Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/356

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0329/Э/

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,

Иргэдийн төлөөлөгч Я.А,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.С, Г.У,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.П, түүний өмгөөлөгч Ж.Т, 

Гэрч Д.Ч,

Шинжээч Б.Т, Ш.Л, Ж.Т, 

Шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч П.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш овогт Г-ын Дд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2018000000179 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ш овогт Г-дын Д, /регистрийн дугаар: .............. /, ..............  оны ............  дугаар сарын .......... -ний өдөр ............. аймгийн ........... суманд төрсөн, эрэгтэй, ..........  настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........... , ............ ийн хамт ................  аймгийн ...........сумын ...........  дүгээр баг, ..............  дугаар гудамжны ............. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч .............  аймгийн ............ сумын ......... дугаар багийн .......... дугаар байрны .......... тоотод оршин суух  хаягтай, урьд ....................... шүүхийн ............  оны ............. дугаар сарын ....... -ний өдрийн ...........  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Г.Д нь согтуурсан үедээ 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 21 цагийн орчим ..........аймгийн ...... сумын ... багийн ....дугаар гудамжинд иргэн М.А-н толгойн тус газар цохисны улмаас гавал тархины битүү гэмтэл, тархины суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн зулайн аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун зулайн хуйхны Шарх, хуйхан доорх цус хуралт бүхий хүнд хохирол учруулж амь насыг нь хохироосон хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д мэдүүлэхдээ “...Би 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч А-тай уулзаад 1 шил архи уусан. Тэгээд явж байгаад гэрч Д.Чтой таарсан. Тухайн өдөр архи зардаггүй өдөр байсан тул Чийн утсыг 60,000 төгрөгийн барьцаанд тавиад 2 шил архи авч Чийн гэрт очиж ууж байгаад би хадам ахынх руугаа явлаа гээд хохирогч М.А-г дагуулаад гарсан. Гэхдээ хадам ахындаа ганцаараа очсон. Намайг ахынд очих үед миний хувцас цус болоогүй байсан. Дараа нь цус болсон байсан. Найзыгаа л авч явах гээд цус болсон юм шиг байгаа юм. Би тухайн үед жинсэн өмд, яактай байсан. Тэгээд яакаа тухайн оройдоо сольсон байсан. Харин өмдөө ээжийнд очиж байгаад сольсон. Учир нь би ажлын хувцсаа ээжийнд орхисон байсан юм. Намайг ахынхаас Чийнд буцаад ирэхэд ямар нэгэн зүйл болсон бололтой. Би юу ч санахгүй байгаа, гэртээ очоод ухаан орсон. Чийн гар цус болсон байсан. Чийн ахын гэрийн цонхыг Б, Ч болон А бид нар шиллэсэн.гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.П мэдүүлэхдээ: “Хэрэг болсон гэх өдөр намайг гэртээ амарч байхад талийгаач дүү маань 17 цагийн үед айлд байшингийн суурь цутгаад ирлээ гээд биеэ угаагаад байж байхад Д ирээд түүнийг дагуулаад явсан. Дараа нь манайд ирээд хүү Идэрхүүгээс маань талийгаачийг асуусан гэж байсан. Гомдолтой байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Ч мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр Г.Д, А, Б бид дөрөв миний гар утсыг “Золбоо” барьцаалан зээлдүүлэх газарт тавиад 0,75 литрийн хоёр шил архи аваад манайд 16 цагийн үед очиж 1000 төгрөгийн бооцоотой хөзөр тоглож байгаад эхнэрийг ирэхээр нь нэг шил архи нэмж авч уусан. Хөзөр тоглож байх үед талийгаач Д-тай бооцооны мөнгөө өгдөггүй юм уу гээд маргалдсан. 19 цагийн үед Б явсан. Би Бийг гүүр хүргэж өгчхөөд гэртээ ирээд унтаж байсан чинь эхнэр маань чамайг сэрээгээд хүн дуудаад байна гэхээр нь гарсан чинь Д, А хоёр зогсож байсан ба М.Ан толгойноос цус гарч байсан. Тэгээд жалганы хажууд бид 3 юм ярьж суусан. Сууж байхад би Д-аас А-н толгой яасан юм бэ гэж асуухад “мань чинь чулуугаар шаачихсан юмаа.” гэж хэлээд Д шууд яваад өгсөн. Тэгэхээр нь би өөртөө байсан 3,500 төгрөгөө талийгаачид өгөх гэсэн чинь “баян чинь тэндээ л юм байгаа биз” гэж хэлээд харааж зүхээд байхаар нь би орхиод явсан. Би тухайн орой гарахдаа эсгий улавч, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй гарсан. Гэхдээ архи ууж байхдаа цэнхэр өнгийн пүүзтэй очсон. Гэртээ ороод өмдөө цус болсныг мэдсэн. Талийгаачийн хажууд байсан болохоор цус болсон юм байх гэж бодож байна. Тухайн үед Д ногоон пүүзтэй байсан. Өөрөөр нэг их анзаарч хараагүй. Маргааш өглөө нь 9 цагийн үед манайд ирсэн.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.У мэдүүлэхдээ:  “...Д 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн орой 21 цаг 50 минут болж байхад ирээд зүүн талын орон дээр суугаад цуйван идэхээр ирлээ гэж хэлсэн. Тэгээд аавыг дуудаад ахаа дүү нь архи уучихлаа уучлаарай гэсэн. Тухайн үе манай хүүхэд нялх байсан болохоор уйлсан чинь дүүгээ айлгачихлаа за за би явъя гээд гараад явсан. Г.Д нь манайд орж ирэхдээ хар нүдний шилтэй орж ирсэн. Шилээ авахад нь нүд нь хөхөрсөн байхаар нь яасан юм гэхэд хэд хоногийн өмнө архи уугаад зодуулсан гэж байсан. Д-ыг явахад манай охин нүдний шилийг нь аваад үлдсэн байсан.  Гэтэл буцаж орж ирээд шилээ аваад явсан. Д тухайн үед жинсэн өмд, жинсэн гадуур хувцас, хар малгай, хар нүдний шилтэй байсан. Тухайн үед Д-ын хувцас ямар нэгэн цус болоогүй байсан.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Д.Туяа мэдүүлэхдээ: “Хохирогчийн баруун чихний дэлбэнгээс дээш 3.5х0.7 см Шарх нь бараг толгойн орой дээр гэсэн үг. Толгой руу мохоо зүйлээр, ямар нэг юмаар цохиход үүсэх боломжтой. Талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины суурин хэсгийн хатуу ясан доорх цусан хураа, зүүн зулайн аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун зулайн хуйхны Шарх, хуйх доорх цус хуралт зэрэг гэмтэл учирсан байсан. Энэ гэмтлийн хувьд суурь яс хугараагүй учраас яг тухайн цаг мөчид эмнэлгийн тусламж авсан бол амь насыг аврах боломж байсан гэж үзэж байна. Талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины суурин хэсгийн хатуу ясан доорх цусан хураа, зүүн зулайн аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун зулайн хуйхны Шарх, хуйх доорх цус хуралт зэрэг гэмтэл учирсан. Энэ гэмтлийн хувьд суурь яс хугараагүй учраас яг тухайн цаг мөчид эмнэлгийн тусламж авсан бол амь насыг аврах боломж байсан гэж үзэж байна. Талийгаачийн цуснаас 2 хувийн промиль спирт илэрсэн, гэхдээ энэ бол дунд зэргийн согтолттой, биеэ авч явах чадвар байж болно. Харин гэмтэл авсан үеэс тархи дарагдах үеийг гэрэл зурвас үе гэх ба гавал тархины битүү гэмтэл, тархины суурин хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн зулайн аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун зулайн хуйхны Шарх, хуйхны доорх цус хуралтын гэмтэлтэй, дунд зэргийн согтолттой хүн бусадтай маргах, өөрийнхөө мэддэг орчин, газар явах, үйл хөдөлгөөн хийх боломжтой. Хэргийн газрын үзлэгээр очиход хохирогч далан дотор унасан байсан. Хүн босоогоор унасан бол давхар зулгаралт үүссэн байх ёстой, мөн тэр цементэн блок дээрх цус нь дээрээсээ дуссан мэтээр байсан учраас дээрээсээ дуссан байх боломжтой. Хагалгааны үед тархи түрж гарч ирлээ гэх мэт тэмдэглэл байдаг шүү дээ. Тэр нь их тархийг маш их хавантай байсныг харуулж байна. Энгийн үед тийм байх ёсгүй. Харин хүч үүссэн газраас болоод тархи гавал дотроо ямар нэг хөдөлгөөн хийгээд түүний улмаас үүссэн цус харвалт юм. Хуйхан доор цус хуралт үүссэн, тэр нь шинэ, Шархны хэмжээ том болохоор гавал тархины битүү гэмтлээс үүсэн байх боломжтой.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Ш.П  мэдүүлэхдээ: “...Шинжээчийн дүгнэлтээр бор Шгал гутал дээрх цусан толбо нь талийгаач М.Анх гэж гарсан. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн жинсэн яакны цус илэрсэн хэсгээс хайчилж аваад тусгай бодисоор химийн урвалд оруулж шинжилгээ хийж үр дүнг гаргаж авсан. Уг үр дүнгээр Г.Д-ын цусны ДНК-тай тохирч байсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн дээр ДНХ-ийн шинжилгээг хийдэг. Өөр ДНХ-ийн шинжилгээ хийх байгууллага  байхгүй. Шинжээчийн дүгнэлтэд процесс, техникийн шинжтэй алдаа гараагүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Б.Т мэдүүлэхдээ: “Уг хэрэгт холбогдолтой эд зүйлд Г, Г, миний бие гээд 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийсэн. Шинжилгээнд бор Шгал өнгийн гутал ирүүлсэн, гутал нь дээрээ хэд хэдэн биологийн ул мөрийн толботой, биологийн толбо нь тухайн гутлын хажуу, дээр болон улан доор гэх мэт газруудад байсан. Мөн яакны зүүн ханцуйн гадна хэсэг, баруун бугалгын дотор хэсэг, баруун энгэр, зүүн ханцуйны урд шуум хэсэг зэрэг газруудад цус мэт зүйлээр бохирлогдсон байсан. Бүрэлдэхүүнтэй шинжилгээ учраас бүгдээс нь ДНК шинжилгээ авсан. Ш.П  шинжээч эмчийн авсан хэсгээс дахин дээж авах боломжгүй. Учир нь уг дээж нь химийн урвалд ороод дахин шинжилгээ авах боломжгүй болдог. Харин тухайн дээж авсан хэсгийн хажуугаас нь дээж авч шинжилгээ хийсэн учраас шинжээчийн дүгнэлт зөрүүтэй гарч болно. Цус, шүлснээс илэрсэн гэж ялгах боломжгүй.” гэв.

 

 

Эрүүгийн 2018000000179 дугаартай хэргээс:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[1],

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд[2],

 

Цогцост үзлэг хийсэн “...биеийн урт 1.75 см, толгойны оройд 4.5 см, шанаанд 0.7 см боровтор өнгийн үстэй, арьсан доорх зөөлөн эдийн хөгжил дунд дунд зэрэг эрэгтэй хүний цогцос, хоёр нүдний зовхи дутуу аньсан эвэрлэг тунгалаг хүүхэн хараа жигд өргөссөн салст цайвар, уруул дутуу жимийлттэй харагдана. Харагдах шүднүүд бүрэн бүтэн, баруун хацрын дээд хэсэгт 5,4х2,3 см, баруун духанд 5,2х4см шинэ зулгаралттай, баруун чихний дэлбээнээс дээш 7см зайд 3,5х0,7см ангайсан, язарсан Шархтай, нүүр цусаар бохирлогдсон. Зүүн өвдгөнд 3,5х1,8см зулгарсан, баруун гуяны дунд 3-ны 1-ийн ард 3,5х2,5см баруун шилбэний дээд 3-ий 1-ийн гадна 4х1,5см цус хурсан. Нуруу бүсэлхий хэсэгт олон тооны янз бүрийн байрлалтай 9х0,1см хүртэл хэмжээний зураасан шинэ зулгаралтуудтай байна.” гэх тэмдэглэл[3],

 

Хувцаст үзлэг хийсэн “...Эрэгтэй хүний цайвар саарал өнгийн дээгүүрээ Ш өнгийн судалтай фудволк уд энгэр нь болон зах нь цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байна. Түүний хажууд бор өнгийн хос оймс, түүний хажууд улаан судалтай хар өнгийн пүүз байна. Цогцсын өмсөж явсан хар дотуур хувцас, түүний хажууд саарал өнгийн дотуур өмд байна. Харин гадуураа өмсөж байсан цэнхэр өнгийн жинсэн өмд ямар нэгэн урагдал гэмтэлгүй баруун болон зүүн гуя хэсэг, зүүн урд шууны хэсэг нь цус мэт зүйлээр бохирлогдсон байна.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[4],

 

Д.Чийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[5]

 

Хэв дээж авсан тэмдэглэл[6]

 

Эд зүйл хураан авсан “...цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг” гэх тэмдэглэл[7]

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол[8],

 

М.Пийн мөрдөн байцаалтад гэрчээр 2020 оны 04 дүгээр сарын 09, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр  2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...Дүү А маань найз нөхөдтэйгөө нийлж наргихдаа архи дарс уудаг. Байнга уудаггүй. Мөн Ш, Б гэх залуучуудтай нийлдэг. Тэдгээр хүмүүсийнх нь нэрийг бүтнээр нь мэдэхгүй. Манай дүүд суурь өвчин байхгүй. 2020 оны 04 дүгээр сарын 08-ны орой 17-18 цагийн үед намайг гэртээ амарч байхад гаднаас хувцас нь шороо тоос болсон байдалтай ороод ирэхээр нь би хаагуур явж байгаад ирэв гэхэд айлд байшингийн суурь цутгаад ирлээ гээд шороо болсон өмдөө гаргаад хатааж байсан. Өмднийх нь өвдөг цемент болоод норчихсон байсан. Тэгээд цэвэрхэн хувцсаа өмсөөд сууж байтал Ш хочтой Д манайд орж ирээд Аг дагуулаад гэрээс гарсан. А гарахдаа фудволкон дээрээ улаан өнгийн шоотой юүдэнтэй цамцаа өмсөөд хөлдөө хар өнгийн торон пүүзээ өмсөөд явсан. Хашаагаа явах гэж байгаагаа хэлээгүй. Манай дүү тэр шөнөдөө гэртээ ирж хоноогүй. 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн өглөө ажилдаа 06 цагийн үед яваад орой нь 17 цагийн үед ажлаа тараад ирэхэд эхнэр маань Ш /А/ гэртээ ирээгүй харсан уу гэж надаас асуусан. Тэгэхээр нь мэдэхгүй, хаа холдов л гэж ирэх л байлгүй дээ гэж хэлээд тоогоогүй байж байтал манайд цагдаа ирээд дүүг маань нас барсан талаар хэлж мэдэгдсэн. А гэрээс гарахдаа миний ******* дугаарын сим карттай, жижиг хуучин бараан өнгийн нокиа маркийн гар утастай гарсан. Дүүд маань ямар нэгэн бэлэн мөнгө болон үнэд хүрэх үнэт эдлэл байгаагүй. 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн өглөө Д нь нэг залуутай хамт .....  сумын .......  дугаар баг .......... дугаар гудамжинд миний төрсөн эрэгтэй дүү Атай таарсан. Тухайн үед А нь Д-аас А-г асуухад “Мэдэхгүй” гэж хэлээд яаруу сандруу дүүгээс маань зугтаах шахам яваад өгсөн гэж дүү маань надад хэлсэн. Мөн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цагийн үед Ш-г Д өөрөө манайхаас дагуулж хамт гарчхаад 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн орой 23 цагийн үед гэрийн гадаа ирээд манай хүү 15 настай И-ээс “Ш ах чинь гэртээ ирсэн үү” гэж асуучхаад явсан байсан. Тухайн үед намайг гэртээ байсаар байхад яагаад Д гэрт орж ирж надаас асуухгүй гэрийн гадна хүүхдээс маань Ш-г асуучхаад явсан юм бол гэдэг сонин байна. Үүнээс үзэхэд Д нь миний дүү Аг ямар нэгэн байдлаар гэмтээчхээд түүндээ санаа зовоод тэр орой гэрээр маань ирж Ш-г гэртээ ирсэн байна уу үгүй юу гэдгийг хүүгээс маань сэм асууж сураглаад явсан байна гэж хардаж байна.” гэх мэдүүлэг[9],

 

Насанд хүрээгүй гэрч Т.Э мөрдөн байцаалтад 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн мэдүүлсэн: “...2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Шын гол сумаас өдрийн 12 цагийн орчимд гэртээ ирээд байж байгаад оройн 20 цагийн үед өөрийн найз Х-тай уулзах гээд гарсан. Тэгээд Х  бид хоёр гэр ойрхон учраас хамтдаа юм яриад алхаж яваад дүүжин гүүр орчхоод буцаад гэр лүүгээ 23 цагийн орчимд ирж явсан юм. Тэгээд гэр гэр лүүгээ орох гээд явж байтал манай хашааны буланд хоёр ах цаашаагаа явж харагдсан. Тэгээд хашаа руу орох гэж байтал манай хашааны буланд нэг эрэгтэй хүн хэвтэж байсан. Харанхуй байсан учраас царай зүсийг нь харж чадаагүй. Ямар ч байсан тухайн хүн бүтэн биеэрээ манай хашаа руу хараад хэвтсэн байсан. Мөн ямар нэгэн дуу авиа гаргахгүй байсан. Миний бодлоор ухаангүй байсан гэж бодож байна. Хашаа руу орох гээд явж байхад цаашаа явж байсан хоёр ахын нэг нь өндөр туранхай хар өнгийн малгайтай цамцтай хүн байсан. Нөгөө хүн нь арай жоохон намхан хүн байсан.” гэх мэдүүлэг[10],

 

Гэрч Н.Б-ы мөрдөн байцаалтад 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр мэдүүлсэн: “...Өглөө 8 гэж босоод бие засах гээд жорлон руугаа орох гэсэн хашааны цаад талын жалганд 1 эрэгтэй хүн шороо тоос болсон байдалтай хэвтэж байхаар нь хөөе гээд хэд хэдэн удаа дуудахад сэрэхгүй байхаар нь согтуу хүн юм уу, нас барсан юм уу гэдгийг нь мэдэхгүй хүн хэвтэж байна гэж 102 дугаарт дуудлага өгсөн. Би 21 цагт унтахад ямар нэгэн байдлаар согтуу хүн орилох, зодолдох мэт чимээ гараагүй.” гэх мэдүүлэг[11],

 

Гэрч Я.Д-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 4 дүгээр сарын 09, 7 дугаар сарын 21-ний өдөр тус тус өдөр мэдүүлсэн: “...Өчигдөр намайг гэртээ байж байтал орой 18 цагийн үед хажуу байшинд байсан чинь Чийн төрсөн дүү охин Шинэцэцэг орж ирээд Ч ах найзуудтайгаа гэртээ тоглоод архи уугаад байна гэж хэлсэн. Тэгээд орой 22 цагийн үед Ш  гэртээ харилаа гэхдээ гэрийнхээ хажуу байшинг хоосон байгаа тул унтлаа гээд явсан. Ш-ийг явсны дараа би харьсан уу гэж чат бичихэд Ш ирчихсэн хэвтэж байна гэсэн. Тэгэхээр нь танай ах /Ч/ унтсан уу, юу хийцгээж байна гэж асуухад сая намайг гэртээ ороход унтчихсан байна. Эхнэртэйгээ хоёулаа байна. Намайг ороход эхнэр нь нүүрээ цэвэрлээд унтах гэж байсан. Ч ах бол унтаж байсан гэж хэлсэн. Ингээд орой нь унтаад өглөө сэрэхэд хашааны цаана цагдаа нар ирчихсэн байгаа харагдсан. 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр манай нөхрийн эгчийн хүүхэд болох Ч нь хашаандаа байх байшингийн үүдний амбаарын цонхны шилийг хагалсан байсан. Яг хагалах үед нь хажууд нь байгаагүй. Манай гэр яг арын хашаанд байдаг бөгөөд гэрээ өөрийн хүүхдүүд Шинэцэцэгийн хамт байж байхад Ч гаднаас гараа саарал өнгийн гар нүүрийн алчуураар боочихсон манай гэрт орж ирсэн. Тэр гар нүүрийн алчуур нь Чийн гэрт байхад цагдаа нар цустай алчуур байна гээд хураагаад авч байсан.” гэх мэдүүлэг[12],

 

Гэрч Э.Ш-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 04 дүгээр сарын 09, 07 дугаар сарын 17-ны өдөр тус тус мэдүүлсэн: “... Би 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 16 цагийн орчимд гэрээсээ гараад Т ахын гэрт очиж хоёр хүүхдийг нь харахаар явсан. Тэр үед манай хашаан дотор манай төрсөн ах Д.Ч, түүний найз Б , Ш гурав танихгүй нэг ахтай хамт дөрвүүлээ үлдсэн. Тухайн үед хашаанд тэр дөрвөөс өөр хүн үлдээгүй. Намайг 18 цагийн үед Т ахынхаас гараад хашаандаа ирэхэд хашаан дотор байх хүлэмжийн хажууд дөрвүүлээ хөзөр тоглоод нэг шил 0,75 литрийн архи уугаад тэр архи нь бараг дуусах дөхөж байгаа харагдсан. Тэгэхээр нь би тэд нарт хандан одоо архиа уухаа болиорой хашаан дотор битгий архи уугаад байгаарай гэж хэлчхээд буцаад Т ахын хашаа руу явсан. Намайг хашаанаас гараад явахад Ч ахын эхнэр Э надтай зөрөөд хашаа руу ороход би Э эгчид нөгөө Ч ах чинь найз нартайгаа нэг шил архи уугаад хөзөр тоглоод хашаан дотор сууж байна шүү гэж хэлчхээд яваад өгсөн юм. Намайг Т ахын хоёр хүүхдийг харж байгаад орой 22 цаг 20 минутын орчимд гэртээ ороход Ч ах хоймор хэсэгт газраар ор засаад унтчихсан. Бэр эгч Э унтах гээд нүүрээ цэвэрлээд байж байсан. Тэгэхээр нь ах хэзээ унтсан юм гэж асуухад бэр эгч түрүүхэн унтлаа гэж хэлж байсан. Тэгэхээр нь Ж ахын байшинд  ороод унтсан. Би Ш, Б хоёрыг танина. Үл таних залуу гээд байгаа хүн тухайн үед дээгүүрээ улаан эрээн өнгийн дөрвөлжин шоо хээтэй, юүдэнтэй цамцтай, юүдэнгийн дотор тал нь цайвар саарал өнгийн үслэг материалтай дотортой цамц өмссөн, манай ахын үеийн гэмээр залуу байсан. Намайг Т ахын гэрт байхдаа орой 21 цагийн үед гарч бие засахад хашааны үүдээр өнгөрдөг машин зам дээр нэг эрэгтэй хүн хөөе хөөе гээд дуугараад байсан. Тухайн хүний хоолойг сонсоход согтуу байрын хүний хоолой байсан. 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Ч ах гадуур архи уучихсан гэртээ ирсэн. Тухайн үед арын хашааны ахындаа байж байсан чинь Ч ах саарал өнгийн гар нүүрийн алчуураар баруун гараа боочихсон орж ирэхээр нь яачихсан юм бэ гэсэн чинь хоёулаа гэртээ оръё гэхээр нь Ч ахыг дагуулаад гэрт нь оруулаад би хажуу талын байшинд орох гэсэн чинь хаалганы хажуу талын цонх хагарсан байхаар нь тэр цонхонд гараа урсан юм байна гэдгийг мэдсэн. Цонхны орчим жаахан цус болсон байсан. Гар  нүүрийн алчуур цус болсон байсныг ах өөрөө угаалтуурын дээд унинд өлгөсөн байсан. Мөн манай ахын эхнэр Д гар нь цус болчихсон саарал нүүр гарын алчуураар боосон байхыг нь харсан. Мөн Ч ахын эхнэр Эт чатаар хэлсэн. Тэр үед Э эгч гэртээ ирж хоноогүй. Маргааш нь буюу 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр би хүнээр шил зүсүүлээд Ч ах нөгөө Б, талийгаач ах хоёртой  хагарсан цонхыг миний авч ирсэн шилээр шиллэсэн.” гэх мэдүүлэг[13],

 

Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 04 дүгээр сарын 09, 06 дугаар сарын 18, 07 дугаар сарын 20-ны өдрүүдэд тус тус мэдүүлсэн: “...2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Ч залгаад “Чиний иргэний үнэмлэх байна уу гар утсаа барьцаанд тавих гэсэн юм” гэхээр нь миний иргэний үнэмлэх надад байна гэж хэлсэн чинь Ш Д бид хоёр, бас нэг хүн байна. Хүрээд ир 15 дугаар сургуулийн замын урд талын байранд байдаг нэг барьцаалн зээлдүүлэх газарт байна” гэхээр нь  очсон. Тэгээд бид 0,75 литрийн Хараа архи 2 шилийг аваад Чийн гэрт очиж авсан архиа уусан. Тэгээд би ээжийн дээлийг хүнд аваачиж өгөх ёстой байсан болохоор 18 цагийн үед Чийн гэрээс гараад дээлээ хүнд аваачиж өгчхөөд өөрийн төрсөн дүү Шыг аваад Чийн гэрт очиход Д, Ч, танихгүй залуу гурав архиа ууж дусаагүй байхаар нь цуг уусан. Д Ч хоёр Чийн гэрээс хамт гарсныг мэдэхгүй байна. Миний өмнө Д, А хоёр хамт Чийн гэрээс гараад явсан. Би тэр хоёрыг хамтдаа гэр лүүгээ явахаар гарч байна гэж ойлгосон. А нь Чийнд анх ирэхдээ ч тэр Чийнхоос Дын хамт тэр орой гарч явахдаа ч тэр биедээ ямар нэгэн гэмтэл, Шархгүй, эрүүл гарч явсан. 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Чийнд хөзөр тоглож байхад Дын өрөөсөн нүд хөхрөлттэй байсан шиг санаж байна. 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өглөө 08 цаг өнгөрөөд 09 цаг болж байхад Д, Ч хоёр манайд ирсэн. Тэгээд бид нар хоорондоо ярьж байгаад Д, Чт Аг чамтай үлдээчхээд гэр лүүгээ явсан. Өглөө гэрээр нь дайрсан А гэртээ ирээгүй байна. Яасан юм болоо, чамтай холбоо барьсан уу гэж надаас асуугаад байхаар нь би мэдэхгүй. Чи өчигдөр А-тай хамт гарсан биз дээ гэж хэлсэн чинь би буцаж Чийнд ирээд гадна үлдээгээд явсан гэж ярьж байсан. Д, Ч хоёрыг ирэхэд Д нь “Миний өмд цус болчихсон байх юм, гэртээ харьж хувцсаа солиод ирлээ” гэж хэлж байсан. Мөн Чийн гэрийн цонх хагарсан талаар мэдэхгүй байна. Энэ цонх хагарсан юм тааруулсан шил байгаа гээд надаар Ч шиллүүлсэн.” гэх мэдүүлэг[14],

 

Гэрч З.Э-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 04 дүгээр сарын 09, 08 дугаар сарын 07, 80 дугаар сарын 20-ны өдрүүдэд тус тус мэдүүлсэн: “...Өчигдөр орой 18 цаг өнгөрөөд ажлаа тараад гэртээ ирэхэд хүлэмжийн хажууд манай нөхөр Ч, Б, түүний  дүү гээд 6 настай эрэгтэй хүүхэдтэй, А, Д гээд гурван найзтайгаа хамт газар суугаад архи уугаад хөзөр тоглож байхаар нь би архи уулаа ядаргаА-тай юм бэ гээд нөхөр лүүгээ уурлаад тэд нарыг яв гэж хэлчхээд гэр лүүгээ ороод сууж байтал араас нөхөр маань гэрт орж ирээд жаахан архи уучихлаа одоо гараад дэлгүүрээс сүү, тамхинд яваад ирье гээд гарсан. Тэгээд удалгүй нэг шил архи авчихсан орж ирээд найзуудтайгаа уунгаа хөзөр тоглосон. Тоглож байхдаа хөзрөө 500, 1000 гээд бооцоотой тоглож байснаа А, Д хоёр сүүлдээ бооцооны мөнгөө өгсөнгүй гээд хоорондоо маргаж байгаад больсон. Тэгээд А, Д  хоёр манай гэрээс гарч яваад манай нөхөр Бтэй юм ярьж гэртээ үлдсэн ба удалгүй Б дүүгийнхээ хамт яваад Чийг гэртээ хэвтэж байтал Ч, Ч гээд 2-3 удаа хүн дуудах шиг болсон ба Чт хүн дуудаад байгаа юм биш үү гэхэд Ч хувцсаа өмсөөд  гарсан. Энэ үед гадаа харанхуй болчихсон байсан. Би нэг их удалгүй араас нь гараад хашааны завсраар харахад жалганы хавьд нөхөр маань А, Д хоёртой юм яриад байгаа бололтой байхаар нь гэр лүүгээ буцаж ороод гэрээ цэгцлээд аягаа уугаачхаад буцаж гараад хашааны завсраар харахад манай нөхөр элит хашаа тойроод түрүүлээд явж байсан ба манай нөхрийн араас А удаан байдлаар алхаад явж харагдсан. Намайг гэр лүүгээ орсны дараа нөхөр маань гэртээ орж ирэхдээ баруун гар нь цус болчихсон байхаар нь би нөхрөөсөө яагаад цус болчихсон юм бэ  гэхэд надад өчигдрийн цонхны шилэнд зүссэн хэсгээс бага зэрэг цус гараад гэж байсан. Мөн Д Аг зодсон гэнээ, Ан нүүр нь цус болчихсон байна. Д А бид хоёрыг үлдээчхээд түрүүлээд гүйгээд явчихлаа гэж хэлсэн. 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн орой намайг ажлаа тараад гэртээ ирэхэд Ч гараа гэрийнхээ гар нүүрийн саарал өнгийн алчуураар боочихсон байсан. Намайг юу болсон талаар асуухад Ж ахынх руу орох гэсэн хаалга нь дотроосоо түгжээтэй байхаар нь үүдний цонхны шилийг нүдэж байтал шил нь хагарч гараа зүсчихлээ маргааш хань нь шиллэж өгөхөөс гэж байсан. Өчигдөр намайг ажлаа тараад ирэхэд Ж ахын байшингийн үүдний цонхыг шиллэсэн байсан. Манай нөхөр бага размерын гутал өмсдөг. Д хэдэн размерын гутал өмсдөг гэдгийг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг[15],

 

Гэрч Д.Ч-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр мэдүүлсэн: "...Би 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 16 цагийн орчимд Хүслэн худалдааны төвийн эсрэг талд 30 айлын хажууд явж байгаад Д болон Ш нартай таарсан. Тэр хоёр надтай уулзаад Штаж үхлээ ганц шил юм байна уу гэж асуусан. Тухайн үед би мөнгөгүй байсан тул Ш, Д бид гурав Буян зах руу очоод Ш бид хоёр гадаа нь үлдээд Д ээжийнхээ ажил руу ороод 5000 төгрөг аваад гарч ирсэн. Тэр мөнгөөр нь архи авах гэсэн боловч хүрэхгүй болохоор нь бид гурав Арбатаар уруудаад миний гар утсыг барьцаанд тавихаар болсон. Гэтэл Барьцаалан зээлдүүлэх газар бичиг баримтгүй хүнд үйлчлэхгүй гэхээр нь би Ш-гийн гар утаснаас найз Бийн ...... гар утас руу залгаж иргэний үнэмлэхээ аваад хүрээд ир, гар утас барьцаанд тавих гэсэн юм гэж хэлсэн тэгээд ирэхээр нь утсаа тавьчхаад Хараа нэртэй 0,75 литрийн архи хоёр шилийг авч таксинд суугаад манай гэрт ирж Б, А, Д бид дөрөв хөзөр тоглож юм ярьж архиа уусан. Хэсэг сууж байгаад бид дөрөв “ногоон зоорь” гэх газар очиж Бийн дүүг аваад манай гэрт ирээд хөзрөө тоглож байгаад тараад гэртээ ирсэн. Архи ууж байхад Ш, Д хоёр бооцооны мөнгөнөөс болж хоорондоо хэрэлдэхэд нь манай эхнэр тэр хоёрт хандан эрүүл хийлээ гэж уурлахад Ш, Д хоёр маргалдахаа больж 15 орчим минутын дараа Д, Ш-г манай хадам ахынд хамт очоод ирье гэж хэлээд гэрээс дагуулаад явсан. Ш, Д хоёрыг гарч яваад удаагүй байхад Бийг дүүгийнх нь хамт 017-ийн хойд талын машин гардаг жижиг гүүр хүртэл хүргэж өгөөд ганцаараа гэр лүүгээ ирсэн. Намайг гэртээ унтаж амрах гэж байхад гэрийн гадна Ч гээд орилоод дуудаад байхаар нь гарч харахад Д, Ш хоёр манай хашааны гадна зогсож байсан. Ш-г харахад нүүрийнх нь баруун талаас нэлээн цус гоожиж байхаар нь Даас энэ яагаад цус болчихсон юм бэ гэхэд Д надад юм хэлээгүй. Тэгээд бид гурав манай хашааны гадна жалганы хажууд сууж байхад Д надад “Мань чинь Ш-г чулуугаар шаачихсан” гэж хэлээд Ш бид хоёрыг орхиод явахаар нь Ш-г аваад яваач гэж хэлсэн чинь тоохгүй тэр чигтээ яваад өгсөн. Тэгээд би Ш-г Элит хашааны хойгуур зам руу гараад таксинд суулгаж өгөх гэсэн боловч такси олдохгүй байсан. Такси хүлээгээд зогсож байхад Ш намайг зайл пизда минь чиний мөнгөтэй төгрөгтэй чинь тэндээ л байдаг юм байгаа биз зайл  гээд хөөгөөд байхаар нь өөрт байсан 3,000 төгрөгийг өгөөд таксинд суугаарай гэж хэлээд гэр лүүгээ явсан. Ингээд өнөөдөр өглөө 9-10 цагийн үед Д манай гэрт ганцаараа ирэхдээ урьд өдрийн орой нь өмссөн байсан цус болсон цэнхэр өнгийн жинсэн яак, цэнхэр өнгийн жинсэн өмд зэрэг хувцсаа сольчихсон, өөр хувцастай ирсэн. Өчигдөр манай гэрээс Д, Ш хоёр хамтдаа гарч явахад Д нь цэнхэр жинсэн гадуур хувцас, цэнхэр өнгийн жинсэн өмд, ногоон өнгийн пүүзтэй байсан. Миний хувьд өнөөдөр цагдаа дээр ирэхдээ хар өнгийн даавуун өмд өмсөж ирсэн. 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр би цэнхэр өнгийн жинсэн өмдтэй явсан ба тэр өмд гэрт маань байгаа." гэх мэдүүлэг[16],

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[17],

 

Гэрч Ш.Б-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 04 дүгээр сарын 09, 08 дугаар сарын 06, 08 дугаар сарын 31-ний өдрүүдэд тус тус мэдүүлсэн: “...Шөнө цагийг нь сайн мэдэхгүй байна. Хаалга чанга чанга тогшоод байхаар нь эхлээд байгаад онгойлгож өгөхгүй байсан чинь манай нөхөр Д би байна. Ч хаалга гэхээр нь хаалга онгойлгож өгсөн чинь нөхөр маань орж ирээд намайг яахаараа пиво уучихдаг юм бэ, би чамайг битгий уу гэдэг биз дээ гэсэн чинь уучлаарай хайраа гээд байж байтал би Анд орчхоод ирье гэхээр нь яах гэж байгаа юм гэхэд тэр зүгээрээ гялс орчхоод ирье гээд гараад нэг их удалгүй 10 минут орчим болсон байх орж ирээд шууд унтаад өгсөн. Маргааш өглөө нь 6 цаг өнгөрөөд 7 цаг болж байхад Д бид хоёр сэрсэн. Сэрээд Д-ыг харахад хувцастайгаа унтсан байсан. Хар өнгийн цамцны гэдэсний хэсгээр цөөн тооны цус болсон байсан ба тэрийгээ харчхаад ямар сонин юм бэ агаА-тай зодолдсон юм байхдаа гээд байсан. Манай нөхөр Д 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ээж Нарантуяагийн гэрээс гарч явахдаа цээжин биеэрээ цэнхэр өнгийн жинсэн хүрэм, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй явсан. Харин орой нь өөрийнхөө амьдардаг .......  сумын .....  дугаар баг ...  дугаар байрны ...  тоотод халамцуу орж ирэхдээ цээжин биеэрээ гадна талаараа цайвар өнгийн цамц, дотор нь хар өнгийн цамц, хөлдөө цайвар өнгийн дисант загварын өмд өмссөн ирсэн.” гэх мэдүүлэг[18],

 

Гэрч Э.Н-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 04 дүгээр сарын 09, 08 дугаар сарын 06-ны өдрүүдэд тус тус мэдүүлсэн: “...2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 22 цаг өнгөрч байхад Д гаднаас архи уучихсан бага зэрэг согтолттой манай гэрт орж ирээд эхнэр хаачсан юм гэж асуухаар нь би мэдэхгүй гэж хэлсэн. Гэтэл  би гэр лүүгээ харьчхаад ирье гэж хэлээд гараад явсан. 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өглөө 07 цаг өнгөрч байхад Д манайд ирээд Батчимэг бид хоёр гэртээ хамт хоносон. Тэгээд хоорондоо маргалдчихсан байгаа. Би гэр лүүгээ нэг харьчхаад ирье гэж хэлээд өмсөж явсан жинсэн хүрэм, өмдөө сольж өмсөөд буцаад гараад явсан. Өмсөж явсан жинсэн яак нь энгэр хэсгээрээ цус болсон байсан. Тэгээд би хүнтэй маргалдаж зодолдсон юм болов уу гэж бодсон. Д 04 дүгээр сарын 08-ны өдөр ирэхдээ пүүз гуталтай ирсэн.” гэх мэдүүлэг[19],

 

Гэрч Г.Н-ын мөрдөн байцаалтад 2020 оны 04 дүгээр сарын 09, 08 дугаар сарын 18, 08 дугаар сарын 31-ний өдрүүдэд тус тус мэдүүлсэн: “...Д орой 22 цагийн орчим халамцуу архи уучихсан орж ирээд манай эхнэр Б  хаана байгаа юм гэж асуухад нь би мэдэхгүй байна. Гэрт ирээгүй байна гэж хэлсэн. Гэтэл би гэр лүүгээ явлаа. Батчимэг гэртээ байвал тэндээ хоноод байхгүй бол эргэж ирж хононо шүү гэж хэлээд гараад явсан. Д манайд ирэхдээ дээгүүрээ хөх жинсэн яактай орж ирсэн. Ээж хэлэхдээ Д сая дээгүүрээ өмссөн байсан жинсэн яакаа тайлаад чиний цагаан өнгөтэй хүрмийг сольж өмсөөд гарлаа гэж хэлсэн. Д-ын сольж тавьсан жинсэн хувцаснууд цустай байсныг мэдсэн. 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 3-4 хоногийн өмнө Д нэлээд хэд хоног архи уугаад байсан. Битгий уу гэхээр үгэнд орохгүй болохоор нь би дүүгийнхээ нүүр лүү цохиод Д-ын зүүн нүдийг хөхрүүлсэн. Тухайн үед Д-ын хамраас цус гарсан нь миний бор шар өнгийн гутал дээр дуссан.” гэх мэдүүлэг[20],

 

Гэрч Б.У-ын мөрдөн байцаалтад гэрчээр 2020  оны 08 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн: “...2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Д манайд ирэхэд зүүн нүд нь хөхөрсөн, хар өнгийн нарны шил зүүсэн байсан. Намайг Даас нүдээ яасан юм бэ гэхэд хэд хоногийн өмнө архи уугаад ахдаа цохиулсан гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг[21],

 

Гэрч Д.Б-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн “...Он, сарыг нь сайн санахгүй байна. 04 дүгээр сард өөрийн охин болох У-ынд буюу . н сумын .  дугаар баг ........ тоотод байхад Д ганцаараа орж ирсэн бөгөөд тухайн үед хүүхэд уйлсан чинь дүү уйлаад байна гээд гараад явсан. Орж ирэхдээ цэнхэр өнгийн жинсэн хос өмд цамц өмссөн байсан. Д эрүүл ирсэн. Надад согтуу гэж мэдэгдээгүй.” гэх мэдүүлэг[22],

 

Насанд хүрээгүй гэрч П.И-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн: “...2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр А ах манай гэрт орой 18 цагийн үед шиг санаж байна өмд нь цемент болсон орж ирсэн. Ингээд А ах манайд нүүр гараа угаагаад хоол идээд хувцсаа сольж өмсөөд байж байтал Ш гэрээс дагуулаад гарсан ба 23 цагийн үед Ш ах ганцаараа ирээд надаас Ш ах чинь ирсэн үү гэхээр нь би ирээгүй гэсэн чинь за за гэж хэлээд яваад өгсөн. Тэр шөнө Ш ах гэртээ ирээгүй. Ш ахыг асуухад Ш ахын нүүр нь улайсан, халамцуу явж байсан ба өөрийгөө аваад явах ухаан, чадвартай, найгаж гуйвахгүй зүгээр явж байсан.” гэх мэдүүлэг[23],

 

Гэрч М.А-ын мөрдөн байцаалтад 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн: “...Миний ажил хийж байсан айл Дархан сумын .  дугаар баг ...  дугаар гудамжинд байдаг ба айл руугаа явж байх замдаа дэлгүүрийн орчим худгийн тэнд Шыг нэг танихгүй залуутай явж байхыг хараад Шыг дуудаад манай дүү хаана байна, гэртээ ирж хоноогүй байна гэж байна гэхэд Ш нэлээн сандраад уурлаад би яаж мэддэг юм бэ, өчигдөр Ш надаас салаад явсан шүү дээ гэсэн. Тэгээд би чамтай дүү маань хамт гарч яваа биз дээ, надтай хамт айлд барилгын ажил хийх ёстой, байхгүй байна гэхэд Ш надаас зугтаах шахам яваад өгсөн. Ш буюу Д 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн өглөө саравчтай малгай өмссөн байсан. Мөн зүүн гараар цайвар өнгийн цамцаар ороочихсон цамц ороосон гараа урдаа барьсан явж байсан.” гэх мэдүүлэг[24],

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 36 дугаартай “...Талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины суурийн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн зулайн аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун зулайн хуйхны Шарх, хуйхан доорх цус хуралт, баруун хацар, дух, зүүн өвдөг, бүсэлхий нуруун дахь зулгаралт, баруун гуя шилбэ дэх цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. М.Ан цогцост илэрсэн гэмтлүүд нь шинэ гэмтэл болно. Талийгаачийн биед илэрсэн гавал тархины битүү гэмтэл, тархины суурийн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн зулайн аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун зулайн хуйхны Шарх, хуйхан доорх цус хуралт нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. М.Ан цогцост илэрсэн баруун хацар, дух, зүүн өвдөг, бүсэлхий нуруун дахь зулгаралт, баруун гуя шилбэ дэх цус хуралт нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр тухайлбал газарт унах хөрвөөх зэрэг үед үүсэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар хамрагдах талбай бага, эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаач нь гавал тархины гэмтлээр нас баржээ. М.А нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ний 06-07 цагт нас барсан байх боломжтой. Талийгаачийн биед элэгний хөнгөн зэргийн өөхлөлт илэрсэн ба энэ нь үхэлд нөлөөлөхгүй. Талийгаачийн цусанд 2 промиль спирт илэрсэн бөгөөд энэ нь дунд зэргийн согтолттой байсныг харуулна. Талийгаачийн цусны бүлэг АII, RH-/+/ байна.” гэх шинжээчийн дүгнэлт[25],

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 443 дугаартай “...Талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины суурийн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн зулайн аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун зулайн хуйхны Шарх, хуйхан доорх цус хуралт, баруун хацар, дух, зүүн өвдөг, бүсэлхий нуруун дахь зулгаралт, баруун гуя шилбэ дэх цус хуралтын гэмтэл нь амьд ахуй үедээ авсан шинэ гэмтэл болно. Талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины суурийн хэсгийн хатуу хальсан доорх усан хураа, зүүн зулайн аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун зулайн хуйхны Шарх, хуйхан доорх цус хуралт, баруун хацар, дух, зүүн өвдөг, бүсэлхий нуруун дахь зулгаралт, баруун гуя шилбэ дэх цус хуралтын гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины суурийн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн зулайн аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун зулайн хуйхны Шарх, хуйхан доорх цус хуралтын гэмтэл нь баруун зулай орчимд ямар нэгэн хатуу мохоо зүйлээр цохигдох үед үүсэх боломжтой. 2020.04.09-ний өдөр цогцсын гадна үзлэгээр баруун зулай дагуу байрлалтай баруун чихний дэлбэнгээс дээш 7см зайд 3,5х0,7см хэмжээтэй зах ирмэг тэгш бус, ангайсан язарсан Шархтай байсан ба босоо байрлалаас унахад толгойн орой хэсэг буюу зулай хэсгийн хуйх гэмтэж Шарх үүсэх боломжгүй. Талийгаачийн гавал тархины битүү гэмтэл, тархины суурийн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн зулайн аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун зулайн хуйхны Шарх, хуйхан доорх цус хуралтын гэмтэл авсан даруйд эмнэлгийн тусламж авсан бол амь насыг аврах боломжтой байсныг үгүйсгэхгүй. Талийгаачийн гавал тархины битүү гэмтэл, тархины суурийн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн зулайн аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун зулайн хуйхны Шарх, хуйхан доорх цус хуралтын гэмтэл авсан даруйд нас бараагүй нь шинжилгээгээр тогтоогдсон бөгөөд тархины хатуу хальсан доорх судас гэмтэж гавлын хөндийд цус бага багаар нэмэгдэн 70 грамм цусан хураа үүссэнээс амьдралын чухал эрхтнүүдийг удирддаг тархины төвийг дарснаас үхэлд хүрсэн байна. Гэмтэл авсан үеэс тархи дарагдах шинж тэмдэг гарах хүртэлх үеийг гэрэлт зурвас үе гэх ба гэвэл тархины битүү гэмтэл, тархины суурийн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн зулайн аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун зулайн хуйхны Шарх, хуйхан доорх цус хуралтын гэмтэлтэй дунд зэргийн согтолттой хүн бусадтай маргах, өөрөө хөлөөрөө 300 орчим метр газарт явах зэрэг идэвхтэй хөдөлгөөн хийх нь энэ үед боломжтой. Талийгаачийн биед баруун зулайд дагуу байрлалтай баруун чихний дэлбэнгээс дээш 7см зайд 3,5х0,7 см хэмжээтэй, зах ирмэг тэгш бус, ангайсан язарсан Шархтай байсан ба энэ нь биеийн баруун талаар унахад үүсэх боломжгүй. Цементэн гулдмайн өнцөг нь хатуу мохоо зүйлд хамаарагдах ба биеийн баруун талаараа цементэн гулдмайн өнцгийг мөргөж унахад хуйх хууларч урагдах Шарх үүсэж улмаар гавал ясанд хугарал цууралтын гэмтэл үүсэх боломжтой. 2020.04.09-ний өдөр Цагдаагийн бүрэлдэхүүний хамт хүн нас барсан хэргийн газрын үзлэгийг 09:20 цагт хийж эхлэхэд талийгаач нь 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 06-07 цагт нас барсан байх боломжтой байсан ба энэ нь цогцост илрэх эрт үеийн өөрчлөлтүүд болох цогцсын хөрөлт, хүүрийн толбо, булчингийн хөшилт, арьс салстын халалтаар тодорхойлогдоно. Үүнд цогцсын хөрөлт-гарын үзүүр, нүүрний арьс хөрсөн, биеийн нугалаастай хэсгүүдэд дулаан мэдрэгдэж байсан. Цогцост хүүрийн толбо хагас тунаралын буюу гипостаз үед байсан ба цогцсын доод хэсгүүдэд цус шилжих үйл явц бөгөөд хүүрийн толбо дээр дарахад толбоны өнгө бүрэн арилж хэсэг хугацааны дараа өнгө нь дахин сэргэж байсан. Байрлалыг өөрчлөхөд тэр тал руугаа бүрэн шилжиж байсан. Булчингийн хөшилт доод эрүү, мөчдийн булчингуудад үүсч эхэлсэн байсан. Арьс салстын халалт цогцсын гадна үзлэгээр 2 нүдний зовхи дутуу аньсан, эвэрлэг тунгалаг байсан нь нас бараад 3 цаг орчим болж байсныг харуулж байсан. Осголт нь орчны температур /-5/-/+8/ градус байх, салхины хурд, агаарын чийглэг, хувцаслалт, организмын хувийн онцлог, ядарсан, гэмтсэн цус багадалттай, сэтгэлийн гутранги байдалд байгаа, согтууруулах ундаа хэрэглэсэн үед үүсэх боломжтой байдаг ба А нь нас барах үед Дархан-Уул аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс ирүүлсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 2020.04.09-ний өдрийн 05-08 цагийн хооронд агаар хөрсний температурын үзүүлэлтийн мэдээнд хөрсний температур-4,3 градусаас 3,5 градус байсан. Туранхайдуу, нимгэн хувцасласан богино ханцуйтай нимгэн фудволктой, гавал тархины гэмтэлтэй, дотуур гадуур цус алдалт, эд эсийн шинжилгээгээр: дотор цуллаг эрхтний цус эргэлтийн алдагдал, ууШ-гины цус багадалт илэрсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь осголт үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.” гэх шинжээчийн нэмэлт дүгнэлт[26],

 

Шинжээч эмч Д.Т-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр  мэдүүлсэн: “...Талийгаачийн биед илэрсэн баруун зулайд дагуу байрлалтай, баруун чихний дэлбэнгээс дээш 7см зайд 3,5х0,7см хэмжээтэй, зах ирмэг тэгш бус, ангайсан язарсан Шархтай байсан ба энэ нь биеийн баруун талаар унахад болон цементэн гулдмайн өнцгийг мөргөж унахад үүсэх боломжгүй. Цементэн гулдмайн өнцөг нь хатуу мохоо зүйлд хамаарагдах ба биеийн баруун талаараа цементэн гулдмайн өнцгийг мөргөж унахад хуйх хууларч урагдсан Шарх үүсэж улмаар гавал ясанд хугарал цууралтын гэмтэл үүсэх боломжгүй. Гавал тархины битүү гэмтэл болох тархины суурийн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн зулайн аалзан бүрхүүл доорх цус харвалтаас гадна биеийн гадна бүрхүүлд баруун зулайн хуйхны Шарх, хуйхан доорх цус хуралт, баруун хацар, дух, зүүн өвдөг, бүсэлхий, нуруун дахь зулгаралт, баруун гуя шилбэ дэх цус хуралтын гэмтэл илэрсэн байгаа. Цементэн гулдмайд илэрсэн цус нь дээрх цус хуралт, зулгаралтаас гарсан байж болно. Эсвэл ам, хамраас гарсан байж болно. Цементэн гулдмай нь хатуу эмх замбараагүй овоолсон, ирмэгтэй байсан. Тиймээс цементэн гулдмайг мөргөж унасан тохиолдолд гавал ясанд хугарал цуурал үүсэх боломжтой.” гэх мэдүүлэг[27],

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн “...Г.Д нь сэтгэцийн хувьд ямар нэгэн эмгэггүй эрүүл болно. Сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй учир өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган авч, мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлэх чадвартай, дээрх гэмт хэргийг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай байсан. Г.Д нь сэтгэцийн хувьд ямар нэгэн эмгэггүй Эрүүл учир түүнд албадан эмчилгээ шаардлагагүй. Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болж төв мэдрэлийн үйл ажиллагааг дарангуйлж болсон үйл явдлыг санахгүй байх боломжтой. Архины эмгэг согтолт гэдэг нь огт архи уудаггүй хүн анх удаа бага хэмжээгээр ар ууж болсон үйл явдлыг санахгүй байхыг хэлнэ. Насанд хүрсэн 4 хүн 750мл-н 3 шил архи хувааж уухад тухайн хүний архи даах чадвараас шалтгаалж харилцан адилгүй согтолт үүснэ.” гэх №29/20 дугаартай магадалгаа[28],

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “...Шинжилгээнд ирүүлсэн өмд-1 ширхэг, Дархан сумын ...  дүгээр баг ..  дугаар хороолол . дугаар байр ..  тоот байранд үзлэг хийсэн тэмдэглэл, хүлээлгэн өгсөн д/ч Ч.Г.” гэж хаягласан цагаан өнгийн гялгар уут доторх цэнхэр өнгийн өмд, “Эрүүгийн 2018000000179 дугаартай хэрэг, талийгаач М-н Ан гэмт хэрэгт өртөх үедээ өмсөж явсан хувцас” гэж хаягласан цагаан гялбар өнгийн уут доторх саарал өнгийн өмд, саарал өнгийн хагас ханцуйтай цамц, хөр өнгийн пүүзэн хос гутал, “Цусаар бохирлогдсон цамц-1ш, Дархан сум ...  дугаар баг, ....  тоотод хашааны хажуугийн жалганд хүн нас барсан байдалтай олдсон гэх, хүлээлгэн өгсөн д/ч Х.Тэргэл” гэж хаягласан цагаан өнгийн гялгар уут доторх улаан өнгийн юүдэнтэй цамц зэрэг нь гэмтэлтэй байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн “Шинжилгээнд ирүүлсэн өмд-1 ширхэг, Дархан сумын 4 дүгээр баг 22 дугаар хороолол 17 дугаар байрны 48 тоот байранд үзлэг хийсэн тэмдэглэл, хүлээлгэн өгсөн д/ч Ч.Ганбаатар” гэж хаягласан цагаан өнгийн гялгар уут доторх цэнхэр өнгийн өмдөнд гарсан 7, 10мм хэмжээтэй гэмтлүүд нь хатуу гадаргуутай зүйлтэй нэг удаагийн харилцан үйлчлэлийн улмаас гарсан хуучин цооролт байна. “Эрүүгийн 2018000000179 дугаартай хэрэг, талийгаач М  Ан гэмт хэрэгт өртөх үедээ өмсөж явсан хувцас” гэж хаягласан хар өнгийн гялгар уут доторх саарал өнгийн өмд дээр гарсан 27 мм, 41 мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан хуучин уранхай  байна. Харин хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй. Мөн уг өмд дээр гарсан 23 мм, 7 мм, 6 мм хэмжээтэй гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр гарсан гогодох татах хүчний нэг удаагийн үйлчлэлээр гарсан хуучин цооролт байна. Уг өмд дээр гарсан 5мм хэмжээтэй гэмтэл нь нэг удаагийн халалтын улмаас үүссэн хуучин түлэгдсэн цоорхой байна. Уг уут доторх амь хохирогчийн өмсөж явсан гэх хагас ханцуйтай саарал өнгийн цамц дээр гарсан 26 мм хэмжээтэй гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр гарсан гогодох татах хүчний нэг удаагийн үйлчлэлээр гарсан хуучин цооролт байна. Уг цамц дээр гарсан 5 мм хэмжээтэй гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан хуучин цооролт байна. Мөн 9 мм хэмжээтэй гэмтэл нь мохоо иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан хуучин зүсэгдэлт байна. Уг уут доторх амь хохирогчийн өмсөж явсан гэх хар өнгийн пүүзэн  хос гутал дээрх гэмтлүүд нь эдэлгээний явцад үүссэн хуучин гэмтлүүд байна. “Цусаар бохирлогдсон цамц-1ш, Дархан сум ....  дугаар баг, . тоотод хашааны хажуугийн жалганд хүн нас барсан байдалтай олдсон гэх, хүлээлгэн өгсөн д/ч Х.Тэргэл” гэж хаягласан цагаан өнгийн гялгар уут доторх улаан өнгийн юүдэнтэй цамц дээр гарсан 200 мм хэмжээтэй гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ уранхай байна. Харин хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд[29],

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн "...Талийгаач М.Ан өмсөж явсан гэх саарал өнгийн фудволк, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн нэг хос пүүз, хэргийн газрын үзлэгээр ирүүлэн бэхжүүлж авсан саарал өнгийн гар нүүрийн алчуур, савангийн хайрцаг, шороо, бүхэл шороо гэх өвстэй дээж, 5 ширхэг мод, цементэн дээрээс дээжлэн авсан цус мэт зүйл, хар өнгийн шоон хээтэй улаан өнгийн цамц, гэрч Д.Чийн биед үзлэг хийж хураан авсан гэх цэнхэр өнгийн жинсэн өмд, холбогдогч Г.Д-ын биед үзлэг хийж хураан авсан гэх хар өнгийн урт ханцуйтай цамц, саарал өнгийн пүүз, Дархан сумын 4 дүгээр баг 17-р байрны 48 тоот байранд үзлэг хийн хураан авсан гэх цэнхэр өнгийн жинсэн цамц, бор Шгал өнгийн гутал зэрэг хувцас эд зүйл дээр урвал явсан тул илэрсэн бусад хувцас эд зүйл дээр цус илрээгүй. Дээрх хувцас, эд зүйлс дэр биологийн бусад ул мөр илрээгүй. Талийгаач М.Ан өмсөж явсан гэх саарал өнгийн фудволк, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн нэг хос пүүз, бүхэл шороо гэх өвстэй дээж, 5 ширхэг мод, цементэн дээрээс дээжлэн авсан цус мэт зүйл, хар өнгийн шоон хээтэй улаан өнгийн цамц, гэрч Д.Чийн гэх цэнхэр өнгийн жинсэн өмд, холбогдогч Г.Д-ын гэх саарал өнгийн пүүз, ...  сумын ...  дүгээр баг ..  дугаар байрын ... тоот байранд үзлэг хийж хураан авсан гэх цэнхэр өнгийн жинсэн өмд, бор Ш өнгийн гутал зэрэг хувцас болон бэхжүүлсэн дээж дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо нэг эрэгтэй хүний цус байна. Эдгээрээс илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо талийгаач М.Ан гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Хэргийн газрын үзлэгээр ирүүлэн бэхжүүлж авсан гэх саарал өнгийн гар нүүрийн алчуур дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо эрэгтэй хүний цус байна. Уг цус нь ДНХ-ийн тогтцоороо талийгаач М.А, холбогдогч Г.Д нарын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна. Хэргийн газрын үзлэгээр ирүүлэн бэхжүүлж авсан гэх шороо 1 уут гэж хаягласан дээж, Дархан сумын ..  дүгээр баг .. дугаар байрны .  тоот байранд үзлэг хийж хураан авсан гэх цэнхэр өнгийн жинсэн цамцны ханцуй хэсэгт илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо холбогдогч Г.Д-ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Хэргийн газрын үзлэгээр илрүүлэн бэхжүүлж авсан гэх савангийн хайрцаг, 4, 7, 8, 9, 10 гэж тэмдэглэсэн тамхины иш, хар өнгийн амны хаалт, холбогдогч Г.Д-ын гэх хар өнгийн урт ханцуйтай цамцнаас хэсэглэн авсан дээжээс ДНХ-ийн шинжилгээгээр үр дүн гараагүй." гэх шинжээчийн 2304 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд[30],

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “...Шинжилгээнд ирүүлсэн Д.Чийн гэх цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. Д.Чийн гэх цус нь ДНХ-ийн тогтцоороо 2304 дугаартай шинжилгээгээр тогтоосон хэргийн газрын үзлэгээр ирүүлэн бэхжүүлж авсан гэх саарал өнгийн гар нүүрийн алчуур дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх шинжээчийн 3548 дугаартай дүгнэлт[31],

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “...Шинжилгээнд ирүүлсэн бор Шгал өнгийн гутлын баруун хөл /№1-А/-ийн нармай, улны хэсэгт цус илэрч байна. Илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо яллагдагч Г.Д-ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Шгал өнгийн гутлын зүүн хөл /№1-Б/-ийн улны хажуу болон нармай хэсэгт илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байна. Цэнхэр өнгийн жинсэн яак /№2/-ын зүүн шуу, шуумаг, зүүн талын дотор энгэр, баруун энгэрийн хэсэгт цус илэрч байна. Илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо амь хохирогч М.Ан гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Яакны баруун бугалгын хэсэгт илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байна. Чулуу, шороо хэсэг /№3/-т цус илэрч байна. Илэрсэн цус нь яллагдагч Г.Д-ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэх бүрэлдэхүүнтэй дахин шинжээчийн 3769 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд[32],

 

Шинжээч С.Гын мөрдөн байцаалтад 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн: “...Монгол Улсын стандарт болох MNS612052010-ын дагуу Power Plex 16 систем ашиглаж 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 3769 дугаартай шинжилгээг хийсэн. Шинжилгээний сорьцод гутлаас илэрсэн цус нь яллагдагч Д-ын цустай ДНХ-ын тогтцоороо тохирсон. Яакнаас авсан цусны сорьц бол ДНХ-ийн тогтцоороо амь хохирогч М.Ан цус илэрсэн.” гэх мэдүүлэг[33],

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “...Шинжилгээнд ирүүлсэн 5, 9, 34, 21, 2 гэж дугаарласан 5 ширхэг гутлын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Харин хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан гэх 21, 49, 9 дугаарын 2 дахь мөр, жалганд байх 5 дугаартай мөрийг харуулав гэсэн 4 ширхэг мөр нь харьцуулах шинжилгээний шаардлага хангахгүй байна. А.Хэргийн газрын үзлэгээр Д.Чийн хашаан дотроос бэхжүүлж авсан 5 дугаартай гутлын мөрийг харуулав гэсэн тайлбартай гутлын мөр нь долгиолсон мэт дүрслэлтэй, нийт урт 30 см, өсгийн өргөн 7.5 см, өлмийн өргөн 11.2 см хэмжээтэй, өсгийн зах, ирмэг тод дүрслэгдсэн гутлын мөр байна. Б.Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан 9 дугаартай гутлын мөрийг харуулав гэсэн тайлбартай гутлын мөр нь тууш хэлбэртэй дүрстэй, нийт урт нь 22.5 см өсгийн өргөн 7,3 см, өлмийн өргөн 8,3 см хэмжээтэй өлмийн зах ирмэг тод дүрслэгдсэн гутлын мөр байна. В.Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан 34 дугаартай гутлын мөрийг харуулав гэсэн тайлбартай гутлын мөр нь өсгийн, өлмийн хэсэг дугуй, тойрог хэлбэрийн дүрстэй, өсгийнөөс өлмий хүртэл үргэлжилсэн хээтэй, нийт урт нь 29.4 см, өлмийн өргөн 10 см, өсгийн өргөн 8.3 см хэмжээтэй, өлмий өсгийн зах ирмэг тод дүрслэгдсэн гутлын мөр байна. Г.Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан 21 гэж дугаарласан мөрийг харуулав гэсэн тайлбартай гутлын мөр нь өсгий, өлмийн хэсэг дугуй, тойрог хэлбэрийн дүрстэй, өсгийнөөс өлмий хүртэл үргэлжилсэн хээтэй, нийт урт нь 29.4 см, өлмийн өргөн 10 см, өсгийн өргөн 8.3 см хэмжээтэй, өлмий өсгийн зах ирмэг тод дүрслэгдсэн мөр байна. Д.Хэргийн газрын үзлэгээр Д.Чийн хашаан дотроос бэхжүүлэн авсан гутлын мөрийг харуулав гэсэн тайлбартай гутлын мөрийн өсгийн хэсэг тод дүрслэгдээгүй, өлмий хэсэгт дугуй, тойрог хэлбэрийн дүрстэй, өлмий өргөн 29,4 см хэмжээтэй, өлмийн зах ирмэг тод дүрслэгдсэн мөр байна. Д.Чийн хашаан дотроос бэхжүүлж авсан 5 дугаарын гутлын мөр нь М.Ан баруун хөлийн өмсгөлтэй гутлын мөр хэргийн газраас бэхжүүлж авсан 34 дугаартай гутлын мөр нь Г.Д-ын өмсөж явсан гэх зүүн хөлийн өмсгөлтэй гутлын мөртэй, хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан 21 дугаартай гутлын мөр нь Г.Д-ын баруун хөлийн өмсгөлтэй гутлын мөртэй, Д.Чийн хашаан дотроос бэхжүүлэн авсан 2 дугаартай гутлын мөр нь Г.Д-ын зүүн хөлийн өмсгөлтэй гутлын мөртэй ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна. Харин хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан 9 дугаартай гутлын мөр нь эдгээр гутлын улны дардастай, Д.Чийн гэрээс хураан авсан гэх улавч, Дархан сумын 4 дүгээр баг 17 дугаар байрны 48 тоотоос үзлэг хийж хураан авсан гэх Ш өнгийн гутал нь шинжилгээнд ирүүлсэн гутлын мөрүүдтэй ерөнхий шинж тэмдгээрээ тохирохгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн Г.Д-ын гэх гутал нь 42-42, М.Ан гэх гутал нь 42-43, Д.Чийн гэрээс хураан авсан гэх тавчиг нь 39-40, Дархан сумын 4 дүгээр баг 17 дугаар байрны 48 тоотоос хураан авсан гэх Ш өнгийн гутал нь 40-41 размер байх боломжтой.” гэх шинжээчийн 72 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд[34],

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “...Шинжилгээнд ирүүлсэн А4 хэмжээтэй бичгийн цаасан дээр №1, 2, 3, 4, 5, 6, 9, 10, 11, 12, 18 дугаарын 11 ширхэг гарын мөр, 21х11см хэмжээтэй цагаан цаасан дээр бэхжүүлсэн 1 дугаарын 1 ширхэг гарын мөр, 20,5х4х5 см хэмжээтэй цаасан дээр бэхжүүлсэн 2 дугаарын 1 ширхэг гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. А4 хэмжээтэй бичгийн цаасан дээр бэхжүүлж авсан 145х48 мм хэмжээтэй наалтуузанд байх №1, 3, 4, 6, 9 дугаарын 5 ширхэг, 105х48 мм хэмжээтэй наалтуузанд байх 11 дугаарын 1 ширхэг гарын мөр нь санд MN003110013538дугаарт бүртгэгдсэн Д  овогт Ч /... /-ын баруун гарын чигчий, ядам, дунд хурууны дардастай хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч  байна. А4 хэмжээтэй бичгийн цааны гадаргууд 140х47мм хэмжээтэй наалтзууданд бэхжүүлэн авсан 18 дугаарын 1 ширхэг гарын мөр нь санд MN00311008838 дугаараар бүртгэгдсэн Г овогт Д /......../-ын баруун гарын дунд хурууны дардастай хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна. Шинжилгээнд тэнцсэн 20,5х4,5 см хэмжээтэй цагаан цаасан дээр 4,9х4,1 см хэмжээтэй наалтзууданд бэхжүүлэн авсан 2 дугаарын 1 ширхэг гарын мөр нь санд MN003110010060 дугаараар бүртгэгдсэн П овогт Э  /.... /-ийн зүүн гарын дунд хурууны дардастай хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна.” гэх шинжээчийн 73 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд[35],

 

Г.Д-ын мөрдөн байцаалтад сэжигтнээр 2020 оны 04 дүгээр сарын 09, яллагдагчаар 07 дугаар сарын 21, 08 дугаар сарын 20-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...Дархан сумын ...  дугаар баг .  дугаар брак байранд ганцаараа амьдардаг ба өчигдөр 12 цагийн үед Ш-гийн гэрт намайг очиход Ш ахынхаа гэрээс тавилга гаргаж машинд ачиж байхаар нь хамт тавилгаас нь өргөж өгсөн. Ах нь явсны дараа Ш надад хандан 1,000 төгрөг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүний хамт Дархан зах орж ээжээс 5,000 төгрөг авъя хамт нэг шил архи ууя гэхэд Ш зөвшөөрсөн. Ингээд би Ш-гийн хамт Дархан зах руу явж байхдаа замд 30 айлын урд байх Тэс шатахуун түгээх станцын хавьд Чтой таарсан. Ингэд бид 3 хамт зах орсон. Захын гадаа Ш, Ч хоёр үлдээд би дотогш орж ээжээс 5,000 төгрөг гуйж авад тэр хоёртой архи авч уухаар болсон. Ингээд захын Шинэ Орчин дэлгүүр орсон чинь архи зарахыг хориглосон зарахгүй гэсэн. Ингээд Ч өөрийнхөө гар утсаар эхнэр лүүгээ ярихдаа гар утсаа барьцаанд тавьж ахынхаа хагарсан цонхыг шиллэж өгнө гэж хэлэхэд эхнэр нь зөвшөөрсөн бололтой хамт Арбатын гудамжаар явж Золбоо гэх барьцаалан зээлдүүлэх газарт утсаа тавих гэсэн боловч иргэний үнэмлэхгүй авахгүй гэсэн чинь Ч утсаар яриад Бг хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд Чийн гар утсыг 60,000 төгрөгөөр барьцаалж мөнгөөр нь 2 шил 0,75 литрийн Хараа архи авч Ш, Ч, Б бид дөрөв Чийн гэр лүү очсон. Тэгээд монгол гэрийнх нь хойно хөзөр тоглонгоо 1 шил архийг нь хувааж уусан. Дахин нэг шил архиа хувааж ууж байхдаа 13 гэдэг тоглоомыг 500 төгрөгийн бооцоотой тоглосон. Архи дуусаж байтал Чийн эхнэр ажлаасаа гэртээ ирсэн. Ч эхнэрээсээ мөнгө авч дэлгүүр орж ахин нэг шил 0,75 литрийн Хараа архи авсан. Сүүлийн архийг ууж байхдаа хөзрийнхөө бооцоог 1,000 төгрөгийн бооцоотой болгосон. Уусан архиндаа нэлээн согтоод үүнээс хойших явдлыг санахгүй байна. Тэгээд өнгөрсөн шөнө гэртээ хоноод өглөө 06 цагийн үед боссон. Эхнэр намайг архи уулаа гээд загнаад би өмссөн цэнхэр жинсэн өмдөө хартал салтаа хэсэгтээ цус болсон байхаар нь эхнэрт өмд угаагаад өгөөч гэхэд эхнэр чадахгүй гэхээр нь маргаж байгаад гэрээсээ гараад төмөр замын 17 дугаар байрны 48 тоотод амьдардаг төрсөн ээж болох Нарантуяагийнд очоод тэндээ цустай цэнхэр жинсэн өмдөө тайлж өмссөн байгаа эрээн өмдийг өмсөөд хоол халааж идчихээд 08 цагийн үед гарч Ш-гийнд очсон. Ш-гийн хойд эцэгтэй нь таарсан. Тэр хүн надад Ш гэртээ ирээгүй гэхээр нь Чийн гэрт буцаж очсон. Чтой уулзахад Ч надад өчигдөр орой чи Ш-г дагуулаад хадмындаа очно гээд манайхаас гарсан. Эргэж та хоёр манайд ирэхдээ Ш цусандаа холилдсон ирсэн. Чи Ш-гийн толгойг аймаар том хагалсан гэхээр нь “Би мэдэхгүй байна. Би цохиогүй байхаа” гэж хэлсэн. Ч надад чи Ш-г үлдээчхээд далан дагаад ганцаараа явсан гэсэн ба Ш-г Ч доошоо буулгаж  өгөх гээд явж байхад олон юм яриад байхаар нь Ш-г гудамж уруудуулж ганцааранг нь үлдээчхээд гэртээ орж ирж унтсан гэж хэлсэн. Тэгээд Чийн хамт Бгийн гэрт очиж гар утсаар Ш-гийн ......... дугаарын утас руу залгахад гар утас нь холбогдохгүй байсан. Яак болон жинсэн өмд дээр болсон цус Ш-гийн цус болсон гэж бодож байна. Өчигдөр орой би Чт өөрийгөө Ш-г чулуугаар цохиж гэмтээсэн талаар хэлж байсан байж болно. Чийн намайг Ш-г чулуугаар цохиж гэмтээсэн байх гэж ярьж байгаа зүйл үнэн байх магадлалтай. Миний хувьд согтуу байсан болохоор мэдэхгүй байна. Би өвлийн гутал 43 размер, зуны гутал 42 размер өмсдөг.” гэх мэдүүлэг[36],

 

Г.Д-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[37], шийтгэх тогтоолын хуулбар[38], хувийн байдалтай холбоотой бусад баримтууд[39] зэрэг бичгийн нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судалж, эд мөрийн баримтад үзлэг хийв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь  энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, гэрч, шинжээч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Г.Д-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Д-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Д нь согтуурсан үедээ 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 21 цагийн орчим ..........аймгийн ...... сумын ... багийн ....дугаар гудамжинд иргэн М.Ан толгойн тус газар цохисны улмаас гавал тархины битүү гэмтэл, тархины суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн зулайн аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун зулайн хуйхны Шарх, хуйхан доорх цус хуралт бүхий хүнд хохирол учруулж амь насыг нь хохироосон хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгчийн өмгөөлөгч нь хашааны хажууд №9 дугаартай мөр илэрсэн  гэх боловч дээрх 271.5 метр зайнд хийсэн үзлэгээр уг мөр илрээгүй. Үерийн усны далан дотор хаа сайгүй цус байсан гэсэн тайлбарласан. Тухайн цусыг хохирогчийн цус байж болзоШ-гүй гэж гэрэл зургын үзүүлэлтээр бэхжүүлэн авч хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгасан. Харин тэр илэрсэн цуснаас дээж авах боломжгүй байсан. Үүнээс гадна шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс цементэн гулдмайг хохирогч өөрөө мөргөж унасны улмаас гэмтэл авч нас барсан байх боломжтой гэдэг нь шинжээч Д.Туяагийн “...энэ бол ямар ч боломжгүй, мөргөхөд тухайн гэмтлийн хажуугаар заавал зулгаралт үүсэх ёстой...”, гэрч Д.Ч “...А тэр цементэн гулдмайг түшээд зогсож байсан...” гэх мэдүүлгээр, Г.Д-ын хувьд болсон үйл явдлыг санахгүй байна гэдэг нь гэрч Б, Нарантуяа, Н, Д.Чийн, Б, У нарын Г.Д тухайн үед өөрийгөө удирдан жолоодож явах бүрэн чадамжтай байсан гэх мэдүүлгээр, шинжээч нарын дүгнэлттэй холбоотой тайлбар нь шинжээч Д.Туяа эмчийн гаргасан талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас, мөн дээрээс нь осголт хавсарсан байдлын улмаас нас барсан. Хохирогчид гаднын нөлөөтэйгөөр болон тодорхой хүчний үйлчлэлийн улмаас уг гэмтэл учирсан гэх мэдүүлгээр тус тус үгүйсгэгдэж байна. Шүүгдэгч Г.Д нь тэр орой нь Ан гэрт нь ороод түүнийг асуугаад, араас нь санаа тавьсан, маргааш нь Д.Чийн гэрт нь очоод талийгаачийг асуугаад, утас хайгаад талийгаачийн утас руу нь залгасан зэрэг үйлдэл нь Г.Д нь талийгаачийг цохиж гэмтэл уруулсан гэдгээ мэдэж санаа зовж байгаа гэж харагдаж байна. Иймд хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Д.Чийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, шинжээчийн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Туяа дүгнэлтдээ: Шинжээч эмчийн дүгнэлтэд талийгаач М.Ан цусанд 2 хувийн спирт илэрсэн нь энэ нь дунд зэргийн согтолттой гэсэн үг юм. Тэгэхээр тухайн үед талийгаач биеэ авч явах чадамжтай байсныг нь харуулж байх тул талийгаач өөрөө унаад, өөрөө өөрийнхөө амь насыг хохироосон байх боломжгүй. Гэрч Э, Б нар нь Г.Д, М.А нар бооцоотой хөзөр тоглож байхдаа Г.Д бооцооны мөнгөө өгөхгүй байсан, талийгаач мөнгөө нэхэж тэд нарын нарын хооронд маргаан үүссэн талаар бүр тодорхой мэдүүлдэг. Энэ нь гэмт хэрэг гарах болсон гол шалтгаан нөхцөл болсон гэдгийг нотолсон байна. Мөн Г.Д-ын өмсөж явсан жийнсэн хүрэм, өмднөөс талийгаачийн цус илэрсэн нь талийгаачийн биед Г.Д халдсан байна гэдгийг нотолж байгаа нэг гол нотлох баримт. Тиймээс шүүгдэгч Г.Д-ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.Д-ыг талийгаач М.Ан толгойн тус газар цохиж амь насыг хохироосон гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч талийгаач А нь хэзээ, хаана, ямар байдалтай нас барсан, Ан толгойд учирсан гэмтлийг хэн, яаж, хэзээ учруулсан, эсхүл өөрөө учруулсан уу гэдэг байдал бүрэн тогтоогдоогүй. Д.Ч, Г.Д хоёр хоёулаа талийгаачтай хамт архи ууж хамт үлдсэн. Гэтэл нэгийнх нь “талийгаачийг шаачихсан юм” гэх үгээр нөгөө хүнийг нь буруутгаж болохгүй. Мөрдөн байцаалтын ажиллагаа эхнээсээ буруу явагдсан. Цустай цамц, өвс, шороо бүхий газар болон цогцсын хажууд 9 дугаартай гутлын мөр илэрсэн. Гэтэл уг гутлын  мөрийг хэнийх гэдгийг тогтоогоогүй. Мөн хамт байсан хүмүүсийн гутлын мөртэй харьцуулах байдлаар шалгах болон тухайн үед байсан хүмүүсийн өмсөж байсан гутлуудыг нь хурааж аваагүй. Д.Чийн мэдүүлэгт хөтлөгдөөд Д.Чийн улавчийг л хурааж авсан байдаг. 9 дугаартай мөртэй чулууны хажуу талаас олдсон мөр адилхан байсан уу гэдгийг нь харьцуулж шинжээчийн дүгнэлтээр тогтоох ёстой. Мөн Д.Чийн өмсөж байсан гэх тэр олон гутлуудыг таарч байна уу гэдгийг зайлшгүй шалгах ёстой. Үүнийг зайлшгүй шалгасан бол Д.Ч талийгаачтай хамт явсан болж таарна эсхүл талийгаачтай өөр хэн нэгэн хүн хамт яваад байна гэдгийг тогтоох байсан. Д.Ч, Б.У нар Г.Д-ыг цус болоогүй байсан гэж мэдүүлсэн байтал ДНК-ийн шинжилгээгээр Г.Д-ын цус илрэх боломжгүй. Гэрч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ Г.Д-ыг 21 цаг өнгөрч байхад ирсэн. 22 цаг өнгөрөөгөөд явсан гэж мэдүүлдэг. Гэрч Д.Ч нь Г.Д-ыг анхнаасаа хадмынх руугаа явсан гэж мэдүүлсэн. Мөн хадам болох Б.У нь Г.Д-ыг ганцаараа ирсэн гэж мэдүүлсэн. Г.Д-ыг хадам ахынх руугаа ирээд явах хооронд талийгаачийг хаана юу хийж байсан талаар тодруулаагүй. Гэрч Б.У , н.Б, Д.Ч нарын мэдүүлгээр Г.Д-ын явсан зам, хохирогч хаана байсныг тогтоох боломж байсан. Г.Д өөрөө болсон явдлын талаар санахгүй байна гэж анхнаасаа мэдүүлсэн. Мөн шүүхийн сэтгэц, гэм судлалын шинжээчийн дүгнэлтэд архи их хэмжээгээр хэтрүүлэн уусан бол төв мэдрэлийг тогтолцоог өөрчлөлт оруулдаг тул санахгүй байх боломжтой гэсэн байдаг. Энэ дүгнэлтэд хэн ч гомдол гаргаж үгүйсгээгүй. Тухайн үед Г.Д гаднах байдлаасаа ухаантай юм шиг харагдсан байж болно. Гэрч н.Бийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн мэдүүлэгт “...Г.Д хүнтэй маргасан, муудалцсан зүйл яриагүй. Харин маргааш өглөө босоод өмд цамцан дээр нь ганц хоёр дусал цус болчихсон байсныг өөрөө харчхаад би ямар сонин юм бэ?, А-тай муудалцаагүй, яагаад цус болчихдог байна аа...” гэж ярьж байсан талаар мэдүүлдэг. Агаа гэдэг нь Г.Д-ын төрсөн ах Г.Н юм. Г.Д-ыг хэрэг гарсан өдрийн талаар санахгүй гэдгийг гэрч тодорхой мэдүүлсэн. Мөн ямар нэг багаж, зэвсгээр талийгаачийг цохисон гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Эхний шинжээчийн дүгнэлт дээр гадуур хувцас дээрээс Г.Д-ын цус, бор гутал дээрээс талийгаачийн цус болон шороон дээрээс Г.Д-ын цус илэрлээ гэсэн дүгнэлт гарсан тул бор гутал хэний ямар учиртай гутал вэ гэдэг асуудал гарч байна. Г.Д өөрөө 42-43 хэмжээтэй гутал өмсдөг. Гэтэл хэзээ ч өмсдөггүй ахынх нь гутлыг хурааж аваад шинжээчийн дүгнэлт гарсан.  Дахин шинжээчийн дүгнэлтээр бор гутал дээрх цус Г.Д-ын цус, яак дээрх цус талийгаачийн цус, шороон дээрх цус Г.Д-ын цус гэсэн дүгнэлт гарсан. Шинжээч нар дүгнэлт гаргахдаа алдаа гаргасан эсхүл мөрдөн байцаалтын явцад дээж судлуулах  ажиллагааны техникийн алдаа гаргасан байна. Талийгаач болон гэрч нарын тойрч суугаад юм ярьж байсан газрын цустай шорооноос дээж авсан. Тэндээс ДНК нь Г.Дын илэрсэн болов уу гэж бодоод байна. Тэнд шүлс, цус нь гоожсон байх эсхүл өөрөөр нотлох баримтыг хадгалах, шилжүүлэхэд алдаа гарсан уу? сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ энэ бол яахын аргагүй, нягтлан шалгах шаардлагА-тай. Дахин давтан шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагА-тай бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний төвөөр биш, бие даасан, хараат бус шинжээчээр шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагА-тай. Цементэн гулдмай, талийгаачийн толгойны Шарх хоёр харилцан хамааралтай буюу энийг мөргөсөн байх боломжтой юу гэдэг дээр нэмэлт шинжээчийн дүгнэлт гарсан хэдий ч боломжгүй гэж гарсан. Шинжээч нь уг гулдмайн өнцөг дээр наалдсан цус байна, энийг та юу гэж бодож бодож байна вэ гэхэд 2 харилцан хамааралгүй гэсэн атлаа, шүүх хуралдаан дээр цементэн гулдмайд наалдсан цусыг юу гэж бодож байна вэ? гэж асуухад би наадахыг чинь анзаараагүй, мэдэхгүй гэж байна. Үүнээс үзэхэд дүгнэлт гаргах зүйлдээ хайнга хандаж буруу дүгнэлт гаргасан байна. Шинжээчийн дүгнэлтийн 4 дэх хэсэгт 06-07 цагт талийгаачийг нас барсан байх боломжтой гэсэн. Тэгэхээр талийгаач шууд нас бараагүй, гэмтэл авсны улмаас нас барсан уу?, осголтын улмаас нас барсан уу? гэдэг байдал шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй, эргэлзээтэй байна. Мөн хуйхны Шарх, хуйхны доорх цаад Шарх зэрэгт эмнэлгийн тусламж авсан бол амь нас аврах боломжтой байсан гэдгийг үгүйсгэхгүй гэсэн. Тэгэхээр энэ Шарх авсан хүн амьдрах боломжтой гээд хэлчихлээ. Тухайн гэмтлийг авсан даруйдаа нас бараагүй, гавлын хөндийд цус бага багаар нэмэгдсээр байгаад нас барсан гэж дүгнэсэн. Үүнээс үзэхэд шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг зэргээр яллах дүгнэлт үйлдэгдсэн гэж хэлэхээр байна. Тэгвэл хүний биед хүнд гэмт учруулах чинь өөрөө шал өөр зүйл анги юм. Гэтэл хамгийн хүндээр нь буюу хүнийг санаА-тай алсан гэх зүйлчлэлээр зүйлчилж байгаа нь өөрөө Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн бодит байдалтай тохирохгүй гэж үзэж байна. Ийм учраас дахин шинжээчийн дүгнэлт, задлан шинжилгээний дүгнэлт зэргээс харахад хэргийн газрын үзлэгтэй дахин хийх зайлшгүй шаардлага үүнээс харагдаж байна. Тэгэхээр энэ байдлаас үүдэн хэргийн прокурорт зайлшгүй буцаах шаардлагА-тай. Гэрч Д.Чийн хэрэг учрал болсон өдөр өмсөж явсан гутлыг хураан авч, уг гутлыг таниулах ажиллагаа хийх, уг гутлын мөр №9 дугаартай гутлын мөртэй таарч байгаа эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах, №9 дугаартай гутлын мөр цементэн гулдмайнуудын ойролцоогоос олдсон 69 дугаартай цус мэт зүйлээр бохирлогдсон чулууны хажуугаас олдсон мөртэй тохирч байгаа эсэхийг мөр судлалын шинжээчээр тогтоолгох, №9 дугаартай мөр хэний мөр болохыг заавал тогтоолгох, Д.Ч талийгаачийн цогцос олдсон баруун зүг рүү хохирогчтой явсан эсэх, шалтгаан байсан эсэхийг шалгах, ДНК-ийн дүгнэлт давтан гаргуулах, дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах, шүүгдэгч Г.Д-ын цусыг дахин авч, түүний цусны ДНК-ийн бүтцийг дахин тогтоож, эд мөрийн баримтаар ирсэн зүйлс дээр түүний цус байгаа, мөн эсэхийг тогтоох, эсхүл цус биш гэвэл цус, шүлс зэргийн аль нь болохыг тогтоолгож, шүүгдэгчийн ДНК-ийн бүтэцтэй тохирч байгаа эсэх талаар давтан шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.

Иргэдийн төлөөлөгчөөс “Би бичиг тийм сайн мэдэхгүй, Яг үнэндээ юу ч ойлгохгүй байна. Гэхдээ энэ хүнийг гэм буруугүй гэж бодож байна” гэсэн дүгнэлт гаргасан болохыг тэмдэглэв.

Шүүгдэгч Г.Д нь амь хохирогч М.Ан толгойн тус газар цохиж гэмтэл учруулаагүй, гэрч Д.Ч Аг зодчихоод, намайг согтуу юу ч санахгүй байгааг далимдуулан гүтгэж байна гэж таамаг байдлаар мэдүүлж, өөрийн үйлдлээ нууж, гэм буруугийн талаар маргаж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бодит байдлыг нотлох үүрэг хүлээхгүй юм.

Харин дээрх хуульд зааснаар хохирогч, гэрч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх, шинжээч худал дүгнэлт гаргасан бол хуульд заасан хариуцлага хүлээх үүрэгтэй бөгөөд шүүгдэгчийн дээрх мэдүүлэг нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал нь шүүхийн шатанд дахин ДНХ-ийн шинжилгээ хийлгэх, 9 дугаартай гутлын мөрийг тогтоолгох шаардлагА-тай гэж маргасан боловч ДНХ-ийн шинжилгээг Монгол Улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хийгддэг бөгөөд хэрэгт авагдсан ДНХ-ийн шинжилгээнүүд нь зохих журмын дагуу хийгдсэн байх тул дахин ДНХ-ийн шинжилгээ хийх шаардлагагүй байна. Мөн Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 72 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...9 дугаартай гутлын мөр нь эдгээр гутлын улны дардастай, Д.Чийн гэрээс хураан авсан гэх улавч, Дархан сумын ... дүгээр баг ...  дугаар байрны .......  тоотоос үзлэг хийж хураан авсан гэх Ш өнгийн гутал нь шинжилгээнд ирүүлсэн гутлын мөрүүдтэй ерөнхий шинж тэмдгээрээ тохирохгүй байна” гэж хэрэг гарсан өдөр байсан хүмүүсийн гутлын мөрүүдтэй ерөнхий шинж тэмдгээрээ тохирохгүй байгаа талаар дүгнэсэн, уг мөр хэн нэгний гутлын мөртэй тохирлоо гэхэд амь хохирогчийг цохисон гэх үйл баримттай холбогдолгүй, уг мөр нь олон хүн явдаг гудамж талбайгаас илэрсэн байх тул дахин шалгуулах шаардлагагүй гэж үзлээ.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд хохирогч, шүүгдэгч нарын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Г.Д нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай болохыг Шүүх Сэтгэц эмгэг судлалын №29/20 дугаартай магадлагаа[40]-аар тогтоосон байна.

Шүүгдэгч Г.Д нь амь хохирогч М.Ан биед шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гавал тархины битүү гэмтэл, тархины суурийн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн зулайн аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун зулайн хуйхны Шарх, хуйхан доорх цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулж амь насыг хохироосон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байх тул шүүгдэгч Г.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилжээ.

Шүүгдэгч Г.Д нь гэм буруугийн шүүх хуралдаан завсарласан хугацаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.П-т гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 3,657,450 төгрөг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Г.Д-аас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Г.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 жил хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх, Г.Д-ын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 179 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан нийт 75 ширхэг эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.Д-ын хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын хамгийн доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар шүүгдэгч Г.Д нь урьд 1 удаа ял шийтгэгдсэн хувийн байдалтай боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Шүүхээс шүүгдэгч Г.Д-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон 179 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цайвар өнгийн Ш судалтай фудволка 1 ширхэг, бор өнгийн оймс 1 хос, улаан өнгийн судалтай хар пүүз 1 хос, хар өнгийн дотоож 1 ширхэг, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, талийгаач М.Ан цогцсын гарын 10 хурууны дардас, 1000 төгрөг 1 ширхэг, 500 төгрөг 4 ширхэг, цэнхэр өнгийн хуванцар асаагуур 1 ширхэг, саарал өнгийн нүүр гарын алчуур 1 ширхэг, цайвар ногоон өнгийн хуванцар савангийн хайрцаг 1 ширхэг, 1 уут шороо, бүхэл шороо 1 уут, 5 ширхэг мод, цементэн дээрээс дээжлэн авсан цус мэт зүйлээр улаан өнгийн зүйлээр бохирлогдсон зүйл 1 уут, тамхины иш 5 ширхэг, хар өнгийн амны хаалт 1 ширхэг, хар улаан өнгийн цам 1 ширхэг, саарал өнгийн улавч 1 хос, Хараа нэртэй 0,75 литрийн архины шил 3 ширхэг, Хараа нэртэй 0,35 литрийн архины шилний хагархай 1 ширхэг, Түмний хишиг нэртэй 0,5 литрийн архины шил 1 ширхэг, 23 ширхэг гарын мөр, 9 ширхэг гутлын мөрний фото зураг, цэнхэр өнгийн жинсэн өмд 2 ширхэг, Д.Чийн гарын 10 хуруунаас авсан дардас, хар өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн хар удээстэй цагаан ултай пүүз 1 хос, Г.Д-ын гарын 10 хуруунаас авсан дардас, цэнхэр өнгийн жинсэн цамц 1 ширхэг, бор өнгийн гутал 1 хос зэргийг шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч Ш овогт Г-ын Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-д 8 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-д оногдуулсан 8 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-ын цагдан хоригдсон 179 хоногийн 1 хоногийг хорих ялын 1  хоногоор тооцож эдлэх ялаас нь хассугай.

 

5. Шүүгдэгч Г.Д нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цайвар өнгийн Ш судалтай фудволка 1 ширхэг, бор өнгийн оймс 1 хос, улаан өнгийн судалтай хар пүүз 1 хос, хар өнгийн дотоож 1 ширхэг, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, талийгаач М.Ан цогцсын гарын 10 хурууны дардас, 1000 төгрөг 1 ширхэг, 500 төгрөг 4 ширхэг, цэнхэр өнгийн хуванцар асаагуур 1 ширхэг, саарал өнгийн нүүр гарын алчуур 1 ширхэг, цайвар ногоон өнгийн хуванцар савангийн хайрцаг 1 ширхэг, 1 уут шороо, бүхэл шороо 1 уут, 5 ширхэг мод, цементэн дээрээс дээжлэн авсан цус мэт зүйлээр улаан өнгийн зүйлээр бохирлогдсон зүйл 1 уут, тамхины иш 5 ширхэг, хар өнгийн амны хаалт 1 ширхэг, хар улаан өнгийн цам 1 ширхэг, саарал өнгийн тавчиг 1 хос, Хараа нэртэй 0,75 литрийн архины шил 3 ширхэг, Хараа нэртэй 0,35 литрийн архины шилний хагархай 1 ширхэг, Түмний хишиг нэртэй 0,5 литрийн архины шил 1 ширхэг, 23 ширхэг гарын мөр, 9 ширхэг гутлын мөрний фото зураг, цэнхэр өнгийн жинсэн өмд 2 ширхэг, Д.Чийн гарын 10 хуруунаас авсан дардас, хар өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн хар үдээстэй цагаан ултай пүүз 1 хос, Г.Д-ын гарын 10 хуруунаас авсан дардас, цэнхэр өнгийн жинсэн цамц 1 ширхэг, бор өнгийн гутал 1 хос зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ИДЭР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Я.ТУУЛ

 

               ШҮҮГЧ                                                            Г.ГЭРЭЛТ-ОД

 

 

 

 

 

[1] 1 дэх хавтаст хэргийн 20-41, 49-59 тал,

[2] 1 дэх хавтаст хэргийн 42-44 тал

[3] 1 дэх хавтаст хэргийн 60-61 тал

[4] 1 дэх хавтаст хэргийн 62-63 тал

[5] 1 дэх хавтаст хэргийн 66-68 тал

[6] 1 дэх хавтаст хэргийн 69 тал

[7] 1 дэх хавтаст хэргийн 70 тал

[8] 1 дэх хавтаст хэргийн 75-77 тал

[9] 1 дэх хавтаст хэргийн 80-81, 86-89  тал

[10]1 дэх хавтаст хэргийн 119-120 тал

[11]1 дэх хавтаст хэргийн 121-122 тал

[12] 1 дэх хавтаст хэргийн 123-124, 125 тал

[13] 1 дэх хавтаст хэргийн 126-127, 128 тал

[14] 1 дэх хавтаст хэргийн 129-130, 131-133, 134 тал

[15] 1 дэх хавтаст хэргийн 139-140, 141, 142-143 тал

[16] 1 дэх хавтаст хэргийн 145-150 тал

[17] 1 дэх хавтаст хэргийн 151-161 тал

[18] 1 дэх хавтаст хэргийн 162-163, 164-167, 168-169 тал

[19] 1 дэх хавтаст хэргийн 170, 171-174 тал

[20] 1 дэх хавтаст хэргийн 183-184, 185-188, 189-191,

[21] 1 дэх хавтаст хэргийн 196-198 тал

[22] 1 дэх хавтаст хэргийн 199-204 тал

[23] 1 дэх хавтаст хэргийн 213-214 тал

[24] 1 дэх хавтаст хэргийн 217-220 тал

[25] 1 дэх хавтаст хэргийн 229-231 тал

[26] 2 дугаар хавтаст хэргийн 9-10 тал

[27] 2 дахь хавтаст хэргийн 19-23 тал

[28] 2 дахь хавтаст хэргийн 30 тал

[29] 2 дахь хавтаст хэргийн 37-50 тал

[30] 2 дахь хавтаст хэргийн 55-61 тал

[31] 2 дахь хавтаст хэргийн 68-69 тал

[32] 2 дугаар хавтаст хэргийн 92-99 тал

[33] 2 дугаар хавтаст хэргийн 105-106 тал

[34] 2 дахь хавтаст хэргийн 111-116 тал

[35] 2 дахь хавтаст хэргийн 122-134 тал

[36] 2 дахь хавтаст хэргийн 184-188, 189-192, 193-196  тал

[37] 2 дахь хавтаст хэргийн 203 тал

[38] 2 дахь хавтаст хэргийн 205-206 тал

[39] 2 дахь хавтаст хэргийн 207-221 тал

[40] 1 дүгээр хавтаст хэргийн 91тал