Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 211

 


Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсныг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

   Нэхэмжлэгч: Налайх дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* ******* тоотод оршин суух, ******* овогт Ц.Б /РД: /-ийн нэхэмжлэлтэй

 Хариуцагч: Налайх дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* ******* тоотод оршин суух, ******* овогт Д.Э /РД: /-д холбогдох

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Ц.Б,

хариуцагч Д.Э,

  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Д.Этай 2016 онд анх танилцаж, хамтран амьдарсан. Бидний дундаас 2019 оны 0******* дүгээр сарын 17-ны өдөр хүү ******* төрсөн. Бид цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Э өөрийн буруугаа ойлгож, хүүхдэдээ зөв үлгэр дуурайлал үзүүлнэ гэсэн учир нэг удаа боломж олгож эвлэрэх хүсэлтэй байна.

Иймд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагагүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би одоо өөрийн алдаа дутагдлаа ойлгосон. Би эхнэр, хүүхэдтэйгээ хамт амьдрахыг хүсч байна. Цаашдаа дахин ийм  алдаа гаргахгүй гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Д.Эад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь өөрийн хүсэл зоригийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг болохыг дурдвал зохино.

Шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 37 030 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Эад холбогдуулан гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Ц.Б татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 37 030 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Т.БАДРАХ