Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 6

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Болормаа даргалж, шүүгч Р.Б, М.ЭнхМ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн эрүүгийн хурлын “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Иргэдийн төлөөлөгч Э.Сэргэлэнбаатар

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа

           Улсын яллагч П.Эрдэнэбаатар

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Б-, К.Бауиржан, Т.Багахүү

Гэрч Г.Г

            Шүүгдэгч Ж.М, Р.Д, Н.Б нарыг оролцуулан Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалт явуулж, Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх Сум, сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д овогт Р-ийн Д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овогтЖ-ийн М, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овогт Н-ийнийн Б нарт холбогдох 201623010036 тоот хэргийг 2017 оны 01 сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн .... суманд 1978 оны ... сарын ...-ний өдөр төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, ... настай, дээд боловсролтой, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, .... ажиллаж байсан, ам бүл ..., эхнэр, ... хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн ... тоотод   оршин суух, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх, ... регистрийн дугаартай Х овогт Ж-ийн М.

           2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн... суманд 1979 оны ... сарын ...-ны өдөр төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, 38 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Хэнтий аймгийн .... байсан, ам бүл ..., эхнэр, ... хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн .... тоотод оршин суух, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, Хэнтий аймаг дахь Сум дундын 2 дугаар  шүүхийн 2007 оны 05 сарын 31-ний өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар 3400000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, .... регистрийн дугаартай, Д овгийн Р-ийн Д.

3.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн ... суманд 1988 оны ... сарын ...-ны өдөр төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, 29 настай, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “...” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл .., ... хамт Улаанбаатар хот .... тоотод оршин суух, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай,  Х  овгийн Н-ийн Б.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

             Шүүгдэгч Ж.М нь 2013 оны 08 сарын 22-нд “......” ХХК-иас Мал  угаалгын  нэгдсэн ванн барихад  зориулж  21073800  төгрөгийн хандив авах ажлыг зохион байгуулж, хандивын орлогыг сумын  захиргааны санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайланд тусгуулах, хуулийн дагуу төсвийн хөрөнгийг зарцуулах албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэлгүй, барилгын  ажлыг тендер  сонгон  шалгаруулалтгүйгээр Г.Гаар  хийж  гүйцэтгүүлэн  2013  оны  09   сарын  09-өөс  10-ны хооронд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р багийн нутаг дэвсгэр 35-р байрны гадна Г.Гаас 1500000 төгрөгийн хээл хахуулийг өөрөө авсан,

            Мөн 2014 онд “Орон сууцны гадна фасад будах ажлын гэрээ”-г байгуулж, тендерийн ажил гүйцэтгэн, Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжилт авсан “..............” ХХК-ийн захирал Н.Баас 1500000 төгрөгийг 2014 оны 11 сарын 03-ны өдөр өөрийн эхнэр Б.Ч-гийн Хаан Банкны ................ тоот дугаартай дансаар дамжуулан хясан боогдуулах замаар давтан үйлдлээр хээл хахуульд авсан,

Шүүгдэгч Р.Д нь 2013 оны 08 сарын 22-нд “......” ХХК-иас Мал угаалгын нэгдсэн ванн барихад зориулж 21073800 төгрөгийн хандив авах ажлыг зохион байгуулж, хандивын орлогыг сумын захиргааны санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайланд тусгуулах, хуулийн дагуу төсвийн хөрөнгийг зарцуулах албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэлгүй, барилгын ажлыг тендер сонгон шалгаруулалтгүйгээр Г.Гаар хийж гүйцэтгүүлэн  2013 оны 08 сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р багийн нутаг дэвсгэр 48-р байрны гадна Г.Гаас 1000000 төгрөг мөн 2013 оны 09 сарын 09-өөс 10-ны хооронд 500000 төгрөгийг тус тус хээл хахуулийг өөрөө  авсан,

Шүүгдэгч Н.Б нь 2014 онд Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан “Орон сууцны гадна фасад будах ажлын” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт шалгарч, гэрээ байгуулан, тендерийн ажил гүйцэтгэж, 2014 оны 11 сарын 03-ны өдөр 1500000 төгрөгийг ......... Ж.Мад түүний эхнэр Б.Ч-гийн ХААН банкны дансаар дамжуулж хээл хахуульд өгсөн гэх гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад Т О Д О Р Х О Й Л О Х нь:       

-Засаг даргын орлогч Ж.М гэх гарын үсэг, тамгатай 2013 оны 08 сарын 22-ны өдрийн 436 дугаартай “.......................” ХХК-д хандсан албан бичиг, хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл /2-р хх-ийн 164-167/

- Засаг даргын орлогч Ж.М гэх гарын үсэгтэй “Мал угаалгын ванн барихад шаардагдах материалын тооцоо” гэх баримт /1-р хх-ийн 62/, Бор-Өндөр сумын 2014 онд ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжих тендер шалгаруулах үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл /1-р хх-ийн 80-84, 101-109/

-Гэрч Ч ын Б-гийн 2016 оны 06 сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: Манай нөхөр 2013 онд тодорхой эрхэлсэн ажилгүй байсан. Уулын баяжуулах үйлдвэрт нэвтрэгчээр ажиллаж байсан. Нөхөр маань 6 сарын хугацаанд үйлдвэр зогсоод ажилгүй байсан. 2013 оны 07, 08 сарын үед гэртээ  ирээд “Би Мтай ажлын өрөөнд нь очиж уулзахад  Дархан сумын нутагт мал угаалгын ванн хийх ажил байна, чи тэр ажлыг аваад хийх үү гэж асууж байна. Тэгэхээр нь хийе гээд хэлчихлээ” гэж хэлсэн. Намайг Мын өрөөнд сууж байхад 6 дугаар багийн засаг дарга Д орж ирээд надаар ванн хийлгэх ажлыг хийвэл зүгээр байна гэж хэлсэн. Тэгээд өөрийн таньдаг хүмүүстэй 08 сард ванн хийсэн. Мал угаалгын ванн барих ажлын хөлс манай нөхрийн .............. тоот данс руу 2 хуваагдаж орж ирсэн гэсэн. “.......................” ХХК мөнгийг нь шилжүүлсэн бөгөөд 21 сая төгрөг шилжүүлсэн. 10 сая төгрөг нь эхлээд орж ирсэн. Тэр шилжиж ирсэн мөнгөнөөс Д, М 2-т өгнө гэж хэлээд гэрээсээ аваад гарч байхыг би сайн мэднэ. Нөхөр маань Д гадаа мөнгө авах гээд ирчихсэн байна гээд мөнгө авч гараад өгч байсныг санаж байна. Түүнд 1.5 сая төгрөг өгсөн талаар нөхөр маань ярьж байсан. Д нь манай гэрийн гадаа ирээд нөхөр рүү залгаад дуудахаар нь нөхөр маань мөнгө авч гараад өгч байсан. Дараа нь Мад бас мөнгө өгнө гээд 1.5 сая төгрөгийг гэрээсээ авч гараад өгч байсан. Би аваачиж өгөхөд хамт байгаагүй ч тухайн үед мөнгө өгөх гэж байгаагаа хэлж байсан. Нөхөр маань “.......................” ХХК-иас шилжиж орж ирсэн мөнгөнөөс тус бүр 1.5 сая төгрөгийг Д, М хоёрт өгсөн” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 203-205/

-Гэрч Г-ынын Гийн 2016 оны 06 сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “2013 оны 08 сард засаг даргын орлогч Мтай уулзахаар санаандгүй орсон. Тэр үед 6 дугаар багийн засаг дарга Д хамт сууж байсан бөгөөд тэр хоёр “Дархан сумын нутагт мал угаалгын ванн барих ажлын талаар яриад сууж байсан. Тэр хоёр “Дархан суманд 10 хоногийн хугацаатай мал угаалгын ванн барих ажлыг хийх хэрэгтэй байна, чи хийж чадах уу, ажлын урьдчилгаанд 10 сая төгрөг өгнө, ажлаа хийсний дараа 11 сая төгрөг нийт 21 сая төгрөг өгнө” гэж хэлсэн. Тухайн үед би ажилгүй байсан учраас ажил олдож байгаа дээр хийчихье гэж бодоод тэр хоёрт “би наад ажлыг чинь хиймээр байна” гэж хэлэхэд Д нь “ би наад ажлыг чинь чамд өгч болно, харин чи надад орж ирэх мөнгөнөөсөө 2 сая төгрөгийг өгөөрэй” гэж хэлсэн. Харин М нь “харин надад 1.5 сая төгрөг өгөөрэй” гэхээр нь “за за тэгвэл наад ажлыг чинь аваад хийе, би өөрөө хамт хийх хүмүүсээ олоод хийгээд өгье, та хоёрт хүссэн мөнгийг чинь өгье” гэж хэлээд Дид 2 сая төгрөг, Мад 1.5 сая төгрөг өгөхөөр болсон. Би энэ талаар ярихад “чи ажилгүй байгаа юм чинь наад ажлаа хийчих” гэж хэлсэн. Дараа нь Дтой уулзахад “Мал угаалгын ванн барих ажлын төсвийг ажлын зурагтай нь хамт өгөөд миний дансны дугаарыг авч яваад 2013 оны 08 сарын 23-ны өдөр 10 сая төгрөгийг миний Хаан банкны .............. тоот данс руу шилжүүлсэн байсан. Д манай гэрийн гадаа ирчихээд “.......................” ХХК-иас шилжүүлсэн мөнгөнөөс 1 сая төгрөгийг өгчих гэхээр нь 1 сая төгрөгийг гаргаж өгсөн. 2013 оны 08 сарын 28-ны өдрөөс 2013 оны 09 сарын 08-ны өдөр хүртэл 10 хоногийн хугацаанд ванн барих ажлыг хийсэн. Ажлаа дуусаад сумандаа ирсэний дараа 2013 оны 09 сарын 09-ний өдөр миний данс руу “.......................” ХХК-иас 11073800 төгрөг шилжиж орж ирсэн. 2013 оны 09 сарын 09, 10-ны өдрүүдийн аль нэгэнд Д манай гэрийн гадаа анх авахаар тохирсон байсан 2 сая төгрөгний үлдэгдэл 1 сая төгрөгийг авахаар ирээд над руу утсаар ярьсан. Би банкнаас мөнгө аваад гэртээ хадгалчихсан байсан болохоор 500000 төгрөг авч гараад Дид өгсөн. 2 сая төгрөг авна гэж хэлсэн биз дээ гэж Д хэлэхээр нь “эхний санхүүжилтээс чамд 1 сая төгрөг өгсөн шүү дээ, чамд дахиж 1 сая төгрөг өгч чадахгүй, надад тэгж их ашиг гарсангүй, Мад бас мөнгө өгнө, чи энэ мөнгийг авчих” гээд 500000 төгрөг өгсөн. Тухайн өдрөө Бор-Өндөр сумын 1-р баг 35-р байранд гэрийнх нь гадаа очиж утас руу нь ярьж дуудаад гараад ирэхээр нь 1.5 сая төгрөгийг өгсөн. Мөнгө өгч байхад үзсэн харсан хүн байхгүй. Д, М хоёрт мөнгө өгөх гэж байгааг би эхнэртээ хэлж байсан. Мад би дансны дугаараа хэлж байгаагүй. Дид дансны дугаараа өгсөн. М, Д хоёр “чамд ажил олж өглөө шүү, шагналыг нь өгөөрэй” гэж хэлсэн. Д анх 2 сая төгрөг, М 1.5 сая төгрөг авна гэдгээ хэлээд би түүнийг нь зөвшөөрөөд ажил хийж мөнгө олоод хэлснийхээ дагуу мөнгийг нь өгсөн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 206-207/

-Гэрч Х-ын Т-ын 2016 оны 06 сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2013 оны 10 сард ажилдаа ороход Ч даргыг халчихсан, намайг орлогч даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тавьсан байсан. Тэр үед Д манай байгууллагаас удаа дараа мөнгө нэхэж байгаад “мал угаалгын нэгдсэн ванн барих” ажлыг санхүүжүүлнэ гээд мөнгө шилжүүлж авсан байсан. Сумын Засаг даргын орлогч Ж.Мын гарын үсэгтэй “21073800  төгрөгийг гүйцэтгэгч компаний данс руу шилжүүлнэ үү” гэх утга бүхий албан бичгийг манай компани руу өгөөд 21 сая төгрөгийг авсан байсан. Манай компани уг мөнгийг зээл хэлбэрээр олгоогүй, хандив тусламжаар олгосон” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 211-212/

-Гэрч Д-ийн Тайвангийн 2016 оны 06 сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2013 онд сум хөгжүүлэх сангаас зээл олгох орон тооны бус зөвлөлийн гишүүнээр орж ажилласан. Ц.Б-гийн төслийг анхаараад өгөөрэй гээд засаг даргын орлогч М надад хэлж байсан. Би түүнд “би ганцаараа шалгаруулахгүй болохоор сайн мэдэхгүй байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 218-219/

-Гэрч М-ийн М-ийн 2016 оны 06 сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2015 оны 10 сарын 01-ний өдрөөс Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газарт нягтлан бодогчоор ажиллаж байгаа. Хандив тусламж авах асуудлыг Төсвийн тухай хуулиар зохицуулдаг. Хандив тусламжийг мөнгөн хэлбэрээр өгвөл төсвийг дансандаа тушааж орлогод авч, тайлан тооцоондоо тусгадаг. Хэрвээ биет хэлбэрээр хандив өгвөл үндсэн хөрөнгө юм уу бараа материалын жагсаалтад тусгадаг. Төсвийн дансанд тушаасан хандивын орлогыг төсвийн хөрөнгө гэж үзэж хуулийн дагуу зарцуулах ёстой. 2014 оын 05 сард Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 1, 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны гадна фасад будах ажлын тендер зарлагдаж тендерт “....................” ХХК шалгарч 2014 оны 05 сарын 28-ны өдөр ЗДТГ-ын дарга Б.А-тэй гэрээ байгуулсан. Гэрээний нийт дүн 58.677.000 төгрөг байсан. Би тухайн үед байхгүй байсан бөгөөд баримтаас үзэхэд 2014.06.02-ны өдөр 17600000 төгрөг, 2014.09.01-ний өдөр 7000000 төгрөг, 2014.10.01-ний өдөр 4200000 төгрөг, 2014.10.31-ний өдөр 10000000 төгрөг, 2014.12.25-ны өдөр 4000000 төгрөг, 2014.12.26-ны өдөр 7000000 төгрөг буюу нийт 49800000 төгрөг шилжиж одоогийн байдлаар санхүүжилт ороогүйгээс 8877000 төгрөгний үлдэгдэлтэй байна. Сумын ЗДТГ-ын архивт санхүүжилт олгосон төлбөрийн хүсэлтүүд хадгалагдаж байгаа боловч гүйцэтгэлийн баримтууд байхгүй байна. Яагаад байхгүй байгаа талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 220-222/

-Гэрч Т-ийн Э-гийн 2016 оны 06 сарын 08-ны өдрийн мөрдөн байцаалтад өгсөн  “Би тухайн үед фассадын ажлыг хүлээж авах комисст орж ажилласан нь үнэн. Надаас гадна М, Г, Г гэх хүмүүс байсан санагдаж байна. Бид нар 35, 36, 45 дугаар байрыг тойрч үзээд дараа нь хуралдсан бөгөөд зарим ажил нь дутуу байсан болохоор гүйцэтгэлийг нь 80 хувиар хүлээж авна гээд маргаан үүсч эхэлсэн. Миний одоо санахад гүйцэтгэгч Б гэдэг хүн нь “би ирэх хавар ирээд засаад өгье, надад мөнгө нь хэрэгтэй байна шүү дээ, хүлээгээд авчих” гээд гуйгаад байсан. Би тэр үеэр ажилтай болоод гараад яваад өгсөн. Намайг байхгүй хойгуур тухайн ажлын гүйцэтгэлийг 100 хувиар хүлээж авахаар болсон байсан. Б нь намайг хүлээж авсан актанд гарын үсэг зурж өгөөч гээд яваад байсан санагдаж байна. Гэхдээ би гарын үсэг зурж өгснөө санахгүй байна. Б дахиж ирээгүй, байрныхаа засварыг гүйцээж өгөөгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 208-209/

-Гэрч Н-гийн О-ийн 2016 оны 06 сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “2013 оны 08 сарын 07-ны өдрийн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ИНХ-ын хуралдаанаар тодорхой тооны асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн байдаг. Үүний нэг нь мал угаалгын ванн барих асуудал байсан. Манай багийн малчид хуралдаан дээр мал угаалгын ванн барих ажлыг 100 хувийн дэмжлэгтэйгээр шийдвэрлэсэн. Гэхдээ яг ямар компаний санхүүжилтээр мал угаалгын ванн барих ажлыг хийхийг хуралдаан дээр огт яриагүй. Миний бие хурал болсны дараа хөдөө мал дээр байдаг болохоор явсаны дараа хуралдааны тэмдэглэл гарсан байгаа тогтоолоо гаргаарай гээд ирэхэд 6-р багийн засаг дарга Д нь “.......................” ХХК-иас мал угаалгын ванн барих ажилд дэмжлэг авах боллоо гэж хэлж тогтоолд гарын үсэг зуруулсан. Багийн ИНХ нь аж ахуй нэгж байгууллагаас санхүүгийн дэмжлэг авах талаар үүрэг болгосон тогтоол, шийдвэр гаргах эрх байхгүй. Мал угаалгын ванн барих тухай тогтоолтой гарын үсэг зурах гэхэд “.......................” ХХК-иас ванн барих ажлын дэмжлэг туслалцаа авч ажиллахыг үүрэг болгосугай гэсэн байсан. Би энэ юу болж байна вэ гэж Доос асуухад  “мал угаалгын ванн барих ажлыг ....................... ХХК санхүүжүүлэхээр болсон юм” гэж надад хэлсэн. Ингээд би тогтоолд гарын үсэг зурсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 224-225/

-2013 оны 08 сарын 08-ны өдрийн 02 дугаартай Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 6-р багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоол /2-р хх-ийн 231/

-Гэрч Ж-ын Д-гийн 2016 оны 06 сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би “.......................” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Дархан сумын 2-р багийн нутагт мал угаалгын ванн барьсан байсныг 2014 оны 08 сард мэдсэн. “.......................” ХХК нь Дархан сумын Засаг даргын тамгын газарт мал угаалгын ванн барихаар хүсэлт тавьсан зүйл огт байхгүй. Ямар ч зөвшөөрөлгүй ванн барьсан. Ванн барьсан газарт газар эзэмших гэрчилгээ олгогдоогүй, хүлээж авсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 246-247/

-Гэрч А-ын Х-ы 2016 оны 07 сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би “.......................” ХХК-д нягтлан бодогчоор 2013 оны 08 сарын 14-нд орсон. Захирал маань дансны дугаар өгөөд энэ мөнгийг шилжүүл гээд 10 сая төгрөгийг тоолж өгсөн. ХААН банкны салбар дээр очоод захирлын өгсөн дансанд 10 сая төгрөг шилжүүлсэн. Дараа нь буюу 2013 оны 09 сард захирал 11073800 төгрөг өгөөд шилжүүл гэж хэлсэн. Би уг мөнгийг малын ванн барих ажлын хандив гэж хэлж өгсөн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 249/

-Гэрч П-ийн Чын 2016 оны 07 сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Намайг уурхай хариуцсан орлогч даргаар томилогдсоны дараа Р.Д нь 2013 оны 06 сард “.......................” ХХК-ийн уурхай дээр ирээд 6-р багийн малчдад зориулсан мал угаалгын ванн барих шаардлагатай байна, хөрөнгө мөнгийг нь шийдээд өгөөч гэсэн. Би түүнийг уурхай хариуцсан захиралтай уулзуулсан. Хэд хоногийн дараа Д “мал угаалгын ванн”-ы гэх план зураг барьчихсан, 20 гаруй сая төгрөгний төсөв тооцоо барьчихсан уурхай дээр ирэхэд нь захиралтай уулзуулахад “төсөв, план” зургаа өгөхөд төв оффисийн нягтлан руу утсаар яриад Дийн өгсөн бичгүүдийн дагуу мөнгийг нь шилжүүлсэн” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 01/

Гэрч Г-ын Б-ийн 2016 оны 08 сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “................... ХХК-ийг манай найз Н.Б үүсгэн байгуулсан бөгөөд түүний хүсэлтээр тухайн компанид хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахаар тохиролцож гүйцэтгэх захирлаар нь томилогдсон. Н.Б ерөнхий захирлаар ажилладаг. Хэнтий аймгийн ......... М /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гэдэг хүн надаас мөнгө нэхээд байна, би түүнд мөнгө өгсөн гэж Б надад хэд хэдэн удаа хэлж байсан. Н.Б надад Мын мөнгө нэхэж бичсэн мессэжийг хүртэл үзүүлж байсан. М нь Н.Бын гар утас руу “эр хүний замын хүзүү урт шүү, чи надтай уулзахгүй хол явахыг чинь харнаа, чи хэзээ мөнгө өгөх юм бэ, хурдан мөнгөө өг л дөө” гэх утгатай мөнгө нэхсэн, дарамталсан мессэж бичсэн байсан” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 05/

-Гэрч М-ийн Өийн 2016 оны 08 сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Ж.М нь 2013 онд 3.5 сая төгрөгийг төлбөр авагч А-ийн дансанд төлж байгаагүй” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 06/

-Гэрч Б-ны Ч-гийн 2016 оны 08 сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би ёстой санахгүй байна. Ц--А-, Б гэдэг хүмүүсээс тус бүр 1500000 төгрөгийг миний данс руу хийсэн байна. Би энэ хүмүүсийг ёстой танихгүй” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 15/,

-Б.Ч-гийн ХААН банкны дансны хуулга /3-р хх-ийн 17-20/

-Ж.Мын 2016 оны 08 сарын 18-ны өдрийн мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн “... Мал угаалгын ванн барих ажлыг би зохион байгуулаагүй. Энэ угаасаа Бор-Өндөр сумын 6-р багийн иргэдийн нийтийн хурлын тогтоол гарч, багийн дарга Д нь “......” ХХК-тай уулзаж хандив авахаар тохиролцсон байгаа. Миний хувьд тэр компанитай огт уулзаж үзээгүй. “......” ХХК-иас өгч буй хандивыг орон нутгийн дансанд хийх ёстой гэсэн хуулийн заалт байдгийг мэдээгүй, би хариуцсан мэргэжилтэн нь биш болохоор дансаар дамжуулах ёстой байсан гэдгийг мэдээгүй. Би Гаас 1.5 сая төгрөгийг 2013 оны 08 билүү 09 сард зээлж авсан. Мөнгийг нь буцааж өгөөгүй байгаа. Би түүнээс “үхрийн фермийн аж ахуй эрхлэхээр мөнгө хөөцөлдөж байгаа, мөнгөө бүтэхээр чамд өгнө” гэж хэлж 1.5 сая төгрөгийг Гаас зээлж авсан. Төсөл бичсэн зүйл байхгүй, хэрэгжүүлээгүй. Надад барилгын материалын тооцоо, төсөв гаргах эрх байхгүй. Би төсөвчин биш. Д нь надтай уулзаад “......” ХХК-иас мал угаалгын ванн барих ажилд зарцуулагдах барилгын материалын тооцоогоо өг гээд байна, яаж тооцоо хийхийг мэдэхгүй байна гэж хэлэхэд нь түүнд “наадахыг чинь мэргэжлийн төсөвчин хийх ёстой шүү дээ гэхэд “төсөвчнөөр хийлгэх мөнгө байхгүй, тэгээд ч удах байх” гэхээр нь би компьютер дээр тооцоо хийж хэвлэж гаргаад Дид өгсөн. Гийг мал угаалгын ванн барих ажлын гүйцэтгэгчээр Д сонгосон байх” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 121-124/

-Р.Дийн 2016 оны 06 сарын 23-ны өдрийн мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн “Багийн иргэдийн нийтийн хурлын тогтоол гарч “мал угаалгын ванн барих” асуудлыг зохицуулж шийдвэрлэхийг багийн засаг дарга надад үүрэг болгосон. Энэхүү тогтоолд Ванн барих ажлын санхүүжилтийг “.......................” ХХК-иас гаргуулахыг даалгасан байсан. Би “......” ХХК-ийн Монгол талын захирал П.Чтай уулзаад малчдаас мал угаалгын ванн бариулах талаар хүсэлт гаргасан. Тэрээр “би төвөөс асууж байгаад шийдвэрлье” гэж хэлээд явсан бөгөөд хэд хоногийн дараа мал угаалгын ванн барих асуудлыг манай компаниас санхүүжүүлэхээр болсон, ванн барих ажлын төсвийг зурагтайгаа өгөөрэй гэж надад хэлсэн. Надад “мал угаалгын ванн”-ы зураг төсөв бэлэн байсан учраас орлогч дарга Мад танилцуулсан. Ванн барьж дууссан. Ванн барих зөвшөөрлийг Дархан сумын эрх бүхий байгууллага албан тушаалтнаас аваагүй. “.......................” ХХК-иас 21 сая төгрөгийг олгосон. Гаас нэг ч төгрөг аваагүй” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 131-132/

-Р.Дийн 2016 оны 08 сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “Би “мал угаалгын нэгдсэн ванн барих” ажлын санхүүжилтийн хандивыг авах зорилгоор “......” ХХК-ний уурхайн орлогч дарга Чтай уулзаж, хандив тусламжийн талаар ярьж байсан. Мөн М над руу яриад санхүүжилтээ авахгүй ажил зогсоод байна гэхээр  нь үлдэгдэл санхүүжилтээ өгөөч гэж “......” ХХК-ний төв оффис руу утсаар ярьж байсан. “......” ХХК-ний уурхай хариуцсан орлогч дарга Ч нь манай компаниас мал угаалгын ванн барих ажлын санхүүжилтийг олгохоор болсон байна, “хийгдэх ажлынхаа төсвийг өг” гэж хэлэхээр нь энэ талаар Ж.Мад хэлэхэд ойлголоо гэж хэлээд дараа нь “мал угаалгын ванн барихад шаардагдах материалын тооцоо” гэх баримтыг надад өгсөн. Би түүнийг нь Чад өгсөн. Ж.М нь Гийг гүйцэтгэгчээр сонгосон. Би Улаанбаатар хотын компаниар бариулъя гэсэн санал хэлсэн боловч тоогоогүй” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 133-135/

-Г-ынын Гийн 2016 оны 09 сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “Ж.М, Р.Д нарт “......” ХХК-иас орж ирсэн мөнгөнөөс мөнгө өгсөн. Надад худал мэдүүлэг өгөх шаардлага байхгүй. Миний хэлсэн ярьсан зүйл үнэн зөв шүү дээ. Тэднийг гэмт хэрэгт холбогдуулж гүтгээгүй. Мад мөнгө зээлсэн зүйл байхгүй. М нэг удаа надад “үхрийн фермийн аж ахуй” эрхлэх сонирхолтой байгаа талаараа ярьж байсан. Гэхдээ тэрэндээ зориулж надаас мөнгө аваагүй. Мал угаалгын нэгдсэн ванн барих ажлыг чамд өглөө шүү, бид нарт харин мөнгө өгөөрэй гэхэд нь өгөхөөр тохироод ажлыг нь хийгээд “......” ХХК-иас орж ирсэн мөнгөнөөс тэр 2-т тус бүр 1.5 сая төгрөгийг өгсөн” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 142/

- ХААН, ХАС банкуудаас мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаархи мэдээлэл авах тухай тогтоолын дагуу гаргуулж авсан Г.Г болон бусад хүмүүсийн дансны хуулга, Н.Б, Ё.Ц--А- нарын 1500000 төгрөгийг Ж.Мын эхнэр Б.Ч-гийн данс руу шилжүүлсэн тухай орлогын мэдүүлгийн хуулбар хувь” /3-р хх-ийн 18/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын Бичиг, баримтын шинжилгээний лабораторийн мэргэшсэн шинжээч Б.Эрдэнэ-Очирын гаргасан 2016 оны 11 сарын 24-ний өдрийн №6865 тоот “1.Баатарчулуун овогтой Ч-гийн ХААН банкны ................ тоот данс руу 2014.11.03-ны өдөр "Б-с” гэх утгаар шилжүүлсэн 1500000 төгрөгийн орлогын мэдүүлэгт "Харилцагч" гэсний хойно зурагдсан гарын үсэг Н.Бын гарын үсгийн загвартай тохирч байна. 2.Гарын үсгийн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4-р хх-ийн 130-136/

-Н-ийн Бын 2016 оны 08 сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн “Манай компанийг ажлаа гүйцэтгээд явж байхад Маас удаа дараа мөнгө нэхэж авч байсан. 2014 оны 07 сард М ирээд танай компаний эхний санхүүжилтийг өгчихсөн байгаа, нутгийн захиргаанаас тендерийн ажил гүйцэтгэж байгаа аж ахуй нэгж байгууллагуудаас баяр наадамтай холбогдуулж хандив авч байгаа, чи мөнгө өг, наадмын үйл ажиллагааны санхүүжилт хүрэхгүй байна” гэж хэлсэн. Би түүнийг мөнгө нэхээд дарамтлаад байсан болохоор 1 сая төгрөгийг наадмын үеэр өрөөнд нь аваачиж өгсөн. 2014 оны 06 сард орсон эхний санхүүжилтээс хойш 3 сарын дараа дараагийн санхүүжилт болох 7 сая төгрөг манай компаний дансанд орж ирсэн. Би 3 сарын хугацаанд байнга мөнгөө нэхээд М, засаг дарга Г нартай олон удаа уулзаж байсан. Гэрээний дагуу ажил гүйцэтгүүлэхээр ажилчид аваад ажлуулчихсан, цалингаа тавих, материал худалдаж авах гээд олон асуудал байсан болохоор миний хувьд санхүүжилтээ авах нь шүдний өвчин болчихоод байсан юм. 2014 оны 09 сард 7 сая төгрөг орж ирсний дараанаас М надруу утсаар яриад “Би мөнгөний чинь асуудлыг зохицуулж өглөө шүү дээ, чи мөнгө өг л дөө, 1 саяыг өгчих” гэж удаа дараа мөнгө нэхдэг байсан. Би түүнд “манай компанид 7-хон сая төгрөг өгчихөөд 1 сая төгрөгийг нь авах гээд байх юм” гэж уурлаж байсан бөгөөд мөнгө нэхээд болохгүй болохоор нь дансаар нь мөнгийг нь өгчихөөд АТГ-т хандая гэж бодоод түүнээс дансны дугаар асуухад Оюун гэсэн нэр орсон хүний дансны дугаар өгсөн бөгөөд би тэр хүний данс руу “нэхээд байсан хахууль чинь” гэх утгаар Хаан банкны Сөүл бизнес центрт байрлах салбараас 1 сая төгрөгийг шилжүүлсэн. Би мөнгө шилжүүлсэн баримтаа өөртөө хадгалж байгаад алга болгочихсон болохоор АТГ-т хандаж чадаагүй. Манай компаний хувьд тендерийн гүйцэтгэлийн ажлыг 2014 оны 09 сард хийж дуусгачихаад хүлээлгэж өгөөд мөнгөө авах гэтэл Ж.М нь гэрээнд заагдаагүй ажил хий гээд шахаад байсан. Тэрээр “Хэрвээ өөр байр будаж өгөхгүй бол мөнгийг чинь өгөхгүй, хүлээж авахгүй” гэж хэлж ер л байнга мөнгө нэхдэг байсан. Би түүнд за дүү нь мөнгө өгнөө гэж хэлж байгаад мөнгөө авсныхаа дараа мөнгийг нь өгөөгүй явчихсан юм. Би түүнд дахиж мөнгө төгрөг өгөөгүй. Мад мөнгө өгсөн талаар “..............” ХХК-ний хувьцаа эзэмшигч Г.Б-э гэдэг залуу мэдэж байгаа. Мыг надаас мөнгө нэхдэг байсан талаар түүнд хэлж байсан. Бид хоёр хамтарч ажиллаж байсан болохоор санхүүжилтээс орж ирсэн мөнгөө ямар ямар зүйлд зарцуулснаа ярилцдаг байсан. Ж.М нь байнга ирж мөнгө нэхэж “танай компаний санхүүжилтийг олгохгүй шүү, би танай компаний асуудлыг шийдэж өгч байгаа биз дээ” гэж хэлж дарамталдаг байсан. Тиймээс хэлсэн мөнгө төгрөгийг нь өгөөд байвал санхүүжилтээ авахын байна гэж ойлгоод мөнгө өгдөг байсан. Харин сүүлийн санхүүжилтээ авахдаа мөнгө өгнө гэж хэлээд мөнгө орсны дараа өгөөгүй зугтаачихсан. Ер нь бол Ж.М, засаг дарга Г нарын зүгээс “Мөнгө өгөхгүй бол танай мөнгийг шилжүүлэхгүй, хэрвээ мөнгө өгөхгүй бол өөр ажил хийж өг" гэж хэлж байнга л мөнгө нэхэж дарамталж байгаад надаас мөнгө авсан. Миний хувьд тендерт шалгарах зорилгоор мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 158-159/

-На-ийн Бын 2016 оны 10 сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “Манай компаний хувьд фасад будах ажлыг 2014 оны 06 сарын сүүлээс эхлээд 2014 оны 10 сар гэхэд хүлээлгэж өгөх гээд явж байсан санагдаж байна. Бор-Өндөр сумын 1, 2-р багт байрладаг 35, 36, 45 дугаар байрны гадна фасад будах ажлыг хийсэн. Би таныг баримт үзүүлэхээс өмнө хэдэн төгрөг шилжүүлсэнээ санахгүй байсан юм. Тиймээ би баримтыг үзээд 1.500.000 төгрөгийг Мын эхнэр рүү нь шилжүүлсэн гэдгээ санасан. Надад Мад өгч байсан өөр мөнгө төгрөг байхгүй. Би М болон өөр хэн нэгэнд тендерт шалгаруулаад өгөөч гэж гуйж байсан зүйл байхгүй. 1.500.000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сард Бор-Өндөр сумаас тендерийн ажлын санхүүжилтээс орж ирсэн мөнгөнөөс өгсөн юм. Миний бие Өршөөлийн хуульд хамрагдах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 162-164/

- Орон сууцны фасад будах ажлын дугаар №ХАА-14/09 гэрээ, төлбөрийн хүсэлт болон “..............” ХХК-ний нэхэмжлэх, “..............” ХХК-ний улсын бүртгэлийн ................... дугаартай гэрчилгээ” /2-р хх-ийн 30-43/

- “..............” ХХК-ний ХААН банкны дансны хуулга /2-р хх-ийн 149-151/

Шүүгдэгч Ж.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2013 онд 6-р багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоол гарсан байсан. Р.Д манай өрөөнд орж ирээд мал угаалгын ванн барих ажлын санхүүжилтыг “.......................” ХХК-иас гаргуулахаар болсон. Төсөв хийгээд өг гэж хэлсэн. Би төсөвчин биш, хийж чадахгүй гэж хэлсэн. Тэгтэл Р.Д төсөвчнөөр төсөв хийлгэх мөнгө байхгүй мөн цаг хугацаа ч алга хийгээд өг гэсэн. Тэгэхээр нь би 21073800 төгрөгний төсөв хийж өгсөн. Уг төсвийг тухайн компани нь 100%, 50%, 30% ч юм уу яаж орж ирэхийг нь би мэдэхгүй. Яагаад тендер шалгаруулаагүй юм бэ гэхээр тухайн жилийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан. Тэгээд сонгон шалгаруулаагүй. Г.Г хийх ажил байна уу гэхээр нь би засаг дарга Р.Дтой уулз гээд явуулсан. Г.Гаас би 1500000 төгрөгийг зээлж авсан. Тус сумын байрны гадна фасад будах ажлыг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар би ажилласан нь үнэн. Гэхдээ би ганцаараа сонгон шалгаруулах эрх байхгүй. Уг хороо нь 7 хүний бүрэлдэхүүнтэй. Хамгийн бага үнийн санал гаргасан “..............” ХХК шалгарсан. Н.Баас 1500000 төгрөгийг тендерт шалгаруулсан гэж аваагүй. Миний аав эмчилгээнд явсан байсан. Мөнгө төгрөгний асуудал их байсан. Тэгээд Н.Баас туслаач гэж гуйж мөнгө авсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл ногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Р.Дийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Миний бие Г.Гаас 1500000 төгрөгийг авсан нь үнэн. 2013 онд манай багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцээд малчид мал угаалгын ванн барих асуудлыг шийдвэрлэ гэсэн үүргийг надад өгсөн. Би Улаанбаатар хотын компаниар хийлгэсэн нь дээр гэж Ж.М даргад хэлж байсан. Тэгтэл Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр зогссон байгаа. Орон нутгийн хүмүүсээр хийлгэсэн нь дээр гэж хэлж байсан. Ванн барих ажлын төсвийг Ж.М дарга хийж өгсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл ногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Н.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Миний бие “..............” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан.  Ж.М даргад тендерт шалгаруулаад өгөөч гэж гуйж байсан удаа байхгүй. Ж.М аавын бие өвдөөд байна.  Мөнгө төгрөг байвал туслаач гэж гуйсан. Ж.М бид нар хар багийн найзууд цуг тоглож өссөн. Би Ж.Мын эхнэрийн дансанд нь 1500000 төгрөгийг шилжүүлсэн нь үнэн. Ж.Мад өөр мөнгө төгрөг нэг ч удаа өгч байгаагүй. Тухайн үед санхүүжилт маш удаашралттай орж ирж байсан. Яг хэдэн удаа яаж яаж орж ирсэн гэдгийг санахгүй байна. 1500000 төгрөгийг тусламжаар аавынх нь эмчилгээнд өгсөн. Миний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

            1-рт.Шүүгдэгч Ж.М нь 2013 оны 08 сарын 22-нд “......” ХХК-иас мал  угаалгын  нэгдсэн ванн барихад  зориулж  21073800  төгрөгийн хандив авах ажлыг зохион байгуулж, хандивын орлогыг сумын  захиргааны санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайланд тусгуулах, хуулийн дагуу төсвийн хөрөнгийг зарцуулах албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэлгүй, барилгын  ажлыг тендер  сонгон  шалгаруулалтгүйгээр Г.Гаар  хийж  гүйцэтгүүлэн  2013  оны  09   сарын  09-өөс  10-ны хооронд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р багийн нутаг дэвсгэр 35-р байрны гадна Г.Гаас 1500000 төгрөгийн хээл хахуулийг өөрөө авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Шүүгдэгч Ж.Мын 2013 оны 08 сарын 22-ны өдөр 436 дугаартай албан бичгийг үйлдэж, гарын үсэг зурж, тамга дараад “.......................” ХХК-д хүргүүлж, мал  угаалгын  нэгдсэн ванн барихад  зориулж  21073800  төгрөгийн хандив авах ажлыг зохион байгуулсан үйлдэл, мөн мал угаалгын ванн барихад шаардагдах материалын тооцоо гэх төсвийг өөрөө хийж буй үйлдэл, “.......................” ХХК-иас 2013 оны 09 сарын 09-ний өдөр орж ирсэн санхүүжилт болох 11073800 төгрөгөөс 1500000 төгрөгийг Г.Гаас авч буй үйлдэл, энэ талаар гэрч Г.Г, Ч.Бадармаа, Х.Тунгалагбадам, М.М-, Н.О- мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

2-рт.Шүүгдэгч Ж.М нь 2014 онд “Орон сууцны гадна фасад будах ажлын гэрээ”-г байгуулж, тендерийн ажил гүйцэтгэн, Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжилт авсан “..............” ХХК-ийн захирал Н.Баас 1500000 төгрөгийг 2014 оны 11 сарын 03-ны өдөр өөрийн эхнэр Б.Ч-гийн ХААН банкны ................ тоот дугаартай дансаар дамжуулан хясан боогдуулах замаар давтан үйлдлээр хээл хахуульд авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ж.М нь Бор-Өндөр сумын 2014 онд ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжих тендер шалгаруулах үнэлгээний хорооны даргаар ажиллаж байсан бөгөөд Ж.М нь уг тендерт “Метро хаус конштракшн” ХХК-ийг шалгарсаныг мэдсээр байж “би мөнгөний чинь асуудлыг шийдэж өглөө шүү, 1 сая төгрөг өг л дөө” гэж удаа дараа мөнгө авахаар шаардаж байсан үйлдэл, “хэрвээ өөр байр будаж өгөхгүй бол мөнгийг чинь өгөхгүй, ажлыг чинь хүлээж авахгүй шүү” гэж мөнгө авахаар шаардаж байсан нөхцөл байдал, мөнгө авахаар шаардаж эхнэр Б.Ч-гийн дансны дугаарыг өгсөн нөхцөл байдал, Н.Бын “орж ирсэн санхүүжилтээс 1 сая төгрөгийг нь өгвөл дараагийн санхүүжилт орж ирэх юм байна гэж бодсон гэх” мэдүүлгээр хясан боогдуулах замаар хээл хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдож байна.

Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Ж.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Р.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.Мын өмгөөлөгч Ж.Б-гээс “…шүүгдэгч Ж.М нь Н.Баас хээл хахуульд 1500000 төгрөгийг аваагүй, эцгийнхээ эмчилгээний төлбөрт тусламжаар авсан, шүүгдэгч Ж.Мын үйлдэлд хясан боогдуулж хээл хахууль авсан зүйл байхгүй, Н.Баас хээл хахууль авсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Мад холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх, шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч Т.Багахүүгийн “...шүүгдэгч Н.Б нь Ж.Мад хээл хахууль өгөөгүй, Ж.Мын эцгийнх нь эмчилгээний зардалд тусламж болгох гэж 1500000 төгрөгийг шилжүүлсэн тул Н.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх санал гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.

Тухайлбал шүүгдэгч Ж.М нь хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй мөн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж өөрөө болон бусдаар дамжуулж, хясан боогдуулж, давтан үйлдлээр хээл хахууль авсан гэмт хэргийг, шүүгдэгч Р.Дийг хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй мөн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж өөрөө хээл хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Н.Быг албан тушаалтанд өөрөө хээл хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан гэрч Ч.Бадармаа /2-р хх-ийн 203-205/, Г.Г /2-р хх-ийн 206-207/, Х.Тунгалагбадам /2-р хх-ийн 211-212/, М.М- 2-р хх-ийн /221-222/, Н.О- /2-р хх-ийн 224-225/, Ж.Д- /2-р хх-ийн 246-247/, А.Х- /2-р хх-ийн 249/, П.Ч /3-р хх-ийн 01/, Г.Б-э /3-р хх-ийн 05/, М.Ө /3-р хх-ийн 06/, Б.Ч- /3-р хх-ийн 15/ нарын мэдүүлэг, Ж.Мын гарын үсэгтэй 2013 оны 08 сарын 22-ны өдрийн 436 тоот албан бичиг /2-р хх-ийн 167/, шүүгдэгч Р.Дийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, яллагдагч Г.Гийн мэдүүлэг, Г.Г, Б.Ч- нарын банкны дансны хуулга, шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2016 оны 11 сарын 24-ний өдрийн №6865 шинжээчийн дүгнэлт, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 6-р багийн 2013 оны Иргэдийн нийтийн хурлын тогтоол, тэмдэглэл, мал угаалгын ванн барих ажлын төсөв, үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.М, Р.Д нар нь албан тушаалтны хувьд өөрт олгогдсон бүрэн эрх, үндсэн чиг үүргийг санаатайгаар огт биелүүлээгүй, албан тушаалтны хувьд өөрт нь олгогдоогүй эрх, үүргийг хэрэгжүүлсэн байна. Тухайлбал шүүгдэгч Ж.М өөрт олгогдсон эрхийг хэтрүүлж Хэнтий аймгийн .........оор ажиллаж байхдаа өөрөө гарын үсэг зурж, тамга дарж 2013 оны 08 сарын 22-ны өдөр 436 дугаартай албан бичгээр 21073800 төгрөгний хандив авахаар “.......................” ХХК-д уг албан бичгийг хүргүүлж, санхүүжилтийг орж ирсний дараа Ж.М, Р.Д нар нь уг санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулсан мөн “......” ХХК-иас Мал  угаалгын нэгдсэн ванн барихад  зориулж  21073800  төгрөгийн хандив авах ажлыг зохион байгуулж, хандивын орлогыг сумын  захиргааны санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайланд тусгуулах, хуулийн дагуу төсвийн хөрөнгийг зарцуулах албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэлгүй, барилгын ажлыг тендер сонгон  шалгаруулалтгүйгээр Г.Гаар  хийж  гүйцэтгүүлсэн үйлдэл нь Төсвийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт  заасны дагуу төсөвт төвлөрүүлж, хуулийн дагуу төсвийн хөрөнгийг зарцуулах үүргийг зөрчсөн байна.

Шүүгдэгч Р.Дийн “хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулна уу” гэснийг шүүх хүлээн авч, анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлыг харгалзан үзээд ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв. Харин шүүгдэгч нарын хувьд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж тэдэнд хуульд заасан ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулсныг дурдаж байна. 

2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн шүүгдэгч Н.Быг уг хуульд хамруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2013 оны 08-р сарын 22-ны өдрийн 436 дугаартай Засаг даргын орлогч Ж.М гэх гарын үсэг, тамга бүхий “.......................” ХХК-д хандсан албан бичиг 1 хуудас /2-р ХХ-ийн 167/, Засаг Даргын орлогч Ж.М гэх бичиглэл бүхий  “Мал угаалгын ванн барихад шаардагдах материалын тооцоо”-г 1 хуудас /1-р ХХ-ийн 62/ тус тус хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч  Ж.М, Н.Б  нарын  бичиг  баримт  шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Р.Дийн ........... дугаартай гадаад паспортыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Р.Дид буцаан олгож, энэ  хэрэгт  битүүмжлэгдсэн  шүүгдэгч Ж.Мын   өмчлөлийн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 38 дугаар байрны 25 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн .............................. дугаартай орон сууц, шүүгдэгч Р.Дийн өмчлөлийн Хэнтий аймгийн........................ тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ......................... дугаартай орон сууцыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, уг эд  хөрөнгийг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна.

Ж.Мын цагдан хоригдсон 23 /хорин гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч Р.Д, Н.Б нар нь цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч Ж.М, Р.Д, Н.Б нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч Р.Дид оногдуулсан  хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж, хяналт тавихыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгаж, шүүгдэгч Р.Дид  Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1-т зааснаар оногдуулсан  төрийн улс төрийн албан тушаал эрхлэх эрхийг хассан нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн  тоолох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу 3000000 төгрөгийг шүүгдэгч Ж.Маас, 1500000 төгрөгийг шүүгдэгч Р.Доос гаргуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д заасны дагуу улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн

290.3, 294-299, 301, 303, 304 дүгээр зүйлд тус тус заасныг

удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

            1.Шүүгдэгч Х овогтЖ-ийн Мыг хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй мөн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж өөрөө болон бусдаар дамжуулж, хясан боогдуулж, давтан үйлдлээр хээл хахууль авсан гэмт хэргийг, шүүгдэгч Д овогт Р-ийн Дийг хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй мөн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж өөрөө хээл хахууль авсан гэмт хэргийг, шүүгдэгч Х овогт Н-ийнийн Быг албан тушаалтанд өөрөө хээл хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогтЖ-ийн Мыг 500000 /таван зуун мянган/ төгрөгний эд хөрөнгийг хурааж, 6 /зургаан/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д овогт Р-ийн Дийг төрийн улс төрийн албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Н-ийнийн Быг 1 /нэг/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.6, 52.10 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Мад оногдуулсан 6 /зургаан/ жилийн хорих ялыг, шүүгдэгч Р.Дид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг, шүүгдэгч Н.Бт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид  эдлүүлсүгэй.

  1. 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Н-ийнийн Бт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.

 5.Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Маас 3000000 /гурван сая/ төгрөгийг, шүүгдэгч Р.Доос 1500000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.

 6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мын цагдан хоригдсон 23 /хорин гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч Р.Д, Н.Б нар нь цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч Ж.М, Р.Д, Н.Б нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Р.Дид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж, 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, хяналт тавихыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

8.Шүүгдэгч Р.Дид  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  268 дугаар зүйлийн 268.1-т зааснаар оногдуулсан  төрийн улс төрийн албан тушаал эрхлэх эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн  тоолсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2013 оны 08-р сарын 22-ны өдрийн 436 дугаартай Засаг даргын орлогч Ж.М гэх гарын үсэг, тамга бүхий “.......................” ХХК-д хандсан албан бичиг 1 хуудас /2-р ХХ-ийн 167/, Засаг Даргын орлогч Ж.М гэх бичиглэл бүхий  “Мал угаалгын ванн барихад шаардагдах материалын тооцоо”-г 1 хуудас /1-р ХХ-ийн 62/ тус тус хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч  Ж.М, Н.Б  нарын  бичиг  баримт  шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Р.Дийн ........... дугаартай гадаад паспортыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Р.Дид буцаан олгож, энэ  хэрэгт  битүүмжлэгдсэн  шүүгдэгч Ж.Мын   өмчлөлийн Хэнтий аймгийн ................. тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн .............................. дугаартай орон сууц, шүүгдэгч Р.Дийн өмчлөлийн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 35 дугаар байрны 20 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ......................... дугаартай орон сууцыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, уг эд  хөрөнгийг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр авч, түүний ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Р.Д, Н.Б нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

             11.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 12.Ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 13.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Мад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Р.Д, Н.Б нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                        Т.БОЛОРМАА

   ШҮҮГЧИД                                       Р.Б

                                                                М.ЭНХМ