Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 218

 


  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, ******* дугаар хороо, ******* байр, *******8 тоотод оршин суух *******ынхан Д.Э /РД: /

Хариуцагч: Налайх дүүрэг, ******* дугаар хороо, ******* байр, *******8 тоотод оршин суух оршин суух ******* Б.Б /РД: /-оос

Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******019 оны 10 дугаар сарын *******3-ны өдөр хүлээн авч, *******019 оны 10 дугаар сарын *******8-ны иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сэлэнгэмөрөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Б.Бтой *******005 онд танилцан *******009 оны 05 дугаар сарын *******0-ны өдөр гэр бүл болсон. *******008 оны 06 дугаар сарын 09-ний өдөр охин *******, *******013 оны 0******* дугаар сарын 07-ны өдөр хүү нарыг төрүүлсэн. Бид зан харьцааны таарамжгүй байдлаас *******018 оноос хойш эр эмийн харьцаагүй амьдарч байна. Шүүхээс өгсөн 3 сарын хугацаанд эвлэрч амьдраагүй. Гэр бүлээ цуцлуулах болсон шалтгаан нь энэ хүн өөр хүнтэй болсон. Тэр хүнтэйгээ *******017 оноос хойш одоо болтол холбоотой байгаа. Энэ хүнд *******-3 удаа боломж олгосон. Зан харьцааны хувьд таарахаа больсон учраас *******0*******0 оны 5 дугаар сарын *******5-ны өдрөөс эхлэн тусдаа амьдарч эхэлсэн. ******* хүүхэд надтай хамт амьдарч байгаа. ажлаасаа ирээд аав, ээж рүүгээ яваад шөнөдөө гэртээ орж ирдэг. Би гэртээ ганцаараа л байдаг, цуг байя гэхээр хэрүүл болдог. Гэр бүл гэж хэлэхэд хэцүү, сонин амьдралаар амьдарсан тул гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид авна. Тэтгэлэг гаргуулна. Эд хөрөнгийн маргаангүй гэв.

 

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Гэрлэлт цуцлахыг зөвшөөрнө. Харин хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид авмаар байна. *******0*******0 оны 5 дугаар сарын *******5-наас л хүүхдүүд ээжтэйгээ тусдаа амьдарсан. Түүнээс өмнө бид 4 нэг гэртээ амьдарч байсан. Миний эцэг бидний хүүхдийг өсгөлцөж сургууль соёлд нь хүргэж өгч тус дэм болдог.  Д.Эод туслаж дэмжих хүн байхгүй. Уг нь би хүүхдүүдээ өсгөөд том болохоор нь авахыг Д.Эод санал болгосон. Охиноо 1******* дугаар анги төгсгөөд хүүгээ 7 дугаар ангид оруулчихвал бие даагаад  Д.Эод ч өөрт нь хэрэгтэй юм болов уу л гэж бодсон юм. Хүүхдүүд эцэгтэйгээ амьдраад дасчихсан учраас аавгүйгээр амьдарна гэхээр сэтгэлд багтахгүй байна. Ээжид нь өгсөн тохиолдолд хүүхдүүддээ тэтгэлэг төлнө гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзсэн.

 

Нэхэмжлэгч Д.Э нь “нөхөр Б.Бийг  үнэнч байх үүргээ биелүүлээгүй” үндэслэлээр гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг шаардсан.

 

Хариуцагч Б.Б гэрлэлт цуцлах шаардлагыг зөвшөөрч маргаагүй. Харин нэхэмжлэгч Д.Эыг хүүхдүүдийг асарч хүмүүжүүлэх боломжгүй үндэслэлээр хүүхдүүдийг өөрийн асрамжид авна гэж маргасан.

 

            Гэрлэгчид  *******009 оны 05 дугаар сарын *******0-ны өдөр сайн дурын үндсэн дээр гэр бүл болох зорилгоор иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 168-рт бүртгүүлж гэрлэлтийн харилцаа үүсгэжээ. Тэдний дундаас *******008 оны 06 дугаар сарын 09-ний өдөр охин Б. Нармишээл, *******013 оны 0******* дугаар сарын 07-ний өдөр нар төрсөн байна.

 

Гэрлэгчид Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар бие биедээ үнэнч байх, бие биеээ халамжлах, хүндэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүйгээс хоорондын таарамжгүй байдал үүсч улмаар *******018 оноос хойш бэлгийн харьцаагүй ханилан суусан тухай мэдүүлсэн. Тэд *******0*******0 оны 5 дугаар сарын *******5-ны өдрөөс хойш тусаа амьдарч байгаа, энэ цаг хугацаанаас хойш хүүхдүүд эхтэйгээ амьдарч байгаа болох нь зохигчдын тайлбар, эвлэрүүлэн зуучлалын уулзалтын тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдсон.

           

Гэрлэгчид *******009 оны 5 дугаар сарын *******0-ны өдрөөс *******019 оны 1******* дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нэг гэрт ханилан сууж хамт амьдарч байсан учраас шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх зорилгоор Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.*******-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сараар түдгэлзүүлж эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулж гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авсан. Гэвч гэрлэгчид эвлэрч амьдраагүй, хэн аль нь гэрлэлтийг үргэлжлүүлэх сонирхолгүй байгаагаа шүүхэд илэрхийлсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.-т “гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцлана” гэж заасны дагуу гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ.

 

Гэрлэлт цуцлах үед хүүхдүүд эцэг эхийн хэн нэгний асрамжид үлдэж тусдаа амьдарч байгаа эцэг эхээр тэжээн тэтгүүлэх эрхтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар тохиролцож чадаагүй маргасан учраас *******0*******0 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 104/ШЗ*******0*******0/00391 дугаартай шүүгчийн захирамжаар Налайх дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийг шинжээчээр томилж эцэг, эхийн хэн нь хүүхэдтэй хамт амьдрахад давуу талтайг тодорхойлуулсан. Шинжээч 5 төрлийн оношлуурын аргуудыг ашиглан ээжийг давуу талтай гэж тодорхойлсон.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар 1******* настай охин *******, 7 настай хүү нараас эцэг, эхийн хэнийх нь асрамжид байх саналтай байгааг асуухад охин ******* тодорхой санал хэлээгүй, хүү ээжийн асрамжид байх талаар саналаа хэлсэн.

 

Д.Э, Б.Б нарын хэн аль нь Гэр бүлийн тухай хуулийн *******6 дугаар зүйлд зааснаар хүүхдүүдийг өөрийн асрамжид байлгаж эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх эрхтэй ч энэ талаар харилцан тохиролцож чадаагүй учраас шүүх шинжээчийн дүгнэлт, хүүхдүүдийн санал, зохигчдын тайлбарыг үндэслэн хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээх нь хүүхдүүдэд нийцтэй гэж үзсэн..

            Гэр бүлийн тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн *******6.*******.*******-т заасан хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг хэвээр үлддэг учраас хариуцагч Б. оос энэ хуульд заасан хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж хүүхдүүдийг тэжээн тэтгүүлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасантай холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******3*******.740 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, уг мөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Гэрлэгчид эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1., 116., 118., 13******* дугаар зүйлийн 13*******.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.-т зааснаар *******ынхан Д.Э, ******* Б.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

*******.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар *******008 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Б. Нармишээл, *******013 оны 0******* дугаар сарын 07-ний өдөр төрсөн хүү нарыг эх Д.Эын асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т зааснаар *******013 оны 0******* дугаар сарын 07-ний өдөр төрсөн хүү г 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувь, энэ хуулийн 40.1.*******-.т заасныг баримтлан *******008 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Б. Нармишээл, *******013 оны 0******* дугаар сарын 07-ний өдөр төрсөн хүү нарыг 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Боос сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.*******.-т зааснаар нэхэмжлэгч Д.Эын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******3*******.740 /хоёр зуун гучин хоёр мянга долоон зуун дөч/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Боос *******3*******.740 /хоёр зуун гучин хоёр мянга долоон зуун дөч/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Эод  олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******., 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч энэ өдрөөс хойш *******1 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                      Л.ЭНХБИЛЭГ