Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/225

 

 

 

 

        

   2023       07        25                                        2023/ШЦТ/225

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                     2        15                                                                                 2019/

              Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,                     

              Улсын яллагч Б.Тогтох,

              Хохирогч Г.О-, Д.Л-,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

              Шүүгдэгч Б.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-од холбогдох эрүүгийн 2338000000218 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

              Шүүгдэгчийн биеийн байцаалт:

              Монгол Улсын иргэн, Б.Э-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Тахилт” нэртэй газарт 2023 оны 05 дугаар сарын 06-ны орой 23:00 цагийн орчим ... улсын дугаартай “Сонота-6” загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 3.7а “...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас ...улсын дугаартай “Huandai Avante XD загварын автомашинтай мөргөлдөж уг автомашинд зорчиж явсан Д.Л-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, жолооч Г.О-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгч Б.Э-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2338000000218 дугаартай хэрэгт мөрдөн  шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Тахилт” нэртэй газарт 2023 оны 05 дугаар сарын 06-ны орой 23:00 цагийн орчим ... улсын дугаартай “Сонота-6” загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 3.7а “...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас ...улсын дугаартай “Huandai Avante XD загварын автомашинтай мөргөлдөж уг автомашинд зорчиж явсан Д.Л-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, жолооч Г.О-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э-ын өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Л-гийн өгсөн: “...Миний эгэм хугарсан, дал цуурсан, хамар муруйлттай, тархинд хаван үүссэн. Улаанбаатар хотод имрай хийлгэх гэсэн боловч гадны биет байгаа болохоор харж болохгүй байна гэж хэлсэн. Цаашдаа сарын дараа ирээд зүгээр болохгүй бол дахин хагалгаанд орно гэсэн. Ясны үрэвсэл явагдаад байна гэж хэлсэн. Нөхөр маань 2 сар намайг асарсан. Улаанбаатар хот руу бас авч явсан. Хамгийн гол нь бид хоёр хоёулаа ажил хийхгүй байгаа. Дээрээс нь би оюутан хүүхэдтэй. Цаашдаа би хэдэн сар болж байж ажлаа хийх вэ гэдэг асуудал хүнд байна. Гэхдээ энэ хүн намайг эмнэлэгт байхад нэг удаа ч яаж ийж байгаа талаар асуугаагүй. Өдий болтол намайг яаж байна гэж утсаар яриагүй. Би гомдолтой байна. Манай нөхөр хоёр сар ажлаа хийгээгүй, би бас гурван сар ажлаа хийгээгүй. Гэхдээ энэ хүн ч ажил амьдралтай хүн байх. Тиймээс би эмчилгээний зардал дор хаяж 5.000.000 төгрөг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.О-ын өгсөн: “...Машин маань эвдэрсэн. Утас эвдэрсэн. Би нэг сар хэвтэрт байж байгаад босч ирсэн. Нэг сарын цалинг хохиролд нэмэх хүсэлтэй байна. Машины мотор, хроп эвдэрсэн” гэх мэдүүлэг,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-13 тал/,

Хохирогч Д.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 05 сарын 06-ны орой Мөрөн сумаас 21 цагийн өнгөрч байхад ажлын газрын Г.О-ын эзэмшлийн ...улсын дугаартай цагаан өнгийн жижиг машинаар Тариалан сум руу хөдөлсөн. Тухайн үед Г.О- машин барьсан би урдын хажуу талынхан суудал дээр сууж явсан юм. Тэгээд замд Тахилтын гүүрний наахан талд явж байхад эсрзг урсгал талаас цагаан өнгийн жижиг машин гэрлээ шилжүүлэхгүй ороод ирсэн. Тэгээд нэг сэрсэн чинь хамар амнаас их цус гарсан байдалтай машины суудал дээр сууж байсан. Тэгэхээр нь машиныхаа хаалгыг онгойлгож буугаад гар өргөж замд явсан машин зогсоосон. Тэгтэл надтай хамт жолоо барьж байсан Г.О- амь авар гээд орилоод байсан. Замд явж байсан хүмүүс очиж машиных нь хаалгыг эвдэж Г.О-ыг машинаас гаргасан. Г.О- Лхагваа эгчээ танаас их хэмжээний цус гараад байна та яаралтай эмнэлэг яв гэж хэлээд өөрөө машиныхаа хажууд үлдэж би замын машинаар Мөрөн сумын нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн 103 дээр ирж шууд эрчимт эмчилгээнд орсон. ...Эмчилгээний зардалтай холбоотой мөнгөө нэхэмжилж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19, 21 тал/,

Хохирогч Г.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Одоо миний зүү талын шагай л өвдөж байгаа бусдаар бол зүгээр байгаа. Гомдолтой байна. Машинаа засуулж авмаар байна Сар ажил хийсэнгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/,

Иргэний нэхэмжлэгч Г.Аззаяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ”... Г.О-ын эмчилгээ үйлчилгээ авсан эсэхийг шалгахаар эрүүл мэндийн даатгалын сангаас шүүж үзэхэд нийт 2.808.000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан байсан. ...Г.О- эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас 262.000 төгрөгийг буруутай хүнээс нь нэхэмжилнэ. ...Б.Д.Л-гийн эмчилгээ үйлчилгээ авсан эсэхийг шалгахаар эрүүл мэндийн даатгалын сангаас шүүз үзэхэд нийт 2.808.000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан байсан” гэх мэдүүлэг (хх-ийн 33-34, 38-39 тал),

Гэрч Г.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 05 сарын 06-ны орой би Мөрөн сумаас оройны 21 цаг өнгөрч байхад ажлын газрын Д.Л- бид хоёр миний эзэмшилд байдаг 2305 УНТ улсын дугаартай Аванти маркийн машинаар Тариалан сум руу хөдөлсөн. Тухайн үед Д.Л- нь миний хажууд урд суудалд сууж байсан. Харин би өөрөө машинаа унаад явсан. Тэгээд замдаа Тахилтын гүүрний наахан талд явж байхад эсрэг урсгал талаас Сонато-6 маркийн машин гэрлээ шилжүүлэхгүй шууд миний явж байсан замын урсгал руу ороод ирсэн. Тухайн үед намайг мөргөсөн машин гэрлээ шилүүлэхгүй холын гэрэл дээрээ байсан. Тэгээд осолд ороод нэг мэдсэн чинь миний машин замаас гараад замын далангийн эрмэг дээр зогссон байсан. Хажууд байсан Лхагваа эгч ухаан алдсан ухаангүй байхаар нь сэрээсэн. Харин нөгөө Сонота-6 маркийн машин миний машин эсрэг талын далан руу унаад дөрвөн дугуй дээрээ зогссон байдалтай байсан. Тухайн үед миний хөл хавчуулагдаад би нэлээн удаж байгаад өөрийнхөө машинаас гарч ирсэн. Би тэр Сонато-6 маркийн машин луу очоогүй. Лхагваа эгч ч гэсэн очоогүй. Ингээд байж байхад замын хүмүүс ирээд нөгөө Сонато-6 луу очоод бид нар ирээд тэр Сонотагийн жолооч шал согтуу байна та хоёр яаж байна гэж хэлж байсан. Тухайн үед Лхагваа эгчийн хамраас нь цус гараа тогтохгүй байхаар нь замын унаанд суулгаад түрүүлээд аймаг луу явуулсан байсан Харин намайг Тосонцэнгэл сумын эмнэлгийн хүмүүс ирээд намайг аймгийн эмнэлэгт хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 46 тал/,

Иргэний хариуцагч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би одоогоос 3 жилийн өмнө хувь хүнээс 2.800.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо би өөрийнхөө машиныг 2.000.000 төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 43 тал/,

 Гэрч Л.Энхбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би нилээн согтолтой байсан. Харин Б.Э-ыг хэр зэрэг согтолтой байсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 261 дугаартай: “... Д.Л-гийн биед эгэм ясны хугарал, хамрын таславчийн муруйлт , зүүн нүдний дээд, дотор салст, хамар, дээд, уруулд зүүн хөх, цээжинд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Д.Л-гийн биед үүссэн эгэм ясны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, хамрын таславчийн муруйлт нь тусдаа, бусад гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хх-ийн 65 тал),

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 255 дугаартай: “...Г.О-ын биед зүүн шагайн гадна хавчаарын үений суналт, баруун өвдгөнд шарх, баруун хацар , зүүн өвдгөнд зулгаралт, зүүн хөлийн шагайнд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Г.О-ын биед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хх-ийн 74 тал),

 “Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ТХҮ- 923/6757 дугаартай “...гар утас Iphonе11 Promах 1.750.000 ...” гэх үнэлгээний тайлан (хх-ийн 81-83 тал),

“Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 586 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын: “...автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 2.191.000...” гэх үнэлгээний тайлан (хх-ийн 90-91 тал),

 “Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 480 дугаартай: “...үнэлгээгээр тогтоогдсон дүн 3.355.000 төгрөг..” гэх автомашин, техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 103 тал/,

Мөрдөгчийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн: “...тогтоох хэсэгт: ...оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. мөн дүрмийн 3.7 дугаар зүйлийн а хэсэгт заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн ...” гэх магадалгаа (хх-ийн 98-99 тал),

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 136-137 тал/,

Шүүгдэгч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 05 сарын 06-ны өдөр Энхбат найзтайгаа Тосонцэнгэл сумын төвд Баянгол гэдэг айлынд хоол унд идэж байгаад ганц хоёр лаазтай пиво ууж байгаад Тосонцэнгэл сумаас Мөрөн сумын чиглэлд оройн 20 цаг өнгөрч байхад Энхбат найзтайгаа хамт манай аавын ... улсын дугаартай Сонота-6 маркийн машинтай явсан. Тэгээд гараад Тахилтын гүүрний ойролцоо явж байгаад миний нойр хүрээд хальт зүүрмэглэж байгаад нэг сэрсэн чинь урдаас машины гэрэл тусаад ирж байхаар нь үрүүлээ зүүн дараад замын хажуу тал руу унасан. Тэгээд үүнээс хойш ухаан алдсан байж байгаад эмнэлэг дээр сэрсэн. ...Тэгээд зам тээврийн осолд орсон гэдгээ мэдсэн. Энхбат найз тухайн үед миний хажууд унтаж байсан бас ухаан алдаад эмнэлэг дээр сэрсэн гэж надад хэлж байсан. Нөгөө урдаас ирж байсан машиныг би мэдэхгүй байна. Тухайн үед гэрлийн гялбаанд ороод түс гэх чимээ гараад л би үрүүлээ зүүн дараад л машин замын хажуу руу унах үед би ухаан алдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 118 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

              Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Д.Л-, Г.О- нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Г.Аззаяа, иргэний хариуцагч Б.Б-, гэрч Г.О-, Л.Энхбат, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 261 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 255 дугаартай дүгнэлт, “Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ТХҮ- 923/6757 дугаартай үнэлгээний тайлан, “Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 586 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, “Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 480 дугаартай автомашин, техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, мөрдөгчийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн магадалгаа, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, шүүгдэгч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Б.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Тахилт” нэртэй газарт 2023 оны 05 дугаар сарын 06-ны орой 23:00 цагийн орчим ... улсын дугаартай “Сонота-6” загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 3.7а “...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас ...улсын дугаартай “Huandai Avante XD загварын автомашинтай мөргөлдөж уг автомашинд зорчиж явсан Д.Л-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, жолооч Г.О-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

              Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Л-гийн биед тогтоогдсон “эгэм ясны хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл, хохирогч Г.О-ын биед тогтоогдсон “зүүн шагайн гадна хавчаарын үений суналт, баруун өвдгөнд шарх, баруун хацар, зүүн өвдгөнд зулгаралт, зүүн хөлийн шагайнд цус хуралт” бүхий хөнгөн гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас авсан гэмтэл болох нь эргэлзээгүй нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч Б.Э-ын Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.Э- жолоодож явсан, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Б.Э- нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Э-ын гэм буруутай үйлдлийн улмаас Д.Л-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Г.О-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол болон эд хөрөнгөнд нь хохирол учирсан болох нь Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 261 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 255 дугаартай дүгнэлт, “Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ТХҮ- 923/6757 дугаартай үнэлгээний тайлан, “Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 586 дугаартай үнэлгээний тайлан зэргээр тогтоогдсон.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Г.О- эмчилгээний зардал 230.000 төгрөгийг нэхэмжилж, Хөвсгөл аймгийн Тариалан сумын хүн эмнэлэгийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 230.000 төгрөгийн Е-баримтыг гаргаж өгсөн /хх-ийн 157 тал/, Huandai Avante XD загварын ...улсын дугаартай автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 2.191.000 төгрөг, Iphonе11 Promах гар утасны үнэ 1.750.000 төгрөг, нийт 4.171.000 төгрөгийг нэхэмжилснийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хамааралтай гэж шүүх дүгнэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-оос 4.171.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.О-т олгохоор шийдвэрлэв.

Хохирогч Д.Л- нь эмчилгээ, хоол, унааны зардалд 3.600.000 төгрөг, нөхрийн 2 сарын цалин 1.000.000 төгрөг, өөрийн ажилгүй байсан 3 сарын хугацааны цалин 2.500.000 төгрөг, нийт 7.600.000 төгрөгийг нэхэмжилсэн байна.

“Бүтэн-Оргил” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн барааны үнэ 29.260 төгрөгийн Е-баримт, “Баянхайрхан зоог” гэх 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 13.500 төгрөгийн Е-баримт, “Бүрэнхаан” гэх 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 14.500 төгрөгийн Е-баримт, “Шүүдэргэн” эмийн сангийн 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 12.500 төгрөгийн Е-баримт, “Голомт” банкны 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1.000 төгрөгийн шилжүүлгийн баримт /хх-ийн 143 тал/,

Хайрхан зоогийн 24.500 төгрөгийн баримт, 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “авто газ” нэрээр бичигдсэн 40.000 төгрөгийн Е-баримт, “Шүүдэргэн” эмийн сангийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 27.000 төгрөгийн Е-баримт, 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 15.000 төгрөгийн Е-баримт, 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “авто газ” нэрээр бичигдсэн 13.000 төгрөгийн Е-баримт /хх-ийн 144 тал/, авто газын 13.000 төгрөгийн Е-баримт, Хаан банкны 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 40.000 төгрөгийн гүйлгээний баримт, Бүрэнхаан гэх 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 20.200 төгрөгийн Е-баримт, “Голомт” банкны 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1.000 төгрөгийн шилжүүлгийн баримт, “Дэдэн төв” гэх 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 8.300 төгрөгийн Е-баримт, “Тунамал” эмийн сангийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “гарын сойлт” 18.300 төгрөгийн Е-баримт, Хаан банкны 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 100.000 төгрөгийн шилжүүлгийн баримт /хх-ийн 145 тал/,

“Тэспетролиум” ШТС-ын 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 52.000 төгрөгийн шатахууны Е-баримт, “Хөвсгөл дуулга” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн барааны үнэ 80.000 төгрөгийн Е-баримт, “Хөвсгөл дуулга” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн барааны үнэ 32.000 төгрөгийн Е-баримт, 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн барааны үнэ 16.564 төгрөгийн Е-баримт, “Баянхайрхан зоог” гэх 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 34.000 төгрөгийн Е-баримт, “Шүүдэргэн” эмийн сангийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 14.000 төгрөгийн Е-баримт, /хх-ийн 146 тал/,

“Отгонтэнгэр” гэх 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 27.000 төгрөгийн Е-баримт, “Баянхайрхан зоог” гэх 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 22.500 төгрөгийн Е-баримт, Голомт банкны 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Nemo хүүхдийн хувцас гэх 59.000 төгрөгийн картын шилжүүлгийн баримт, “Хөвсгөл Дуулга” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 26.500 төгрөгийн Е-баримт, Голомт банкны 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Өлзийнаран гэх 20.000 төгрөгийн картын шилжүүлгийн баримт, “Хөвсгөл Аяны Жолоо” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2.500 төгрөгийн Е-баримт, “Хөвсгөл дуулга” ШТС-ын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 39.750 төгрөгийн картын шилжүүлгийн баримт, Голомт банкны 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1.000 төгрөгийн картын шилжүүлгийн баримт, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 72.879 төгрөгийн шатахууны Е-баримт, Голомт банкны 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1.000 төгрөгийн картын шилжүүлгийн баримт /хх-ийн 149 тал/, нийт 878.753 төгрөгийн баримт нотлох баримтаар үнэлж,

Шүүх хуралдаанд “НИК” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 51.652 төгрөгийн шатахууны Е-баримт, “Шүүдэргэн” эмийн сангийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2.400 төгрөгийн Е-баримт, “Тунамал” эмийн сангийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 7.800 төгрөгийн Е-баримт, “Хөвсгөл Дуулга” ШТС-ын 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 26.500 төгрөгийн Е-баримт, “Баянхайрхан зоог” гэх 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 19.000 төгрөгийн Е-баримт, 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн авто газны үнэ 31.000 төгрөгийн Е-баримт, Голомт банкны 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1.000 төгрөгийн картын шилжүүлгийн баримт, “Хөвсгөл Дуулга” ШТС-ын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 26.500 төгрөгийн Е-баримт, 26.500 төгрөгийн Е-баримт, 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн АИ-92 шатахууны үнэ 25.900 төгрөгийн Е-баримт, XimiVogie Zaisan sai гэх 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 59.202 төгрөгийн Е-баримт, “Юнигаз” гэх 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн авто газны үнэ 75.460 төгрөгийн Е-баримт, “Юнигаз” гэх 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 40.000 төгрөгийн Е-баримт, улсын Нэгдүгээр төв эмнэлэгийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн цээжний хөндийн КТГ-ын төлбөр 85.500 төгрөгийн баримт, 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 4.950 төгрөгийн Е-баримт, Moriton zaisan гэх 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2.000 төгрөгийн Е-баримт, “Гоо Анирс фарм” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1.900 төгрөгийн Е-баримт, “Сондор” эмийн сангийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2.900 төгрөгийн Е-баримт, “Сондор” эмийн сангийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 54.500 төгрөгийн Е-баримт, “Гоо Анирс фарм” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 4.900 төгрөгийн Е-баримт, Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “мөр ба бугалгын хугарал” нэрээр бичигдсэн 213.750 төгрөгийн төлбөрийн баримт, “Гоо Анирс фарм” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1.700 төгрөгийн Е-баримт, “Рома” эмийн сангийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн эм, тарианы үнэ 56.450 төгрөгийн Е-баримт, “Өлзийдэн” ХХК-ийн эмийн сангийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн эм, тарианы үнэ 52.000 төгрөгийн Е-баримт, “Монос” эмийн сангийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн эм, тарианы үнэ 126.079 төгрөгийн Е-баримт, “Монос” эмийн сангийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн эмийн үнэ 2.600 төгрөгийн Е-баримт, “Сити Фарм” эмийн сангийн 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн эмийн үнэ 1.050 төгрөгийн Е-баримт, “Нил фарм” эмийн сангийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 30.600 төгрөгийн Е-баримт, “Монос” эмийн сангийн 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 68.132 төгрөгийн Е-баримт, “Монос” эмийн сангийн 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 5.300 төгрөгийн Е-баримт, “Хонхондой-4” гэх 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 3.200 төгрөгийн Е-баримт, “Монос” эмийн сангийн 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн эмийн үнэ 5.300 төгрөгийн Е-баримт, Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн үений мэс заслын төлбөр 11.000 төгрөгийн баримт, “Ану Тулга” эмийн сангийн эм, тарианы үнэ 100.424 төгрөгийн Е-баримт, “Эгшиглэн” гэх 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 14.150 төгрөгийн Е-баримт, Хөвсгөл аймгийн Тариалан сумын хүн эмнэлгийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хэвтэн эмчлүүлэх төлбөр 230.000 төгрөгийн Е-баримт, Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн хэвтэн эмчлүүлэх төлбөр 213.750 төгрөгийн Е-баримт зэрэг нийт 1.479.678 төгрөгийн баримтыг нотлох баримтаар тус тус үнэлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-оос 2.358.431 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Л-д олгохоор шийдвэрлэв.

Хохирогч Д.Л- нь шүүх хуралдаанд “нөхрийнхөө ажилгүй байсан 2 сарын хугацааны цалин 1.000.000 төгрөг, өөрийн ажилгүй байсан 3 сарын хугацааны цалин 2.500.000 төгрөг, эмчилгээний зардал 1.741.569 төгрөг”-ийг, хохирогч Г.О- “ажилгүй байсан 1 сарын хугацааны цалин 1.000.000 төгрөг, автомашины үнэлэгдээгүй мотор, хропны үнэ 500.000 төгрөг, эмчилгээний зардал 329.000 төгрөг”-ийг тус тус нэмэгдүүлж нэхэмжилж байх боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаанд гаргаж өгөөгүй байх тул хохирлын талаар тодорхой тооцоолол хийх боломжгүй байна.

Иймд хохирогч Д.Л-гийн цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин, хохирогч Г.О-ын ажилгүй байсан хугацааны цалин, автомашины мотор, хропны үнийн талаарх нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Э-оос нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр Г.Аззаяаг тогтоосон, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн цахим системийн зардлын мэдээлэл, иргэний нэхэмжлэгч Г.Аззаяагийн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Иргэний нэхэмжлэгч Г.Аззаяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Д.Л-гийн Эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлэгт эмчилгээ хийлгэхэд гарсан 2.808.000 төгрөгийн зардлыг, мөн хохирогч Г.О-ын Эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлэгт эмчилгээ хийлгэхэд гарсан 262.000 төгрөгийн зардлыг шүүгдэгч Б.Э-оос нэхэмжилсэн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Б.Э-оос 3.070.000 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

Иргэний хариуцагч Б.Б- нь өөрийн өмчлөлийн ... улсын дугаартай “Соната-6” загварын тээврийн хэрэгсэлд учирсан 3.355.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.Э-оос нэхэмжлэхгүй гэснийг дурдаж байна.

              Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

              Шүүгдэгч Б.Э-ын гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагч Б.Тогтох эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-т зааснаар гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр  хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...миний үйлчлүүлэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Э-ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Э-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 121-124, 126-127, 129-135, 175 талд авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Э- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Шүүгдэгч Б.Э-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.Э-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон  албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн  6.8,  6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор тогтоож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д  зааснаар шүүгдэгч Б.Э-од тэнссэн хугацаанд “оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э- нь тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-оос 2.358.431 (хоёр сая гурван зуун тавин найман мянга дөрвөн зуун гучин нэг) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Л- (..)-д, 4.171.000 (дөрвөн сая нэг зуун далан нэгэн мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Г.О- (...)-т олгож, хохирогч Д.Л- нь ажилгүй байсан хугацааны цалин 3.500.000 төгрөг, эмчилгээний зардал 1.741.569 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал, хохирогч Г.О- нь  ажилгүй байсан хугацааны цалин 1.000.000 төгрөг, автомашины мотор, хропны үнэ 500.000 төгрөг, эмчилгээний зардал 329.000 төгрөгийн талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Э-оос нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Б.Э-оос 3.070.000 (гурван сая далан мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд оруулсугай.

8. Эрүүгийн 2338000000218 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9.   Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               М.ЭРДЭНЭ-ОЧИР