Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 196

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Налайх дүүргийн ******* дүгээр хороо, Уурхайчдын *******4 дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт З.Б /РД: /-ын нэхэмжлэлтэй

            садан төрлийн холбоотой болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч З.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эцэг Д.Э, эх Л.З нар *******998 оноос эхлэн хамтран амьдарсан. Тэдний дундаас *******999 оны 08 дугаар сарын 05-ны өдөр охин З.Б, 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүү З.Э нар төрсөн. Эх Л.З 20*******7 онд, эцэг Д.Э 20*******8 онд зуурдаар нас барсан. Миний дүү болох З.Э эхийн нэрээр овоглосон учир цаашид тэжээгчээ алдсаны тэтгэмж авах боломжгүй болсон. Иймд миний дүү З.Эийг Д.Эийн хүүхэд гэсэн садан төрлийн холбоог тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч З.Б нь өөрийн асрамжид буй З.Эийг Д.Этэй садан төрлийн холбоотой болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Түүний нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.4 дэх хэсэгт заасан харьяалал зөрчөөгүй байна.

Д.Э, Л.З нарыг хамтран амьдарч байх хугацаанд тэдний дундаас 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүү З.Э нь төрсөн, Д.Э 20*******8 оны ************** дүгээр сарын 29-ний өдөр, Л.З 20*******7 оны 09 дүгээр сарын *******4-ний өдөр нас барсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

            *******. З.Эийн төрсний гэрчилгээний хуулбар, 

2. Налайх дүүргийн ******* дүгээр хорооноос 2004, 2006, 2008, 2009 онд гэр бүлийн гишүүд Даржаагийн Эрдэнэбилэг, Лувсанчимэдийн Загдзэсэм, Э.Эрдэнэсайхан, З.Хосбаяр, З.Энхбаяр, З.Б, З.Э нар байсан болохыг бүртгэсэн хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэрийн хуулбар,

3. Налайх дүүргийн ******* дүгээр хорооны 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 605 дугаар тодорхойлолт,

4. Л.Зийн нас барсныг бүртгэсэн 20*******7 оны 09 дүгээр сарын *******5-ны өдрийн *********************3000*******8******* дугаартай лавлагаа, Д.Эийн нас барсныг бүртгэсэн 20*******8 оны ************** дүгээр сарын 29-ний өдрийн 260 дугаартай гэрчилгээний хуулбар,

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан,

гэрч Д.Баяраагийн ... З.Б, З.Э нар нь миний төрсөн дүү Д.Эрдэнбилэгтэй садан төрлийн холбоотой, талийгаач нар гэрлэлтээ батлуулаагүй учир хүүхдүүдийг эхээр нь овоглосон ... гэх,

гэрч Л.Энхбаярын ... Л.З бол миний төрсөн дүү. Тэрээр *******998 онд Даржаагийн Эрдэнэбилэгтэй танилцаж, хамт амьдарсан. Тэдний дундаас *******99 оны 08 дугаар сард З.Б, 2007 оны 07 дугаар сард З.Э нар төрсөн. Тэд гэрлэлтийн баталгаагүй учир хүүхдүүдээ Л.З өөрийн нэрээр овоглосон ... гэх,

гэрч Л.Энхцэцэгийн ... Л.З, Д.Э нар *******998 оноос эхлэн хамтран амьдарсан. Тэдний дундаас *******999 онд З.Б, 2007 онд З.Э нар төрсөн. Талийгаач нар өвчний улмаас зуурдаар нас барсан ... гэх,

            гэрч А.Хосбаярын ... Миний ээжийг Л.З гэдэг. Ээж маань *******998 оноос эхлэн Д.Э гэх хүнтэй хамтран амьдарсан. *******999 оны 08 дугаар сарын 05-ны өдөр З.Б, 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдөр З.Э нар төрсөн бөгөөд тэд миний төрсөн дүү нар мөн ... гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.*******, 40.2, 40.3-т зааснаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлээд талийгаач Д.Эийг  З.Эийн төрсөн эцэг буюу садан төрлийн холбоотой болохыг тогтоохоор шийдвэрлэв.

 Нэхэмжлэгч нь З.Эөд тэжээгчээ алдсаны тэтгэлэг тогтоолгох шаардлагын улмаас Д.Этэй садан төрлийн холбоотой болохыг нь шүүхээр тогтоолгох хүсэлт гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8, *******33 дугаар зүйлийн *******33.*******.******* дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******35 дугаар зүйлийн *******35.2.******* дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт Загдзэсэмийн Энхмөнх /РД:УД072705*******5/ нь Боржигон овогт  Даржаагийн Эрдэнэбилэг /РД:УЕ6702*******7**************/-ийн хүүхэд буюу садан төрлийн холбоотой болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, 60 дугаар зүйлийн 60.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай. 

 

 

ДАРГАЛАГЧ                               Т.БАДРАХ