Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 222

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* ******* дугаар хороо, *******дын ******* дүгээр гудамж *******53в тоотод оршин суух ******* О.Ж/РД:/

 

Хариуцагч: Налайх дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дугаар гудамж ******* тоотод оршин суух ******* Н.У /РД: /-т холбогдуулж

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, эцэг тогтоолгох нэмэгдүүлсэн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагч Н.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Жшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2005 онд Н.Утай танилцаж, 2005 оны ************** дүгээр сарын 04-ний өдөр гэрлэлтээ батлуулж, 2006 оны 9 дүгээр сарын *******4-ний өдөр хүү төрсөн. Н.У гэр бүлээс гадуурх амьдралтай болж, 2007 оны 4 дүгээр сараас тусдаа амьдарч байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү ын эцгийг тогтоож, хүүхдийг миний асрамжид үлдээж, тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.У шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Миний бие 2005 онд тай танилцаж, тус ондоо гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2006 онд хүү төрсөн. 2007 онд миний бие Өвөрхангай аймаг руу ажлаар явж, тэндээ 2 жил амьдарсан. Тэр хугацаанд хүнтэй танилцаж, одоог хүртэл хамтран амьдарч байгаа тул үндсэн нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзсэн.

 

Нэхэмжлэгч О.Жнь хариуцагч Н.Ут холбогдуулан  гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж шүүхийн журмаар хүүхдийн эцгийг тогтоолгохыг хүссэн.  

 

Хариуцагч Н.У нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаагүй.

 

Нэхэмжлэгч О.Жнь Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.*******.-д зааснаар гэрлэлт цуцлуулах, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.*******.-д зааснаар хүүхдийн эцгийг тогтоолгох, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.*******.-д зааснаар хүүхдийн эцгээс хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг шаардах эрхтэй. 

 

Гэрлэгчид 2006 оны 0******* дүгээр сарын 05-ны өдөр гэр бүл болсныг 2006 оны ************** дүгээр сарын 06-ны өдөр гэрлэлтийн бүртгэлийн 703 дугаарт бүртгэж гэрчилгээ олгогдсон байна.

 

2007 оны 5 дугаар сараас хойш нөхөр Н.У Гэр бүлийн тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.3-т заасан гэрлэгчид бие биедээ үнэнч байх үүргээ биелүүлээгүйгээс гэрлэгчдийн дунд таарамжгүй байдал үүсч улмаар тусдаа амьдарч өөр бусадтай ханилан сууж эвлэрч амьдрах боломжгүй болсон нь зохигчдын тайлбараар нотлогдсон.

 

Гэрлэгчдийн дундаас 2006 оны *******0 дугаар сарын 20-ны өдөр хүү төрсөн бөгөөд гэрлэгчид гэрлэлтээ бүртгүүлээгүйгээс хүүхэд эхийн нэрийг авч гэрлэгчдийг тусдаа амьдрах хугацаанд эхийн асрамжид байсан  болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хүүхэд асуусан тэмдэглэл зэргээр тогтоогдсон.

Хариуцагч Н.У нь хүүхдийн эцэг тогтоох, хүүхдийг эхийн асрамжид үлдээх, тэтгэлэг гаргуулах шаардлагуудад маргаагүй.  

 

Гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон байдал, хүүхдийн санал зэргийг үндэслэн хүүхдийг эхийн асрамжид үлдээж эцгээс хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 268.630 төгрөгийг улсын орлого болгож, хуульд заасан журмын дагуу хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олголоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******., **************., **************8., *******32 дугаар зүйлийн *******32.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

*******.Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.*******.-д зааснаар ******* Очирбатын Жаргалсайхан, ******* Н.У нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.*******.-д заасныг баримтлан хариуцагч ******* Н.Уыг 2006 оны *******0 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү ын эцэг болохыг тогтоосугай.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5.-д зааснаар 2006 оны *******0 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү ыг эх ы асрамжид үлдээсүгэй.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.*******.*******.-т заасныг баримтлан 2006 оны *******0 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү ыг **************-******* нас /суралцаж байгаа бол *******8 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.Уаас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******., 60 дугаар зүйлийн 60.*******., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******., 7.*******.2.-т зааснаар нэхэмжлэгч ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 268.630 /хоёр зуун жаран найман мянга зургаан зуун гуч/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Н.Уаас 268.630 /хоёр зуун жаран найман мянга зургаан зуун гуч/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.

 

6.Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Энхчимэгт даалгасугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2., **************9.4., **************9.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч энэ өдрөөс хойш 2******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ                                       Л.ЭНХБИЛЭГ