Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/226

 

 

 

 

 

2023      07         25                                        2023/ШЦТ/226

      

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

         Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

         Улсын яллагч Б.Тогтох,

         Шүүгдэгч Т.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Э-д холбогдох эрүүгийн 2338000000279 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т.Э-,

          Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.Э- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2023 оны 06 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө насанд хүрээгүй хохирогч Л.Э-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний биеийн зүүн эгэм ясны хугарал, зүүн эгэм, зүүн өвдгөнд зулгаралт, зүүн хацарт сорви бүхий гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

              Гэм буруугийн талаар:

              Шүүгдэгч Т.Э- нь  2023 оны 06 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт арван найман насанд хүрээгүй хохирогч Л.Э-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний эрүүл мэндэд “зүүн эгэм ясны хугарал, зүүн эгэм, зүүн өвдгөнд зулгаралт, зүүн хацарт сорви” бүхий гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн болох нь  шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна  арван найман насанд хүрээгүй хохирогч Л.Э-ын мэдүүлэг (хх-ийн 15-16, 19 тал), гэрч Ш.Д-н  мэдүүлэг (хх-ийн 22-23 тал), арван найман насанд хүрээгүй гэрч Б.М- мэдүүлэг (хх-ийн 28-29 тал), арван найман насанд хүрээгүй гэрч Г.П-н мэдүүлэг (хх-ийн 32-33 тал), арван найман насанд хүрээгүй гэрч А.Н-ы мэдүүлэг (хх-ийн 36-37, 40 тал), гэрч Б.Д-ын мэдүүлэг (хх-ийн 43-44 тал), гэрч Ц.Т-н мэдүүлэг (хх-ийн 47-48 тал), гэрч Л.Т-н мэдүүлэг (хх-ийн 54-55 тал), иргэний нэхэмжлэгч Г.А-н мэдүүлэг (хх-ийн 59 тал),  Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 346 дугаартай дүгнэлт (хх-ийн 65 тал), гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл  (хх-ийн 5 тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

          Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

           Шүүгдэгч Т.Э- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч Т.Э- нь арван найман насанд хүрээгүй хохирогч Л.Э-ын хууль ёсны төлөөлөгч Д.С-тай 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “...Т.Э- би Л.Э- болон ээж Д.С- нарт 2023.07.06-ны өдөр 500.000 төгрөгийг бэлэн өгч барагдуулсан. Д.С-миний бие 500.000 төгрөгийг хүлээн авсан. Дахин хохирол төлбөр нэхэмжлэхгүй...” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 97 тал/ авагдсан, иргэний нэхэмжлэгч Г.Аззаяагийн нэхэмжилсэн эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал 161.000 төгрөгийг шүүгдэгч Т.Э- нөхөн төлсөн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 103 тал/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Эрүүгийн хариуцлагын талаар:

          Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуульд нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

          Иймд шүүгдэгч Т.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

           Шүүгдэгч Т.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн Си ди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Т.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь:   

          1. Шүүгдэгч Т.Э-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.   

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-д оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

          4. Эрүүгийн 2338000000279 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн Си ди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсаргасугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Баттогтоход авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.ЭРДЭНЭ-ОЧИР