Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 1

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Болормаа даргалж, нарийн бичгийн дарга Б.Туяаг суулцуулан, улсын яллагч П.Эрдэнэбаатар, өмгөөлөгч Г.Дэлгэрцэцэг, шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хурлын “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх сум, Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98-р зүйлийн 98.1, 181-р зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Батхуягийн Мөнх-Эрдэнэ, Боржигон овогт Сүхбаатарын Гантулга нарт холбогдох эрүүгийн 201623010062 тоот хэргийг 2016 оны 12-р сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 04-р сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн Баргилт цехэд кранчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Хэнтий аймаг Бор-Өндөр сумын З-р баг, Ногоон талбайн гудамжны 0 тоотод оршин cyyx, улсаас авсан гавъяа шагнал үгүй, ял шийтгэлгүй гэх, РД:ЕД 90041316, Боржигин овогт Батхуягийн Мөнх-Эрдэнэ.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 04-р сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Жудо бөхийн дасгалжуулагч, багш мэргэжилтэй, Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн аврах ангийн аврагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Хэнтий аймаг Бор-Өндөр сумын 2-р баг, 44-р байр 46 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал үгүй, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010-10-20-ны өдрийн 320-р шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99-р зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 270 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, РД:СЮ 89040619, Боржигон овогт Сүхбаатарын Гантулга.

           Яллагдагч Б.Мөнх-Эрдэнэ нь 2016 оны 10-р сарын 13-наас 14-нд шилжих шөнө согтуугаар Бор-Өндөр сумын 3-р баг Ногоон талбайн 0-0 тоот хашаан дотор хохирогч Э.Мөнгөнбаярыг хадаастай нарийн банз модоор зодож биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,

          Яллагдагч С.Гантулга нь 2016 оны 10-р сарын 13-наас 14-нд шилжих шөнө согтуугаар Бор-Өндөр сумын төв 35-р байрны урд хохирогч Б.Жамсранжав, Б.Батсайхан нарыг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                                                                        

                                                                                                             Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Э.Мөнгөнбаяраас мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016-10-13-ны орой 20 цаг өнгөрч байхад ажлаасаа тараад Болдоо найзтайгаа тааралдсан, олон жил уулзаагүй байсан болохоор юм ярьж сууя гээд Гya-Тээг  бааранд орсон. Тэгээд нэг хүний 3 пиво уугаад, хажуугаар нь караокед дуулж байгаад шөнө баар xaax хүртэл суусан. Би Болдоогоос түрүүлээд ганцаараа гарсан, Гуа-Тээгээс гараад явж байтал хажуу талд саарал өнгийн жижиг тэрэг байхаар нь такси юм болов yy гээд очоод суухад 4 залуу байсан. Тэгэхээр нь би такси биш юм байна гээд хаалгыг нь хаагаад буцаад явсан. Машинаас бууж яваад тамхи татах гээд галгүй байсан болохоор буцаад машин pyy очиж гал асуухад, намайг суучих гэхээр нь машинд суусан. Тэгээд машинд нь суугаад тамхи татаад байж байтал ганц, ганц пиво yyx yy гэхээр нь би тэгье гэж хэлсэн. Тэгтэл Френдс баар руу явах уу гээд, би зөвшөөрч хамт явсан. Френдс баарны гадаа очоод гадаа нь нэг машинтай найзтайгаа уулзаад баарны гаднаас хөдлөөд, 2 машинтай Уурхайчин гудамжинд очиход машинд сууж байсан залуучууд буугаад Мөнх-Эрдэнэ бид 2 үлдсэн. Тэгээд найзуудаас нь салаад нэг газар очоод уусан, Мөнх-Эрдэнэ намайг оролдоод байхаар нь чи одоо яаж байна, миний дүү шиг хүн байж ингэж болохгүй гэхэд та өөрөө хүсэхгүй байгаа бол больё гэж хэлээд больсон. Тэгээд бид хоёр 35-р байр руу очиж Мөнх-Эрдэнэ найзуудтайгаа уулзсан, тэр хооронд би унтчихсан байсан. Тэгээд би сэрээд хаашаа явж байгаа юм бэ гэсэн чинь Мөнх-Эрдэнэ дуугараагүй, тэгэхээр нь машины рулийг булаацалдахад миний нүүр рүү rapaapaa 2 удаа цохиод, буу гэж хэлсэн. Би яаж ийм харанхуйд ганцаараа буудаг юм гэхэд Мөнх-Эрдэнэ намайг гэрт хүргээд өгье гэхээр би машинаас нь буухгүй гэж хэлэхэд, гудамжинд хаялтай биш гээд гэр рүүгээ аваад явсан. Гэрийнх нь гадаа очоод зогсоход Мөнх-Эрдэний эхнэр нь гарч ирээд энэ юун хүүхэн бэ гээд асуусан, тэгээд харанхуй шөнө хүүхэн авчирлаа гэхээр нь би өөдөөс нь шар хөдлөөд танай нөхөртэй явдаг эмэгтэй байна, чи намайг яах юм гээд эхнэрийнх нь дургүйг хүргэсэн чинь Мөнх-Эрдэнэ намайг та одоо юу гээд байгаа юм бэ, яагаад худлаа яриад байгаа юм гэхээр нь чи надтай явдаг чинь үнэн биз дээ эхнэртээ үнэнээ хэлээч, эхнэрээ хараад айгаад байгаа юм yy гэж хэлсэн, чи надтай сууна гэж гэж хэлсэн биздээ гэж хэлсэн. Тэгэхэд Мөнх-Эрдэнэ та гэр бүл үймүүллээ, яагаад худлаа яриад байгаа юм гээд миний нүүр рүү 2-3 удаа гараараа цохьсон, нүүр рүү цохих үед гараараа хааж чадаагүй, учир нь миний цээж хөндүүр гараа хөдөлгөж чадахгүй байсан. Тухайн асуудал болохоос 2 хоногийн өмнө ажил дээрээ гурилын зуурмагаа өргөж яваад шалан дээр халтираад арагшаа савж унасан. Зуурмаг миний цээжин дээр унаж таарсан, цээж өвдөөд амьсгалахад хүндрэлтэй, гүйцэд амьсгалж чадахгүй зовиуртай байсан. Гэр бүл үймүүллээ гээд намайг машинаасаа чирж буулгаад газар унагааж байгаад нилээн хэдэн удаа өшиглөсөн. Миний хөл, гар руу хөлөөрөө өшиглөсөн, хашааны банз модоор намайг 4-5 удаа цохьсон. Мөнх-Эрдэнийн эхнэр нь хүн аллаа гээд салгасан. Мөнх-Эрдэнэд зодуулсанаас болж 2 нүд хөхөрсөн, хавдсан, хамар хавдсан, мурийсан. Гарын бугалга, сарвуу хавдартай байсан. Сүүлд нь эмнэлгээр явахад сэртэнгийн ясны хугарал гэмтэл тогтоогдсон. Хэвлий ташаанд гэмтэл учирсан байсан. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Уушгины няцрал Мөнх-Эрдэнэд зодуулсаны улмаас авсан гэмтэл биш, ажил дээрээ гурил өргөж яваад халтирч унахад авсан гэмтэл байх. Намайг зодож ийм болгосонд гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэжээ. /хх-37-39 тал/     

Хохирогч Э.Мөнгөнбаяраас шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: Б.Мөнх-Эрдэнэ энэ хэрэгт холбогдоход миний буруутай үйлдэл байгаа. Анх эмнэлэгт хэвтсэн цагаас эмнэлгийн тусламж үзүүлсэн, одоог хүртэл эмчлүүлж байгаа гомдолгүй, нэхэмжлэх хохирол байхгүй гэжээ.

               Гэрч Г.Мөнгөнтуяагаас мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016-10-14-ний өглөө 05 цагийн үед манай бэр Дорждэрэм рүү эмнэлгийн жижүүрээс танай эгч Мөнгөнбаяр хүнд зодуулсан байдалтай эмнэлэгт ирсэн гэж анх хэлсэн. Намайг эмнэлэг дээр 05 цаг өнгөрч байхад нүүр ам нь нэлэнхүйдээ хавдчихсан зүүн талын чих нь яз цохигдсон, зүүн бөөр хэвлийн орчимд нь 2-3 нэвтэрсэн шархтай мөн зүүн гуяны ар орчимд нэлээд гүнзгий шархтай ухаангүй байсан. Манай эгч над pyy утсаар яриад ажил дээрээ халтирч унаад цээжин дээрээ өргөж явсан гурилаа унагаачихсан чинь цээж эвгүй болчихоод цээж хөндүүрлээд байна, амьсгаа авахад хөндүүр зовиуртай байна, эмнэлэгт үзүүлж өгөөч гэж ярьж байсан. Эгч бид 2 эмнэлэгт үзүүлж амжаагүй байсан гэжээ. /ХХ-62 тал/

Гэрч Д.Отгонтуяагаас мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Нөхөр Мөнх-Эрдэнэ 2016-10-13-ны орой 21 цагт ажлыхантайгаа тоглоно гээд 28-69 ХЭҮ улсын дугаартай приус маркийн машинаа унаад явсан. Тэгээд холбоо бариагүй байж байгаад 2016-10-14-ний 04 цагийн үед ирсэн. Намайг Оогий гээд дуудахаар нь гарч ирсэн, машинд нь нэг эмэгтэй хүнтэй байхаар хаалгыг онгойлгоод  та буугаач, юу хийгээд манай нөхөртэй байгаа юм бэ гэсэн чинь тэр эгч намайг гичий, янхан минь чамайг нөхрөөс чинь салгана гэж хэлсэн. Машинаас буулгах гэж байхад манай нөхөр уурлаж, машинаасаа чирж буулгаад чи манай эхнэрийг доромжилдог хэн юм бэ гээд зодсон. Газар унагааж зодож байхдаа чөтгөр, шулам гээд гараараа нүүр рүү нь цохиод байсан, мөн хөлөөрөө нүүр, нуруу pyy нь өшиглөсөн. Гэрт унтаж байсан хоёр хүүхэд сэрчихсэн гэрийнхээ хаалган дээр ээжээ, ааваа гээд уйлаад байхаар гэртээ оруулаад ээж нь гараад аавыг нь аваад ирье гээд гарсан. Намайг гэрээс гарсан чинь манай нөхөр тэр эмэгтэйг хадаастай нарийн банз модоор зодож байсан. Нарийн банз мод барьчихсан зодож байхаар нь би модыг нь булааж аваад чи  хүн аллаа ш дээ, болиоч гэж хэлсэн. Тэр эмэгтэй нэг ч үг дуугараагүй, манай нөхөр тэр эмэгтэйг чөтгөр шулам гээд байсан. Манай нөхөр нилээн согтуу байсан. Хадам ээжтэй хамт гэр рүү тэр эмэгтэйг өргөөд оруулж байхад өмд нь нойтон байсан. Мөн машины суудал нойтон байсан. Дуудлагаар ирсэн эмч үзээд өмдөндөө шээсэн байна гэж хэлсэн гэжээ. /ХХ- 47-49 тал/

Гэрч Э.Гантулгаас мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016-10-13-ны өдрийн 16 цаг 30 минутаас 2016-10-14-ний өдрийн 08 цаг 30 минут хүртэл Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлгийн жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэсэн. 2016-10-14-ний өглөө 05 цаг 15 минутын үед Батхуяг гэдэг хүн ирээд ухаангүй, хүнд зодуулсан хүн хэвтэж байна, нэр усыг нь мэдэхгүй хүн байна гээд дуудлага өгсөн. Намайг дуудлага өгсөн айлд ирэхэд монгол гэрийн дотор талд гэрийн үүдний хэсэгт хөнжил нөмрүүлсэн байсан. Уг эмэгтэй хүн нь осголтын байдалтай, нүүр ам битүү хавдсан, хамар, ам, зүүн чихний apaac цус гарсан байдалтай байсан. Тэр хүнээс бага зэргийн архи үнэртэж байсан. Тэгээд үзлэг хийхэд артерын даралт унасан, биеийн температур буурсан 28-29 хэм дулаантай байсан. Биеийн нуруу болон гуяар хувцасны гадна цус нэвтэрч гарсан байсан. Үзлэг хийж дуусаад цагдаад дуудлага өгөөд эмнэлэг дээр авчирч эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн. Намайг дуудлагаар очиход юм ярихгүй, ухаангүй хурхирсан байдалтай байсан үзлэг хийх үед хариу урвал байгаагүй. Мөнх-Эрдэнэ гэрийнхээ зүүн талын орон дээр унтаж байсан гэжээ. /ХХ-79-80 тал/

Гэрч Ж.Батхуягаас мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:  2016-10-14-ний үүрээр 04 цаг өнгөрч байхад бэр Отгонтуяа залгасан Мөнх-Эрдэнэ энд чөтгөр байна гээд хүн зодоод байна гэж хэлсэн. Мөнх-Эрдэнэтэй утсаар ярьсан чинь энд чөтгөр байна, намайг авч явах гээд байна гээд орилж чарлаад, аавыг аваад ир гэсэн. Би нөхөртэйгээ ирсэн чинь гэрийнх нь урд талд гадаа цасан дээр нэг эмэгтэй хүн хэвтэж байсан. Тэр эмэгтэй хүний цус нь гоожсон хүнд зодуулсан байдалтай байсан. Мөнх-Эрдэнэ тайвширсан байдалтай уйлаад гэртээ байсан. Гадаа хэвтэж байсан хүүхнийг гэртээ оруулаад түргэн дуудаж, цагдаад дуудлага өгсөн. Тэр эмэгтэйг танихгүй, их даарсан байдалтай байсан гэжээ /ХХ-81-82 тал/

Хохирогч Б.Жамсранжаваас мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг. 2016-10-13-ны орой өөрийн найз Батсайхан, Мягмаржав, Мягмаржавын эхнэрийн хамт Дэлгэрнуур гэх газар орж 1 шил 0.75 литрийн Соёмбо архи авч хувааж уугаад, намайг хүргэж өгөхөөр 35-р байр руу явсан, байрны урд талаасаа 3 дахь орцны гадаа Тэмүүжин, Отгонбаяр 2 сууж байсан. Отгонбаяртай Батсайхан уулзсан. Би Тэмүүжинтэй 4 дэх орцны хажууд юм яриад зогсож байсан чинь нэг хүн гүйж ирээд миний нүүр рүү 1 удаа цохьсон. Тухайн үед манараад доошоо явган суусан. Хамраас цус гараад, сууж байгаад Тэмүүжингээс яагаад та нар зүгээр байгаа хүнийг зодож байгаа юм гэхэд Тэмүүжин би мэдэхгүй, Гантулга цохиод явчихлаа гэж хэлсэн. Тэгээд цагдаа pyy очиж дуудлага өгсөн. Миний хамар хугарч 2 нүд маань хөхөрсөн өөр учирсан гэмтэл байхгүй. Гантулга эмчилгээний төлбөр 400000 төгрөг өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /ХХ- 41-43 тал /

Хохирогч Б.Батсайханаас мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016-10-13-ны орой найз Жамсранжав, Мягмаржав, Содномбалжид, Мааньтуяа нарын хамт Дэлгэрнуур ресторанд хоол идэж, нэг шил 0.75 литрийн Соёмбо нэртэй архи уусан. Дэлгэрнуураас 23 цаг 40 минутын үед гараад, Жамсранжав, Содномбалжид хоёрыг хүргэж өгөхөөр явсан. 35-р байрны орцны үүдэнд Тэмүүжин, Отгонбаяр хоёртой тааралдсан. Содномбалжид, Мягмаржав, Жамсранжав нар мэндлээд уулзаад зогсож байхад, Гантулга машинтай ирээд хажууд ирж зогсоод ганцаараа бууж ирээд Мааньтуяатай маргалдаад байх шиг байсан. Би тухайн үед сайн анзаараагүй. Тэгээд хоорондоо маргалдаад барьцалдаад эхэлсэн. Салгах гэж дундуур нь орсон чинь Гантулга миний үүдэн шүд рүү нэг удаа цохьсон, дараа нь юу болсныг мэдэхгүй байна. Би цусаа гоожуулж зогсож байгаад гэр рүүгээ явсан. Миний дээд талын үүдэн шүд хугарсан. Өөр учирсан гэмтэл шарх байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /ХХ- 45-46 тал/

               Гэрч Б.Мөнхбаяраас мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016-10-13-ны орой 22 цагийн орчим Цолмон ах намайг Гуа-Тээг бааранд хүрээд ир гэж дуудахаар очиход Гантулга, Цолмон, Мөнх-Эрдэнэ, Сүхбаатар, танихгүй 2 ах байсан. Би архинаас нь уугаагүй. Тэгэхэд нэг эмэгтэй надруу ирээд хөгшин нь согтчихлоо гээд хүзүүнээс тэврээд намайг явуулахгүй байсан чинь Гантулга ах явья гэж хэлээд бөөнөөрөө гарсан. Тэр эмэгтэй баарнаас гарч ирээд Мөнх-Эрдэнийн машин дотор өөрөө суусан, тамхи нэхээд л байсан. Би согтчихсон байгаа ойлгоорой гээд л байсан. Мөнх-Эрдэнэ тэр эмэгтэйг аваад хаашаа явсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Гантулга ах Сүхбаатар ахыг хүргэж өгсөн юм. Дараа нь 35-р байрны гадаа ирсэн. Энэ үед Мөнх-Эрдэнэ ах байгаагүй. Тэгээд 00 цаг 30 минутын орчимд 35-р байрны гадаа Гантулга ахын машинтай Цолмон бид нар ирж зогсоход Тэмүүжин, Отгонбаяр хоёр хэдэн хүмүүстэй хамт орцны гадаа уулзаад сууж байсан. Гантулга ах машинаа унтраагаад буугаад очиход нүүр рүү нь Тэмүүжин, Отгонбаяр хоёртой хамт байсан хүмүүсийн нэг нь гар утасны гэрэл тусгасан. Тэгэхэд нь Гантулга ах гар утсыг нь цохиод газар унагаасан. Тэр асуудлаас болж хоорондоо маргалдаж муудалцсан. Цолмон ах бид хоёр машинаас бууж очиж салгасан гэжээ. /ХХ-52-54 тал/

Гэрч Э.Отгонбаяраас мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016-10-13-ны орой 22 цаг өнгөрч байхад би найз Цолмон, Тэмүүжин, Мөнх-Эрдэнэ, Гантулга нарын хамт Гуа-Тээг бааранд орж нэг, нэг шил пиво, 2 ширхэг Ерөөл нэртэй архи авсан, баар хаахаар нь Тэмүүжингийн хамтаар Френдс баар руу очиход баар хааж байсан. Тэгээд Тэмүүжин бид хоёр 35-р байрны урдаасаа 2 дахь орцны үүдэнд сууж байхад, 4 залуу 1 эмэгтэй явж байсан. Би тэр хүмүүстэй хамт явж байсан Батсайхан гэдэг залууг таньдаг юм. Батсайхантай мэнд мэдээд сууж байхад Гантулга ирсэн. Гантулгыг машинаасаа бууж ирэхэд Батсайхантай хамт явж байсан нэг залуу гар утасны гар чийдэн асаагаад тусгасан. Тэгээд Гантулга гар утсыг нь цааш нь түлхсэн чинь газар унасан. Батсайхантай хамт явж байсан хүүхэн Гантулгатай хэрэлдээд дайраад байсан. Тэд нарыг хоорондоо муудалцаад бужигнахаар нь би очоод голоор нь орж салгасан. Гантулга надтай уулзаж байсан Батсайханыг цохьчихсон байсан. Намайг Гантулгыг салгасны дараа юу болсныг мэдэхгүй байна. Жамсранжавыг хэн цохисныг мэдээгүй гэжээ. /хх 63-66 тал/

Гэрч А.Тэмүүжингээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016-10-13-ны орой 23 цаг өнгөрөөд Френдс баарнаас найз Отгонбаярын хамт гараад, 35-р байрны өмнө орцны гадаа сууж байхад машинтай хүмүүс ирсэн. Тэр хүмүүс Отгонбаяр бид 2 дээр ирж уулзаад ойр зуурын юм яриад, мэнд мэдээд байж байсан. Тэгэхэд Гантулга машинтайгаа ирээд ганцаараа бууж ирсэн. Отгонбаяр бид хоёртой уулзаад байж байсан хүмүүсийн нэг залуу нь Гантулга руу очоод гар утасны гэрлээ нүүр рүү нь тусгахад Гантулга нүүрнээс утсаа холдуул гээд утсыг нь хажуу тийш нүүрнээсээ холдуулахад утас газар унасан. Тэрнээс болж хоорондоо маргалдаж муудалцсан. Тэгээд зууралдаад байж байтал цагдаа ирсэн. Гантулгыг тэд нартай муудаж эхлэхэд Гантулгын машинаас Мөнхбаяр, Цолмон 2 бууж ирээд салгасан. Тэгээд 01 цаг өнгөрч байхад цагдаагийн тасгаас гарч Отгонбаяр, Цолмон, Мөнхбаяр нартай хамт Энхжин цэцэрлэгийн хашааны урд талд очиж Гантулгатай уулзсан. Гантулгатай уулзаж байгаад Мөнхбаяр, Цолмон 2 гэр рүүгээ явсан. Намайг Отгонбаяр, Гантулга хоёртой зогсож байсан чинь Мөнх-Эрдэнэ машинтайгаа ирсэн. Бид нарыг Мөнх-Эрдэнийн машинд суухад урд талын суудал дээр нэг танихгүй хүүхэн сууж байсан. Намайг гэр рүү хүргэж өгөөд тэд нар буцаад явсан гэжээ. /ХХ-67-70 тал/

               Гэрч Г.Содномбалжидаас мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:  2016-10-13-ны орой 18 цагийн үед Жамсранжав, Батсайхан, Мягмаржав, түүний  эхнэр бид нар уулзаад Дэлгэрнуурт орж архи авч уугаад, гараад намайг хүргэж өгөхөөр явсан. Тэгээд 35-р байрны гадаа ирэхэд хоёр 2 залуу сууж байсан. Бид нарыг 35-р байрны гадаа байхад 1 приус маркийн машинтай хүн ирээд зогссон жолооч нь ганцаараа бууж ирээд надруу хүрээд ирсэн. Тэр үед миний гар утасны дэлгэцний гэрэл асчихсан байсан. Тэр жолооч залуу миний гар утсыг цохиод газар унагаачихсан. Тэгээд намайг замдаад 35-р байрны хажуу талын харанхуй pyy орсон. Тэгэхэд Мааньтуяа ирж зууралдаж байгаад салгасан. Намайг буцаад 35-р байрны гадаа ирсэн чинь Жамсранжав, Батсайхан 2 байхгүй байсан. Тэгэхээр нь Мягмаржав, Мааньтуяа хоёроор Петровис клонк руу хүргүүлсэн. Тэр орой дахиж нөгөө хэдтэйгээ уулзаагүй. Жамсранжав, Батсайхан хоёрыг яагаад зодсныг мэдэхгүй байна гэжээ. /ХХ-90-91 тал/

Гэрч Ж.Мааньтуяагаас мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016-10-13-ны орой нөхөртэйгээ Дархан сумаас Бор-Өндөр суманд ажилтай ирсэн. Дэлгэрнуур ресторанд манай нөхөр, Жамсранжав, Батсайхан, Содномбалжид бид хэд архи авч уусан юм. Дэлгэрнуураас гараад Жамсранжавыг хүргэж өгөхөөр яваад 35-р байрны гадаа ирэхэд Отгонбаяр, Тэмүүжин хоёр сууж байсан. Тэр хоёр надтай хамт явж байсан хүмүүстэй гар бариад уулзсан. Тэгтэл нэг машин ирээд зогссон, машинаас Гантулга бууж ирээд Содномбалжидын гар утсыг цохиод газар унагаачихсан. Гар утас унагааснаас болж Гантулга Содномбалжидыг заамдаад харанхуй руу аваад орсон. Гантулгыг салгах гээд араас нь очоод дийлээгүй. Тэгээд буцаад ирсэн чинь Батсайхан, Жамсранжав хоёр байгаагүй. Тэр хоёрыг харьсан байх гэж бодоод хөдөө гэр рүүгээ явсан гэжээ. /ХХ-86 тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016-10-27-ны өдрийн шинжээчийн дүгнэлт: 1. Э.Мөнгөнбаярын биед зүүн уушигны няцрал, авчилт, бүсэлхийн 1, 2, 3-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, хамар ясны хугарал, зүүн гуя, хуйх, хэвлий, зүүн ташаа, зүүн чихний дэлбэн, доод уруулын салстад шарх, зүүн бугалга, баруун бугалга, 2 нүдний дээд зовхи, баруун шуу, зүүн бугалга, баруун ташаа, ууцанд цус хуралт, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ба хүчин зүйлийн хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэнийг нарийвчлан тогтоох боломжгүй.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /ХХ-105 тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016-12-07-ны өдрийн 1550-р шинжээчийн дүгнэлтэнд: 1. Э.Мөнгөнбаярын биед үүссэн зүүн уушгины няцрал, авчилт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

2. Э.Мөнгөнбаярын биед үүссэн бүсэлхийн 1, 2, 3-р нугламын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал нь ШЭГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Э.Мөнгөнбаярын биед үүссэн хамар ясны хугарал нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Э.Мөнгөнбаярын биед үүссэн зүүн гуя, хуйх, хэвлий, зүүн ташаа, зүүн чихний дэлбэн, доод уруулын салстад шарх, нүүрний зөөлөн эдийн няцрал, баруун ташаа, ууцанд цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн бугалганы цус хуралт нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Э.Мөнгөнбаярын биед үүссэн зүүн уушгины няцрал, авчилт гэмтэл нь хэвтээ байрлалд цээж шахагдах болон дарагдах цээжин дээр юм унах /14 кг зуурсан гурил өргөж яваад халтирч арагшаа савж унахад өргөж явсан зуурсан гурилаа цээжин дээрээ алдсан/ гэх үед үүсэх боломжтой гэжээ. /ХХ-107-108 тал/

ШШҮХ-ийн 2016-10-27-ны өдрийн 198-р дүгнэлтэнд: 1. Б.Жамсранжавын биед хамрын ясны далд хугарал, мурийлт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод хэсгийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /ХХ-136 тал/

ШШҮХ-ийн 2016-10-27-ны өдрийн 200-р дүгнэлтэнд: 1. Б.Батсайханы биед 21-р шүдний булгаралт, доод уруулын дотор салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид дээрх 21-р шүдний булгаралт бүхий гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна гэжээ. /ХХ-138 тал/

Шүүгдэгч С.Мөнх-Эрдэнээс мөрдөн байцаалт шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2016-10-13-ны орой Гуа-Тээг бааранд Цолмон, Гантулга, Тэмүүжин нарын хамт орсон. Бид нарыг байж байхад Мөнхбаяр гаднаас ирсэн, Бид нар баар xaaxaap нь гарцгаасан. Би зогсоол дээрээс нь машинаа авчраад Гуа-Тээг баарны баруун урд талын буланд ирээд зогсоход Цолмон, Мөнхбаяр, Сүхбаатар, Мөнгөнбаяр гэх эмэгтэй ирээд суусан. Мөнгөнбаяр миний машинд орж ирж суугаад тамхи татья, пиво ууя гээд байхаар нь дагуулаад явсан. Тэгэхээр нь тэндээс хөдлөөд Френдс баарны баруун талд очоод зогссон. Френдс баарны гадна талд Гантулгатай уулзаад Уурхайчин байр руу явахад Гантулга машинтайгаа дагаад явсан. Уурхайчны гудамжинд очоод Мөнхбаяр айл pyy орж хүнтэй уулзахаар явсан. Миний машинд сууж байсан Цолмон, Сүхбаатар хоёр Гантулгын машинд суусан. Тэгээд миний машинд Мөнгөнбаяр ганцаараа суугаад үлдэхээр нь пиво уух уу гэхэд тэгье гэсэн. Бид хоёр нэг том пиво хувааж уусан. Тэгээд пиво ууж дуусаад Мөнгөнбаярыг буух газар чинь хүргэж өгье гээд Бор-Өндөр сумын төвд ирээд машинаас буу гэсэн чинь буухгүй дахиад пиво ууя гээд байсан. Тэгэхээр нь Мөнгөнбаярыг дагуулаад 35-р байрны гадаа Гантулгатай очиж уулзсан. Гантулгаас пиво yyx yy гэж асуусан чинь зөвшөөрсөн учир Боржигон клубын гадаа Гантулгын машинд Отгонбаяр бид нар сууж байгаад пиво уусан. Мөнгөнбаяр машинд унтаад үлдсэн. Бид нар ууж дуусаад Гантулга түрүүлээд машинтайгаа хөдлөөд явахад, apaac нь дагаж хөдлөөд явж байтал Мөнгөнбаяр машины жолооны хүрд булаацалдаад замын хажуу талын боржур мөргөж урд 2 дугуй зад буудахаар уурлаад Мөнгөнбаярын нүүр рүү нь гараараа цохьсон. Машинаас буу гэхэд буухгүй байсан, цас орчихсон хүйтэн байсан болохоор Мөнгөнбаярыг чирээд буулгавал хөлдөх байх гээд гэр рүүгээ аваад явсан, гэрийн гадаа очиход машины урд хоёр дугуй шатсан байсан. Гэрийн гадаа очоод зогсоход манай эхнэр гэрээсээ гарч ирээд машины хаалга онгойлгоод юун хүүхэн суулгачихаад байгаа юм гэсэн. Тэгэхэд Мөнгөнбаяр манай эхнэрийг хэл амаар доромжилсон. Танай нөхрийг чамаас салгаж нөхөртэй чинь сууна, гичий нохойгоор нь дуудаад байхаар нь уур хүрээд Мөнгөнбаярыг машинаас татаж буулгаад яв гэсэн чинь явахгүй байхаар нь уурандаа цохьсон, мөн өшиглөсөн. Нэг мэдсэн чинь хашааны хугархай банз барьчихсан зодож байсан. Банз модоороо хөл хавь pyy цохиж байсан. Эхнэр намайг салгаад гэрт оруулахаар нь унтсан. Надад сонсгож байгаа 98-р зүйлийн 98.1-д заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Э.Мөнгөнбаярт 9 сая гаран төгрөг эмчилгэний зардалд өгсөн, дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв. /ХХ-165-167 тал/

            Шүүгдэгч С.Гантулгаас мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016-10-13-ны орой 22 цагийн орчимд Гуа-Тээг бааранд Цолмон, Отгонбаяр, Тэмүүжин, Мөнх-Эрдэнэ бид нар хамт орж "Ерөөл" гэдэг нэртэй 0.75 литрийн 2 шил архи авч ууцгаасан. Би тухайн үед архинаас нь айхтар уугаагүй, баар xaaж бид нар тэндээсээ гарсан. Тэмүүжин, Отгоо бид нар миний машинд суугаад явсан. Тэгээд Френдс баарны урд Сүхбаатар, Цолмон хоёр байхаар нь машиндаа суулгаад эхлээд Сүхбаатарыг хүргэж өгөөд, Цолмон, Тэмүүжин, Мөнхбаяр, Отгоо бид нар 35-р байрны гадаа очсон юм. Отгоо нэг залуутай юм яриад зогсож байснаа нөгөө залууг хөгшөөн гээд хэлчихсэн чинь чи намайг хөгшөөн гэлээ гээд маргалдаж зодолдсон, зодооныг цагдаа ирж салгасан. Мөнх-Эрдэнэ рүү залгахад хойно явж байна. Одоо яваад очъё гэж хэлсэн. Бид нарыг 35-р байрны урд зогсож байхад Мөнх-Эрдэнэ машинтайгаа ирсэн. Миний машин асахгүй болохоор нь Тэмүүжинг гэрт нь хүргэж өгөх гээд Мөнх-Эрдэнийн машин дотор Отгоо Тэмүүжин бид гурав хойд суудалд нь суухад жолоочийн хажууд бааранд байсан эмэгтэй согтуу унтаж байсан. Тэмүүжинг хүргэж өгчихөөд 35-р байрны гаднаас миний машиныг аваад захын хойно Боржигон клубын гадаа 2.5 литрийн пиво хувааж уугаад Отгоог гэрт нь хүргэж өгөөд, гэртээ харьж унтсан юм. Хохирогч Батсайхан, Жамсранжав нарыг намайг цохих гэж байна гэж бодоод цохьсон, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Хохирогч Б.Батсайханд хохирол 1500000 төгрөг, хохирогч Б.Жамсранжавд 400000 төгрөгийг төлж барагдуулсан. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь согтуугаар 2016-10-13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Бор-Өндөр сумын 3-р баг Ногоон талбайн гудамжний 0 тоотод хохирогч Э.Мөнгөнбаярыг эхнэр Д.Отгонтуяаг гичий, янхан би чиний нөхөртэй явалддаг чамаас салгаж сууна гэж хэллээ гэж гараараа нүүр, бие рүү нь цохиж, хөлөөрөө нуруу, бие рүү өшиглөж, 121.5 см-ийн урттай 1.7 см-ийн зузаантай хадаастай банз модоор цохиж бүсэлхийн 1, 2, 3-р нугаламын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал бүхий хүндэвтэр гэмтэл, хамар ясны хугарлын хөнгөн гэмтэл, зүүн гуя, хуйх, хэвлий, зүүн ташаа, зүүн чихний дэлбэн, доод уруулын салстад шарх, нүүрний зөөлөн эдийн няцрал, баруун ташаа, ууцанд цус хуралт үүсгэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтлүүдийг учруулсан болох нь хохирогч Э.Мөнгөнбаяр, гэрч Э.Гантулга, Д.Отгонтуяа, Г.Мөнгөнтуяа, Ж.Батхуяг нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016-12-7-ны өдрийн 1550 дүгнэлт, ГССҮтөв, Бор-Өндөр нэгдсэн эмнэлэгийн өвчтөний түүх зэргээр тогтоогдож байх тул бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

Шүүгдэгч С.Гантулга нь согтуугаар 2016-10-13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Бор-Өндөр сум 35-р байрны гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж хохирогч Б.Жамсранжавын нүүрэн тус газарт нэг удаа цохиж хамрын ясны далд хугарал, мурийлт, зөөлөн эдийн няцрал баруун нүдний доод хэсгийн цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан, мөн хохирогч Б.Батсайханы нүүрэн тус газарт нэг удаа цохиж 21-р шүдний булгаралт, доод уруулын дотор салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулж догшин авирлан танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм бруутай болох нь хохирогч Б.Жамсранжав, Б.Батсайхан, гэрч Г.Содномбалжид, Б.Мөнхбаяр, Э.Отгонбаяр, А.Тэмүүжин, шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 198, 200-р дүгнэлтүүд, шүүгдэгч С.Гантулгын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хуулинд заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг уг гэмт хэргийг үйлдэхэд хохирогч Э.Мөнгөнбаярын шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн эхнэрийг хэл амаар доромжилсон байдал нөлөөлсөн. Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Гантулга нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо сайн дураараа төлсөн, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч С.Гантулгад оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах,

Хохирогч Э.Мөнгөнбаярын биед учирсан гэмтэл нь бүрэн гүйцэд эдгэрээгүй эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэж байгаа болох нь шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг, хохирогчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, эмчилгээний зардалд мөнгө шилжүүлсэн баримт зэргээр нотлогдож байх тул эрүүл мэндэд учруулсан гэм хор арилаагүй байна гэж шүүх дүгнэлээ. Мөн шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь согтуугаар гэмт хэргийг үйлдсэн тул шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.    

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 290.3, 294-298, 301-р зүйлүүдэд

заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х  нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овгийн Батхуягийн Мөнх-Эрдэнийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч Боржигон овогт Сүхбаатарын Гантулгыг догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98-р зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигин овгийн Батхуягийн Мөнх-Эрдэнийг 1 жил 3 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181-р зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Сүхбаатарын Гантулгыг 3 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5 дах хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боржигин овгийн Батхуягийн Мөнх-Эрдэнэд оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялыг, шүүгдэгч Боржигон овогт Сүхбаатарын Гантулгад оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Гантулга нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч Э.Мөнгөнбаярт 6695578 төгрөг, хохирогч Б.Батсайханд 1500000 төгрөг, хохирогч Б.Жамсранжавд 400000 төгрөгийг төлж барагдуулж, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88-р зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 121.5 см-ийн урттай, 1.7 см-ийн зузаантай хадаастай банз мод 1 ширхэг, улаан ягаан өнгийн цэцгэн хээтэй хөнжил 1 ширхэгийг тус тус устгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Сүхбаатарын Гантулгад оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

7. Шүүгдэгч Боржигон овогт Сүхбаатарын Гантулгад хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч С.Гантулга батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, шүүгдэгч Боржигин овогт Батхуягийн Мөнх-Эрдэнэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.  

 

 

ДАРГАЛАГЧ                                    Т.БОЛОРМАА