| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2020/1556/И |
| Дугаар | 183/ШШ2020/01617 |
| Огноо | 2020-06-12 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 183/ШШ2020/01617
2020 06 12 183/ШШ2020/01617
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г6Т нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Т, хариуцагч Б.Б, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Т би 2015 онд Б.Б танилцаж 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүү Б.Э төрсөн. Бидний хоорондын харилцаа олон зүйл дээр таарч тохирохгүй байсан бөгөөд хамт амьдрах хугацаанд Бямбадорж нь эцгийн үүргээ биелүүлж байгаагүй бөгөөд үр хүүхэд гэр бүлдээ анхаарал халамж байхгүй мөн гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж явж байгаад бэлгийн замын халдварт өвчин хүртэл надад халдааж байсан. 2019 оны 10 дугаар сараас бид тусдаа амьдарч байгаа. Иймээс бидний гэрлэлтийг цуцалж, Б овогтой Б.Э хуулийн дагуу тэтгэлэг тогтоож, хүү Б.Э миний асрамжид үлдээж өгнө үү.” гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Б овогтой Б нь Г овогтой Т гэр бүл болоод 5 жил болж байгаа бөгөөд хоорондын харилцаа таарч тохирохгүй байгаа тусдаа 2019 оны 10 дугаар сараас амьдарч байгаа бөгөөд гэрлэлтээ цуцлуулж, хүү Б.Э тэтгэлэг тогтоолгох, ээж болох Төгсбилгүүний асрамжид үлдээхийг зөвшөөрч байна.” гэв.
Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Г.Т нэхэмжлэлтэй, Б.Б холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Г.Т, Б.Б нар 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гэр бүл болсныг иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 4137000 дугаарт 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр бүртгүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Гэрлэлт бүртгэлийн лавлагаагаар нотлогджээ.
Гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн хүсэлтийг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Г.Т, Б.Б нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 76 дугаар тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсныг дурдав.
Гэрлэгчдийн дундаас хүү Б Б.Э нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн болох нь 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 11070050 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээгээр талуудын тайлбар зэргээр тус тус тогтоогджээ.
Түүнчлэн хүү Б.Э нь эхийн хамт амьдарч байх бөгөөд эрүүл бойжиж байгаа болох нь “” Өрхийн эрүүл мэндийн төвийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн тодорхойлолт зэргээр нотлогджээ.
Мөн зохигчид “хүү Б.Э саналыг асуулгах шаардлагагүй” гэсэн тайлбарыг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан Б.Э эх Г.Т асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Б.Эрмүүнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Бямбадоржоос тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Г.Т, Б.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Б.Э эх Г.Т асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Б.Э 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Б тэтгэлэг гаргуулсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан Г.Т, Б.Б нар хойшид хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Т улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭ