Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 243

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, Дунд дарь эхийн ******* тоотод оршин суух, Харганыхан овогт Б.И /РД:/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Налайх дүүргийн ******* дугаар хороо, Шинэ Налайх хороолол, *******-13 тоотод орш*******ин суух, ******* овогт Б.Н /РД: /-д холбогдох

Хүүхдийн асрамж өөрчлүүлж, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Б.И, өмгөөлөгч М.Цэрэндэжид, Г.Нямхүү,

хариуцагч Б.Н,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Нтай гэрлэлтээ бүртгүүлж, бидний дундаас 2013 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүү ******* төрсөн. Б.Н нь хүү *******г 6 сартай байхад нь хаяж явсан. Түүнээс хойш миний ээж болох Цэндрагчаа болон миний асрамжид 1 нас 8 сар хүртэл өссөн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2344 дугаар шийдвэрээр бидний гэрлэлтийг цуцалж, хүү *******г эхийн асрамжид үлдээж, эцгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэвч Б.Н нь хүүгээ өвдөх, янз бүрийн таагүй асуудал гарах бүрд ирж хүүхдээ ав гэж дууддаг. Тэгээд зүгээр болсных нь дараа хүүг аваад явчихдаг. 2016 он хүртэл хүүг ирэн, очуулан байсан. Би шүүхийн шийдвэрийн дагуу хүүхдийн тэтгэлэгийг цаг тухай бүрт нь өгч байсан боловч тус мөнгийг хүүд биш Б.Н өөртөө зарцуулдаг байсан. Б.Н 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Солонгос улс явахдаа хүүг надад орхиж явсан бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ирээд хүүг авч явснаас хойш надтай уулзуулаагүй. Хүүхэдтэйгээ уулзах гэж гэрт нь очиход уулзуулдаггүй. Хүүгээ асран халамжлаагүй байж тэтгэлгийн 2 661 350 төгрөгийг надаас албадан гаргуулсан. Б.Н нь сэтгэлзүйн хувьд хурц, ширүүн ааш зантай ба хүүхдэд минь муугаар нөлөөлдөг. Хүүгээ зоддог, анхаарал халамж муу тавьдаг. Энэ талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн илтгэх хуудас гарсан байгаа. Иймд шүүх хүүхдийн асрамжийг өөрчилж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хүүхдээ хаяж яваагүй. Б.Иөөс салахаар шийдэж, явахыг хүсэхэд хүүхдийг минь надад өгөөгүй тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж тус шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2344 дугаар шийдвэрээр хүү *******г миний асрамжид үлдээх шийдвэр гарсан. Хүүг тогтвортой өсгөөгүй гэсэн тайлбарын хувьд аав нь хүүгээ харах дуртай байсан учраас ирж очин байсан.  2016 он хүртэл хүүгээ 2 гэрийн хооронд зөөж амьдарсан. Ингээд 2018 онд миний бие өвдөж Солонгос улс руу явсан ба тэндээ эмчлүүлчихээд, 2 жил ажиллаад Монгол улсад буцаж ирсэн. Энэ хугацаанд хүүг эцэг нь асран халамжилсан. Хүүхдийн тэтгэлэгийн мөнгийг би хувьдаа ашиглаагүй. Хүүхдийн тэтгэлэгийн мөнгө өнөөдрийг хүртэл 6 941 800 төгрөг төлөхөөс 3 688 850 төгрөг төлсөн. Миний хүүхдийн дансанд одоо 40 000 000 төгрөг байгаа. Би хүүхдээ юугаар ч дутаахгүй өсгөөд явах бүрэн боломжтой. Төлөгдөөгүй мөнгийг би авахгүй гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандснаар тэтгэлэгийн мөнгийг Б.Иөөс авахаа больж л байсан. Хүүхдэд хатуу ширүүн хандаж, зодсон гэж үндэслэлгүй худал ярьж, миний нэр хүндийг гутааж  байна. Б.И намайг хүүхэд зодсон гэж 108 дугаарт дуудлага өгсний дагуу манай гэрт цагдаагийн байгууллагын ажилтан, мөн хүүхэд хөгжлийн төвийн ажилтан нар ирж, үзлэг шалгалт хийхэд тийм зүйл нотлогдоогүй. Би хүүгээ цаашид өсгөн хүмүүжүүлж, тэжээн тэтгэх бүрэн боломжтой. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.И нь хариуцагч Б.Над холбогдуулан хүү *******г өөрийн асрамжид авахаар хүүхдийн асрамж өөрчлүүлэх, эхээс нь тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

           Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

           Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2344 дүгээр шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 810 дугаар магадлалаар Б.И, Б.Н нарын гэрлэлтийг цуцалж, 2013 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү *******г Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар эх Б.Нын асрамжид үлдээж, эцэг Б.Иөөс нь хуульд заасан хувь хэмжээгээр тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

            Уг шүүхийн шийдвэр гарснаас хойш 2014 оны 08 дугаар сараас 2018 оны 02  дугаар сар хүртэлх хугацаанд зохигчийн хэн аль нь, 2018 оны 02 дугаар сараас 2020 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд эцэг Б.И нь хүү *******г асран хамгаалж байсан, 2020 оны 04 дүгээр сараас одоог хүртэлх хугацаанд эх Б.Н нь хүү *******г асран хамгаалж байгаа болох нь зохигчийн тайлбар, гэрч М.Уранчимэг, Ц.Цэндрагчаа, Ц.Цэрэнбадам, Д.Янжиндолгор нарын мэдүүлэг зэргээр тогтоогдожээ.

            Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн ******* дугаар хорооны 2014 оны 02 дугаар сарын *******, 2016 оны 05 дугаар сарын 03, 201******* оны 05 дугаар сарын 18, 2020 оны 02 дугаар сарын 28, 04 дүгээр сарын 10-ны өдрүүдийн тодорхойлолт, Андсайхан ӨЭМТ-ийн 2014 он болон 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн тодорхойлолт, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 212 дугаар цэцэрлэгийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 08 тоот албан бичиг, Нийслэлийн 132 дугаар сургуулийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн тодорхойлолт, Милко ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 1*******-ны өдрийн 06/225 тоот албан бичиг, Б.Иийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хувийн сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний болон тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарууд, Тайхар СӨХ-ны 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 18/2020 тоот албан бичиг, эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн хуулбар, Б.Иийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Б.Нын Голомт банк, ХААН банк, *******гийн Төрийн банк, Хас банк дахь дансны хуулгууд, Б.Нын орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний болон тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Б.Нын мэргэжлийн үнэмлэх, бакалаврын диплом, нийгмийн даатгалын дэвтэр, үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг бүртгэх дэвтрийн хуулбарууд, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг баримтуудаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, анхаарал халамж тавих эдийн засгийн болон ахуй нөхцлийн адил тэнцүү бололцоотой байна.

 

            Хүү *******г эх Б.Нын асрамжид байлгахаар шийдвэрлэсэн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2344 дүгээр шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 810 дугаар магадлалаар тогтоосон асрамжийг одоо өөрчлөх зайлшгүй нөхцөл байдал тогтоогдохгүй, хариуцагч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэхээс зайлсхийсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Хэдийгээр нэхэмжлэгч нь 2018 оны 02 дугаар сараас 2020 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд өөрийн хүү *******г өөрийн асрамжид байлгаж, эрүүл мэнд, сурч боловсрох эрхийг нь хангаж байсан боловч энэ нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эцгийн хүүхдийн өмнө хүлээх үүргээ гүйцэтгэсэн асуудал бөгөөд харин хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон хүүхдийн асрамжийг өөрчлөх нөхцөл байдал болохгүй гэж үзлээ.

            Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн илтгэх хуудсанд нэхэмжлэгчийн дуудлагын дагуу ажиллагаа хийхдээ Б.Н нь түргэн цочмог, ширүүн ааш авиртай, хүүхдийн сэтгэл зүйн хувьд бага зэргийн айдас, түгшүүр ажиглагдаж байна, гэртээ байх үедээ биеэ барьсан, баригдмал хэв шинжтэй, видео тоглоом хэтрүүлэн тоглох дуртай нь ажиглагдсан гэж дурдсан боловч хүүхдийн амьдрах орчин нөхцөл цэвэрхэн тухтай, тохилог, хүүхдийн эрүүл мэндийн хувьд бэртэл гэмтэлгүй, өсөлт хөгжлийн хувьд хэвийн өсч бойжиж, ямар нэгэн хүчирхийлэлд өртсөн шинж тэмдэг илрээгүй, ээж нь хүүхдийн эрүүл мэндэд анхаарч санаа тавьдаг, гэр бүлийн гишүүдийн харилцаа бие биенээ дэмжсэн, эерэг хандлагатай, хүүхдийн хүсэл сонирхлыг дэмждэг гэж дүгнэжээ.

            Хариуцагч нь 2018 оны 02 дугаар сараас 2020 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд биечлэн хүүхдээ асран хамгаалаагүй байх боловч энэ хугацаанд эхийн хүүхдийн өмнө хүлээх үүргээс санаатайгаар зайлсхийсэн гэж үзэх үйл баримт байхгүй болно.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.******* дахь хэсэг зааснаар асрамжийн талаар өөрийн байр суурийг илэрхийлэх насанд хүрсэн хүүхэд ******* нь эхийн хамт амьдрах саналыг гаргасан байна.

Иймд нийт өгсөн дүгнэлтийн хүрээнд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр *******г эх Б.Нын асрамжид үлдээхээр шийдвэрлэснийг одоо өөрчлөх зайлшгүй нөхцөл байдал тогтоогдохгүй, хүүхэд эхийн хамт амьдрах хүсэлтэй байх тул хүү *******г өөрийн асрамжид авахаар асрамж өөрчлүүлэхээр гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Асрамжийг өөрчлөхгүй байхаар шийдвэрлэсэн тул хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож байна.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 10******* 230 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг авахаар тогтоосон Д.Баярхүүгээс мэдүүлэг авахуулах хүсэлтээсээ нэхэмжлэгч тал татгалзсан болохыг дурдвал зохино.

Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлэхдээ нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй хэрэгт авагдсан нэхэмжлэгч болон хариуцагч нарын гаргаж өгсөн facebook chat /фэйсбүүк чат/, утасны мессеж /зурвас/-ний зургийг үнэлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 38 дугаар зүйлийн 38.1, 38.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Над холбогдуулан гаргасан хүү *******гийн асрамжийг өөрчлүүлэх, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Иийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 10******* 230 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээх болохыг, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эцгийн үүрэг нэхэмжлэгчид хэвээр байгааг тус тус тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.БАДРАХ