Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/107

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                               

   

 

 

    2023          11           02                                     2023/ШЦТ/107

      

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга          Б.Н

Улсын яллагч                        Х.Н

Шүүгдэгч                                Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн

шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Ж-д холбогдох эрүүгийн ................. дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, .... оны ..... дугаар сарын .....-ны өдөр Улаанбаатар хот Багануур дүүрэгт төрсөн, ....... настай, .........., .......... боловсролтой,.............., ................, ам бүл ..., ....... хамт Багануур дүүргийн........... дугаар хороо, ...... дугаар байрны .......... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б. овгийн Б-н Ж. /РД:/.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Б.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Ж нь Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хэрлэн” худалдааны төвийн ..... давхарт үйл ажиллагаа явуулдаг “...........” ХХК-нд салбарын менежерээр ажиллаж байх хугацаандаа .............оны ............ дугаар сарын ............-ний өдрөөс...............оны ........... дугаар сарын ...........-ны өдөр хүртэлх хугацаанд цахим мөрийтэй тоглоом тоглох зорилгоор тус байгууллагаас түүнд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох “Apple 20W USB-C Power Adapter MHJE3ZA/A” маркийн 89.900 төгрөгийн үнэ бүхий утасны цэнэглэгч 2 ширхэг, “Tornado SMD52A15V 2000” маркийн тоос сорогч худалдан авсан хүний зөрүү бэлэн мөнгө 195.900 төгрөг, “Gorenje MC6MBK” маркийн 249.000 төгрөгийн үнэтэй 6 литрийн олон үйлдэлт будаа агшаагч 1 ширхэг, “Pillips HD9306/03” маркийн 169.900 төгрөгийн үнэтэй, 1.5 литрийн ус буцалгагч 1 ширхэг, “Pillips GC160/22 1200W” маркийн 149.900 төгрөгийн үнэтэй цагаан өнгийн индүү 1 ширхэг, “Fitdays SP1300RB-CH” маркийн 156.900 төгрөгийн үнэтэй хар өнгийн биеийн жин 1 ширхэг, “РС Mall СА- 01В” маркийн 22.500 төгрөгийн үнэтэй хар өнгийн машины үнсний сав 12 ширхэг, “РС Mall” гэсэн 25.900 төгрөгийн үнэтэй машины жижиг агаар чийгшүүлэгч 4 ширхэг, “Apple iPhone 14 Pro Max Deep Purple 256GB MQ9X3ZP/A” маркийн 5.999.900 төгрөгийн гар утас 2 ширхэг, кассын орлого 4.144.200 төгрөг зэрэг эд хөрөнгийг завшсаны улмаас тус байгууллагад 17.619.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.С-н мэдүүлэг (хх-ийн 10, 12), гэрч Э.А-н мэдүүлэг (хх-ийн 14),  “Пи Си Молл” ХХК-ны ахлах нягтлан бодогч Б.Н-н гаргасан хохирлын тооцоо (хх-ийн 14),  шүүгдэгч Б.Ж-н ажлын байрны тодорхойлолт, салбарын менежер албан тушаалд шилжүүлэн томилсон даргын тушаал   (хх-ийн 28-46, 85),  “Пи Си Молл” ХХК-ний бараа материалд тооллого хийсэн баримт /хх 47-52/, Б.Ж-н хохирол төлбөр болох 17 619 000 төгрөгийг төлж барагдуулсан тухай “.................” ХХК-ний 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 05/441 дугаартай албан бичиг /хх 100/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.Ж нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 “................” ХХК-ны гүйцэтгэх захирал Б.Д болон хууль ёсны төлөөлөгч нар нь  хохирол төлбөр болох 17 619 000 төгрөгийг бүрэн хүлээн авсан болох нь  2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 05/441 дугаартай албан бичиг, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. (хх-ийн 12, 100)

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 2700 (хоёр мянга долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700.000 (хоёр сая долоон зуун мянга)төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 (хоёр мянга долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5, 7, 8 дахь хэсгүүд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овгийн Б-н Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овгийн Б-н Ж-д 2.700 (хоёр мянга долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн биелүүлэх үүрэгтэйг Б.Ж-д мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Ж-д мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Б.Ж-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, хохирогч байгууллага болох “Пи Си Молл” ХХК-нд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

    7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Жамъянсүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА