| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2020/00251/И |
| Дугаар | 00251 |
| Огноо | 2020-06-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 00251
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 8 дугаар хороо, ******* хороолол ******* байр, ******* тоотод оршин суух *******т Ж.А/РД: /
Хариуцагч: Налайх дүүрэг, ******* дүгээр хороо, Их ам ******* гудамж, тоотод оршин суух Ү.Х/РД: /-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах, 3 өрөө орон сууцнаас хүү Г.Гт ногдох хэсгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 209 оны 2 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг, хариуцагч Ү.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.Ашүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ү.Хтай 2006 онд танилцаж, 20 оноос хамтран амьдарсан. Бидний дундаас 20******* оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүү Г.Г төрсөн. Бид 206 онд гэрлэлтээ батлуулж тус онд Ү.ХЯпон улс руу ганцаараа явсан. Энэ хугацаанд миний бие хүүгээ асран хамгаалж байсан. Ү.Х2 жилийн дараа Япон улсаас ирж, 2 сар гаран хамт амьдарсны дараа
намайг хуурай эгчтэйгээ хардаж хүүтэй хамт гэрээсээ явсан. Түүнээс хойш намайг хүүтэй минь уулзуулалгүй нэг жил гаран болж байна. Ү.Хнь өөрийн гэсэн бодолгүй, ирээдүйгээ харж амьдардаггүй учир хүүхдийн ирээдүйд сөрөг нөлөөтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Ү.Хшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.Гтай 2009 оноос үерхэж манай эцэг, эхийн гэрт амьдардаг байсан. Бидний дундаас 20******* оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүү Г.Г төрсөн. Би анх 203 онд жирэмсэн гэдгээ Ж.Гт хэлэхэд миний хүүхэд биш, үр хөндүүл гэж хэлж байсан. 20******* онд миний бие хүндрэлтэй төрөхөд огтхон ч анхаарал, халамж тавьдаггүй байсан. Тухайн үед бие өвдөхөд эмнэлэгийн тусламж үзүүлээгүй, ажилтай гээд явчихсан. Ж.Ань гэр бүлдээ анхаарал халамж тавьдаггүй, хариуцлагагүй, хүүхэддээ хандах хандлага муу, байнгын ажилтай байдаг учир гэртээ байдаггүй. Мөн Ж.Агэр бүлийн амьдралд юу чухал вэ? гэдгийг мэддэггүй. Эмэгтэй хүнийг хайрлах, гэр бүлээ гэсэн хайр халамжгүй хүн. 206 онд миний бие Япон улс руу жил 3 сарын хугацаагаар явахад Ж.Ахүүгээ өөрөө өсгөнө гэж авсан боловч бүрэн анхаарал халамж тавиагүй, хүүг маань манай гэрийхэнтэй ч уулзуулдаггүй байсан. Мөн намайг Япон улсад байх хугацаанд хүүхэдтэй минь утсаар хүртэл яриулдаггүй, санаатайгаар хүүхдээс минь холдуулдаг байсан гэв.
Хариуцагч Ү.Хшүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ж.Гтай 206 онд гэрлэлтээ батлуулж, гэр бүл болсон. Гэрлэлт батлуулахаас өмнө бид хоёр 2009 оноос нэг гэрт орж ханилан суусан. 20******* оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүү Г.Г төрөх хүртэл бид манай ээжийнд амьдарч байсан. Ж.Гын нагац ах нь түүнийг эхнэр хүүхэдтэй болж байгаа учир бэлэглэлийн гэрээгээр тус байрыг өгсөн. Тус орон сууцад намайг төрөхөөс өмнө 20******* оны 7 дугаар сард нүүж орсон. Орон сууцны зах зээлийн үнэлгээ 5.000.000 төгрөг бөгөөд тухайн эд хөрөнгөнөөс хүү Г.Гт ногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна. Хүү бид хоёрт өөрийн гэсэн орон гэр байхгүй, үеэл ахындаа амьдарч байгаа. Ганбаатар хүүдээ оногдох хувиа өгвөл орон байрны асуудлаа шийдэхэд л нэмэр болох болов уу л гэж бодож байгаа. Хүүгээ төрсөн цагаас нь өөрөө өсгөж хүмүүжүүлсэн учраас хүүгээ өөрийнхөө асрамжид авч эцгээс нь хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлнэ гэв.
Нэхэмжлэгч Ж.Асөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Маргааны зүйл болох орон сууцыг манай нагац ах намайг Ү.Хтай үерхдэг гэдгийг мэдэхээс өмнө 2003 оноос эхлэн миний ажлын үр дүнг дүгнэж, шагнал болгон бэлэглэлийн гэрээгээр уг байрыг өгсөн. Тус байр Улсын бүртгэлийн газрын 20******* оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр Ж.Аминий өмчлөлийн хөрөнгө гэж бүртгэгдсэн хуваарьт хөрөнгө учраас хүүхдэд ногдох хэсгийг өгөхгүй. Хүүгээ өөрийнхөө асрамжид авах юм бол энэ байрандаа хүүтэйгээ амьдарна. Цаашдаа байраа хүүдээ өгнө гэсэн бодолтой байгаа. Хүүхдийг эхийнх нь асрамжид өгөхгүй учраас тэтгэлэг төлөхгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.Ахариуцагч Ү.Хгаас “зан харьцааны таарамжгүй байдал, олон жил тусдаа амьдарсан” үндэслэлээр гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн.
Хариуцагч Ү.Хнэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулах шаардлагыг зөвшөөрч, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.-т заасан эрхээ эдлэж энэ хуулийн 73 дугаар зүйлийн 73..-д зааснаар хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, 3 өрөө орон сууцнаас хүү Г.Гт ногдох хэсгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч Ж.Асөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан. Тэрээр “Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27..2-т заасан хуваарьт хөрөнгө учраас гэр бүлийн гишүүнд хувь ногдохгүй, хариуцагч Ү.Хөөрийн гэсэн бодолгүй, ирээдүйгээ харж амьдардаггүй, хүүхдийн ирээдүйд сөрөг нөлөөтэй” гэсэн үндэслэлийг заажээ.
Гэрлэгчид 206 оны 02 дугаар сарын 25-ны өдөр сайн дурын үндсэн дээр гэр бүл болох зорилгоор иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 60000*******-рт бүртгүүлж гэрлэлтийн харилцаа үүсгэжээ./хх-8/ Тэдний дундаас 20******* оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүү Г.Г төрсөн байна. /хх-6/
Гэрлэгчид 208 оны 5 дугаар сараас зан харьцааны таарамжгүй байдлаас тусдаа амьдарсан бөгөөд энэ хугацаанд хэн аль нь эвлэрч амьдрах талаар санаачлага гаргаагүй, эвлэрүүлэн зуучлалаар орсон боловч ажиллагаа амжилтгүй болсон нь зохигчдын тайлбар, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай зуучлагчийн 209 оны 9 дүгээр сарын 260 дугаартай тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдсон.
Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.*******-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нөхцөлүүд гэрлэгчдийн дунд үүсээгүй ч тэд хэн аль нь энэ хуулийн 0 дугаар зүйлийн 0.3-т заасан ..бие биеэ хүндэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх үүргээ биелүүлээгүйгээс таарамжгүй байдал үүссэн, энэ байдлаа засах талаар хэн аль нь санаачлага гаргаагүй, гаргах сонирхолгүй байгаа, мөн гэрлэгчид хоорондын харилцаа нь бие биенийгээ үл хүндэтгэсэн, буруутгасан хэв шинжтэй болох нь шүүх хуралдааны явцад тогтоогдсон. Энэ байдал засагдахгүй тохиолдолд Хүүхдийн эрхийн тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0..-д заасан хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай байх эрхээ эдлэж чадахгүйгээс гадна хүүхдийн хөгжил, зан харилцааны төлөвшил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй тул шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзсэн.
Гэрлэлт цуцласан тохиолдолд насанд хүрээгүй хүүхдийг Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.5., *******.6.-д зааснаар эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шийдвэрлэдэг.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч хүүхдийн асрамжийн талаар тохиролцож чадаагүй маргасан учраас нэхэмжлэгчийн хүсэлтээр 209 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 0*******/ШЗ2020/0003 дугаартай шүүгчийн захирамжаар Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийг шинжээчээр томилж эцэг, эхийн хэн нь хүүхэдтэй хамт амьдрахад давуу талтайг тодорхойлуулсан. Шинжээч 5 төрлийн оношлуурын аргуудыг ашиглаж “ээжийг давуу талтай” гэж тодорхойлсон.
Хүүхдийн эцэг, эх нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдийг өөрийн асрамжид байлгаж эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх эрхтэй ч энэ талаар харилцан тохиролцож чадаагүй учраас шүүх шинжээчийн дүгнэлт, хүүхдийн насны байдал, эцгээс тусдаа амьдрах хугацаанд эхийн асрамжид байж түүнд энэгшин дассан байдал зэргийг харгалзан хүүхдийг эхийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.*******.-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2.2-т заасан хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг хэвээр үлддэг учраас нэхэмжлэгч Ж.Гаас энэ хуульд заасан хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж хүүхдийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй юм.
Хариуцагч Ү.Хнь нэхэмжлэгч Ж.Гын өмчлөлийн ******* дүүргийн 8 дугаар хороо Толгойт 80 Москвагийн гудамж *******8а байр ******* тоот хаягт байршилтай 39,63 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс хүү Г.Гт ногдох хувийг гаргуулахдаа уг үл хөдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.-д заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэсэн үндэслэлээр шаардсан.
Гэтэл хэрэгт авагдсан Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрлэгчдийн гэрлэлтийн баталгаа, Орон сууц бэлэглэлийн гэрээ, зохигчдын тайлбар зэргээс үзэхэд энэ нь Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27..2-т заасан нэхэмжлэгч Ж.Гын хуваарьт хөрөнгө гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл дээрх үл хөдлөх хөрөнгө нь гэрлэгчдийг гэрлэхээс өмнө 20******* оны 7 дугаар сарын 08-ны өдөр Орон сууц бэлэглэлийн гэрээгээр нэхэмжлэгч Ж.Гын өмч болсон байна. Гэрлэгчид 2009 оны дүгээр сарын 20-ны өдрөөс хамтран амьдарч эхлэсэн хэдий ч 206 оны 2 дугаар сарын 25-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 60000*******-рт бүртгүүлж гэрлэлтийн харилцаа үүсгэсэн. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.-д “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” гэж тодорхойлсон байгаа учраас сөрөг нэхэмжлэлд дурьдагдсан үл хөдлөх хөрөнгө нь Ж.Г, Ү.Хнарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй учраас хүү Г.Гт ногдох хэсгийг гаргуулах боломжгүй юм.
Гэхдээ хариуцагч Ү.Хгийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулж тайлбарласнаас үзэхэд тэрээр хүүхдийг орон байраар хангах зорилгоор хүүхдийн эцгээс байрны үнийн тодорхой хэсгийг шаардсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0..0, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2..-д зааснаар эцэг, эх хүүхдийг ...орон байр...бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэгтэй.
Хүүхэд өөрийн гэсэн орон байргүй, эхийн хамт үеэл ахындаа амьдарч байгаа талаар хариуцагч шүүхэд мэдүүлсэн. Нэхэмжлэгч Ж.Ахариуцагчийн тайлбарыг үгүйсгэж няцаагаагүй учраас хүүхдийг орон байраар хангах зорилгоор нэхэмжлэгч Ж.Гаас 7.000.0000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзсэн.
Нэхэмжлэгч, хариуцагч нар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлсөн бөгөөд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байдалтай нийцлүүлэн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу хуваарилан шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2.2., 6., 8., 73 дугаар зүйлийн 73.2, 32 дугаар зүйлийн 32.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
. Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******..-д зааснаар *******т Ж.А/РД:ЧА8607*******72/, Ү.Х/РД:УК920*******226/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.6.-д зааснаар 20******* оны 8 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Г.Гыг эх Ү.Хгийн асрамжинд үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0..., *******0..2-т заасныг баримтлан 20******* оны 8 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Г.Гыг нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, -6 нас суралцаж байгаа бол 8 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ж.Гаас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
*******. Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35., Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2..-д зааснаар хүүхдийн эцэг Ж.Гаас 7.000.000 /арван долоон сая/ төгрөг гаргуулж хүүхдийн эх Ү.Хд олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.., 60 дугаар зүйлийн 60.., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..2.-т зааснаар нэхэмжлэгч Ж.Гын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******0.*******00 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг, хариуцагч Ү.Хгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******59.220 /дөрвөн зуун тавин есөн мянга хоёр зуун хорь/ төгрөгийг улсын орлогод үлдээж нэхэмжлэгч Ж.Гаас 278.820 /хоёр зуун далан найман мянга найман зуун хорь/ төгрөгийг, улсын төсвийн данснаас 0.200 /нэг зуун арван мянга хоёр зуу/ төгрөгийг тус тус буцааж хариуцагч Ү.Хд олгосугай
6. Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Энхчимэгт даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2., 9.*******., 9.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч энэ өдрөөс хойш 2 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд энэ хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ