Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 5

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

             Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Болормаа даргалж, шүүгч С.Байгальмаа, М.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч А.Дэлгэрсайхан, О.Чаминчулуун, нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнийг суулцуулан, улсын яллагч М.Энхбаатар, хохирогч С.Баяр-Ундарга, Ш.Мөнхгэрэл, өмгөөлөгч Д.Гангантөгс, Х.Баатарбилэг, Д.Оюунбаатар, С.Нарангэрэл, Д.Ганхуяг, шүүгдэгч Ж.Батжаргал, Г.Лхагвасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хурлын “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх сум, Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91-р зүйлийн 91.2.2, 181-р зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хүйцэрлэг овогт Жамъяншадавын Батжаргал, Ямаан хачит овогт Гомбожавын Лхагвасүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийг 2016-12-23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Т.Болормаагийн хэлэлцүүлснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 04-р сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Бүрэнхаан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, Хэнтий аймгийн Баянмөнх сумын 4-р баг, Бүрдийн 1-р гудамж 03 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Хэнтий аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012-04-10-ны өдрийн 10-р Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215-р зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012-11-01-ний өдрийн 81-р Шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 24 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, РД: СГ79040610, Хүйцэрлэг овогт Жамъяншадавын Батжаргал.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 11-р сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Баянмөнх суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Хэнтий аймгийн Баянмөнх сумын 2-р баг Хонгор гэх газар нутагладаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД: СГ80112811, Ямаан хачит овогт Гомбожавын Лхагвасүрэн.

Шүүгдэгч Ж.Батжаргал нь 2016-08-25-ны шөнө Хэнтий аймгийн Баянмөнх сумын төвд “Оч” бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ш.Ууганбаатартай маргалдаж улмаар танхайн сэдэлтээр түүнийг зодож, биед нь гавал тархины битүү гэмтэл учруулж, хүнийг санаатай алсан,

Шүүгдэгч Г.Лхагвасүрэн нь 2016-08-26-ны өдөр Хэнтий аймгийн Баянмөнх сумын 4-р багт Хэрлэн голын урд эрэг /нутгийнхны хэлж заншсанаар ус авдаг/ гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж Ш.Ууганбаатарын нүүрэн тус хэсэгт зулгаралт үүсгэж, зүүн нүдний дотор хэсэгт гүн зүсэх зэрэг хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                                                                       

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч С.Баяр-Ундаргаас мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би нөхөр Ш.Ууганбаатартай 16 жил нэг гэрт хамтран амьдарсан. Ш.Ууганбаатар нь 2016-08-20-ны өдөр найз Билгээ гэх залуутай хамт 69-52 ХЭА улсын дугаартай “Тоёота прадо” маркийн xap ногоон өнгийн машинтай хадлан хадна гээд Сүхбаатар аймаг pyy явсан. 2016-08-26-ны өдөр утас pyy нь залгахад утас нь ерөөсөө холбогдохгүй байсан, 17 цаг 30 минутын үед цагдаагаас яриад Баянмөнх сумын эмнэлэгт Ш.Ууганбаатар ухаангүй хэвтэж байгаа талаар хэлсэн. Эмнэлэг дээр ирэхэд орчиндоо харьцаагүй, зүүн нүдний дээд хэсэгт 3 см зүсэгдсэн шархтай, дух нь 2-3 удаа зулгарсан, тархиндаа хүнд гэмтэлтэй, хувцасгүй хэвтэж байсан. Намайг эмчтэй нь уулзахад Ш.Ууганбаатарын биеийн байдал хүнд, тархины гэмтлийн улмаас маш муу байна. Цаашдаа найдваргүй, одоохондоо зүрх нь сайн байгаа, цаашдаа амьсгал, зүрх нь суларна гэж хэлсэн. Миний нөхөр Ш.Ууганбаатар ямар ч өвчингүй эрүүл хүн байсан. Маш их гомдолтой байна гэв.

Хохирогч Ш.Мөнхгэрэлээс мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Бид эцэг эхэээсээ 8, Ш.Ууганбаатар нь доороосоо 2 дахь дээрээсээ 7 дахь хүүхэд. Миний төрсөн дүү, талийгаач Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5-р баг Саригийн 17-11 тоотод эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Талийгаачийн эхнэр С.Баяр-Ундарга хоёр 14 жил хамт амьдарсан ба дундаасаа 2 хүүхэдтэй боловч гэрлэлтээ батлуулаагүй. Ганбаатар гэдэг залуутай хамт пад тракторын мотор, тармуур янзалж өгөх ажлаар Хэнтий аймгийн Баянмөнх сум руу явсан байсан.  Эхнэрийнх нь хэлж байгаагаар 2016-08-23-ны өдөр гэрээсээ гараад явсан. Талийгаачийг Баянмөнх сумын эмнэлэгт ухаангүй байна гэдгийг нь 2016-08-26-ны орой мэдсэн. Маргааш өглөө үүрээр нас барсан гэдгийг эхнэр С.Баяр-Ундаргаас мэдсэн. Энэ хүмүүс бид нараас уучлал гуйгаагүй, бид нартай ирж уулзаагүй байдалд их гомдолтой байна. Оршуулгын зардалд 16.193.450 төгрөгийг нэхэмжилнэ. Шүүгдэгч Г.Лхагвасүрэнгийн эгч Азхүү уулзаж уучлал гуйсан, бидэнд 5000000 төгрөгний мал өгөхөөр тохиролцож, бичиг баримт үйлдсэн. Г.Лхагвасүрэнд гомдолгүй гэв.

Гэрч Т.Ганбаатараас 2016-08-27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:  Манай хадлангийн гэрт 2016-08-20-нд анх Ш.Ууганбаатартай танилцсан, пад тракторын моторыг сольж өгнө гэж үлдсэн юм. 2016-08-25-ны орой 21 цагийн үед Баянмөнх сумын төвд Ш.Ууганбаатартай хамт машинтай явж байгаад Сонгуультай тааралдаж Энэбишийн дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн Болор архи, ундаа авч, гурвуулаа хувааж уусан. Архи талдаа орж байхад Батзаяа, архинаас уусан. Тэгээд хадуураа гаргаж өгөөд явсан. Ш.Сонгуулийг гэрт нь хүргэж өгөөд, Ш.Ууганбаатар бид хоёр Энэбишийн дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн Улаанбаатар архи аваад “Оч” бааранд орж бармен хүүхнээс нь ганц шил архи уугаад гарья гэж гуйсан. Архиа хувааж уугаад талыг нь үлдээсэн. Том зааланд бид хоёроос өөр хүн байгаагүй, гаднаас Ж.Батжаргал, Мөнх-Оргил хоёр орж ирсэн. Намайг ширээн дээрээ сууж байтал Батжаргал намайг нааш ир гээд дуудаж тэдний ширээнд суусан. Батжаргал баарнаас Ерөөл 0.75 литрийн архи авсан. Талийгаач гаднаас орж ирээд бид нарын сууж байсан ширээн дээр ирж суугаад, архи ууж байхад талийгаач Ш.Ууганбаатар, Ж.Батжаргал хоёр үг шөргөөцөлдөөд хоорондоо маргалдсан. Би тэр хоёрыг хоорондоо битгий мууд гэж хэлж байсан. Тэгтэл талийгаачийг Батжаргал сууж байхдаа ширээн дээр байсан архины шилээр далайгаад цохиход талийгаач арагшаа болсон, талийгаачийн цээжин хэсэгт нь цохих шиг харагдсан. Тэгэхээр нь би татаад та нар одоо боль гээд талийгаачийн хүзүүгээр нь тэврээд салгахад талийгаач толгой хүзүүгээ мултлахаар нь дахин барьж авах гэтэл баригдахгүй цаашаагаа мултраад яваад өгсөн. Тэр хоёр больцгоогоод дахин ширээн дээрээ суусан. Тэгээд л би согтчихсон юм. Нэг сэрэхэд Мөнх-Оргил Батжаргалын гараас нь татаад салгаж байсан. Талийгаач Ш.Ууганбаатар газар шалан дээр уначихсан байсан. Би Батжаргалыг хорьж салгасан. Тэгээд л больцгоогоод баарнаас гарсан. Батжаргалын эхнэр нь ирээд Ж.Батжаргалыг аваад явсан. Талийгаач Ш.Ууганбаатар бид хоёр Болдбаатарынд очсон. Машинаа талийгаач өөрөө бариад Болдбаатарын гэрт очиход эхнэр нь байсан. Мөн баарны Сарангоо, гүүрний инженер залуу байсан. Болдбаатарын гэрт Сарангоо нэг пиво гаргаад, үлдсэн Ерөөл архиа хувааж уугаад байж байтал Болдбаатар ирсэн. Болдбаатар архинаас уугаагүй. Архиа ууж дуусгаад талийгаач Ууганбаатар бид хоёр Болдбаатарын эхнэрээс хөнжил аваад Болдбаатарын  гадаа машиндаа унтсан. Машинд унтах гэж байхад талийгаач миний бөөр өвдөөд байна гэхээр нь эмнэлэгт үзүүлэх үү гэхэд гайгүй биздээ гэсэн болохоор нь тоогоогүй. Би бааранд болсон асуудлыг согтуу байсан учраас сайн санахгүй байна. Талийгаач Ууганбаатар, Батжаргалыг хэл амаар доромжлоод байсан, Батжаргал уурласан байх. Яг юу гэж хэлснийг санахгүй байна. Батжаргалтай муудсаны дараа талийгаачийн биед ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Батжаргалтай муудахаас өмнө өөр хэнтэй ч муудаагүй. Маргааш өглөө нь буюу 2016-08-26-ны өглөө 10 цагийн үед сэрээд Болдоогийнд орж цай уусан. Ш.Ууганбаатар бид хоёр Хэрлэн голын урд эрэг рүү Гандангийн зүүн хэсэгт очоод урьд нь худалдаж аваад машиныхаа хойно хийсэн байсан нэг шил 0.5 литрийн архиа хоёулаа хувааж yyxaap гол pyy явж байгаад Гомбожавын Лхагвасүрэн, Гомбожавын Лхагвадорж  буюу Бээвий, Төмөрпүрэвийн Болдбаатар нар  халамцуу тааралдсан. Би Хэрлэн голын эрэгт очингуутаа хувцсаа тайлаад зөвхөн турсиктэйгээ усанд орсон. Г.Лхагвасүрэн, Лхагвадорж, Болдбаатар нар 0.75 литрийн Ерөөл архи задалсан тул түүнийг нь бүгд хувааж уусан. Би голоос нүцгэн гарч ирээд архинаас нь ууж байгаад нэг хэсэг унтаад өгсөн байсан. Намайг унтаж байхад Г.Лхагвасүрэнгийн хүнтэй муудаад, хэрэлдээд, уурлаад байгаа, чанга, чанга дуугараад байсныг сонссон боловч яг сэрж чадахгүй байсан. Тэгээд нэг сэрсэн чинь Ш.Ууганбаатар дээшээ хараад, толгой нь хойд зүгт хараад хэвтэж байсан. Дэргэд нь Гомбожавын Лхагвасүрэн сууж байсан. Нөгөө хэд нь бас дэргэд нь тойроод архи уугаад сууцгааж байсан. Ш.Ууганбаатарыг харахад 2 нүдний хэсэг нь маск зүүсэн юм шиг цус болсон, зүүн нүдний доод зовхи нь зүсэгдсэн цус гарч байсан. Ш.Ууганбаатар хурхираад унтсан байдалтай, дуудахад сэрэхгүй байсан. Тэгээд би хувцсаа өмсөөд Болдбаатарт та нар яагаад манай найзыг зодож байгаа юм бэ, хэн ч гэсэн хүний нутагт явна шүү дээ гэж хэлээд yyp хүрээд нүүр рүү нь гараараа арагш нь түлхсэн. Тэгэхэд Болдбаатар танай найзыг чинь Г.Лхагвасүрэн зодсон гэхээр нь би барьж авах гээд ухасхийхэд Г.Лхагвасүрэн Хэрлэн голоос урагшаа гүйгээд  явчихсан. Би apaac нь хөөж байгаад  орхисон.  Бээвий буюу Лхагвадоржийг хэсэг хугацаагаар чирч байгаад орхисон. Ш.Ууганбаатарыг унтаад сэрэхгүй байхаар нь жаахан унтаад гайгүй болох байх гэж бодоод түр хугацаагаар хэвтээгээр нь байлгасан. Ё.Тулгаа, Зулхүү нар 0.75 литрийн Ерөөл нэртэй 1 шил архитай Сүхбаатар гэх залуугаар хүргүүлж халамцуу ирсэн. Сүхбаатар хүргэж өгчихөөд явсан. Л.Эрдэнэхуяг эхнэртэйгээ ус авахаар мотоциклтойгоо ирсэн. Тэгээд архи ууж байгаад Л.Эрдэнэхуяг бид 2 газар хэвтэж байсан пивоны бор саваар yc голоос хийж Ш.Ууганбаатарын хажууд авчраад нүүрний цусыг угааж арилгаад харахад зүүн нүдний доод хэсэгт хөндлөн 3 см орчим зүсэгдсэн шархтай, духны орчимд 2-З-н хэсэг газарт зулгарсан байсан. Тэгээд Ш.Ууганбаатарыг дуудаад огт сэрэхгүй хурхираад унтаад байхаар нь машиных нь баруун гар талын урд дугуйны зүүн хэсэгт зүүн тийш харуулан суулгасан. Зулхүү ax хараад Ш.Ууганбаатар чинь ep нь болохгүй болчихсон байна, эмнэлэг дууд гэж хэлсэн. Зулхүү ax Баянмөнх сумын эмнэлэг рүү эхнэр Алтантуяа руу утсаар залгаад Хэрлэн голын эрэг дээр хүнд зодуулсан хүн сэрэхгүй байна гэж хэлсэн. Би Ш.Ууганбаатарын машиныг жолоодоод эмнэлэгт Зулхүү ax, Эрдэнэхуяг бид гурав хүргэж өгч Баатарчулуун эмчид үзүүлэхэд Ш.Ууганбаатарын биеийн байдлыг тархиндаа гэмтэл авчихсан хүнд байна. Еp нь л их муу байна гэж хэлсэн. Намайг эмнэлэгт байх хугацаанд Ш.Ууганбаатар огт ухаан ороогүй гэжээ. /1хх-42-46 тал/

Гэрч Т.Болдбаатараас 2016-08-27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:  Би Шаравын Ууганбаатар гэх хүнийг зүс мэднэ. ХААН банкны баруун хэсэгт Т.Ганбаатар xap ногоон өнгийн прадо маркийн машинтай Ш.Ууганбаатарын хамт халамцуу явж байхад нь таарсан. 2016-08-26-ны өдөр Хэрлэн голын урд эрэг дээр Гандангийн зүүн хойно Лхагвасүрэн, Бээвэй буюу Лхагвадорж бид гурав архи ууж байхад Тэрбишийн Ганбаатар, Ш.Ууганбаатар хоёр xap ногоон өнгийн ланд маркийн машинтай халамцуу ирсэн. Бид нарын архинаас уусан, архи ууж байхад Т.Ганбаатар түр унтсан. Ш.Ууганбаатар, Лхагвасүрэн нар хоорондоо хэрэлдэж маргалдаж эхэлсэн. Би Бээвий буюу Лхагвадоржтой өөд өөдөөсөө хараад юм яриад сууж байсан тул яг юунаас болж хэрэлдэж маргалдсныг нь сайн мэдэхгүй байна. Намайг харахад Г.Лхагвасүрэн Ш.Ууганбаатар нар маргалдаж байснаа Г.Лхагвасүрэн Ш.Ууганбаатарын зүүн хацар руу нь баруун гараараа 1 удаа хүчтэй цохьсон, дээр доороо ороод зодолдож ноцолдоод байсан. Нэг харахад Г.Лхагвасүрэн Ш.Ууганбаатарын дээр нь гарчихсан хоолойг нь өмсөж явсан улаан футволкны захаар боосон. Бээвий буюу Лхагвадорж бид хоёр салгасан. Ш.Ууганбаатарын хамар амнаас нь цус гарсан, зүүн нүдний доод хэсэгт нь шарх үүссэн, шархнаас нь цус гарч байсан. Тухайн үед Ш.Ууганбаатар юу ч дуугарахгүй, нүдээ аниад хэвтээд байсан. Би Г.Лхагвасүрэнг Ш.Ууганбаатарын дээр нь сууж байхад нь apaac нь 2 суган доогуур нь гараа оруулаад цээжээр нь тэврээд арагш нь татаж босгосон. Г.Лхагвасүрэнгийн баруун гарт нь цустай бугын эврээр хийсэн иштэй, хутга байсан. Г.Лхагвасүрэнгийн хутгыг нь Г.Лхагвадорж булааж аваад чанх хойд зүгт Хэрлэн гол pyy шидсэн. Г.Лхагвасүрэн баруун гартаа цустай хутгаа барьчихсан зүүн гараараа хохирогч Ш.Ууганбаатарыг заамдсан байдалтай чамайг алчихъя гээд дахин гэмтэл учруулах гээд хохирогч pyy зүтгээд дайраад байхаар нь Г.Лхагвадорж бид хоёр салгасан. Ш.Ууганбаатар Ганбаатарын урд газар хэвтэж байсан. Ш.Ууганбаатар юу ч ярихгүй, чимээгүй, унтаж байгаа юм шиг байсан. Газар нүүр ам нь цус болсон, зүүн нүднийх нь доод хэсэгт үүссэн шархнаас нь цус гарсан байдалтай, хувцас нь шороо болсон байсан. Г.Лхагвасүрэн, Бээвий буюу Лхагвадорж бид гурав архи ууж байхад Ганбаатар сэрээд манай найзыг хэн ингэж зодсон юм бэ гээд миний нүүр рүү гараараа арагш нь түлхсэн. Тэгэхээр нь би Ганбаатарт танай найзыг Г.Лхагвасүрэн зодсон гэж хэлэхэд Ганбаатар Лхагвасүрэнд хандан чи яагаад зодож байгаа юм бэ. Хүний газар хэн ч ингэж явдаг юм гэж хэлээд Лхагвасүрэн рүү ухасхийхэд Г.Лхагвасүрэн урагшаа зугтаасан. Энэ үед Зулхүү, Сүүмий буюу Эрдэнэхуяг, Хув бор нар Эрдэнэхуягийн xap өнгийн хятад мотоциклтой 1 шил архитай ирсэн. Тэр архинаас Ш.Ууганбаатараас бусад нь бүгд хувааж уусан. Ш.Ууганбаатарын зүүн нүдний доод хэсэг болон хамар амнаас нь гарсан цусыг Ганбаатар Хэрлэн голоос ундааны саваар yc авчирч угааж цэвэрлэсэн. Ш.Ууганбаатарыг Т.Ганбаатар суган доогуур нь 2 гараа оруулаад apaac нь өргөж чирч аваачаад тоёото прадо машины баруун талын урд дугуйг нуруугаар нь налуулаад суулгасан. Бид нар зүүн хэсэгт нь газар тойрч суугаад архи ууж байсан. Ш.Ууганбаатар унтаад л байсан. Зулхүү Ш.Ууганбаатарыг хараад энэ хүнийг эмнэлэгт аваачиж үзүүлэх хэрэгтэй гэж хэлээд Эрдэнэхуяг, Хувь бор, Зулхүү нар явсан. Т.Ганбаатар прадо машинтайгаа Эрдэнэхуягийн хамт ирээд Ш.Ууганбаатарыг сумын эмнэлэгт аваачаад өгчихлөө, ухаан орохгүй байна гэж хэлсэн гэжээ. /1хх-48-52 тал/

Гэрч Г.Лхагвадоржоос 2016-08-27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016-08-26-ны өдөр 13 цагийн үед Лхагвасүрэн, Болдбаатар нартай Хэрлэн голын урд эрэгт очиж архи ууцгаасан. Т.Ганбаатар архи ууж байснаа голын усанд ороод унтсан, Г.Лхагвасүрэн ах, Т.Болбаатар, үл таних залуу бид дөрвүүлээ архи ууж байхад ax Г.Лхагвасүрэн, үл таних залуутай хоорондоо хэрэлдэж маргалдсан. Тэгээд хоёулаа босч ирээд ax Г.Лхагвасүрэн үл таних залуугийн зүүн шанаанд нь баруун гараараа 1 удаа цохьсон. Тэгээд тэр 2 муудалцаад Ланд машины баруун урд хэсэгт очоод дээр доороо ороод ноцолдож зодолдсон. Т.Болдбаатар бид хоёр очоод харахад Ш.Ууганбаатарын дээр нь ax Г.Лхагвасүрэн гараад суучихсан хоолойг нь футволкоор нь зүүн гараараа боосон, баруун гартаа цагаан өнгийн бугын эвэрэн иштэй хутга барьчихсан, хутга нь цустай байсан. Г.Лхагвасүрэн ах хутгаа өгөхгүй, одоо чамайг алчихья гээд дайраад байсан нь үнэн, Ш.Ууганбаатарын зүүн нүдний доод хэсэгт хутгалагдсан шархтай, шархнаас нь цус гарсан урагшаа толгойгоо харуулаад дээшээ хараад ухаангүй хэвтэж байсан. Т.Болдбаатар ax Г.Лхагвасүрэнг хойш нь арагшаа татсан. Би ахын баруун гартаа барьж байсан цустай хутгыг нь булааж аваад шидчихсэн. Энэ хутга бол ахын багажны xap цүнхэнд нь байдаг байсан. Ш.Ууганбаатарыг Болдбаатар ах ухаан алдчихсан байна гээд сэгсэрсэн, ах Лхагвасүрэн бас сэгсэрсэн, Болдбаатар голоос ус авчраад нүүрийг угаасан боловч сэрээгүй. Удалгүй Зулхүү, Тулгаа нар мотоцикльтой хүнээр хүргүүлж, 1 шил архитай ирсэн. Ш.Ууганбаатар сэрэхгүй, хурхираад унтаад байхаар нь машины урд дугуйг налуулаад суулгасан боловч сэрэхгүй байхаар нь эмнэлэг дуудая гэсэн. Хохирогч Ш.Ууганбаатар түүнээс хойш нэг ч удаа дуугараагүй, хөөе гээд дуудахад ямар ч үг, хариу  хэлэхгүй хурхираад дээшээ хараад унтаж байгаа юм шиг хэвтээд байсан. Талийгаач Лхагвасүрэнг хэл амаар доромжилж хөдөөний мангар, малаас өөр юу мэддэг юм гээд тэр хоёр хоорондоо маргалдсан. Анх талийгаачийн биед ямар нэг шарх, гэмтэл байгаагүй гэжээ./1хх-53-55тал/

 

Гэрч Ш.Солонгоогоос 2016-08-27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016-08-25-ны шөнө Оч худалдааны төвийн бааранд барменаар 22 цагаас 24 цагийн хугацаанд түр зуур ажилласан. Тэр шөнө бааранд Т.Ганбаатар, Ж.Батжаргал, Мөнх-Оргил гэх манай сумын ax нар 23 цагийн үед орж ирээд баарны урд хананы баруун ширээнд суусан. Ж.Батжаргал ax Сархад нэртэй 0.75 литрийн 1 шил архи 20000 төгрөгөөр худалдаж авсан. Мөн нэг танихгүй саравчтай малгайтай ax байсан. Гэтэл гэнэт дуу чимээ гарахаар нь хартал Ж.Батжаргал ax хамт сууж байсан манай сумынх биш ахтай маргаж муудаж байсан. Эгч Сарангоо гүүрний ажлынхаа хүмүүстэй баарны караокед сууж байсан. Тэгээд баараа  онгойлгоод удаагүй байж тал Ганбаатар талийгаачтай хамт нэг шил 0.75 литрийн Улаанбаатар архи барьчихсан орж ирсэн. Тэгээд талийгаачтай хамт караокены өрөөний хаалганы баруун талын ширээн дээр суусан. Тэд задалчихсан тал шил архитай орж ирсэн. Тэгээд удалгүй гаднаас Батжаргал ax Мөнх-Оргил гэдэг залуутай хамт орж ирсэн юм. Надaac 0.75 литрийн Сархад архи авсан. Батжаргал ax маргааш мөнгийг нь өгье гээд авсан. Тэгээд Батжаргал ax Ганбаатарын сууж байсан ширээн дээр очсон. Тэр хэд хаалганы наад талын урд талын хаалганы хамгийн баруун талын ширээн дээр суусан. Талийгаач босч ганцаараа бүжиглээд байсан. Ганбаатар, Батжаргал, Мөнх-Оргил гурав нэг ширээн дээр сууж байтал талийгаач тэр гурав дээр очиж суусан. Тэр хэд архиа уугаад ширээн дээрээ сууж байсан. Би текний ард зогсож байтал хундага шалан дээр шидэгдэх чимээ гарахаар нь харахад архины хундага шалан дээр байж байсан. Тэгснээ талийгаач Ууганбаатар гэх залуу Батжаргал ax хоёр хоорондоо муудсан. Би текний араас холоос айгаад очоогүй. Тэгээд Сарангоо эгчийг гарч ирэх үед талийгаач ширээний apaap газар ойччихсон. Батжаргал ax дээр нь баарны сандал барьчихсан зогсож байсан. Тэгээд Сарангоо эгч гүйж очоод сандлыг нь булааж аваад заалны голд тавьсан. Би сандлыг нь холдуулаад ширээн доогуур тавьсан гэжээ. /1хх-58-60-тал/

Гэрч Ш.Сарангоогоос 2016-08-27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:  Би 2016-08-25-ны шөнө дүү Ш.Солонгоогийн хамт Оч төвийн баарыг ажиллуулж байсан. Гэтэл караокены зурагт гацсан гэхээр нь өрөөнд ороод байж байхад дүү Ш.Солонгоо хүмүүс маргалдаад байна гээд орж ирж хэлсэн. Тэгэхээр нь заал pyy гарахад баарны урд хананы баруун ширээнд сууж сайсан Ж.Батжаргал, бааранд Абаалай буюу Т.Ганбаатартай 23 цaг болж байхад орж ирсэн. Тэгэхэд нэг танихгүй залуутай маргалдаж байсан. Ширээнд нь Бойроогийн Мөнх-Оргил бас салгаж байсан. Намайг өрөөнөөс гарч ирэхэд талийгаач Ш.Ууганбаатар ширээний зүүн хэсэгт шалан дээр дээшээ хараад хэвтчихсэн, дээрээс нь Ж.Батжаргал ширээний зүүн хэсгийн урд модон сандлыг 2 гараараа барьчихсан талийгаачийн дээрээс 2 удаа цохиж байсан. Тэгээд л Мөнх-Оргил, Ганбаатар бид нар салгасан. Би баараа хаагаад дүүтэйгээ хамт гэр рүүгээ харьсан гэжээ. /1хх-61-64 тал/

Гэрч Б.Нармандахаас 2016-08-27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016-08-25-ны шөнө Оч худалдааны төвийн хүнсний дэлгүүр xaax гэж байхад Баянмөнх сумын харьяат Абаалай буюу Т.Ганбаатар дэлгүүрт ирээд 1 шил Улаанбаатар архи зээлчих гэсэн. Мөнгийг чинь данс pyy шилжүүлье гээд миний дансыг бичиж аваад архиа аваад гарсан. Харин гадаа Ланд маркийн машинтай хүнтэй явж байгаа харагдсан гэжээ. /1хх-65 тал/

Гэрч Б.Мөнх-Оргилоос 2016-09-27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016-08-25-ны орой хөрш Батжаргалын гэрт 22 цаг өнгөрөөгөөд ороход  Мөнхбаатартай архи уугаад сууж байсан, надад архинаасаа өгөхөөр би уусан. Батжаргал бид хоёрыг Оч бааранд ороход Ганбаатар байсан. Ганбаатар, Батжаргал бид хоёртой нэг ширээнд суугаад архи задлаад гуравуулаа нэг нэг хундага уусан. Тэгээд Батжаргал Ганбаатар хоёр өвс хадах талаар хоорондоо ярьж байтал саарал саравчтай малгайтай танихгүй хүн ирээд юун өвс, тос яриад байгаа юм гэхэд Батжаргал энэ юун хүн юм бэ гэсэн. Тэгтэл талийгаач болсон залуу Батжаргалыг чи яасан том юм бэ гэсэн. Ганбаатар тэр хүнийг Батжаргалд энэ манай найз гэсэн. Анх орж ирэхдээ бид нар дээр их ууртай ирсэн. Батжаргал өөрийнхөө авсан дундуур архитай шилээ бариад босоод ирсэн. Тэгээд Батжаргал архиныхаа шилээр талийгаачийг цохиход талийгаач арагшаа болсон тул оноогүй. Тэгэхээр нь би Батжаргалыг болиулаад архийг нь тавиулаад суулгасан. Ганбаатар талийгаачийг хориод хоёр гараас нь бариад суулгасан. Талийгаачийг Ганбаатар хориод байхад босч ирээд Батжаргал pyy дайраад байсан. Тэгээд Батжаргал гэнэт сандал дээрээсээ босч ирээд талийгаачийн нүүр рүү цохьсон. Талийгаачийн зүүн талынх нь шанаа орчим цохьсон. Тэгээд талийгаач Батжаргал хоёр заамдалцаж аваад урд хана pyy унасан, талийгаач баарны ханыг толгойгоороо мөргөсөн. Батжаргал талийгаачийн дээр нь унасан. Тэгээд талийгаачийн дээрээс Батжаргал босч ирээд баарны түшлэгтэй модон сандлыг аваад газар шалан дээр хоёр тогшсон. Тэгэхээр нь би Батжаргалын apaac нь татаад салгасан гэжээ. /1хх-73-75 тал/

            Гэрч Э.Баатарчулуунаас мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016-08-26-ны өдөр 15 цаг 51 минутад Шаравын Ууганбаатар гэдэг хүнийг Т.Ганбаатар, Л.Ганхуяг, Г.Лхагвасүрэн гэх хүмүүс машинтай авчирсан. Намайг үзлэг хийхэд ухаангүй байдалтай, хүүхэн xapaa нь өргөссөн, орчиндоо харьцаа байхгүй, тархи үхэжсэн, гүн амьсгалтай хурхирсан байдалтай байсан. Тэгээд эмнэлэгт оруулаад хүчилтөрөгч өгөөд тархины хаван бууруулах эмчилгээ хийсэн. Аймгийн гэмтлийн эмчийг дуудсан. Тэр хүнд гавал тархины битүү гэмтэл гэсэн онош тавьсан. Тархиндаа няцралттай гавлын дотор цус хуралттай тархи үхэжсэн гэсэн онош тавьсан. Тэгээд аймгаас 19 цаг 10 минутад Энхжав гэдэг эмч ирээд зөөвөрлөх боломжгүй байна гээд эмчилгээ зааж өгөөд ар гэрийнхэнд нь сайн ойлгуул гэж хэлсэн. Тэгээд эгч нь маргааш хил нээгдэхээр очно гэсэн. Эмчилгээг бүгдийг нь хийлээ үнэхээр найдваргүй шүү гэж хэлж байсан. Тэр шөнөдөө 2016-08-27-ны өглөө 04 цаг 55 минутад нас барсан. Талийгаачийн биед зүүн нүдний доод талд зүсэгдсэн шархтай тэр шархнаас цус гарч байсан. Талийгаачийг авчирсан хүмүүс нь манай найз гол дээр унтчихаад сэрэхгүй байна гэж хэлсэн. Талийгаач унтах биш ухаангүй болчихсон байсан гэжээ. /1хх-79-80-тал/ 

Гэрч Г.Зулхүүгээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016-08-26-ны өдөр 15 цаг 30 минутын үед байх Ё.Тулгаатай хамт Хэрлэн голын эрэгт очьё гээд нэг шил 0.75 литрийн архи дэлгүүрээс худалдан аваад нутгийнхний хэлж заншсанаар “Уc авдаг” газарт очиход Абаалайгийн сумын төвөөр унаад явсан xap ногоон өнгийн 69-52 ХЭА дугаартай машин байсан. Тэнд Г.Лхагвасүрэн, Г.Лхагвадорж буюу Бээвий, Т.Болдбаатар, Т.Ганбаатар талийгаач нар байсан. Талийгаач толгойгоо хойш харуулаад, дээшээ хараад нүднийхээ орчмоос 2 тийш цус гарсан байдалтай унтаж байсан. Тэр хэд урд нь тойроод суугаад архи ууж байсан. Харин Абаалай буюу Т.Ганбаатар намайг унтаж байгаад сэрсэн чинь найзыг маань Г.Лхагвасүрэн цохьчихсон байна гэж хэлсэн. Тэгээд би ганц 2 удаа архинаас уусны дараа Абаалайд ахын дүү найзынхаа цусыг нь угааж цэвэрлээд эмнэлэгт хүргэж өгч үзүүл гэж хэлсэн. Тэгээд Абаалай найзынхаа нүдний орчимын цусыг нь угаасан. Нүүрийг нь угаагаад машиных нь баруун rap талын урд дугуйг налуулаад зүүн зүгт харуулаад суулгасан. Тэр залуу огт сэрэхгүй хурхираад л унтаад байсан. Ганбаатар, Эрдэнэхуяг бид гурав эмнэлэгт авчирч Баатарчулуун эмчид үзүүлсэн гэжээ. /1хх-66-67-тал/

Гэрч Ж.Ариунзаяагаас мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Талийгаачийн биед их тархины баруун бөмбөлөгийн орой хэсгийн хатуу хальсан доорх цусан xypaa \14x10 см хэмжээтэй\, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт нүдний дотор хэсгийн гүн зүсэгдсэн шарх, духны баруун дээд хэсэг, баруун хөмсөгний гадна дээд хэсэг, духны зүүн дээд хэсэг, хамрын нуруу хэсэг, зүүн хацарын төв хэсэг, дээд уруулын дунд хэсэг, хүзүүний урд дунд хэсэг, доод эрүүний хажуу хэсгүүдийн зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхины дотор хэсгийн цусан xypaa, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод, дунд хэсгийн зулгарсан шарх цээжний баруун доод хэсгийн зулгаралт, баруун зүүн бөөрний өөхөн эд болон чацархайн цус хуралт бүхий гэмтлүүд учирсан байна. Зүүн нүдний доод хэсэгт 2x0.1 ташуу зүсэгдсэн гүн шархтай, шархны дээд төгсгөл нь мохоо, доод төгсгөл нь хурц төгсгөлтэй шарх үүссэн ба энэ гэмтэл хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах ба хурц үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Энэ нь үхэлд нөлөөлөхгүй гэмтэл юм. Энэ гэмтлээс бусад гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь гавал тархины битүү хүнд гэмтэл буюу их тархины баруун бөмбөлөгийн орой хэсгийн хатуу хальсан доорх цусан xypaa, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт бүхий гэмтлийн улмаас тархи дарагдаж нас барсан. Дээрх гэмтэл хатуу мохоо буюу цохих, цохигдох мөргөгдөх, савах хүчин зүйлүүдийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хатуу хальсан доор үүссэн шинж байдлаас үндэслээд дээрх цусан xypaa нь биежсэн буюу бүлэглэсэн xap хүрэн өнгөтэй болсон учир энэ гэмтлийг аваад 24-48 цаг болсон байх боломжтой. Цус нь 6 цагаас дээш хугацаанд бүлэгнэдэг. 12-24 цагийн хугацаанд шингэн цус бүлэгнэсэн цус хоёр ижил хэмжээтэй байдаг. Энэ хүний хувьд шингэн цус байхгүй өнгө нь xap хүрэн өнгөтэй байсан учир уг гэмтлийг аваад 24-48 цаг болсон гэж үзсэн гэжээ./1хх-81-82-тал/

Гэрч Ч.Энхжаваас мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016-08-26-ны өдөр Хэнтий аймгийн Баянмөнх сумын Эрүүл мэндийн төвд очиж талийгаач Ш.Ууганбаатарт үзлэг хийсэн. Тухайн үед очиж үзэхэд 30-40 орчим насны эрэгтэй хүн байсан. Намайг үзэхэд өвчтөний биеийн байдал маш хүнд ухаангүй орчины харьцаа байхгүй байсан. Миний санаж байгаагаар гадна байдлаасаа том хэмжээний илэрхий шарх сорви, хугарсан цөмөрсөн гэмтэл бэртлийн шинж тэмдэг байгаагүй санагдаж байна. Мэдрэлийн үзлэгээр тухайн хүний бие бүх рефлексүүд үүсэхгүй, булчингийн тонус мөчдөд суларсан, дагзны булчингийн хөшинг үгүй, хүүхэн xapaa хоёр талд полны өргөссөн, гэрлийн урвал үгүй, салстын рефлекс үүсэхгүй, тархины үхжилт үүссэн байсан. Tapxи битүү гэмтлийн улмаас тархины эд, тархины мэдрэлийн ширхэг болон судас гэмтэж тасарснаас цус алдаж гавлын хөндийд цусан xypaa үүсч тapxи дарагдан амьсгал зүрх судас болон амьдралын чухал эрхтэнүүдийн төв гэмтсэнээс тapxи бүрэн үйл ажиллагаагаа явуулж чадахгүй болж эргэшгүй өөрчлөлтөнд орохыг хэлнэ. Удсан байх магадлалтай Ойролцоогоор 1-2 хоногийн өмнө гэмтлийг авсан байх боломжтой гэжээ. /2хх-137-140-тал/

Шинжээчийн 2016-9-14-ний өдрийн 18 тоот дүгнэлт: 1.Талийгаачийн биед их тархины баруун тал бөмбөлгийн орой хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа /14х10 см/ зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, зүүн нүдний дотор хэсгийн гүн зүсэгдсэн шарх. Духны баруун дээд хэсэг, баруун хөмсөгний гадна дээд хэсэг, духны зүүн дээд хэсэг, хамрын нуруу хэсэг, зүүн хацарын төвгөр хэсэг, дээд уруулын дунд хэсэг, хүзүүний урд дунд хэсэг, доод эрүүний зүүн хажуу хэсгүүдийн зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхины дотор хэсгийн цус хуралт. Xaмарын зөөлөн эдийн няцрал. Зүүн нүдний доод дунд хэсгийн зулгарсан шарх. Мөн цээжний баруун доод хэсгийн зулгаралт. Баруун, зүүн бөөрний өөхөн эд болон чацархайн цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

            2. Дээрх их тархины баруун тал бөмбөлгиин хатуу хальсан доорхи цусан xypaa, зөс бүрхүүл доорх цус харвалт, духны баруун дээд хэсэг, баруун хөмсөгний гадна дээд хэсэг, духны зүүн дээд хэсэг, хамрын нуруу хэсэг, зүүн хацарын төвгөр хэсэг, дээд уруулын дунд хэсэг, хүзүүний урд дунд хэсэг, доод эрүүний зүүн хажуу хэсгүүдийн зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхины дотор хэсгийн цус хуралт. Xaмарын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод дунд хэсгийн зулгарсан шарх. Мөн цээжний баруун доод хэсгийн зулгаралт, баруун, зүүн бөөрний өөхөн эд болон чацархайн цус хуралт бүхий тус тус гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Харин зүүн нүдний доод хэсгийн гүн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3.4. Дээрх гавал тархинд үүссэн болон бусад гэмтлүүд нь хатуу мохоо цохих цохигдох, хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, харин зүүн нүдний доод хэсгийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтлүүд байна.

            5. Дээрх гавал тархины битүү гэмтэл нь хатуу мохоо зүйлээр цохих цохигдох болон хатуу мохоо цохих цохигдох хүчин зүйлийн эсрэг талд үүсэх боломжтой.

            6. Талийгаачид үхэлд нөлөөлөх эмгэг өвчин тогтоогдсонгүй.

           7. Талийгаачийн цусанд этилийн спирт илрээгүй болно.

           8. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ.

           9. Талийгаачийн цус нь ABO системээр B/Ill/ бүлгийн цустай байна.

           10. Талийгаачийн дээрх өвчний түүхээс үзэхэд нас бараад 12 цаг болсон байх боломжтой байна.

11. Дээрх үхэлд хүргэсэн гавал тархины битүү гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

12.Талийгаачийн биед тогтоогдсон бусад зүүн нүдний дотор хэсгийн гүн зүсэгдсэн шарх. Духны баруун дээд хэсэг, баруун хөмсөгний гадна дээд хэсэг, духны зүүн дээд хэсэг, хамрын нуруу хэсэг, зүүн хацарын төвгөр хэсэг, дээд уруулын дунд хэсэг, хүзүүний урд дунд хэсэг, доод эрүүний зүүн хажуу хэсгүүдийн тус тус зулгаралт. Зүүн нүдний дээд, доод зовхины дотор хэсгийн цус хуралт, хамарын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод дунд хэсгийн зулгарсан шарх, мөн цээжний баруун доод хэсгийн зулгаралт, баруун, зүүн бөөрний өөхөн эд болон чацархайн цус хуралт бүхий гэмтлүүд нь хөнгөн зэргийн, үхэлд нөлөөлөөгүй гэмтлүүд болно гэжээ. /1хх-130-131-тал/

              Шинжээчийн 2016-08-09-ний өдрийн 73-р дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн зүйлс нь мөр судлалын шинжилгээнд тэнцэнэ.

             2. Шинжилгээнд ирүүлсэн xap өнгийн богино хүрэм, Miami heat гэсэн бичигтэй бэлтгэлийн өмд, улаан өнгийн богино ханцуйтай цамц, гутланд уранхай болон, цоорхой илэрч байна. Mizuno гэсэн бичигтэй бэлтгэлийн өмдөнд ямар нэгэн уранхай, цоорхой илрэхгүй байна.

             3. Уранхай болон цоорхойн шинэ хуучин аль нь болох талаар үзлэг ба шинжилгээний хэсэгт дэлгэрэнгүй бичсэн.

             4. Уранхай болон цоорхойн 2016 оны 08 дугаар сарын 25,26-ны өдрүүдэд үүсгэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй.

              5. Шинжилгээ хийх явцад шинээр нөхцөл байдал илрээгүй. /хх 137-138/

 

 Шинжээчийн 2016-09-09-ний өдрийн 74-р дүгнэлт:

1.Талийгаач Ш.Ууганбаатарын гарын дардас шинжилгээнд тэнцэнэ.

  1. Талийгаач Ш.Ууганбаатарын гарын дардас нь хэргийн газраас хураан авсан эд зүйл дээрээс илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна.
  2. Талийгаач Ш.Ууганбаатарын гарын дардас нь папилон санд бүртгэлтэй гарын мөрүүд болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөртэй тохирохгүй байна. /1хх-144-145 тал/

Шинжээчийн 2016-10-05-ны өдрийн 5921, 1275-р дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгт ширээний наад талд сууж байсан хүн ширээний зүүн хажууд сууж байсан хүнийг эхлээд цээжний баруун талд баруун гараараа, босоод ширээний зүүн хажуу талд очоод зүүн гараараа нүүрний баруун талд, баруун гараараа нүүрний зүүн талд 1, 1 удаа угсруулан цохиж, хана руу түлхэн газар унагаж /талийгаач хойш болж унах үедээ толгойн баруун хажуу талаар хана мөргөж/, яллагдагч сандлаар дээрээс нь 2 удаа дэвсэж цохих үйлдэл хийсэн байна.

2. Дээрх үйлдлүүдээс эхний цээжний баруун талд, босоод зүүн гараараа нүүрний баруун талд цохих үйлдэлд талийгаач бага зэрэг хойш түлхэгдэх үйлдэл хийж байх тул цохилт оновчтой байх боломжтой.

            - Харин баруун гараараа нүүрний зүүн талд цохих үйлдэлд талийгаач хойш түлхэгдэх үйлдэл ажиглагдахгүй байх тул цохилт ороогүй байж болно.

            - Хойш түлхэгдэх үед хана хөдөлгөөнгүй хатуу биетэй обьект тул ханыг хүчтэй болон өнгөц мөргөсөн эсэхийг болон газар унахдаа ширээний цаагуур орсон тул толгойн аль хэсгээр, хэр хүчтэй газар мөргөж унасан болон 2 удаа сандлаар цохих үйлдэл нь биеийн аль хэсэгт болон толгойг онож цохьсон эсэх нь харагдахгүй байх тул тогтоох боломжгүй байна.

3. Дээрх цохих үйлдлүүдийн үед талийгаачийн толгойд гэмтэл үүсэх боломжтой эсэхийг шинжээч эмчийн зүгээс тогтоох боломжгүй байна.

Гэрч Ч.Алтанцэцэгээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Гавал тархины битүү гэмтэл авсан хүн тодорхой хугацаанд үйл хөдлөл хийх, хүнтэй чөлөөтэй харилцаад явах боломжтой. Гэхдээ бол яг тэдэн цагийн хугацаатай явна гэсэн юм байхгүй. Хүн болгоны авсан гэмтлээс шалтгаалж үйлдэл хөдөлгөөн хийх хугацаа янз бүр байж болно. Ингэж гэмтэл авсан хүн хэсэг хугацааны дараа цусан хураа үүсэж тархи дарагдаж комд орж ухаан алдана. Тэгээд хурхираа байдалтай болж орчиндоо харьцах харьцаагүй болно гэсэн үг. Ийм гэмтэл авсан хүн шууд газар дээрээ нас барахгүй. Энэ гэмтлийг урьд өмнөх өдөр нь авсан байх боломжтой ба энэ гэмтэл нь даамжирсаар байгаад нас барах шалтгаан нь болсон байна. /1хх-110 тал/

            Шүүгдэгч Ж.Батжаргалаас мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016-08-25-ны шөнө Оч бааранд 23 цагийн үед Мөнх-Оргилын хамт  жаахан халамцуухан орсон. Баарны урд хананы хойд хэсгийн баруун талын ширээнд Т.Ганбаатар буюу Абаалай ганцаараа согтуу сууж байхаар нь би уулзаад текнээс 1 шил 0.5 литрийн Ерөөл архи 1-ийг худалдан аваад Т.Ганбаатартай хувааж уухаар суусан, нэг, нэг удаа уугаад байж байхад гаднаас саарал өнгийн саравчтай малгайтай согтуу 40 гаран насны залуу орж ирээд Т.Ганбаатарын баруун талд суусан. Т.Ганбаатар бид хоёрыг юм яриад сууж байтал танихгүй залуу Т.Ганбаатарт хандан намайг наадах чинь юу юм бэ гэсэн. Т.Ганбаатарын найз нь байна гэхэд тэр хүн намайг чамайг юуны чинь найз гэдэг юм, пизда минь гэхээр нь би ууж байсан архиныхаа шилний хүзүүнээс нь барьж байгаад тэр залууг цохиход арагшаа болсон тул цээжний хэсэгт нь оносон. Тэгээд бостол Мөнх-Оргил Т.Ганбаатар нар салгасан. Дахин суудалдаа сууж байтал зодно цохино гээд болохгүй байсан тул Т.Ганбаатар тэр залуугийнхаа гарыг бариад байсан. Хэл амаар доромжлоод байхаар нь би сууж байгаад гэнэт босоод тэр залуугийн зүүн мөрний урд хэсэгт нь баруун гараараа 1 удаа цохьсон. Би босоод ширээний хойгуур нь тойрч очоод дахин баруун гараараа зүүн шанаанд нь 1 удаа цохьсон, дараа нь тэр залуу өөрөө тэнцвэр алдаад унахаар нь өөр рүүгээ татсан боловч унасан. Ш.Ууганбаатарын дээрээс сандалын хөлөөр 2 удаа цохьсон. Тэгээд хүмүүс салгасан юм. Хэргийн үнэнийг олж өгнө үү гэв.

Шүүгдэгч Г.Лхагвасүрэнгээс мөрдөн байцаалт болон шүүх хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016-8-26-ны өдөр голын эрэг дээр архи ууж байхад Т.Ганбаатар, талийгаач Ш.Ууганбаатарын хамт ирээд бид нарын ууж байсан архинаас уусан. Т.Ганбаатар усанд орчихоод унтаад өгсөн, Болдбаатар, Лхагвадорж, талийгаач бид 4 архи ууж байхад талийгаач муу хөдөөний мангар бацаанууд та нар юу чаддаг юм бэ гэхээр нь би хөдөө аймаг гэж ялгаад байх хэрэггүй гэсэн. Би талийгаачийн өөдөөс нь хараад сууж байсан, намайг хөдөөнийх гээд байхаар нь миний жаахан дургүй хүрээд байсан. Гэтэл талийгаач гэнэтхэн агсараад байхаар нь энэ axaac салья гэж бодоод босохдоо баруун гараараа зүүн шанаа pyy нь түлхсэн. Талийгаач намайг заамдаад авахаар нь би буцаагаад заамдаж аваад хоолойг нь шахсан. Тэгээд бид 2 маргалдсан чигээрээ “Ланд” машины баруун талд очсон. Талийгаач танай сумынхан их дээрэлхэж байна аа гэхээр нь та юу гэж сумаар нь хамтатгаж яриад байгаа юм бэ гэхэд талийгаач миний хувцаснаас бариад авахаар нь би бас барьж бид хоёр зууралдсан. Тэгээд талийгаач чанга орилоод надруу агсараад байхаар нь би та яасан ядаргаатай хүн бэ гээд цээж рүү нь гараараа түлхсэн. Би салаад эргээд явтал миний бөөр рүү хүчтэй өшиглөсөн. Эргээд та яаж байнаа гээд эргээд харахад талийгаач намайг өшиглөсөн эрчиндээ газар унаж байгаа харагдсан. Тэгээд хартал машины багажинд шар иштэй хутга байж байхаар нь гэнэтхэн бөөр рүү өшиглөнгүүт нь yyp хүрээд та яагаад дээрэлхээд байгаа юм бэ гээд хутгыг баруун гартаа бариад нүүрэнд нь тулгасан. Тэгэж байтал Болдбаатар ирээд хутгыг маань аваад шидсэн. Дүү Лхагвадорж бол намайг татаж босгосон. Намайг өшиглүүлэнгүүт yyp хүрээд ална гэж тэр хоёрыг ирсэн үед хэлсэн. Ийм л асуудал болсон гэжээ. /1хх-227-231 тал/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг, Д.Оюунбаатар, Д.Гангантөгс нарын мөрдөн байцаалтанд буцаах тухай хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. Гэрч Ш.Сарангоо, Ш.Солонго, Б.Мөнх-Оргил, Т.Ганбаатар нарын 2016-08-27-ны өдөр өгсөн мэдүүлгүүд хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD, түүнд хийсэн шинжээчийн 2016-10-5-ны өдрийн 5921, 1275 дүгнэлт зэрэг ЭБШХуулинд заасан журмын дагуу олж авсан нотлох баримт байна гэж үзлээ. Гэрчүүдийн мэдүүлэг болон CD-ний бичлэг зэргээр шүүгдэгч Ж.Батжаргал нь талийгаач Ш.Ууганбаатарын нүүрэн тус газарт цохиж хана мөргүүлсэн, газарт унасан байхад нь сандлаар цохьсон зэрэг нь тогтоогдож байна.  

Гэрч Э.Баатарчулууны хавтаст хэргийн 115-р талд байгаа мэдүүлгийн цаг хугацаа нь Ш.Ууганбаатарыг эмнэлэгт хүлээн авч өвчтөний түүхэнд бичигдсэн цаг, гэрч Г.Зулхүү, Алтантуяа нарын мэдүүлгээр 15 цаг 51 минутанд хүлээн авч эмчилгээ хийсэн болох нь тогтоогдож байна.

Шинжээч томилсон тогтоол, дүгнэлтүүдийг шүүгдэгч Ж.Батжаргал, Г.Лхагвасүрэн нарт танилцуулаагүй ЭБШХуулийг зөрчсөн гэжээ. Дээрхи  шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлтүүдийг шүүгдэгч нар хавтаст хэргийн материалыг танилцахдаа уншиж танилцсан байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35, 36, 212-р зүйлийн 212.2-т зааснаар хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдтэй холбогдуулан ямар нэгэн гомдол, хүсэлтийг шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргаагүй. Шинжээч томилсон тогтоол, дүгнэлтүүдийг танилцуулаагүй байгаа нь хэргийг зүйлчлэлд нөлөөлөхгүй, эрх зүйн байдлуудыг дордуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Талийгаач Ш.Ууганбаатарын биед задлан шинжилгээ хийж 2016-9-14-ний өдрийн гаргасан шинжээчийн 18-р дүгнэлт ЭБШХ-ийг зөрчөөгүй, шинжээч эмч Ариунзаяаг гаргасан дүгнэлт нь түүний өгсөн мэдүүлэг, гэрч Энхжав, Алтанцэцэг нарын мэдүүлгээр талийгаач Ш.Ууганбаатар шүүгдэгч Ж.Батжаргалд зодуулсан цаг хугацаанд үхэлд хүргэсэн гэмтлийг биедээ авсан байх боломжтой байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 165-р зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19, 20-р зүйлүүдэд зааснаар эргэлзээтэй байвал нэмэлт болон дахин шинжилгээг хийнэ гэж хуульчилан заасан байна. Шинжээчийн 18-р дүгнэлт нь эргэлзээтэй байвал шүүгдэгч нарын өмгөөлөгч нар шүүх хуралдаанд шинжээч эмчийг оролцуулан тодруулах боломжтой гэвч энэ талаар шүүхэд ямар нэгэн хүсэлтийг гаргаагүй атлаа нэмэлт дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаад байгааг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Эд мөрийн баримтаар хураан авсан сандал, CD нь ЭБШХуулийн 79-р зүйлийн 79.2, 86-р зүйлийн 86.1-т заасан журмын дагуу хураан авч, эд мөрийн баримтаар тооцжээ. Эдгээр эд мөрийн баримтуудад шинжээчийн дүгнэлт гаргасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэхгүй байна.

Хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зураг болон бусад эд мөрийн баримтаар хураагдсан /эд мөрийн баримт/ нь хавтаст хэрэгт авагдсан байна.

Хохирогч нарын шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт гаргасан 16.193.450 төгрөгнөөс оршуулгын зардал 10.631.550 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг, зээлийн төлбөр 1.800.000 төгрөг, 410.000 төгрөг, шүүх хуралдаанд ирэхэд зарцуулсан гэх шатахууны зардал 174.000 төгрөг, нийт 14.510.550 төгрөгний зардал гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хангаж, 49 хоног хураахад зарцуулсан 1.661.400 төгрөгний зардал зан үйлтэй холбогдон гаргасан зардал байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Хүйцэрлэг овогт Жамъяншадавын Батжаргалыг 2016-08-25-ны өдөр Хэнтий аймгийн Баянмөнх сумын төвд “Оч” бааранд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Ш.Ууганбаатартай маргалдаж нүүрэн тус газарт цохиж, цохилтын улмаас хана мөргөсөн, газарт унасан байхад нь сандлаар 2 удаа цохиж биед их тархины баруун тал бөмбөлгийн орой хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа /14х10 см/ зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, гавал тархины битүү гэмтэл, баруун, зүүн бөөрний өөхөн эд болон чацархайн цус хуралт зэрэг гэмтлийг учруулж танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Г.Лхагвасүрэнг 2016-8-26-ны өдөр Баянмөнх сумын голын эрэг дээр талийгаач Ш.Ууганбаатарыг “муу хөдөөний мангар бацаанууд та нар юу чаддаг юм бэ” гэж үл ялих зүйлээс шалтаглан түүний нүүрэн тус газарт цохиж, хутгаар зүсэж, хоолойг боож түүний бие махбодид буюу зүүн нүдний дотор хэсгийн гүн зүсэгдсэн шарх, духны баруун дээд хэсэг, баруун хөмсөгний гадна хэсэг, духны зүүн дээд хэсэг, хамарын нуруу хэсэг, зүүн хацарын төвгөр хэсэг, дээд уруулын дунд хэсэг, хүзүүний урд дунд хэсэг, доод эрүүний зүүн хажуу хэсгүүдийн зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхины дотор хэсгийн цус хуралт, хaмарын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод дунд хэсгийн зулгарсан шарх, цээжний баруун доод хэсгийн зулгаралт бүхий гэмтлүүдийг учруулж бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг зөрчиж хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэж танхайрах гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Батжаргалыг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, шүүгдэгч Г.Лхагвасүрэнг хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэж танхайрах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ж.Батжаргал нь гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан, Г.Лхагвасүрэн нь гэмт хэргийг согтуугаар үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Г.Лхагвасүрэн шүүх хуралдааны өмнө хохирогчийн ар гэрт 5000000 төгрөгний мал өгөхөөр тохиролцсон гэх боловч энэ нь бодитоор төлөгдөөгүй, түүний гэмт хэрэг үйлдсэн байдал зэргээс үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551–т зааснаар хөнгөрүүлэх боломжгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 290.3, 294-298, 301-р зүйлүүдэд

 заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х  нь:

1. Шүүгдэгч Хүйцэрлэг овогт Жамъяншадавын Батжаргалыг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ямаан хачит овогт Гомбожавын Лхагвасүрэнг хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Хүйцэрлэг овогт Жамъяншадавын Батжаргалыг 18 /арван найм/ жилийн хорих ялаар, шүүгдэгч Ямаан хачит овогт Гомбожавын Лхагвасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 /таван/ жил 3 / гурван/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5, 52.6, 52.10 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Хүйцэрлэг овогт Жамъяншадавын Батжаргалд оногдуулсан 18 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, шүүгдэгч  Ямаан хачит овогт Гомбожавын Лхагвасүрэнд оногдуулсан 5 жил 3 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59-р зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Батжаргал, Г.Лхагвасүрэн нарын цагдан хоригдсон 143 хоногийг ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88-р зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар Оч караоке баарнаас эд мөрийн баримтаар хураан авсан хар өнгийн DVR буюу хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмжийг Оч баарны эзэн Ш.Сарангоод буцаан олгож, уг хэргийг хадгалах хугацаа дуустал 3 ширхэг СD дискийг хавтаст хэрэгт хавсарган хадгалах, шар өнгийн түшлэгтэй модон сандал 1 ширхэг, Ерөөл нэртэй 0.75 литрийн архины шил 2 ширхэг, Улаанбаатар нэртэй 0.75 литрийн архины шил 1 ширхэг, Арвай нэртэй 0.5 литрийн архины шил 1 ширхэг, Сэнгүр нэртэй пивоны лааз 1 ширхэг, Кока кола нэртэй 2 литрийн ундааны бөглөөгүй хуванцар 1 ширхэг, Сэрүүн нэртэй 2,5 литрийн ногоон өнгөтэй, хүзүүг нь тайрсан бөглөөгүй хуванцар сав 1 ширхэг, Ерөөл нэртэй архины шилний  хагархайнууд, Улаан өнгийн, хар хөндлөн судалтай богино ханцуйтай футволк 1 ширхэг, Mizuno гэсэн бичигтэй хөх өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, Miami Heat гэсэн бичигтэй цагаан, цэнхэр өнгийн канттай хар өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, хар өнгийн 40 размерийн богино түрүүтэй спорт гутал 1 хос, хар ногоон өнгийн 1 хос оймс 1 ширхэг, Diesel гэсэн бичигтэй хар өнгийн богино куртик 1 ширхэг, 25 см урттай шаргал өнгийн бариултай хутга 1 ширхэг, саарал өнгийн саравчтай малгай 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Батжаргалаас 14.515.550 төгрөгийг гаргуулж хохирогч С.Баяр-Ундарга, Ш.Мөнхгэрэл нарт олгож, шүүгдэгч Г.Лхагвасүрэн нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Ж.Батжаргал, Г.Лхагвасүрэн нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Т.БОЛОРМАА

ШҮҮГЧИД                                         С.БАЙГАЛЬМАА

                                                          М.ЭНХМАНДАХ