Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 242

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

   Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, ******* дугаар хороо, ******* тоотод оршин суух Боржигон овогт А.У /РД: /-ийн нэхэмжлэлтэй

 Хариуцагч: Налайх дүүрэг, ******* дугаар хороо, ******* тоотод оршин суух, Боржигон овогт М.Ж /РД: /-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч А.У,

хариуцагч М.Ж,

  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч М.Жтай *******00******* онд анх танилцаж, *******005 оны 10 дугаар сарын *******5-ны өдөр гэр бүл болсон. Бидний дундаас *******005 оны 0******* дугаар сарын 03-ны өдөр *******, *******008 оны 07 дугаар сарын 0*******-ны өдөр хүү ******* нар төрсөн. Бид цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч М.Жтай эвлэрч хамт амьдрахаар болсон бөгөөд одоо гомдол, санал байхгүй болсон.

Иймд гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагагүй тул эвлэрсэн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн буруугаа ойлгож байна. Эхнэртэйгээ эвлэрэх хүсэлтэй байна. Цаашид хамтран амьдрахаар тохиролцсон тул эвлэрсэн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.У нь хариуцагч М.Жд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь өөрийн хүсэл зоригийн дагуу хариуцагчтай эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг болохыг дурдвал зохино.

Шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70 *******00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******3 дугаар зүйлийн 1*******3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Уийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Жд холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70 *******00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Т.БАДРАХ