Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 245

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Налайх дүүргийн ******* дугаар хороо, Тэрэлж гудамжны ******* тоотод оршин суух, Гал овогт Н.Ж /РД: /-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Налайх дүүргийн ******* дугаар хороо, Тэрэлж гудамжны ******* тоотод оршин суух, Боржигон овогт Ц.О /РД: /-д холбогдох

Хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Н.Ж,

хариуцагч Ц.О,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.Отай 201******* оны 11 дүгээр сарын 09-ний өдөр анх танилцаж, хамтран амьдарсан. Бидний дундаас 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүү Ж.Билэгтдэмбэрэл, охин Ж.Түмэндэмбэрэл нар төрсөн. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 07 дугаар сарын *******-ны өдрийн 104/ШШ20*******/00301 дугаар шийдвэрээр хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээж шийдвэрлэсэн. Хариуцагч олон хоногоор архи, дарс ууж, гадуур тэнээд явчихдаг. Хүүхдүүдээ тэжээн тэтгэх боломжгүй тул хүүхдийн асрамжийг өөрчлүүлж, өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. 2019 оны 05 дугаар сараас 2020 оны 04 дүгээр сар хүртэл бид эргэж хамтран амьдарч, энэ хугацаанд би хүүхдүүдээ асрахад оролцож байсан. Ц.О нь архи ууж тэнэж явахаас гадна олон эрэгтэй хүмүүстэй холбогддог учир хүүхдүүдэд эрсдэлтэй нөхцөл үүсэж байна. Би хүүхдүүдээ өсгөөд явах бүрэн боломжтой. Хүүхдийн арчилгаа талдаа бол мэдээж эх нь илүү гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Н.Ж намайг олон хоногоор архи ууж, явдаг гэдэг нь худлаа. Энэ хүн гэртээ хүүхдүүдтэйгээ олуулаа амьдардаг болохоор хааяа бидний дунд үл ойлголцол гардаг. Таарч, тохирохгүй муудалцах үедээ намайг гэрээсээ хөөдөг. Хүүхдүүдэдээ анхаарал халамж тавьдаггүй.  Н.Ж нь олон хөвгүүдтэй тул мөн л эрсдэлтэй нөхцөл үүснэ. Би одоо хүүхдүүдээ өсгөөд явах бүрэн боломжтой гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Ж нь хариуцагч Ц.Од холбогдуулан хүү Ж.Билэгтдэмбэрэл, охин Ж.Түмэндэмбэрэл нарыг өөрийн асрамжид авахаар хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан. 

           Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

           Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 07 дугаар сарын *******-ны өдрийн 104/ШШ20*******/00301 дүгээр шийдвэрээр Н.Ж, Ц.О нарын дундаас 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Ж.Билэгтдэмбэрэл, охин Ж.Түмэндэмбэрэл нарыг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.******* дахь хэсэгт зааснаар насны байдал, эрүүл өсөж бойжиход эхийн байнгын асаргаа, халамж зайлшгүй хэрэгтэй, эхийн асрамжид байж түүнд ээнэгшин дассан гэж үзэн эх Ц.Оы асрамжид үлдээж, эцэг Н.Жоос нь хуульд заасан хувь хэмжээгээр тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

            Уг шүүхийн шийдвэр гарснаас хойш 2019 оны 05 дугаар сараас 2020 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд зохигч хамтран амьдарч, хүү Ж.Билэгтдэмбэрэл, охин Ж.Түмэндэмбэрэл нарыг асран хамгаалж байсан үйл баримт талуудын маргаагүй байдлаар тогтоогдсон.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******, 25, 38 дугаар зүйлд зааснаар зохигч нь өөрийн мэтгэлцээний байр суурийг шүүхийн өмнө баримтаар нотлох үүргийг хүлээдэг бөгөөд энэ дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийг хүүхдүүдээ асран хамгаалахад эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэдэг, согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг гэх нэхэмжлэлийн шаардлага гаргах болсон үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй байна.

 

Иймд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу бага насны 2 ихэр хүүхдээ асран хамгаалж буй хариуцагч нь хүүхдээ асран хамгаалах боломжгүй болсон, энэ үүргээсээ зайлсхийсэн, хүүхдүүдэд эрсдэлтэй нөхцөл үүсгэсэн, хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлж байна гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нь өөрийн шаардлагаа баримтаар нотлоогүй учир урьд тогтоосон асрамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 11*******, 1******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.******* дахь хэсэгт заасныг баримтлан хүү Ж.Билэгтдэмбэрэл, охин Ж.Түмэндэмбэрэл нарын асрамжийг өөрчлүүлэхээр хариуцагч Ц.Од холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Н.Жийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, *******0 дугаар зүйлийн *******0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.БАДРАХ