Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 195

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттайгаар хийсэн шүүх хуралдаанаар:       

            Нэхэмжлэгч: Налайх дүүргийн ******* дүгээр хороо, Нисэхийн ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, Харчу овогт Э.Б /РД: /-ийн нэхэмжлэлтэй

            Үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Э.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би *******01******* оны 0******* дүгээр сарын 30-ны өдөр охин *******ыг төрүүлсэн. Тухайн үед би Солонгос улсын Дуннам эрүүл мэндийн их сургуульд хэлний бэлтгэлд суралцахаар болсон тул өөрийн эцэг болох Т.Э, эх Ч.Ц нарт *******01******* оны 08 дугаар сарын 08-ны өдөр охин *******ыг үрчлүүлсэн. Миний эцэг, эх нас өндөр болсон, мөн би өөрөө өсгөн хүмүүжүүлэх хүсэлтэй байгаа учир охин *******ыг үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах хүсэлтэй байна гэв.

 

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Охин Үлэмжмаргадыг эх *******т нь буцаан өгөх хүсэлтэй байгаа тул үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: Нөхөр Т.Э бид хоёр нас өндөр болсон тул охин Үлэмжмаргадыг эх Бтачимэгт буцааж өгнө, иймд үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Б нь *******01******* оны 0******* дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин *******ыг *******01******* оны 08 дугаар сарын 08-ны өдөр Т.Э, Ч.Ц нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Э.Б нь *******01******* оны 0******* дүгээр сарын 30-ны өдөр охин *******ыг төрүүлж, хувийн шалтгаанаар өөрийн эцэг Т.Э, эх Ч.Ц нарт *******01******* оны 08 дугаар сарын 08-ны өдөр үрчлүүлсэн болох нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний болон үрчлэлтийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Шүүхээр хэргийг хянан хэлэлцэхэд Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан үрчлэлтийг хүчингүйд тооцох  үндэслэл тогтоогдохгүй байгаа боловч үрчлүүлсэн болон үрчлэн авсан талуудын байр суурийн хүрээнд охин ******* нь өөрийн төрүүлсэн эх Э.Бийн асрамж хамгаалалтанд байх нь Хүүхдийн эрхийн тухай конвенцийн *******1 дүгээр зүйлийн 1, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эхтэйгээ амьдрах, анхаарал халамжид нь байх хууль ёсны эрх ашиг сонирхолд нийцэж байх тул *******01******* оны 08 дугаар сарын 08-ны өдөр *******ыг Т.Э, Ч.Ц нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, охин *******ыг эх Э.Бийн асрамжид үлдээх нь зүйтэй.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын хүсэлтийг харгалзан тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.*******, 1*******5 дугаар зүйлийн 1*******5.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.******* дахь хэсэгт заасныг баримтлан *******ыг *******01******* оны 08 дугаар сарын 08-ны өдөр Т.Э, Ч.Ц нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

 

*******. Гэр бүлийн тухай хуулийн 6******* дугаар зүйлийн 6*******.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.7 дахь хэсэгт зааснаар охин *******ыг эх Э.Бийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэгт зааснаар үрчлэлтийн бүртгэлд зохих өөрчлөлт оруулж, *******ын төрсний бүртгэлийг  сэргээхийг Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 *******00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 1*******0 дугаар зүйлийн 1*******0.******* дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1******* хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Т.БАДРАХ