Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 244

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Налайх дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр байрны *******3 тоотод оршин суух, Шарайд овогт Б.У /РД: /-ын нэхэмжлэлтэй

улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговор 40 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Б.У,

прокурор С.Цэрэндалай,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эцэг ******* нь 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдаад Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 13 дугаар хурлын тогтоолоор 10 жилийн хорих ялаар шийтгүүлж, Улсын дээд шүүхийн *******000 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 157 дугаар тогтоолоор цагаатгагдсан.

Иймд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч миний эцэг *******т олгох нөхөх олговор 40 000 000 төгрөгийг хүү Б.У надад олгож өгнө үү гэв.

 

Прокурор шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Уын эцэг ******* нь Дээд шүүхийн 1938 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 13 дугаар тогтоолоор шүүх цаазны бичгийн 43, 45 дугаар зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 10 жилийн хорих ялыг биеэр эдэлжээ. *******ыг *******000 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Улсын дээд шүүхийн 157 дугаар тогтоолоор цагаатгасан байна.

Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.*******.*******-т зааснаар нэхэмжлэгч Б.Ут 40 000 000 төгрөгийн нөхөх олговрыг олгох нь үндэслэлтэй байна гэв.

 

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч мөн болох нь хууль ёсоор тогтоогдсон этгээдэд учирсан хохирол /эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус амины эрх зөрчсөн/-ыг энэ хуульд заасан үндэслэл, журам, хэмжээний дагуу нөхөх олговор хэлбэрээр төлнө ...  гэснийг үндэслэн нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй этгээд болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Б.У нь дээрх хуулийн 1******* дугаар зүйл, Засгийн газрын *******1 дүгээр тогтоолын дагуу нөхөх олговор нэхэмжлэхээр бүрдүүлбэр материалаа ханган Цагаатгалын мэдээллийн нэгдсэн санд *******018 оны 01 дүгээр сарын *******9-ний өдөр бүртгэгдсэн байна. Түүнчлэн Б.Уыг ЦАУЗБУК-оос зууны мэдээ сонины *******0*******0 оны 03 дугаар сарын *******7-ны өдрийн №59/6*******84/ дугаарт хуулийн 13 дугаар зүйлийн 13.*******.******* дахь хэсэгт заасан нөхөх олговрыг нэхэмжлэхээр олон нийтэд мэдээлсэн бөгөөд сонинд зарласан өдрөөс хойш манай байгууллагад өөр нэхэмжлэгч ирж бүртгүүлээгүй ба ямар нэгэн маргаан гараагүй болно.

Шүүх нэхэмжлэгч Б.Уын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.У нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох цагаатгалын нөхөх олговор 40 000 000 төгрөгийг гаргуулах хүсэлт гаргажээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт зааснаар Б.У нь нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй байна /Зууны мэдээ сонины *******0*******0 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 59/6*******84/ дугаарт нийтлэгдэж баталгаажсан/.

Гасран /Гамбан/-гийн Базар нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 13 дугаар тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, *******, 45 дугаар зүйлийг баримтлан 10 жилийн хорих ялаар шийтгэгдсэнийг хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож цагаатгасан, түүнчлэн ******* нь хэлмэгдэх үедээ өөрийн орон сууцтай байсан, хилс хэрэгт хэлмэгдсэнтэй холбогдуулан хэлмэгдэгч, түүний ар гэрт төрөөс орон сууц олгож байгаагүй, Б.У нь *******ын үрчилж авсан хүүхэд гэх үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:

- Улсын Дээд шүүхийн *******000 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 157 дугаар тогтоол,

- Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын *******019 оны 10 дугаар сарын *******9-ний өдрийн 05/4*******05 тоот лавлагаа,

- Налайх дүүргийн шүүхийн *******000 оны 1******* дугаар сарын *******6-ны өдрийн 311 дүгээр шийдвэр,

- Үндэсний төв архивын *******018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 03-*******/16*******1 тоот лавлагаа,

- Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын *******0*******0 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 646 тоот албан бичиг.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  төрийг ашиг сонирхлыг хамгаалж оролцосон прокурор болон цагаатгах, нөхөх олговор олгох ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулж буй Монгол улсын Цагаатгах ажллыг удирдан зохион байгуулах комиссын зүгээс нэхэмжлэгчид нөхөх олговорыг олгох нь зүйтэй гэсэн саналыг гаргасан болно.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.*******, 13.*******.*******, *******3 дугаар зүйлийн *******3.1 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч ******* нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж хорих ялаар шийтгэгдсэн, хэлмэгдэх үедээ өөрийн орон сууцтай байсан, үүнтэй холбогдуулж түүнд учирсан хохирлыг хуульд заасан үндэслэл журмын дагуу нөхөн төлөх үүргийг хариуцсан төрийн зүгээс орон сууц олгоогүй байх тул түүний хүү Б.Ут 40 000 000 төгрөгийн нөхөх олговор олгох нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.*******.******* дахь хэсэгт заасныг баримтлан 40 000 000 төгрөгийн нөхөх олговорыг Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс гаргуулан нэхэмжлэгч Шарайд овогт Б.У /РД:УЕ5408*******950/-т олгосугай.

 

*******. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэ хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.БАДРАХ