Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 193

 

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, ******* дугаар хороо, *******ы гудамж, өөрийн байранд байрлах, Хас банк ХХК-ийн Налайх салбар /РД: /-ын нэхэмжлэлтэй

иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гантуяа,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Г нь *******018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 1*******800315*******7 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулан 11 000 000 төгрөгийг жилийн 17.4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээний хугацаа *******08 хоног хэтэрсэн. Зээлдэгч Г.Г нь Налайх дүүргийн 5 дугаар хороо, 74 дүгээр байрны 67 тоот хаягтаа оршин суухгүй, сураггүй байгаа тул эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоож өгнө үү. Хэрэв хаяг нь тогтоогдвол зээлийн гэрээний үүргийг нэхэмжилж шүүхэд хандана гэв.

 

 Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн Налайх салбар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Гийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт авагдсан *******018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1*******800315*******7 дугаартай зээлийн гэрээ зэргээр Г.Г нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцох үндэслэл үүсжээ.

 

Хэрэгт авагдсан Г.Гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Налайх дүүргийн 5 дугаар хорооны засаг даргын *******0*******0 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 337 дугаар тодорхойлолт зэргээр  Г.Г нь иргэний бүртгэлд бүртгэгдсэн Налайх дүүргийн 5 дугаар хороо, 74 дүгээр байрны 67 тоот хаягтаа оршин суухгүй байгаа болох нь нотлогдохын зэрэгцээ түүний оршин суугаа газар тодорхойгүйн улмаас эрэн сурвалжлах шаардлага үүссэн байна. 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаягийн мэдээлэл байхгүйгээс нэхэмжлэгч нь шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байгаа нь тогтоогдож байх тул Г.Гийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь олж тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Г.Г /РД: /-ийг эрэн сурвалжилсугай.

 

            *******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Г.Гийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоож Хас банк ХХК-ийн Налайх салбарт мэдэгдэхийг Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 *******00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

            4. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 1*******0 дугаар зүйлийн 1*******0.******* дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Т.БАДРАХ