| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 128/2025/0626/3 |
| Дугаар | 221/МА2026/0092 |
| Огноо | 2026-02-03 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2026/0092
“Э ү” ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, Г.У
Нэхэмжлэгч: “Э ү” ТӨҮГ
Хариуцагч: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Ц.О, М.А, Б.М нар
Нэхэмжлэлийн шаардлага: “2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн НА-2124000**** дугаартай нөхөн ногдуулалтын актаар Зэсийн баяжмалын бүтцэд орсон дагалдах элемент болох төмөрт ногдох нөхөн татварыг тооцохдоо агуулга хүрээгүй төмрийн баяжмал борлуулсан жишгээр тооцож 13,427,062,159.58 төгрөгийн нөхөн татвар, торгууль 4,028,118,647.87 төгрөг, алданги 5,780,734,747.17 төгрөг, нийт 23,235,915,554.62 төгрөгийн нөхөн төлбөрийг нийт 16,479,261,682.29 төгрөгөөр бууруулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 748 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, Г.У, Х.Тунгалагмаа, М.Н, С.Т /цахимаар/,
Хариуцагч Ц.О, М.А, Б.М,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э
Хэргийн индекс: 128/2025/0626/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Э ү” ТӨҮГ-аас Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч нарт холбогдуулан “2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн НА-2124000**** дугаартай нөхөн ногдуулалтын актаар Зэсийн баяжмалын бүтцэд орсон дагалдах элемент болох төмөрт ногдох нөхөн татварыг тооцохдоо агуулга хүрээгүй төмрийн баяжмал борлуулсан жишгээр тооцож 13,427,062,159.58 төгрөгийн нөхөн татвар, торгууль 4,028,118,647.87 төгрөг, алданги 5,780,734,747.17 төгрөг, нийт 23,235,915,554.62 төгрөгийн нөхөн төлбөрийг нийт 16,479,261,682.29 төгрөгөөр бууруулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 748 дугаар шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.8-д заасныг тус тус баримтлан “Э ү” ТӨҮГ-аас Татварын ерөнхий газрын УТОХГ-ын татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн НА-2124000**** дугаартай нөхөн ногдуулалтын актаар Зэсийн баяжмалын бүтцэд орсон дагалдах элемент болох төмөрт ногдох нөхөн татварыг тооцохдоо агуулга хүрээгүй төмрийн баяжмал борлуулсан жишгээр тооцож 13,427,062,159.58 төгрөгийн нөхөн татвар, торгууль 4,028,118,647.87 төгрөг, алданги 5,780,734,747.17 төгрөг, нийт 23,235,915,554.62 төгрөгийн нөхөн төлбөрийг нийт 16,479,261,682.29 төгрөгөөр бууруулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2025/0748 тоот шийдвэрийн 4.7-д “Э ү” ТӨҮГ-ын зэсийн баяжмалд агуулагдах төмрийн агуулга 25-30% байгаа, MNS7017;2023 “Төмрийн хүдэр, баяжмал болон төмрийг бүтээгдэхүүн, техникийн шаардлага” стандартад “төмрийн бүхэллэг баяжмал >52%, төмрийн нунтаг баяжмал >60%-аас дээш байхаар” заасан төмрийн баяжмалын агуулгад хүрсэн эсэхээс үл хамаарч төмрийн орц бүхий элементэд хариуцагчийн баримталсан тооцооллын дагуу АМНАТ төлөх нь зөв” гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.
3.2. Учир нь Татварын улсын байцаагчдын ногдуулаад байгаа төмрийн АМНАТ нь “Э ү” ТӨҮГ-ын экспортолж байгаа зэсийн баяжмалд агуулагдаж байгаа төмрийн дагалдах элементэд ногдуулсан нөхөн татвар, торгууль, алданги билээ. Татварын улсын байцаагчид нь “АМНАТ-ын энэхүү тооцооллыг хийхдээ Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолын 2.2-т “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний агуулгын хувь нь Засгийн газраас тогтоосон үнийн эх сурвалжид үндэслэн нийтэд мэдээлсэн тухайн ашигт малтмалын агуулгын хувиас ялгаатай тохиолдолд нийтэд мэдээлсэн жишиг үнийн мэдээлэлд заасан агуулгын хувь, үнээс тухайн ашигт малтмалын нэгж агуулгын хувьд ногдох үнийг тодорхойлон борлуулж байгаа ашигт малтмалын агуулгын хувь, хэмжээнд хувь тэнцүүлэх зарчмаар борлуулалтын үнэлгээг тооцно” гэж заасныг дараах байдлаар “буруу хэрэглэсэн” гэж үзэж байна.
3.3. Тухайлбал, хэрэв “Э ү” ТӨҮГ нь төмрийн баяжмал ачуулаад тэрхүү төмрийн баяжмалын агуулга Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний зарлагдаж буй олон улсын зах зээлийн үнийн мэдээлэлд зарлагдсан агуулгын хувь 60%-аас бага бол нийт төмрийн баяжмалыг нэгж агуулгад ногдох үнээр тодорхойлох нь зүйтэй” байхад "зэсийн баяжмалд агуулагдах төмрийн элементийн агуулга 27-30% байгаа нь “төмрийн баяжмалын стандартыг хангахгүй” байхад “стандартын шаардлага хангасан төмөр” гэж үзэж дээр дурдсан 2.2 дахь заалтыг “буруу хэрэглэсэн”.
3.4. Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын хавсралт “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-ын 2.3-д “Ашигт малтмалын баяжмал” гэж хүдрийг боловсруулах явцад гаргаж авсан ашигт эрдсийн агуулга нь өндөрссөн бүтээгдэхүүнийг хэлнэ.
| № | Бүтээгдэхүүний нэр | Шаардлага | Тооцох зарчим “агуулга” |
|
| Төмрийн баяжмал /ЗГ-ын 2013-4-6-ны 131-р тогтоол, ЗГ-ын 2015-12-14-ний өдрийн 488-р тогтоолоор өөрчлөлт орсон | Газрын хэвлийгээс олборлосон уулын чулуулгийг физик болон химийн аргаар боловсруулсан төмрийн хүдэр |
57% |
2.4. Ашигт малтмалын баяжмалд дараахь бүтээгдэхүүнийг оруулна:
2.5. “Ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүн” гэж баяжмалыг боловсруулж цэвэршүүлсэн металл (нүүрсний эцсийн бүтээгдэхүүн)-ыг хэлнэ.
| № | Бүтээгдэхүүний нэр | Шаардлага | Тооцох зарчим “агуулга” |
|
| Төмөр /ЗГ-ын 2013-4-6-ны 131-р тогтоол, ЗГ-ын 2015-12-14-ний өдрийн 488-р тогтоолоор өөрчлөлт орсон. | Хүдэр, баяжмалаас гаргаж авсан бүтээгдэхүүн (аргалж, хорголж, шууд ангижруулсан төмөр, брикет, ширэм, ган) |
80% |
гэж заасан.
3.5. 57%-ийн агуулгатай төмрийн баяжмалыг цэвэршүүлж байж 80 түүнээс дээш агуулгатай эцсийн бүтээгдэхүүн болох “төмөр-ийг ялгаж авдаг. Өнөөгийн нөхцөлд зэсийн баяжмалд агуулагдах төмрийн элементийг ялган авах практик дэлхийн түүхэнд байхгүй. Тийм боломжгүй байдаг. Иймд тооцооллыг хийхдээ Гаалийн төв лабораторийн дүгнэлтэд тусгасан ашигт малтмалын агуулгын хувь 25-30% байгаа нь нийтэд мэдээлсэн жишиг үнийн мэдээлэлд заасан агуулгын хувь 60% үнээс тухайн ашигт малтмалын агуулгын хувь, хэмжээнд хувь тэнцүүлэх зарчмаар борлуулалтын үнэлгээг тооцно.
3.6. Нэг вагон зэсийн баяжмалд агуулагдах 25-30%-ийн агуулгатай төмрийн элементийн АМНАТ тооцох борлуулалтын үнэлгээг тооцвол:
| Экспо- ртолсон барааны нэр
| Тоо хэм- жээ /тн/
| Чийг- шлийн хувь
| Хуу- рай жин Зэс- ийн баяжмал /тн/
| Баяж- малд агуу- лагдах төмр- ийн элем- ент агуу- лга
| Төмр- ийн элем- ентийн хэмж- ээ /тн/
| Зэс- ийн бая- жмал дахь дага- лдах элем- ентийн нэр
| Тоо хэм- жээ /тн/
| Зар- лага- дсан 60%- ийн агуу- лгат -ай төмр- ийн баяж- малын үнэ $
| Нэгж Агуул- гын Үнэ $
| 1 ваг- он зэс- ийн баяж- малд агуу-лагд- ах төмр- ийн эле- мен- тийн АМНАТ тооц- ох борлуу- лалтын үнэл- гээ /$/ | ТУБ -ийн үнэл- гээ /$/
|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6=4*5 | 7 | 8 | 9 | 10=9/6 0 | 11=8*10 | 12 |
| Зэсийн Баяжмал 23.35% | 64.916 | 8.599 | 56.317 | 27.5% | 15.487 | Төмр- ийн элемент | 15,487 | 81.09 | 81.09/ 60=1. 3515 | 21.139 | 2093. 092$ |
3.7. ТУБ-чид зэсийн баяжмалын тоо хэмжээнээс бодсон АМНАТ тооцох борлуулалтын үнэлгээ
|
| Зэсийн баяжмалын хуурай жин | Төмрийн агуулга
| Нэгж агуулгын үнэ
| Бүтээгдэхүүний нэгжийн үнэ
| 1 вагон зэсийн баяжмалд агуулагдах төмрийн элементийн АМНАТ тооцох борлуулалтын үнэлгээ /$/
|
| 1 | 2 | 3 | 4 | 5=3*4 | 6=2*5 |
| Зэсийн баяжмал 23.35% | 56.317 | 27.5 % | 81.09/60 =1.3515 | 37.166 | 2093.09$ |
|
3.8. Дээрх зөрүү нь Татварын улсын байцаагчид төмрийн элементийн тоо хэмжээнээс биш, АМНАТ тооцсон нийт зэсийн баяжмалаас тооцооллоо хийж байгаа нь АМНАТ-ийг давхардуулан тооцож байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2025/0748 тоот шийдвэрийг хүчингүй болгож, “Э ү” ТӨҮГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ. | |||||
4. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад, шийдвэрт дараах өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.
2.1. Нэхэмжлэгч “Э ү” ТӨҮГ-аас Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын улсын байцаагч нарт холбогдуулан “2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн НА-2124000**** дугаартай нөхөн ногдуулалтын актаар Зэсийн баяжмалын бүтцэд орсон дагалдах элемент болох төмөрт ногдох нөхөн татварыг тооцохдоо агуулга хүрээгүй төмрийн баяжмал борлуулсан жишгээр тооцож 13,427,062,159.58 төгрөгийн нөхөн татвар, торгууль 4,028,118,647.87 төгрөг, алданги 5,780,734,747.17 төгрөг, нийт 23,235,915,554.62 төгрөгийн нөхөн төлбөрийг нийт 16,479,261,682.29 төгрөгөөр бууруулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2.2. Анхан шатны шүүхээс “... Гаалийн төв лабораторийн дүгнэлтэд үндэслэн зэсийн баяжмалд агуулагдах төмрийн элементийг /төмөр/ 100 хувийн бүтээгдэхүүн гэж үзэн цахим хуудсаар зарласан зах зээлийн үнийн мэдээллээр төмрийн баяжмалын 60 хувийн агуулгыг 100 хувь цэвэр бүтээгдэхүүнд шилжүүлэн тооцсон хариуцагчийн тооцоолол үндэслэлтэй ... математик тооцооллоор хариуцагчийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахад баримталсан тооцооллыг зөв зүйтэй, “Э ү” ТӨҮГ-ын зэсийн баяжмалд агуулагдах төмрийн агуулга 25-30% байгаа, MNS 7017:2023 “Төмрийн хүдэр, баяжмал болон төмрийн бүтээгдэхүүн, техникийн шаардлага” стандартад “төмрийн бүхэллэг баяжмал >52%, төмрийн нунтаг баяжмал >60%-иас дээш байхаар” заасан төмрийн баяжмалын агуулгад хүрсэн эсэхээс үл хамаарч төмрийн орц бүхий элементэд хариуцагчийн баримталсан тооцооллын дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх нь зөв ...” гэж тус тус дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь байна.
3. Маргааны үйл баримтын тухайд:
3.1. Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Ц.О, М.А, Б.М нар нь “Э ү” ТӨҮГ-ын 2020-2022 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд 2124100439 тоот томилолтоор эрсдэлд суурилсан хяналт шалгалт явуулж, улмаар дээрх нэхэмжлэгч нарын маргаж буй нөхөн ногдуулалтын актаар
“- 1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд 2020 онд 9,242,296,782.00 төгрөгийн тухайн татварын тайлант хугацаанд хамааралгүй геологи, эрэл хайгуулын зардлыг албан татвар ногдох орлогоос хасч албан татвар ногдуулах орлогыг бууруулсан,
- 2. Монгол Улсын байрладаггүй албан татвар төлөгчид Монгол Улсаас эх үүсвэртэй олсон 2020 онд 155,465,353.00 төгрөгийн, 2021 онд 106,111,854.50 төгрөгийн, 2022 онд 181,054,825.00 төгрөгийн ажил үйлчилгээний төлбөрийг тус тус шилжүүлэхдээ албан татвар ногдуулан суутган тооцож, төсөвт төлөөгүй,
- 3. Дуусаагүй барилга дансанд байгаа хөрөнгийн 2020 онд 6,423,737.40 төгрөгийн, 2021 онд 1,943,676,129.20 төгрөгийн, 2022 онд 87,501,512.80 төгрөгийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасагдах нэмэгдсэн өртгийн албан татвараар тооцож, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан,
- 4. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар 2020 онд 141,914,623,919.55 төгрөгийн, 2021 онд 185,786,295,352.48 төгрөгийн, 2022 онд 86,129,349,347.60 төгрөгийн борлуулалтын үнэлгээ бүхий экспортод гаргасан зэс молибдены баяжмалд агуулагдах алт, хөнгөн цагаан, төмөр, хар тугалга, цагаан тугалга, гянтболд, цайрт ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй,
- 5. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар 2020 онд 9,017,965,409.88 төгрөгийн, 2021 онд 23,001,336,944.82 төгрөгийн борлуулалтын үнэлгээ бүхий экспортод гаргасан зэс, молибдены баяжмалд агуулагдах алт, хөнгөн цагаан, хар тугалга, цагаан тугалга, цайрт ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй,
- 6. Орхон аймгийн Татварын газар тайлагнасан үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангаар үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 2020 онд 10,076,916,758.00 төгрөгийн, 2021 онд 13,336,435,041.58 төгрөгийн, 2022 онд 14,012,590,059.38 төгрөгийн үнэлгээний үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулан тайлагнаагүй,
- 7. Булган аймгийн Татварын хэлтэст тайлагнасан үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангаар 2020 онд үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 24 ширхэг 31,811,213,586.60 төгрөгийн үнэлгээтэй шугам хоолой, 10 ширхэг 6,437,688,872.00 төгрөгийн үнэлгээтэй 1 дүгээр подъёомын өргөх станцын барилга, нийт 34 ширхэг 38,248,902,458.60 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгөд албан татвар ногдуулан тайлагнаагүй, 2021 онд үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 24 ширхэг 37,827,213,583.00 төгрөгийн үнэлгээтэй шугам хоолой, 10 ширхэг 6,445,835,299.00 төгрөгийн үнэлгээтэй 1 дүгээр подъёомын өргөх станцын барилга, нийт 34 ширхэг 38,273,048,882.00 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгөд албан татвар ногдуулан тайлагнаагүй, 2022 онд үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 24 ширхэг 63,919,564,354.00 төгрөгийн үнэлгээтэй шугам хоолой, 10 ширхэг 1,116,908,734 төгрөгийн үнэлгээтэй 1 дүгээр подъёомын өргөх станцын барилга нийт 34 ширхэг 65,036,473,088 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгөд албан татвар тус тус ногдуулан тайлагнаагүй гэх зөрчлүүдэд 26,685,182,951.53 төгрөгийн нөхөн татвар, 8,117,692,901.65 төгрөгийн торгууль, 12,350,058,446.51 төгрөгийн алданги, нийт 47,152,934,299.69 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоожээ.
3.2. Нэхэмжлэгч “Э ү” ТӨҮГ-аас дээрх төлбөрийн дүнгээс 30,673,672,617.40 төгрөгийн төлбөрийг зөвшөөрч, 16,479,261,682.29 төгрөгийн төлбөрийг эс зөвшөөрч Маргаан таслах зөвлөлд гомдол гаргахдаа зэс, молибдени баяжмалд агуулагдах дагалдах бүтээгдэхүүн болох төмөрт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй гэх зөрчил нь үндэслэлгүй хэмээн гомдол гаргасан. Улмаар Маргаан таслах зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаар тогтоолоор татварын улсын байцаагч нарын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн НА-2124000**** дугаартай нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Хууль хэрэглээний тухайд:
4.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж, 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж тус тус зааснаар хэрэв маргаан бүхий акт хууль бус болох нь мөн уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тус тус тогтоогдсон тохиолдолд шүүх уг актыг хүчингүй болгох, харин хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, тэрхүү нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад шинжлэх, судлах боломжоос хэтэрсэн болох нь тогтоогдсон тохиолдолд захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаж буй захиргааны актыг /шийдвэрийг/ тодорхой хугацаа зааж түдгэлзүүлж шийдвэрлэх зохицуулалттай.
4.2. Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн “Зэсийн баяжмал… Хуурай жинд тооцсоноор тус баяжмалд зэс 22.65%, мөнгө 79.94 г/тн, хөнгөн цагаан-1,07%, төмөр 27.87%, хар тугалга-0.17%, молибден-0.07%, цагаан тугалга-4.97мг/кг, гянтболд-4.46 мг/кг, цайр-0.86%, селен-114 мг/кг, кадьми-39.90 мг/кг, фтор-0.4%, мышьяк-0.30% тус тус агуулагдаж байна” гэх дүгнэлтүүд хэрэгт авагдсан байна.
4.3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар албан татвар ногдуулна эсвэл ногдуулахгүй гэдэгтэй маргаагүй, харин тухайн албан татвар ногдуулсан аргачлалтай маргасан. Ингэхдээ нэхэмжлэгч талаас “төмөрт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцохдоо зэсийн баяжмалд агуулагдаж байгаа төмрийн элементийг 27-30 хувийн агуулгатай учраас нэгж агуулгад ногдох үнийг дүнг гаргаж зэсийн баяжмалд агуулагдах төмөр гэх эрдэсээс бодож” түүнтэй холбогдуулан тайлбарлан маргадаг.
4.4. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д “Энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингөөс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно гэж”, 47.8-д “Энэ хуулийн 47.5, 47.17-д заасан хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг геологи, уул уурхайн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд, маргаан бүхий татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актын дагалдах баялагт төлбөр тогтоосон аргачлал, зарчим тодорхойгүй, дагалдах бүтээгдэхүүний нэгж агуулгын хувь, нэгжийн үнэлгээ тодорхойлоогүй.
4.5. Харин Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолоор баталсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмын 2.2-т “Ашигт малтмалын хүдэр, баяжмал бүтээгдэхүүний агуулгын хувь нь Засгийн газраас тогтоосон үнийн эх сурвалжид үндэслэн нийтэд мэдээлсэн тухайн ашигт малтмалын агуулгын хувиас ялгаатай тохиолдолд нийтэд мэдээлсэн жишиг үнийн мэдээлэлд заасан агуулгын хувь, үүнээс тухайн ашигт малтмалын нэгж агуулгын хувьд ногдох үнийг тодорхойлон борлуулж байгаа ашигт малтмалын агуулгын хувь, хэмжээнд хувь тэнцүүлэх зарчмаар борлуулалтын үнэлгээг тооцно”, 2.8-д “Нүүрснээс бусад ашигт малтмалын бүтээгдэхүүнд АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тодорхойлсон агуулгын цэвэр хувь, хэмжээнд үндэслэн үндсэн болон дагалдах металл, эрдэс бүтээгдэхүүн тус бүрээр тооцно” гэж, 3.2-д “Ашигт малтмалын бүтээгдэхүүнд дагалдах металл болон эрдэс бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.5 дахь хэсэгт заасан боловсруулалтын түвшний бүтээгдэхүүн ангиллын хувь хэмжээгээр, 47.17 дахь хэсэгт заасан бүтээгдэхүүний нэр төрлийн эцсийн бүтээгдэхүүн ангиллын хувь хэмжээгээр тус тус тооцож ногдуулна” гэж заажээ. Мөн Татварын ерөнхий газрын даргын 2012 оны 322 дугаар тушаалаар баталсан Уул, уурхайн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тооцох аргачлалыг энэхүү маргаанд хэрэглэх эсэх, хэрэв хэрэглэх бол хууль зүйн үндэслэлээ тодорхой тайлбарлах шаардлагатай байна.
4.6. Тодруулбал, энэ тохиолдолд дагалдах бүтээгдэхүүний ангилал, агуулгын хувь хэмжээний тооцоолол тодорхойгүй буюу Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн дүгнэлтэд “төмөр 27.87%” гэж тэмдэглэсэн нь нийт 56 тн зэсийн баяжмалд ногдох төмрийн хувь хэмжээ нь 27.87 хувь байна гэж үзэн тооцсон эсэх, эсхүл 15,487 тн төмрийн элементэд ногдох төмрийн хувь хэмжээ нь 27.87 хувь гэж үзэн тооцсон эсэх нь тодорхойгүй бөгөөд энэ нь Засгийн газраас тогтоосон журам болон аргачлалд хэрхэн нийцэж байгаа талаар тодорхой үндэслэлийг актад бичих нь татвар ойлгомжтой тодорхой байх зарчимд нийцнэ.
4.7. Өөрөөр хэлбэл, борлуулалтын үнэлгээг лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тодорхойлсон агуулгын цэвэр хувь, хэмжээнд үндэслэн үндсэн болон дагалдах металл, эрдэс бүтээгдэхүүн тус бүрээр тооцож АМНАТ ногдуулах үүргээ биелүүлж буй хариуцагчийг энэ тохиолдолд буруутгах боломжгүй боловч үндэслэл болгож буй Гаалийн төв лабораторийн дүгнэлтэд бичигдэх метал, эрдэс, баяжмалын агуулгын цэвэр болон дагалдах элементийн хувь хэмжээг тодорхой тусгах/ойлгомжтой бичих/, хэрхэн тодорхойлсныг лавлаж тооцох нь зүйтэй байна.
4.8. Шүүхээс хариуцагчийн “Гаалийн лабораторийн дүгнэлтэд төмөр 27,87% гэж тодорхойлсон учир нийт зэсийн баяжмалаас 27,87% цэвэр төмрийн агууламжтай гэж тооцож АМНАТ ногдуулсан” гэх, нэхэмжлэгчийн “нийт 56,317 тн зэсийн баяжмалаас 15,487 тн төмрийн 27,5%-ийн элемент агуулагдаж байгаагаас тооцож АМНАТ төлөх боломжтой” гэх тайлбаруудад дүгнэлт хийж эцэслэн шийдвэрлэх боломжгүй бөгөөд Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолын холбогдох заалтаар “…хувь хэмжээг тооцохдоо лабораторийн дүгнэлтийг үндэслэн ногдуулах, тайлагнахаар…” заасан тул нэгэнт дүгнэлтэд “төмөр 27,5%” гэж тодорхойлсон учир нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг шууд үгүйсгэх, давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй нөхцөл байдал үүсэхээр байна.
4.9. Эдгээр нөхцөл байдал нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байх тул маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг 6 сарын дотор дахин шинэ акт үйлдэх хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
4.10. Хариуцагчаас тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий акт хүчингүй болохыг мөн хариуцагчаас дахин шинэ акт гаргах тохиолдолд тухайн актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзвэл нэхэмжлэгчээс хуульд заасан журмын дагуу гомдол, нэхэмжлэл гаргах боломжтойг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 748 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 47.8-д заасныг тус тус баримтлан Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Ц.О, М.А, Б.М нарын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн НА-2124000**** дугаартай нөхөн ногдуулалтын актын нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг 6 /зургаа/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсэг хүчингүй болохыг тайлбарласугай гэсэн 2 дахь заалтыг нэмж, 2 дахь заалтын дугаарыг 3 болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Д.ОЮУМАА