Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 1

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Болормаа даргалж, нарийн бичгийн дарга Б.Туяаг суулцуулан, улсын яллагч П.Эрдэнэбаатар, өмгөөлөгч Г.Дэлгэрцэцэг, шүүгдэгч Б.М, С.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хурлын “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх сум, Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98-р зүйлийн 98.1, 181-р зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-н М, Б овогт С-ийн Г нарт холбогдох эрүүгийн 201623010062 тоот хэргийг 2016 оны 12-р сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны ...-р сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн... суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, ..... ажилтай, ам бүл ..., ... хүүхдийн хамт амьдрах, Хэнтий аймаг .... тоотод оршин cyyx, улсаас авсан гавъяа шагнал үгүй, ял шийтгэлгүй гэх, РД:...., Б овогт Б-н М.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны ...-р сарын ....-ны өдөр Хэнтий аймгийн .... суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, .... мэргэжилтэй, .... ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Хэнтий аймаг ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал үгүй, С дүүргийн шүүхийн 2010-10-20-ны өдрийн 320-р шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99-р зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 270 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, РД:...., Б овогт С-ийн Г.

           Яллагдагч Б.М нь 2016 оны 10-р сарын 13-наас 14-нд шилжих шөнө согтуугаар Бор-Өндөр сумын 3-р баг .... тоот хашаан дотор хохирогч Э.М-ыг хадаастай нарийн банз модоор зодож биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,

          Яллагдагч С.Г нь 2016 оны 10-р сарын 13-наас 14-нд шилжих шөнө согтуугаар Бор-Өндөр сумын төв 35-р байрны урд хохирогч Б.Ж, Б.Б нарыг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                                                                        

                                                                                                             Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Э.М-аас мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016-10-13-ны орой 20 цаг өнгөрч байхад ажлаасаа тараад Б- найзтайгаа тааралдсан, олон жил уулзаагүй байсан болохоор юм ярьж сууя гээд Гya-Тээг  бааранд орсон. Тэгээд нэг хүний 3 пиво уугаад, хажуугаар нь караокед дуулж байгаад шөнө баар xaax хүртэл суусан. Би Б-гоос түрүүлээд ганцаараа гарсан, Гуа-Тээгээс гараад явж байтал хажуу талд саарал өнгийн жижиг тэрэг байхаар нь такси юм болов yy гээд очоод суухад 4 залуу байсан. Тэгэхээр нь би такси биш юм байна гээд хаалгыг нь хаагаад буцаад явсан. Машинаас бууж яваад тамхи татах гээд галгүй байсан болохоор буцаад машин pyy очиж гал асуухад, намайг суучих гэхээр нь машинд суусан. Тэгээд машинд нь суугаад тамхи татаад байж байтал ганц, ганц пиво yyx yy гэхээр нь би тэгье гэж хэлсэн. Тэгтэл Френдс баар руу явах уу гээд, би зөвшөөрч хамт явсан. Френдс баарны гадаа очоод гадаа нь нэг машинтай найзтайгаа уулзаад баарны гаднаас хөдлөөд, 2 машинтай Уурхайчин гудамжинд очиход машинд сууж байсан залуучууд буугаад М бид 2 үлдсэн. Тэгээд найзуудаас нь салаад нэг газар очоод уусан, М намайг оролдоод байхаар нь чи одоо яаж байна, миний дүү шиг хүн байж ингэж болохгүй гэхэд та өөрөө хүсэхгүй байгаа бол больё гэж хэлээд больсон. Тэгээд бид хоёр 35-р байр руу очиж М найзуудтайгаа уулзсан, тэр хооронд би унтчихсан байсан. Тэгээд би сэрээд хаашаа явж байгаа юм бэ гэсэн чинь М дуугараагүй, тэгэхээр нь машины рулийг булаацалдахад миний нүүр рүү rapaapaa 2 удаа цохиод, буу гэж хэлсэн. Би яаж ийм харанхуйд ганцаараа буудаг юм гэхэд М намайг гэрт хүргээд өгье гэхээр би машинаас нь буухгүй гэж хэлэхэд, гудамжинд хаялтай биш гээд гэр рүүгээ аваад явсан. Гэрийнх нь гадаа очоод зогсоход М-ий эхнэр нь гарч ирээд энэ юун хүүхэн бэ гээд асуусан, тэгээд харанхуй шөнө хүүхэн авчирлаа гэхээр нь би өөдөөс нь шар хөдлөөд танай нөхөртэй явдаг эмэгтэй байна, чи намайг яах юм гээд эхнэрийнх нь дургүйг хүргэсэн чинь М намайг та одоо юу гээд байгаа юм бэ, яагаад худлаа яриад байгаа юм гэхээр нь чи надтай явдаг чинь үнэн биз дээ эхнэртээ үнэнээ хэлээч, эхнэрээ хараад айгаад байгаа юм yy гэж хэлсэн, чи надтай сууна гэж гэж хэлсэн биздээ гэж хэлсэн. Тэгэхэд М та гэр бүл үймүүллээ, яагаад худлаа яриад байгаа юм гээд миний нүүр рүү 2-3 удаа гараараа цохьсон, нүүр рүү цохих үед гараараа хааж чадаагүй, учир нь миний цээж хөндүүр гараа хөдөлгөж чадахгүй байсан. Тухайн асуудал болохоос 2 хоногийн өмнө ажил дээрээ гурилын зуурмагаа өргөж яваад шалан дээр халтираад арагшаа савж унасан. Зуурмаг миний цээжин дээр унаж таарсан, цээж өвдөөд амьсгалахад хүндрэлтэй, гүйцэд амьсгалж чадахгүй зовиуртай байсан. Гэр бүл үймүүллээ гээд намайг машинаасаа чирж буулгаад газар унагааж байгаад нилээн хэдэн удаа өшиглөсөн. Миний хөл, гар руу хөлөөрөө өшиглөсөн, хашааны банз модоор намайг 4-5 удаа цохьсон. М-ийн эхнэр нь хүн аллаа гээд салгасан. Мд зодуулсанаас болж 2 нүд хөхөрсөн, хавдсан, хамар хавдсан, мурийсан. Гарын бугалга, сарвуу хавдартай байсан. Сүүлд нь эмнэлгээр явахад сэртэнгийн ясны хугарал гэмтэл тогтоогдсон. Хэвлий ташаанд гэмтэл учирсан байсан. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Уушгины няцрал Мд зодуулсаны улмаас авсан гэмтэл биш, ажил дээрээ гурил өргөж яваад халтирч унахад авсан гэмтэл байх. Намайг зодож ийм болгосонд гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэжээ. /хх-37-39 тал/     

Хохирогч Э.М-аас шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: Б.М энэ хэрэгт холбогдоход миний буруутай үйлдэл байгаа. Анх эмнэлэгт хэвтсэн цагаас эмнэлгийн тусламж үзүүлсэн, одоог хүртэл эмчлүүлж байгаа гомдолгүй, нэхэмжлэх хохирол байхгүй гэжээ.

               Гэрч Г.М-агаас мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016-10-14-ний өглөө 05 цагийн үед манай бэр Д рүү эмнэлгийн жижүүрээс танай эгч М- хүнд зодуулсан байдалтай эмнэлэгт ирсэн гэж анх хэлсэн. Намайг эмнэлэг дээр 05 цаг өнгөрч байхад нүүр ам нь нэлэнхүйдээ хавдчихсан зүүн талын чих нь яз цохигдсон, зүүн бөөр хэвлийн орчимд нь 2-3 нэвтэрсэн шархтай мөн зүүн гуяны ар орчимд нэлээд гүнзгий шархтай ухаангүй байсан. Манай эгч над pyy утсаар яриад ажил дээрээ халтирч унаад цээжин дээрээ өргөж явсан гурилаа унагаачихсан чинь цээж эвгүй болчихоод цээж хөндүүрлээд байна, амьсгаа авахад хөндүүр зовиуртай байна, эмнэлэгт үзүүлж өгөөч гэж ярьж байсан. Эгч бид 2 эмнэлэгт үзүүлж амжаагүй байсан гэжээ. /ХХ-62 тал/

Гэрч Д.О-гаас мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Нөхөр М 2016-10-13-ны орой 21 цагт ажлыхантайгаа тоглоно гээд 28-69 ХЭҮ улсын дугаартай приус маркийн машинаа унаад явсан. Тэгээд холбоо бариагүй байж байгаад 2016-10-14-ний 04 цагийн үед ирсэн. Намайг О гээд дуудахаар нь гарч ирсэн, машинд нь нэг эмэгтэй хүнтэй байхаар хаалгыг онгойлгоод  та буугаач, юу хийгээд манай нөхөртэй байгаа юм бэ гэсэн чинь тэр эгч намайг гичий, янхан минь чамайг нөхрөөс чинь салгана гэж хэлсэн. Машинаас буулгах гэж байхад манай нөхөр уурлаж, машинаасаа чирж буулгаад чи манай эхнэрийг доромжилдог хэн юм бэ гээд зодсон. Газар унагааж зодож байхдаа чөтгөр, шулам гээд гараараа нүүр рүү нь цохиод байсан, мөн хөлөөрөө нүүр, нуруу pyy нь өшиглөсөн. Гэрт унтаж байсан хоёр хүүхэд сэрчихсэн гэрийнхээ хаалган дээр ээжээ, ааваа гээд уйлаад байхаар гэртээ оруулаад ээж нь гараад аавыг нь аваад ирье гээд гарсан. Намайг гэрээс гарсан чинь манай нөхөр тэр эмэгтэйг хадаастай нарийн банз модоор зодож байсан. Нарийн банз мод барьчихсан зодож байхаар нь би модыг нь булааж аваад чи  хүн аллаа ш дээ, болиоч гэж хэлсэн. Тэр эмэгтэй нэг ч үг дуугараагүй, манай нөхөр тэр эмэгтэйг чөтгөр шулам гээд байсан. Манай нөхөр нилээн согтуу байсан. Хадам ээжтэй хамт гэр рүү тэр эмэгтэйг өргөөд оруулж байхад өмд нь нойтон байсан. Мөн машины суудал нойтон байсан. Дуудлагаар ирсэн эмч үзээд өмдөндөө шээсэн байна гэж хэлсэн гэжээ. /ХХ- 47-49 тал/

Гэрч Э.Гас мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016-10-13-ны өдрийн 16 цаг 30 минутаас 2016-10-14-ний өдрийн 08 цаг 30 минут хүртэл Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлгийн жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэсэн. 2016-10-14-ний өглөө 05 цаг 15 минутын үед Б- гэдэг хүн ирээд ухаангүй, хүнд зодуулсан хүн хэвтэж байна, нэр усыг нь мэдэхгүй хүн байна гээд дуудлага өгсөн. Намайг дуудлага өгсөн айлд ирэхэд монгол гэрийн дотор талд гэрийн үүдний хэсэгт хөнжил нөмрүүлсэн байсан. Уг эмэгтэй хүн нь осголтын байдалтай, нүүр ам битүү хавдсан, хамар, ам, зүүн чихний apaac цус гарсан байдалтай байсан. Тэр хүнээс бага зэргийн архи үнэртэж байсан. Тэгээд үзлэг хийхэд артерын даралт унасан, биеийн температур буурсан 28-29 хэм дулаантай байсан. Биеийн нуруу болон гуяар хувцасны гадна цус нэвтэрч гарсан байсан. Үзлэг хийж дуусаад цагдаад дуудлага өгөөд эмнэлэг дээр авчирч эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн. Намайг дуудлагаар очиход юм ярихгүй, ухаангүй хурхирсан байдалтай байсан үзлэг хийх үед хариу урвал байгаагүй. М гэрийнхээ зүүн талын орон дээр унтаж байсан гэжээ. /ХХ-79-80 тал/

Гэрч Ж.Б-аас мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:  2016-10-14-ний үүрээр 04 цаг өнгөрч байхад бэр О- залгасан М энд чөтгөр байна гээд хүн зодоод байна гэж хэлсэн. Мтэй утсаар ярьсан чинь энд чөтгөр байна, намайг авч явах гээд байна гээд орилж чарлаад, аавыг аваад ир гэсэн. Би нөхөртэйгээ ирсэн чинь гэрийнх нь урд талд гадаа цасан дээр нэг эмэгтэй хүн хэвтэж байсан. Тэр эмэгтэй хүний цус нь гоожсон хүнд зодуулсан байдалтай байсан. М тайвширсан байдалтай уйлаад гэртээ байсан. Гадаа хэвтэж байсан хүүхнийг гэртээ оруулаад түргэн дуудаж, цагдаад дуудлага өгсөн. Тэр эмэгтэйг танихгүй, их даарсан байдалтай байсан гэжээ /ХХ-81-82 тал/

Хохирогч Б.Жаас мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг. 2016-10-13-ны орой өөрийн найз Б, М, Мын эхнэрийн хамт Дэлгэрнуур гэх газар орж 1 шил 0.75 литрийн Соёмбо архи авч хувааж уугаад, намайг хүргэж өгөхөөр 35-р байр руу явсан, байрны урд талаасаа 3 дахь орцны гадаа Т-, О 2 сууж байсан. Отай Б уулзсан. Би Т-тэй 4 дэх орцны хажууд юм яриад зогсож байсан чинь нэг хүн гүйж ирээд миний нүүр рүү 1 удаа цохьсон. Тухайн үед манараад доошоо явган суусан. Хамраас цус гараад, сууж байгаад Т-гээс яагаад та нар зүгээр байгаа хүнийг зодож байгаа юм гэхэд Т- би мэдэхгүй, Г цохиод явчихлаа гэж хэлсэн. Тэгээд цагдаа pyy очиж дуудлага өгсөн. Миний хамар хугарч 2 нүд маань хөхөрсөн өөр учирсан гэмтэл байхгүй. Г эмчилгээний төлбөр 400000 төгрөг өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /ХХ- 41-43 тал /

Хохирогч Б.Баас мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016-10-13-ны орой найз Ж, М, С, М нарын хамт Дэлгэрнуур ресторанд хоол идэж, нэг шил 0.75 литрийн Соёмбо нэртэй архи уусан. Дэлгэрнуураас 23 цаг 40 минутын үед гараад, Ж, С хоёрыг хүргэж өгөхөөр явсан. 35-р байрны орцны үүдэнд Т-, О хоёртой тааралдсан. С, М, Ж нар мэндлээд уулзаад зогсож байхад, Г машинтай ирээд хажууд ирж зогсоод ганцаараа бууж ирээд Мтай маргалдаад байх шиг байсан. Би тухайн үед сайн анзаараагүй. Тэгээд хоорондоо маргалдаад барьцалдаад эхэлсэн. Салгах гэж дундуур нь орсон чинь Г миний үүдэн шүд рүү нэг удаа цохьсон, дараа нь юу болсныг мэдэхгүй байна. Би цусаа гоожуулж зогсож байгаад гэр рүүгээ явсан. Миний дээд талын үүдэн шүд хугарсан. Өөр учирсан гэмтэл шарх байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /ХХ- 45-46 тал/

               Гэрч Б.М-аас мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016-10-13-ны орой 22 цагийн орчим Ц-н ах намайг Гуа-Тээг бааранд хүрээд ир гэж дуудахаар очиход Г, Ц-н, М, С, танихгүй 2 ах байсан. Би архинаас нь уугаагүй. Тэгэхэд нэг эмэгтэй надруу ирээд хөгшин нь согтчихлоо гээд хүзүүнээс тэврээд намайг явуулахгүй байсан чинь Г ах явья гэж хэлээд бөөнөөрөө гарсан. Тэр эмэгтэй баарнаас гарч ирээд М-ийн машин дотор өөрөө суусан, тамхи нэхээд л байсан. Би согтчихсон байгаа ойлгоорой гээд л байсан. М тэр эмэгтэйг аваад хаашаа явсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Г ах С ахыг хүргэж өгсөн юм. Дараа нь 35-р байрны гадаа ирсэн. Энэ үед М ах байгаагүй. Тэгээд 00 цаг 30 минутын орчимд 35-р байрны гадаа Г ахын машинтай Ц-н бид нар ирж зогсоход Т-, О хоёр хэдэн хүмүүстэй хамт орцны гадаа уулзаад сууж байсан. Г ах машинаа унтраагаад буугаад очиход нүүр рүү нь Т-, О хоёртой хамт байсан хүмүүсийн нэг нь гар утасны гэрэл тусгасан. Тэгэхэд нь Г ах гар утсыг нь цохиод газар унагаасан. Тэр асуудлаас болж хоорондоо маргалдаж муудалцсан. Ц-н ах бид хоёр машинаас бууж очиж салгасан гэжээ. /ХХ-52-54 тал/

Гэрч Э.Оаас мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016-10-13-ны орой 22 цаг өнгөрч байхад би найз Ц-н, Т-, М, Г нарын хамт Гуа-Тээг бааранд орж нэг, нэг шил пиво, 2 ширхэг Ерөөл нэртэй архи авсан, баар хаахаар нь Т-гийн хамтаар Френдс баар руу очиход баар хааж байсан. Тэгээд Т- бид хоёр 35-р байрны урдаасаа 2 дахь орцны үүдэнд сууж байхад, 4 залуу 1 эмэгтэй явж байсан. Би тэр хүмүүстэй хамт явж байсан Б гэдэг залууг таньдаг юм. Бтай мэнд мэдээд сууж байхад Г ирсэн. Г-ыг машинаасаа бууж ирэхэд Бтай хамт явж байсан нэг залуу гар утасны гар чийдэн асаагаад тусгасан. Тэгээд Г гар утсыг нь цааш нь түлхсэн чинь газар унасан. Бтай хамт явж байсан хүүхэн Гтай хэрэлдээд дайраад байсан. Тэд нарыг хоорондоо муудалцаад бужигнахаар нь би очоод голоор нь орж салгасан. Г надтай уулзаж байсан Быг цохьчихсон байсан. Намайг Г-ыг салгасны дараа юу болсныг мэдэхгүй байна. Жыг хэн цохисныг мэдээгүй гэжээ. /хх 63-66 тал/

Гэрч А.Т-гээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016-10-13-ны орой 23 цаг өнгөрөөд Френдс баарнаас найз Оын хамт гараад, 35-р байрны өмнө орцны гадаа сууж байхад машинтай хүмүүс ирсэн. Тэр хүмүүс О бид 2 дээр ирж уулзаад ойр зуурын юм яриад, мэнд мэдээд байж байсан. Тэгэхэд Г машинтайгаа ирээд ганцаараа бууж ирсэн. О бид хоёртой уулзаад байж байсан хүмүүсийн нэг залуу нь Г руу очоод гар утасны гэрлээ нүүр рүү нь тусгахад Г нүүрнээс утсаа холдуул гээд утсыг нь хажуу тийш нүүрнээсээ холдуулахад утас газар унасан. Тэрнээс болж хоорондоо маргалдаж муудалцсан. Тэгээд зууралдаад байж байтал цагдаа ирсэн. Г-ыг тэд нартай муудаж эхлэхэд Г-ын машинаас М-, Ц-н 2 бууж ирээд салгасан. Тэгээд 01 цаг өнгөрч байхад цагдаагийн тасгаас гарч О, Ц-н, М- нартай хамт Энхжин цэцэрлэгийн хашааны урд талд очиж Гтай уулзсан. Гтай уулзаж байгаад М-, Ц-н 2 гэр рүүгээ явсан. Намайг О, Г хоёртой зогсож байсан чинь М машинтайгаа ирсэн. Бид нарыг М-ийн машинд суухад урд талын суудал дээр нэг танихгүй хүүхэн сууж байсан. Намайг гэр рүү хүргэж өгөөд тэд нар буцаад явсан гэжээ. /ХХ-67-70 тал/

               Гэрч Г.Саас мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:  2016-10-13-ны орой 18 цагийн үед Ж, Б, М, түүний  эхнэр бид нар уулзаад Дэлгэрнуурт орж архи авч уугаад, гараад намайг хүргэж өгөхөөр явсан. Тэгээд 35-р байрны гадаа ирэхэд хоёр 2 залуу сууж байсан. Бид нарыг 35-р байрны гадаа байхад 1 приус маркийн машинтай хүн ирээд зогссон жолооч нь ганцаараа бууж ирээд надруу хүрээд ирсэн. Тэр үед миний гар утасны дэлгэцний гэрэл асчихсан байсан. Тэр жолооч залуу миний гар утсыг цохиод газар унагаачихсан. Тэгээд намайг замдаад 35-р байрны хажуу талын харанхуй pyy орсон. Тэгэхэд М ирж зууралдаж байгаад салгасан. Намайг буцаад 35-р байрны гадаа ирсэн чинь Ж, Б 2 байхгүй байсан. Тэгэхээр нь М, М хоёроор Петровис клонк руу хүргүүлсэн. Тэр орой дахиж нөгөө хэдтэйгээ уулзаагүй. Ж, Б хоёрыг яагаад зодсныг мэдэхгүй байна гэжээ. /ХХ-90-91 тал/

Гэрч Ж.Мгаас мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016-10-13-ны орой нөхөртэйгээ Дархан сумаас Бор-Өндөр суманд ажилтай ирсэн. Дэлгэрнуур ресторанд манай нөхөр, Ж, Б, С бид хэд архи авч уусан юм. Дэлгэрнуураас гараад Жыг хүргэж өгөхөөр яваад 35-р байрны гадаа ирэхэд О, Т- хоёр сууж байсан. Тэр хоёр надтай хамт явж байсан хүмүүстэй гар бариад уулзсан. Тэгтэл нэг машин ирээд зогссон, машинаас Г бууж ирээд Сын гар утсыг цохиод газар унагаачихсан. Гар утас унагааснаас болж Г Сыг заамдаад харанхуй руу аваад орсон. Г-ыг салгах гээд араас нь очоод дийлээгүй. Тэгээд буцаад ирсэн чинь Б, Ж хоёр байгаагүй. Тэр хоёрыг харьсан байх гэж бодоод хөдөө гэр рүүгээ явсан гэжээ. /ХХ-86 тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016-10-27-ны өдрийн шинжээчийн дүгнэлт: 1. Э.М-ын биед зүүн уушигны няцрал, авчилт, бүсэлхийн 1, 2, 3-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, хамар ясны хугарал, зүүн гуя, хуйх, хэвлий, зүүн ташаа, зүүн чихний дэлбэн, доод уруулын салстад шарх, зүүн бугалга, баруун бугалга, 2 нүдний дээд зовхи, баруун шуу, зүүн бугалга, баруун ташаа, ууцанд цус хуралт, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ба хүчин зүйлийн хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэнийг нарийвчлан тогтоох боломжгүй.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /ХХ-105 тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016-12-07-ны өдрийн 1550-р шинжээчийн дүгнэлтэнд: 1. Э.М-ын биед үүссэн зүүн уушгины няцрал, авчилт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

2. Э.М-ын биед үүссэн бүсэлхийн 1, 2, 3-р нугламын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал нь ШЭГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Э.М-ын биед үүссэн хамар ясны хугарал нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Э.М-ын биед үүссэн зүүн гуя, хуйх, хэвлий, зүүн ташаа, зүүн чихний дэлбэн, доод уруулын салстад шарх, нүүрний зөөлөн эдийн няцрал, баруун ташаа, ууцанд цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн бугалганы цус хуралт нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Э.М-ын биед үүссэн зүүн уушгины няцрал, авчилт гэмтэл нь хэвтээ байрлалд цээж шахагдах болон дарагдах цээжин дээр юм унах /14 кг зуурсан гурил өргөж яваад халтирч арагшаа савж унахад өргөж явсан зуурсан гурилаа цээжин дээрээ алдсан/ гэх үед үүсэх боломжтой гэжээ. /ХХ-107-108 тал/

ШШҮХ-ийн 2016-10-27-ны өдрийн 198-р дүгнэлтэнд: 1. Б.Жын биед хамрын ясны далд хугарал, мурийлт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод хэсгийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /ХХ-136 тал/

ШШҮХ-ийн 2016-10-27-ны өдрийн 200-р дүгнэлтэнд: 1. Б.Бы биед 21-р шүдний булгаралт, доод уруулын дотор салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид дээрх 21-р шүдний булгаралт бүхий гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна гэжээ. /ХХ-138 тал/

Шүүгдэгч С.Мэс мөрдөн байцаалт шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2016-10-13-ны орой Гуа-Тээг бааранд Ц-н, Г, Т- нарын хамт орсон. Бид нарыг байж байхад М- гаднаас ирсэн, Бид нар баар xaaxaap нь гарцгаасан. Би зогсоол дээрээс нь машинаа авчраад Гуа-Тээг баарны баруун урд талын буланд ирээд зогсоход Ц-н, М-, С, М- гэх эмэгтэй ирээд суусан. М- миний машинд орж ирж суугаад тамхи татья, пиво ууя гээд байхаар нь дагуулаад явсан. Тэгэхээр нь тэндээс хөдлөөд Френдс баарны баруун талд очоод зогссон. Френдс баарны гадна талд Гтай уулзаад Уурхайчин байр руу явахад Г машинтайгаа дагаад явсан. Уурхайчны гудамжинд очоод М- айл pyy орж хүнтэй уулзахаар явсан. Миний машинд сууж байсан Ц-н, С хоёр Г-ын машинд суусан. Тэгээд миний машинд М- ганцаараа суугаад үлдэхээр нь пиво уух уу гэхэд тэгье гэсэн. Бид хоёр нэг том пиво хувааж уусан. Тэгээд пиво ууж дуусаад М-ыг буух газар чинь хүргэж өгье гээд Бор-Өндөр сумын төвд ирээд машинаас буу гэсэн чинь буухгүй дахиад пиво ууя гээд байсан. Тэгэхээр нь М-ыг дагуулаад 35-р байрны гадаа Гтай очиж уулзсан. Гас пиво yyx yy гэж асуусан чинь зөвшөөрсөн учир Боржигон клубын гадаа Г-ын машинд О бид нар сууж байгаад пиво уусан. М- машинд унтаад үлдсэн. Бид нар ууж дуусаад Г түрүүлээд машинтайгаа хөдлөөд явахад, apaac нь дагаж хөдлөөд явж байтал М- машины жолооны хүрд булаацалдаад замын хажуу талын боржур мөргөж урд 2 дугуй зад буудахаар уурлаад М-ын нүүр рүү нь гараараа цохьсон. Машинаас буу гэхэд буухгүй байсан, цас орчихсон хүйтэн байсан болохоор М-ыг чирээд буулгавал хөлдөх байх гээд гэр рүүгээ аваад явсан, гэрийн гадаа очиход машины урд хоёр дугуй шатсан байсан. Гэрийн гадаа очоод зогсоход манай эхнэр гэрээсээ гарч ирээд машины хаалга онгойлгоод юун хүүхэн суулгачихаад байгаа юм гэсэн. Тэгэхэд М- манай эхнэрийг хэл амаар доромжилсон. Танай нөхрийг чамаас салгаж нөхөртэй чинь сууна, гичий нохойгоор нь дуудаад байхаар нь уур хүрээд М-ыг машинаас татаж буулгаад яв гэсэн чинь явахгүй байхаар нь уурандаа цохьсон, мөн өшиглөсөн. Нэг мэдсэн чинь хашааны хугархай банз барьчихсан зодож байсан. Банз модоороо хөл хавь pyy цохиж байсан. Эхнэр намайг салгаад гэрт оруулахаар нь унтсан. Надад сонсгож байгаа 98-р зүйлийн 98.1-д заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Э.М-т 9 сая гаран төгрөг эмчилгэний зардалд өгсөн, дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв. /ХХ-165-167 тал/

            Шүүгдэгч С.Гас мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016-10-13-ны орой 22 цагийн орчимд Гуа-Тээг бааранд Ц-н, О, Т-, М бид нар хамт орж "Ерөөл" гэдэг нэртэй 0.75 литрийн 2 шил архи авч ууцгаасан. Би тухайн үед архинаас нь айхтар уугаагүй, баар xaaж бид нар тэндээсээ гарсан. Т-, Отгоо бид нар миний машинд суугаад явсан. Тэгээд Френдс баарны урд С, Ц-н хоёр байхаар нь машиндаа суулгаад эхлээд Сыг хүргэж өгөөд, Ц-н, Т-, М-, Отгоо бид нар 35-р байрны гадаа очсон юм. Отгоо нэг залуутай юм яриад зогсож байснаа нөгөө залууг хөгшөөн гээд хэлчихсэн чинь чи намайг хөгшөөн гэлээ гээд маргалдаж зодолдсон, зодооныг цагдаа ирж салгасан. М рүү залгахад хойно явж байна. Одоо яваад очъё гэж хэлсэн. Бид нарыг 35-р байрны урд зогсож байхад М машинтайгаа ирсэн. Миний машин асахгүй болохоор нь Т-г гэрт нь хүргэж өгөх гээд М-ийн машин дотор Отгоо Т- бид гурав хойд суудалд нь суухад жолоочийн хажууд бааранд байсан эмэгтэй согтуу унтаж байсан. Т-г хүргэж өгчихөөд 35-р байрны гаднаас миний машиныг аваад захын хойно Боржигон клубын гадаа 2.5 литрийн пиво хувааж уугаад Отгоог гэрт нь хүргэж өгөөд, гэртээ харьж унтсан юм. Хохирогч Б, Ж нарыг намайг цохих гэж байна гэж бодоод цохьсон, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Хохирогч Б.Бд хохирол 1500000 төгрөг, хохирогч Б.Жд 400000 төгрөгийг төлж барагдуулсан. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

Шүүгдэгч Б.М нь согтуугаар 2016-10-13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Бор-Өндөр сумын ...-р баг .... тоотод хохирогч Э.М-ыг эхнэр Д.О-г гичий, янхан би чиний нөхөртэй явалддаг чамаас салгаж сууна гэж хэллээ гэж гараараа нүүр, бие рүү нь цохиж, хөлөөрөө нуруу, бие рүү өшиглөж, 121.5 см-ийн урттай 1.7 см-ийн зузаантай хадаастай банз модоор цохиж бүсэлхийн 1, 2, 3-р нугаламын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал бүхий хүндэвтэр гэмтэл, хамар ясны хугарлын хөнгөн гэмтэл, зүүн гуя, хуйх, хэвлий, зүүн ташаа, зүүн чихний дэлбэн, доод уруулын салстад шарх, нүүрний зөөлөн эдийн няцрал, баруун ташаа, ууцанд цус хуралт үүсгэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтлүүдийг учруулсан болох нь хохирогч Э.М-, гэрч Э.Г, Д.О-, Г.М-а, Ж.Б- нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016-12-7-ны өдрийн 1550 дүгнэлт, ГССҮтөв, Бор-Өндөр нэгдсэн эмнэлэгийн өвчтөний түүх зэргээр тогтоогдож байх тул бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

Шүүгдэгч С.Г нь согтуугаар 2016-10-13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Бор-Өндөр сум 35-р байрны гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж хохирогч Б.Жын нүүрэн тус газарт нэг удаа цохиж хамрын ясны далд хугарал, мурийлт, зөөлөн эдийн няцрал баруун нүдний доод хэсгийн цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан, мөн хохирогч Б.Бы нүүрэн тус газарт нэг удаа цохиж 21-р шүдний булгаралт, доод уруулын дотор салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулж догшин авирлан танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм бруутай болох нь хохирогч Б.Ж, Б.Б, гэрч Г.С, Б.М-, Э.О, А.Т-, шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 198, 200-р дүгнэлтүүд, шүүгдэгч С.Г-ын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хуулинд заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.М-ийг уг гэмт хэргийг үйлдэхэд хохирогч Э.М-ын шүүгдэгч Б.М-ийн эхнэрийг хэл амаар доромжилсон байдал нөлөөлсөн. Шүүгдэгч Б.М, С.Г нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо сайн дураараа төлсөн, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч С.Гд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах,

Хохирогч Э.М-ын биед учирсан гэмтэл нь бүрэн гүйцэд эдгэрээгүй эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэж байгаа болох нь шүүгдэгч Б.М-ийн мэдүүлэг, хохирогчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, эмчилгээний зардалд мөнгө шилжүүлсэн баримт зэргээр нотлогдож байх тул эрүүл мэндэд учруулсан гэм хор арилаагүй байна гэж шүүх дүгнэлээ. Мөн шүүгдэгч Б.М нь согтуугаар гэмт хэргийг үйлдсэн тул шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.    

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 290.3, 294-298, 301-р зүйлүүдэд

заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х  нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овгийн Б-ийн М-ийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч Боржигон овогт Сын Г-ыг догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98-р зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигин овгийн Б-ийн М-ийг 1 жил 3 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181-р зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Сын Г-ыг 3 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5 дах хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боржигин овгийн Б-ийн Мд оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялыг, шүүгдэгч Б овогт С-ийн Гд оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.М, С.Г нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч Э.М-т 6695578 төгрөг, хохирогч Б.Бд 1500000 төгрөг, хохирогч Б.Жд 400000 төгрөгийг төлж барагдуулж, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88-р зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 121.5 см-ийн урттай, 1.7 см-ийн зузаантай хадаастай банз мод 1 ширхэг, улаан ягаан өнгийн цэцгэн хээтэй хөнжил 1 ширхэгийг тус тус устгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б овогт С-ийн Гд оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

7. Шүүгдэгч Б овогт С-ийн Гд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч С.Г батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, шүүгдэгч Б овогт Б-н Мд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.  

 

 

ДАРГАЛАГЧ                                    Т.БОЛОРМАА