Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 194

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Налайх дүүргийн ******* дугаар хороо, Батцэцэгийн тоосго, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт Г.У /РД: /-ийн нэхэмжлэлтэй

            садан төрлийн холбоотой болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Г*******,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2008 онд Х.Б танилцаж, хамтран амьдарсан. Бидний дундаас 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдөр охин ******* төрсөн. Нөхөр болох Х.Б бичиг баримтын зөрчилтэй байсан тул бид гэрлэлтээ батлуулаагүй тул охиноо би өөрийн нэрээр овоглосон. Х.Б архи их уух болж, үүнээс нь болоод бид 2014 оноос эхлэн салж, тусдаа амьдарсан. Нөхөр маань 2020 оны 0******* дугаар сарын 14-ний өдөр өвчний улмаас зуурдаар нас барсан. Хүүхдэдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж авах гэтэл охин *******гийн төрсөн эцэг талийгаач Х.Б мөн болохыг тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд миний охин *******г Х.Бий хүүхэд гэсэн садан төрлийн холбоог тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

 ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Г******* нь өөрийн охин *******г Х.Бийн хүүхэд буюу садан төрлийн холбоотой болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Түүний нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт заасан харьяалал зөрчөөгүй байна.

Х.Б, Г******* нарыг хамтран амьдарч байх хугацаанд тэдний дундаас 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдөр охин ******* нь төрсөн, Х.Б 2020 оны 0******* дугаар сарын 14-ний өдөр нас барсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

            1. *******гийн төрсний гэрчилгээний хуулбар, 

2. Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс олгосон Г*******гийн 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн  хүүхдийн эцэг нь Хандсүрэнгийн Бат-Эрдэнэ болохыг тэмдэглэсэн төрөлтийн түүхийн хуулбар,

*******. Налайх дүүргийн ******* дугаар хорооны 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 7*******6 дугаар тодорхойлолт,

4. Х.Бий нас барсныг бүртгэсэн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн *******57/006119 дугаартай лавлагаа,

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.2, *******8 дугаар зүйлийн *******8.6, 4******* дугаар зүйлд зааснаар асуугдсан,

гэрч Т.Батмөнхийн ... Мминий төрсөн дүү Х.Б иргэний бүртгэлийн шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй тул хүү *******г өөрийн нэрээр овоглож чадаагүй ... гэх,

гэрч С.Эрдэнэчимэгийн ... Х.Б, Г******* нарын дундаас ******* төрсөн. Х.Б бичиг баримтын зөрчилтэй байсан учир хүүхдээ Г******* өөрийн нэрээр овоглосон ... гэх мэдүүлэг зэрэг болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.*******-т зааснаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлээд талийгаач Х.Бийг *******гийн төрсөн эцэг буюу садан төрлийн холбоотой болохыг тогтоохоор шийдвэрлэв.

 Нэхэмжлэгч нь өөрийн хүү *******д тэжээгчээ алдсаны тэтгэлэг тогтоолгох шаардлагын улмаас Х.Б садан төрлийн холбоотой болохыг нь шүүхээр тогтоолгох хүсэлт гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 1************** дугаар зүйлийн 1**************.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт Урангуагийн Хүслэн /РД:ТЕ09261146/ нь Хандсүрэнгийн Бат-Эрдэнэ /РД:НМ82111719/-ий хүүхэд буюу садан төрлийн холбоотой болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

*******. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Т.БАДРАХ