| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2020/00262/И |
| Дугаар | 262 |
| Огноо | 2020-06-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 262
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* байр ******* тоотод оршин суух ******* Д.Б
Хариуцагч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, Наран ******* гудамж *******а тоотод оршин суух Б.Н / /-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Б.Нтой 2006 онд танилцаж, 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2008 оны 09 дүгээр сарын *******-ний өдөр хүү төрсөн. Бид ажил төрөл, зан байдлын таарамжгүйгээс болж 2012 оноос тусдаа амьдрах болсон. Хүү Б.Нын асрамжид байгаа. Бид одоо тус тусын амьдралтай болсон тул цаашид хамт амьдрах боломжгүй. Бид өөрсдийн амьдарч байсан хашаа байшингаа хүү ын өмчид шилжүүлж өгсөн. Иймд хүү ыг эх Б.Нын асрамжид үлдээж, гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Н шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2006 онд Д.Бтай танилцаж, 2007 онд гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2008 оны 09 дүгээр сарын *******-ний өдөр хүү төрсөн. Бид ажил, төрөл зан байдлын таарамжгүйн улмаас 2012 оноос тусдаа амьдарсан. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгаа. Хүүгээ өөрийнхөө асрамжид авна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзсэн.
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.Нод холбогдуулан “олон жил тусдаа амьдарсан, хэн аль нь өөр бусадтай эр эмийн харьцаатай, хамтран амьдарч байгаа” үндэслэлээр гэрлэлт цуцлуулж, хүүхдийг эхийн асрамж үлдээхийг шаардсан.
Хариуцагч Б.Н нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад маргаагүй.
Гэрлэгчид 2007 оны 0******* дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болж 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 220-рт бүртгүүлж гэрлэлтийн харилцаа үүсгэжээ./хх-8/ Тэдний дундаас 2008 оны 09 дүгээр сарын *******-ний өдөр хүү төржээ./хх-9/
Гэрлэгчид 2012 оноос хойш хувийн тараамжгүй байдлаас тусдаа амьдарсан бөгөөд энэ хугацаанд хэн аль нь эвлэрч амьдрах талаар санаачлага гаргаагүй, өөр бусадтай эр эмийн харьцаа үүсгэж улмаар хамтран амьдарч үр хүүхэдтэй болсон нь зохигчдын тайлбараар тогтоогдсон бөгөөд гэрлэгчид шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалаар орсон боловч дээрх үндэслэлээр эвлэрээгүй учраас зуучлах ажиллагаа дуусгавар болсон байна./хх-10-12/
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах тохиолдол гэрлэгчдийн дунд үүсээгүй ч гэрлэгчид тусдаа амьдраад олон жил болсон, хэн аль нь өөр бусадтай ханилан сууж хамтран амьдарч байгаа учраас тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзсэн.
Гэрлэлт цуцласан тохиолдолд насанд хүрээгүй хүүхдийг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5., 14.6.-д зааснаар эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шийдвэрлэдэг.
Зохигч хүүхдийн асрамжийн талаар харил
цан тохиролцсон байдал, хүүхдийн санал, хүүхэд эцгээс тусдаа амьдрах хугацаандаа эхийн асрамжид байж энэгшин дассан зэргийг харгалзан хүүхдийг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэл хангагдсантай холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж нэхэмжлэгч Д.Б хариуцагч Б.Ноос уг мөнгийг гаргуулахгүй гэснийг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1., 116., 118., 1*******2 дугаар зүйлийн 1*******2.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д зааснаар ******* Д.Б, Б.Н нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7.-д зааснаар 2008 оны 09 дүгээр сарын *******-ний өдөр төрсөн хүү ыг эх Б.Нын асрамжид үлдээсүгэй.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Д.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлого болгосугай.
4.Нэхэмжлэгч Д.Б хариуцагч Б.Ноос улсын тэмдэгтийн хураамж 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулахгүй гэснийг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Энхчимэгт даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 1*******.4, 1*******.5, 1*******.7-д зааснаар зохигч шийдвэрийг гардан авах үүрэгтэй, энэ үүргээ хэрэгжүүлээгүй нь гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ