Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 00263

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, *******а байр ******* тоотод оршин суух  ******* Н.Ж /РД: /

Хариуцагч: Налайх дүүрэг, ******* дугаар хороо, ******* байр ******* тоотод оршин суух Боржигон Б.Б  /РД: /-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг *******0*******0 оны 05 дугаар сарын *******5-ны өдөр хүлээн авч, *******0*******0 оны 05 дугаар сарын *******9-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Ж, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Н.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Б.Бтой *******005 онд танилцаж, хамтран амьдарч байгаад *******01******* оны 1******* дугаар сарын *******4-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас *******013 оны 04 дүгээр сарын *******4-ний өдөр ихэр охин *******а, нар төрсөн. Гэр бүлийн харьцаа тогтворгүйгээс Б.Бтой хамт амьдрах боломжгүй болж   *******0******* оноос тусдаа амьдарсан. Одоо хэн аль нь өөр бусадтай гэр бүлийн харьцаатай болсон тул охин *******а, нарыг миний асрамжид үлдээж, гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэв.

 

Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Н.Жтай *******005 онд танилцаж, *******01******* оны 1******* дугаар сарын *******4-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас *******013 оны 04 дүгээр сарын *******4-ний өдөр  ихэр охин *******а,   нар төрсөн. Бид тус тусын амьдралтай болсон тул эвлэрч амьдрах боломжгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгаа. Хоёр охиноо ээжийнх нь асрамжид үлдээнэ. Цаашид ч хүүхдүүдээ харж хандана  гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзсэн.

 

Нэхэмжлэгч Н.Ж нь хариуцагч Б.Бийг “үнэнч байх үүргээ биелүүлээгүй, олон жил тусдаа амьдарсан, өөр бусадтай ханилан сууж хамтран амьдарсан” үндэслэлээр гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг шаардсан.

 

Хариуцагч Б.Б нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад маргаагүй. 

 

Гэрлэгчид *******01******* оны 1******* дугаар сарын *******4-ний өдөр сайн дурын үндсэн дээр гэр бүл болох зорилгоор иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 1381-рт бүртгүүлж гэрлэлтийн харилцаа үүсгэжээ./хх-7/ Тэдний дундаас *******013 оны 04 дүгээр сарын *******4-ний өдөр ихэр охин *******а,   нар төрсөн байна./хх-9,11/

 

 Гэрлэгчид Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар бие биедээ үнэнч байх, бие биеэ халамжлах, хүндэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүйгээс хоорондын таарамжгүй байдал үүсч улмаар *******0******* оноос хойш тусдаа амьдарч хариуцагч Б.Б өөр бусадтай эр эмийн харьцаатай болж ханилан сууж үр хүүхэдтэй болсон байна. 

 

Гэрлэгчид *******017 оны 1******* дугаар сарын *******-ний өдөр ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар орсон боловч гэрлэгчид дээрх үндэслэлээр эвлэрээгүй болох нь зохигчдын тайлбар, эвлэрүүлэн зуучлагчийн уулзалтын тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдсон./хх-1*******/

 

Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.4.-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах тохиолдол гэрлэгчдийн дунд үүсээгүй ч гэрлэгчид тусдаа амьдраад олон жил болсон, хариуцагч өөр бусадтай ханилан сууж үр хүүхэдтэй болсон нь эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болно гэж үзсэн.

 

Гэрлэлт цуцласан тохиолдолд насанд хүрээгүй хүүхдийг Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.5., *******.*******.-д зааснаар эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шийдвэрлэдэг.

 

Зохигч хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон байдал, хүүхдүүдийн санал, хүүхдүүд эцгээс тусдаа амьдрах хугацаандаа эхийн асрамжид байж энэгшин дассан зэрэг байдлыг харгалзан хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэл хангагдсантай холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******0.*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас *******0.*******0 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгов.

 

Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.*******.1., 11*******., 118., 13******* дугаар зүйлийн 13*******.*******.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1.-д зааснаар ******* Н.Ж, Боржигон Б.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

*******.Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.5, *******.7.-д зааснаар  *******013 оны 04 дүгээр сарын *******4-ний өдөр төрсөн ихэр охин *******а, нарыг эх Н.Жгийн асрамжид үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., *******0 дугаар зүйлийн *******0.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.*******.-т зааснаар нэхэмжлэгч Н.Жгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******0.*******0 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Боос *******0.*******0 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Жд буцаан олгосугай.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Энхчимэгт  даалгасугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

 

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 119.4, 119.5, 119.7-д зааснаар  зохигч шийдвэрийг гардан авах үүрэгтэй, энэ үүргээ хэрэгжүүлээгүй нь гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ                                          Л.ЭНХБИЛЭГ