаараа ингээд босож чадахгүй хэвтээд унтаад байдаг, сая архинаас гаргах гээд өвгөнтийн хөндийгөөс авч ирсэн юм, гэр орон байхгүй хогийн хулгайч, энд ирээд бас архи уугаад байх юм гээд нуруу, бөгс, хүзүү, толгой хэсэг рүү нь босооч чи гээд өшиглөөд байсан. Тэгээд хүүшээ та болиоч гэж хэлээд наадхаа босгоод аваад яв гээд шээсэн өмдөө уутанд хийгээд аваад яв гэсэн. Тэгээд Э гараад явчихсан, энэ хүнээ аваад яв гэхэд босохгүй байна, наадах чинь архи уухаараа хэд хоног хэвтдэг юм гээд яваад өгсөн. Тэгээд нөгөө хүнийг нь би татахад босохгүй хурхираад байсан бөгөөд 23 цаг 30 минут болсон нөгөө хүн нь сэрэхгүй унтаад байсан. Тэгээд чи орон дээр гараад хэвтчих гэхэд нар руу хараад надаас татаад орон дээр гарч хэвтээд жоохон ус ууя гэхээр нь ус хийж өгсөн, жоохон унтаж байгаад явъя гэж хэлж байсан. Тэгээд Батааг ирж авах юм болов уу гэж бодоод шөнөжингөө нөгөө хүнийг нь хараад хоносон хүн ирээгүй, тэгээд өглөө гэгээ ороогүй байхад гаръя явъя гээд босгоход намайг тулаад босоод ирсэн, тэгээд гэрийн хашаанаас гарч чадахгүй газар хэвтээд өгсөн, тэгээд юм яриад байх шиг байсан уг нь сайн ойлгогдохгүй байсан, тэгээд манай хашаанд өдөржингөө хэвтсэн бөгөөд өдөр 12 цагийн үед хүүш ээ чи босоод яваач ээ гэхэд та надад 100 грамм өгчих тэгэхгүй бол би үнэндээ босож явж чадахгүй байна гэхээр нь би битгий давраад бай надад юу байдаг юм гээд тэр өдөр бүтэн манай үүдэнд хоёр тийшээ хараад хэвтээд байсан. Бүр орой 18-19 цагийн үед одоо босоо гэрт чинь хүргээд өгье гэхэд чадахгүй байна гэсэн тэгэхээр нь би гадаа хонуулахгүй гэж бодоод түшиж босгоод хашаанаас гараад замын хажууд очоод гэр лүү нь зүглүүлэх гэтэл явдаггүй тэндээ хэвтээд өгсөн. Тэгэхээр нь тэд нь орхиод шөнөжингөө машин тэргэнд дайруулчих вий, нохой шувуунд бариулчих вий гэж хажууд нь бараг харж хоносон. Тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 31-ны өглөө 07 цагийн үед Баасаа /Нэргүй/ гэдэг хүн манайхаас ундаа авах гэсэн юм, багийн эмчийнд хоноод явж байна гээд ирсэн, тэгэхээр нь би миний дүү энэ хүний гэрт нь очоод ах, эгч нарыг нь дуудчих гэхэд наашаа, цаашаа хараад хэвтээд байна босоод явчих байлгүй дээ гээд гэр лүү нь явсан, тэгсэн өөдөөс нь Батаа, Э хоёр гараад ирсэн Баасаа Цаашаа яваад өгсөн юм шиг байна лээ эргэж ирээгүй. Тэгээд Э Батаа хоёр ирсэн дүүгээ аваач ээ гэхэд Батаа нь наад муу хулгайч чинь олон хоног архи уугаад Хэвтчихдэг хулгайч байгаа юм гээд нуруу руу нь өшиглөөд байсан, тэгээд тэрэг авч ирээд аваад явъя гээд яваад өгсөн. Тэгсэн Э эгч над дээр ирээд эгчийгээ уучлаарай архи уугаад танайд шээчихсэн байна лээ гээд цамц бэлэглэх гэхээр нь үгүй хэрэггүй, та энэ дүүгээ авахгүй би хоёр хоног харж хоносон гэж хэлэхэд би үхэх гээд байна Батаа бид хоёр цаашаа яваад архи уучихсан юм гээд юм яриад сууж байхад Батаа тэргээ түрээд ирээд хөөе та хоёр хүрээд ир энэ нэг юм чинь тэргэн дээр сууж өгөхгүй байна гэхэд Э эгч яршиг өвгөнтийн хулгайч үхвэл үхэж л байг би очихгуй гээд манай үүдэнд суугаад үлдсэн. Тэгээд би очтол нөгөө тэрэг нь цемент зуурчихсан дээр нь юм дэвсээгүй төмөр тэрэг байсан бөгөөд энэ тэргэн дээрээ юм дэвсэхгүй юм уу гэхэд юу дэвсдэг юм гээд толгойгоор нь годройтуулаад хоёр хөлийг нь тор тор гээд тачигнуулаад аваад явсан юм. Нүүр нь бэлцийсэн хавантай байсан, нэг чих нь шалбарсан, байдалтай, толгойны дагз хэсэгт шалбарсан идээлсэн байдалтай байсан өөр шарх анзаарагдаагүй. Тийм зүйл огт байхгүй Эгийн шээстэй хөнжил, бүтээлгийг гаргаж машины ачаан дээр гаргаж тавьсан өөр юм угааж, цэвэрлээгүй бүх зүйл байдгаараа л байж байсан юм. Намайг тухайн үед нэг цагдаа хэргээ хүлээ чи хүрзээр цохисон л байна шүү дээ, наадхаа та хийсэн хэргээ хүлээсэн тохиолдолд таны ял хөнгөрч гарч ирнэ, та янз бүрийн хүн чирээд байх юм бол наад хэрэг чинь сунжраад өөр асуудлууд гараад байна, юун Бугааг чирээд байгаа юм өөрөө хийсэн хэргээ өөрөө л хүлээ тэгэхгүй бол ял чинь хүндэрнэ гэж хэлж байсан. Чи өөрөө хүн цохиод аминд нь хүрчихсэн л юм байна шүү дээ тэрийгээ шууд хүлээхгүй олон хүн чирч өөрийнхөө ялыг хүндрүүлэн шүү дээ гэж хэлж байсан. Тийм учраас би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ өөрөө цохисон мэтээр юм ярьсан юм. Тэр нойлын цаас Бугаа өдөр манайд ирээд гараа зүсчихсэн гээд шархны лент байна уу гэхэд нь байхгүй гэхэд нойлын цаасаар арчиж Бугаа өөрөө хогийн саванд хийж байсан. Тийм ээ анх дуудлагад ирсэн бүдүүн цагдаа байсан одоо харвал танина. Энэ хэргийг үнэн зөвөөр шалгаж өгнө үү гэж хүсэж байна миний хувьд уг хэргийг үйлдээгүй... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

яллагдагч Х.Эгийн ...2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Энх-Эрдэнэ гэдэг манай нөхрийн төрсөн дүү эхнэрийн хамт Тэрэлж дээр зуслангийн газар дээрээ ирсэн, тэр үед би Энхбат, Эрдэнэ-Очир нартай хамт байсан. Э, Эрдэнэ-Очир нар хашааны баруун урд голын цаана гэрт, би хашааны зүүн хойд талд гэрт байдаг байсан. Тэгээд тэр өдөр Энх-Эрдэнэ нэг шил архи өгөөд бид хоёр хувааж уугаад тэгээд Батаа, Эрдэнэ-Очир хоёрыг дуудаад бид хэд нэг шил архийг хувааж уусан, дахиад нэг шил 0,75 граммын Хараа нэртэй архи авч уусан, тэгээд 2022 оны 08 дугаар сарын 29-ний орой Алтанхундагын гэрт сэрсэн, тэгээд босоод хартал миний хажууд Эрдэнэ-Очир Алтанхундагын гал зуухны өрөөнд газар дивааны хажууд хэвтэж байсан. Тэгээд Хундагаагаас Эрдэнэ-Очир яасан юм гэхэд тасраад уначихсан гэж хэлж байсан. Тэгээд би энэ тасарсан юм уу, эмнэлэг дуудъя гэж Хундагад хэлэхэд эмнэлэг өнөөдөртөө дуудаад яадаг юм бөөн юм болно гэж байсан. Тухайн үед би гадагшаа утсаа цэнэглэх гээд гарахад гадаа харангуй юм харагдахгүй би хашаан дотор нь утсаа гартаа бариад явж байтал араас нэг хүн түлхээд унагаасан тэгээд хэн бэ юу болов гэсэн гараас зулгаагаад байсан тэгсэн утсаа газар унагаасан уу яасан утас байхгүй болчихсон байсан. Тэгээд би эргэж Хундагаагын гэрт ороод танайд сая өөр хүн ирсэн юм уу гэхэд Бугаа гарсан сая миний гарыг мушгисан тэгээд таны араас гарсан гэж А надад хэлсэн. Тухайн үед би Эрдэнэ-Очрын толгойноос барихад бага зэрэг цус гарт наалдсан тэрнээс тэрүүгээр тийм их цус нөж болсон асуудал огт байгаагүй. Миний хувьд Эрдэнэ-очрыг хэнд зодуулсан талаар огт санахгүй байгаад байгаа юм, нэг мэдсэн Алтанхундагын гэрт сэрсэн бөгөөд би 29-ний өглөө Алтанхундагын гэрт очоод оройн нь сэрсэн тэгэхдээ цаг хэд болж байсан талаар хэлж мэдэхгүй байна ямар ч байсан гадаа их харанхуй болсон байсан юм.  Миний хувьд яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна учир нь би өөрөө эмч биш тэгээд Эрдэнэ-Очрыг шартаад л хэвтээд байна гэж бодоод байсан би 31-ний өглөө гадаа хэвтэж байхаар нь Э бид хоёр тэргэн дээр түрээд гэрт авчраад даралтыг нь үзээд даралтын эм өгсөн. Эыг эмч дуудаад ир гэж явуулаад өөрөө Эрдэнэ-Очрыг хараад үлдсэн бөгөөд Сайхнаа эмч ирэхгүй гэж байна, Баярмаа эмч дуудлагад явсан гэж байна гээд оройн нь 18 цагийн үед халамцуу ирээд унтаад өгсөн, тэр өдөр Энх-Эрдэнэ залгасан бөгөөд болсон асуудлыг хэлэхэд наадах чинь архи уухаараа тэгдэг юм өө, шартаад хэд хоног хэвтчихдэг юм гэж хэлж байсан. Тэгээд би 09 дүгээр сарын 01-ний өглөө би өөрөө явж түргэн дуудъя гэж бодоод Тэрэлж рүү явах гэхэд Э Экскээ гэдэг шанагтай машинаа хашаанаас гаргаж ажилд явна гээд байхаар нь би болохгүй гээд гаргаагүй, түлхүүрийг нь өгөөгүй, тэгээд би өөрөө Тэрэлж рүү яваад замдаа Буяндэлгэр гэдэг айлд ороод утсаар охин Энхбулгантай яриад Очроо бие нь харвасан юм уу яасан юм эвгүй байна Энх-Эрдэнэд хэл дуулгаад байх гэж хэлсэн, манай охин Энх-Эрдэнэд хэлсэн гэсэн. Тэгээд Тэрэлж рүү явж байтал замд нэг эмээ таараад та хаа хүрээд явж байгаа юм бэ гэхэд эмнэлэг ороод тариа хийлгээд явж байна гэхээр нь Баярмаа эмч байна уу гэхэд сая дуудлага гараад явчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би за за одоо очвол угаасаа байхгүй байх юм байна гэж бодоод буцаад явсан. Маргааш өглөө нь буюу 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өглөө Баасан гарагт өглөө манай охин ээжтэй ярья гээд Батаа руу залгасан, тэр үед нь би хажууд нь байж таараад Батаагийн утсыг сунгуулаад Баярмаа эмч рүү залгаж түргэн тусламж дуудсан юм. Би сүүлд гэмтэл дээр ирснийх нь дараа толгойдоо гэмтэл авсан гэж мэдсэн тэрнээс өөр яг яасныг нь мэдээгүй тийм хүнд байсан гэдгийг огт мэдээгүй амьхандаа л түргэн дуудаад үзүүлэх гээд утасгүй холбоо барьж чадахгүй байгаад байсан юм. Би утас олж эмч дуудах гээд Тэрэлжид байдаг Буяндэлгэр, Одончимэг гэдэг хүмүүсийн утсыг гуйж байсан тэр улсууд мэдэж л байгаа, бас манай охин болон Баярмаа эмч намайг ярьсан гэдгийг мэдэж байгаа өөр надад нэмж ярих зүйл байхгүй байна... /2-р хх-ийн 44 дүгээр хуудас/,

яллагдагч Д.Эын ...Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч би өөдтэй байсан бол миний дүү амь үрэгдэхгүй л байсан байх хар уснаас болж дүүгээ бусдын гарт алдчихсандаа үнэхээр их харамсаж байна. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө гэв. Ерөнхийдөө дараагийн удаа өмгөөлөгч авах бодолтой байна. Би урд мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар мэдүүлгээ өгсөн байгаа, ерөнхийдөө бол тухайн үед хэд хоног согтуу ухаан санаа орж гараад байсан, харина мэдүүлэг өгөхдөө өөрийн санаж байсан бүх зүйлсээ тодорхой ярьсан байгаа... /2-р хх-ийн 52 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд  болон шүүгдэгч Х.А, Х.Э, Д.Э нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 57-58 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу:

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Б.Батсайхан:

...Шүүгдэгч Х.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 29-ны орой Төв аймгийн Эрдэнэ сумын Баянхүү 6 дугаар агийн нутаг дэвсгэрт Дуган цагаан гэх газарт байрлах өөрийнхөө гэртээ хамт архи уж байсан Дамдины Эрдэнэ-Очирыг үл ялих зүйлээр шалтаглан толгойн тус газар нь хүрзээр  цохиж санаатай алсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Гэмт хэргийн талаарх мэдээллийг эмнэлгийн байгууллагаас өгсөн. эмнэлгийн байгууллагаас өгсөн дуудлагын дагуу хэргийн газар очиж ажилласан. Ажиллахад шүүгдэгч шүүгдэгч Х.Алтанхундагын гэрт үзлэгийн ажиллагаа явагдсан. Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр уг гэмт хэрэг нь Х.Алтанхундагын гэрт үйлдсэн нь тогтоогдсон учраас тухайн газраас хэргийн ул мөрийг тогтоох зорилготой хэргийн газрын үзлэг хийхэд хэргийн газрын үзлэгээр талийгаачийн хэвтэж байгаад цус мэт зүйлээр бохирлогдсон орны матраас, нөмөрч байсан хөнжил, Х.Алтанхундагын гэрийн хана, тээврийн хэрэгсэл гэх зүйлийг илрүүлж хөнжлийн тасархай хэсгийн зүйлээс талийгаачийн цус илэрсэн. Уг гэмт хэргийг Х.А нь талийгаачийн толгойн тус газар нь хүрзээр цохисон талаараа мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг өгсөн. Түүний өгсөн мэдүүлэг нь хэргийн газрын үзлэгийн нөхцөл байдал, шинжээчийн дүгнэлтээр давхар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл Х.Алтанхундагын хэлсэн газар нь талийгаачийн цус мэт зүйлээр бохирлогдсон үүдний довжоо, мөн матраас, орны урдуур цусаар бохирлогдсон байсан гэх нөхцөл байдал шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Энэ хэргийн ганц гол гэрч нь Эрдэнэбулган гэх хүн байдаг. Эрдэнэбулган нь талийгаачийг Х.Ад цохиулаад газарт унасан байсныг харсан хүн. Ингээд Х.А нь талийгаачийн толгой тус газар нь хүрзээр 2,3 удаа цохисны улмаас талийгаач унасан гэх асуудлаа Эрдэнэбулган буюу Бугаад хэлээд Эрдэнэбулган шүүгдэгч Х.Алтанхундагын хамт өргөж гэрт нь оруулсан нөхцөл байдал байна. Гэхдээ энэ нөхцөл байдлыг баллах зорилгоор Х.А нь талийгаачийн шалан дээр байсан цус, бусад матраас дээр байсан цусыг матраасны өмнө хэсгийг эргүүлж харуулж доош нь харуулсан байсан. арчсан цусны цаас, эргүүлсэн байсан матраас, хөнжил дээр дээрээс талийгаачийн цус илэрсэн нь өөрөө яллагдагчаар Х.Алтанхундагын өгсөн мэдүүлэг нь нотлогдож байна. Толгойн тус хүрзээр цохисон гэх үйл баримт нь тогтоогдсон гэж улсын яллагчийн зүгээс дүгнэж байна. Талийгаачийн үхэлд хүргэсэн гэмтэл нь хүнд гэмтэл байсан. Шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар маш олон тооны хавсарсан хүнд гэмтэл байгаа. Энэ гэмтлийг амьд ахуй цагтаа авсан байна. Аваад 48 цагаас илүү болсон байна. Гэтэл хавтаст хэргээс авч үзэхэд хэрэг 2022 оны 08 дугаар сарын 29-ны орой  гарсан байдаг. талийгаач эмнэлгийн тусламжийг 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 09:40 минутын үед авсан. Өөрөөр хэлбэл гэрч Баярмаа эмнэлгийн тусламжийг очиж үзүүлээд эргээд Налайх дүүргийн түргэн тусламжийн машин дуудаж хүнээ хүргэж өгсөн. Талийгаач Налайх дүүргийн эмнэлгээс ГССҮТ-д гавал тархиндаа эмчилгээ хийлгэж байгаад хагалгаанд ороогүй 09 сарын 03-ний шөнө 00:40 минутын үед талийгаач нас барсан үйл баримт тогтоогдож байгаа учраас шүүгдэгч Х.Алтанхундагын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байна. Энэ нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдож байна гэж дүгнэж байна.

Хоёрдугаарт, шүүгдэгч Х.Э талийгаачтай төрөл садны харилцаатай, талийгаачийн төрсөн ахын эхнэр нь байсан хүн. Өөрөөр хэлбэр харилцан итгэлцэл нэгэндээ ямар нэгэн байдлаар эмнэлгийн түргэн тусламж үзүүлэх эрх нь энэ хүний хувьд байсан байна. Улмаар энэ итгэлцлээр хүлээсэн үүргээ, мөн талийгаач Эрдэнэ-Очир Х.Алтанхундагын гэрт гавал тархинаас нь цус гарсан байдалтай, мөн их нь сэтэрсэн байдалтай байгааг нь харсан байлаа Х.Алтанхундагын үгэнд орж хөдөлгөж болохгүй, түргэн тусламж дуудаж болохгүй гэх үгэнд орж эмнэлгийн тусламжийг шуурхай үзүүлээгүй. Үзүүлээгүй болох нь шүүх хуралдааны танхимд мэдүүлж байгаа мэдүүлэг, мөн гэрч Одончимэгийн мэдүүлэг, гэрч нарын хувьд зарим нэг цаг хугацааг зөрүүлж хэлдэг. Гэхдээ энийгээ өөрсдөө бид нар тэр үйл явдлыг тухайн үед санах боломжгүй. Ямар нэгэн тэмдэглэлт баяр юм уу, тухайн хүний сэтгэлд гүн сэтгэгдэл үлдээсэн бол он сарыг мэднэ. Тэр хавьцаа байсан байх гэдэг мэдүүлэг өгдөг. Гэрч Одончимэгийн хувьд утсаа хаясан, утсаа хайгаад явж байна гэх асуудлыг Х.Э хэлсэн байдаг. Одончимэг нь өөрөө зөрүүлээд би утсаа унагасан учраас танд өгөх боломжгүй байна гэх хариуг хэлсэн: Энэ нь 088 сарын 30-ны өдөр. 09 сарын 1-ний өдөр эмнэлгийн тусламж үйлчилгээ дуудахаар хандсан гэж байгаа боловч энэ нь төдийлөн үр дүнтэй яг эмнэлгийн байгууллагад явж очоод юм уу, эсхүл хэн нэгэн этгээдээс тусламж бололцоо гуйх бүрэн боломж байх тэр үйлдлээ тодорхой хэмжээнд хийлгүйгээр эмнэлгийн тусламжийг 09 сарын 2-ны өдөр дуудаж эмчилгээ үзүүлж байгаа нь бэртэл гэмтэлтэй хүнийг мэдсээр байж мөн харилцан итгэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй гэх нөхцөл байдлыг нотлох баримтууд зааж байна гэж улсын яллагчийн зүгээс дүгнэж байна. Х.Э нь би энийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэдгийг мэдүүлдэг боловч энэ нь Х.Алтанхундагын мэдүүлэг, мөн өөрийнх нь өгч байгаа мэдүүлэг, гэрч Эрдэнэбулганы мэдүүлгээр давхар нотлогдож байна. Хэрэг болох цаг хугацаанд Х.Э байсан. Мөн архи согтууруулах ундааны зүйлийг 3-4 шил архи уусан гэх Эын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Тийм учраас улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Х.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэж байна.

Гуравдугаарт, шүүгдэгч Д.Э нь өөрийн төрсөн дүүтэйгээ хамт архи согтууруулах ундааны зүйлийг шүүгдэгч Х.Алтанхундагын гэрт уусан. Уугаад Х.Атай маргалдсан талаар мөрдөн байцаалтын шатнаас тодорхой мэдүүлэг өгсөн. Түүний өгсөн мэдүүлэг нь гэрч Батбаатар гэх хүний мэдүүлгээр давхар нотлогддог. Өөрөөр хэлбэл чих рүүгээ будаа агшаагчийн саваар цохиулаад яваад өгсөн гэх мэдүүлэг нь үнэн байдаг. Яагаад гэвэл Батбаатарын мэдүүлгээр Эын толгойн ар хэсгээс цус гарсан байдалтай явж байхаар нь чи гэртээ хариач ээ гэж хэлж байсан гэх талаар мэдүүлдэг. Батбаатар 29-ны орой юу? 30-ны орой юу гэдгийг тодорхой санахгүй байна гэж хэлдэг. Эын хувьд тухайн үед 29-ны орой Х.А нь төрсөн дүү Эрдэнэ-Очирыг цохиж толгойд нь гэмтэл учруулсан гэж мэдээгүй. Мэдээгүй боловч маргааш өдөр нь өөрөө Х.Алтанхундагын мэдүүлэгт дурдсан талийгаачийг байс хийж байгаад гадаа үүдний довжоон дээр аваачиж тавьдаг, Ах дүү нар нь ирж авах юм болов уу гэж хараад байдаг. Нэг бол хашаанаас гаргаад замын урд тавьдаг. Сүүлдээ нохой шувуу идчихнэ гэж бодоод айгаад буцаад оруулж ирсэн гэх нөхцөл байдалтай тохирно. Энэ хэрэг гэрчээр мэдүүлэг өгсөн Нэргүй гэх байгаа. Хавтаст хэрэгт хоч нэрээр нь НЭргүйг Баасаа гэж дуудсан. Баасаагийн мэдүүлгээр Х.Алтанхундагын гэрт талийгаач хэвтэж байсан. Хэвтэж байхдаа толгойн ах хэсэгт нь цус гарсан. Чих нь сэтэрсэн байсан. Ингээд Э оруулах гээд ноцолдоод байхаар нь би өргөж оруулсан. Оруулаад орны урд талд буюу хэргийн газрын үзлэгээр цус илэрсэн буйдангийн урд талын хар хэсэгт тавьсан гэдгийг мэдүүлдэг. Мөн талийгаачийн хувцсанд цус мэт зүйл илэрсэн. Энэ нөхцөл  байдлаас үзэхэд Э нь 8 сарын 30,31-ний өдөр, 9 сарын 01-ний өдөр талийгаачид эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй эмнэлгийн тусламж дуудаагүй гэсэн үг. Гэтэл 8 сарын 31-ний өдөр Жаргалсайхан гэрч үнээний зэлэн дээр үнээ саагаад байж байхад гэрч Бугаа буюу Эрдэнэбулган хажууд нь байсан. Эрдэнэбулган дээр очиж асуудлыг ярьсан. Ярихдаа ямар нэгэн байдлаар өөрөө тамхи өгчих гэх байдлаар ярьсан гэдэг боловч хэрэгт авагдсан Эрдэнэбулган, Жаргалсайханы мэдүүлгээр талийгаачийг гэмтэлтэй байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай байна гэж очиж уулзаагүй. Энэ талаар Эрдэнэбулган, Жаргалсайхан гэх гэрч нар хэлсэн байдаг. Жаргалсайхан гэдэг нь Эрдэнэбулганы ахын эхнэр байгаа юм. Жаргалсайхан яагаад Э надтай нэг их юм ярилгүй яваад өгөв. Юу гэж байна цаадах чинь гэхэд Очироог Хундага цохисон тэрэнтэй холбоотой юм шиг байна гэж Эрдэнэбулган ахынхаа эхнэрт хэлдэг. Шүүгдэгч Д.Эын хувьд талийгаач дүүдээ эмнэлгийг тусламж үйлчилгээ үзүүлэхээр очиж байгаагүй. Энэ талаар яриа болоогүй болох нь тогтоогдож байна. Талийгаач 8 сарын 29-өөс гэмтэл авсан өдрөөс хойш 09 сарын 02-ны 09:45 минут хүртэл хэн ч энэ хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээгүй. Гарын 10 хуруу ханасныг тооцохоос эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээгүйгээс болж талийгаачийн авсан гэмтэл нь даамжирч үхэлд хүргэх хүнд гэмтэл болсон. Эмнэлгийн тусламж үйлчилгээ 09 сарын 02-ны өдөр авсан боловч талийгаач маш хүнд гэмтлийн улмаас хагалгаанд орох боломжгүй байдлаас нас барсан үйл баримт мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдож байна. Эын хувьд би энэ асуудлыг мэдэхгүй байсан гэж ярьдаг. Гэтэл өнөөдөр шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Мөнхцэцэг гэх хүн талийгаач өмнө нь 2,3 өдөр дээшээ хараад шартаад байдаг хүн биш. Мэдээж тэр хүн дээш доош босож сууна, бие засаж, хүнтэй ярьдаг байсан талаар тодорхой мэдүүлэг өгсөн. Мөрдөн байцаалтын шатанд энэ талаар тодруулаагүй боловч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа учраас миний хувьд үнэлж байна. Тийм учраас талийгаачид Эыг эмнэлгийн тусламж үзүүлээгүй гэх үйл баримт тогтоогдож байгаа учраас нас барсан үйл баримттай шалтгаант холбоотой гэх үйл баримт тогтоогдож байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна.

Энэ гэмт хэргийн улмаас Эрдэнэт хүний амь нас үрэгдсэн. Мөн гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь учир утгагүй архидалтаас энэ гэмт хэрэг гарсан. Тэр өдөр хэн нэгэн хүний ямар нэгэн тэмдэглэлт баярын өдөр байгаагүй. Ийм нөхцөл байдал тогтоогдож байгаа учраас шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Хохирлын хувьд шүүгдэгч Х.А нас барсан болох нь холбогдох төрийн байгууллагын баримтаар нотлогдож байгаа учраас хохирол төлбөр гаргуулах саналгүй. Энэ гэмт хэргийн улмаас 16,606,479 төгрөг гарсан. Энэ хохирлыг улсын яллагчийн хувьд 3 хуваана гэж үзэж байна. Шүүгдэгч Х.Алтанхундагын хувьд 5,535,493 төгрөг бол Х.А байхгүй учраас түүнээс гаргуулах төлбөргүй, шүүгдэгч Х.Эгийн, Д.Э  нараас тус бүр 5,535,493 төгрөг гаргах саналыг шүүхэд гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхцэцэг:

...Улсын яллагчтай санал нэг байна. Би хэлж ярьж чадахгүй хэцүү байгаа учраас бичгээр бичсэн. Энэ хэргээс болж хүний амь нас хохирсон. Ар талд 4 хүүхэд байна. Гэм буруутай нь тогтоодог юм. Миний гомдол хэвээрээ байгаа. Төрсөн дүү хамаатан садан байгаа. Өмнө нь ах маань ийм байдалтай байж байсан. Дүү нь ийм байдалтай байхад мэдээгүй гэх байдалтай баймааргүй санагдаад байгаа юм. Танихгүй хүн байсан бол хаячихлаа гэж бодох сон. Дүүдээ яагаад тусламж үзүүлээгүй юм бол гэж бодож байна. Мэдээж архидалтаас болсон. Хуулийн дагуу хариуцлагыг нь хүлээлгэж өгнө үү. Өмнөх шигээ 100 хувь буруутай гэж бодож байна. 2 хуудас тайлбараа бичгээр өгч байна. Ийм цаг үе ирэхээр хэлж чадахгүй байх гэж бодоод бичээ ирсэн... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр:

...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Эгийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцож байна. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл миний үйлчлүүлэгч өөрийн бүхий л бололцоогоор эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Ийм нөхцөл байдал байгаа учраас талийгаачийг гэмтэл авсныг гэмтлийн эмнэлэгт очсон үедээ мэдсэн. Улсын яллагчаас яллах байгаа гэмтэл авсныг мэдсээр байж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээгүй гэх ийм зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Улсын яллагч та 1-3 шил архи уусан. гэж ярьж байна. Миний үйлчлүүлэгчийг хавтаст хэрэгт авагдсан гэрч Нэргүй, Эрдэнэбулган, Батбаатар нар Х.Э гэх хүн унтаж байсан гэх зүйл ярьдаг. Миний үйлчлүүлэгч би 29-ны өглөө унтаж байгаад сэрсэн тэрнээс хойш үйл явдлаа санаж байна гэх зүйлийг ярьдаг. Бусдаар амь хохирогчид хэн гэмтэл учруулсан, тархи руу нь хүрзээр хэд хэдэн удаа цохисон гэх энэ үйл баримтыг харчхаад эмнэлгийн тусламж дуудаагүй нөхцөл байдал байхгүй. Миний үйлчлүүлэгч анхнаасаа энэ хүнийг харвачихсан байна уу, дээрээс нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлье гэж яриад явахад нь бусад хүмүүс нь наадах чинь шартаад хэвтдэг гэх зүйл ярьсан. Харин ч миний үйлчлүүлэгч 31-ний өдөр гэрт нь аваачиж өөрийн чадлаар тусламж үзүүлсэн. Хавтаст хэрэгт авагдсан Одончимэг гэх гэрчийн мэдүүлэг байгаа. Утсаар ярих гээд ирсэн. Манай дүү бие нь сайнгүй байна. Харвах гээд байна уу яах гээд байна гэж хэлсэн. Тухайн үед утастай хүн байгаагүй. Эыг тэрэлж рүү явсан. Өөрөө ч гэсэн тусламж дуудах гээд тэрэлж явсан. Шүүхийн хэлэлцүүлэгт 6 км газар байдаг гэж ярилаа. Яваад очиход эмч нь байгаагүй гэдэг. Ингээд буцаад ирсэн үйл явдал байгаа. Миний үйлчлүүлэгч Э байхгүй байсан. Тухайн хашааг нь хаяж яваагүй. Улсын яллагчийн яриа байгаа дүгнэлттэй холбоотой харах гэхээр хоёрдмол агуулга харагдаад байна. Зүйлчлэлийн талаар. Энэ яг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт байвал энд зогсож байгаа хоёр хүн байх юм уу үгүй юу гэх асуудал яригдана. Улсын яллагч яллах дүгнэлтэд дурдаж өгсөн байна. Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохироох үйлдэл хийсний улмаас хүн нас барсан бол амь хохирогчийн үхэл, амь хохирогч үйлдэл хоёр шалтгаант холбоотой. Х.Алтанхундагын энэ үйлдэл нь хүнийг алах гэмт хэрэгт бүрэн хангасан гэж үзсэн. Тэр хүн тухайн хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн байхад энэ хоёр хүн байх юм уу. Хамтад нь зүйлчлээд ороод ирсэн. Сая ярихдаа хүнд гэмтэл учруулсан гэх агуулгаар яриад байна. Би бодохдоо улсын яллагч нэгэнт 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг гэж хүлээн зөвшөөрч яллах дүгнэлт учраас энэ хоёр хүн энд байх ёсгүй учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү. үйлдлийн хувьд миний үйлчлүүлэгч нар тухайн хүнийг хүнд гэмтэл авсныг мэдээгүй гэв. Тийм шалтгаантай учраас хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнгөнзул:

...Д.Эын өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2т зааснаар эмнэлгийн тусламж үзүүлээгүй гэж яллах дүгнэлт үйлдсэн. Өмгөөлөгчийн зүгээс энэ гэмт хэргийн шинжийг бүхэлд нь хангаагүй гэж үзсэн. Энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж нь бэртэл гэмтэлтэй, эм, эмнэлгийн тусламж шаардлагатай хүнийг, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас гэж байна. Ингээд харахаар санаатай үйлдэлтэй байна. Тухайн амь хохирогчийг бэртэл гэмтэл тусламж үйлчилгээ үзүүлээгүй гэж буруутгаж байгааг мэдсэн байх шаардлагатай. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас харахад бэртэл гэмтэл авсан болохыг мэдээгүй байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Э чинь Эрдэнэ-Очирын ах шүү дээ. Гэтэл бэртэл гэмтэл авсныг мэдсээр байж юу гэж орхиж явах уу. Ихэр юм шиг өссөн ах дүүс. Мэдээгүй учраас тийм үүргийг биелүүлэх үүрэг оногдоогүй байдаг. Гэмт хэргийн объектив болон субьектив шинж нь хангагдахгүй байна. Мэдээж ямар нэгэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийн улмаас хүний амь хохирсон. Шалтгаан холбоо яригдана. Ямар шалтгаант холбоо яригдах вэ гэхээр хүний ямар нэгэн төмөр эд зүйлээр толгой руу нь цохисны улмаас тэр хүний амь нас хохирсон байна. Тухайн хүний тархинд гэмтэл учирсан. Хэврээ Х.А хүрзээр цохиогүй байсан бол энэ хүний амь нас хохирохгүй байсан. Гэтэл Х.А нь хэргийн үйл баримтаас харах юм бол наад хүнээ битгий хөдөлгө харвачих нь гээд өөрөө хүрзээр цохисноо мэдсээр байж тэр хүнийг хөдөлгөхгүй, матраасыг эргүүлж харуулсан гэх үйлдлээ хийж өөрийнхөө хүний амь насанд чиглэсэн үйлдлийг нуух мөн тэр хүний амь нас хохироход туйлд нь хүргэсэн гэж үзэж байна. Ш.Амарбаяр өмгөөлөгч ярилаа. Хүний амь насыг хохироохоор зүйлчилсэн хэр нь дахиж энэ хоёр хүнийг 15.2т зааснаа зүйлчилж оруулж ирсэн нь ойлгомжгүй байна. Энэ дүгнэлттэй санал нэг байна. Улсын Дээд Шүүхийн тайлбарт хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон нь төгс үйлдэлд нь тооцогдох бөгөөд энэ үйлдэл нь үхэлд шууд хүргэсэн. Х.Алтанхундагын үйлдэл тэр чигтээ төгс үйлдэгдсэн. Гуравдугаарт, Э бас гэмтэл авсан байдаг. 2022 оны 08 сарын 31-ны өдөр мэдсэн. Х.Алтанхундагын гэрээс авч явснаа мэдсэн. Дараа нь эмнэлгийн тусламж үйлчилгээ буюу Баярмаа эмчийг ирэх үед нь тархиндаа гэмтэл авсныг мэдсэн. Шинжээч эмчээс шүүхийн хэлэлцүүлэгт асуухад даруй буюу яаралтай тусламж үзүүлсэн бол амьд гарна гэж хэлсэн. 8 сарын 30-ны өдөр хагалгаанд орсон бол амь аврагдах боломжтой гэдэг.  Гэтэл Х.А амь хохирогчийг 8 сарын 30-ны өдөр хонуулсан байдаг. 8 сарын 31-ний өдөр амь хохирогчийг авсан байдаг. Бэртэл авсныг мэдээгүй гэх үйл баримтууд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Мөрдөгч, прокурорын хувьд хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллах, цагаатгах, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөлийг бүрэн гүйцэт тогтоох ёстой. Гэтэл энэ ажиллагааг хийгээгүй. Энэ гэмт хэргийг үйлдсэн гэхэд маш том эргэлзээ үүсэж байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх нь нотлогдохгүй байна. Гэмт хэргийн шинж нь хангагдахгүй байна. Иймд шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Х.Э:

...Би хамгийн том бэр нь надад үнэхээр их харамсалтай байна. Эрдэнэт хүний амь хохирсон байхад өөрийгөө зөвтгөж байгаа ч юм биш. Буруутгаж байгаа ч юм биш. Би зүтгэсэн явсан. Би цохиулсны, нь мэдсэн бол явна шүү дээ. Очироо миний хамгийн хайртай дүү байсан. 3 жилийн манай заставын цэрэг байсан. Миний нөхөр дарга нь байсан. Заставын хүнд нөхцөлд 3 жил бид нар мөр зэрэгцэж ажиллаж байсан. Өнөөдөр би нөхрөө алдчихаад жил болоогүй дүүгээ алдсанд гутраад зогсож байна. Нэг дүүтэй нь гэмт хэрэгт холбогдоод өдий насыг насалчхаад ингээд зогсож байгаад маш их гомдолтой байна. Үгээр хэлэхийн аргагүй ийм нөхцөлд байна. Би өөрийн хэмжээнд туслах гэж явсан. Миний явсан газар хязгаарлагдмал байсан. 103 дуудах газар биш. Би утсаа олоогүй. Тархиндаа гэмтэл авсныг мэдээгүй. Толгойноос нь жаахан хатсан цус мэдрэгддэг. Урд өдөр нь тэрэлж яваад зодолдоод ирсэн. Нүүр ам нь шалбараад ирсэн байсан. Тэгж л бодсон. Би хойноос нь утсаар яръя, түргэн дуудъя, тусламж үзүүлье гэж явсан. Би зүтгээгүй биш зүтгэсэн. Хөнгөн ял оногдуулж өгнө үү. Эрх нөхрөө алдаад дээр нь ийм асуудалд ороод зогсож байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Д.Э:

...Хамгийн том ахын эхнэр нь Х.Э. Ах, дүү хоёроо жил дараалаад алдсан. Дүүгээ өнгөрснөөс хойш архи уухаа больсон. Яг өөр шигээ бодож өөр шигээ хайрладаг, архи дээр нөхөрлөдөг ч гэсэн бие биеэ дэмжиж өссөн хоёр. Одоо ч гэсэн нүдэнд харагдаад байдаг. Би хууль дүрмийг сонслоо. Даанч мэдсэнгүй. Би мэдсэн бол төрсөн ах нь шүү дээ яаж ийж байгаад олно. Одоо бодоод байхад манай тэнд үнэхээр зэлүүд, айлууд байхгүй. Би сүүлд мэдсэн. Дүү чинь хүнд цохиулаад үхчихлээ гэдгийг төрсөн ахаасаа сонссон. Шөнө ийм зүйл сонсох муухай эвгүй байдалд орсон. Би цуг дүүтэйгээ байсан шүү дээ. Багийн эмч, хажууд нь Бугаа тугалыг нь эвэлгээд зогсож байсан. Би олон юм яриагүй. Манай дүү харвасан юм шиг байна. Очоод үзээд өг гэж хэлээд явсан. Бугаа та нарыг үзэхгүй гэх зүйл ярьсан. Би архи уусан байсан ч гэсэн илүү, дутуу зүйл юу ч яриагүй. Би сая сонслоо. Хүн чанаргүй яриа ярьсан байна. Ийм байдалд орсондоо үнэхээр харамсаж байна. Би чинь өөрөө хохирогч шүү дээ... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.

 

Иргэдийн төлөөлөгч С.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

...Хүрзээр цохисон Х.А энэ хүмүүсийг гэр орондоо архи уулгаж, хэдэн удаа уулзаж байсныг сайн мэдэхгүй байна. Бүх нөхцөл бололцоог хангасан байна. Дэлгүүрээсээ үйлчлээд явуулж болох байтал гэр орондоо байлгасан байна. Архийг нь хангасан байна. архийг хайрцаг саваар нь тавьсан байна. Дэлгүүрийнхээ барааг агуулахдаа тавиагүй байна. Тийм учраас бэлэн дахин дахин маргааш орой нь юм уу уух бололцоог Х.А бүрдүүлсэн гэж бодож байна.

Х.Алтанхундагын буруу зүйл хийсэн гэж бодож байна. Энэ хоёр хүний хувьд өөрсдөө хохирогч болоод зогсож байгааг нь харахаар өрөвдөж байна. Төрсөн ах нь дүүгээ алдчихаад хэцүү байгаа байх. Гэхдээ 5, 6 км юу ч биш шүү. Гэхдээ ийм асуудал болно гэж бодоогүй байх. Эцсийн байдлаар би тэгж эмнэлгийн тусламж үзүүлсэн юм аа, би тэгж 103 авчирч үзүүлсэн гэж ярихгүй. Өмнө нь ингэж шартдаг. Өмнө нь ингэж гэмтэл авдаг болохоор тэрний нэгэн адил гэж бодоод хандсан юм байхдаа гэж бодож байна. Тусламж үзүүлээгүй.  Тусламж үзүүлээгүй гэдэг дээр гэм буруутай гэж үзэж байна... гэсэн саналыг гаргасан.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг”,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг” тус тус гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Х.Алтанхундагын холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэгт хамаарах бөгөөд “Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг”-үүдээс “Хүнийг алах” гэмт хэрэг”-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

 

“Хүнийг алах” гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн ямар нэгэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаанд холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг... байхаар хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд шүүгдэгч Х.А нь амь хохирогч Д.Эрдэнэ-Очирыг хүрзээр цохих, сэдэлт, санаа зорилго төрж, толгойн тус газар нь удаа дараа хүрзээр цохисны, улмаас амь хохирогч нас барсан үйл баримт болсон байна.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Х.Алтанхундагын хүрзийг зэвсгийн чанартай хэрэглэн Д.Эрдэнэ-Очирын толгой хэсэгт удаа дараа цохиж байгаа гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Эрдэнэ-Очирын амь нас хохирсноор төгссөн бөгөөд үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа эсэх нь хэргийн зүйчлэлд нөлөөлөхгүй.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг /амь нас хохирох/ учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг шинжтэй, төгссөн гэмт хэрэг юм.

 

Тэрээр хүний амьд явах эрхэд халдаж амь насыг нь хохироож буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, амь хохирогчийн амь насыг хохироосон хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд амь хохирогч нас барсан хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна. 

 

Иймд шүүгдэгч Х.Алтанхундагыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар түүнийг гэм буруутай байна гэсэн саналыг гаргасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгийн болон бусад бичгийн нотлох баримтуудтай нийцэж байна гэж үзлээ.

 

Гэтэл шүүгдэгч Х.А нь 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гэртээ нас барсан талаар шүүх хуралдаан эхлэхийн өмнө мэдэгдсэн ба шүүгдэгч Х.Алтанхундагын нас барсан болох нь 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 0152 дугаарт бүртгэж нас барсны гэрчилгээ олгосон тухай нотлох баримтаар тогтоогдож байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “шүүгдэгч нас барсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Х.Э, Д.Э нарын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улмаар Д.Эрдэнэ-Очирыг бэртэл гэмтэлтэй, бусдын туслалцаа шаардлагатай байхад нь аюул учирсан нөхцөлд буюу 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл амь хохирогч Д.Эрдэнэ-Очирт эмнэлгийн тусламж үзүүлээгүйн улмаас нас барсан гэх үйл баримтууд тус тус тогтоогдсон байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Х.Э, Д.Э нар нь бэртэл гэмтэлтэй хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан шинжийг хангасан, материаллаг шинжтэй, төгссөн гэмт юм.

 

Мөн шүүгдэгч Х.Э, Д.Э нарын үйлдсэн гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ...гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ.” гэж зааснаар гэмт хэрэг тус бүр нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Иймд шүүгдэгч Х.Э, Д.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бэртэл гэмтэлтэй хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Мөн иргэдийн төлөөлөгч шүүгдэгч Х.Э, Д.Э нарыг гэм буруутай байна гэсэн саналыг гаргасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгийн болон бусад бичгийн нотлох баримтуудтай нийцэж байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Б.Батсайхан:

...Шүүхээс шүүгдэгч Х.Ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүгдэгч Х.Э Д.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.  Шүүгдэгч Х.Ад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Энэ саналыг дэмжиж байна. эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э, Д.Э нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, хохирол төлбөрөө нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлыг хөнгөрүүлсэн  нөхцөл байдалд авч үзээд улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Х.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 төгрөгөөр торгох ялын саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 төгрөгөөр торгох ялын саналыг тус тус шүүхэд гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн унин иштэй хүрзийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 6-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхцэцэг:

...Улсын яллагчтай санал нэг дэмжиж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр:

...Шүүхээс миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон. Завсарлага авч ажлын 5 хоногт 5,535,500 төгрөгийг хохирлыг бүрэн төлж барагдуулсан байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж харж байна. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлын хувьд байнгын эмчийн хяналтад байдаг. Энэ талаар баримтууд байна. Миний үйлчлүүлэгч өнөөдрийн байдлаар 900,0000 төгрөгийн тэтгэвэр авдаг. Улсын яллагчийн санал болгож байгаа ялыг бүрэн биелүүлэх боломжтой. Миний үйлчлүүлэгч гэр бүлийнхээ хүнийг дагаар цэргийн штабыг дагаж явдаг байсан. Нэгэн зүйлийг хэлэхэд хар нүдэн бүсгүй гэх дууны эзэн ийм хүн юм. Улсын яллагчийн санал болгож байгаа ялыг дэмжиж байна. Торгон ялыг хуульд зааснаар 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнгөнзул:

...Шүүхээс миний үйлчлүүлэгч Д.Эыг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Хохирол мөнгийг нөхөн төлсөн.м Үлдэгдэл мөнгийг өнөөдрөөс 10 хоногийн дотор төлөхөө илэрхийлж байна. Улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч эрхэлсэн тодорхой ажилтай орлого олдог. Байнгын нийгмийн даатгалаа төлөөд явдаг. Мөн үйлдсэн гэмт хэргийн шинж, тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, миний үйлчлүүлэгчийн дүүгээ алдсан байгаа адилхан сэтгэлзүйн хүнд байдалд байгаа зэргийг харгалзаж үзнэ үү. Торгуулийн ялыг шүүхээс боломжит хугацаагаар тогтоож өгнө үү. мөн манай үйлчлүүлэгч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т хэрэглэж хорих ял оногдуулахгүй тэнсэх боломж бас байгаа. Шүүхээс энэ нөхцөл байдлуудыг харгалзаж хөнгөн ял оногдуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Х.Э:

...Ийм явдал болсонд маш их харамсаж байна. Талийгаачийн үр хүүхэд, эхнэрт нь гүнээ харамсал илэрхийлье. Би амьд байх хугацаандаа дүүгийнхээ хэдэн хүүхдийг харж хандаж явахаа хэлж байна. Миний биеийн байдал хорих ялыг дийлэхгүй байх. Биеийн байдал хувийн байдлыг минь харгалзаж торгох ял оногдуулж өгнө үү. Торгох ялыг тэтгэврээрээ төлж чадна... гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Д.Э:

...Дүүгийнхээ эхнэр, хүүхдүүдээс уучлалт гуйж байна. Тийм юм болно гэж үнэхээр мэдээгүй. Санаанд багтаагүй. Ийм зүйл болсонд маш их харамсаж байна. Би бас хохирогч төрсөн дүүгээ алдаад ажил хөдөлмөр хийхэд хэцүү байна. Шүүх бүрэлдэхүүнээс хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж гуйж байна. Мөнгөн торгуулийг цаг тухайд нь өгч чадна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

 Шүүх шүүгдэгч Х.Э, Д.Э нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлсөнг, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ял тохирно гэж шийдвэрлэлээ.

 

 Шүүгдэгч Х.Э, Д.Э нарт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож,   

шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Х.А, Д.Э, Х.Э нарын гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байна.

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 16.606.479 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн үүнийг шүүгдэгч Х.А, Д.Э, Х.Э нараас хувь тэнцүүлэн буюу 5.535.493 /таван сая таван зуун гучин таван мянга дөрвөн зуун ерэн гурав/ төгрөгийг тус бүрээс гаргаж шийдвэрлэснээс шүүгдэгч Д.Э, Х.Э нар болон тэдний өмгөөлөгч нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсний дараа буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлт танилцуулах шатыг эхлүүлэх гэсэн боловч шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс гэм хорын хохирлыг төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргахад улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч нараас тайлбар гаргаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуралдаан завсарлах тохиолдолд завсарлах хугацаа ажлын 5 өдрөөс хэтэрч болохгүй” гэж заасны дагуу шүүх хуралдааныг завсарлуулсан байна.

 

Шүүхээс шүүх хуралдааныг ажлын 5 /тав/ хоногийн хугацаанд завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Х.Э нь хохирлыг бүрэн төлж барагдуулсан, шүүгдэгч Д.Э нь 3.000.000 /гурван сая/ төгрөгийг тус тус төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирол төлсөн баримтаар тогтоогдож байна.

 

Иймд шүүх энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Эг бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Д.Эаас 2.535.493 /хоёр сая таван зуун гучин таван мянга дөрвөн зуун ерэн гурав/ төгрөгийг гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхцэцэгт олгож, шүүгдэгч нараас гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэлээ.

 

Харин шүүгдэгч Х.Алтанхундагыг “шүүгдэгч нас барсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүнээс хувь тэнцүүлэн гаргах байсан 5.535.493 /таван сая таван зуун гучин таван мянга дөрвөн зуун ерэн гурав/ төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхцэцэг нь иргэний журмаар нас барсан шүүгдэгчийн өв залгамжлагчаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар: 

Эрүүгийн 2234000000415 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Э, Х.Э нар цагдан хоригдсон хоноггүй болохыг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгч нараас тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг унин модон иштэй хумбан хүрзийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст хариуцуулсныг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, .22.4.1., Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр 1 дэх хэсгийн 1.3.,

   36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр

      зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан

 зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

    ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А Х.Ад холбогдох эрүүгийн 2234000000415 дугаартай хэргийг “шүүгдэгч нас барсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Б Х.Э, А Д.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “бэртэл гэмтэлтэй өвчний улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Шүүгдэгч Б Х.Э, А Д.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус бүрийг таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Х.Э, А Д.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус бүр оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б Х.Э, А Д.Э нарт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг, унин модон иштэй хумбан хүрзийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7. Эрүүгийн 2234000000415 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б Х.Э, А Д.Э нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч Б Х.Э нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгч нараас гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч УУ69090611 дугаарын регистртэй, А Д.Эаас 2.535.493 /хоёр сая таван зуун гучин таван мянга дөрвөн зуун ерэн гурав/ төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х овгийн Б.М олгосугай.

 

9. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х овгийн Б.М нь 5.535.493 /таван сая таван зуун гучин таван мянга дөрвөн зуун ерэн гурав/ төгрөгийг нас барсан шүүгдэгчийн өв залгамжлагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

10. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б Х.Э, А Д.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

11. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

13. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б Х.Э, А Д.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ш.ГАНДАНСҮРЭН

 

                   ШҮҮГЧИД                                                Ж.ДЭЛГЭРМӨРӨН

 

                                                                   Ю.ЭНХМАА