Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 5

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

             Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Болормаа даргалж, шүүгч С.Байгальмаа, М.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч А.Д , О.Ч , нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнийг суулцуулан, улсын яллагч М.Энхбаатар, хохирогч С.Б, Ш.М, өмгөөлөгч Д.Гангантөгс, Х.Баатарбилэг, Д.Оюунбаатар, С.Нарангэрэл, Д.Ганхуяг, шүүгдэгч Ж.Б, Г.Л нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хурлын “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх сум, Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91-р зүйлийн 91.2.2, 181-р зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ж-ын Б, Я овогт Г-ын Л нарт холбогдох эрүүгийн хэргийг 2016-12-23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Т.Болормаагийн хэлэлцүүлснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны ...-р сарын ....-ны өдөр Хэнтий аймгийн ... суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл ..., .... хамт амьдрах, Хэнтий аймгийн ..... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Хэнтий аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012-04-10-ны өдрийн 10-р Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215-р зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012-11-01-ний өдрийн 81-р Шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 24 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, РД: ......, Х овогт Ж-ын Б.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны ...-р сарын ....-ны өдөр Хэнтий аймгийн ... суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл ..., эхнэр, ... хүүхдийн хамт амьдрах, Хэнтий аймгийн ..... гэх газар нутагладаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД: ...., Я овогт Г-ын Л.

Шүүгдэгч Ж.Б нь 2016-08-25-ны шөнө Хэнтий аймгийн Баянмөнх сумын төвд “Оч” бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ш.Утай маргалдаж улмаар танхайн сэдэлтээр түүнийг зодож, биед нь гавал тархины битүү гэмтэл учруулж, хүнийг санаатай алсан,

Шүүгдэгч Г.Л нь 2016-08-26-ны өдөр Хэнтий аймгийн Баянмөнх сумын 4-р багт Хэрлэн голын урд эрэг /нутгийнхны хэлж заншсанаар ус авдаг/ гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж Ш.Уын нүүрэн тус хэсэгт зулгаралт үүсгэж, зүүн нүдний дотор хэсэгт гүн зүсэх зэрэг хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                                                                       

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч С.Бас мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би нөхөр Ш.Утай 16 жил нэг гэрт хамтран амьдарсан. Ш.У нь 2016-08-20-ны өдөр найз Билгээ гэх залуутай хамт ...... ХЭА улсын дугаартай “Тоёота прадо” маркийн xap ногоон өнгийн машинтай хадлан хадна гээд Сүхбаатар аймаг pyy явсан. 2016-08-26-ны өдөр утас pyy нь залгахад утас нь ерөөсөө холбогдохгүй байсан, 17 цаг 30 минутын үед цагдаагаас яриад Баянмөнх сумын эмнэлэгт Ш.У ухаангүй хэвтэж байгаа талаар хэлсэн. Эмнэлэг дээр ирэхэд орчиндоо харьцаагүй, зүүн нүдний дээд хэсэгт 3 см зүсэгдсэн шархтай, дух нь 2-3 удаа зулгарсан, тархиндаа хүнд гэмтэлтэй, хувцасгүй хэвтэж байсан. Намайг эмчтэй нь уулзахад Ш.Уын биеийн байдал хүнд, тархины гэмтлийн улмаас маш муу байна. Цаашдаа найдваргүй, одоохондоо зүрх нь сайн байгаа, цаашдаа амьсгал, зүрх нь суларна гэж хэлсэн. Миний нөхөр Ш.У ямар ч өвчингүй эрүүл хүн байсан. Маш их гомдолтой байна гэв.

Хохирогч Ш.Мээс мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Бид эцэг эхэээсээ 8, Ш.У нь доороосоо 2 дахь дээрээсээ 7 дахь хүүхэд. Миний төрсөн дүү, талийгаач Хэнтий аймгийн ....... тоотод эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Талийгаачийн эхнэр С.Б хоёр 14 жил хамт амьдарсан ба дундаасаа 2 хүүхэдтэй боловч гэрлэлтээ батлуулаагүй. Г гэдэг залуутай хамт пад тракторын мотор, тармуур янзалж өгөх ажлаар Хэнтий аймгийн Баянмөнх сум руу явсан байсан.  Эхнэрийнх нь хэлж байгаагаар 2016-08-23-ны өдөр гэрээсээ гараад явсан. Талийгаачийг Баянмөнх сумын эмнэлэгт ухаангүй байна гэдгийг нь 2016-08-26-ны орой мэдсэн. Маргааш өглөө үүрээр нас барсан гэдгийг эхнэр С.Бас мэдсэн. Энэ хүмүүс бид нараас уучлал гуйгаагүй, бид нартай ирж уулзаагүй байдалд их гомдолтой байна. Оршуулгын зардалд 16.193.450 төгрөгийг нэхэмжилнэ. Шүүгдэгч Г.Лгийн эгч Азхүү уулзаж уучлал гуйсан, бидэнд 5000000 төгрөгний мал өгөхөөр тохиролцож, бичиг баримт үйлдсэн. Г.Лд гомдолгүй гэв.

Гэрч Т.Гаас 2016-08-27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:  Манай хадлангийн гэрт 2016-08-20-нд анх Ш.Утай танилцсан, пад тракторын моторыг сольж өгнө гэж үлдсэн юм. 2016-08-25-ны орой 21 цагийн үед Баянмөнх сумын төвд Ш.Утай хамт машинтай явж байгаад С-ьтай тааралдаж Э-ийн дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн Болор архи, ундаа авч, гурвуулаа хувааж уусан. Архи талдаа орж байхад Б, архинаас уусан. Тэгээд хадуураа гаргаж өгөөд явсан. Ш.С-ийг гэрт нь хүргэж өгөөд, Ш.У бид хоёр Э-ийн дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн Улаанбаатар архи аваад “Оч” бааранд орж бармен хүүхнээс нь ганц шил архи уугаад гарья гэж гуйсан. Архиа хувааж уугаад талыг нь үлдээсэн. Том зааланд бид хоёроос өөр хүн байгаагүй, гаднаас Ж.Б, М хоёр орж ирсэн. Намайг ширээн дээрээ сууж байтал Б намайг нааш ир гээд дуудаж тэдний ширээнд суусан. Б баарнаас Ерөөл 0.75 литрийн архи авсан. Талийгаач гаднаас орж ирээд бид нарын сууж байсан ширээн дээр ирж суугаад, архи ууж байхад талийгаач Ш.У, Ж.Б хоёр үг шөргөөцөлдөөд хоорондоо маргалдсан. Би тэр хоёрыг хоорондоо битгий мууд гэж хэлж байсан. Тэгтэл талийгаачийг Б сууж байхдаа ширээн дээр байсан архины шилээр далайгаад цохиход талийгаач арагшаа болсон, талийгаачийн цээжин хэсэгт нь цохих шиг харагдсан. Тэгэхээр нь би татаад та нар одоо боль гээд талийгаачийн хүзүүгээр нь тэврээд салгахад талийгаач толгой хүзүүгээ мултлахаар нь дахин барьж авах гэтэл баригдахгүй цаашаагаа мултраад яваад өгсөн. Тэр хоёр больцгоогоод дахин ширээн дээрээ суусан. Тэгээд л би согтчихсон юм. Нэг сэрэхэд М Бын гараас нь татаад салгаж байсан. Талийгаач Ш.У газар шалан дээр уначихсан байсан. Би Быг хорьж салгасан. Тэгээд л больцгоогоод баарнаас гарсан. Бын эхнэр нь ирээд Ж.Быг аваад явсан. Талийгаач Ш.У бид хоёр Б-ынд очсон. Машинаа талийгаач өөрөө бариад Б-ын гэрт очиход эхнэр нь байсан. Мөн баарны С-, гүүрний инженер залуу байсан. Б-ын гэрт С- нэг пиво гаргаад, үлдсэн Ерөөл архиа хувааж уугаад байж байтал Б- ирсэн. Б- архинаас уугаагүй. Архиа ууж дуусгаад талийгаач У бид хоёр Б-ын эхнэрээс хөнжил аваад Б-ын  гадаа машиндаа унтсан. Машинд унтах гэж байхад талийгаач миний бөөр өвдөөд байна гэхээр нь эмнэлэгт үзүүлэх үү гэхэд гайгүй биздээ гэсэн болохоор нь тоогоогүй. Би бааранд болсон асуудлыг согтуу байсан учраас сайн санахгүй байна. Талийгаач У, Быг хэл амаар доромжлоод байсан, Б уурласан байх. Яг юу гэж хэлснийг санахгүй байна. Бтай муудсаны дараа талийгаачийн биед ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Бтай муудахаас өмнө өөр хэнтэй ч муудаагүй. Маргааш өглөө нь буюу 2016-08-26-ны өглөө 10 цагийн үед сэрээд Б-оогийнд орж цай уусан. Ш.У бид хоёр Хэрлэн голын урд эрэг рүү Гандангийн зүүн хэсэгт очоод урьд нь худалдаж аваад машиныхаа хойно хийсэн байсан нэг шил 0.5 литрийн архиа хоёулаа хувааж yyxaap гол pyy явж байгаад Г-ын Л, Г-ын Л-  буюу Б, Т-ийн Б- нар  халамцуу тааралдсан. Би Хэрлэн голын эрэгт очингуутаа хувцсаа тайлаад зөвхөн турсиктэйгээ усанд орсон. Г.Л, Л-, Б- нар 0.75 литрийн Ерөөл архи задалсан тул түүнийг нь бүгд хувааж уусан. Би голоос нүцгэн гарч ирээд архинаас нь ууж байгаад нэг хэсэг унтаад өгсөн байсан. Намайг унтаж байхад Г.Лгийн хүнтэй муудаад, хэрэлдээд, уурлаад байгаа, чанга, чанга дуугараад байсныг сонссон боловч яг сэрж чадахгүй байсан. Тэгээд нэг сэрсэн чинь Ш.У дээшээ хараад, толгой нь хойд зүгт хараад хэвтэж байсан. Дэргэд нь Г-ын Л сууж байсан. Нөгөө хэд нь бас дэргэд нь тойроод архи уугаад сууцгааж байсан. Ш.Уыг харахад 2 нүдний хэсэг нь маск зүүсэн юм шиг цус болсон, зүүн нүдний доод зовхи нь зүсэгдсэн цус гарч байсан. Ш.У хурхираад унтсан байдалтай, дуудахад сэрэхгүй байсан. Тэгээд би хувцсаа өмсөөд Б-т та нар яагаад манай найзыг зодож байгаа юм бэ, хэн ч гэсэн хүний нутагт явна шүү дээ гэж хэлээд yyp хүрээд нүүр рүү нь гараараа арагш нь түлхсэн. Тэгэхэд Б- танай найзыг чинь Г.Л зодсон гэхээр нь би барьж авах гээд ухасхийхэд Г.Л Хэрлэн голоос урагшаа гүйгээд  явчихсан. Би apaac нь хөөж байгаад  орхисон.  Б буюу Л-ийг хэсэг хугацаагаар чирч байгаад орхисон. Ш.Уыг унтаад сэрэхгүй байхаар нь жаахан унтаад гайгүй болох байх гэж бодоод түр хугацаагаар хэвтээгээр нь байлгасан. Ё.Т, З нар 0.75 литрийн Ерөөл нэртэй 1 шил архитай Сүхбаатар гэх залуугаар хүргүүлж халамцуу ирсэн. Сүхбаатар хүргэж өгчихөөд явсан. Л.Э эхнэртэйгээ ус авахаар мотоциклтойгоо ирсэн. Тэгээд архи ууж байгаад Л.Э бид 2 газар хэвтэж байсан пивоны бор саваар yc голоос хийж Ш.Уын хажууд авчраад нүүрний цусыг угааж арилгаад харахад зүүн нүдний доод хэсэгт хөндлөн 3 см орчим зүсэгдсэн шархтай, духны орчимд 2-З-н хэсэг газарт зулгарсан байсан. Тэгээд Ш.Уыг дуудаад огт сэрэхгүй хурхираад унтаад байхаар нь машиных нь баруун гар талын урд дугуйны зүүн хэсэгт зүүн тийш харуулан суулгасан. З ax хараад Ш.У чинь ep нь болохгүй болчихсон байна, эмнэлэг дууд гэж хэлсэн. З ax Баянмөнх сумын эмнэлэг рүү эхнэр А руу утсаар залгаад Хэрлэн голын эрэг дээр хүнд зодуулсан хүн сэрэхгүй байна гэж хэлсэн. Би Ш.Уын машиныг жолоодоод эмнэлэгт З ax, Э бид гурав хүргэж өгч Б эмчид үзүүлэхэд Ш.Уын биеийн байдлыг тархиндаа гэмтэл авчихсан хүнд байна. Еp нь л их муу байна гэж хэлсэн. Намайг эмнэлэгт байх хугацаанд Ш.У огт ухаан ороогүй гэжээ. /1хх-42-46 тал/

Гэрч Т.Б-аас 2016-08-27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:  Би Ш-ын У гэх хүнийг зүс мэднэ. ХААН банкны баруун хэсэгт Т.Г xap ногоон өнгийн прадо маркийн машинтай Ш.Уын хамт халамцуу явж байхад нь таарсан. 2016-08-26-ны өдөр Хэрлэн голын урд эрэг дээр Гандангийн зүүн хойно Л, Б буюу Л- бид гурав архи ууж байхад Тэрбишийн Г, Ш.У хоёр xap ногоон өнгийн ланд маркийн машинтай халамцуу ирсэн. Бид нарын архинаас уусан, архи ууж байхад Т.Г түр унтсан. Ш.У, Л нар хоорондоо хэрэлдэж маргалдаж эхэлсэн. Би Б буюу Л-той өөд өөдөөсөө хараад юм яриад сууж байсан тул яг юунаас болж хэрэлдэж маргалдсныг нь сайн мэдэхгүй байна. Намайг харахад Г.Л Ш.У нар маргалдаж байснаа Г.Л Ш.Уын зүүн хацар руу нь баруун гараараа 1 удаа хүчтэй цохьсон, дээр доороо ороод зодолдож ноцолдоод байсан. Нэг харахад Г.Л Ш.Уын дээр нь гарчихсан хоолойг нь өмсөж явсан улаан футволкны захаар боосон. Б буюу Л- бид хоёр салгасан. Ш.Уын хамар амнаас нь цус гарсан, зүүн нүдний доод хэсэгт нь шарх үүссэн, шархнаас нь цус гарч байсан. Тухайн үед Ш.У юу ч дуугарахгүй, нүдээ аниад хэвтээд байсан. Би Г.Лг Ш.Уын дээр нь сууж байхад нь apaac нь 2 суган доогуур нь гараа оруулаад цээжээр нь тэврээд арагш нь татаж босгосон. Г.Лгийн баруун гарт нь цустай бугын эврээр хийсэн иштэй, хутга байсан. Г.Лгийн хутгыг нь Г.Л- булааж аваад чанх хойд зүгт Хэрлэн гол pyy шидсэн. Г.Л баруун гартаа цустай хутгаа барьчихсан зүүн гараараа хохирогч Ш.Уыг заамдсан байдалтай чамайг алчихъя гээд дахин гэмтэл учруулах гээд хохирогч pyy зүтгээд дайраад байхаар нь Г.Л- бид хоёр салгасан. Ш.У Гын урд газар хэвтэж байсан. Ш.У юу ч ярихгүй, чимээгүй, унтаж байгаа юм шиг байсан. Газар нүүр ам нь цус болсон, зүүн нүднийх нь доод хэсэгт үүссэн шархнаас нь цус гарсан байдалтай, хувцас нь шороо болсон байсан. Г.Л, Б буюу Л- бид гурав архи ууж байхад Г сэрээд манай найзыг хэн ингэж зодсон юм бэ гээд миний нүүр рүү гараараа арагш нь түлхсэн. Тэгэхээр нь би Гт танай найзыг Г.Л зодсон гэж хэлэхэд Г Лд хандан чи яагаад зодож байгаа юм бэ. Хүний газар хэн ч ингэж явдаг юм гэж хэлээд Л рүү ухасхийхэд Г.Л урагшаа зугтаасан. Энэ үед З, Сүүмий буюу Э, Хув бор нар Эийн xap өнгийн хятад мотоциклтой 1 шил архитай ирсэн. Тэр архинаас Ш.Уаас бусад нь бүгд хувааж уусан. Ш.Уын зүүн нүдний доод хэсэг болон хамар амнаас нь гарсан цусыг Г Хэрлэн голоос ундааны саваар yc авчирч угааж цэвэрлэсэн. Ш.Уыг Т.Г суган доогуур нь 2 гараа оруулаад apaac нь өргөж чирч аваачаад тоёото прадо машины баруун талын урд дугуйг нуруугаар нь налуулаад суулгасан. Бид нар зүүн хэсэгт нь газар тойрч суугаад архи ууж байсан. Ш.У унтаад л байсан. З Ш.Уыг хараад энэ хүнийг эмнэлэгт аваачиж үзүүлэх хэрэгтэй гэж хэлээд Э, Хувь бор, З нар явсан. Т.Г прадо машинтайгаа Эийн хамт ирээд Ш.Уыг сумын эмнэлэгт аваачаад өгчихлөө, ухаан орохгүй байна гэж хэлсэн гэжээ. /1хх-48-52 тал/

Гэрч Г.Л-оос 2016-08-27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016-08-26-ны өдөр 13 цагийн үед Л, Б- нартай Хэрлэн голын урд эрэгт очиж архи ууцгаасан. Т.Г архи ууж байснаа голын усанд ороод унтсан, Г.Л ах, Т.Б, үл таних залуу бид дөрвүүлээ архи ууж байхад ax Г.Л, үл таних залуутай хоорондоо хэрэлдэж маргалдсан. Тэгээд хоёулаа босч ирээд ax Г.Л үл таних залуугийн зүүн шанаанд нь баруун гараараа 1 удаа цохьсон. Тэгээд тэр 2 муудалцаад Ланд машины баруун урд хэсэгт очоод дээр доороо ороод ноцолдож зодолдсон. Т.Б- бид хоёр очоод харахад Ш.Уын дээр нь ax Г.Л гараад суучихсан хоолойг нь футволкоор нь зүүн гараараа боосон, баруун гартаа цагаан өнгийн бугын эвэрэн иштэй хутга барьчихсан, хутга нь цустай байсан. Г.Л ах хутгаа өгөхгүй, одоо чамайг алчихья гээд дайраад байсан нь үнэн, Ш.Уын зүүн нүдний доод хэсэгт хутгалагдсан шархтай, шархнаас нь цус гарсан урагшаа толгойгоо харуулаад дээшээ хараад ухаангүй хэвтэж байсан. Т.Б- ax Г.Лг хойш нь арагшаа татсан. Би ахын баруун гартаа барьж байсан цустай хутгыг нь булааж аваад шидчихсэн. Энэ хутга бол ахын багажны xap цүнхэнд нь байдаг байсан. Ш.Уыг Б- ах ухаан алдчихсан байна гээд сэгсэрсэн, ах Л бас сэгсэрсэн, Б- голоос ус авчраад нүүрийг угаасан боловч сэрээгүй. Удалгүй З, Т нар мотоцикльтой хүнээр хүргүүлж, 1 шил архитай ирсэн. Ш.У сэрэхгүй, хурхираад унтаад байхаар нь машины урд дугуйг налуулаад суулгасан боловч сэрэхгүй байхаар нь эмнэлэг дуудая гэсэн. Хохирогч Ш.У түүнээс хойш нэг ч удаа дуугараагүй, хөөе гээд дуудахад ямар ч үг, хариу  хэлэхгүй хурхираад дээшээ хараад унтаж байгаа юм шиг хэвтээд байсан. Талийгаач Лг хэл амаар доромжилж хөдөөний мангар, малаас өөр юу мэддэг юм гээд тэр хоёр хоорондоо маргалдсан. Анх талийгаачийн биед ямар нэг шарх, гэмтэл байгаагүй гэжээ./1хх-53-55тал/

 

Гэрч Ш.С-огоос 2016-08-27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016-08-25-ны шөнө Оч худалдааны төвийн бааранд барменаар 22 цагаас 24 цагийн хугацаанд түр зуур ажилласан. Тэр шөнө бааранд Т.Г, Ж.Б, М гэх манай сумын ax нар 23 цагийн үед орж ирээд баарны урд хананы баруун ширээнд суусан. Ж.Б ax Сархад нэртэй 0.75 литрийн 1 шил архи 20000 төгрөгөөр худалдаж авсан. Мөн нэг танихгүй саравчтай малгайтай ax байсан. Гэтэл гэнэт дуу чимээ гарахаар нь хартал Ж.Б ax хамт сууж байсан манай сумынх биш ахтай маргаж муудаж байсан. Эгч С- гүүрний ажлынхаа хүмүүстэй баарны караокед сууж байсан. Тэгээд баараа  онгойлгоод удаагүй байж тал Г талийгаачтай хамт нэг шил 0.75 литрийн Улаанбаатар архи барьчихсан орж ирсэн. Тэгээд талийгаачтай хамт караокены өрөөний хаалганы баруун талын ширээн дээр суусан. Тэд задалчихсан тал шил архитай орж ирсэн. Тэгээд удалгүй гаднаас Б ax М гэдэг залуутай хамт орж ирсэн юм. Надaac 0.75 литрийн Сархад архи авсан. Б ax маргааш мөнгийг нь өгье гээд авсан. Тэгээд Б ax Гын сууж байсан ширээн дээр очсон. Тэр хэд хаалганы наад талын урд талын хаалганы хамгийн баруун талын ширээн дээр суусан. Талийгаач босч ганцаараа бүжиглээд байсан. Г, Б, М гурав нэг ширээн дээр сууж байтал талийгаач тэр гурав дээр очиж суусан. Тэр хэд архиа уугаад ширээн дээрээ сууж байсан. Би текний ард зогсож байтал хундага шалан дээр шидэгдэх чимээ гарахаар нь харахад архины хундага шалан дээр байж байсан. Тэгснээ талийгаач У гэх залуу Б ax хоёр хоорондоо муудсан. Би текний араас холоос айгаад очоогүй. Тэгээд С- эгчийг гарч ирэх үед талийгаач ширээний apaap газар ойччихсон. Б ax дээр нь баарны сандал барьчихсан зогсож байсан. Тэгээд С- эгч гүйж очоод сандлыг нь булааж аваад заалны голд тавьсан. Би сандлыг нь холдуулаад ширээн доогуур тавьсан гэжээ. /1хх-58-60-тал/

Гэрч Ш.С-гоос 2016-08-27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:  Би 2016-08-25-ны шөнө дүү Ш.С-огийн хамт Оч төвийн баарыг ажиллуулж байсан. Гэтэл караокены зурагт гацсан гэхээр нь өрөөнд ороод байж байхад дүү Ш.С-о хүмүүс маргалдаад байна гээд орж ирж хэлсэн. Тэгэхээр нь заал pyy гарахад баарны урд хананы баруун ширээнд сууж сайсан Ж.Б, бааранд А буюу Т.Гтай 23 цaг болж байхад орж ирсэн. Тэгэхэд нэг танихгүй залуутай маргалдаж байсан. Ширээнд нь Бойроогийн М бас салгаж байсан. Намайг өрөөнөөс гарч ирэхэд талийгаач Ш.У ширээний зүүн хэсэгт шалан дээр дээшээ хараад хэвтчихсэн, дээрээс нь Ж.Б ширээний зүүн хэсгийн урд модон сандлыг 2 гараараа барьчихсан талийгаачийн дээрээс 2 удаа цохиж байсан. Тэгээд л М, Г бид нар салгасан. Би баараа хаагаад дүүтэйгээ хамт гэр рүүгээ харьсан гэжээ. /1хх-61-64 тал/

Гэрч Б.Наас 2016-08-27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016-08-25-ны шөнө Оч худалдааны төвийн хүнсний дэлгүүр xaax гэж байхад Баянмөнх сумын харьяат А буюу Т.Г дэлгүүрт ирээд 1 шил Улаанбаатар архи зээлчих гэсэн. Мөнгийг чинь данс pyy шилжүүлье гээд миний дансыг бичиж аваад архиа аваад гарсан. Харин гадаа Ланд маркийн машинтай хүнтэй явж байгаа харагдсан гэжээ. /1хх-65 тал/

Гэрч Б.Моос 2016-09-27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016-08-25-ны орой хөрш Бын гэрт 22 цаг өнгөрөөгөөд ороход  М-тай архи уугаад сууж байсан, надад архинаасаа өгөхөөр би уусан. Б бид хоёрыг Оч бааранд ороход Г байсан. Г, Б бид хоёртой нэг ширээнд суугаад архи задлаад гуравуулаа нэг нэг хундага уусан. Тэгээд Б Г хоёр өвс хадах талаар хоорондоо ярьж байтал саарал саравчтай малгайтай танихгүй хүн ирээд юун өвс, тос яриад байгаа юм гэхэд Б энэ юун хүн юм бэ гэсэн. Тэгтэл талийгаач болсон залуу Быг чи яасан том юм бэ гэсэн. Г тэр хүнийг Бд энэ манай найз гэсэн. Анх орж ирэхдээ бид нар дээр их ууртай ирсэн. Б өөрийнхөө авсан дундуур архитай шилээ бариад босоод ирсэн. Тэгээд Б архиныхаа шилээр талийгаачийг цохиход талийгаач арагшаа болсон тул оноогүй. Тэгэхээр нь би Быг болиулаад архийг нь тавиулаад суулгасан. Г талийгаачийг хориод хоёр гараас нь бариад суулгасан. Талийгаачийг Г хориод байхад босч ирээд Б pyy дайраад байсан. Тэгээд Б гэнэт сандал дээрээсээ босч ирээд талийгаачийн нүүр рүү цохьсон. Талийгаачийн зүүн талынх нь шанаа орчим цохьсон. Тэгээд талийгаач Б хоёр заамдалцаж аваад урд хана pyy унасан, талийгаач баарны ханыг толгойгоороо мөргөсөн. Б талийгаачийн дээр нь унасан. Тэгээд талийгаачийн дээрээс Б босч ирээд баарны түшлэгтэй модон сандлыг аваад газар шалан дээр хоёр тогшсон. Тэгэхээр нь би Бын apaac нь татаад салгасан гэжээ. /1хх-73-75 тал/

            Гэрч Э.Баас мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016-08-26-ны өдөр 15 цаг 51 минутад Ш-ын У гэдэг хүнийг Т.Г, Л.Ганхуяг, Г.Л гэх хүмүүс машинтай авчирсан. Намайг үзлэг хийхэд ухаангүй байдалтай, хүүхэн xapaa нь өргөссөн, орчиндоо харьцаа байхгүй, тархи үхэжсэн, гүн амьсгалтай хурхирсан байдалтай байсан. Тэгээд эмнэлэгт оруулаад хүчилтөрөгч өгөөд тархины хаван бууруулах эмчилгээ хийсэн. Аймгийн гэмтлийн эмчийг дуудсан. Тэр хүнд гавал тархины битүү гэмтэл гэсэн онош тавьсан. Тархиндаа няцралттай гавлын дотор цус хуралттай тархи үхэжсэн гэсэн онош тавьсан. Тэгээд аймгаас 19 цаг 10 минутад Э- гэдэг эмч ирээд зөөвөрлөх боломжгүй байна гээд эмчилгээ зааж өгөөд ар гэрийнхэнд нь сайн ойлгуул гэж хэлсэн. Тэгээд эгч нь маргааш хил нээгдэхээр очно гэсэн. Эмчилгээг бүгдийг нь хийлээ үнэхээр найдваргүй шүү гэж хэлж байсан. Тэр шөнөдөө 2016-08-27-ны өглөө 04 цаг 55 минутад нас барсан. Талийгаачийн биед зүүн нүдний доод талд зүсэгдсэн шархтай тэр шархнаас цус гарч байсан. Талийгаачийг авчирсан хүмүүс нь манай найз гол дээр унтчихаад сэрэхгүй байна гэж хэлсэн. Талийгаач унтах биш ухаангүй болчихсон байсан гэжээ. /1хх-79-80-тал/ 

Гэрч Г.Згээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016-08-26-ны өдөр 15 цаг 30 минутын үед байх Ё.Ттай хамт Хэрлэн голын эрэгт очьё гээд нэг шил 0.75 литрийн архи дэлгүүрээс худалдан аваад нутгийнхний хэлж заншсанаар “Уc авдаг” газарт очиход Агийн сумын төвөөр унаад явсан xap ногоон өнгийн ...... ХЭА дугаартай машин байсан. Тэнд Г.Л, Г.Л- буюу Б, Т.Б-, Т.Г талийгаач нар байсан. Талийгаач толгойгоо хойш харуулаад, дээшээ хараад нүднийхээ орчмоос 2 тийш цус гарсан байдалтай унтаж байсан. Тэр хэд урд нь тойроод суугаад архи ууж байсан. Харин А буюу Т.Г намайг унтаж байгаад сэрсэн чинь найзыг маань Г.Л цохьчихсон байна гэж хэлсэн. Тэгээд би ганц 2 удаа архинаас уусны дараа Ад ахын дүү найзынхаа цусыг нь угааж цэвэрлээд эмнэлэгт хүргэж өгч үзүүл гэж хэлсэн. Тэгээд А найзынхаа нүдний орчимын цусыг нь угаасан. Нүүрийг нь угаагаад машиных нь баруун rap талын урд дугуйг налуулаад зүүн зүгт харуулаад суулгасан. Тэр залуу огт сэрэхгүй хурхираад л унтаад байсан. Г, Э бид гурав эмнэлэгт авчирч Б эмчид үзүүлсэн гэжээ. /1хх-66-67-тал/

Гэрч Ж.Агаас мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Талийгаачийн биед их тархины баруун бөмбөлөгийн орой хэсгийн хатуу хальсан доорх цусан xypaa \14x10 см хэмжээтэй\, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт нүдний дотор хэсгийн гүн зүсэгдсэн шарх, духны баруун дээд хэсэг, баруун хөмсөгний гадна дээд хэсэг, духны зүүн дээд хэсэг, хамрын нуруу хэсэг, зүүн хацарын төв хэсэг, дээд уруулын дунд хэсэг, хүзүүний урд дунд хэсэг, доод эрүүний хажуу хэсгүүдийн зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхины дотор хэсгийн цусан xypaa, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод, дунд хэсгийн зулгарсан шарх цээжний баруун доод хэсгийн зулгаралт, баруун зүүн бөөрний өөхөн эд болон чацархайн цус хуралт бүхий гэмтлүүд учирсан байна. Зүүн нүдний доод хэсэгт 2x0.1 ташуу зүсэгдсэн гүн шархтай, шархны дээд төгсгөл нь мохоо, доод төгсгөл нь хурц төгсгөлтэй шарх үүссэн ба энэ гэмтэл хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах ба хурц үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Энэ нь үхэлд нөлөөлөхгүй гэмтэл юм. Энэ гэмтлээс бусад гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь гавал тархины битүү хүнд гэмтэл буюу их тархины баруун бөмбөлөгийн орой хэсгийн хатуу хальсан доорх цусан xypaa, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт бүхий гэмтлийн улмаас тархи дарагдаж нас барсан. Дээрх гэмтэл хатуу мохоо буюу цохих, цохигдох мөргөгдөх, савах хүчин зүйлүүдийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хатуу хальсан доор үүссэн шинж байдлаас үндэслээд дээрх цусан xypaa нь биежсэн буюу бүлэглэсэн xap хүрэн өнгөтэй болсон учир энэ гэмтлийг аваад 24-48 цаг болсон байх боломжтой. Цус нь 6 цагаас дээш хугацаанд бүлэгнэдэг. 12-24 цагийн хугацаанд шингэн цус бүлэгнэсэн цус хоёр ижил хэмжээтэй байдаг. Энэ хүний хувьд шингэн цус байхгүй өнгө нь xap хүрэн өнгөтэй байсан учир уг гэмтлийг аваад 24-48 цаг болсон гэж үзсэн гэжээ./1хх-81-82-тал/

Гэрч Ч.Э-аас мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016-08-26-ны өдөр Хэнтий аймгийн Баянмөнх сумын Эрүүл мэндийн төвд очиж талийгаач Ш.Ут үзлэг хийсэн. Тухайн үед очиж үзэхэд 30-40 орчим насны эрэгтэй хүн байсан. Намайг үзэхэд өвчтөний биеийн байдал маш хүнд ухаангүй орчины харьцаа байхгүй байсан. Миний санаж байгаагаар гадна байдлаасаа том хэмжээний илэрхий шарх сорви, хугарсан цөмөрсөн гэмтэл бэртлийн шинж тэмдэг байгаагүй санагдаж байна. Мэдрэлийн үзлэгээр тухайн хүний бие бүх рефлексүүд үүсэхгүй, булчингийн тонус мөчдөд суларсан, дагзны булчингийн хөшинг үгүй, хүүхэн xapaa хоёр талд полны өргөссөн, гэрлийн урвал үгүй, салстын рефлекс үүсэхгүй, тархины үхжилт үүссэн байсан. Tapxи битүү гэмтлийн улмаас тархины эд, тархины мэдрэлийн ширхэг болон судас гэмтэж тасарснаас цус алдаж гавлын хөндийд цусан xypaa үүсч тapxи дарагдан амьсгал зүрх судас болон амьдралын чухал эрхтэнүүдийн төв гэмтсэнээс тapxи бүрэн үйл ажиллагаагаа явуулж чадахгүй болж эргэшгүй өөрчлөлтөнд орохыг хэлнэ. Удсан байх магадлалтай Ойролцоогоор 1-2 хоногийн өмнө гэмтлийг авсан байх боломжтой гэжээ. /2хх-137-140-тал/

Шинжээчийн 2016-9-14-ний өдрийн 18 тоот дүгнэлт: 1.Талийгаачийн биед их тархины баруун тал бөмбөлгийн орой хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа /14х10 см/ зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, зүүн нүдний дотор хэсгийн гүн зүсэгдсэн шарх. Духны баруун дээд хэсэг, баруун хөмсөгний гадна дээд хэсэг, духны зүүн дээд хэсэг, хамрын нуруу хэсэг, зүүн хацарын төвгөр хэсэг, дээд уруулын дунд хэсэг, хүзүүний урд дунд хэсэг, доод эрүүний зүүн хажуу хэсгүүдийн зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхины дотор хэсгийн цус хуралт. Xaмарын зөөлөн эдийн няцрал. Зүүн нүдний доод дунд хэсгийн зулгарсан шарх. Мөн цээжний баруун доод хэсгийн зулгаралт. Баруун, зүүн бөөрний өөхөн эд болон чацархайн цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

            2. Дээрх их тархины баруун тал бөмбөлгиин хатуу хальсан доорхи цусан xypaa, зөс бүрхүүл доорх цус харвалт, духны баруун дээд хэсэг, баруун хөмсөгний гадна дээд хэсэг, духны зүүн дээд хэсэг, хамрын нуруу хэсэг, зүүн хацарын төвгөр хэсэг, дээд уруулын дунд хэсэг, хүзүүний урд дунд хэсэг, доод эрүүний зүүн хажуу хэсгүүдийн зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхины дотор хэсгийн цус хуралт. Xaмарын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод дунд хэсгийн зулгарсан шарх. Мөн цээжний баруун доод хэсгийн зулгаралт, баруун, зүүн бөөрний өөхөн эд болон чацархайн цус хуралт бүхий тус тус гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Харин зүүн нүдний доод хэсгийн гүн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3.4. Дээрх гавал тархинд үүссэн болон бусад гэмтлүүд нь хатуу мохоо цохих цохигдох, хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, харин зүүн нүдний доод хэсгийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтлүүд байна.

            5. Дээрх гавал тархины битүү гэмтэл нь хатуу мохоо зүйлээр цохих цохигдох болон хатуу мохоо цохих цохигдох хүчин зүйлийн эсрэг талд үүсэх боломжтой.

            6. Талийгаачид үхэлд нөлөөлөх эмгэг өвчин тогтоогдсонгүй.

           7. Талийгаачийн цусанд этилийн спирт илрээгүй болно.

           8. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ.

           9. Талийгаачийн цус нь ABO системээр B/Ill/ бүлгийн цустай байна.

           10. Талийгаачийн дээрх өвчний түүхээс үзэхэд нас бараад 12 цаг болсон байх боломжтой байна.

11. Дээрх үхэлд хүргэсэн гавал тархины битүү гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

12.Талийгаачийн биед тогтоогдсон бусад зүүн нүдний дотор хэсгийн гүн зүсэгдсэн шарх. Духны баруун дээд хэсэг, баруун хөмсөгний гадна дээд хэсэг, духны зүүн дээд хэсэг, хамрын нуруу хэсэг, зүүн хацарын төвгөр хэсэг, дээд уруулын дунд хэсэг, хүзүүний урд дунд хэсэг, доод эрүүний зүүн хажуу хэсгүүдийн тус тус зулгаралт. Зүүн нүдний дээд, доод зовхины дотор хэсгийн цус хуралт, хамарын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод дунд хэсгийн зулгарсан шарх, мөн цээжний баруун доод хэсгийн зулгаралт, баруун, зүүн бөөрний өөхөн эд болон чацархайн цус хуралт бүхий гэмтлүүд нь хөнгөн зэргийн, үхэлд нөлөөлөөгүй гэмтлүүд болно гэжээ. /1хх-130-131-тал/

              Шинжээчийн 2016-08-09-ний өдрийн 73-р дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн зүйлс нь мөр судлалын шинжилгээнд тэнцэнэ.

             2. Шинжилгээнд ирүүлсэн xap өнгийн богино хүрэм, Miami heat гэсэн бичигтэй бэлтгэлийн өмд, улаан өнгийн богино ханцуйтай цамц, гутланд уранхай болон, цоорхой илэрч байна. Mizuno гэсэн бичигтэй бэлтгэлийн өмдөнд ямар нэгэн уранхай, цоорхой илрэхгүй байна.

             3. Уранхай болон цоорхойн шинэ хуучин аль нь болох талаар үзлэг ба шинжилгээний хэсэгт дэлгэрэнгүй бичсэн.

             4. Уранхай болон цоорхойн 2016 оны 08 дугаар сарын 25,26-ны өдрүүдэд үүсгэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй.

              5. Шинжилгээ хийх явцад шинээр нөхцөл байдал илрээгүй. /хх 137-138/

 

 Шинжээчийн 2016-09-09-ний өдрийн 74-р дүгнэлт:

1.Талийгаач Ш.Уын гарын дардас шинжилгээнд тэнцэнэ.

  1. Талийгаач Ш.Уын гарын дардас нь хэргийн газраас хураан авсан эд зүйл дээрээс илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна.
  2. Талийгаач Ш.Уын гарын дардас нь папилон санд бүртгэлтэй гарын мөрүүд болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөртэй тохирохгүй байна. /1хх-144-145 тал/

Шинжээчийн 2016-10-05-ны өдрийн 5921, 1275-р дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгт ширээний наад талд сууж байсан хүн ширээний зүүн хажууд сууж байсан хүнийг эхлээд цээжний баруун талд баруун гараараа, босоод ширээний зүүн хажуу талд очоод зүүн гараараа нүүрний баруун талд, баруун гараараа нүүрний зүүн талд 1, 1 удаа угсруулан цохиж, хана руу түлхэн газар унагаж /талийгаач хойш болж унах үедээ толгойн баруун хажуу талаар хана мөргөж/, яллагдагч сандлаар дээрээс нь 2 удаа дэвсэж цохих үйлдэл хийсэн байна.

2. Дээрх үйлдлүүдээс эхний цээжний баруун талд, босоод зүүн гараараа нүүрний баруун талд цохих үйлдэлд талийгаач бага зэрэг хойш түлхэгдэх үйлдэл хийж байх тул цохилт оновчтой байх боломжтой.

            - Харин баруун гараараа нүүрний зүүн талд цохих үйлдэлд талийгаач хойш түлхэгдэх үйлдэл ажиглагдахгүй байх тул цохилт ороогүй байж болно.

            - Хойш түлхэгдэх үед хана хөдөлгөөнгүй хатуу биетэй обьект тул ханыг хүчтэй болон өнгөц мөргөсөн эсэхийг болон газар унахдаа ширээний цаагуур орсон тул толгойн аль хэсгээр, хэр хүчтэй газар мөргөж унасан болон 2 удаа сандлаар цохих үйлдэл нь биеийн аль хэсэгт болон толгойг онож цохьсон эсэх нь харагдахгүй байх тул тогтоох боломжгүй байна.

3. Дээрх цохих үйлдлүүдийн үед талийгаачийн толгойд гэмтэл үүсэх боломжтой эсэхийг шинжээч эмчийн зүгээс тогтоох боломжгүй байна.

Гэрч Ч.А-ээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Гавал тархины битүү гэмтэл авсан хүн тодорхой хугацаанд үйл хөдлөл хийх, хүнтэй чөлөөтэй харилцаад явах боломжтой. Гэхдээ бол яг тэдэн цагийн хугацаатай явна гэсэн юм байхгүй. Хүн болгоны авсан гэмтлээс шалтгаалж үйлдэл хөдөлгөөн хийх хугацаа янз бүр байж болно. Ингэж гэмтэл авсан хүн хэсэг хугацааны дараа цусан хураа үүсэж тархи дарагдаж комд орж ухаан алдана. Тэгээд хурхираа байдалтай болж орчиндоо харьцах харьцаагүй болно гэсэн үг. Ийм гэмтэл авсан хүн шууд газар дээрээ нас барахгүй. Энэ гэмтлийг урьд өмнөх өдөр нь авсан байх боломжтой ба энэ гэмтэл нь даамжирсаар байгаад нас барах шалтгаан нь болсон байна. /1хх-110 тал/

            Шүүгдэгч Ж.Баас мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016-08-25-ны шөнө Оч бааранд 23 цагийн үед Мын хамт  жаахан халамцуухан орсон. Баарны урд хананы хойд хэсгийн баруун талын ширээнд Т.Г буюу А ганцаараа согтуу сууж байхаар нь би уулзаад текнээс 1 шил 0.5 литрийн Ерөөл архи 1-ийг худалдан аваад Т.Гтай хувааж уухаар суусан, нэг, нэг удаа уугаад байж байхад гаднаас саарал өнгийн саравчтай малгайтай согтуу 40 гаран насны залуу орж ирээд Т.Гын баруун талд суусан. Т.Г бид хоёрыг юм яриад сууж байтал танихгүй залуу Т.Гт хандан намайг наадах чинь юу юм бэ гэсэн. Т.Гын найз нь байна гэхэд тэр хүн намайг чамайг юуны чинь найз гэдэг юм, пизда минь гэхээр нь би ууж байсан архиныхаа шилний хүзүүнээс нь барьж байгаад тэр залууг цохиход арагшаа болсон тул цээжний хэсэгт нь оносон. Тэгээд бостол М Т.Г нар салгасан. Дахин суудалдаа сууж байтал зодно цохино гээд болохгүй байсан тул Т.Г тэр залуугийнхаа гарыг бариад байсан. Хэл амаар доромжлоод байхаар нь би сууж байгаад гэнэт босоод тэр залуугийн зүүн мөрний урд хэсэгт нь баруун гараараа 1 удаа цохьсон. Би босоод ширээний хойгуур нь тойрч очоод дахин баруун гараараа зүүн шанаанд нь 1 удаа цохьсон, дараа нь тэр залуу өөрөө тэнцвэр алдаад унахаар нь өөр рүүгээ татсан боловч унасан. Ш.Уын дээрээс сандалын хөлөөр 2 удаа цохьсон. Тэгээд хүмүүс салгасан юм. Хэргийн үнэнийг олж өгнө үү гэв.

Шүүгдэгч Г.Лгээс мөрдөн байцаалт болон шүүх хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016-8-26-ны өдөр голын эрэг дээр архи ууж байхад Т.Г, талийгаач Ш.Уын хамт ирээд бид нарын ууж байсан архинаас уусан. Т.Г усанд орчихоод унтаад өгсөн, Б-, Л-, талийгаач бид 4 архи ууж байхад талийгаач муу хөдөөний мангар бацаанууд та нар юу чаддаг юм бэ гэхээр нь би хөдөө аймаг гэж ялгаад байх хэрэггүй гэсэн. Би талийгаачийн өөдөөс нь хараад сууж байсан, намайг хөдөөнийх гээд байхаар нь миний жаахан дургүй хүрээд байсан. Гэтэл талийгаач гэнэтхэн агсараад байхаар нь энэ axaac салья гэж бодоод босохдоо баруун гараараа зүүн шанаа pyy нь түлхсэн. Талийгаач намайг заамдаад авахаар нь би буцаагаад заамдаж аваад хоолойг нь шахсан. Тэгээд бид 2 маргалдсан чигээрээ “Ланд” машины баруун талд очсон. Талийгаач танай сумынхан их дээрэлхэж байна аа гэхээр нь та юу гэж сумаар нь хамтатгаж яриад байгаа юм бэ гэхэд талийгаач миний хувцаснаас бариад авахаар нь би бас барьж бид хоёр зууралдсан. Тэгээд талийгаач чанга орилоод надруу агсараад байхаар нь би та яасан ядаргаатай хүн бэ гээд цээж рүү нь гараараа түлхсэн. Би салаад эргээд явтал миний бөөр рүү хүчтэй өшиглөсөн. Эргээд та яаж байнаа гээд эргээд харахад талийгаач намайг өшиглөсөн эрчиндээ газар унаж байгаа харагдсан. Тэгээд хартал машины багажинд шар иштэй хутга байж байхаар нь гэнэтхэн бөөр рүү өшиглөнгүүт нь yyp хүрээд та яагаад дээрэлхээд байгаа юм бэ гээд хутгыг баруун гартаа бариад нүүрэнд нь тулгасан. Тэгэж байтал Б- ирээд хутгыг маань аваад шидсэн. Дүү Л- бол намайг татаж босгосон. Намайг өшиглүүлэнгүүт yyp хүрээд ална гэж тэр хоёрыг ирсэн үед хэлсэн. Ийм л асуудал болсон гэжээ. /1хх-227-231 тал/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг, Д.Оюунбаатар, Д.Гангантөгс нарын мөрдөн байцаалтанд буцаах тухай хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. Гэрч Ш.С-, Ш.С-, Б.М, Т.Г нарын 2016-08-27-ны өдөр өгсөн мэдүүлгүүд хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD, түүнд хийсэн шинжээчийн 2016-10-5-ны өдрийн 5921, 1275 дүгнэлт зэрэг ЭБШХуулинд заасан журмын дагуу олж авсан нотлох баримт байна гэж үзлээ. Гэрчүүдийн мэдүүлэг болон CD-ний бичлэг зэргээр шүүгдэгч Ж.Б нь талийгаач Ш.Уын нүүрэн тус газарт цохиж хана мөргүүлсэн, газарт унасан байхад нь сандлаар цохьсон зэрэг нь тогтоогдож байна.  

Гэрч Э.Бы хавтаст хэргийн 115-р талд байгаа мэдүүлгийн цаг хугацаа нь Ш.Уыг эмнэлэгт хүлээн авч өвчтөний түүхэнд бичигдсэн цаг, гэрч Г.З, А нарын мэдүүлгээр 15 цаг 51 минутанд хүлээн авч эмчилгээ хийсэн болох нь тогтоогдож байна.

Шинжээч томилсон тогтоол, дүгнэлтүүдийг шүүгдэгч Ж.Б, Г.Л нарт танилцуулаагүй ЭБШХуулийг зөрчсөн гэжээ. Дээрхи  шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлтүүдийг шүүгдэгч нар хавтаст хэргийн материалыг танилцахдаа уншиж танилцсан байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35, 36, 212-р зүйлийн 212.2-т зааснаар хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдтэй холбогдуулан ямар нэгэн гомдол, хүсэлтийг шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргаагүй. Шинжээч томилсон тогтоол, дүгнэлтүүдийг танилцуулаагүй байгаа нь хэргийг зүйлчлэлд нөлөөлөхгүй, эрх зүйн байдлуудыг дордуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Талийгаач Ш.Уын биед задлан шинжилгээ хийж 2016-9-14-ний өдрийн гаргасан шинжээчийн 18-р дүгнэлт ЭБШХ-ийг зөрчөөгүй, шинжээч эмч Аг гаргасан дүгнэлт нь түүний өгсөн мэдүүлэг, гэрч Э-, А- нарын мэдүүлгээр талийгаач Ш.У шүүгдэгч Ж.Бд зодуулсан цаг хугацаанд үхэлд хүргэсэн гэмтлийг биедээ авсан байх боломжтой байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 165-р зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19, 20-р зүйлүүдэд зааснаар эргэлзээтэй байвал нэмэлт болон дахин шинжилгээг хийнэ гэж хуульчилан заасан байна. Шинжээчийн 18-р дүгнэлт нь эргэлзээтэй байвал шүүгдэгч нарын өмгөөлөгч нар шүүх хуралдаанд шинжээч эмчийг оролцуулан тодруулах боломжтой гэвч энэ талаар шүүхэд ямар нэгэн хүсэлтийг гаргаагүй атлаа нэмэлт дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаад байгааг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Эд мөрийн баримтаар хураан авсан сандал, CD нь ЭБШХуулийн 79-р зүйлийн 79.2, 86-р зүйлийн 86.1-т заасан журмын дагуу хураан авч, эд мөрийн баримтаар тооцжээ. Эдгээр эд мөрийн баримтуудад шинжээчийн дүгнэлт гаргасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэхгүй байна.

Хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зураг болон бусад эд мөрийн баримтаар хураагдсан /эд мөрийн баримт/ нь хавтаст хэрэгт авагдсан байна.

Хохирогч нарын шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт гаргасан 16.193.450 төгрөгнөөс оршуулгын зардал 10.631.550 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг, зээлийн төлбөр 1.800.000 төгрөг, 410.000 төгрөг, шүүх хуралдаанд ирэхэд зарцуулсан гэх шатахууны зардал 174.000 төгрөг, нийт 14.510.550 төгрөгний зардал гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хангаж, 49 хоног хураахад зарцуулсан 1.661.400 төгрөгний зардал зан үйлтэй холбогдон гаргасан зардал байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х овогт Ж-ын Быг 2016-08-25-ны өдөр Хэнтий аймгийн Баянмөнх сумын төвд “Оч” бааранд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Ш.Утай маргалдаж нүүрэн тус газарт цохиж, цохилтын улмаас хана мөргөсөн, газарт унасан байхад нь сандлаар 2 удаа цохиж биед их тархины баруун тал бөмбөлгийн орой хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа /14х10 см/ зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, гавал тархины битүү гэмтэл, баруун, зүүн бөөрний өөхөн эд болон чацархайн цус хуралт зэрэг гэмтлийг учруулж танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Г.Лг 2016-8-26-ны өдөр Баянмөнх сумын голын эрэг дээр талийгаач Ш.Уыг “муу хөдөөний мангар бацаанууд та нар юу чаддаг юм бэ” гэж үл ялих зүйлээс шалтаглан түүний нүүрэн тус газарт цохиж, хутгаар зүсэж, хоолойг боож түүний бие махбодид буюу зүүн нүдний дотор хэсгийн гүн зүсэгдсэн шарх, духны баруун дээд хэсэг, баруун хөмсөгний гадна хэсэг, духны зүүн дээд хэсэг, хамарын нуруу хэсэг, зүүн хацарын төвгөр хэсэг, дээд уруулын дунд хэсэг, хүзүүний урд дунд хэсэг, доод эрүүний зүүн хажуу хэсгүүдийн зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхины дотор хэсгийн цус хуралт, хaмарын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод дунд хэсгийн зулгарсан шарх, цээжний баруун доод хэсгийн зулгаралт бүхий гэмтлүүдийг учруулж бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг зөрчиж хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэж танхайрах гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Быг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, шүүгдэгч Г.Лг хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэж танхайрах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ж.Б нь гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан, Г.Л нь гэмт хэргийг согтуугаар үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Г.Л шүүх хуралдааны өмнө хохирогчийн ар гэрт 5000000 төгрөгний мал өгөхөөр тохиролцсон гэх боловч энэ нь бодитоор төлөгдөөгүй, түүний гэмт хэрэг үйлдсэн байдал зэргээс үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551–т зааснаар хөнгөрүүлэх боломжгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 290.3, 294-298, 301-р зүйлүүдэд

 заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х  нь:

1. Шүүгдэгч Х овогт Ж-ын Быг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Я овогт Г-ын Лг хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Ж-ын Быг 18 /арван найм/ жилийн хорих ялаар, шүүгдэгч Я овогт Г-ын Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 /таван/ жил 3 / гурван/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5, 52.6, 52.10 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х овогт Ж-ын Бд оногдуулсан 18 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, шүүгдэгч  Я овогт Г-ын Лд оногдуулсан 5 жил 3 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59-р зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Б, Г.Л нарын цагдан хоригдсон 143 хоногийг ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88-р зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар Оч караоке баарнаас эд мөрийн баримтаар хураан авсан хар өнгийн DVR буюу хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмжийг Оч баарны эзэн Ш.С-д буцаан олгож, уг хэргийг хадгалах хугацаа дуустал 3 ширхэг СD дискийг хавтаст хэрэгт хавсарган хадгалах, шар өнгийн түшлэгтэй модон сандал 1 ширхэг, Ерөөл нэртэй 0.75 литрийн архины шил 2 ширхэг, Улаанбаатар нэртэй 0.75 литрийн архины шил 1 ширхэг, Арвай нэртэй 0.5 литрийн архины шил 1 ширхэг, Сэнгүр нэртэй пивоны лааз 1 ширхэг, Кока кола нэртэй 2 литрийн ундааны бөглөөгүй хуванцар 1 ширхэг, Сэрүүн нэртэй 2,5 литрийн ногоон өнгөтэй, хүзүүг нь тайрсан бөглөөгүй хуванцар сав 1 ширхэг, Ерөөл нэртэй архины шилний  хагархайнууд, Улаан өнгийн, хар хөндлөн судалтай богино ханцуйтай футволк 1 ширхэг, Mizuno гэсэн бичигтэй хөх өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, Miami Heat гэсэн бичигтэй цагаан, цэнхэр өнгийн канттай хар өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, хар өнгийн 40 размерийн богино түрүүтэй спорт гутал 1 хос, хар ногоон өнгийн 1 хос оймс 1 ширхэг, Diesel гэсэн бичигтэй хар өнгийн богино куртик 1 ширхэг, 25 см урттай шаргал өнгийн бариултай хутга 1 ширхэг, саарал өнгийн саравчтай малгай 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Баас 14.515.550 төгрөгийг гаргуулж хохирогч С.Б, Ш.М нарт олгож, шүүгдэгч Г.Л нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Ж.Б, Г.Л нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Т.БОЛОРМАА

ШҮҮГЧИД                                         С.БАЙГАЛЬМАА

                                                          М.ЭНХМАНДАХ